Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00221

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00221

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: ,,,*******,*******,*******,*******,, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,019,223.27 төгрөг гаргуулах тухай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15 019 223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хаан банк ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвөөс зээлдэгч , нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк ХХК-ийн Орхон салбарын Оюут тооцооны төвөөс ЗГ201642858547 тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,741,116.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,017,028.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,542.72 төгрөг, нийт 15,765,717.28 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Банк зээлдэгчийг сайн дураар зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, 2019 оны 04-р сарын 29-ны өдөр, 2020 оны 10-р сарын 23-ны өдөр тус тус мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч Зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3 дах хэсгийг тус тус үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадаагүй.Одоо хагалгаанд орох учраас үндсэн зээлийг төлөх боломжтой тул хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгнө үү гэв.

3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нөхөртэйгээ адилхан байр суурьтай байна гэв.

4.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, Хаан банкинд гаргасан хүсэлт, анкет /хх-9-11/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-12-16/, зээл төлөх мэдэгдэл /хх-16-17/, ,гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-18/, зээлийн бүртгэлийн карт /хх-20-21/, Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-22/, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ201642858547 тоот Зээлийн гэрээг үндэслэн хариуцагч нараас зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч шүүх хуралдаанд: 2017 оноос эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа гарснаас хойш хувиараа зээлээ төлж эхэлсэн. 2017 онд ажлаасаа гарсан шалтгаан нь хуучин өвчин сэдрээд 2 удаа ухаан алдсан. Зээлээс 15.765.717 төгрөгийг төлсөн. Хаан банкнаас 20.000.000 төгрөг зээлж авахад банкнаас 1.000.000 төгрөгийг авчихдаг юм байна лээ. Би одоо хагалгаанд орох учраас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээ төлөх хүсэлтэй байна. гэсэн тайлбар гаргасан.

4. Хариуцагч шүүх хуралдаанд: Хариуцагч тэй адилхан саналтай байна гэсэн тайлбар гаргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ201642858547 тоот зээлийн гэрээ, зээлдэгч нарын банкинд гаргасан хүсэлт, барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар, нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк ХХК-иас 20 000 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7.Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч ...тэй би одоо хагалгаанд орох учраас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлээ төлөх хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргаж байгаа.

8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг Хаан банк ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

9.Хэрэгт авагдсан зээл хүүгийн тооцооллоор хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 11,741,116.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,017,028.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,542.72 төгрөг, нийт 15,765,717.28 төгрөгийн төлбөрийг төлсөн, нэхэмжлэгч одоо зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15,019,223.27 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

10.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4.-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заажээ.

11.Хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

12.Иймд Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасныг баримтлан, нараас зээлийн гэрээний үүрэгт 15 019 223 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэв.

13.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 033 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 233 033 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан, нараас үндсэн зээлийн төлбөр 8,258,883.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,408,224.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 349,615.21 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөг, нийт 15,019,223.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,033 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,, нараас 233,033 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА