Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2023/00170

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ2023/00170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дахь дундын ий хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Хайнань ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* -д холбогдох 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний дагуу нийт 3.872.355 буюу 1,004,939,186 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч *******-ын / /-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* -д холбогдох 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Үүрэг дуусгавар болох тухай гэрээний дагуу зээлийн төлбөрт 381,712,421 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай ий хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Э. /цахимаар/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д. /цахимаар/, О. /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.

Хариуцагчийн өмгөөлөгч: А.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 

- Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *******-ын Хайнань ******* ******* -ны ажилтай Гэн Чэн миний бие 2015 оны эхээр Монгол улсад оршин суугч цагаач аар дамжуулан А. түүний төрсөн эцэг гэх ******* ******* -ийн Лхамсүрэнгийн нартай танилцсан.

******* ******* -ны Л. нь үйл ажиллагаа явуулж байгаад зогссон панерын үйлдвэртээ ******* оруулах мөн хуучирсан тоног төхөөрөмжүүдээ солих хүсэлтийг надад тавьж байсан. Л. нь 2015 оны 8 дугаар сард намайг аймгийн анд байрлах үйлдвэр дээрээ урьж танилцуулж манай компани энэ анд 15.000 га ойн сан эзэмшдэг 569.837м куб модны нөөцтэй ******* ******* хийгдсэн тохиолдолд үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 6 сарын дотор оруулсан *******ө 100 хувь буцаан авах цаашид хамтран өндөр ашигтай ажиллах бүрэн боломжтой гэж байсан ба манай эзэмшлийн ойн сангаас түүхий эдээ тасралтгүй ханган нийлүүлэх боломжтой гэж надад итгүүлсэн.

Ингээд би '******* *******" -ийн Л.тэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулах, мэргэжилтнээр хангах, ******* ******* хийх тухай ярилцаж тохиролцон 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Модон гийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд зүйлийг тохиролцсон ба ******* *******ын үнийн дүнг тохиролцоогүй тул тусгаагүй боловч ******* *******ыг хийж эхэлсэн юм.

Гэтэл ******* ******* -ийн нягтлан ирж танайхаас мөнгө орж ирэхээр компанийн орлого болж татварын асуудал үүсэх гээд байна. Иймд зээлийн гэрээ байгуулах нь зүйтэй юм байна гэж хэллээ гэхээр нь уг саналыг зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр *******-ын Гэн /GENG XIAOQING / ******* ******* -ийн хооронд 2,150,000 /Хоёр сая нэг зуун тавин мянга буюу 650,000,000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Энэ гэрээнд ******* *******ын гэрээнд тусгагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмж барилгын материалуудыг тусгасан.

Зээлийн гэрээнд бэлэн мөнгийг ******* ******* -ийн ХААН банк дахь юанийн болон төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны мөнгийг шилжүүлсэн ба 381,712,421 /Гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн мянга/ төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүн нь ын дүгнэлтээр тогтоогдсон болно.

Үүнээс гадна Л.ийн эхнэр нь бэлнээр мөнгө авч байсан ба бид ч барилгын материалуудыг авч өгч байсан. Энэ нь тооцооны дэвтэр баримтуудаар нотлогдох ба эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Ингээд бид үйлдвэрийн барилгын ажил дусах шатандаа орсон тул ******* ******* , Хайнань ******* *******" -ийн хооронд 2016 оны 12 дугаар газрын 20-ны өдөр мМодон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай шинэчилсэн гэрээг байгуулсан.

Энэ гэрээгээр ******* ******* нь 258,000 буюу 90,300,000 /Ерөн сая гурван зуун мянга/ төгрөг, Хайнань ******* *******" нь 3,116,669 буюу 1,390,834,150 /Нэг тэр бум гурван зуун ерэн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөгийн мөнгөн хөрөнгийг оруулан хамтран ажиллах ба ******* *******" татварын дараах ашгийн 51 хувийг, Хайнань ******* ******* татварын дараах ашгийн 49 хувийг тус тус авах, талууд анхны ******* *******аар оруулсан *******ө тус тус 6 сарын дотор эрүүлэн авахаар тус тус тохиролцсон.

Ингээд үйлдвэрийн барилын ажил, тоног төхөөрөмж оруулах ажлууд хийгдэж нэмэлт зардал гарч манай компани болон Гэн ээс нийт 3,782,355 юанийн ******* ******* хийгдэж 2017 оны 03 дугаар сард үйлдвэр баригдаж дуусан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

Анхандаа Л. их сайхан зантай бид хоёрын харилцаа маш сайн намайг миний хуурай хүү гэж дуудаад би ч аав гэж дуудаад ажил төрөл бүтэмжтэй сайхан байсан. Би гэрээний үүргээ шударгаар биелүүлж ******* *******аа хийж үйлдвэрийг барьж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан удирдах баг болох мэргэжлийн долоон хүнийг *******-аас авчирч сар гаран ажиллуулсан. Гэтэл үйлдвэрлэл баригдаад бэлэн болж үйл ажиллагаагаа явуулж эвлэнгүүт Л. гуайн зан ааш нь өөрчлөгдөж муухай ууртай болж дагуу ажиллаж байсан үйлдвэрлэлийг удирдах багийн хятад ажилчдыг хөөж явуулсан. Түүнээс хойш харилцан тохиролцож олон гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээгээ үл тоомсорлох байдал өдийг хүртэл намайг хуурч мэхэлсээр байна.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн ын ******* ******* -ийн байранд хамтарсан хурал хийж протокол хөтлөн баримтжуулж хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхийг харилцан хүлээн зөвшөөрч ******* үнэлгээний " -аар үнэлгээ гаргуулсан. /нотлох баримтаар хавсаргаж өгсөн/ Гэтэл уг үнэлгээг ******* ******* хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Би аймгийн гийн т Л. нь миний итгэлийг эвдэн хуурч мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж өгнө гэж гомдол гаргасан. Миний гомдлын дагуу хэрэг бүртгэх ажиллагаа явагдаад хэрэг бүртгэлтийн ажиллагааг хааж ий журмаар нэхэмжлэл гаргахыг зөвлөсөн.

Харин цагдаагийн байгууллага шалгаж байх явцад Улаанбаатар хотын -ийг шинжээчээр томилж мэргэжилтэн Г.гийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Гэн -ээс ******* ******* -ийн төгрөгийн болон юанийн данс руу 2016,2017 онд нийт 381,712,421 төгрөг орсон байна гэдгийг тогтоож өгсөн.

гийн байгууллага дээр шалгагдаж байхад өөрийн хүсэл зоригоо илэрхийлж биш хуулийн байгууллагын шахалтаар мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны үүрэг дуусгавар болгох тухай болон ******* *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай гэрээнүүдийг байгуулсан боловч тэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ мөн биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна.

Миний бие нь Л.ид олон удаа хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулж түүнийгээ үл ойшоон биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна. Иймээс миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж Л.ийн хуурч мэхэлж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн ******* болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч компани болон ий зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Хайнан ******* ******* нь хариуцагч ******* ******* -тай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гийн үйлдвэрт хамтран ажиллах гэрээ үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж хариуцагчийн эзэмшлийн т гийн үйлдвэр байгуулсан.

Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч компанийн зүгээс зохих ёсоор, шударгаар биелүүлж ******* ******* -ийн эзэмшлийн т гийн үйлдвэр барих, тоног төхөөрөмжийн шинэчлэх зэрэгт нийт 3,116,669 буюу нийт 1,090,834,150 төгрөгийн ******* ******* хийж, мэргэжлийн 7 хүнийг *******-с авч ирэн 1 сар гаруй хугацаанд ажиллуулсан байдаг.

Мөн нэхэмжлэгч *******-н у хариуцагч ******* ******* -тай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж хариуцагч компанийн барилгын хэв хашмалын гийн үйлдвэрийг санхүүжүүлэх зорилгоор 650,000,000 төгрөгийн зээл олгохоор харилцан тохиролцож, 381,712,421 төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Түүнчлэн тус гийн үйлдвэрийн барилгыг барихад нэхэмжлэгч байгууллагаас нийт 755,689 юанийн үнийн дүн бүхий барилгын материал худалдан авч ******* ******* -д ******* оруулсан байдаг.

Ийнхүү хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явагдаж эхэлсэн үеэс хариуцагч ******* ******* гэрээний үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч байгууллагын ажилчдыг үйлдвэрт нэвтрүүлэхгүй байх хамтран ажиллахаас татгалзсан үйлдэл гаргаж эхэлсэн.

Талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар бүхий ******* *******ын нийт дүнг тооцох гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр хариуцагч нэхэмжлэгч талд түүний оруулсан ******* *******ыг буцааж төлөхөөр үүрэг хүлээсэн.

Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл уг төлбөрөө төлөлгүй нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Нэхэмжлэгч компани хэрэг хянан шийдвэрлэх явцад данс өөрчлөгдсөн болохыг хэлье. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Иймд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар бүхий ******* *******ын нийт дүнг тооцох гэрээний дагуу 1,004,939,186 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн у ы болон хариуцагчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу олгосон 381,712,421 төгрөгийн зээлийг хариуцагч тохирсон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг ч зээлийн төлбөрийг өнөөдөр хүртэл төлөөгүй байгаа.

Тийм учраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар бүхий ******* *******ын нийт дүнг тооцох гэрээний дагуу зээлийн төлбөрт 381,712,421 төгрөгийг нэхэмжлэгч у д олгож өгнө үү гэв.

 

- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч О. нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлалаа. Үүн дээр нэмээд хууль, эрх зүйн талаас үндэслэл тодруулж хэлье. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хуучин үйлдвэрийг өргөтгөж, шинэчлээд олсон ашгаа хуваах байсан. Харин хариуцагч тайлбарлахдаа тооцоо нийлэх гэрээ байгуулснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэдэг. Үүнээс харвал хариуцагч тал хамтран ажиллаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь ойлгомжтой байна.

Ингээд талуудын хооронд дундын эд ******* бий болсон бөгөөд нэхэмжлэгч тал хэр хэмжээний ******* оруулсан гэх асуудал дээр маргадаг. Оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлох зорилгоор хөрөнгийн үнэлгээний компанид хандаж үнэлүүлсэн. Уг үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон. Хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох хүсэл, зоригоо илэрхийлсэн.

Тооцоо нийлэх гэрээгээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон ч нэгэнтээ тооцоо нийлэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр болзол биелэгдээгүй тул хэлцэл хүчингүй болж хамтран ажиллах гэрээний харилцаа дуусгавар болоогүй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хүртэл энэ талаар тайлбарласан байдаг. Хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй ,гэрээний талууд гэрээг дуусгавар болгохоо илэрхийлсэн тохиолдолд талуудын оруулсан хөрөнгийг дундын эд *******өс буцаан гаргуулах асуудал яригдана.

Дундын эд ******* хариуцагчийн эзэмшилд байгаа. Хариуцагч тал гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд ******* үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд заасны дагуу хийгдсэн гэж харж байна. Нөгөө талаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой ч ийм баримт гаргаж өгөөгүй.

Өнөөдрийг хүртэл нотлох баримтаар нотолсон зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн *******өр энэ үйлдвэр боссон гэдгийг дахин хэлье. Нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд уг асуудлыг анхаарч үзэхийг хүсье.

Энэ үйлдвэр шинэчлэгдээд ажиллан ашиг олох байсныг бидний зүгээс нотолсон. Гэтэл хариуцагч тал эрх, үүргээ ноцтой зөрчиж улмаар шүүхийн шатанд олон жил маргаантай явж нэхэмжлэгч талын эрх, ашиг зөрчигдсөөр байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хариуцагчийн тайлбарын дараа нэмж тайлбар хэлье гэв.

 

2. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан

 

- ******* ******* -ийн Л. шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* *******" -ийн Л. би анх *******-ын Гэн тэй 2015 оны эхээр танилцаж байсан.Үүнээс хойш Гэн нь манай "Модон гийн фанерын үйлдвэр дээр удаа дараа ирж танилцаад явсан. Гэтэл 2016 онд Гэн нь манай компани дээр ирж Л. надтай уулзаж "Танд би зээл өгье. Та үйлдвэрээ өргөтгөж бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга фанерь/-ыг *******-руу борлуулах эрхийг авъя гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар 2016/001 тоот Зээлийн гэрээ' байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу *******-ын зээлдүүлэгч Гэн нь зээлдэгч "******* ******* -ийн доорх банкны төгрөгийн харилцах дансанд:

а/. ******* ******* -ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 буюу 207,357,190 төгрөг 2017 онд 160260 буюу 57,855,231 төгрөгийг:

б/. ******* ******* -ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104 500,000 төгрөгийг:

в/. Бэлнээр 12.000,000 төгрөг, нийтдээ зээлдэгч Гэн -ээс "******* ******* -д нийт 381.712,421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна.

Зээлийг эргэн төлөлтийг *******-ын ХААН банкны 5113068160 харилцах дансны хуулгатай гулган шалгахад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 40.600,000 төгрөгийг харилцах дансаар төлсөн байна.

Мөн зээлийн гэрээний 5.1.2-т ... Зээлдэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох барилгын хэв хашмалын хавган /фанер/-ийг үндсэн зээл, зээлийн хүүд авах гэж заасны дагуу ******* ******* нь зээлдүүлэгч Гэн -д 30.181,500 төгрөгийн материалыг зээлийн эргэн төлөлтөд тооцож өгсөн байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны байдлаар 70.781,500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн нь ын санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.

Зээлдүүлэгч Го нь 2017.09.12-ны өдөр гэнэт аймгийн цагдаагийн т ******* ******* -ийн Л. намайг надад итгэл төрүүлэх замаар онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэм хэрэгт холбогдуулан шалгуулж улмаар тус цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн 1731001093 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулж 3 сар гаруй хугацаанд шалгаж манай компанид - Аудит -аар санхүүгийн хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулан шалгуулсан болно. Иргэн Гэн нь ******* ******* омпанийг цагдаагийн байгууллагаар 3 сар шалгуулсны эцэст өөрөө цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, улмаар түүний санаачилгаар талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №05 тоот "Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ', №06 тоот Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ"-г тус тус байгуулж өмнө нь байгуулж байсан бүх гэрээ, тэмдэглэл, хэлцлүүдийг хүчингүй болгосон билээ.

"******* *******' нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ"-г хүчин төгөлдөр мөрдөж тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Төлбөр төлөх хуваарь-ийн дагуу "- Аудит -ийн санхүүгийн ын Шинжээчийн дүгнэлт ээр тогтоогдсон 381.712,421 төгрөгийг *******-ын -ийн ХААН банкны 5113068160 тоот харилцах дансанд гэрээний төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн төлж байгаа болно.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулахаас өмнө 80.000,000 төгрөгийг Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулснаас хойш 2017 12.14- нд 15.000,000 төгрөг, 2017.12.16-нд 10 000,000 төгрөгийг нийт 105 000.000 гаруй төгрөгийг Гэн гийн ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн байна.

Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч Гэн нь дараах байдлаар талуудын хооронд байгуулсан №05 тоот 'Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ"-г ноцтой зөрчиж эхэлсэн. Үүнд:

а/. 2017 12.29-ны өдөр буюу Монгол улсыг Тунхагласан баяр өдөр'*******-ын Гэн гаар удирдуулсан 3 машинтай, 7 гэнэт ын 1 дүгээр багт байрлах "******* ******* -ийн эзэмшлийн хашаанд хууль бусаар нэвтэрч үйлдвэрийн барилга руу хүчээр дайран орж гийн үйлдвэрийн хуулагч машины цахилгааны кабель утсыг сүхээр цавчиж тастан танхайрч, улмаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар удаан хугацаагаар тасалдуулж зогсоосон. Түүний уг гэмт үйлдэл нь талуудын хооронд байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г ноцтой зөрчсөн төдийгүй МУ-ын Зөрчлийн тухай хуулийн дагуу №1831000008 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж, Гэн д Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн тусгай ангийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн холбогдох Хятад улсын Ши Хай Шаны зөрчилд МУ-ын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн болно. / ын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Энхжаргалын хариу мэдэгдэх хуудсыг хавсаргав /

б/ 2018.02.13-ны өдөр "Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-ний дагуу төлбөрөө шилжүүлэхээр Гэн -ий 99028881 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч миний утасны дуудлагыг аваагүй. Иймд би түүний өмгөөлөгч Баасанжавтай утсаар холбогдоход ...Танай компанитай байгуулсан Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-г цуцлуулахаар шүүхэд өгөх эсэхээ шийдээгүй байна гэж хэлсэн.

Иймээс Гэн -ий хятад хэлтэй өмгөөлөгч тай түүний утсаар холбогдоход Бид шүүхэд хандахаар болсон тул Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоог гэрээ'-ний дагуу танай компанийн одоо өгөх гэж байгаа мөнгийг авахгүй' гэсэн хариулт өгсөн. Иймээс бид 2018.02 15-ны өдөр N22018/05 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай': албан бичгийг *******-ын Гэн -гоос "гэрээг цаашид үргэлжлүүлэх эсэх тухай" албан ёсны хариуг бичгээр авахаар түүнд баталгаат шуудангаар илгээсэн /2018.02 15-ны өдрийн №2018/05 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон баталгаат шуудангийн хамт хавсаргав./

Гэтэл Гэн нь манай компанийн албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд 2018.02.26-нд шүүхээс нэхэмжлэлийг нь гардаж авсан.

"******* ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ'-гээ огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж ирсэн бөгөөд тус гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг зөвшөөрөхгүй. ******* *******" нь цаашид Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-ний үүргээ биелүүлж төлбөрийг хугацаанд нь *******-ын Гэн д 100 хувь төлөх болно.

3. ******* ******* болон "Хайнань ******* *******" -ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16D20СN02 тоот "Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй. Учир нь Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-ний 2.1.2 дахь хэсэгт "Хайнань ******* ******* ******* нь 3.116,669 юанаар ******* оруулна гэсэн боловч одоогийн байдлаар "Хайнань ******* ******* -ийн харилцах данснаас ганц ч , төгрөг бэлэн болон бэлэн бусаар "******* *******" -ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Дугаар 16D20СN02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нь *******-ын Гэн -ии гомдлоор аймгийн гийн т ******* ******* -ийг шалгуулах явцад ын шинжээчээр томилогдсон Улаанбаатар хотын "- Аудит" -ийн Шинжээчийн дүгнэлт-ээр нотлогддог. Үүнд.

а/. Талууд бэлэн мөнгөөр оруулах ******* *******аа төвлөрүүлээгүй. Тухайлбал, '******* ******* 258.000 юанийг, Хайнань ******* *******' ******* нь 3.116,669 юанийг тус тус шилжүүлээгүй болох нь талуудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, мөнгөн хөрөнгийн дансны гүйлгээ, банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна

б/ Гэрээний дагуу ******* *******ын дүнгээр ******* ******* , Хайнань ******* ******* *******-уудыг Улсын бүртгэлийн гэрчилгээнд дүрмийн сангийн өөрчлөлт нэмэлт бүртгэл хийгдээгүй, компаниудын дүрэм шинэчлэгдээгүй, санхүүгийн тайланд дүрмийн сангийн өөрчлөлтийг тусгаагүй байна.. гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

в/. Ер нь "Хайнань ******* Хэи -тай 2016.12.20-ны өдөр байгуулсан 16D20СN02 тоот Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээг анх байгуулах болсон гол шалтгаан нөхцөл нь зээл олгогч Гэн ий санаа байсан. Учир нь зээлд олгогч *******-ын Гэн -д байгаа найз, нөхдөдөө тус гэрээг үзүүлж, Монгол улсад ийм хэмжээний ******* оруулахаар болсон иймд тэднээс /Хятад улсад байгаа найзуудаасаа/ мөнгө босгох зорилгоор надтай байгуулсан дүр үзүүлсэн, бодит бус гэрээ юм.

******* ******* нь "Хайнань ******* ******* -тай ямар ч бодит гэрээ хийгээгүй, тус компаниас ганц ч төгрөгийн ******* ******* аваагүй болно гэжээ.

 

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ер нь бол нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Түрүүн хэлсэнчлэн 281,000,000 төгрөг гэх зэрэг авсан мөнгө, өгсөн мөнгөний зөрүүг төлнө. Шинэ нэхэмжлэл нь логикийн алдаатай ойлгомжгүй нэхэмжлэл байна. Жишээ нь нэхэмжлэлийн шаардлагадаа ...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 6 дугаар бүхий ******* *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээний дагуу 3,872,355 буюу 1,004,939,186 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай... гэж байна. Тэгвэл ******* *******ын нийт дүнг тооцох гэрээ энэ байна. Энэ гэрээн дээр ямар нэг байдлаар 1,004,939,186 төгрөг гэх ямар ч тооцоо байхгүй. Зөвхөн тооцоогоо нийлье л гэсэн утгатай гэрээ. Энэ мөнгө хаанаас гарч ирсэн бэ? Бид ийм мөнгө аваагүй. Хэрвээ өгсөн гэж байгаа бол нотлох баримтаа гаргаж ир. Бид авсан мөнгө, өгсөн мөнгөнийхөө зөрүүг л төлнө. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа уг гэрээний дагуу зээлийн төлбөрт 381,712,421 төгрөг гэж байгаа ч энэ бол нийт төлбөр юм. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хүмүүсийн данс болон бараа материалаар 100,000,000 гаруй төгрөг өгчихсөн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Тиймээс энэ логикгүй ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Дээр нь жич гэж байгаад өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэлийн үнийн дүн өөрчлөгдөөгүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийг гаргахдаа гадаад улсын нэхэмжлэлийн шаардлагаа төрөлх хэл дээр бичээд орчуулан нотариатаар гэрчлүүлэх хуультай байдаг. Мөн итгэмжлэл нь хүртэл гадаад хэлнээс орчуулагдсан байхыг шаарддаг. Энэ нь Иргэний процессын хуулийг ноцтой зөрчсөн байгааг анхаарах хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийн хувьд хамтран ажиллах гэрээг хууль бус гэж дүгнэсэн байсантай санал нийлж байгаа. Зээлийн гэрээний 381,712,421 төгрөгийг хүлээн авсан тул буцаан өгсөн гэх 90,000,000 гаруй төгрөгийг хасаад зөрүүг нь төлөх боломжтойгэв.

 

-       Хариуцагчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хайнан ******* ******* болон түүний захирлаар ажиллаж байсан хятад нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаанд явж байна. Хуульчийн хувьд хэргийг харвал хамтран ажиллах гэрээ нь Монгол Улсын хууль дүрмийг илт зөрчсөн байдаг. Тодруулбал бүртгэлийн тухай хууль, гадаадын ******* *******ын тухай хууль, барилгын тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн байгаа. Мөн эдлэлийн үйлдвэрийн барилга нь одоогоор улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Тиймээс хэний ******* гэж үзэх нь тодорхой бус гэсэн үг юм. Тиймээс нэхэмжлэл болоод хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хууль бус хэлцэл болж байгаа юм.

Шинжээчийн дүгнэлт гаргуулахад хүртэл гэрээ огт биелэгдээгүй, хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл байгуулагдсан цагаас хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул өнөөдөр энэ гэрээнүүдийг ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Харин явцын дунд зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр байх тул үүний үлдэгдэл төлбөрийг хариуцагч тал төлнө гэж байгаа. Иймэрхүү учир шалтгаан болох тодорхой нотлох баримтууд хэрэгт авагдсан.

Анх аймгийн эрүүгийн журмаар шалгагдаж байсан үеийн баримтууд байдаг. Гэтэл Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн үйлдэл байхгүй болох нь тогтоогдсон. Энэ зэргээр хүртэл хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Харин зээлийн гэрээний хувьд 2 талын үл ойлголцлын улмаас төлөлт зогссон байгаа тул үргэлжлүүлэн төлөх боломжтой болохыг хэлье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар *******-ын Гэн /GENG XIAOQING/ ******* ******* -ийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ;

******* ******* , Хайнань ******* ******* -ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ;

*******-ын Гэн /GENG XIAOQING/ ******* ******* -ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан үүрэг дуусгавар болгох гэрээнүүдийг тус тус хууран мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, 3.872.355 буюу 1.386.651607 төгрөгийг гаргуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр (IV хх-96-98)

 

- Нэхэмжлэгч *******-ын / /-гээс хариуцагч ******* ******* -д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Үүрэг дуусгавар болох тухай гэрээ-ний дагуу зээлийн төлбөрт 381,712,421 төгрөг гаргуулах

- Нэхэмжлэгч Хайнань ******* ******* *******-иас хариуцагч ******* ******* -д холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний дагуу нийт 3.872.355 буюу 1,004,939,186 төгрөг гаргуулах гэж өөрчилжээ.

 

Нэг. Нэхэмжлэгч *******-ын / /-гээс (цаашид нэхэмжлэгч гэнэ) хариуцагч ******* ******* -д (цаашид хариуцагч гэнэ) холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болох тухай (цаашид зээлийн гэрээг дуусгавар болгосон гэрээ гэнэ) дагуу зээлийн төлбөрт 381,712,421 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан: Зээлийн гэрээг дуусгавар болгосон гэрээнд заасан 381,712,421 төгрөгөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд мөнгөн төлбөрөөр төлсөн болон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болох хусан хуулгаар төлсөн, нийт төлсөн 99,981,500 төгрөгийн төлбөрийг хасаж тооцох ёстой. Үлдсэн төлбөр 281,730,921 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлнө гэсэн тайлбарыг гаргаж,

Нэхэмжлэгчээс: ...381,712,421 төгрөгийн зээлийн төлбөрөөс хариуцагчийн төлсөн гэж үзээд байгаа төлбөрийг хасаж тооцох үндэслэлгүй. Энэхүү төлбөр нь хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид өгөх ёстой байсан ашиг, үр шим, мөн эдгээр гүйлгээн дотор зээлийн төлбөр биш өөр агуулгаар хийсэн гүйлгээнүүд байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

2. *******-ын , ******* ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/001 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай үүрэг дуусгавар болгох тухай гэрээнүүдийн хуулбар болон уг гэрээнүүдийг байгуулсан талаар хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар ******* ******* нь *******-ын -гээс 650,000,000 төгрөгийн зээлийг Барилгын хэв хашмалын үйлдвэрийн төслийг үе шаттайгаар санхүүжүүлэх зорилгоор авч, талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай үүрэг дуусгавар болгох тухай гэрээгээр дээрх зээлийн төлбөрийг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. (I хх-36-41), (I хх-44)

 

3. Дээрх тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд ******* шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд *******тэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд ******* буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний үүргийг дуусгавар болгосон гэрээг байгуулсан талаар маргахгүй байгаа бөгөөд зээлийн гэрээг дуусгавар болгосон гэрээнд заасан 381,712,421 төгрөгөөс 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд төлсөн төлбөрийг хасаж тооцох эсэх талаар маргаж байна.

 

 

5. Зээлийн гэрээг дуусгавар болгосон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай гэрээний 1.1- д 381,712,421 төгрөгийн төлбөрийг Төлбөр төлөх хуваарь-ийн дагуу төлөхөөр талууд харилцан тохиролцож Монгол улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав гэжээ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, 236.2-т дээрх үндэслэлээр үүрэг дуусгавар болсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болохоор заажээ.

 

Үүнээс үзвэл, хариуцагч ******* ******* нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2016/001 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон, Аудит -ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 381,712,421 төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээгээр төлбөр төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээг дуусгавар болгосон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 2.1-т гэрээнд заасан 381,712,421 төгрөгийг хэзээ, ямар дүнгээр төлөх хуваарийг тохирсон байх бөгөөд төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 100,000,000 төгрөгөөс эхлэн төлж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 61,712,000 төгрөгийг төлснөөр төлбөрийг дуусгахаар заажээ.

 

Өөр хэлбэл, хариуцагч******* ******* нь 381,712,421 төгрөгийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төлөхөөр гэрээг байгуулсан байх тул хариуцагчийн 2017 оны 12-ны өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлсөн төлбөрийг дээрх 381,712,421 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцох ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 2017 оны 12 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд төлсөн 25,500,000 төгрөгийн төлбөрийг 381,712,421 төгрөгийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь, талууд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө *******ын нийт дүнг тооцож нийлж бодох гэрээ байгуулснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс талуудын хооронд хамтран ажиллах, ашиг, үр шим хуваарилах асуудал бодиттойгоор байхгүй болсон байх тул нэхэмжлэгчийн ...төлбөр нь нэхэмжлэгчийн авах ёстой ашиг, үр шим гэсэн тайлбар үндэслэлгүй байна. (I хх-42-43)

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******-ын / /-ийн зээлийн төлбөрт 381,712,421 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 356,212,421 төгрөгийн шаардлагыг хангаж, 25,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зээлийн гэрээг дуусгавар болгосон 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 2.1-т төлбөр төлөх хуваарийн дагуу хариуцагчийн төлөх нийт төлбөр нь 461,712,000 төгрөг (2017.12.13-2018.08.15-ны өдрийг хүртэл 20,000,000-100,000,000 хүртэл дүнгээр) байх боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох 381,712,421 төгрөгийн хүрээнд шийдвэрлэсэн болно. (I хх-44)

 

Хоёр. Нэхэмжлэгч Хайнань ******* ******* *******-иас (цаашид нэхэмжлэгч гэнэ), хариуцагч ******* ******* -д холбогдуулан гаргасан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний (цаашид хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон гэрээ гэнэ) дагуу нийт 3.872.355 буюу 1,004,939,186 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус тул ямар ч үр дагавар үүсгэхгүй. Хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд заасан. Нэхэмжлэгчээс гэрээний дагуу ямар ч ******* *******ыг оруулаагүй, би өөрөө үйлдвэрийг барьсан гэж тайлбарлаж,

Нэхэмжлэгчээс: Хариуцагчийн дээрх тайлбарыг бүхэлд нь үгүйсгэсэн тайлбарыг гаргав.

 

2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Модон гийн үйлдвэрт хамтран ажиллах, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар (I хх-9-17), (I хх-18-32)

- - Аудит -ны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...Хайнань *******хай Барилга угсралтын групп -ийн Монгол улсын салбар компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь Хайнань жун хэй ******* нэртэй байна. Иймд оролцогч талын улсын бүртгэлийн нэр зөрчилтэй тул гэрээ нь хүчин төгөлдөр бус байна...Гэрээний дагуу ******* *******ын дүнгээр ******* ******* , Хайнань жун хэй *******-уудын Улсын бүртгэлийн гэрчилгээнд дүрмийн сангийн өөрчлөлт, нэмэлт бүртгэл хийгдэгдээгүй, компанийн дүрэм шинэчлэгдээгүй, санхүүгийн тайланд дүрмийн сангийн өөрчлөлт тусгаагүй байна. Дээрх үйлдэл нь Хөрөнгө *******ын тухай хуулийн 4.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1, Компанийн тухай хуулийн 15.1, 18.3...гэсэн заалтуудыг мөрдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Хамтран ажиллах гэрээг үндэслэн ******* ******* , Хайнань жун хэй ******* гэсэн 2 хувь нийлүүлэгчтэй гадаадын ******* *******тай аж ахуй нэгжийг шинээр үүсгэх байгуулах, эсхүл ******* ******* -ийн хувь нийлүүлэгч болон дүрмийн санг нэмэгдүүлэх замаар ******* ******* *******-ийг өөрчлөн байгуулах, өөрчлөлтийг Улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан гэжээ. (I хх-103-110)

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хамтран ажиллаж буй этгээдүүд нь заавал шинээр хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулагдах шаардлагагүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээг дүр үзүүлэн хийсэн гэсэн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл... Хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд заасан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

 

3. Мөн - Аудит -ны шинжээчийн дүгнэлтэд: ...Модон гийн үйлдвэрийн барилга байгууламжууд нь ******* ******* -ийн эзэмших эрхийн...т байрлах бөгөөд Эд ******* өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.2-д заасны дагуу Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах ёстой. Гэтэл Модон гийн үйлдвэрийн барилга байгууламжууд нь Эрхийн улсын бүртгэгдээгүй, өмчлөлийн гэрчилгээ аваагүй байна гэжээ.

 

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээний 4.2.3-т А (******* ******* ) тал нь Б (Хайнань жун хэй *******) талд шинээр баригдсан үйлдвэрийн барилгын үл хөдлөх эрхийн гэрчилгээг хууль, журмын бүртгүүлж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Үүнээс үзвэл, хариуцагч ******* ******* нь шинээр баригдсан гийн үйлдвэрийн барилга байгууламжуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан тул барилга байгууламжуудыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй асуудал дээр нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Модон гийн үйлдвэрт хамтран ажиллах, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах (шинэчилсэн гэрээ) гэрээг тус тус байгуулсан, гэрээгээр ын нутаг дэвсгэрт Модон гийн үйлдвэр байгуулах, Хайнань ******* ******* ******* нь  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах мөнгөн хөрөнгийг, ******* ******* нь үйлдвэрлэл эрхлэх болон тодорхой мөнгөн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцож хамтран ажилласны үр дүнд үйлдвэр баригдсан, улмаар 2017 оны 3 сараас эхлэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж  улмаар бүтээгдэхүүнээ  борлуулж эхэлсэн  болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, , , -ийн цагдаагийн т  ирүүлсэн албан бичиг, бүтээгдэхүүн худалдсан тухай ******* ******* -ны зарлагын баримт, барааны үнэ шилжүүлсэн тухай төлбөрийн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. (I хх-159-175), (II хх-61-66)

 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдсанаар талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-нд ...2018 дугаар сарын 1-ний өдөр А тал болон Б талууд өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо нийлж, гарсан нийт ******* *******ыг бодож гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Модон гийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ (шинэчилсэн гэрээ гэх) ...Хамтран ажиллах гэрээ-үүдийн үйлчлэл тус тус дуусгавар болно гэж зааснаар талууд хамтран ажиллах гэрээг цааш нь хэрэгжүүлэх сонирхолгүй, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1.4.д заасан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар зохицуулсан бөгөөд гэрээ дуусгавар болсон энэхүү тохиолдолд талуудын гэрээ дуусгавар болох хүртэл оруулсан хураамжийн хувь хэмжээ тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв нэг тал илүү хэмжээгээр хураамж оруулсан бол нөгөө талаасаа илүү оруулсан хураамжаа тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй  байхаар заажээ.

 

6. Хамтран ажиллах гэрээний дагуу талуудын оруулсан ******* *******ын талаар

- - Аудит -ны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас ...******* *******ын төсөл хэрэгжих эрх зүйн боломжгүй байна гэж, (I хх-103-110)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ..Хамтран ажиллах гэрээний дагуу ******* *******ыг бодитоор оруулсан, гэрээнд заасан эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэн хамтран ажилласан эсэх, шинээр баригдсан үйлдвэр талуудын хамтын ажиллагаанаас бий болсон эсэх үйлдлүүдийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна гэжээ. (VII хх-237-244)

 

Үүнээс үзвэл дээрх 2 шинжээчийн дүгнэлт нь талуудын оруулсан хөрөнгийг тогтоож чадаагүй байна.

 

Харин шинжээч Л.ын 2019 оны 5 дугаарын 21-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь талуудын үйлдвэрийн барилга байгууламж, тоног, төхөөрөмжид оруулсан хөрөнгийг бодитойгоор тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөр хэлбэл, талуудын гаргаж өгсөн гаалийн мэдүүлгийн баримт, дансны зарлагын баримт, дансны хуулга зэрэг санхүүгийн болон бүртгэлийн баримтуудыг бүрэн үнэлж, тоног төхөөрөмж бүрийг гэрэл зургаар баталгаажуулжээ. (III хх-6 - IV хх-77)

 

Дээрх шинжээчийн дүгнэлтэд талуудын оруулсан нийт ******* *******ын дүнг 14 зардлын төрлөөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч Хайнань ******* ******* ******* нь 943,638,671 төгрөг, хариуцагч ******* ******* нь 370,093,844 төгрөгийг тус тус ******* оруулсан гэж дүгнэжээ. (III хх-37-39)

 

-ийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь зөрчилтэй болох нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 57/17 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул шүүхээс дээрх үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлээгүй болно. (I хх-232 - II хх-35), (II хх-170)

 

7. Нэхэмжлэгчээс хариуцагч рүү шилжүүлсэн мөнгөн гүйлгээний талаар - Аудит -ны 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд 371,712,421 төгрөг гэж дүгнэсэн бөгөөд энэ дүнг талууд хариуцагчид олгосон зээл гэж үзэж 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох гэрээг байгуулсан. (I хх-103-110)

Мөн мөнгөн гүйлгээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай шинжээчийн дүгнэлтэд 414,622,217.40 төгрөг гэж дүгнэж, дээрх гүйлгээнүүдийг зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээний аль гэрээний дагуу хийгдсэн гүйлгээг тогтоох боломжгүй гэж тайлбарлажээ. (VII хх-237-244)

 

Иймд дээрх 2 шинжээчийн дүгнэлтийн зөрүү болох 42,909,796.40 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс оруулсан мөнгөн *******өр оруулсан ******* ******* гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдохгүй байна.

 

8. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаа татгалзаж буй үндэслэлдээ: 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр талуудын уулзсан хурлын тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр аймгийн газрын Ерөнхий Ж.ын хамт талуудын уулзсан уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэж байна гэж тайлбарлав.

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийн агуулгаас үзвэл ******* оруулагч Хайнань ******* ******* ******* нь огт ******* оруулаагүй бус, харин ямар хэмжээний ******* оруулсан нь тодорхой биш байгаа тул талуудын оруулсан хөрөнгийг тогтоохоор хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийхээр тогтсон байна. Иймд энэхүү хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм (I хх-71-73)

2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн уулзалт нь талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө *******ын нийт дүнг тооцоо нийлж бодох, Үүрэг дуусгавар болгох гэрээнүүдийг байгуулсны дараа болсон байх бөгөөд тэмдэглэлийн агуулгаас үзвэл 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнүүдийг агуулгыг үгүйсгээгүй, Ерөнхий оос ын байгууллагад гаргасан гомдол, хүсэлтээ яагаад буцааж авч байгаа, талууд ямар асуудал дээр тохирсон гэдгийг тодруулсан агуулгатай байх тул мөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна гэж шүүхээс үзлээ. (II хх-171-172)

 

Иймд нэхэмжлэгч Хайнань ******* ******* *******-ийн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан ******* *******ыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 943,638,671 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 480.3-т зааснаар нэхэмжлэгч Хайнань ******* ******* *******-ийн 3.872.355 буюу 1,004,939,186 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 943,638,671 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 61,300,515 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,091,208 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,449,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 480.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* /РД:3741044/ 943,638,671 төгрөгийг гаргуулж, Хайнань ******* ******* ******* /РД:5980801/-нд олгож, Хайнань ******* ******* *******-ны нэхэмжлэлийн шаардлагаас 61,300,515 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* -с 356,212,421 төгрөгийг гаргуулж, *******-ын / -OCЗД:Chn00001564708, ПД:Е15683698/-д олгож, *******-ын -гийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,091,208 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,449,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН