Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 22 210/МА2024/00178

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03912 дугаар *******тэй,

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох,

Ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/1 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/6 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Дамно ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Доржханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зууннайман ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ******* ХХК нь Зууннайман ойл ХХК-ийн нэхэмжлэлээс 363,042,400 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 102/ШШ2021/00542 дугаар захирамж гарч эвлэрлийг баталсан, ингэхдээ хариуцлагагүй хандаж төлбөрийн дүнг 453,063,600 гэж бичсэнээс болж төлбөр төлөгч манай компанийн эрх зүйн байдал дордсон.

1.2. Шийдвэр ******* ажиллагааг 463,063,600 төгрөгт явуулж барьцааны зүйл болох гуравдагч этгээд Грийн-Амбрэлла ХХК-ийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байр, 9 тоот хаягт байрлах, 4 өрөө 126 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураан авч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 385,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс маш доогуур үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой.

Мөн ******* ******* ******* байгууллагаас надад ямар компаниар үнэлгээ хийлгэсэн тухай компанийн нэр хаяг, мэдээлэл, үнэлгээний тайланг надад танилцуулаагүй, үнэлгээний тайлангийн нэг хувийг ирүүлээгүй, гардуулаагүй болно.

1.3. ******* ******* ******* ******* ******* нь хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулаагүй байж 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдаанд оруулан, улмаар анхны дуудлага худалдаагаар борлогдоогүй үндэслэлээр 2 дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр явуулах болсонд гомдолтой.

Иймд анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар *******ээр ******* ******* *******" ХХК-аас 454,310,334 төгрөгийг гаргуулан Зууннайман ойл ХХК-д олгохоор *******лэжээ.

2.2. Шийдвэр ******* ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, төлбөрт хураагдсан Грийн-Амбрэлла ХХК-ийн өмчлөлийн, эрхийн бүртгэлийн Ү-2204022376 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 дүгээр байр, 9 тоот хаягт байрлах, 126 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн бүртгэлийн Ү-2203034663 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14051/, 11 дүгээр хэсэг, 1184а хаягт байрлах, 158 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнийн саналыг авахад өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар Баянзүрх дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн тул мөн хуульд заасны дагуу харилцан тохиролцсон үнийн 70 хувь болох 385,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй.

2.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнэ 550,000,000 төгрөгийн 50 хувь болох 275,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 281,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдсэн.

2.5. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүрэгт байрлах хувийн сууцыг битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээч томилсон боловч төлбөр авагчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/236 дугаар хүсэлтээр үнэлгээ тогтоолгох ажиллагааг түр хойшлуулсан байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зууннайман ойл ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцсон бол шинжээч томилох шаардлагагүй. Шийдвэр ******* ажиллагааны явцад талуудаас үнийн санал авахад Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны үнийг 550,000,000 төгрөг гэж өгсөн. Тодруулбал, төлбөр төлөгч ******* ******* ******* ХХК, өмчлөгч Грийн-Амбрэлла ХХК-аас хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн, үүнийг бид хүлээн зөвшөөрсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь уг үнэлгээг талуудад мэдэгдсэн.

3.2. Дуудлага худалдаа хуульд заасны дагуу хийгдсэн. Анхны дуудлага худалдаанд 550,000,000 төгрөгийн 70 хувиар орсон боловч нэг ч хүн дуудлага худалдаанд оролцоогүй учир дуудлага худалдаа цуцлагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ 550,000,000 төгрөгийн 50 хувиар орсон. Үүнд хоёр гишүүн оролцож Зууннайман ойл ХХК үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэтэл үүний дараа нэхэмжлэгч гомдол гаргаж ажиллагааг түдгэлзүүлсэн.

Нэхэмжлэгч тал өөрөө үл хөдлөх эд хөрөнгөө 550,000,000 төгрөгөөр үнэлсэн мөртлөө одоо 550,000,000 төгрөг зах зээлийн ханшаас хямд байна гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

3.3. Анх шүүхээс Зууннайман ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох, 453,063,600 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргааныг *******лэж эвлэрлийг баталсан захирамж гаргахдаа талуудын эвлэрсэн үнийн дүн буюу хэмжээг 453,063,600 төгрөг гэж буруу бичсэн. Шүүхээс уг захирамжаа засаад төлбөр төлөгчийн төлөх үнийн дүнг 363,042,400 төгрөг болгон зөвтгөсөн. Бусад тохиролцоо буюу тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсэг хүчинтэй хэвээр байгаа.

3.4. Харин Сүхбаатар дүүрэгт байрлах хувийн сууцны хувьд, ******* ******* ажиллагаа төлбөр авагч болон Дамно ХХК-ийн хүсэлтээр хойшлогдсон, ямар нэг шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Иймээс үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Грийн-Амбрэлла ХХК-ийн тайлбарын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэгч нь нэг дэх дуудлага худалдаа явагдаад хоёр дахь дуудлага худалдаа явагдсаны дараа намайг дуудуулж ирээд өмчлөлийн байрыг хэдээр үнэлж байгаа вэ, та шүүхэд хандах хэрэгтэй гэж надад зөвлөгөө өгч, надад саймширч итгэл үнэмшил төрүүлсээр байгаад 550,000,000 төгрөгийн үнэлгээг зуруулсан.

4.2. Зууннайман ойл ХХК, ******* ******* ******* ХХК-иудын хоорондох барьцааны үйл ажиллагаанаас болоод манай өмчлөлийн 4 өрөө байраар үүргийн гүйцэтгэл хангуулсан байна. Тухайн үедээ ******* ******* ажиллагааны талаар ч тэр ******* ******* ажиллагааг хураагаад битүүмжлэх ажиллагааг ч мэдэгдээгүй. Энэ талаар гомдол гаргасан ахлах ******* гүйцэтгэгч нь ******* гүйцэтгэгчийнхээ *******ийг хүчингүй болгосон тогтоол гаргасан. Өнөөдрийн байдлаар Зууннайман ойл ХХК бидэнд өр төлбөр төлөөгүй, байрыг хураалгаж, бидний өмчлөх эрхийг зөрчөөд байна. Грийн-Амбрэлла ХХК-ийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******т холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан *******лэсэн. Өмгөөлөгч оролцуулах эрхийг хангаж шүүгчийн захирамж гаргасан боловч шүүгчийн захирамжийг биелэлтийг баталгаажуулж өмгөөлөгчийг оролцуулаагүй. Мөн хуулийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд ******* *******ийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тайлбар байхгүй гэжээ.

8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зууннайман ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Уг хэрэг маргааныг анхан шатны шүүхээр хянан *******лэгдсэний дараа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан. Анхан шатны шүүхээс хэргийг дахин *******лэх хүртэл 7 сарын турш хэрэг хянан *******лэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч талаас өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс хангаж *******лэсэн. Мөн анхан шатны ******* шүүгчийн зүгээс удаа дараа шаардлага хүргүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгч оролцуулдаггүй бөгөөд өөрөө шүүх хуралдаанд оролцдог байсан.

8.2. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс эзгүйд *******лүүлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийн эрх ашгийг зөрчөөгүй. 2021 онд ******* ******* ******* ажиллагаа хийгдсэн учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, ******* *******т өөрчлөлт оруулж *******лэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь анх хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/1 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/6 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага нэмж гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зууннайман ойл ХХК нь хариуцагчийн тайлбарыг, Грийн-Амбрэлла ХХК нь нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус дэмжсэн агуулгаар тайлбар гаргаж мэтгэлцжээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/00542 дугаар захирамжаар ******* ******* ******* ХХК 453,063,600 төгрөгийг хуваарийн дагуу Зууннайман ойл ХХК-д төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн бүртгэлийн Ү-2203034663 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14051/, 11 дүгээр хэсэг, 1184а тоот хаягт байрлах, 158 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн бүртгэлийн Ү-2204022376 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 дүгээр байр, 9 тоот хаягт байрлах, 126 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус шүүгчийн захирамжид Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2022/09689 дугаар захирамжаар Зууннайман ойл ХХК 453,063,600 төгрөгийн нэхэмжлэлийн 90,021,200 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 363,042,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий өөрчлөлтийг оруулсан байна.

4. ******* ******* ******* ******* ******* нь дээрх *******ийг шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2021/08700 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр *******лэж, 102/ГХ2021/00639 дугаар ******* хуудас бичигдсэнийг үндэслэн ******* ******* ажиллагааг явуулжээ.

Барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны өмчлөгч нь Грийн-Амбрэлла ХХК, Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны өмчлөгч нь иргэн У.Баттогтох байх ба уг орон сууцуудыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хураасан боловч үнэлгээ тогтоох ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй үндэслэлээр ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/04 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хүчингүй болгожээ. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хураах ажиллагааг дахин явуулсан ба эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Тус үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

5.1. Эрхийн бүртгэлийн Ү-2204022376 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Их соёмбо ХХК-ийн 14 дүгээр байр, 9 тоот хаягт байрлах, 126 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 550,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг төлбөр төлөгч ******* ******* ******* ХХК, төлбөр авагч Зууннайман ойл ХХК, өмчлөгч Грийн-Амбрэлла ХХК тус тус бичгээр өгсөн байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэхээр заасан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох талаар зохицуулсан.

Төлбөр төлөгч, өмчлөгч болон төлбөр авагч нар орон сууцыг 550,000,000 төгрөгөөр үнэлэх талаар санал нэгдсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

5.2. Ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/1 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор тус орон сууцыг талуудын тохиролцсон үнэ 550,000,000 төгрөгийн 70 хувь болох 385,000,000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, дуудлага худалдааг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр явуулахаар *******лэжээ.

Дээрх тогтоолд дуудлага худалдааны санал болгох үнийг 385,000,000 төгрөгөөр тооцсон нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар тооцон тогтоох тухай Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн талаарх анхан шатны ******* дүгнэлт үндэслэлтэй.

Дуудлага худалдаанд уг орон сууцтай холбоотой санал ирээгүй болох нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дуудлага худалдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

5.3. Ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/6 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулахад анх санал болгосон үнэд хүрэх санал гараагүй үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож, орон сууцыг талуудын тохиролцсон үнэ 550,000,000 төгрөгийн 50 хувь болох 275,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр явуулахаар *******лэсэн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Хоёр дахь дуудлага худалдааг явуулах үндэслэл, журам, уг дуудлага худалдааны үнийг тогтоох талаар зохицуулсан Шүүхийн ******* ******* тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт тус тогтоол нийцсэн байна.

5.4. Үүнээс гадна Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дэх хэсэгт ******* ******* ажиллагааны талууд ******* гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан *******ийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах ******* гүйцэтгэгчид, ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий ******* гүйцэтгэгчид тус тус гомдол гаргах, улмаар ерөнхий ******* гүйцэтгэгчийн *******ийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь уг журмын дагуу тухай бүр эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаж *******лүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс маш доогуур үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулсан, үнэлгээний тайланг танилцуулаагүй, гардуулаагүй атлаа дуудлага худалдаанд оруулсан гэх үндэслэлээр ахлах ******* гүйцэтгэгчийн дээрх 2 тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

6. Эрхийн бүртгэлийн Ү-2203034663 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх /14051/, 11 дүгээр хэсэг, 1184а тоот хаягт байрлах, 158 м.кв талбайтай хувийн сууцыг төлбөр төлөгч ******* ******* ******* ХХК-аас 300,000,000 төгрөгөөр, төлбөр авагч Зууннайман ойл ХХК-аас 20,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал өгч харилцан тохиролцоогүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, ******* гүйцэтгэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/111 дугаар тогтоолоор шинжээч томилсон ажиллагааг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хөрөнгө үнэлэх ажиллагаа нь төлбөр авагч Зууннайман ойл ХХК-ийн хүсэлтээр хойшлогдож шинжээчийн дүгнэлт гаргаагүй байгаа болох нь Зууннайман ойл ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/236 дугаар албан бичиг, шинжээчээр томилогдсон Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 53/022 тоот Дүгнэлт гаргах хугацааг сунгуулах тухай албан бичгийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна.

Иймээс дээрх хувийн сууцын үнэлгээ хийгдээгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй талаарх анхан шатны ******* дүгнэлт үндэслэлтэй.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан *******лэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, шүүгчийн захирамжийг биелэлтийг баталгаажуулж өмгөөлөгчийг оролцуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 15 хоногийн хугацаагаар хойшлуулсан ба уг хугацаанд нэхэмжлэгч тал эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх хүсэлт, баримт ирүүлээгүй тул шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсгийг зөрчөөгүй.

8. Анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулагн гаргасан ахлах ******* гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/1 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6/6 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон Дамно ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* эрдэнэ ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь зөв боловч ******* *******ийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсныг залруулж зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2023/03912 дугаар *******ийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3 дахь хэсгүүдэд... гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гэж өөрчилж, *******ийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА