Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 153/ШШ2023/00154

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 17 153/ШШ2023/00154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******т сум, ******* багт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын *******багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******өд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.*******өд даалгах тухай шаардлагатай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн захирал Н.,

Хариуцагч: С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн захирал Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, *******т сум 7-р баг гийн 2 гудамж хашааны дугаар хаягтай, нэгж талбарын дугаартай, 300 квадрат метр газрыг хууль ёсоор эзэмшдэг. Уг газар дээрээ манай компани шинээр барилга барихаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр хамгаалалтын хашаа татахад зэргэлдээ байрлах ******* баг ын 4-н -н А хаягтай хашааны эзэн ******* овогтой ******* нь эрх нь зөрчигдөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр эргэн тойрны хүмүүсийг турхиран үймээн үүсгэн, цахим сүлжээнд бичлэг хийх, хэл амаар доромжлох үйлдлийг хийж бидний үйл ажиллагаанд саад учруулан 3 удаа хашааг буулгуулсан болно. Хариуцагч С.*******ийн хувьд бидний барилгын ажил хийх гэж байгаа газарт түүний эзэмших эрх бүхий газар огт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тодруулбал хариуцагчийн хашаа болон барилгын хашааны хооронд 2 машин хангалттай зөрөхөөр хэмжээтэй гудамж үүсгэсэн, төв замаас тухайн гудам руу орох орц гарц нь чөлөөтэй байгаа. Хариуцагч нь манай компани энэхүү газрыг эзэмшиж эхэлснээс хойш утсаар надтай хэд хэдэн удаа ярьж энэ газрыг чи хууль бусаар авсан чамтай шүүхдэн гэж хэлж байсан боловч өдий хүртэл ямар нэгэн гомдол хууль хяналтын байгууллагад гаргаж, шийдвэрлүүлж байгаагүй. Харин бид газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхээр л эсэргүүцэж, өдийг хүртэл газраа ашиглах боломж нөхцөл бүрдүүлэхгүй саад болсоор байсан. Хариуцагчийн хувьд өөрт огт байхгүй эрхийг байгаа мэтээр эндүүрч албан ёсны зөвшөөрөлтэй газраа үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа нь огтхон ч хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болоод байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

******* ******* ХХК 2013 онд газар төлөвлөлт зохион байгуулалтын төлөвлөгөөнд эмнэлэг барих зориулалтаар үйлчилгээний төвийн газар хүсэж Газрын албанд өргөдөл өгсөн. Газар төлөвлөлт зохион байгуулалтын хурал нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажаад 2014 онд газар олгогдсон. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын захирамж ******* ******* ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшигч гэж гарч ирсэн. Бид уг газраа хуулийн дагуу ашиглах гэсэн боловч хариуцагч байнга саад учруулдаг. Газар дээрээ үйлчилгээний төв барих гэж 2 удаа оролдсон. 2014 онд төсөл сонгон шалгаруулалтад зориулж гаргасан зураг төслийнхөө дагуу үйлчилгээний төвөө барих гэж оролдсон. Тухайн үед Хятадын баруун хилээс хашааны төмөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас шонгийн мод авчирж хашаагаа татах гэж оролдсон. Хариуцагчийн эзэмшлийн газар биш байхад хариуцагч ямар нэгэн үндэслэлгүйгээр манай орц гарцыг хааж байгаа, энд барилга бариулахгүй, энэ газар үйлчилгээний төв барихыг зөвшөөрөхгүй гэсэн хандлагатай эргэн тойрныхоо хүмүүсийг уриалан дуудаад бид нарын эсрэг турхирдаг байсан. Би 2022 онд хадам дүү Ганзоригтой нийлж үйлчилгээний төв барих гэж дахин шинэ зураг төсөл гаргасан. Хашаа татах гэж 2-3 удаа оролдсон. Эхний удаа хашаа татах гээд ирэхэд хариуцагч үйл ажиллагаа явуулахад саад учруулж таслан зогсоосон. Хоёр дахь удаагаа хашаагаа татсан. Ингэхэд газрын алба, мөн *******т сумаас хүмүүс дуудсан. Ирсэн хүмүүст нь зөвшөөрөлтэй газар, бид нар татвараа төлдөг, бичиг баримт нь энэ байна гэж үзүүлсэн. Цагдаагийн байгууллага дуудаад ирэхэд нь бичиг баримтаа үзүүлэхэд албан ёсны зөвшөөрөлтэй газар байна гээд явсан. С.******* хэлэхдээ ...би энэ газрын арын хашаанд байдаг. Манай хашааны орц гарц болон эргэн тойрны бүх хүмүүсийн орц гарцыг хааж эрх ашгийг нь хөндөж байна бариулахгүй... гээд хүчээр буулгуулсан. Тийм учраас шүүхэд хандсан. Үйлчилгээний төвөө бариулах гээд техникийн нөхцөлийг бүгдийг нь гаргуулчихсан байсан. Техникийн нөхцөл жилийн хугацаатай хийгддэг, одоо хугацаа нь дуусаж байна. Ийм шалтгаанаар нэхэмжлэл гаргасан тул ханган шийдвэрлэж өгнө үү...гэв.

2.Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зарчмын хувьд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А/486 тоот Д. даргын захирамж гарсан байдаг. Захирамж гарахаас өмнө буюу 2014 оны 05 сард мэргэжлийн байгууллагаас уг газар дээр газар олгох боломжгүй гэсэн хууль, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт гарсан. Хүч түрээд авсан газар, товчхоноор хулгай хийж авсан газар. Би энэ процессыг яагаад сайн мэдэж байгаа юм гэхээр тухайн үед би газрын төсөл сонгон шалгаруулалтад оролцоод үйлдвэрийн районд газар авсан. Тодорхой хууль зөрчсөн. Газар олгохдоо хууль бусаар олгогдсон. Газрын тухай хуульд тухайн газрыг олгохдоо багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж дараагийн шатны байгууллагаар оруулж эцэслэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж баталснаар Засаг дарга захирамж гаргаж уг газар хүчин төгөлдөр болдог. Үзлэг хийж байхад захын кординатын цэг нь дулааны шугамтай давхцсан нөхцөл байдал үүссэн. Би нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн байгаа. Хэдий би тэр хашаанд амьдардаггүй ч гэсэн, манай эцэг, эх амьдардаг. Би хүүхэд ахуй насаа тэр хашаанд өнгөрөөсөн. Хашааныхаа үүдэнд хууль бус, хулгайчуудад газар өгч барилга барих гэж байгааг би хараад дуугүй байж чадахгүй, саад хийнэ. Саад хийж байгаа нь тодорхой хуулийн үндэслэл байгаа гэдгийг сая хэллээ.... Хандах гээд бичиг баримтаа бэлдээд төлөөлөлөөрөө гарын үсэг зуруулаад нотариатаар батлуулаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байхад газрын албаны асуудлыг татаж үзсэн. Газрын албаны процесс дуусаагүй байгаа... Өргөдөл гомдол Засаг даргын нэр дээр очсон. Засаг даргаас Тамгын газарт цохигдсон. Тамгын газраас н. гэдэг мэргэжилтэн дээр очоод н.аас Газрын албаны н.д очсон. Амаар 2 удаа хандаж та нар ажил хийвэл хий, хийхгүй бол би Захиргааны хэргийн шүүхэд хандмаар байна гэж хэлсэн. Энэ процесс дууссаны дараа та үндэслэлээ аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно гэж хэлсэн.... Шүүх яаж үзэхийг би хэлж мэдэхгүй. Манай аавын хашааны хаалганаас уг маргаан бүхий газар 6 метрийн зайтай гэж хэмжигдсэн байсан. Манай аавынх нүүрсээ буулгах, хогоо ачихад боломжгүй байгаа. Ачааны машин 10-аас дээш метр, жижиг машин 8 метр, миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж хэлэхгүй. Миний аавын хашааны хаалгыг хаагаад хууль бусаар барилга барих гэж байгаа... Уг газар нь манай аавын нэр дээр байгаа. ...Маргаан гараад байгаа газрын доорх орон сууц бүхий байранд амьдардаг байгаа. ...Тэр олон хүний нийтийн эрх ашгийг зөрчиж байгаадаа дүгнэлт хийх ёстой. Монгол улсад хууль дүрэм гэж байдаг байх. Газрын тухай хууль дүрэм зөрчигдөж байна гэж би монгол хэлээр маш олон удаа хэлж байхад хүндэтгэж үзэхгүй явж байгаад сүүлдээ шүүх рүү орж байна. Намайг янз бүрээр хэлж болно. Мэдүүлэг дээрээ ч гэсэн хурлын төлөөлөгч гэдгээрээ далайлгаад гэсэн байсан. Хурлын төлөөлөгч ч байна уу, хэн ч байна шүүхийн өмнө тэгш эрхтэй. Зөрчигдөж байгаа эрхээ сэргээлгэх тухайн газартай холбоотой маргаан дээр эрх бүхий байгууллагыг дуудаж үзэж харуулах эрх нь Монгол улсын иргэн бүрт байдаг. Сайн бодож үзээрэй. Болохгүй шүү. Тэнд өчнөөн олон хүн амьдарч байна. 2014 онд үгсэн нийлээд хулгайлаад авч болно. Өнөөдөр 2023 он. Юм өөр болж байна. Цаг үетэйгээ нийцэж ажиллах нь зөв болов уу гэж бодож байна... гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн нэр дээрх аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, ******* ******* ХХК-ийн нэр дээрх нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №8401-2014/02050 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч Б.тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, НААҮ-ний Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний №016 дугаартай Техникийн нөхцөл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Ховд аймгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТН/13-2022 дугаартай Техникийн нөхцөл-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/04 дугаартай 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай-ны тогтоол, түүний хавсралтын баталгаат хуулбар, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн Ховд аймгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26/87 дугаартай албан бичиг, НААҮ-ний Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 204 дугаартай албан бичиг зэргийг,

Хариуцагчаас Ховд аймгийн Шим-Ус ОНӨААТҮГ-ын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар дүгнэлтийн баталгаат хуулбар, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанийн Ховд аймгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 30/19 дугаар дүгнэлтийн баталгаат хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.

4. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэгж талбарын , 8415110147 дугаартай газрын хувийн хэргүүдийн баталгаат хуулбар, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай лавлагаа, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 202 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын 8414007091 дугаартай хувийн хэргийн баталгаат хуулбар, иргэн Б.Ганзориг, Э.Баясгалан нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв талбайтай маргаан бүхий газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ховд хотын Захирагчийн ажлын албаны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актыг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ******* ХХК 2013 онд газар төлөвлөлт зохион байгуулалтын төлөвлөгөөнд эмнэлэг барих зориулалтаар үйлчилгээний төвийн газар хүсэж Газрын албанд өргөдөл өгсөн. Газар төлөвлөлт зохион байгуулалтын хурал нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажаад 2014 онд газар олгогдсон. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын захирамж ******* ******* ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшигч гэж гарч ирсэн. Бид уг газраа хуулийн дагуу ашиглах гэсэн боловч хариуцагч байнга саад учруулдаг. Иймд хариуцагчид Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг даалгаж өгнө үү... гэж тодорхойлсон.

3. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: ...2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А/486 тоот Д. даргын захирамж гарсан байдаг. Захирамж гарахаас өмнө буюу 2014 оны 05 сард мэргэжлийн байгууллагаас уг газар дээр газар олгох боломжгүй гэсэн хууль, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт гарсан. Хүч түрээд авсан газар, товчхоноор хулгай хийж авсан газар. Би энэ процессыг яагаад сайн мэдэж байгаа юм гэхээр тухайн үед би газрын төсөл сонгон шалгаруулалтад оролцоод үйлдвэрийн районд газар авсан. Газар олгохдоо хууль бусаар олгогдсон. Газрын тухай хуульд тухайн газрыг олгохдоо багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж дараагийн шатны байгууллагаар оруулж эцэслэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж баталснаар Засаг дарга захирамж гаргаж уг газар хүчин төгөлдөр болдог. Үзлэг хийж байхад захын кординатын цэг нь дулааны шугамтай давхцсан нөхцөл байдал үүссэн. Би нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн байгаа... гэж эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 5/04 дугаартай тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/190 дугаартай захирамжаар Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулж явуулахаар тогтоожээ. Төсөл сонгон шалгаруулалтыг 2014 оны 06 дугаар сарын 02-ны явуулснаар Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар ******* ******* ХХК-нд 0,03 га газрыг үйлчилгээний төв байгуулах зорилгоор 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

5. Талуудын маргааны зүйл нь ...******* ******* ХХК нь 0,03 га газарт үйлчилгээний төв барих зорилгоор 3 удаа хашаа татаж эхлэхэд хариуцагч С.******* нь хууль зөрчиж олгогдсон газарт хашаа татах эрхгүй, газрыг 2 жил дараалан ашиглаагүй, барилга баригдвал иргэдийн гарцыг хаах болно гээд хашаагаа буулгахыг шаарддаг. Хариуцагчийн шаардлагаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 3 удаа хашаагаа буулгасан тул хариуцагчийн энэхүү үйлдлийг зогсоож, Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг даалгаж өгнө үү... гэж маргаж, талууд Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж өнөөдөр хүчин төгөлдөр байгаа талаар маргаагүй байна.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

6.1. ******* ******* ХХК нь маргааны зүйл болох Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан ******* ******* ХХК-ийн нэр дээрх аж ахуй нэгжийн газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ******* ХХК-ийн нэр дээрх нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №8401-2014/02050 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нэгж талбарын , 8415110147 дугаартай газрын хувийн хэргийн баталгаат хуулбараар тогтоогдож байх ба ******* ******* ХХК нь хариуцагч С.*******ийн Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татах ажилд удаа дараа саад учруулсан үйлдлийг зогсоолгохоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

6.3. Хариуцагч С.******* нь ...уг газрыг хууль бусаар авсан... ******* ******* ХХК-ийн Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлалтай 300 м.кв газар нь түүний хашааны хаалганы орж, гарах гарцыг, мөн 48 айлын орон сууцны орж, гарах гарцыг хааж байгаа... гэх үндэслэлээр ******* ******* ХХК-ийн өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газрыг хууль болон гэрээний дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, тухайн орц, гарцыг нь хааж байгаа гэх хашаанд хариуцагч С.******* амьдардаггүй болох нь шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв талбайтай маргаан бүхий газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогдов.

6.4. Хариуцагч С.******* нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ....Маргаан бүхий газрыг ******* ******* ХХК нь хууль бусаар авсан... тайлбарлаж маргаж байгаа хэдий ч уг үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, мөн Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

Иймд, хариуцагч С.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хуулийн дагуу газар эзэмших, захиран зарцуулах, ашиглах эрхэд халдах эрхгүй гэж үзэж нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн С.*******өд холбогдуулан гаргасан Ховд аймаг, *******т сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.*******өд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-д олгогдсон Ховд аймгийн *******т сумын ******* багт байрлалтай нэгж талбарын дугаартай, 300 метр квадрат газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад учруулахгүй байхыг хариуцагч С.*******өд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй г дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН