Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00348

 

 

 

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/00348

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус ******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, Х.Отгончимэг нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Урансайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... *******-Эрдэнэс Цамхаг ХХК нь 2019 оны 10 сарын 4-ны өдөр *******- ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдан худалдан авах гэрээ байгуулж 136.250 литр дизель түлш зээлээр авсан юм. Ингэж зээлийн гэрээ хийх явцад *******- ХХК нь барьцаа хөрөнгө шаардаж улмаар барьцааны гэрээ байгуулж барьцаанд эд хөрөнгийн эрхийн ХХК-ийн өмч болох ү-2204022376 дугаартай -ийн 6-р хороо,13 дугаар хороолол 14 дүгээр байр 09 тоот 4 өрөө 126 м/кв-т орон сууц, эд хөрөнгийн эрхийн ү- дугаартай СБД-ийн 20 дугаар хороо Бэлх-/14057/ 11-р хэсэг 1184а тоот 158 м/кв-т хувийн зориулалттай орон сууц зэргийг барьцаанд тавьсан. амберилла ХХК-ийн захирал Б.Энхжаргалаас ******* Эрдэнэс ******* ХХК-ийн захирал С.Энхтайван нь итгэмжлэл авсан ба итгэмжлэлийн хугацаа 2019 оны 09 сарын 27-ноос 2019 оны 10 сарын 27-нд дууссан. Итгэмжлэлийн хугацаа 1 сар байсан юм. Уг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь 3-дагч этгээдийн өмч юм. Манай компани нь нийгмийн цаг үеийн хүнд байдал, Ковид-19-ын цар тахлаас шалтгаалан компанийн үйл ажиллагаа доголдож түлшний үнийг цаг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. *******- ХХК-ийн зүгээс манай компанийг БГД-ийн шүүхэд өгч бид 363 042 400 төгрөг төлөхийг зөвшөөрч, БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 2021.03.04-ний өдөр 102/ШШ2021/00542 тоот шүүгчийн захирамж гарсан. Гэтэл шүүгч З.Доржнамжин нь шүүгчийн захирамж гаргахдаа итгэмжлэлийн хугацаа 2019 оны 09 сарын 27-ноос 2019 оны 10 сарын 27-ны хооронд олгосон итгэмжлэл байсан. Итгэмжлэлийн хугацаа дууссан болохыг харалгүй барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн байна. Мөн талууд 363 042 400 мянган төгрөг дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулаад байхад шүүгч З.Доржнамжин нь эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа хариуцлагагүй хандаж шүүгчийн захирамж болон албадан ******* захирамжинд төлбөрийн дүнг 453 063 600 гэж бичсэнээс болж төлбөр төлөгч манай компанийн эрхзүйн байдал дордсон байна. Ингээд төлбөр төлөгч ******* Эрдэнэс Цамхаг ХХК-ийн захирал С.Энхтайван миний бие НШШГГазар дээр очиж шүүгчийн захирамж дээр төлбөрийн үнийн дүнг 463 063 600 гэж бичигдсэн. Улмаар ******* гүйцэтгэлийн ажиллагааг 463 063 600 төгрөгт явуулж барьцааны зүйл болох 3-дагч этгээдийн хөрөнгө -ийн 6 дугаар хороо,13-р хороолол 14-р байрны 09 тоот 4 өрөө 126 м/кв-т орон сууцыг битүүмжлэн хураан авч 2022 оны 05 сарын 17-нд 385 000 0000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг мэдлээ. -ийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол 126 м/кв-т 4 өрөө орон сууцны үнэлгээг 385 000 000 төгрөгөөр үнэлэгдэж 3-дагч этгээд болох Грийн амберилла ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс маш доогуур үнэлүүлж дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Мөн ******* ******* ******* байгууллагаас надад ямар компаниар үнэлгээ хийлгэсэн тухай компанийн нэр хаяг, мэдээлэл, үнэлгээний тайланг надад танилцуулаагүй, үнэлгээний тайлангийн нэг хувийг ирүүлээгүй, гардуулаагүй болно. Миний бие 3-дагч этгээдээс мэдсэн болно. НШШГГазар нь Хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулаагүй байж 2022 оны 5 сарын 19-нд дуудлага худалдаанд оруулан, улмаар анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй тул 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 06 сарын 10-нд явуулах боллоо та гарын үсгээ зур гээд явж байгаад маш их гомдолтой байна. Иймд НШШГГазрын үнэлгээг эс зөвшөөрч байх тул 2022 оны 05 сарын өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар *******ээр ******* ******* ******* ХХК-аас 454.310.334 төгрөгийг гаргуулан ******* ХХК-д олгохоор *******лэжээ. Шийдвэр ******* ажиллагаагаар төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Амбрелла ХХК-ийн өмчлөлийн эрхийн бүртгэлийн Ү- 2204022376 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их Соёмбо ХХК-ийн 14 дүгээр байр, 9 тоот хаягтай 126 мкв 4 өрөө орон сууц, эрхийн бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14051/, 11 дүгээр хэсэг, 1184а хаягт байрлалтай 158 мкв хувийн сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар эрхийн бүртгэлийн Ү- 2204022376 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 550.000.000 төгрөгөөр үнэлсэн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 70 хувь болох 385.000.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутанд ******* ******* ******* ******* газрын 200 тоот өрөөнд болох анхны албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 550.000.000 төгрөгийн 50 хувь болох 275.000.000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад 281.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх/14051/, 11 дүгээр хэсэг, 1184а хаягт байрлалтай 158 мкв хувийн сууцыг битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээч томилсон боловч төлбөр авагчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 22/236 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтээр үнэлгээ тогтоолгох ажиллагааг түр хойшлуулсан байна. Таны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32022/10554 дугаар захирамжаар эрхийн бүртгэлийн Ү-2204022376 дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их Соёмбо ХХК-ийн 14 дүгээр байр, 9 тоот хаягтай 126 мкв 4 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаатай холбоотой ******* ******* ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ авахаар захирамжилсны дагуу ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/21250436 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг үүсч, танай ******* шүүгч Ж.Кульдана дээр давхар хянагдаж байгаа бөгөөд үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дахин танд гаргасан байна. Хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулдаг тул хураах тогтоол болон үнэлгээтэй холбоотой ******* ******* ажиллагааг нэгтгэн хянан *******лэх боломжтой байна. Шийдвэр ******* ажиллагааг бүхэлд нь нэгтгэн хянах нь бидний болон шүүгчийн ачааллыг бууруулж, хэргийг шуурхай, зөв хянан *******лэхэд эерэг нөлөө үзүүлэх боломжтой байх тул дээрх 2 иргэний хэргийг нэгтгэн, хянан *******лэж өгнө үү... гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зуун найман ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир шүүхэд тайлбарлахдаа: хариуцагч ******* гүйцэтгэгчийн зүгээс хариу тайлбарыг маш ойлгомжтой байдлаар өгсөн байна. Талууд үнэлгээ дээр Шүүхийн ******* ******* тухай хуулийн 57 дугаар зүйл дээр албадан дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоох талаар зохицуулж өгсөн. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 5.2.2 үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох талаар заасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцсон бол шинжээч томилох шаардлагагүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчиний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчинийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. Талуудаас ажиллагаа хийсэн. Танайх энэ эд хөрөнгийг хэдэн төгрөгөөг үнэлэх юм бэ гэсэн эхлээд ******* ******* ******* ХХК болон өмчлөгч амбрэлла ХХК-иас эд хөрөнгийн үнэлгээг авчих тэгээд бид нар үнэлгээ өгье гэсэн. амбрэлла ХХК нь хэргийн материалын 46 дугаар тал дээр үнэлгээгээ өгсөн байна. Өөрийн өмчлөлийн тус хаягт байрлах тус хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлж байна гэсэн байна. Мөн ******* ******* ******* ХХК нь тухайн хөрөнгийг 550,000,00 төгрөгөөр үнэлсэн байна. Гүйцэтгэх удирдлага буюу тухайн компаныг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу Энхтайван өөрөө гарын үсэг зурж, нотаритаар батлуулсан байна. Хавтас хэргийн материалын 41 дүгээр талд дээр байна. ******* ойл ХХК-ийн зүгээс мөн адил хоёр тал маань ингэж үнэлж байгаа бол шинжээч томилж цаг хугацаа удаад яах уу, гээд мөн адил 550,000,000 төгрөгөөр үнэлсэн. Анхны дуудлага худалдаанд 550,000,000 төгрөгийн 70 хувиар орсон боловч нэг ч хүн дуудлага худалдаанд оролцоогүй учир дуудлага худалдаа цуцлагдах хуулийн зохицуулалтай. Хоёр дахь албадан дуудлага худалдаа маань Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ буюу 550,000,000 төгрөгийн 50 хувиар орж, хоёр гишүүн оролцож ******* ойл ХХК худалдаж авсан. Гэтэл худалдаад авсны дараа, ******* ойл ХХК ялсны дараагаар талууд гомдол гаргаж ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүх хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан *******лэнэ гэхээс дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эсвэл хураах тогтоолыг хүчингүй болгуулах талаар огт яриад байх шаардлагагүй гэж үзэж байна. Зөвхөн үнэлгээтэй холбоотой маргааныг *******лэнэ. Үнэлгээтэй холбоотой маргаан гэдэг нь шинжээч томилоод үнэлсэн байлаа гэхэд зах зээлийн ханшнаас хэтэрхий хямдхан үнэлсэн байх, шинжээчийн тогтоолыг хүчингүй болгуулах ингэж үнэлгээтэй холбоотой маргаан үүсдэг. Өөрсдөө 550,000,000 төгрөгөөр үнэлчхээд одоо 550,000,000 төгрөг зах зээлийн ханшнаас хямдхан байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлдээ янз бүрийн зүйл бичсэн байна. Эдгээр зүйл дээр тайлбар өгөөд байх шаардлагагүй. Энэ зөвхөн үнэлгээтэй холбоотой маргаан юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ асуудал маань яаж үүссэн бэ гэхээр 2019 он ******* ойл ХХК-иас шатахуун зээлээр авсан. Авсан шатахуунаа төлөлгүйгээр өнөөдөр хүрсэн. Тухайн үед эвлэрэхдээ ******* ******* ******* ХХК нь алдангиас хасаад өгөөч гэж гуйсаар байгаад алданги хасуулаад эвлэрч байсан. Эвлэрсэн хугацаандаа төлбөрөө төлөөгүй учир ******* гүйцэтгэлд бид нар хандсан. Шийдвэр гүйцэтгэлд хандсаны дараа дахиад эргээд гомдол гаргаж байна. Мөн хамгийн их хохирч байгаа асуудал бол 2019 оноос хойш 300,000,000 төгрөгийн эргэлтэд оруулсан бол 600,000,000 төгрөгийн ашиг олох байсан ******* ойл ХХК хохирч байна. Бизнес хийж байгаа хүмүүст амархан асуудал юм. Гэтэл өнөөдөр 2023 он гарчихаад байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Грийн амберилла ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр очиж амбрэлла ХХК-ийн захирал болон ******* ******* ******* ХХК-ийн захирал Энхтайван нар Баянзүрх дүүрэгт байгаа 4 өрөө 126 м.кв байрыг нэг сарын хугацаатай итгэмжлэж хийж барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл тухайн хугацаа дууссан итгэмжлэлийг ашиглаж ******* ойл ХХК нь гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөд байна гэдгийг мэдсээр байж, эвлэрлийн гэрээг байгуулж, эвлэрлийн захирамжаар шийдсэн байдаг. Ингэж шийдэхдээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч З.Доржнамжин шүүгч 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 00/542 тоот эвлэрлийн захирамжийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хугацаа дууссан итгэмжлэл анзаарахгүй, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах ******* ******* гарсан. Энэхүү ******* ******* нь гарахдаа шүүгчийн захирамжид төлбөрийн дүнг 385,000,000 төгрөгөөр эвлэрээд байхад, 453,063,600 гэж шүүгчийн захирамжид тусгасан байдаг. Энэ шүүгчийн захирамж анхнаасаа алдаатай захирамж байсан. Энэ захирамжаас болж ******* ******* ******* ажиллагаа явуулахад амбрэлла ХХК-ийн эрх зөрчигдсөн. Шийдвэр ******* ажиллагаа явуулах үедээ ******* гүйцэтгэгч ******* ******* ******* тухай хуулийг зөрчөөд амбрэлла ХХК-д мэдэгдээгүй. Танай өмчлөлийн энэ байраар үүргийн гүйцэтгэлийг хангалаа гэж хэлээгүй. Гэнэт хавар 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаанд орлоо гэж амбрэлла ХХК-ийг захирал Энхжаргалыг дуудаж ирээд анхны дуудлага худалдаа 70 хувиар орсон, одоо 50 хувиар орох гэж байна мэдсэн. Энэ талаар Энхжаргалд ******* ******* байгууллага болон Энхтайван нарын аль аль нь хэлээгүй. Энхжаргал нь Энхтайвантай уулзаад миний дүү одоо барьцаагаа чөлөөлж өгөөрэй гэхэд өгөх гэж байна гэж байсан. Алтны уурхай 4 сард ажиллана гээл яваад байсан. Энхжаргал ******* гүйцэтгэл дээр дуудлага худалдаанд орсон хойно мэддэг. Түүний дараа Шийдвэр гүйцэтгэлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 03/21250, 0446 эд хөрөнгө хураах актыг үйлдэхдээ манайд мэдэгдээгүй. Шүүхэд энэ актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад дээрх байрыг хураагаад байгаа ахлах ******* гүйцэтгэгч Отгонбаяр нь хураах актыг хүчингүй болгочихлоо гэдэг. Хураах акт хүчингүй болсон. Манай тал ерөөсөө тохиролцоогүй. Манайх хөрөнгөө өгөхгүй гэж маргаж байна. Гуравдагч этгээдийн эрх зөрчигдөж байна. ******* ойл ХХК болон ******* ******* ******* ХХК-иас болж бид нар өөрсдийн эзэмшлийн хөрөнгө хураалгаж байна. Дахиад ******* ******* ******* ХХК-тай маргаан үүснэ. Иймд гуравдагч этгээдийн хөрөнгө байсныг тогтоож, дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл /хэргийн 7 дугаар тал/

Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 8-9 дүгээр тал/

НШШГГазрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 10,19 дүгээр тал/

Тус ******* шүүгчийн 2021.03.24-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар захирамж /хэргийн 11-13 дугаар тал/

НШШГГазрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 18 дугаар тал/ нотлох баримтууд

 

7. Хариуцагчийн ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 22, 121 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 24-25 дугаар тал/

Шүүхийн ******* хуудас, Шүүхийн *******ийг албадан ******* тухай захирамж /хэргийн 26 дугаар тал,ар тал, 27 дугаар талын ар тал/

Тус ******* шүүгчийн 2021.03.24-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар захирамж /хэргийн 27-28 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /29, 32, 34, 36, 37, 39, 44, 47, 62, 64, 68, 73, 75, 80, 81 тал/

-амбрэлла ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 30 дугаар тал/

СБД дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хэргийн 31 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмлэх тухай тогтоол /хэргийн 33, 35 дугаар тал/

Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хэргийн 38, 40, 45, 48 дугаар тал/

С.Энхтайван, Б.Энхжаргал, У.Баттогтох нарын үнийн санал өгөх тухай хүсэлт /хэргийн 41, 46, 50, 52 дугаар тал/

******* ойл ХХК-ийн хүсэлт /хэргийн 42, 55, 67 дугаар тал/

НШШГГазрын ахлах ******* гүйцэтгэгчийн Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол /хэргийн 43 дугаар тал/

Шүүхийн ******* биелүүлэх мэдэгдэл /хэргийн 51 дүгээр тал/

НШШГГазрын Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 56, 57, 63, 72, 82, 83 дугаар тал/

Шинжээч томилох тухай тогтоол /хэргийн 58 дугаар тал/

Шийдвэр ******* ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хэргийн 59 дүгээр тал/

Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хэргийн 60-61 дүгээр тал/

Б.Энхжаргалын тайлбар /хэргийн 65 дугаар тал

НШШГГазрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 66, 74, 84 дүгээр тал/

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хэргийн 69, 78, 79 дүгээр тал/

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хэргийн 70-71 дүгээр тал/

Тус ******* шүүгчийн 2022.05.30-ны өдрийн 102/ШЗ2022/09689 дугаар захирамж /хэргийн 76 дугаар тал/

Албадан дуудлага худалдаа сонингийн зар /хэргийн 77 дугаар тал/

 

8. Бие даасан шаардлага гараагүй гуравдэгч этгээд ******* ойл ХХК-ийн хүсэлт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 97-99 дүгээр тал/

 

9. Бие даасан шаардлага гараагүй гуравдэгч этгээд -амбрэлла ХХК-ийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 11-113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нийслэлийн ******* ******* ******* газраас мэдэгдсэн үнэлгээг зөвшөөрөхгүй, ******* гүйцэтгэгчийн дарамт шахалтаар бичсэн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... ******* ******* ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, талуудын харилцан тохиролцсон үнээр үнэлгээг тогтоосон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2021 оны 03 сарын 04-ны өдрийн дугаар 102/ШШ2021/00542 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн захирамжаар Зуун найман ойл ХХК-ийн 453 063 600 төгрөг гаргуулах, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд үүргийг эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 хороо, Бэлх /14051/ 11 хэсэг гудамж, 1184а тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн байна. /хэргийн 27-28 дугаар тал/

 

2022 оны 05 сарын 30-ны өдөр дугаар 102/ШШ2022/09689 тус ******* шүүгчийн захирамжаар дээрх захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэхь заалтыг нэхэмжлэгч Зуун найман ойл ХХК нь 453 063 600 төгрөгийн нэхэмжлэлийн 90 021 200 төгрөгөөс татгалзаж үлдсэн 363 042 400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч С.Энхтайван нь хүлээн зөвшөөрч графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч байгууллага графикийг зөрчсөн тохиолдолд эд хөрөнгийн эрхийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 20 хороо, Бэлх /14051/ 11 хэсэг гудамж, 1184а тоот хаягт байршилтай, 158м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулсан байна. /хэргийн 76 дугаар тал/

 

2021 оны 07 сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/08700 дугаар тус ******* шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, ******* хуудас бичигдсэн байна./ хэргийн 26 дугаар хуудас ар талын хамт/

 

Дээрх ******* *******ийг биелүүлэх ******* ******* ажиллагаа явагдаж ******* ******* биелүүлэхийг мэдэгдэх тайлбар авах, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авах, эд хөрөнгийн эрхийн лавлагаа авах, эд хөрөнгө битүүмжлэх, хураах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. /хэргийн 29-54 дүгээр тал/

 

Төлбөрт хураагдсан эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд амбэрилла ХХК бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй, өмчлөгчийг төлөөлж захирал Б.Энхжаргал 2022.04.13-ны өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар 550 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар саналаа ******* гүйцэтгэгчид бичгээр гаргасан байна. /хэргийн 46 дугаар тал/

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК 2022.04.14-ны өдөр төлбөрт хураагдсан хөрөнгийг 550 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар бичгээр санал гаргасан байна. Төлбөр авагч Зуун найман ойл ХХК төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрсөн саналаа мөн ******* гүйцэтгэгчид ирүүлсэн байна. /хэргийн 50-55 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг талуудын тохиролцсон 550 000 000 төгрөгөөр үнэлснийг 2022.04.25-ны өдөр мэдэгдэж тайлбар авсан байна. /хэргийн 56-57 дугаар тал/

2022 оны 05 сарын 03-ны өдөр дугаар 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоол гарч эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг талуудын тохиролцсон 550 000 000 төгрөгийн 70 хувь буюу 385 000 000 төгрөгөөр худалдах доод үнийг тогтоож, энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлж, тайлбар авсан байна. /хэргийн 60-64 дүгээр тал/

 

Б.Энхжаргал 2022.04.25-ны өдрийн 4-142/8565 тоот ******* гүйцэтгэгчийн Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг талуудын тохиролцсон 550 000 000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн мэдэгдлийг зөвшөөрөхгүй гомдол гаргасныг ахлах ******* гүйцэтгэгч хууль зөрчөөгүй үндэслэлээр хариу мэдэгдэж, гомдлоо шүүхэд хандаж *******лүүлэх талаар дурьдсан байна. /хэргийн 65-66 дугаар тал/

 

2022.05.19-ны өдөр төлбөрт хураагдсан маргаан бүхий хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад үнийн санал ирээгүй анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол 2022.05.24-ны өдөр гарч, хөрөнгийн үнийг 550 000 000 төгрөгийн 50 хувь буюу 275 000 000 төгрөг тогтоон, 2022.06.10-ны өдөр зохион байгуулахаар товлож, талуудад мэдэгдсэн байна. /хэргийн 69-74 дүгээр тал/

 

2022.05.19-ны өдөр төлбөр төлөгч анхны албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасныг ахлан ******* гүйцэтгэгч хариу мэдэгдэх хуудсаар хүлээн аваагүй болохоо мэдэгдсэн байна. /хэргийн 68, 74 дүгээр тал/

 

2022 оны 06 сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх эд хөрөнгө 281 000 000 төгрөгөөр худалдагдсаныг ******* ******* ажиллагааны талуудад мэдэгдсэн байна. /хэргийн 78-83 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаанууд нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55, 66, 68, 69, 71, 72, 75, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагын үндэслэлээ

 

...2022.04.14-ны өдөр эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг 550 000 000 төгрөгөөр үнэлж буй саналыг ******* гүйцэтгэгчийн дарамт шахалтаар бичиж өгч гарын үсэг зурсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь төлбөр хураагдсан эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг 550 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар төлбөр төлөгч ******* ******* ******* ХХК-ийн захирал 2022.04.14-ны өдөр өөрийн гараар бичиж гарын үсгээ зурж баталгаажуулан өгсөн, мөн өдрөө компанийн албан баримт бичгээр гаргаж гарын үсэг зурж компанийн тамга дарж баталгаажуулан ******* гүйцэтгэгчид ирүүлсэн нь хэрэгт авагдсан байна. /хэргийн 50, 85 дугаар тал/

 

Эрхийн Ү-2204022376 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 байр 09 тоот хаягт байрлах 126м2 талбайтай 4 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч амбэрилла ХХК-ийн захирал Б.Энхжаргал төлбөрт хураагдсан хөрөнгийг зах зээлийн ханшаар 550 000 000 төгрөгөөр үнэлсэн саналаа мөн гараар бичиж, гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулан ******* гүйцэтгэгчид ирүүлсэн. /хэргийн 46 дугаар тал/

 

Төлбөр төлөгчийн хураагдсан хөрөнгийн талаар гаргасан үнийн саналыг төлбөр авагч тал мөн зөвшөөрсөн тул талуудад хөрөнгийн үнэлгээний талаар ******* гүйцэтгэгч 2022.04.25-н өдөр талуудад мэдэгдсэн байна. /хэргийн 56-57 дугаар тал/

 

Шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохирч хөрөнгийн үнийг тогтоож болохоор хуульд заасан.

 

Хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч болон өмчлөгчийн тогтоосон үнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрч талуудын харилцан тохиролцсон үнээр хөрөнгийн үнэлгээг 550 000 000 гэж тогтоож талуудад мэдэгдсэн нь дээрх баримтаар тогтоогдож байгаа ба хууль зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч ******* гүйцэтгэгчийн дарамт шахалтаар үнийн санал бичсэн тухай тайлбарласан боловч энэ талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй энэ талаар ахлах ******* гүйцэтгэгчид, шүүхэд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан журам, хугацааны дотор гомдол хүсэлтээ гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдол шаардлага үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

 

Тодруулбал төлбөрт хураагдсан хөрөнгийн талаарх үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож саналаа ирүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба ******* гүйцэтгэгч тухайн үнээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3, 177.4-д зааснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах үнийг тогтоосон нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд ******* ******* ******* ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй байх тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 49 дүгээр зүйлийн 49.4.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3, 177.4-д заасан хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж *******лэв.

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 5/1 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* ******* гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 05 сарын 24-ны өдрийн 6/6 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* гүйцэтгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар ******* танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар *******ийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл *******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ