Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2024/00014

 

 

******* банкны Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 148/ШШ2024/00001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар,

Хариуцагч Д.*******, ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,319.43 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хэргийг хариуцагч Д.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлцэцэг, Х.Тэмүүжин /цахим/, хариуцагч Д.*******, *******, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. ... Хариуцагч Д.*******, ******* нарт 11.500.000 /Арван нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай, жилийн 22.80 /хорин хоёр арваны найман/ хувийн хүүтэйгээр, холимог зориулалтаар олгохоор 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дугаартай зээлийн гэрээ /цаашид дугаартай Зээлийн гэрээ" гэх/, 20.000.000 /Хорин сая/ төгрөгийн зээлийг 36 /гучин зургаан/ сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, үндсэн хөрөнгийн зориулалтаар олгохоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дугаартай зээлийн гэрээ /цаашид " дугаартай зээлийн гэрээ гэх/-г тус тус байгуулсан. ...Хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 409 хоног хугацаа хэтрүүлж зээл муу ангилалтай болсон.

Нэхэмжлэгч нь 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 1100033116 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт төлбөр 33,760,319.43 төгрөг болно.

Бид хариуцагч нарын хоёр тусдаа авсан гэрээг зээлийн хүү, зээлийн хугацаа ижил, сарын төлөлтийн хувьд 5 хоногийн төлөлттэй байдлыг нь харгалзаад хоёр гэрээний төлөлтийг нэгтгээд эргэн төлөлтийн хуваарийг хийсэн боловч шүүх дээр хариуцагч нар маргаан гаргасан тул гэрээ тус бүрээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тус тусад нь тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагтаа тодруулга хийсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын тодруулгаар хариуцагч нарын 2019 оны 05 дугаар сарын 09-ний дугаар гэрээгээр 11,500,000 төгрөг авсан зээлийн гэрээний үндсэн зээл 8.623.992 төгрөг, зээлийн хүүд 2.048.000,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107.959 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай 20.000.000 төгрөг авсан зээлийн гэрээний үүрэгт 17.704.758 төгрөг, зээлийн хүүд 5.166.943,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107.959 төгрөг нийт 33,760,319.43 төгрөг гаргуулахаар нэхэмжилнэ.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, **** хэсэг **** тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 28м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, ******* сум, **** дугаар баг, ***** хэсэг **** тоот хаягт байрлалтай, гэрчилгээний ******* дугаартай, 237 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг ******* сум, ***** дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүрггэлийн ******* дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, ***** сум, **** дугаар баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Бор гүвээ байрлалтай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, 2007 оны гэрчилгээний дугаар, арлын дугаартай сувдан цагаан өнгийн дугаартай Тоуоtа ЕSTIМА автомашин гэх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбартаа: зээл авсан нь үнэн боловч зээлийн гэрээний үүргээс 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ...гэжээ.

 

Хариуцагч ******* нар нь шүүхэд гаргасан болон хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 960741 гэсэн төгсгөлтэй зээлийн гэрээг бол байгуулсан. 3 дахь зээлийн гэрээ болох 1116 гэсэн төгсгөлтэй гэх гэрээ гарснаас хойш бид зээлээ гүйцэж чадахаа больсон. Энэ зээлийн гэрээг авснаас хойш манайд хийсэн төлөлт байгаа. Огт төлөөгүй биш хийсэн, төлсөн зүйл байгаа. Эхний зээл 11,500,000 төгрөгийн зээл авснаас хойш 3,227,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр авсан зээлээс 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1,055,000 төгрөгөөр төлж эхэлсэн. 4, 5 сар төлөгдсөн дүн байгаа. 2 дахь төлөлт дээр тэмдэглэсэн зүйлээ гаргаж ирж чадахгүй байна. Тэгээд 110003311116 хуваарийн дагуу манай төлөлт үндсэндээ 1,305,000 төгрөгийн төлөлттэй явж байсан бол зээл төлөх дүнд өөрчлөлт орохгүй байсан.

Зээл авсан хоёр гэрээг зээлдэгч нартаа хэлэхгүйгээр нэгтгэснээр хуваарийн дагуу манай зээл 1,467,000 төгрөг болоод өөрчлөгдсөн. Тухайн үед цаг нөхцөл байдал хүндэрсэн, Ковидын улмаас гээд ажилгүй байсан зэргээс зээлээ төлж чадахаа болиод эргэлзэж эхэлсэн. Тийм ч учраас зээлийн төлөлтөд 5.000.000 төгрөгийг зөрүү гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 148/ШШ2024/00001 дугаартай шийдвэрээр:

Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, ******* нараас 33,546,402 төгрөг 62 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгож, үлдэх 213,916 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, ******* нар 30,152,493.925 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 1317000902 дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, ******* сум, 2 дугаар баг, 3 хэсэг 081 тоот хаягт байрлалтай, гэрчилгээний ******* дугаартай, 237м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 325,682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 148/ШШ2024/00001 дугаартай шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, ******* нараас 33.546.402 төфөг 62 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгож, үлдэх 213.916 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

1. Зээлдэгч нь ******* банк Сэлэнгэ салбартай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр № тоот зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай холимог зориулалтаар зээлж авсан. Гэтэл зээлийн хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 10 сарын 10-ны өдөр банкнаас зээлийн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж ярьсан. Гэтэл тоот зээлийн дансны хуулгаас харвал 2019.05.10-2019.10.10 өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсныг харж болно. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар шилжүүлж, 12,000,000 төгрөгийг буцаан банк татаж авсан. Ийнхүү татаж авсан 12,000,000 төгрөгийг өмнөх зээл буюу № тоот зээлийн гэрээтэй зээлийг хааж байна гэж ойлгосон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9. "Зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, энэ тухай эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ. гэж заасан. Үүний дагуу буцаан татаж авсан 12,000,000 төгрөгийг өмнөх зээл буюу № тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бол зээлийн дансыг хаах ёстой байсан хаагаагүй, зээлдэгчид мэдэгдээгүй.

2. Иргэний хуулийн 451.1.-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно., Банк, эрх бүхий хуулийн эттээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно. гэж заасан. Үүнээс харвал зээлдэгч нь

3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 148/ШШ2024/00001 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэг 8 дах талын 20 дугаар мөрөнд зээлийн гэрээний үүрэгт 69,600,593 төгрөг 02 мөнгийг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй байна. хэмээн үндэслэлгүй үнийн дүнг шүүхийн шийдюртээ бичжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. хэмээн заасныг зөрчиж байна.

4. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 116.3.Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэснийг шүүх хангасангүй.

Тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх, түүнийг нотолсон баримтыг хавсаргасан байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт: ... ******* Банк Сэлэнгэ салбар болон Д.*******, ******* нарын хооронд байгуулсан 1100033116 тоот гэрээг цуцалж, хариуцагч нараас 30,152,493.925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр болжээ.

Нөгөөтэйгүүр, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 4.1.4-т: Зээлдэгч гэж зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээд , Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 21 дүгээр зүйлийн 2-т: Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцөж байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох , мөн зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох хуулийн зохицуулалтыг ******* банк зөрчиж, дээрх шаардлагын алийг нь ч хангаагүй, дансанд зээлийн мөнгө өруулаад буцаан татаж өмнөх зээлийг төлүүлж, цааш захиран зарцуулах эрхийг эдлүүлээгүй байна.

Мөн уг хэрэг нь Давж заалдах шатны шүүхээс буцаж ирсэн бөгөөд нотлох баримтуудыг хавсаргах, баримтуудыг үндэслэхийг шийдвэрлэсэн байхад яаг л өмнөх шигээ баримтгүйгээр шүүх шийдвэрээ гаргасан.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 148/ШШ2024/00001 дугаартай шүүхийн шийдюрт өөрчлөлт оруулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс 28,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 5,760,319 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны нэхэмжлэлтэй хэрэг өмнө нь анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээд мөн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэгдээд анхан шатны шүүх рүү буцаасан. Буцаахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндсэн баримт буюу 3113 дугаартай зээлийн гэрээ хавтаст хэрэгт байхгүй байна. Энэ гэрээг өгөх хэрэгтэй. Ямар гэрээний үндсэн дээр 33,000,000 төгрөг болсон бэ гэдгийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримт дутуу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь заалтад заасны дагуу нотлох баримтууд байхгүй учир дүгнэлт хийх боломжгүй гэж буцаасан. Анхан шатны шүүх дээр хэрэг ирээд нэхэмжлэгч талаас гэрээгээ гаргаж өгөөгүй. Гаргаж өгөөгүй байсаар байгаад шүүх хуралдаан болсон. 33,000,000 төгрөгийг яг ямар зээлийн гэрээнээс яаж бодоод 33,000,000 төгрөг болсон нь тодорхойгүй байгаа. Хариуцагч нараас 2019 дугаар сарын 10 дугаар сарын зээл дээр 20,000,000 төгрөг авсан. Гэхдээ энэ зээлийн гэрээний 20,000,000 төгрөгөөс 11,500,000 төгрөг болох өмнөх зээлийн гэрээг суутгасан гэж тайлбарладаг.

... Банк эрх бүхий этгээдээс зээл олгох тухай хуулийн 21 дүгээр зүйлд ингэж заасан байдаг. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн дансанд хэдий хэмжээний төгрөг орсон тохиолдолд түүнийг ашигласан байхыг шаарддаг. Тэгтэл зээлийн гэрээний дагуу хариуцагчийн дансанд орж ирээд өөртөө захиран зарцуулж чадаагүй байхад хурааж аваад 11,500,000 төгрөгөөсөө хүү бодогдоод 33,000,000 төгрөг болцон харагдаад байгаа юм. Бид нар гомдолдоо нийт 5,000,000 төгрөг хасаад 28,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 5,000,000 төгрөгийг төлмөөргүй байна гэсэн гомдол гаргасан. Яагаад гэвэл 11,500,000 төгрөгийг суутгаж авсан учраас нэхэмжлэгч банкны нэхэмжлээд байгаа 2 дахь зээлийн гэрээний шаардлагаас тодорхой хэмжээгээр хасагдах ёстой гэж үзэж байна. Төлөлт хийе гэхээр нэхэмжлэгч банкнаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь өгөөгүй. Тийм болохоор харах боломжгүй байсан ба бүхэл тоо өгчихсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө бид нар нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үндэслэлийг тодруулж тайлбар өгсөн. Бүхэл тоо өгчхөөд тэрийгээ шүүхээр бодуулах гээд байгаа юм уу, өөрсдөө тайлбарлах ёстой байтал үндэслэлгүй 33,000,000 төгрөг нэхэмжлээд яваад байна. Тийм учраас 11,500,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлмөөргүй байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 05 дугаар сарын 09-ний 1128960 дугаар гэрээгээр 11,500,000 төгрөг авсан. Харилцах данс руу нь мөнгө шилжүүлсэн. Мөн 20,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын гэрээ байгаа. Энэ 2 гэрээ тусдаа гэрээ юм. Өмнөх хурал дээр 11,500,000 төгрөг, 20,000,000 төгрөг хоёр өөр гэрээ хоёр тусдаа мөнгө авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо хурал дээр орж ирээд 20,000,000 төгрөгөөс 11,500,000 төгрөгийг хаасан гэж яриад байна. Банк 20,000,000 төгрөгөөс өмнөх зээлийг хаагаагүй гэх нотлох баримт бичиг баримт 5000707556 өөрийнх нь хугацаагүй дансаар орсон гарсан гүйлгээгээр нотлогдож байгаа. Өмнөх зээлээ хаагаагүй. Хоёр тусдаа зээлийн талаар яригдаж байгаа. 20,000,000 төгрөгөөр ямар мөнгө хаасан бэ гэхээр тухайн үед хариуцагч 2 ижил зээлтэй байсан.

Тэр зээлээ хаасан болохоос бид нарын хариуцагчаас нэхэмжлээд байгаа 20,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг хаагаагүй. Хариуцагчийн орсон гарсан гүйлгээний хуулга дээр харагдаж байгаа. Зээлийн дансны тооцоололыг банк бүгдийг тооцож хавтаст хэрэгт өгсөн байгаа. Энийг шинжлүүлж болно гээд өөрийнхөө бүх тооцооллыг өгсөн. Бид нарын нэхэмжлээд байгаа хоёр зээл дээр тус тусад нь гүйлгээний хуулгыг бодолтыг нэг бүрчлэн бодоод хавсаргасан байгаа.

Үүнийг задалж хэлэхэд эхний авсан 11,500,000 төгрөг буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний гэрээгээр авсан зээлээ хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу нэхэмжлэл гарж байгаа өдөр хүртэлх харилцагчийн төлсөн мөнгийг гаргасан байгаа. Хариуцагч нийт 11,500,000 төгрөгөөс үндсэн зээлээс 2,876,008 төгрөг төлсөн. Үүнийг хасахад нэхэмжилж байгаа үнэ болох 8,623,992 төгрөг гарж байгаа гэдгийг тооцооллоор бодоод хавсаргасан байгаа.

Уг зээлийн хүүнд 4,298,016.81 төгрөгийг төлсөн.

Нийт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 11,500,000 төгрөгөөс 6,346,000 төлөх ёстойгоос хариуцагч 4,298,000 төгрөг төлөөд үлдсэн хүү болох 2,0480,000 төгрөг бид нар нэхэмжилсэн. Нэмэгдүүлсэн хүү буюу хүүний 20 хувь гэж байгаа. Нэмэгдүүлсэн хүүн дээр банк ковидтой холбоотой 2020-2021 онд тухайн зээлийг 2-4 удаа нөхцөл өөрчилсөн. Нөхцөл өөрчилсөнтэй холбоотой банк нэмэгдүүлсэн хүү дээр 477,000 төгрөгийн хүүний хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагчаас өнөөдрийн байдлаар эхний зээл болох 11,500,000 төгрөгийн зээлэнд нэмэгдүүлсэн хүү нь 107,959 төгрөг нэхэмжилсэн.

Эхний 11,500,000 төгрөгөөс хариуцагч 2,876,008 төгрөгийн үндсэн зээл, хүүнд 4,298,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,666 төгрөг буюу нийт хариуцагч 7,179,000 төгрөг төлсөн. Энийг дансны хуулга буюу гүйлгээгээр нэг бүрчлэн тооцоолол хийгээд хавсаргаад өмнөх хурал дээр үзүүлсэн.

Дараагийн зээл болох 20,000,000 төгрөг. Мөн адил 2019 оны 10 дугаар сарын 11-ний авсан. Авсан зээлийг харилцагийн данс руу шилжүүлж, хариуцагч тухайн мөнгөнөөсөө өмнөх зээлийн төлбөрөө барагдуулж, үлдсэн мөнгийг захиран зарцуулсан. Өмнөх зээлийг төлөхдөө өөрийн дансаар дамжуулаад хариуцагч өөрөө гарын үсгээ зураад төлбөрийн гүйлгээгээ хийгээд өөр зээл хаасан байгаа. 20,000,000 төгрөгийн хоног хугацааг тооцоод нэг бүрчлэн задлаад бодсон байгаа. 20,000,000 төгрөгөөр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хариуцагч үндсэн зээлээссээ 2,295,242 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа 20,000,000 төгрөгийн үндсэн зээл нь 17,700,758 төгрөг. Хүү нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны хүртэл буюу 2-3 жилийн хугацаанд хариуцагч 10,893,980 төгрөгийн хүү төлөх ёстой байснаас 5,727,039 төгрөгийг төлсөн. Энэ төгрөгөө төлөөгүй үлдсэн дүн болох хүүнээсээ 5,166,943.25 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ зээл дээр мөн адил нэмэгдүүлсэн хүүтэйгээ холбогдуулан хөнгөлөлт үзүүлсэн ба 107,950 төгрөг нэхэмжилж байгаа. Ингээд хоёр зээлийн нэмэгдэл болох 33,760,913 төгрөгөөр нэхэмжлэлээ гаргасан. Энэ нэхэмжлэлийн тооцоолол өмнөх хурал дээр нотлох баримтаар гаргаад өгчихсөн. Хариуцагч өмнөх хурал дээр 20,000,000 төгрөг, 11,500,000 төгрөг тусдаа гэж ярьж байснаа буцаж орж ирэхдээ 11,500,000 төгрөгийн зээлийг 20,000,000 төгрөгөөс хаасан гэж хоёр өөр зүйл яриад байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Соёлцэцэг төлөөлөгч эргэн төлөгдсөн үнийн дүнтэй холбоотой тайлбарыг нилээн дэлгэрэнгүй хэллээ. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ХАС банкны нэхэмжлэлтэй Д.*******, ******* холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийг хариуцагч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

3.Хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлоо хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, банк нь олгосон зээлээс зээлийн төлөлт гэж татан авсан, мөн зээлийн төлөлтөд татан авсан мөнгийг ашиглаагүй байхад хүү төлүүлэхээр шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад хангалттай дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол болон шийдвэрийн бичилтийн алдаа гаргажээ.

 

4.Хэргийг судлан үзвэл: хариуцагч Д.*******, М.Үүрйнтуяа нар нь ******* банкны Сэлэнгэ салбартай 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дугаартай зээлийн гэрээгээр 11,500,000 төгрөгийг , 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн дугаартай зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийг тус тус жилийн 22.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай байгуулж зээлийн гэрээний байрьцаанд хариуцагч нар нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан байна.

Зээл авсан хугацаанаас хойш зээлийн төлөлтийг хариуцагч нар тодорхой хэмжээгээр төлж байсан боловч тэдний үйл ажиллагаанд доголдол гарснаар зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсны улмаас зохигчдын хооронд зөрчил үүсэн ******* банкны Сэлэнгэ салбараас зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт 33,760,319.43 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч ******* банк нь зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр 2019 оны 05 сарын 09-ны өдрийн дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний хүү, гэрээний хугацаа адилхан, эргэн төлөлтийн хуваарийн хугацаа ойролцоо гэсэн агуулгаар тус 2 гэрээг нэгтгэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, 2019 оны 10 сарын 10-ний өдрийн зээлээс урьд авсан зээлийн төлөлтийг суутган суутган тооцсон тул тухайн мөнгөнд ашигласан хугацааны хүү төлөхгүй гэж маргажээ.

Дээрхи маргааны улмаас хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.******* банкны Сэлэнгэ салбараас зээлдэгч нарын хүсэлтийг авахгүйгээр зээлийн гэрээний төлөлтийн хуваарийг өөрчилсөн нь гэрээний талуудын тэгш эрхийг зөрчсөн үйлдэл болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ХАС банк нь энэхүү зөрчлөө арилган хариуцагч нарын зээлийн гэрээ тус бүрт тооцоолол хийж нэхэмжлэлдээ энэ талаар зохих тодруулга хийжээ.

Хариуцагч нар нь ******* банкны Сэлэнгэ салбартай олон жилийн харилцаатай, зээлийн гэрээг урьд нь хэд хэдэн удаа байгуулж байсан байх ба тэдгээрийн банканд гаргасан зээлийн нөхцөл өөрчлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн талууд гэрээгээ өөрчилдаг байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Энэ агуулгаараа 2019 оны 05 сарын 09-ны өдөр, 2019 оны 10 сарын 10-н өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээний дагуу банк зээлдэгч нарын дансанд зээлийн мөнгийг гэрээнд заасан хэмжээгээр шилжүүлсэн байна.

Харин хариуцагч нар тухайн зээл нь тэдний дансанд орсны дараа авсан зээлээсээ тодорхой хэмжээний мөнгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн болох нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, хариуцагч нарын банк дахь дансны хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нарын ..банк олгосон зээлээс шууд суутгал хийж, олгосон зээлийн мөнгийг дутуу олгосон тул ашиглаагүй мөнгөнд хүү төлөхгүй... гэсэн татгалзал, энэ талаар гаргасан давж заалдах гомдл нь үндэслэлгүй байх ба хариуцагч нарын татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

 

6.Хариуцагч Д.*******, ******* нар нь 2023 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлд 2.295.242 төгрөг, зээлийн хүүд 5.727.039 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлд 2.295.242 төгрөг, зээлийн хүүд 5.727.039 төгрөгийг тус тус төлсөн, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлт огт хийгээгүй байна.

 

Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсэсэн байх ба зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан зээл төлөх үүргээ зөрчсөн, гэрээний үүргийг биелүүлэх талаар талууд тохиролцсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг биелүүлэх тухай шаардлага гаргасан нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбар хариуцагч нараас нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай 11.500.000 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.623.992 төгрөг, зээлийн хүүд 2.048.000,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107.959 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай 20.000.000 төгрөг авсан зээлийн гэрээний үүрэгт 17.704.758 төгрөг, зээлийн хүүд 5.166.943,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 107.959 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг 2023 оны 06 сарын 10-ны өдрийн байдлаар тооцсон байх ба хариуцагч нараас энэ хугацаанд төлөлт хийгээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

8.Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын хангаж байгаа дүнг 69.600.593,20 төгрөг, 33.546.402,62 төгрөг гэж 2 өөр байдлаар бичсэн, түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 213,916 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтад хариуцагч нар 30.152.493.925 төгрөгийг барагдуулаагүй бол гэж нэхэмжлэл хангасан шаардлагыг 3 өөр байдлаар тодорхойлж бичилтийн алдаа гаргасан байна.

Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд ямар үндэслэлээр нэхэмжлэлийг хангаагүй талаар үндэслэх хэсэгт тодорхой заасан байх шаардлагатай.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар засах боломжтой гэж үзлээ.

 

9.Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* банкны зүгээс зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр тэдний гэрээгээр тохирсон зээлийн төлөлтийн хуваарийг өөрчилсөнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан гарснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагаас хоёр гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах тухай шаардлагыг буюу хариуцагчтай байгуулсан 2 гэрээнд тооцсон нийт 215.918 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

10.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 148/ШШ2024/00001 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, ******* нараас 33,544.401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 215.918 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг:

хариуцагч Д.*******, ******* нар 30,152,493.925 төгрөгийг төлж барагдуулаагүй... гэснийг хариуцагч Д.*******, ******* нар 33,544.401 төгрөгийг төлж барагдуулаагүй... гэж тус тус өөрчлөн тогоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 107.150 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН