Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2023/00175

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 148/ШШ2023/00175

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.******* даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 6 дугаар багт байрлах хаягтай, банк-ны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6дугаар баг баг 1-р хэсэг 081 тоотод оршин суух овогт *******гийн ******* /РД:МЭ70052107/

Хариуцагч: Нийслэлийн Баянгол дүүрэг 23 дугаар хороо, зүүн Ард Аюуш 17-349 тоотод оршин суух, Боржигон овогт *******ын ******* /РД:МЮ89100561/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,31943 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Х.*******, хариуцагч Д.*******,М.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч банк Сэлэнгэ салбар нь нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч Д.*******, М.******* нарт 11.500.000 /Арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай, жилийн 22.80 /хорин хоёр арваны найман/ хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай зээлийн гэрээ /цаашид 1100028960 дугаартай Зээлийн гэрээ" гэх/, 20.000.000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай жилийн 22.80 /хорин хоёр арваны найман/ хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгохоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741 дугаартай зээлийн гэрээ /цаашид "1100029741 дугаартай зээлийн гэрээ гэх/-г тус тус байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******гийн банк дахь 5000707556 дугаартай дансанд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960 дугаартай Зээлийн гэрээний дагуу 11,500,000 төгрөг, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Нэхэмжлэгч нь 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1100028960-01 дугаартай Барьцааны гэрээ, 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1100029741-01 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай. хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002069 дугаартай, 700м2талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002068 дугаартай, 700м2талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 3057СЭҮ дугаартай Тоуоta ЕSTIМА машин /цаашид хамтад нь "Барьцаа хөрөнгө" гэх/-ийг барьцаалж хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100028960 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг 2020 оны 05 дугаар сарын 11 -ны өдөр өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,876,008.91 төгрөг, хүүгийн төлбөрт 3,653,203.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,264.75 төгрөг төлсөн. Хариуцагч Д.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100029741 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,295,241.09 төгрөг, хүүгийн төлбөрт 5,364.277.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,981.86 төгрөг төлсөн болно. Хариуцагч Д.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100029741 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг дахин өөрчилж нэмэлт гэрээг байгуулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцон 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,624,000 төгрөг 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,704.750 төгрөгийг нэгтгэж 1100033116 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, хүүгийн төлбөрт 2,445.098.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг төлсөн болно. Банк 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь эвлэрэхгүй татгалзсан болно. Хариуцагч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 409 хоног хугацаа хэтрүүлж зээл муу ангилалтай болсон. Нэхэмжлэгч нь 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 1100033116 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт төлбөр 33,760,319.43 төгрөг болно.

Нэхэмжлэлийн шаардлага:

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч банк ХХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах;

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт 33,760,319.43 төгрөгийг хариуцагч Д.*******, М.******* нараас гаргуулах;

3. Хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000902 дугаартай, 28м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг.Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүрггэлийн Г-1316002069 дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002068 дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 оны 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 3057СЭҮ дугаартай Тоуоtа ЕSTIМА автомашин гэх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хуульд төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос төлбөр гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү! гэх.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... банк нь Д.******* М.******* нарт 11,500,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 22,8 хувийн хүүтэйгээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээл авсан. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 740 тоот гэрээтэй 20,000,000 төгрөгийг 29741 дугаартай гэрээгээр 2019 оны 05 дугаар сарын 09-ний байдлаар банк нь гэрээний үүргээ биелүүлж харилцах дансанд нь шилжүүлсэн. Уг зээлийн барьцаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 81 тоотод барйлах эзэмших эрхтэй газар болон Шаамар сумын 1 дүгээр багт байрлалтай өмчлөх эрхтэй 3 газрыг барьцаанд тавьсан. Мөн 2007 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Истима маркийн машиныг барьцаа хөрөнгөд тавьсан байгаа. Барьцаа хөрөнгийг тавьж, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээг хангуулсан. ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар 7,215,000 төгрөгийн хүү, 215,918 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт үндсэн төлөлт болох 26,328,000 төгрөг, нийт 33,760,000 төгрөгийг манай талаас нэхэмжилж байна. Энэ нь харилцагч зээлийн гэрээгээ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлөөгүй байна. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 409 хоног хугацаа хэтэрсэн. Хариуцагч нар нь манай банкинд нийт 16,150,000 төгрөгийг төлсөн байна. Үүнээс 10,916,000 төгрөг нь хүү, үндсэн зээл 5,171,200 төгрөгийг төлсөн байна. Харилцагч нар нь зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Цар тахалтай холбоотойгоор ямар ямар нөхцөл өөрчилсөн талаар дурдая. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар эхний 11,500,000 төгрөгт нөхцөл өөрчилсөн. 11,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг гэсэн 2 зээл дээр нэхэмжлэл гаргасан. 20,000,000 төгрөгийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 20, 2020 оны 07 дугаар сарын 22, 2021 оны 01 дүгээр сарын 26 гээд 3 удаа нөхцөл өөрчилж, гэрээний хугацаа сунгасан.

Одоо 3,607,825505 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжиж оролцож байна гэх

Хариуцагч Д.*******, М.******* нар нь шүүхэд гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд банк ХХК-ийн Д.*******, М.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 33,760,31943 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Нэг. Иргэний эрх зүйн гэрээний талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан тухайд:

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн гэрээний эрх, үүрэг тэгш байх зарчим дээр үндэслэгдсэн байхыг хууль тогтоогч шаарддаг. банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний зохицуулалтуудаас үзвэл дээрх зарчим алдагдсан гэж үзэж байна. Хувийн бизнесийн зорилгоор авсан зээлээ банкны зээлийн гэрээний зарчим алдагдсан хэт нэг талын эрхийг хамгаалсан зохицуулалттай гэрээний дагуу төлөх нөхцөл боломж олголгүй анхны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин зээл олгож байгаа үйлдлээс болж төлөх чадваргүй болох улмаар өөрийн өмчөө алдахад хүрээд байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчийн зээл дэмжигчийн дүрээр хандаж, цаана нь иргэний хувийн өмчийг эзэмдэн авах зорилгыг агуулж ажилладаг банк, банкны эрх мэдлээс гадна бизнесийн байгууллага болон хувирч байгаа нь ил харагдах үзэгдэл болжээ. Энэ бүхэнд шүүх эрх мэдлийн байгууллага анхаарч бодит байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатайг энэхүү тайлбарын өмнөтгөл болголоо.

Иргэний хэргийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсгийн агуулгаас үзвэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал өмчийн халдашгүй байдлыг хангасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй алдаа гаргалаа. Энэ нь зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн эрх 8 байхад зээлдэгчийн эрх хоёр байгаагаар тодорхойлогдоно. Мөн зээлийн гэрээнээс харахад банк гэрээг дангаар цуцлах санал гаргаад л цуцалж болдог харин зээлдэгч энэ талаар ямар нэг санал гаргах эрх тусгагдаагүй байгаа нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна. банк ХХК анх 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1100028960 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч Д.*******тэй байгуулж 11,500,500.00 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар зээлэхээр байгуулсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 5 сарын дараа зээлийн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж банкнаас ярьж №1100029741 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай 20,000,000.00 төгрөгийг шилжүүлж 12,000,000.00 төгрөгийг буцаан банк татаж авсан. /энэ нь нотлох баримтаар хавсаргаж өгнө/ яг бодит байдал дээр банк надад 19,500,000.00 төгрөгийг л зээлсэн болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлийн хүү төлөх үүрэг хүлээжээ. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин нэмж зээлийн гэрээ байгуулаад буцаан 12,000,000 төгрөгийг төлүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хоёр дахь зээлийн гэрээгээр нэг дэх зээлийн гэрээний үүргийг хангуулж байгаа нь хууль бус. Зээлийн гэрээний зарчим бол зээлдэгчийн дансанд мөнгө орж түүнийгээ захиран зарцуулах эрх эдлээгүй. Тухайн мөнгө Д.*******гийн дансанд ороод л гарсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлцэлийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Хоёр. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байна.

Хариуцагч Д.******* надад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1100033116 дугаартай зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн хуваарь гэх график өгсөн. Энэ гэрээг би хэзээ байгуулж гарын үсэг зурсан, ямар гэрээ талаар огт мэдэхгүй. Төлбөрөө төлөөд явж байтал дахин төлөх хуваарь өгөхөд гайхсан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд энэ гэрээний талаар нэхэмжлэлдээ тайлбарлаж дурдаагүй байгаад гайхаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч/ гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасан мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно хэмээн тус тус заасны дагуу №1100028960 дугаартай гэрээний нөхцлийн дагуу зээлийн гэрээний харилцаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нийт 13,571,551.8 төгрөг өгсөн байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгөрг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг төлсөн байна.

Иймд үндсэн зээл 26,328,750.00 төгрөгийг төлнө. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэх

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч банк ХХК Сэлэнгэ салбар нь Д.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,31943 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага байна.

Хариуцагч нар нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Талууд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 110028960 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 1100028960-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж 11 500 000 төгрөгийг 365 хоногт 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002069 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002068 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 000996320 гэрчилгээний дугаар, АНR100005310 арлын дугаартай сувдан цагаан өнгийн 3057СЭҮ дугаартай Тоуоta ЕSTIМА машин зэргийг барьцаалжээ.

Зээлдэгч нар 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,876,00891 төгрөг, хүүгийн төлбөрт 3,653,203.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,26475 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,295,24109 төгрөг, хүүгийн төлбөрт 5,364.27742 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,98186 төгрөг төлсөн байна.

Хариуцагч Д.*******гийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд 1100029741 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг дахин өөрчилж нэмэлт гэрээг байгуулж эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талууд харилцан тохиролцон 1100028960 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 8,624,000 төгрөг 1100029741 дугаартай Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,704.750 төгрөгийг нэгтгэж 1100033116 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, хүүгийн төлбөрт 2,445.09834 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг төлсөн байна.

        Зээлдэгч нар 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 409 хоног хугацаа хэтрүүлжээ.

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт: Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

        Зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк санаачилгаараа зээлийн гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

      Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба банк ХХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болох нь нэхэмжлэгчийн ...2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлээ 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлөх мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна гэсэн тайлбар, хариуцагч нарын тайлбар, банкны мэдэгдэх хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Д.*******, М.******* нар нь банкнаас тогтоосон нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт: ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 452 дугаар зүйдийн 452.2 дахь хэсэгт: ...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү,  төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заажээ. банк ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нар үндсэн зээл 26,328,750 төгрөг, зээлийн хүү 7,215,651 төгрөг 01 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 215,91842 төгрөг нийт 33,760,31943 төгрөгийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбар, зээл эргэн төлөх хуваарь, зээлдэгчийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүрэгт 33,760,319 43 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгч тал шүүх хуралдааны шатанд 3.607.825505 төгрөг төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул хариуцагч нараас 30,152,493505 төгрөгийг гаргуулж банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар: Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.  

Үүрэг гүйцэтгэгч Д.*******, М.*******  нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн болох нь гэрээгээр нотлогдож байх ба тэдний тус тус хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэнцүү байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэн Д.*******гээс 15.076.246963 төгрөг, М.*******гаас 15.076.246963 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэв. 

Түүнчлэн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай. гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002069 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002068 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэрэг хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 26ы өдөр байгуулсан Хас банк Сэлэнгэ салбар болон Д.*******,М.*******  нарын хооронд байгуулсан 1100033116 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.*******, М.******* нараас 30,152,493 925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, М.******* нар 30,152,493925 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний 0191549 дугаартай, 237м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002069 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002068 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1316002070 дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 467.152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк Сэлэнгэ салбарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ