Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00959

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00959

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, У овогт Н-ын Т,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... байр, ...1 тоот хаягт оршин суух, О овогт Д-ийн Э,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, О овогт Б-н Г,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ц-ийн М,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Дундын хөрөнгөөс ногдох хэсэгт 53,090,276 төгрөг гаргуулах болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, О овогт Г-ын Ж,

 

Бие даасан шаардлага: 80,287,462 төгрөг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ... аймаг, Мөрөн сум, ... дүгээр баг, ... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух, О овогт Г-ын С,

 

Бие даасан шаардлага: 66,450,690 төгрөг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, О овогт Г-ын Г,

 

Бие даасан шаардлага: 60,487,658 гаргуулах тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ... аймаг, Мөрөн сум, ... дүгээр баг, ... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух, О овогт Г-ын Л,

 

Бие даасан шаардлага: 70,994,475 төгрөгийг гаргуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Анкарагийн гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын Ч,

 

Бие даасан шаардлага: 35,502,192 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгч Д.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч Ц.М, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Халиунаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Т нар нь хариуцагч Ц.М нарт холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар нь хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэгт 53,090,276 төгрөг гаргуулах болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.С 66,450,690 төгрөг гаргуулах тухай, Г.Ж 80,287,462 төгрөг гаргуулах тухай, Г.Г 60,487,658 гаргуулах тухай, Г.Л 70,994,475 төгрөгийг гаргуулах тухай, Г.Ч 35,502,192 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага тус тус гаргажээ.

2. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр 2000 онд гэр бүлээ батлуулаад хамтран амьдарсан 13 жилийн хугацаанд 4 хүүхдийн аав ээж болсон. Энэ хугацаанд бий болгосон хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын өмч гэж үзэж байгаа. Нөхөр бид хоёр төр, улсын байгууллагад ажиллаж байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл улсад төлж байсан зүйл байхгүй. Маргаан бүхий эд хөрөнгийг бага багаар хуримтлуулсан. Тэрнээс биш төрсөн ах, эгч дүү нараас энэ хөрөнгийг бий болгоогүй. Манай гэр бүлд тусалсныхаа төлөө түүнийхээ хариу гэх зүйлийг авцгааж байсан л зүйл байгаа. Хамтарч бизнес хийж байсан зүйл байхгүй. Нөхөр бид хоёрын зүгээс энэ хүмүүсийн сургалтын төлбөрийг төлж, орон сууц, машин тэргээ хүртэл өгч байсан. Үүнийхээ ачаар ч энэ хүмүүс ажил төрөлтэй арилжаа наймаагаа хийгээд явж байгаа. Энэ хүмүүс авах ёстой ч хүмүүс биш, хэрвээ энэ хүмүүс авах ёстой байсан бол амьд байхад нь нэхээд авах зөндөө хугацаа байсан. Нөхрийг нас барснаас 2 сарын дараа миний хамгийн бага хүүхэд төрсөн учраас нялх хүүхэдтэй ажил төрөл хийхэд хүртэл хэцүү байсан. Аав нь байхгүй дээрээс нь би ажил хийх боломжгүй байсан тэр үед хоосон хонохгүй, хоёр идэхгүй, өлөн зөлмөн, ах дүү нарынх нь тусламж ч байгаа, хүүхдүүдээ жаахан томрохоор ажил хийсэн болоод өнөөдрийг хүргэж байна. 10 жилийн хугацаанд ганц ч удаа над руу утасдаж амьдрал нь ямар байна гэж асууж ч байгаагүй. Үр ач нар нь мөн юм даа гэж бодоод өвөө эмээ дээр нь явуулдаг байсан. Энэ хэргийг 9 жил сунжруулаад бид нарын амьдрал хохирч байна. Би амьдралын төлөө арван хэдэн жил хань ижилтэйгээ зүтгээд энэ хөрөнгийг бий болгосон учраас дундын хөрөнгө гэж үзэж байна. ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот хаягт байрлах орон сууц, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууц, ... аймаг, ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах газар, мөн хаягт байрлах 8х8 өвлийн байшин, энэ хаягт байрлах 4х6 харьцаатай өвлийн байшин, энэ хаягт байрлах гарааж, Голомт банкны ... тоот дансны Г.Дид ногдох мөнгөн хөрөнгө, Хаан банкны ... тоот дансанд байрлах мөнгөн хөрөнгө, Хас банкны ... тоот дансны нийт 592,853,084 төгрөгийн хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоож, энэ хөрөнгөнөөс гэр бүлийн 6 хүнд хуваагаад нэг хүнд ногдох хөрөнгө 91,676,413.05 төгрөгийг талийгаачид ногдох хувь гэж тооцон өв залгамжлалын журмаар хуваарилж өгнө үү. Д.Э-ын хувьд нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.

3. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх 1990 оноос энэ гэр бүлийн бизнесийг эхлүүлсэн. Г.Л, Г.С нар нэг нь 6 дугаар анги, нэг нь 8 дугаар ангиа төгсөөд л 1993 оноос энэ бизнесийг эхэлсэн. 1989 худгийн усны жолооч байсан ажлын цомхотголд орж, би барилгад ажиллаж байгаад нөхөн олговроор ажилгүй болсон. Бид нар зүгээр суудаггүй улс. Бидэнд юу л байна их бага байгаа юмаа хуваасаар боов, боорцог, сүү мах гээд бүгдийг л хуваалцаж ирсэн. 2013 онд би талийгаач хүүтэйгээ хамт хотод ирээд Г.С гэх дүүтэйгээ Эмээлт захад түүхий эдээ боловсруулж 3 дугаар эмнэлгээр хүүгээ үзүүлж байсан. Миний хүү 3 удаа эмнэлэгт хэвтэж байсан. Миний хүү их л бөөлжиж ходоод гэдэс нь хямралтай байхад би хүүгээ л үзүүлж байсан. Энэ яриад байгаа хөрөнгүүд гэнэт гарч ирээгүй, бид нар бизнес хийхээр бага багаар хурааж хуримтлуулсан мөнгө. Түүхий эдийн ажил чинь тийм их ажил биш, 300-500 литрийн саванд өлөнгүүдийг хийнэ, давс хийнэ, үнэр танар гэж жигтэйхэн. Энэ бол ганц хүний хийдэг ажил биш. Зах зээл гарахад бид нар чаддаг ажлаа л хийдэг байсан. Манай өвгөн бид хоёрын хийдэг ажил бол хар бор ажил байсан. Миний нас барсан хүүд нэг нь ашиг олж, бусдыгаа хохироох бодол байгаагүй. Бид нар цаашдээ энийгээ томруулна гэсэн бодолтой байсан. Бид нар үр хүүхэддээ итгэхгүй хэнд итгэх юм бэ? Хүний итгэлцэл гэдэг чинь хамгийн сайхан үгээр хэлж барахгүй, нүдэнд үзэхгүй тийм зүйл байдаг. Г.Д 10 дугаар анги төгссөн, арай боловсролтой гэж хүүдээ итгэж бүх зүйлийг даатгасан. Тэр мөнгө бол бид нарын цэвэр бизнесийн мөнгө. 2013 онд хүү маань нас барсны дараа Н.Т хотод захиалсан байранд очсон. Төмөр замын байр 40-50 жилийн насжилттай, маш хүйтэн учраас Хад байр захиалчихсан гэж хэлж байсан. Тухайн үед чи заавал хот явах гээд явах гээд байгаа юм бол яахав, ... дүүргийн байрыг охидуудтайгаа ав, мөнгөө 3 хуваагаад Г.С, Г.Лид өгчих гэж хэлж байсан. Тухайн үед бид нар өв авдгийг ч мэдэхгүй байсан. Тэгэхэд үгүй, Мөрөнгийн хашаа байшинг ч та нарт өгөхгүй, Төмөр замын байрыг ч өгөхгүй гээд уйлаад л орилж байсан. Талийгаачийг гэр бүл болоход нь ... аймаг, Мөрөн сум, ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 8х8 өвлийн байшин, газар хоёрыг өгсөн учраас энийг гэр бүлийн дундын хөрөнгө гэж зөвшөөрч байгаа. Д.Э-ын нэр дээр байсан 50,000,000 төгрөг дээр маргахгүй байна. Бусад нэхэмжлэл дээр сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

4. Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, Ц.М нар 1974 онд гэр бүл болж, 6 хүүхдийн эцэг эх болсон. 1990 он хүртэл улсад жолооч, барилгын засал чимэглэл хийж байгаад зах зээлийн нийгэмд шилжсэнээр саалийн үнээ авч, сүү цагаан идээ хийж борлуулж байгаад хурааж хуримтлуулсан цалин хөлс, эцэг эхээс өвлүүлж ирсэн Хан морь үнэт эдлэлээр ямаа гахай арьс шир ноос ноолуур авч хоёрдагч түүхий эдийн бизнесийг хийж эхэлсэн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т заасны дагуу Б.Г, Ц.М нарын эхлүүлсэн энэ бизнесийн ашиг орлого болон түүний үр дүнд бий болсон хөрөнгө нь Б.Г, Ц.М нарын болон тэдний 6 хүүхдийн дундын эд хөрөнгө байсан. 1995 онд том хүү Г.Д цэргээс халагдаж ирсэн бөгөөд энэ бизнесээ удирдан ажиллуулж, хүү Г.С, Г.Л нар нь энэхүү бизнест идэвхитэй оролцсон. 2013 онд хүү Г.Д гэнэт нас барж, дүү нар болон бэрийн хооронд эд хөрөнгийн маргаан үүссэн. Талийгаач 2001 онд Н.Ттэй гэр бүл болж өрх тусгаарласан . Гэр бүл болоход нь бизнесийн хөрөнгөөр өөрсдийн өмнө нь амьдарч байсан маргахгүй гэдэг хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийг худалдан авч өгснөөр эцэг эх байр үүргээ бүрэн биелүүлсэн. Энэ хугацаанд талийгаач Г.Д санхүүгээ тооцоогоо хөтөлж хариуцдаг байсан бөгөөд ямар нэгэн хуулийн этгээд байгуулаагүй. Бүх хөрөнгө түүний нэр дээр байдаг боловч банкны дансны хуулгуудаас харахад Г.Л, Г.С, Г.Ж нарын нэрээр гүйлгээ байнга хийгдэж байсан. Хүүхдүүд нас биед хүрч өрх тусгаарлах замаар гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарсан тул хамтын үйл ажиллагаа гэсэн ойлголтоос хамтран үйл ажиллагаа эрхлэх гэдэг агуулга руу шилжих болсон. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Г, Ц.М болон түүний хүүхдүүдийн дунд Иргэний хуулийн 476.1-т заасан хамтран ажиллах харилцаа үүссэн байна гэдгийг тогтоосон. ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот, 59,67 м.кв талбайтай орон сууц нь талийгаач Г.Дийн Хаан банкны ... тоот данснаас зарлага гарч худалдан авсан. Хэдийгээр Г.Дийн нэрээр авсан боловч хамтын үйл ажиллагааны хөрөнгөөс нийт гэр бүлдээ зориулж авсан тул тухайн байрыг 155,100,000 төгрөгийн үнэлгээгээр тооцож, 8 тэнцүү хувааж нэхэмжилж байна. ... дүүргийн ... дугаар хороолол, ... дүгээр хороо, Төмөр замын ... дугаар байрны ... тоот 18м.кв орон сууц байгаа. Энэ байрыг 2008 онд Г.Л, Г.С нар н.Ч гэж хүнээс худалдан авсан баримт байгаа. Ингээд төлбөр төлөх үед Б.Г өөрийн Монгол шуудан банкны дахь хадгаламжийн дансаа хааж, 26,358,397 төгрөгийг бэлнээр гарган өгсөн баримтууд байдаг. Уг байр нь 52,200,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа тул 8 тэнцүү хувааж 6,525,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны 1 тоот хашаанд байрлаж байгаа 20 тоннын контейнер, гараажийг одоо ч бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бөгөөд нийт 5,061,104 төгрөгийн үнэлгээгээр тооцон 8 тэнцүү хувааж нэг хүнд ногдох 632,638 төгрөгийг нэхэмжилж байна. Нэг хүний 26,545,138 төгрөгийг Б.Г, Ц.М нар нэхэмжилж байгаа гэв. Иргэний хуулийн 480.2.3-т зааснаар хүү Г.Д нас барснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болж байгаа. Иргэний хуулийн 480.3-т заасны дагуу уг шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасны дагуу Б.Г, Ц.М нар нь хууль ёсны өвлөгч тул талийгаачийн гэр бүл, үр хүүхдийн нэгэн адил хөрөнгийг тэнцүү өвлөх эрхтэй. Шүүх хамтын үйл ажиллагааны үр дүнд үүссэн хөрөнгийг эхний ээлжинд хувааж, талийгаач хүү Г.Дид ногдох хэсгийг тогтоосны дараа өвлөгдөх хөрөнгө тодорхой болох тул тус хөрөнгөөс ногдох хэсгээ өвлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. иймд хууль хууль ёсны өвлөгчийн хувьд өвлөгдөх хөрөнгийг мөн гаргуулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хуулийн 476-д зааснаар шаардлага гаргасан. Ингэж гаргахдаа ... дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоот, 59,67 м.кв талбайтай орон сууцны тухайд хамтын гэрээний үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзээд байгаагаа хариуцагчийн зүгээс тайлбарлаж өгөхгүй байна. Бидний зүгээс энэ бол хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон хөрөнгө гэж үзэхгүй байна. Энэ хөрөнгө хавтаст хэрэгт авагдсан Х группээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тодруулга хүргүүлэх тухай албан тоотонд 6А-... тоотыг Г.Д гэдэг хүн Х групптэй гэрээ байгуулаад 137,837,700 төгрөгөөр Г.Д захиалан бариулах гэрээ хийсэн. Урьдчилгаа болох 41,350,000 төгрөгийг 2012 оны 9 сарын 11-ний өдөр борлуулалтын албанд бэлнээр тушаасан. Ингэж тушаагаад 2012 оны 11 сарын 15-ны өдөр ... тоот данснаас Ганбаатарын данснаас шилжүүлсэн гээд бичсэн байдаг юм байна лээ. Гэхдээ энэ бол н.Гын данс биш, банк өөрөө харилцагчийн дансыг бүртгэхдээ Д.Г гэж бүртгэгдээд сүүлийн үлдэгдэл дээр нэр харагдахдаа н.Г гэж харагддаг. ... тоот данснаас н.Нын данснаас шилжүүлсэн бас нэг гүйлгээ байгаа. н.Н бол Н.Тийн аав. 2013 оны 08 сарын 20-ны өдөр 41,350,700 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данснаас Н.Т энэ орон сууцны үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдаг. Харин уг байрны урьдчилгаа мөнгийг 2012 оны 11 сарын 15-ны өдөр 55 сая төгрөгийг Г.Д өөрийн хаан банкны данснаас шилжүүлсэн. Энэнээс харахад Б.Г болон Ц.М нарын хүүхдүүдийн хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон хөрөнгө гэж үзэх боломж байхгүй. Харин энэ нь Г.Д болон Н.Т нарын гэр бүлийн хөрөнгө болох нь гэрээ хийсэн байдал болон гэрээний төлбөр төлсөн байдлаас тодорхой харагдаж байна. Хоёрт, ... дүүргийн байрны талаар хэлэхэд 2008 оны 03 сарын 19-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ дагуу ... тоот байрыг иргэн н.Ч гэдэг хүн Г.Д гэдэг хүн бэлэглэлийн гэрээний дагуу бэлэглэсэн. Хариуцагч тал энэ байрыг авахад Б.Г нь 37,000,000 төгрөгийг өөрийн хадгаламжийн дансыг цуцалж авсан гэж байгаа гэж боловч энэ бол талуудын хооронд бэлэглэлийн харилцаа үүссэн гэдэг нь харагдаж байна тул хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд хариуцагч нарын гаргаад байгаа сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн контейнерийг бид нар зөвшөөрч байгаа. Гараажийн хувьд Г.Д болон Н.Тийг гэр бүл болоход нь өгсөн гэж хэлж байна. ... аймаг, Мөрөн сум, ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хашаа газар, түүний дээр байрлах 8х8 байшин, авто зогсоол хамт байсан. Энэ хөрөнгүүдийг бизнесийн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Өв залгамжлалын асуудалд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу Б.Г, Ц.М нарыг хууль ёсны өвлөгчид тооцож өвлөх ёстой хөрөнгийг гаргуулж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө тодорхойгүй. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд гэр бүлийн дундын хөрөнгө гэж дурдсан тэр тэр хөрөнгөнөөс талийгаачид оногдох хэсгийг хууль ёсны эхнэр, түүний 4 хүүхэд, эцэг эхийнх нь хэсгийг гаргуулахад татгалзах зүйлгүй гэв.

6. Бие даасан шаардлага гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Тийн дурдаад байгаа 8х8 хэмжээний байшингаас бусад хөрөнгө нь талийгаачийн 5 дүү болон ээж аавтайгаа бий болгосон хөрөнгө. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь эдгээр хөрөнгүүд, Хаан банкны дансаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан учраас энэ шийдвэр дээр дүгнэлтүүд хүчин төгөлдөр байгаа учраас бид нар энэ асуудлыг дахин давтаж мэтгэлцэхгүй. Хамтран ажиллах гэрээний харилцаа үүсч байна гэдгийг дараах байдлаар нотолж байна. Г.Л 187,170,000 төгрөгийг Хаан банкны данс руу Г.Л гэж оруулсан. Г.Ч 9,775,000 төгрөгийг Г.Чаас гээд оруулсан, Г.Г бол 37,490,000 төгрөгийг Г.Гоос, Г.Ж нь 59,750,000 төгрөгийг Г.Жээс гээд Г.Д 228,460,490 төгрөгийг оруулсан. Энэ дансанд хүүгийн орлого гэж 8,000,00 төгрөг орж ирж байсан. Хүн болгон харьцангуй өөр өөр дүнгээр оруулсан байгаа. Яг Хаан банкны гүйлгээн дээр харахаар 124,000,000 төгрөг байгаа. Хөрөнгө тус бүрээр нь тооцвол Г.Г нийт 37,490,000 төгрөг, нийт хөрөнгийн 7.2 хувийг бүрдүүлж байгаа үүнийгээ 124,160,000 төгрөгөөс хувьчлаад тооцоод үзэхээр Г.Г энэ данснаас 8,939,531 төгрөгийг гаргуулж авах боломжтой. Оруулсан хөрөнгөө хувь тэнцүүлэн үзэхээр талийгаач бас өндөр дүн оруулсан байгаа. Г.Ж энэ дансанд 59,750,000 төгрөг оруулсан нийт хөрөнгийн 11.4 хувийг бүрдүүлсэн бөгөөд хувь тэнцүүлээд үзэхээр нийт оруулсан хөрөнгийн 11.4%-ийг буюу 11,420,000 төгрөг, Г.Ч энэ дансны хуулгаар 2006-2012 оныг хүртэл 9,575,000 төгрөгийн 1.9 хувийг бүрдүүлсэн тул 2,359,043 төгрөгийг гаргуулах, Г.Л 187,170,000 төгрөгийг оруулсан тул нийт хөрөнгийн 37.8 хувийг буюу 44,449,337 төгрөгийг авах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Голомт банкны дансыг шүүгээд үзэхээр 4 удаа л орлого орсон байгаа. 2009.6.11, 2010 оны 12 дугаар сард, 2012 оны 11 сард, 2012 оны 12 сард нэг удаа орлого орсон. Ингэж орохдоо Голомтын данс 6 сарын 11-нд үүсээд Хаан банкнаас 28,400,000 төгрөгийн данс хамгийн анх үүссэн. 2010 оны 12 сарын 16-нд Голомтын дансанд 3,400,000 төгрөг орж ирсэн. Энэ нь талийгаач регистрийн дугаараа хийж зарлага гаргасан. Голомтын дансанд орсон мөнгө Хаан банкны данснаас гарсан мөнгөнөөс бий болсон. Хаан банкны дансаа орлого зарлагын гүйлгээндээ ашиглаж, Голомт банкны данснаас ногдол ашиг хуваарилж байсан гэдэг нь харагдаж байна. Голомт банкинд байршиж байгаа 347,263,738 төгрөгөөс Г.Г оруулсан хэмжээнийхээ хувь хэмжээгээр 25,000,029 төгрөг, Г.Ж 39,588,660 төгрөг, Г.Ч 6,598,011 төгрөг, Г.Лийн тухайд хамтран эзэмшигч учраас төлбөр гаргуулахгүй гэдэг, Г.Сын тухайд гүйлгээ хийгдээгүй байсан учраас нотлогдож чадахгүй байна гэж үзээд Г.Сд хувь тэнцүүлэн бодоогүй. Г.Сын тухайд Голомт болон Хаан банкны данснаас мөнгө шаардаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэл дээрээ Хан-Уул дүүгийн байрны төлбөр нь Хаан банкны данснаас гарсан. Энэ данс Г.Г, Г.Ж, Г.Л нар бий болгочихоод байхад эндээс гарсан мөнгөнөөс байрыг авна гэдэг бол дундын эд хөрөнгө болно. Иймд тухайн байрыг 8 тэнцүү хувааж нэхэмжилж байгаа. Иймд гуравдагч этгээд тус бүр 19,387,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. ... дүүргийн байрны тухайд н.Чын гарын үсгийн баталгаатай баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа, н.Ч гэдэг хүн 37,000,000 төгрөгөөр тохиролцоод надад бэлнээр Г.Л авчирч өгсөн гэдэг зүйлийг хэлдэг. Б.Г нь Монгол шуудан банкныхаа хадгаламжийн дансыг хаагаад 26,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн нь баримтаар нотлогддог. Г.Д Улаанбаатар хотод байсан учраас өөрийн нэр дээр Улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай яригддаг. Иймд гуравдагч этгээд тус бүр 6,525,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч тал гарааж, контейнерын талаар маргахгүй гэдэг тул 632,638 төгрөгийг нэхэмжилж байгаа. Г.С нь Хас банкин дахь 39,905,352 төгрөгийг өмчилж авах эрхтэй гэж үзэж байна. Нийтэд нь дүгнээд хэлэхэд Иргэний хуулийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэдэгт маргахгүй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэдэгт талууд маргаагүй. Иргэний хуулийн 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна, мөн хуулийн 480.2.3-т талуудын аль нэг нас барсан тул хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор үлдэх хөрөнгийн жагсаалтыг хуваарилна гэж үзэж байгаа тул энэ шаардлагыг гаргаж байгаа. Талийгаачийн энэ хөрөнгөөс хуваарилагдсан хөрөнгийг өвлөгдөх хөрөнгө гэж үзэж байгаа тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгч нар гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар ... дүүргийн 2018 оны 11 сарын 7-ны өдрийн 2491 тоот шийдвэрийг дурдаж байна. Шүүхээс 2000 онд гэр бүлийн бүрэлдэхүүнээс Г.Д гарсан тул түүний бусад гишүүнтэй хамтран малын ноос ноолуур өлөн гэдэс зэргиг хамтран авч Улаанбаатар хотод авчран зарж байсан нь хамтран гэх үндэслэлгүй харин Иргэний хуулийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээ үүссэн гэж үзсэн. Үйл ажиллагаанаас бий болсон дундын хөрөнгийг шүүх дүгнэхдээ анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн зүгээс одоо гаргаж байгаа сөрөг болон бие даасан шаардлагаа гаргаад Н.Тт холбогдох хэсгийг татгалзаад Н.Тийг гаргуулаад нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Нэхэмжлэлийг багасгана гэдэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т зааснаар тодорхойлогдоно. Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна гэх үндэслэлтэй. Одоо шүүхэд гаргаж байгаа энэ хөрөнгүүдээс Иргэний хуулийн 476-д зааснаар ногдох хувиа гаргуулъя гэж байгаад хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд хэн аль нь татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр Г.Д хамтран өмчлөх дундын данснаас үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч дундаа өмчлөх хамтын хөрөнгөнөөс ямар хөрөнгө бий болсон нь тодорхойгүй, талийгаач Г.Дийн банкин дахь мөнгөн хуримтлал, бусад эд хөрөнгө нь 2006 оноос бий болж бүртгэгдсэн байх бөгөөд түүний хамтран ажиллах гэрээний талууд дундын өмч гэж үзэхэд учир дутагдалтай, учир нь талууд хамтран ажиллах гэрээний ашиг алдагдлыг хэрхэн тооцож байсан нь тодорхой бус байх бөгөөд талийгаач Г.Д нь хамтран үйл ажиллагаа эрхлэх орлогоор эсвэл өөрт ногдох ашгаар мөнгөн хуримтлал үүсгэж хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан нь тогтоогдохгүй байна гэж байгаа. Энэ шийдвэрээс харахад Хан-Уул дүүрэг, ... дүүргийн байр, Хаан банкны дансан дахь мөнгөн хуримтлал, Хас банкны дансан дахь мөнгөн хуримтлал, Хөвсгөл аймгийн хөрөнгө нь хамтран ажиллах гэрээний хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж нэгэнтээ шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд энэ хөрөнгөнүүд нь хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй байгаа учраас бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй. Хамтын бизнес хамтын гэрээний асуудлыг хариуцагч болоод бие даасан шаардлага гаргасан этгээдүүд аль оноос эхэлж яриад байгааг анзаарч үзээсэй гэж хүсч байна. 1990 оноос н.Г, эхнэртэйгээ энэ бизнесийг эхлүүлж байгаад Г.Дийг цэргээс халагдаад ирэхэд нь Г.Дэмэиддоржид өгсөн гэж тайлбарлаж байна. 2000 оноос эхлэн бизнес хамтын ажиллагааны гэрээний дагуу одоо дурдаад байгаа бизнесийн үйл ажиллагаанд энэ хүмүүс оролцсон гэж дурдаж байна. Хэрэв үнэхээр энэ хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бизнес юм бол 2000-2010 он, 1990 оноос 2013 оны хооронд яагаад ногдол ашгийн хувиарлалт байхгүй байна гэдгийг шүүхээс анхаарч үзэх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр хамтын ажиллагааны бизнес байсан юм бол ногдол ашгийн тухай яригдана. Г.Д гэдэг хүний явуулж байсан бизнес учраас энд хуваарилалтын зарчим энэ дээр яригдахгүй. Хэрвээ хамтын бизнес байсан юм бол бусад гишүүдэд хуваарилалтын асуудал яригдана. Хаан банкны 589020085 тоот дансыг ярьж байна. Г.Лоос, Г.Жээс гээд гүйлгээ орж байна. Гүйлгээний утгууд нь тэрнээс энэнээс гээд байгаа. Нийтдээ 47 хуудас дансны хуулга байгаа. Тэрийг нэг бүрчлэн шүүвэл н.О гэдэг хүнээс маш их хэмжээний гүйлгээ орж байгаа. ингэж байгаад бас өөр хүний нэртэй гүйлгээнүүд орж байгаа, хэрвээ энэ бүгд өөрөө хамтын ажиллагааны гэрээ юм бол н.О гэдэг хүн яагаад хамтын ажиллагааны нэг хэсэг болохгүй байгаа юм бэ? н.Сэ гэдэг хүн 28 удаагийн н.О гэдэг хүнээс 30 удаагийн гүйлгээ орсон байгаа. Хэрвээ энэ бүх гүйлгээ Иргэний хуулийн 456-д зааснаар хамтран ажиллах гэрээний нэг тал гэж яригдаж байгаа юм бол н.С, н.Сэ, н.О гэдэг хүмүүс орж ирэхгүй байгаа юм бэ? энэ хүмүүс тухайн үедээ хаана байрлаж байгаагаас шалгаалаад Г.Дийн данс руу мөнгө хийхдээ тэрнээс энэнээс хийлээ шүү гэдэг гүйлгээний утгыг агуулж байгаа ийм гүйлгээнүүд. Энэнээс харахад хамтын ажиллагаанаас бий болсон гэх үндэслэл харагдахгүй. ... дүүргийн шүүхийн асуудалд Н.Т гэдэг хүнийг хасч байгаад дүү болох Г.Л нь хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг зөвшөөрүүлж байгаад ногдол ашиг гэж зүйлийг зөвшөөрүүлж байгаад хурлаа хийлгэсэн. Магадгүй Н.Т гэдэг хүн өөрийнхөө үзэл бодлыг хэлээд нотлох баримтаа гаргаад өгсөн бол шүүх тэрийг үзэх байсан уу гэдэг асуудал байгаа. Тэгсэн ч ... дүүргийн шүүхээс хамтын ажиллагааны хүрээнд үүссэн хөрөнгө гэж үзэхгүй гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Хаан банкны энэ гүйлгээнүүд хамтын ажиллагаанаас үүссэн хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй. Иймд бие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагч нар гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Дансны хуулгууд дээр харагдаж байгаа шүү дээ, 2012 оны сүүлээр бүх мөнгөө өөр данс руу шилжүүлсэн байгаа. Манайх ашгаа өөр олон данс руу шилжүүлчихдэг. Тэрнээс хойш хаан банкны данснаас арьс шир авах юманд хэрэглэгдсэн. Хаан банкны данс ашгийн данс гэдэгт маргаад байх зүйл байхгүй. Тэр мөнгөөрөө л байр авсан байдаг. Эмээлтэд хамтарч ажилладаг хүмүүс нь Г.Дийн нэг л данс руу шилжүүлнэ, тийм л байдалтай үйл ажиллагаа явуулж ирсэн. Хуулгуудыг сайн харахын бол илэрхий байгаа. Сейфний түлхүүр Г.Л, Г.Д хоёрт л байдаг байсан. Өглөө мөнгө аваад гарна үдээс хойш арьс ширээ аваад л ирдэг. Тиймэрхүү маягаар л бизнес явж байсан. Гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.9. Нэхэмжлэгч талаас Д.Э-ын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Аын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Дын төрсний гэрчилгээний хуулбар, Д.Жгийн төрсний гэрчилгээний хуулбар, Гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, Нас барсны бүртгэлийн лавлагаа, 2012.09.19-ын өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 2014.01.09-ны өдрийн ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014.07.04-ний өдрийн ... дүүргийн 15-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2014.01.17-ны өдрийн Хөвсгөл аймгийн ... сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, Х групп ХХК-ийн төлбөрийн үлдэгдэлгүй болох тодорхойлолт, 2019.04.10-ны өдрийн ... дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт, 2018.11.07 өдрийн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014.01.16-ны өдрийн Монголын нотариатчдын танхимын лавлагаа, 2013.01.01-2013.09.12-ны хүртэл хугацааны Г.Дийн Хаан банкны дэлгэрэнгүй дансны хуулга, 2013.01.01-2014.06.01-ний хүртэл хугацааны Г.Дийн Хаан банкны дэлгэрэнгүй дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас 2015.06.08-ны өдрийн ... дүүргийн 4-р хорооны тодорхойлолт, 2015.06.17-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн тогтоолын хуулбар, 2016.03.25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Архивын тасгийн магадлагаа, Хаан банкнаас ирүүлсэн Г.Дийн нэр дээрхи ... тоот төгрөгийн хугацаагүй хадгаламжийн, ... тоот төгрөгийн хугацаат хадгаламжийн данс нээгдсэнээс хойш гүйлгээний хуулга, Г.Дийн хүүхдүүдтэй авхуулсан зураг, 2014.03.18-ны өдрийн Ж.Чын тодорхойлолт, 1962.07.15-ны өдрийн Хөвсгөл аймгийн худалдаа бэлтгэлийн удирдах газраас Байдаад дурсгасан баярын бичиг, 1972.07.16-ны өдрийн Нийтийг аюулаас хамгаалах яамны ... аймаг дахь хэлтсээс Ж.Бг сайшаасан Сайшаалын үнэмлэх, 1989.07.12-ны өдрийн Мөрөн хотын баяр наадмын морины комиссоос Б.Гт олгосон гэрчилгээ, 1962.07 сард Хөвсгөл аймгийн баяр наадмын комиссоос Ж.Б-н хонгор азарга зүсмийн моринд Адуун сүргийн Жавхлан цол олгосон үнэмлэх, 1966.07.17-ны өдрийн Нийтийг аюулаас хамгаалах яамны ... аймаг дахь хэлтсээс Цагдан сэргийлэх байгууллагын 45 жилийн ойн баярт Ж.Б-н Хариуцагч: зүсмийн морь байр эзэлсэн тул олгосон үнэмлэх, 1959.12.31-ны өдрийн худалдагч Ж.Бд бараа борлуулах төлөвлөгөө 110 хувиар биелүүлж идэвх зүтгэлтэй ажлын өндөр амжилт гаргасанд талархаж дурсгасан үнэмлэх, 1991.07.13-ны өдрийн Хөвсгөл аймгийн баяр наадмын Хан морины комиссоос Б.Гын даага аман хүзүүнд ирсэн тул олгосон гэрчилгээ, фото зураг, 2022.01.18-ны өдрийн Хаан банкны орлого, зарлагын баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргасан.

Шүүхээс Хас банкны 2014.05.08-ны өдрийн тодорхойлолт, Голомт банкны 2015.05.01-ний өдрийн тодорхойлолт, Голомт банкны 2014.06.22-ны өдрийн тодорхойлолт, Далайван аудит ХХК-ийн 2014.09.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2023.08.06-2014.03.19 өдөр хүртэлх дансны хуулга, 2015.11.03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2015.12.30-ны өдрийн Далайван аудит нэмэлт тайлан, 2016.06.24-ны өдрийн Х групп ХХК-ийн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаа, ... дүүргийн ... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2016.12.15-ны өдрийн Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2018.04.11-ний өдрийн Голомт банкнаас ирүүлсэн баримт, 2018.01.04 өдрийн Хаан банкнаас ирүүлсэн баримт, 2018.10.10 өдрийн Хас банкнаас ирүүлсэн баримт, 2018.09.27 өдрийн Хас банкнаас ирүүлсэн баримт, 2019.08.15-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019.10.24-ний өдрийн Хаан банкнаас ирүүлсэн лавлагаа, 2019.10.28-ны өдрийн Хас банкнаас ирүүлсэн лавлагаа, 2019.10.24-ний өдрийн Голомт банкнаас ирүүлсэн лавлагаа, 2019.06.25-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн тодорхойлолт, 2014.03.20-ны өдрийн ... дүүргийн 4 хорооны Засаг даргын тодорхойлолт, 2019.12.16-ны өдрийн Төрийн банкны тодорхойлолт, 2019.12.17-ны өдрийн Хаан банкны тодорхойлолт, дансны хуулга, 2008.03.19-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ, 2022.06.20-ны өдрийн Хаан банкны лавлагаа, 2022.06.27-ны өдрийн Голомт банкны лавлагаа, 2022.06.30-ны өдрийн Хас банкнаас ирүүлсэн лавлагаа, 2022.08.01-ний өдрийн Хас банкнаас ирүүлсэн лавлагаа, 2022.09.08-ны өдрийн Хөвсгөл аймгийн архивын тасгаас Г.Агийн 2014.03.24-ний өдрийн 02/24 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ түүний хавсралт баримтын хуулбар, 2023.02.28-ны өдрийн сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.Т, Д.Э нар нь хариуцагч Б.Г, Ц.М нарт холбогдуулан талийгаач Г.Дийн нэр дээрх хөрөнгө нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгож, өвлөгдөх хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг болон өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд хамтран ажиллах гэрээний дагуу ногдох хувиа гаргуулахаар бие даасан шаардлага тус тус гаргасан.

5. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Н.Т талийгаач Г.Д нар 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гэр бүл болсныг 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэснийг бүртгэсэн байх ба тэдний дундаас 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин Д.Э, 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин Д.А, 2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Д.Д, 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр охин Д.Ж нар төрсөн байна.

7. Г.Д 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр нас барж, түүний эхнэр, хүүхдүүд болон эцэг эх, дүү нар нь өвлөх хөрөнгө, хамтарсан бизнесийн үр дүнд бий болсон хөрөнгөөс ногдох хэсгийн талаар маргасан байна.

8. Талийгаач Г.Дийн өмчлөлд ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот хаягт байрлах, 59,67 м.кв талбайтай орон сууц, Баянгол дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй байшин, 6х4 хэмжээтэй байшин, 20 тоннын контейнер, гарааж, Хас банкин дахь ... тоот хадгаламжийн дансанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 39,905,552.26 төгрөг, Хаан банкин дахь ... тоот харилцах дансанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 124,160,160.36 төгрөг, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах дансанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 347,263,737.68 төгрөг зэрэг үл хөдлөх болон мөнгөн хөрөнгө байна.

9. Шүүхээс шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 155,100,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот 1 өрөө байрны зах зээлийн үнэ цэнийг 52,200,000 төгрөгөөр, Далай ван аудит ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газрын үнэ цэнийг 5,400,000 төгрөгөөр, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууцыг 31,843,800 төгрөгөөр, 6х4 хэмжээтэй өвлийн сууцыг 5,450,800 төгрөгөөр, 20 тоннын контейнерыг 2,000,000 төгрөгөөр, гараажийг 3,061,100 төгрөгөөр тус тус үнэлж, зохигчид үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

10. Хариуцагч Б.Г, Ц.М нар нь Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууцыг Г.Дийг гэр бүл болоход нь өгсөн үндэслэлээр гэр бүлийн дундын хөрөнгө мөн болохыг зөвшөөрч, харин энэхүү хөрөнгөөс Г.Дид ногдох хэсгээс өвлөгдөх хэсгээ гаргуулна гэж, нэхэмжлэгч нь контейнерийн талаар маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагад оруулаагүй гэв.

11. Бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэр бүл болсноос хойш бий болсон, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд эсэргүүцэж, Г.Дийн аав, ээж, ах дүүстэйгээ хамтарч эрхэлж ирсэн арьс шир, түүхий эдийн бизнесийн үр дүн тул хамтран өмчлөх эрхтэй гэж маргасан.

12. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэж, 520.6-д гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1 дэх хэсэгт заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж заасан.

13. Нэхэмжлэгч Н.Т, түүний хүүхдүүд Д.Э, Д.А, Д.Д, Д.Ж нар нь өвлүүлэгчийн хууль ёсны гэр бүлийн гишүүд, хариуцагч Б.Г, Ц.М нар нь төрсөн эцэг эх нь болох баримтууд хэрэгт авагдсан, хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар нээгдсэн өвийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид нь нэр бүхий 7 өвлөгч байна.

14. Хариуцагч нар болон гуравдагч этгээдүүд нь талийгаачийн нэр дээрх бүх хөрөнгө нь Б.Гын гэр бүлийн хамтын бизнесийн үр дүнд бий болсон Б.Гын гэр бүлийн дундын хөрөнгө тул гэр бүлийн 8 гишүүнд /эцэг, эх, талийгаач, түүний дүү нар/ тэнцүү хуваагдаж, 1/8 хэсэг нь талийгаачийн хөрөнгө буюу өвлөгдөх хөрөнгө болно гэж буюу өвлөгдөх хөрөнгийн хэмжээний талаар болон дундаа хамтран өмчлөх хөрөнгө, гэр бүлийн дундын хөрөнгийн талаар нэхэмжлэгчтэй маргалаа.

15. Талийгаач Г.Д нь 2000 оноос эцэг Б.Гын гэр бүлээс өрх тусгаарласан байх бөгөөд өрх тусгаарлах үед талийгаачийн гэр бүлд Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууцыг өгсөн байна. Харин ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Г.Д бүртгэгдсэн, ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууцыг 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6А/... тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг Х групп ХХК-тай байгуулж, 70 хувийн төлбөрийг Г.Д төлж, үлдэх 30 хувийн төлбөрийг нэхэмжлэгч Н.Т нь 2013 оны 8 дугаар сард төлж, уг орон сууц төлбөрийн үлдэгдэлгүй болсон ч өмчлөх эрх өвийн маргаанаас болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.

16. Эдгээр хөрөнгө нь хариуцагч, гуравдагч этгээд нарын талийгаачтай хамтран ажиллах үйл ажиллагаанаас олсон орлогоор бий болсон гэх байдал тогтоогдохгүй, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар гуравдагч этгээдүүд нь жил бүр оногдох хэсгээ мөнгөөр авч, тэрнээсээ дараа жилийн үйл ажиллагаа эхлэхэд хөрөнгө оруулж байсан гэх тайлбараар гуравдагч этгээдүүд нь өөрт ногдох хэсгээ авсан гэж үзэх бөгөөд талийгаач нь өөрт ногдох хэсгээрээ тухайн хөрөнгийг бий болгосон гэж дүгнэх үндэслэлтэй, мөн талийгаач 2000 онд Б.Гын гэр бүлийн гишүүнээс хасагдсан байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болно тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна гэж зааснаар Б.Г, Ц.М болон тэдний хүүхдүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө үзэх үндэслэлгүй байна.

17. Түүнчлэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Н.Тт холбогдох нэхэмжлэлээсээ гуравдагч этгээдүүд нь татгалзсан тул дахин нэхэмжлэх эрхгүй гэх нэхэмжлэгч талын татгалзал үндэслэлгүй буюу тус шүүхийн шийдвэрээр Н.Тт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан болохыг шийдвэрлээгүй байна.

18. Харин мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар талийгаач Г.Д, Н.Т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхээр байна.

19. Иймд Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууц, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот орон сууц, ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууцыг 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6А/... тоот орон сууцыг талийгаач Г.Д, Н.Т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тогтоож шийдвэрлэлээ.

20. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж зааснаар дээрх хөрөнгө нь Г.Дийн гэр бүлийн 6 гишүүнд тэнцүү хуваагдах тул Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар 5,400,000 төгрөг, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууц 31,843,800 төгрөг, ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууц 155,100,000 төгрөг, Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот 1 өрөө орон сууц 52,200,000 төгрөг, нийт 244,643,800 төгрөг, 6 хүнд хувааж, Г.Дид ногдох хэсэг нь 40,773,967 төгрөг болж байна.

21. Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 6х4 хэмжээтэй өвлийн сууц, гарааж, Хас банкны хадгаламжийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө байх тул талийгаач Г.Дийн хуваарьт хөрөнгө гэж үзнэ.

22. Харин Хаан банкин дахь ... тоот харилцах дансанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар байгаа 124,160,160,36 төгрөг, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах дансанд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар байгаа 347,263,737.68 төгрөгийн Г.Дид ногдох 173,631,868.84 төгрөг нь талийгаачийн дүү нартайгаа хамтын бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байсан мөнгөн хөрөнгө болох нь уг дансны гүйлгээ, Г.Чимэдлхам, Г.С, Г.Г, Г.Ж нарын Г.Л, Г.Д нартай хамтран ажиллаж байсан гэх үйл баримтыг тогтоосон тухай ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/02491 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

23. Иймээс Хаан банкны данс дахь мөнгө, Голомт банкны данс дахь Г.Дид ногдох мөнгөнөөс гуравдагч этгээдүүд нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т Хамтран ажиллах гэрээг дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж талуудад хуваарилна гэж зааснаар ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй.

14. Гуравдагч этгээд Г.Ж нь хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн хөрөнгөд 11.4 хувийн, гуравдагч этгээд Г.Г нь 7,2 хувийн, гуравдагч этгээд Г.Л нь 35,8 хувийн, гуравдагч этгээд Г.Ч нь 1,9 хувийн хөрөнгө оруулалт хийсэн гэж Хаан банк, Голомт банк дахь Г.Дийн 297,792,029.20 төгрөгөөс оруулсан хувь хэмжээгээрээ тооцон, гуравдагч этгээд Г.С нь Хас банк дахь 39,905,552.26 төгрөгийг 100 хувь өөрийнх нь оруулсан хөрөнгө гэж бүхэлд нь шаардаж байна.

25. Талийгаачийн Хаан банк дахь ... тоот харилцах дансны хуулгаар Г.Ж 59,750,000 төгрөг, Г.С 25,450,000 төгрөг, Г.Г 37,490,000 төгрөг, Г.Л 187,170,000 төгрөг, Г.Ч 9,575,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ байх бөгөөд үүнийгээ оруулсан хөрөнгө оруулалт гэж тайлбарлалаа.

26. Харин хувиар тооцохдоо талийгаач Г.Дийн нэрээр оруулсан мөнгөн гүйлгээг багасгаж тооцсон байх бөгөөд Г.Д нэрээр 322,105,880 төгрөгийн орлого хийжээ.

27. Эдгээр орлогын гүйлгээг хөрөнгө оруулалт гэж үзэн хувиар тооцвол нийлбэр орлого 641,540,880 төгрөг байх бөгөөд үүнийг 100 хувь гэж үзвэл Г.Ж 9,3 хувь, Г.С 4 хувь, Г.Г 5,8 хувь, Г.Л 29,2 хувь, Г.Ч 1,5 хувийн хөрөнгө оруулсан гэж дүгнэхээр байна.

28. Иймд Хаан банк, Голомт банк дахь харилцах дансанд байгаа Г.Дийн 297,792,029.20 төгрөгөөс оруулсан хувь хэмжээгээрээ тооцон, Г.Жэд 9,3 хувь буюу 27,694,658.70 төгрөг, Г.Сд 4 хувь буюу 11,911,681 төгрөг, Г.Гт 5,8 хувь буюу 17,271,937.70 төгрөг, Г.Чад 1,5 хувь буюу 4,466,880 төгрөг, Г.Лид Хаан банкны 124,160,160,36 төгрөгийн 29,2 хувь буюу 36,254,766.70 төгрөгийг, талийгаач Г.Дид 200,192,105.10 төгрөгийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хуваарилж шийдвэрлэх үндэслэлтэй.

29.Дээрх хөрөнгийн тооцооллыг нэгтгэвэл гэр бүлийн гишүүний хувиар талийгаачид ногдох хөрөнгө 40,773,967 төгрөг, хуваарьт хөрөнгө болох Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 6х4 хэмжээтэй өвлийн сууц 5,450,800 төгрөг, гарааж 3,061,100 төгрөг, Хас банкны хадгаламжийн дансанд хуримтлагдсан 39,905,552.26 төгрөг, хамтын бизнесийн ногдох хөрөнгө 200,192,105.10 төгрөг, нийт 289,383,324 төгрөгийн өвлөгдөх хөрөнгө байна.

30. Энэхүү өвлөгдөх хөрөнгийг талийгаачийн хууль ёсны өвлөгч болох эхнэр Н.Т, охин Д.Э, охин Д.А, охин Д.Д, охин Д.Ж, төрсөн эцэг Б.Г, төрсөн эх Ц.М нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

Нэг өвлөгчид ногдох хэсэг 289,383,324 : 7 = 41,340,475 төгрөг болж байна.

31. Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууц, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот орон сууц, ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууцыг 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6А/... тоот орон сууцыг талийгаач Г.Д, Н.Т нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тогтоож шийдвэрлэлээ.

32. Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууц, ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууц, Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоот 1 өрөө орон сууц буюу 244,643,800 төгрөгийн хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоосон тул гэр бүлийн 5 гишүүнд ногдох хэсэг нь 203,869,874 төгрөг, 5 гишүүнд өвлөгдөх хөрөнгө нь 206,702,375 төгрөг, нийт 410,572,205 төгрөгийн хөрөнгийг нэхэмжлэгч талд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 113,293,012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

33. Хариуцагч нар нь хамтран бизнес эрхэлж байсан болох нь тогтоогдоогүй тул зөвхөн талийгаачийн өвлөгдөх хөрөнгөөс ногдох хэсэгт 82,680,950 төгрөгийг гаргуулж, контейнерийг хариуцагч нарын хөрөнгө болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 20,895,595 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

34. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн хамтын бизнесийн үр дүнд бий болсон хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамтран дүгнэгдсэн буюу хөрөнгийг талийгаачийн хуваарьт хөрөнгө болон тэдний гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө гэж тогтоосон тул үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хамтран ажиллах гэрээ талийгаач нас барснаар дуусгавар болсонтой холбоотой тэдний оруулсан хөрөнгийг хувиар тооцож, Хаан банк, Голомт банкны талийгаачийн мөнгөн хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй.

35. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Жэд 27,694,659 төгрөг олгож, бие даасан шаардлагаас үлдэх 52,592,803 төгрөг гаргуулах хэсэг, гуравдагч этгээд Г.Сд 11,911,681 төгрөг олгож, түүний бие даасан шаардлагаас 59,082,794 төгрөг гаргуулах хэсэг, гуравдагч этгээд Г.Гт 17,271,938 төгрөг олгож, бие даасан шаардлагаас 43,215,720 төгрөг гаргуулах хэсэг, гуравдагч этгээд Г.Лид 36,254,767 төгрөг олгож, бие даасан шаардлагаас 24,739,708 төгрөг гаргуулах хэсэг, гуравдагч этгээд Г.Чад 4,466,880 төгрөг олгож, бие даасан шаардлагаас 31,035,312 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

36. Зохигчдод ногдох өвийн хэмжээ болон хамтран ажиллах хувь хэмээг тогтоосныг үндэслэн шүүхийн шийдвэр биелүүлэх арга журмыг дараах байдлаар тогтоох нь зүйтэй байна.

37. Нэхэмжлэгч Н.Т, Д.Э нар нь ашиг сонирхлын зөрчилгүй, гэр бүлийн гишүүний хувиар адил нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан тул ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууц, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлж, Г.Дийн эзэмшлийн Хас банкин дахь ... тоот хадгаламжийн дансанд байгаа 39,905,552.26 төгрөг, Хаан банкин дахь ... тоот харилцах дансанд байгаа 124,160,160.36 төгрөг, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөөс 54,062,893 төгрөгийг гаргуулах эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй.

38. Хариуцагч нарт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууц, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 6х4 хэмжээтэй өвлийн сууц, гарааж, контейнерийг өмчлөлд шилжүүлж, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөөс 21,969,050 төгрөгийг гаргуулах эрхтэй болохыг, мөн данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөнөөс гуравдагч этгээд Г.Жигжид 27,694,659 төгрөг, гуравдагч этгээд Г.С 11,911,681 төгрөг, гуравдагч этгээд Г.Г 17,271,938 төгрөг, гуравдагч этгээд Г.Л 36,254,767 төгрөг, гуравдагч этгээд Г.Ч 4,466,880 төгрөг тус тус гаргуулан авах эрхтэйг тогтоох нь зүйтэй байна.

39. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэл, бие даасан шардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдэд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6 дахь хэсэгт заасныг баримтлан ... дүүргийн ... дугаар хороо, КН апартмент хотхоны ... байрны ... тоот орон сууц, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 0,9 га газар, тухайн газар дээр баригдсан 8х8 харьцаатай дүнзэн, тоосгон өнгөлгөөтэй, мансардтай сууцыг нэхэмжлэгч Н.Т, Д.Э нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нар нь Г.Дийн эзэмшлийн Хас банкин дахь ... тоот хадгаламжийн дансанд байгаа 39,905,552.26 төгрөг, Хаан банкин дахь ... тоот харилцах дансанд байгаа 124,160,160.36 төгрөг, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөөс 54,062,893 төгрөгийг гаргуулах эрхтэй болохыг, ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууц, Хөвсгөл аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар гудамжны ... тоот хаягт байрлах, 6х4 хэмжээтэй өвлийн сууц, гарааж, контейнерийг хариуцагч Б.Г, Ц.М нарын өмчлөлд шилжүүлж, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөөс хариуцагч нар нь 21,969,050 төгрөгийг гаргуулах эрхтэй болохыг, Голомт банкин дахь Г.Лтой хамтран эзэмшдэг ... тоот харилцах данснаас Г.Дид хамаарах мөнгөн хөрөнгөөс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ж 27,694,659 төгрөг, гуравдагч этгээд Г.С 11,911,681 төгрөг, гуравдагч этгээд Г.Г 17,271,938 төгрөг, гуравдагч этгээд Г.Л 36,254,767 төгрөг, гуравдагч этгээд Г.Ч 4,466,880 төгрөг тус тус гаргуулан авах эрхтэй болохыг дурдаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 113,293,012 төгрөгт холбогдох хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 20,895,595 төгрөгт холбогдох хэсгийг, Г.Жийн бие даасан шаардлагаас үлдэх 52,592,803 төгрөг гаргуулах хэсгийг, Г.Сын бие даасан шаардлагаас 59,082,794 төгрөг гаргуулах хэсгийг, Г.Гийн бие даасан шаардлагаас 43,215,720 төгрөг гаргуулах хэсгийг, Г.Лийн бие даасан шаардлагаас 24,739,708 төгрөг гаргуулах хэсгийг, Г.Чын бие даасан шаардлагаас 31,035,312 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,026,500 төгрөг, гуравдагч этгээд Г.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559,388 төгрөг, гуравдагч этгээд Г.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,204 төгрөг, гуравдагч этгээд Г.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,389 төгрөг, гуравдагч этгээд Г.Лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 512,923 төгрөг, гуравдагч этгээд Г.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,461 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,612,299 төгрөг гаргуулж, хариуцагч нарт 440,388 төгрөг, гуравдагч этгээд Г.Жэд 296,423 төгрөг, гуравдагч этгээд Г.Сд 205,537 төгрөг, гуравдагч этгээд Г.Гт 244,307 төгрөг, гуравдагч этгээд Г.Лид 339,224 төгрөг, гуравдагч этгээд Г.Чад 86,420 төгрөгийг олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ