Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 208/МА2023/00025

 

******* ******* ******* *******, БНХАУ-ын

иргэн ******* ******* ******* ******* ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******,

Хариуцагч ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээний дагуу нийт 3,872,55 юань буюу 1,090,834,150 төгрөг гаргуулах тухай

 2.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ******* ******* ,

 Хариуцагч ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий үүрэг дуусгавар болох тухай гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэг 381,712,421 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тамир /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Цолмон /цахим/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай ******* ...би ХХК-ийн захирал тэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулах, мэргэжилтнээр хангах, хөрөнгө оруулалт хийх тухай ярилцаж тохиролцон 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ерөнхий зүйлийг тохиролцсон ба хөрөнгө оруулалтын үнийн дүнг тохиролцоогүй тул тусгаагүй боловч хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм.

Гэтэл ХХК-ийн нягтлан ирж танайхаас мөнгө орж ирэхээр компанийн орлого болж татварын асуудал үүсэх гээд байна. Иймд зээлийн гэрээ байгуулах нь зүйтэй юм байна гэж захирал хэллээ гэхээр нь уг саналыг зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн ******* ******* / / ХХК-ийн хооронд 2,150,000 /Хоёр сая нэг зуун тавин мянга юань буюу 650,000,000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

...Зээлийн гэрээнд бэлэн мөнгийг ХХК-ийн ХААН банк дахь юанийн болон төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны мөнгийг шилжүүлсэн ба 381,712,421 /Гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн мянга/ төгрөг шилжүүлсэн. ...Ингээд бид үйлдвэрийн барилгын ажил дусах шатандаа орсон тул ХХК, ******* ******* *******" ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар газрын 20-ны өдөр модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай шинэчилсэн гэрээг байгуулсан.

Энэ гэрээгээр ХХК нь 258,000 юань буюу 90,300,000 /Ерөн сая гурван зуун мянга/ төгрөг, ******* ******* ******* ХХК нь 3,116,669 юань буюу 1,390,834,150 /Нэг тэр бум гурван зуун ерэн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөгийн мөнгөн хөрөнгийг оруулан хамтран ажиллах ба ХХК татварын дараах ашгийн 51 хувийг, ******* ******* ******* ХХК татварын дараах ашгийн 49 хувийг тус тус авах, талууд анхны хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө тус тус 6 сарын дотор эргүүлэн авахаар тус тус тохиролцсон.

Ингээд үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж оруулах ажлууд хийгдэж нэмэлт зардал гарч манай компани болон ******* *******ээс нийт 3,782,355 юанийн хөрөнгө оруулалт хийгдэж 2017 оны 03 дугаар сард үйлдвэр баригдаж дуусан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХХК-ийн байранд хамтарсан хурал хийж протокол хөтлөн баримтжуулж хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхийг харилцан хүлээн зөвшөөрч хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-аар үнэлгээ гаргуулсан. /нотлох баримтаар хавсаргаж өгсөн/ Гэтэл уг үнэлгээг ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Харин цагдаагийн байгууллага шалгаж байх явцад Улаанбаатар хотын Найдвар Од аудит ХХК-ийг шинжээчээр томилж мэргэжилтэн Г.Болормаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр ******* *******-ээс ХХК-ийн төгрөгийн болон юанийн данс руу 2016,2017 онд нийт 381,712,421 төгрөг орсон байна гэдгийг тогтоож өгсөн.

...Миний бие нь ид олон удаа хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулж түүнийгээ үл ойшоон биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна. Иймээс миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж ийн хуурч мэхэлж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн хөрөнгө болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 ... " ХХК-ийн захирал би анх БНХАУ-ын иргэн ******* *******тэй 2015 оны эхээр танилцаж байсан.Үүнээс хойш ******* ******* нь манай Модон хавтангийн фанерын үйлдвэр дээр удаа дараа ирж танилцаад явсан. Гэтэл 2016 онд ******* ******* нь манай компани дээр ирж надтай уулзаж "Танд би зээл өгье. Та үйлдвэрээ өргөтгөж бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга фанер/-ыг БНХАУ-руу борлуулах эрхийг авъя гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дугаар 2016/001 тоот Зээлийн гэрээ байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын иргэн зээлдүүлэгч ******* ******* нь зээлдэгч " ХХК-ийн доорх банкны юань төгрөгийн харилцах дансанд:

а/. ХХК-ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 юань буюу 207,357,190 төгрөг 2017 онд 160260 юань буюу 57,855,231 төгрөгийг:

б/. ХХК-ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104 500,000 төгрөгийг:

в/. Бэлнээр 12.000,000 төгрөг, нийтдээ зээлдэгч иргэн ******* *******-ээс " ХХК-д нийт 381.712,421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна.

Зээлийг эргэн төлөлтийг БНХАУ-ын иргэн Geng ******* Qing ХААН банкны 5113068160 харилцах дансны хуулгатай тулган шалгахад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 40.600,000 төгрөгийг харилцах дансаар төлсөн байна.

ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г хүчин төгөлдөр мөрдөж тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Төлбөр төлөх хуваарь-ийн дагуу Найдвар-Од Аудит ХХК-ийн санхүүгийн аудитын Шинжээчийн дүгнэлт ээр тогтоогдсон 381.712,421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Geng ******* Qing-ийн ХААН банкны 5113068160 тоот харилцах дансанд гэрээний төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн төлж байгаа болно.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулахаас өмнө 80.000,000 төгрөгийг Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулснаас хойш 2017 12.14- нд 15.000,000 төгрөг, 2017.12.16-нд 10 000,000 төгрөгийг нийт 105.000.000 гаруй төгрөгийг иргэн ******* *******гийн ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн байна.

... ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-гээ огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж ирсэн бөгөөд тус гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг зөвшөөрөхгүй. ХХК нь цаашид Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-ний үүргээ биелүүлж төлбөрийг хугацаанд нь БНХАУ-ын иргэн ******* *******д 100 хувь төлөх болно.

ХХК болон "******* ******* *******" ХХК-ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16D20СN02 тоот "Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй. Учир нь Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-ний 2.1.2 дахь хэсэгт ******* ******* ******* ******* нь 3.116,669 юанаар хөрөнгө оруулна гэсэн боловч одоогийн байдлаар ******* ******* ******* ХХК-ийн харилцах данснаас ганц ч юань, төгрөг бэлэн болон бэлэн бусаар ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Дугаар 16D20СN02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. ... ХХК нь "******* ******* ******* ХХК-тай ямар ч бодит гэрээ хийгээгүй, тус компаниас ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй болно гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/00170 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4, 480.3-т заасныг баримтлан хариуцагч ХХК /РД:3741044/-с 943,638,671 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ******* /РД:5980801/-нд олгож, ******* ******* ******* *******-ны нэхэмжлэлийн шаардлагаас 61,300,515 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-с 356,212,421 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ******* ******* Qing-, /-д олгож, БНХАУ-ын иргэн ******* ******* *******-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,091,208 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,449,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17 өдрийн Дугаар 148/ШШ2023/00170 тоот шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: 5. 2017 оын 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний дагуу нийт 3,872,355 юань буюу 1,004,939,186 төгрөг гаргуулах шаардлагын талаар анхан шатны шүүх дүгнэхдээ: 5. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-нд ...2018 дугаар сарын 1-ний өдөр А тал болон Б талууд өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо нийлж, гарсан нийт хөрөнгө оруулалтыг бодож гаргаснаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ (шинэчилсэн гэрээ гэх)...Хамтран ажиллах гэрээ-үүдийн үйлчлэл тус тус дуусгавар болно гэж зааснаар талууд хамтран ажиллах гэрээг цааш нь хэрэгжүүлэх сонирхолгүй, гэрээ үргэлжлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1.4-д заасан хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байна гэж шүүхээс дүгнэлээ. гэжээ. /Шүүхийн шийдвэрийн 12 дугаар тал/

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-г байгуулахад нэхэмжлэгч тал болох ******* ******* ******* *******-ийн хүсэл зориг байсан гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь уг гэрээнд БНХАУ-ын иргэн ******* ******* гарын үсэг зурж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. /1хх, 42 хуудас/

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийт 2 гэрээ байгуулсан байх ба БНХАУ-ын иргэн ******* ******* өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн А талаас гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. гэсэн байхад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №06 тоот Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-нд ******* ******* ******* *******-ийн хүсэл зориг байхгүй зөвхөн иргэний хүсэл зориг илэрхийлэгдсэн байна.

Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу хүсэл зоригоо илэрхийлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал төлөөлүүлэгч ийг ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн эсэхийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоох боломжгүй.

Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх этгээдээр тогтоогдохгүй байгаа нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр т итгэмжлэл олгосон. /7хх, 80-р хуудас/

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд шинжээч Л.Оюунзулын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үнэлж, дүгнэсэн байдаг. 3 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудаснаас 4 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудас хүртэл Шинжээчийн дүгнэлт үргэлжилнэ. Шинжээчийн дүгнэлтэд дараах алдаа, дутагдлууд байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Үүнд:

а.Хөрөнгө үнэлэх үед мөрдөгдөж байсан 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна. гээд 9.3.1-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл;-ийг хавсаргана гэсэн байна.

Шинжээч нь үнэлгээчний гэрчилгээ, тусгай зөвшөөрлөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг ханган хавтаст хэрэгт бэхжүүлээгүй. Мөн хариуцлагын талаарх мэдээллээ дүгнэлтэд хавсаргаж бэхжүүлээгүй. /3хх, 199-202 хуудас/

б.Хавтаст хэрэгт авагдсан хятад хэл дээрх материалуудыг албан ёсоор Монгол хэл дээр орчуулаагүй нь хэргийн оролцогчдыг шинжээчийн дүгнэлттэй нэг мөр танилцах боломжийг олгоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулж байгаа учир шүүхэд гаргаж өгч байгаа материалууд Монгол хэл дээр байх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн Монгол хэлээр явагддаг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн. /4хх, 64-75 хуудас/

в.Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн эхний хуудсанд /3хх, 7 хуудас/1,3-т Үнэлж буй хөрөнгийн зах зээлийн судалгаа хийнэ. 1.4-т Үнэлж буй хөрөнгийн өртгийн хандлага, зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлагуудаас аль тохирохыг сонгон үнэлгээний тооцоог хийнэ. гэсэн байх боловч харьцуулалт хийгдэж байгаа техник, тоног төхөөрөмжүүдийн зураг байхгүй зөвхөн маргаж байгаа техник, тоног төхөөрөмжүүдийн зураг байна. /3хх, 72-74 хуудас/

Мөн хүснэгтээр харуулсан эд хөрөнгийн харьцуулалтыг хаанахын ямар мэдээллийн сайт, зар, үйлдвэрийн үнээр харьцуулсан нь ойлгомжгүй. Эх сурвалжаа зааж тодорхойлоогүй. /Зхх, 49-68 хуудас/ зэрэг алдаанууд байгаа учир анхан шатны шүүх дээрх Хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд 8. ...2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийн агуулгаас үзвэл хөрөнгө оруулагч гарын үсэг зурж хуулийн этгээдийн тамга, тэмдгийг дарснаар уг хэлцэлд хуулийн этгээдийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэнэ гэж үздэг.

 4. ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1-р хавтас хэргийн 24-р хуудас, 44-46 дугаар хуудсанд авагдсан боловч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тэмдэглэгдээгүй, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна., 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." гэж заасан бөгөөд компанийн гүйцэтгэх захирлыг Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард тэмдэглүүлдэг. Хариуцагч ХХК-ийн тухайд компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард гүйцэтгэх захирлыг тэмдэглүүлээгүй учир компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг компанийн дүрмээс харж тодорхойлохоос өөр аргагүй.

Гэтэл компанийн дүрмийн эхний нүүр 1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан боловч хэдэн хувьцаа эзэмшигчтэй, компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэл нь харагдахгүй байна. Тухайн хуудсанд нотариатын үйлдэл хийгдсэн боловч Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр Заавар батлах тухай" тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2.7-д Баталгааны тэмдгийг баримт бичгийн баруун доод хэсэгт, нотариатчийн тамгыг баталгааны тэмдгийн зүүн дээд хэсэгт тус тус дарж гэрчилнэ. Олон хуудастай гэрээ, хэлцэл, баримт бичгийн хуудас бүрд нотариатчийн тамгыг уг хуудасны баруун доод хэсэгт бичвэр оруулан дарж, баримт бичгийн төгсгөлийн хуудсанд тамга, баталгааны тэмдэг дарна, 2.8-д ...нотариатч гэрчилсэн баримт бичигт соёмбо бүхий нотариатчийн тамганы дугаарыг тод гаргаж, баталгааны тэмдгийн бичилтийг хийх ба баталгааны гарын үсгээ зурна. Энэ шаардлагыг хангаагүй үйлдэл хүчингүйд тооцогдоно гэсний дагуу хүчин төгөлдөр баримт гэхэд эргэлзээтэй.

Учир нь хувийн 85 дугаартай нотариатчийн урьд нь гэрчилсэн баримтыг хувийн 223 дугаартай нотариатч гэрчлэхдээ компанийн дүрэм бүрэн гүйцэт байгаа эсэхийг шалгаагүй, гэрчлүүлж байгаа баримт нь олон хуудастай баримт гэж үзэхээргүй тус тусдаа бие даасан баримт бичгүүд байхад тус тусад нь нотариатын үйлдэл хийхгүй Нотариатын үйлдэл хийх заавар-ыг зөрчсөн тул ХХК-ийн дүрэм Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг ханган хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан дүрэм авагдаагүйгээс болж 2021 оны 11 сарын 03 өдөр ээс т олгосон итгэмжлэлийг үнэлэх боломжгүй болсон. Итгэмжлэл дээр төлөөлүүлэгч нь өөрийгөө компанийн үүсгэн байгуулагч гэсэн байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно. гэж заасан байдаг учраас ******* ******* ******* ******* нь огт хөрөнгө оруулаагүй бус, харин ямар хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхой биш байгаа тул талуудын оруулсан хөрөнгийг тогтоохоор хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийхээр тогтсон байна. Иймд энэхүү хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм (1хх-71-73) гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа хурлын тэмдэглэлд ******* ******* ******* *******-ийг хэн төлөөлж суусан нь тодорхой бус мөн хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зураагүй нь хуульд заасан хэлцлийн хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр хурлын тэмдэглэл гэж үзэх үндэслэлгүй байна.

5.Шинжилгээний байгууллага болон шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн хятад хэл дээрх баримтын тооцоог нэхэмжлэгч нотолж чадаагүй. Учир нь тухайн бараа, тоног, төхөөрөмжийг авахдаа ямар данснаас хэдэн төгрөг шилжүүлснээ нотлоогүй байхад шинжилгээний байгууллага болон анхан шатны шүүх зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дэх хэсэгт заасан нотлох баримт гэж үнэлэхэд эргэлзээтэй. /5хх, 119-149 хуудас/, /6хх, 1-131 хуудас/

6.Шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд Ц.Ган-Очир, М.Мөнхбат гэх 2 хөндлөнгийн гэрчийг оролцуулсан боловч тухайн гэрчүүдийн мэдээлэл байхгүй. Хэдэн настай, хаана оршин суудаг, холбоо барих утасны дугаар, хувийн болон албаны сонирхолтой эсэхийг нь тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийг зөрчиж хийсэн шүүхийн үзлэг байна. /1 хх, 159 хуудас/

Иймд талуудын хүсэл зориг нь илэрхийлэгдээгүй гэрээг дүгнэсэн, хариуцагчийн төлөөлөх эрхийг бүрэн гүйцэд шалгаагүй, хуулийн шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхийн үзлэг хийсэн зэрэг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй алдааг гаргаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 17 өдрийн Дугаар 148/ШШ2023/00170 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хариуцагчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна... гэв.

 ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний болон тооцооллын зөрүүтэй дүгнэлт хийж, алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч:  ******* ******* ******* ******* нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг ХХК-нд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн нийт 3,872,355 юань буюу 1,090.834.150 төгрөг гаргуулах, БНХАУ-ын иргэн ******* ******* / XIAO QING/ нь ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 381,712,421 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэл тус бүрийн шаардлагын ихэнхийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо 6-н үндэслэл зааж шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэжээ. Үүнд:

а.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээг байгуулахад ******* ******* ******* *******-ий эрх ашиг байсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн Хятад улсын иргэн ******* ******* гарын үсэг зурсан байгаа нь компаний эрх ашгийг илэрхийлэхгүй, зөвхөн иргэний эрх ашиг илэрхийлэгдэж байгааг анхаараагүй,

 б. ХХК-ийн захирал нь уг компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд мөн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй байхад т итгэмжлэл олгосон нь хууль зөрчсөн байх тул т олгосон итгэмжлэл хууль бус итгэмжлэлээр түүнийг оролцуулж хэрэг шийдвэрлэсэн,

 в.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод байгаа шинжээч Л.Оюунзулын шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн шинжээч үнэлгээчний тусгай зөвшөөрөл гэрчилгээгээ хуульд заасан шаардлагыг хангуулж хэрэгт хавсаргуулаагүй, хавтаст хэрэгт авагдсан хятад хэл дээр матераилуудыг Монгол хэл дээр орчуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монгол хэл дээр явагдана гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Үнэлгээг ямар аргаар яаж харьцуулан дүгнэж гаргасан нь тодорхойгүй,

 г.2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийн агуулгаас үзвэл хөрөнгө оруулагч гарын үсэг зурж хуулийн этгээд тамга тэмдгийг дарснаар уг хэлцэл хуулийн этгээдийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдэнэ гэж үздэг,

 д.Шүүх болон шинжилгээний байгууллага зөвхөн нэг талын гаргаж өгсөн баримтыг үнэлсэн,

 е.Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлд байлцсан хөндлөнгийн шинжээч нарын тодорхой мэдээллүүд авагдаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тул шүүхийн шйидвэрийг хүчингүй болгож дахин хэлцүүлэх үндэслэл болно гэж тайлбарлажээ.

 4.Хэргийг судлан үзвэл: 

******* ******* ******* *******, ХХК-ны хооронд 2016 оны 06 сард хамтран ажиллах гэрээ, БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ******* , ХХК нарын хооронд 2016 оны 07 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болгож оруулсан хөрөнгөө буцаан гаргуулах, БНХАУ-ын иргэн ******* ******* нь ХХК-аас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргажээ.

 5. Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* хариуцагч ХХК-ын хооронд 2016 оны 06 сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэр хамтран байгуулах, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээнүүдийг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Тус гэрээгээр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Модон хавтангийн үйлдвэр байгуулах, ******* ******* ******* ******* нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах мөнгөн хөрөнгийг, ХХК нь үйлдвэрлэл эрхлэх газар болон тодорхой мөнгөн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцож, улмаар ******* ******* ******* ******* нь гэрээний дагуу БНХАУ-аас үйлдвэрийн барилга барихад зориулж барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулах мэргэжилтэн ажиллах хүч зэргийг оруулж хамтран ажилласны үр дүнд үйлдвэр баригдаж, 2017 оны 03 сараас эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон зохигчдоос ирүүлсэн санхүүгийн баримт, хөрөнгийн үнэлгээ тогтоосон тайлан болон ХХК, ХХК, ХХКомпаний цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг, бүтээгдэхүүн худалдсан тухай ХХК-ны зарлагын баримт, барааны үнэ шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-2-ийн 61-66 ху/ зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн, оруулсан хөрөнгийн талаар болон үйлдвэр нь хэний өмчлөлийн хөрөнгө болох талаар маргаж улмаар хамтын ажиллагаагаа дуусгавар болгож ******* ******* ******* ******* нь ХХК-нд холбогдуулан оруулсан хөрөнгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 6. Хариуцагч ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын талаар:

Хариуцагч хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар маргадагүй боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа хамтран ажиллах гэрээг байгуулж ******* ******* ******* ******* нь 3.116.669 юанаар хөрөнгө оруулна гэсэн боловч одоогийн байдлаар  ганц ч юань, бэлэн болон бэлэн бусаар   ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй, талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл нь 2017 оны 12 сарын 13-ны өдрийн Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ байгуулснаар дуусгавар болсон тул хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь үйлдвэрлэлийн барилгын материал болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, бусад бараа материал худалдан авах мөнгөн хөрөнгийг гэрээний А тал буюу ХХК-нд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-******* ******* ******* *******, ХХК-ын хооронд 2016 оны 06 сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ, /хх 1-ийн 9/ гэрээ байгуулж, гэрээнийхээ зорилгоо ХХК-ны үйлдвэрлэлийн бааз суурийг ашиглан хөрөнгө оруулалт хийж, дэвшилтэд техник технологийг оруулж ирж, орчин үеийн хавтангийн үйлдвэр байгуулж, мэргэжлийн багийг томилон ажиллуулна гэж тодорхойлж, гэрээнийхээ 5 дахь хэсэгт гэрээний Б тал болох ******* ******* ******* ХХК нь санхүүжилт босгох, баг бүрдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах ажлуудыг хийж эхэлсэн тул гэрээний А тал болох ХХК нь ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг зөрчиж болохгүй. А тал гэрээг зөрчвөл үүнээс гарах бүх зардлыг төлөх тухай тохиролцоо,

- 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ /хх-1-ийн 18 ху/ гэрээг байгуулж, гэрээний 2 дахь хэсэгт гэрээний талуудын оруулсан анхны хөрөнгө оруулалтын төрөл хэмжээг гэрээний 2-ийн 2.1.1-д А тал буюу ХХК нь №0209406 тоот гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Партизаны гудамжинд байрлах 2 га/м2 талбайтай өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай газар болон 258.000 юанийн бэлэн мөнгөөр хөрөнгө оруулж байна.

Гэрээний 2-ийн 2.1.2-т Б тал болох ******* ******* ******* ГХО ХХК нь 3.116.699 юаниар хөрөнгө оруулж байна.

Гэрээний 2-ийн 2.1.3-т хоёр талуудын хөрөнгө оруулалт нь бэлэн мөнгөөр 3.374.600 юань байна гэж гэрээний талууд тус тус тодорхойлсон.

- Гэрээний талуудын 2017 оны 09 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 1-ийн 71ху/

-Талуудын захиалгаар хийгдсэн Хөрөнгө үнэлгээний Дамно ХХКомпаний 2017 оны 09 сарын 15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 233-р ху/

-Найдвар Од Аудит ХХК-ны 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1хх-ийн 103-107-р ху/

- шинжээч Д.Оюунзулын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлалтай ХХК-ний шүүхээс битүүмжилсэн хөрөнгийн хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай тайлан дүгнэлт /2хх-ийн 228-р ху/ зэрэг болно.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний зорилго нь 2018 оны 03 сарын 01-ний өдөр гэрээний талууд өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо нийлж, гаргасан нийт хөрөнгө оруулалтыг бодож гаргаснаар 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл дуусгавар болохоор заасан байна.

Энэхүү тооцоо нийлэх тухай болзолт тавьж хийсэн хэлцэл нь хэрэгжээгүй өөрөөр хэлбэл талууд өнөөдрийн хүртэл хөрөнгө тооцоо нийлж хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоогүй маргаантай байгаа тул Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1т ...болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно гэж заасан тул зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 16D20CN02 тоот Хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд хариуцагчийн ******* ******* ******* ******* нь гэрээний дагуу нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй, талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл дуусгавар болсон гэсэн татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь татгалзалаа нотлоогүй гэж үзлээ.

 7. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан Хамтран ажиллах гэрээ байгуусан гэрээний үр дүнд Модон хавтан үйлдвэрлэх үйлдвэр байгуулагдаж улмаар үйлдвэрлэл явагдаж бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн орлого зарлагатай холбоотой тайлан ирүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос тодорхой хувийг шилжүүлэх болон хөрөнгө оруулалтаас төлөх гэрээний үүрэг биелүүлэх талаар талууд маргасан байх ба талууд эвийн журмаар маргаанаа шийдэж чадаагүй тул нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь хамтран ажиллах гэрээнээс гарч оруулсан хөрөнгөө ХХК-аас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 479 дугаар зүйл, 480 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээнээс гарах болон гэрээ дуусгавар болох харилцааг зохицуулсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2-т заасан ...хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно гэж заасан. Талууд хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацааг 2026 он хүртэл гэж заасан боловч талуудын хооронд үүрэг зөрчсөнтэй холбоотой маргаан гарч талуудын хооронд үл ойлголцол бий болсон нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл үүссэнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан ******* ******* ******* ******* нь хариуцагч ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа талаар хүргүүлсэн 2017.08.01-ний өдрийн 48, 2017.08.16-ны өдрийн 50 дугаартай албан бичиг болон 2017 оны 09 сарын 07-ны өдрийн талуудын хамтарсан хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд гэрээний талууд хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа талаар маргаагүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь дундаа өмчлөх хөрөнгө байна. 477 дугаар зүйлийн 477.4-т дундаа өмчлөх хөрөнгийн үр шим түүний нэгтгэсэн, нийлүүлснээр бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж заасан.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл гэрээ дуусгавар болсон тохиолдолд зохигчдын гэрээ дуусгавар болох хүртэл оруулсан хураамжийн хувь хэмжээ тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв нэг тал илүү хэмжээгээр хураамж оруулсан бол нөгөө талаасаа илүү оруулсан хураамжаа тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй  байхаар заажээ.

Хэргийн зохигчид буюу гэрээний талууд хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгийн хэмжээ болон үйлдвэрийн хөрөнгийг талуудын хэн аль нь өмчлөх талаар маргаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу тухайн маргаанаа шийдвэрлэхийн тулд талууд өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо нийлж, гаргасан нийт хөрөнгө оруулалтыг тооцон гаргахаар 2017 оны 12 сарын 13-ны өдөр Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай /1хх-ийн 42-р ху/ 06 дугаартай гэрээг байгуулсан боловч энэ гэрээний дагуу ямар нэгэн тооцоо хийгдээгүй тул 2017 оны 09 сард талууд дахин харилцан тохирч хөндлөнгийн байгууллага болох Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг ХХК нь тухайн үнэлгээ хэт нэг талыг барьсан, зах зээлийн үнээс өндөр гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт руу гомдол гаргаснаар хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө талууд тодорхойлж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтран ажиллах гэрээний дагуу ******* ******* ******* ******* нь хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болох нь тодорхойгүй байгаа бөгөөд талууд хөрөнгөө тогтоолгох талаар Хөрөнгө үнэлгээний Дамно ХХКомпани болон Найдвар Од Аудит ХХК-иар тус тус дүгнэлт гаргуулсан боловч тухайн дүгнэлтүүдийг талууд зөвшөөрөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчидоос нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлохын тулд өөр өөрсдийн компаний санхүүгийн тайлан болон мөнгөн шилжүүлэгийн баримт, бараа материал худалдан авсан тухай баримт ирүүлсэн боловч зохигчдын ирүүлсэн санхүүгийн баримтууд болон Хөрөнгийн үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул шүүх тухайн баримтуудыг үндэслэн зохигчдын хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгийг тооцон гаргах боломжгүй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг шинжээчээр томилж оролцуулахаар шүүгчийн захирамж гарсны дагуу тус төвийн шинжээч мэргэшсэн нягтлан бодогч Ж.Бадамсүрэн уг хэрэгт томилогдон ажиллаж ...хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө бодитоор оруулсан, гэрээнд заасан эрхийг эдэлж үүргийг гүйцэтгэн хамтран ажилласан эсэх, шинээр баригдсан үйлдвэр талуудын хамтын ажиллагаанаас бий болсон эсэх үйлдлүүдийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан ба харин зээлийн гэрээний дагуу 381.712.421.00 төгрөгийн зээл олгосон талаар дурьдсан.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Шүүгчийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 99 дугаартай захирамжаар томилогдсон шинжээч Д.Оюунзулын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлалтай ХХК-ний шүүхээс битүүмжилсэн хөрөнгийн хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай тайлан дүгнэлт /2хх-ийн 228-р ху/ нь хуулийн дагуу хийгдсэн гэж байх тул тухайн тайланг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр ХХК-ний мод боловсруулах үйлдвэрт зарцуулсан хөрөнгийг 370.093.844 төгрөг, ******* ******* ******* *******-ний мод боловсруулах үйлдвэрт зарцуулсан хөрөнгийн зарцуулалт нийт 935.638.671 төгрөг, нийт 1.305.732.515 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах ХХК-ийн мод боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө 2016 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар 950.538.350 төгрөг гэж тогтоосон ба анхан шатны шүүхээс ******* ******* ******* *******-ний оруулсан дээрх 935.638.671 төгрөгийн хөрөнгө оруулалт дээр 3 дугаар ХХ-ийн 39 дүгээр талд авагдсан давхцсан байж магадгүй зардал буюу үйлдвэрийн шал цутгалтын ажлын хөлсөнд төлсөн 8.000.000 төгрөгийн зардлыг нэмж 943.638.671 төгрөгийг ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч компанид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, давхардсан зардлуудыг хасч тооцоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд дүгнэлт хийж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Үүнд: ******* ******* *******" *******-ний оруулсан 935.638.671 төгрөгийн хөрөнгө оруулалтаас Трансформаторын үнэ 15.128.373 төгрөгийг, багаж хэрэгслийн үнийг шинжээч 3 дугаар хавтаст хэргийн 28-29 дүгээр талд задалж гаргахдаа нийт дүнг 7.835.125 төгрөг гэж тооцоолж гаргасан боловч 37 дугаар талд нэгтгэж гаргахдаа үнийн дүнг 8.951.725 төгрөг гэж буруу тооцоолж техникийн шинжтэй алдаа гаргасан зөрүү болох 1.116.600 төгрөгийг, нэмэгдэл дайвар зардалд гаргасан 33.491.297 төгрөгийг хөрөнгө оруулалт бус үйл ажиллагааны зардал гэж дүгнэн тус тус хасч нийт 885.902.401 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******" *******-нд олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

******* ******* ******* *******-ий хөрөнгө оруулалт гэж нэхэмжилсэн 1,090.834.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаж буй хөрөнгө оруулалт буюу 885.902.401 төгрөгийн үнийн дүнг хасч 204.931.749 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтаар хасагдсан 49.736.270 төгрөгийг хасч тооцвол 115.195.479 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үлдэж байгаа ба үүнээс 2 шинжээчийн дүгнэлтийн зөрүү 42.909.796.40 төгрөг байгааг хасвал 72.285.683 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-д зааснаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах ХХК-иас 885.902.401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, 204.931.749 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохооршүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

8.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* *******-ий нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* хариуцагч ХХК нар 2016 оны 07 сарын 21-ний өдөр 650.000.000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна. Харин зээлийн гэрээний төлөлтийн хэмжээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 381.712.421 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог бол хариуцагч ХХК нь зээлийн төлбөрт 99.981.500 төгрөг төлж 281.730.921 төгрөг төлнө гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болох тухай гэрээг байгуулснаар 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээг дуусгавар болгохоор талууд тохирч зээлийн төлбөрийг 381.712.421 төгрөг гэж тогтоож тухайн мөнгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ХХК нь зээлдэгчид нийт 99.981.500 төгрөг төлсөн тухай баримтууд ирүүлсэн боловч тухайн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулахаас өмнө төлсөн байх тул хариуцагчийн тухайн төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй байна.

Харин хариуцагч ХХК нь үүрэг дуусгавар болох тухай гэрээ байгуулснаас хойш 25.500.000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* *******-ий нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхэд анх нэхэмжлэгч ******* ******* ******* *******, БНХАУ-ын иргэн ******* ******* / XIAO QING/ нар нь ХХК болон иргэн нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

9. Давж заалдах гомдлын талаар:

 

Хариуцагч ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Хариуцагчийн итгэжмлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүссэн байна.

А.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* болон ХХК нь тус тус нэг үүсгэн байгуулагчтай, нэг гишүүн бүхий компани болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нотлогдсон тус хуулийн этгээдүүдийн дэлгэрэнгүй лавлагаа хавтаст хэрэгт хавсаргагдсан байна. /8 дугаар хх-ийн 16, 7 дугаар хх-ийн 96-98 тал/

Иймд уг хуулийн этгээдүүдийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 1-д ззасны дагуу итгэмжлэл олгосон уг итгэмжлэл нь хуулийн хүчинтэй байна. /7 дугаар хх-ийн 80, 93-94, 98-101 тал/

ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь болох нь нотлогдоогүй гэдэг нь хуулийн этгээдийн лавлагаагаар үгүйсгэгдсэн, дээрх компанийг төлөөлөх эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу т олгосон байна.

******* ******* ******* ******* нь нэг үүсгэн байгуулагчтай нэг гишүүнтэй компани болох нь 7 дугаар хавтаст хэргийн 95-97 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдсон БНХАУ-ын иргэн ******* ******* ******* нь компани төлөөлөх эрхийг Э.Тамирт олгосон бөгөөд уг итгэмжлэл хуулийн хүчинтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдон ажилласан Л.Оюунзулын дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журам, аргачлалын дагуу газар дээр нь очиж ажиллан хөрөнгийг үзэж, үнэлгээг бодитой гаргасан байх бөгөөд түүнийг үгүйсгэсэн баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх үзлэг хийхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулсан байх ба тэдний хувийн мэдээллийг тусгах талаар хуульд заагаагүй ба оролцсон гэрч нарыг дээрх шалтгаанаар үгүйсгэх боломжгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авахгүй үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хөрөнгө оруулалтын үнийн дүнтэй холбоотой өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 148/ШШ2023/00170 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 487 дугаар зүйлийн 487.1, 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-д заасныг баримтлан хариуцагч ХХК /РД:3741044/-с 885.902.401 төгрөгийг гаргуулж, ******* ******* ******* ******* /РД:5980801/-нд олгож, ******* ******* ******* *******-ны нэхэмжлэлийн шаардлагаас 204.931.749 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ХХК-с 356,212,421 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын иргэн ******* ******* ******* ******* ******* Qing-, /-д олгож, БНХАУ-ын иргэн ******* ******* *******-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 25,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,091,208 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,587,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хариуцагч ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 6.449.256 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ