Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/00145

 

 

 2023 оны 01 сарын 13 өдөр                   Дугаар  183/ШШ2023/00145                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, байранд байрлах, С хорооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Н овогт Ш.Б /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Х овогт А.Ш /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, 5 тоотод оршин суух, Б овогт Р.С /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Б овогт С.Х /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Б овогт А.Н /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Б овогт Б.А /РД:********/,

Хариуцагч: С дүүрэг, тоотод оршин суух, Х овогт Н.Б /РД:********/,

Хариуцагч: Б дүүрэг, тоотод оршин суух, З овогт Д.Д /РД:********/,

Хариуцагч: С дүүрэг, тоотод оршин суух, А овогт Л.Ч /РД:********/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан Н ХХК-тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Н.Н, Б.Д, Ж.М, Р.Ц

Хариуцагч А.Ш , Р.С , С.Х , Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б ,

Хариуцагч Ш.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагч Б.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө,

Хариуцагч Н.Б, Д.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, С.Х, Б.Н, Б.А, Н.Б, Д.Д, Л.Ч нарт холбогдуулан У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогттоолыг үндэслэж гарсан Н ХК -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө”, мөн зүйлийн 90.2-д “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлагаа хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй", 93 дугаар зүйлийн 93.1-д “Энэ хуулийн 89.1-д заасан этгээд нь энэ хуулийн 91, 92 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсний улмаас компани буюу түүний хараат болон охин компанид учруулсан хохирлын хэмжээгээр, эсхүл хэлцлийн үр дүнд авсан зүйлээс олсон ашгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ", мөн зүйлийн 93.2-д “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдтэй байгуулсан хэлцлийг шүүх, хүчин төгөлдөр бус гэж тооцож болно". Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т. "Санхүүгийн зохицуулах хороо нь Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан Хороо хувьцаа эзэмшигчдийн төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно", мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “Шаардлагатай тохиолдолд үнэт цаас эрэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэснийг тус тус үндэслэл болгон “У”  ХК-ийн 45 000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байна.

Компанийн хэлбэрийн талаар Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, мөн зүйлийн 3.3-т "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр, тогтоох бөгөөд хувьцаа эзэмших нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлцэж байгаа асуудлаар санал өгөх компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, мөн зүйлийн 3.7-д “Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа  эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ” гэж заасны дагуу У ХК  нь нийт 45,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй нээлттэй хувьцаат компани юм. У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн өөр хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох талаар У ХК -ийн нийт гаргасан 36,807.850 ширхэг энгийн хувьцааны 67.75 хувийг буюу 24 936 711 ширхэг энгийн хувьцааг Н ХХК -ийн үүсгэн байгуулагч А.Ш  болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд тус тус эзэмшдэг Тодруулбал, А.Ш-гийн эхнэр болох Р.С  нь 16.575,925 ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааны 45.03 хувийг А.Ш-гийн том хүү болох Ш.У нь 3,896,290 ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааны 10.59 хувийг, А.Ш-гийн дунд хүү болох Ш.Б  нь 2,049,032 ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааны 5.57 хувийг, А.Ш  нь өөрөө 950,896 ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааны 2.58 хувийг А.Ш-гийн бага хүү Ш.Э нь 826,063 ширхэг энгийн хувьцаа буюу нийт гаргасан хувьцааны 2,24 хувийг, А.Ш гийн ач охин У.Т 640.226 ширхэг буюу нийт гаргасан энгийн хувьцааны 1,74 хувийг тус тус эзэмшиж байна. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т “Дараах хамаарал бүхий этгээд энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно" гээд 99.1.6 дахь хэсэгт нэг гэр бүлийн гишүүн эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн гэж заасны дагуу дээрх хувьцаа эзэмшигчид нь өөр хоорондоо нэгдмэл сонирхолтой этгээдүүд байна. У ХК  нь 16,575,925 ширхэг энгийн хувьцаа буюу нийт хувьцааны 4,57%-ийн халаасны хувьцааг эзэмшиж байна. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.11-д "хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ", мөн зүйлийн 62.1.7-д томилон удирдах зөвлөлийн  гишүүнийг сонгох бүрэн эрхийг нь хугацаанаас нь өмнө дуусгавар болгох", мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т "Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ёс буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна гэж тус тус заасан. Үүний дагуу У ХК  нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр А.Ш , Ш.Б , Р.С , Б.А , С.Х , А.Н , хараат бус гишүүдээр Д.Д , Н.Б , Л.Ч нарыг сонгосон. Тус компанийн дүрмийн 8.9-т төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан. У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан үйл баримтын талаар У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Б  нь Н ХК  -ийн нийт энгийн хувьцааны 67%-ийг, Н ХХК -ийн нийт энгийн хувьцааны 67%-ийг эзэмшдэг. У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудаар У ХК -ийн барилгыг гаднах талбайн хамт буюу бүхэлд нь /22,831,9 м кв талбайг нэг сарын 450 000 000 төгрөг /НӨАТ ороогүй/-өөр Н ХК-д түрээслүүлэхээр шийдвэрлэж түрээсийн гэрээг байгуулсан 2016-2018 оны 3 жилийн гэрээний нийт дүн 16 200 000 төгрөг. Энэхүү гэрээнд ашиглалттай холбоотой зардлыг У ХК  хариуцахаар заасан байдаг. Үүний дагуу 2016-2018 онуудад У ХК  нь ашиглалтын төлбөрт нийт 6 025 992 833  төгрөгийг У ХК -ийн нийт гаргасан энгийн хувьцааны 1-ээс дээш хувийн хувьцаа эзэмшиж байгаа нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хамаарал бүхий компани руу шилжүүлсэн байна. Тодруулбал 1 934 850 746 төгрөгийг Н ХХК-д  цэвэрлэгээний зардал  2 598 343 798 төгрөгийг Н ХХК -д харуул хамгаалалтын зардал 318 754 239 төгрөгийг Н ХХК-д  лифт ашиглалтын зардал  336 000 000 төгрөгийг У ХХК -д цахилгааны хяналтын зардал 590 544 050 төгрөгийг Н ХК  -д барилга сантехникийн хяналтын зардал 247 500 000 төгрөгийг НД ХХК-д барилгын даатгалын төлбөр тус тус байна. Харин Н ХК   нь НТТ ХХК-тай У ХК -ийн барилгыг гаднах талбайн хамт буюу бүхэлд нь нэг сарын 800 000 000 төгрөг буюу жилийн 9 600 000 000 төгрөгөөр түрээслүүлж Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг НТТ ХХК нь жижиглэнгийн түрээслэгч нартай буюу, харилцагчидтай 2016 онд 8 756 600 000  төгрөгийн, 2017 онд 8 868 900 000 төгрөгийн, 2018 онд 10 025 200 000 төгрөгийн түрээсийн гэрээ тус тус байгуулсан байна. Хэрвээ У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудаар У ХК -ийн барилгыг гаднах талбайн хамт буюу бүхэлд нь нэг сарын 450 000 000 төгрөгөөр Н ХК  -д түрээслүүлэх шийдвэрийг гаргаагүй, У ХК -ийн бие даасан байдлыг ханган ажилласан бол 2016-2018 онуудад жилд дунджаар борлуулалтын орлогыг 2.1 дахин нэмэгдүүлж, хуримтлагдсан ашгийг 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байсан. Гэвч У ХК  нь бие даасан байдлаа хангаж ажиллаагүйн улмаас 2016 онд 841 900 000 төгрөгийн алдагдалтай. 2018 онд 67 700 000 төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл У ХК  нь өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодит байдлаар хохироогоод байна. У ХК  нь 2016-2018 онд бие даасан байдлаа ханган ажилласан бол жилд дунджаар түрээсийн орлого 11 400 000 000 төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7 600 000 000 төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2 900 000 000 төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4 400 000 000  төгрөг олох боломжтой байсан. У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Н ХК  -тай У ХК ийн барилгыг бүхэлд нь түрээслэх шийдвэрийг гаргах болон доорх түрээсийн гэрээг байгуулахдаа Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-т хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдэл хэрэгжүүлэх, 84.4.2-т ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх 84.4 3-т компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах 84.4.4-т "шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэх заасныг тус тус зөрчиж эрх бүхий албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. У ХК  нь Н ХК  -тай У ХК ийн барилгыг гаднах талбайн хамт буюу бүхэлд нь нэг сарын 450 000 000 төгрөгөөр түрээсэлсэн бол, Н ХК   нь НТТ ХХК-тай 1 сарын 800 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл нь У ХК ийн барилгыг зах зээлийн үнээс хэт доогуур үнийн дүнгээр түрээслүүлж эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж илтэд ашиг, сонирхлын зөрчлийг бодит үйлдлээр гаргаж, тус компанийн эрх ашиг, сонирхлыг уландаа гишгэсэн, хэт үндэслэлгүй үйл баримт байгаа нь илт байна. Нөгөөтэйгүүр У ХК -ийн нийт гаргасан 36 807 850 ширхэгийн хувьцааны 4503% буюу 16 575 925 ширхэг хувиша Р.С  эзэмшиж байх бөгөөд, түүний нөхөр А.Ш  нь 0.53% буюу 196,879 ширхэг хувьцааг, түүний хүүхдүүд бол У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Б  нь 5,57% буюу 2,049,032 ширхэг хувьцааг Ш.У нь 10.50 буюу 1,896.290 ширхэг хувьцаа, Ш.Э нь 2.24% болох 826,063 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.6-д "Эцсийн өмчлөгч”  гэж 31.6 а дахь заалтад харилцагч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран өмчилж үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж, үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс үзвэл нэгдмэл сонирхолтой дээрх этгээдүүд У ХК -ийн эцсийн өмчлөгчид мөн бөгөөд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх замаар Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулах шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хэлбэрээр оролцож, үр шим ашиг орлогыг хүртэж, тус компанийг алдагдалд оруулж, тус компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 31.46%-ийг эзэмшиж буй 45 000 гаруй жит хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй байгаа нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд  хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах олсон орлогоос хувь хүргэх гэрт үндсэн эрх эдэлнэ" гэснийг зөрчиж, эдгээр хувь эзэмшигчдийн эрх ашиг сонирхлыг нь бодит байдлаар хөндөж хохироож байна. У ХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...сан нэр дэвшүүлэх хороо нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд дараах шалгуурыг хангасан хүний нэрийг дэвшүүлнэ", 79.1.2-д “өөрөө эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй", 79.1.2-д "өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаах эрхэлж байгаагүй гэсэн шаардлагыг хэлбэрийн хувьд хангаж байгаа ч тэдгээрийн гаргаж буй үйлдэл, шийдвэр тухайлбал сонирхлын зөрчилтэй хэлцлийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаж, компанийг илтэд ашиггүй ажиллах шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь У ХК -ийн нийт хувьцааны 67.75 хувийг буюу 24 936 711 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг Н ХХК -ийн үүсгэн байгуулагч А.Ш  болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүдтэй сонирхлын зөрчилтэй буюу нэгдмэл сонирхолтой гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү дээрх байдлаар У ХК -ийн эрх бүхий албан тушаалтнууд нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулах шийдвэрийг гаргасан нь тус компанийг ихээхэн хэмжээний алдагдалд оруулж, улмаар ерөнхий түрээслэгч болох Н ХК   болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой компаниуд цааш дамжуулан зах зээлийн ханшаар гуравдагч этгээдэд түрээслүүлж олон мянган хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компанийг алдагдалд оруулж, төлбөрийн чадваргүй  болгож, У ХК -ийн бие даасан байдлыг алдагдуулсан. Өөрөөр хэлбэл тус компани нь 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 сарыг дуусталх хүртэлх хугацаанд 4 400 000 000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжийг алдсан. Иймд У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7,  2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож энэхүү тогтоолыг үндэслэж гарсан Н ХК  -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03/UD/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин тегелдер бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 44 000 000 000 төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. У ХК ийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэх талаар нэхэмжлэлдээ дурдсан. Учир нийт гаргасан 38 807 850 ширхэг энгийн хувьцааны 67.75 хувийг буюу 24 936 711 ширхэг энгийн хувьцааг Н ХХК -ийн үүсгэн байгуулагч А.Ш  буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд тус тус эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж тодорхойлсон байдаг. У ХХК нь 16 575 925 ширхэг буюу нийт хувьцааны 4.57 хувийг өөрсдөө халаасалж эзэмшиж байгаа. Компаний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх, мөн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудалд санал өгнө, мөн төлөөлөн удирдөх зөвлөлийг сонгох бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгох асуудал нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч байгаа. Үүний дагуу У 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа компанийн төлөөлөн удирдах  зөвлөлийн ердийн гишүүдээр А.Ш , Ш.Б , Р.С . Б.А , С.Х , С.Н хараат бус гишүүдээр Д.Д , Н.Б , Л.Ч нарыг сонгосон.

Тус компанийн дүрмийн 8.9 дэх хэсэгт төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг 4 жилийн хугацаатайгаар байхаар заасан байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компаний тухай хуульд заасан үүргээ биелүүлэхгүй илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан талаар нэхэмжлэл гаргасан. Ш.Б  нь Н ХК  -ийн нийт энгийн хувьцааны 67 хувь, НТТ ХХК-ний нийт энгийн хувьцааны 67 хувийг эзэмшдэг. У ХК -ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 07 болон 2017 оны 06 дугаар тогтоолуудаар У хувьцаат компаний барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь нэг сарын 450 000 000 төгрөг буюу нийт талбайн хэмжээ нь 22,831 м.кв талбайг өөрийн хамаарал бүхий Н ХК -д түрээслүүлэхээр шийдвэрлэж, түрээсийн гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн. Энэхүү гэрээнд бол ашигтай зардлыг У өөрсдөө хариуцахаар заасан. Үүний дагуу 2016-2018 онуудад У ХК  нь ашиглалтын төлбөрт 6 025 992 833 төгрөгийг У хувьцаат компаний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн компаниуд руу шилжүүлсэн байдаг. Тодруулбал 1 934 850 746 төгрөгийг Н ХХК-д  цэвэрлэгээний зардал, 2 598 343 798 төгрөгийг Н ХХК -д харуул хамгаалалтын зардал, 318 754 239 төгрөгийг Н ХХК-д  нээлт ашиглалтын зардал, 336 000 000 төгрөгийг У ХХК -д цахилгааны хяналт зардал, 590 544 50 төгрөгийг Н ХК  -д барилгын сан техникийн хяналтын зардал, 247 500 000 төгрөгийг НД ХХК-д барилгын даатгалын төлбөр гэж тус тус шилжүүлсэн байдаг. Харин Н ХК   нь НТТ ХХК-тай түрээсэлж авсан У ХК -ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь 800 000 000 төгрөг буюу жилийн 9.6 тэрбум төгрөгөөр түрээслүүлэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг НТТ ХХК-тай байгуулсан. НТТ ХХК нь жижиглэнгийн түрээслэгч нартай давхар түрээсийн гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор харилцагч нартайгаа 2016 он гэхэд 8 756 600 000 төгрөг, 2017 онд 8 868 900 000 төгрөг, 2018 онд 10 025 200 000 төгрөгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан байна. Хэрвээ У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл нь хамгийн анхны гэрээ буюу түрээсийн гэрээгээ 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудаар 450 000 000 төгрөгөөр Н ХК  -д түрээслэх шийдвэрийг гаргаагүй байсан бол У ХК -ийн бие даасан байдлаар хангаж ажилласан тохиолдолд 2016-2018 онуудад жилд дунджаар борлуулалтын орлогыг 2.1 дахин нэмэгдүүлж хуримтлагдсан ашгийг 8,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байсан. Гэвч У ХК  нь бие даасан байдлаа хангаж ажиллаагүйн улмаас 2016 онд 841,9 сая төгрөгийн алдагдалтай, 2018 онд 67 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл У ХК  бол алдагдалтай ажиллаж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодитоор хохироогоод байгаа. У ХК  нь 2016-2018 онуудад бие даасан байдлаа хангаж ажилласан бол дунджаар түрээсийн орлого 11,4 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7.6 тэрбум төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2.9 тэрбум төгрөг, 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4 тэрбум төгрөг олох боломжтой байсан гэж үзэж байгаа.

У ХК ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Н ХК  -тай У ХК ийн барилгыг бүхэлд нь түрээслэх шийдвэрийг гаргах болон дээрх түрээсийн гэрээг байгуулахдаа Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасны дагуу тус тус заалтыг зөрчиж, эрх бүхий албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Учир нь У ХК  нь Н ХК  -тай дэлгүүрийн барилгын гаднах талбайн хамт бүхэлд нь 1 сарын 450 000 000 төгрөгөөр түрээсэлсэн бол Н ХК   нь НТТ ХХК-тай 1 сарын 800 000 000 төгрөгөөр түрээсэлсэн байгаагаас харагдана. У ХК -ний төлөөлөн удирдах зөвлөл нь У ХК ийн барилгыг зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнийн дүнгээр түрээсэлж, эрх мэдлээ хэтрүүлж, илтэд ашиг сонирхлын зөрчлийг бодит үйлдлээр гаргаж тус компанийн ашиг сонирхлыг уландаа гишгэсэн байна. Нөгөөтэйгөөр У ХК -ний нийт гаргасан 45 хувийг эзэмшдэг н.С , түүний нөхөр болох н.Ш түүний хүүхдүүд нь У ХК ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн н.Б, н.У, н.Э эдгээр хүмүүс эзэмшиж байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг санхүүжилттэй тэмцэх тухай хуулийн эцсийн өмчлөгч гэдэгт хамаарч байгаагаас үзвэл нэгдмэл сонирхолтой дээрх этгээдүүд нь У ХК -ний эцсийн өмчлөгч болсноороо бүх үр шимүүдийг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж хүртэж байна гэж үзсэн. Тиймээс У ХК -ний 31.46 жижиг хувьцааг эзэмшиж байгаа 45 000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчид нь ногдол ашиг аваагүй тул компани алдагдалтай ажиллах хэлцэлүүдийг хийсэн гэж үзэж байна.

Мөн хараат бус гишүүн Д.Д гийн хувьд Х ХК  буюу энэ нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн дийлэнх хувийг нь эзэмшдэг компанид хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. Тийм учраас У ХК -ний сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмуудыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Сонирхлын зөрчилтэй холбоотой хэлцлийн хувьд Д.Д гийн хувьд нэгдмэл сонирхолтой этгээдэд шууд хамаарах боломжтой этгээд байсан байна. Сонирхлын зөрчилгүй гэж үзэх боломжгүй этгээд байсан байна гэж үзэж байна. Тийм учраас төлөөлөн удирдах зөвлөлийн гарсан хоёр шийдвэрийн хувьд тухайн этгээд оролцоогүй байсан бол Компаний тухай хуульд заасан сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар шийдвэр гаргана гэх процесс зөрчигдөхгүй байсан. Энэ тохиолдолд нийт хувьцаа эзэмшигчийн хурлаар У ХК ийн барилгыг бүхэлд нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар түрээслэх эсэх шийдвэрийг гаргуулж асуудлыг хохиролгүй шийдвэрлүүлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Компаний тухай хуулинд сонирхлын зөрчилтэй хэлцэлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулах зайлшгүй шаардлагатай хэлцэлүүд байдаг. 2015 он болон 2017 онд гарсан энэ төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн обьект болох үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн нь нэг сарын түрээсийн үнийн дүнг яг зах зээлийн үнийн мөн үү, биш үү гэдгийг бодитоор тогтоогоогүй учир зөрчил гаргасан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Компаний тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан учраас компаний эрх ашгийг хамгаалах, эцсийн үр дүн буюу хувьцаа эзэмшигчдэд хэрхэн өндөр өгөөжтэй байлгах, хэрхэн үр ашигтай ажиллах талаар байнга хяналт тавьж үүргээ хэрэгжүүлж байх ёстой. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй учраас У ХК ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар тогтоол болон 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гаргасан Н ХК  -тай байгуулсан 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, уг гэрээг 2017 онд сунгасан гэрээ, 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эдгээр эрх бүхий албан тушаалтнууд болох хариуцагч нараас У ХК -нд учруулсан 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг адил тэнцүү хэмжээгээр гаргуулах нэхэмжлэлийг гаргасан гэв.

 

2.Хариуцагч А.Ш , Р.С , С.Х , Б.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр У ХК  болон Н ХК  -ийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарах боловч уг гэрээг байгуулах эрх олгох тухай У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар тогтоолыг тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүд болох Л.Ч , Д.Д , Н.Б  нар баталж, гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байх ба тогтоол болон түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй байна. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт “Хувьцаат компанийн хувьд дараах тохиолдолд сонирхлын зөрчилтэй хэлцэл /хоорондоо уялдаатай хэд хэдэн хэлцэл/ хийх, хараат болон охин компанид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх буюу шаардах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцож байгаа сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор гаргана" гэж заасан ба ингэхдээ сонирхлын зөрчилтэй хэлцлийг “хоорондоо уялдаатай хэд хэдэн хэлцэл” байхаар нарийвчлан тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь У ХК  болон Н ХК  -ийн хооронд байгуулсан зөвхөн нэг Түрээсийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна. Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17 дахь хэсэгт “энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт тодорхойлсон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага бөгөөд У ХК -ийн ТУЗ-ийн хараат бус гишүүд нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 76.1.6, 76.1.10, 76.1.17-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд заавал оролцож саналаа өгнө” гэж зааснаар 2015 оны 07 тоот болон 2017 оны 06 тоот тогтоолыг тус тус баталсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж заасантай нийцсэн байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхолын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан байхаар хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан У ХК -ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг сонирхлын зөрчилгүй буюу хараат бус гишүүд гаргажээ. Иймээс У ХК  нь Н ХК  -тай сонирхлын зөрчилтэй хэлцэл болох Түрээсийн гэрээ байгуулах эсэх шийдвэрийг заавал хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байх ба Түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох шийдвэрийг ТУЗ-ийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуульд нийцсэн байх бөгөөд энэ нь мөн хуульд заасан сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.11 дахь хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж чадаагүй тохиолдолд энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцлийг батлах” гэж хувьцаа эзэмшигчдийн хурлын эрхийг заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд компанийн ТУЗ нь сонирхлын зөрчилтэй хэлцлийг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд л уг хэлцлийг батлах эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр байх ба харин У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд сонирхолын зөрчилтэй хэлцэл байгуулахыг гүйцэтгэх удирдлагад даалгаж, уг шийдвэрийн дагуу Түрээсийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.1.Хариуцагч Н.Б , Д.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, мөн тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “Шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг үндэслэн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3, 32.4-т иргэнийг хэрхэн төлөөлөх талаар, 35 дугаар зүйлд хуулийн этгээдийг хэрхэн төлөөлөх талаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн дурдсан У ХК -ийн 45 000 хувьцаа эзэмшигчид нь иргэн болон хуулийн этгээдүүд байдаг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь иргэнийг төлөөлж байгаа юу, хуулийн этгээдийг төлөөлж байгаа юу гэдэг нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийг төлөөлж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аль зүйл заалтыг үндэслэн төлөөлж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гарах эрхтэй холбоотой харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 26.2-т заасан үндэслэлээр хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно”. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Энэ хуулийн 31.3-т заасан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хувьцаат компанийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийг шүүхийн журмаар татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Үүнээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн хувьцаат компанийг татан буулгахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргахыг зөвшөөрч хуульчилжээ. Иймд Санхүүгийн зохицуулах хороо нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд 45 000 хувьцаа эзэмшигч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй, мөн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түүнтэй холбоотой хохирол гаргуулах нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй этгээд гэж үзэж байна.

 Хариуцагч Н.Б , Д.Д  нар нь маргаан бүхий түрээсийн гэрээг байгуулах үед буюу 2016-2018 оны үед тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлууд Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасны дагуу зохион байгуулагдан, Түрээсийн гэрээг байгуулах зөвшөөрлийг олгох асуудлыг хэлэлцэж, Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу сонирхлын зөрчилгүй гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрийг гаргасан. Хурал дээр хэлэлцэх асуудлын талаар танилцуулагдсаны үндсэн дээр гишүүд нь өөрсдийн мэдлэг туршлага дээр үндэслэн хараат бусаар шийдвэрээ тус тусдаа гаргадаг. Иймд түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Д.Д , Н.Б  нар нь тухайн шийдвэрийг гаргахдаа Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-84.4.4-т заасан үүргээ чанд биелүүлж ажилласан бөгөөд компанийн зүгээс танилцуулагдсан баримт материал, зах зээлийн судалгаа, санхүү, эдийн засгийн тооцооллыг үндэслэн шийдвэрийг гаргасан болно. Нэхэмжлэлд дурдагдсан тоо баримтууд нь бодит байдалд нийцээгүй, зардлын хэмжээг бүрэн тооцоогүй, алдаатай тоо баримтууд харагдаж байна. Мөн У ХК ийн барилгыг бүхэлд нь буюу аливаа шат, хонгил, нийтийн эзэмшлийн талбай зэрэг бүх өнцөг булан, ашиггүй талбайг оруулан түрээслүүлсэн. Хэрэв жижиглэнгээр түрээслүүлэх тохиолдолд зөвхөн ашигтай талбайг түрээслүүлдэг, мөн жижиглэнгээр түрээслүүлэх тохиолдолд маш олон ажилчидтай, томоохон баг ажиллаж байж уг жижиглэнгийн түрээсийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай болно гэх зэргээр маш олон үндэслэл бүхий эдийн засгийн тооцоо судалгаан дээр үндэслэж эдгээр шийдвэрийг гаргаж түрээсийн гэрээг байгуулах зөвшөөрлийг олгосон. Нэхэмжлэлд дурдаад байгаа алдагдалтай ажилласан гэх жилүүдэд барилгын үндсэн хийцтэй холбоотой томоохон засварын ажлууд хийгдсэн байдаг бөгөөд бусад үед ашигтай ажиллаж байсан ба тус компанид хариуцагч нарын гаргасан шийдвэртэй холбоотой ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2.Хариуцагч Ш.Б, Б.Н  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Н, М.Ө нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 63 дугаар зүйлийн 63.1.16-д заасныг үндэслэн жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ. Тус хуулийн заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хороо үнэт цаас гаргагч болон түүний холбогдох этгээдээс тогтоосон журмын дагуу мэдээлэл ирүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд дээрх мэдээлэл ирүүлээгүй тохиолдолд” мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 26.2-т заасан үндэслэлээр хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д “Энэ хуулийн 31.3-т заасан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хувьцаат компанийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийг шүүхийн журмаар татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл Компанийн хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд зөвхөн хувьцаат компанийг татан буулгахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн, харин бусад асуудлаар нэхэмжлэл гаргахыг зөвшөөрөөгүй. Компани болон хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль буюу Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баримтлан Санхүүгийн зохицуулах хороо нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу, үндэслэлгүй юм. Компанийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 90.1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компанид учруулсан хохирлыг Санхүүгийн зохицуулах хороо бус компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон Эрх бүхий албан тушаалтан буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан этгээд гэм буруутай этгээдэд холбогдуулж хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байна. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн эрх мэдпийг хэтрүүлж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг үндэслэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, сонирхлын зөрчилтэй хэлцэлтэй холбогдуулж 4,4 тэрбум төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, компанид учруулсан 4,4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил хэмжээгээр барагдуулах тухайд У ХК  болон Н ХК  -ийн хооронд 2016 онд байгуулсан UID/16/03 дугаартай түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд өнөөдрийн хэрэгжиж буй 2018 онд байгуулсан UID/18/01-1-3 дугаартай түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсний дагуу бүртгүүлсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас үүссэн хохирол болох 4.4 тэрбум төгрөгийг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах гэж тодорхойлсон нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй. У ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, хууль бус үндэслэлгүй, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас үүссэн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр барагдуулах, эрх зүйн үр дагаврыг арилгуулах тухайд У ХК -ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол, мөн ТУЗ-ийн 2017 оны 06 тоот тогтоолд ТУЗ-ийн хараат бус гишүүд болох Д.Д, Л.Ч, Н.Б  нар гарын үсэг зурсан байх бөгөөд Түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь сонирхлын зөрчилтэй хэлцэл учраас ТУЗ-ийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн байна. Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт “Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлилийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан байхаар хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан У ХК -ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг сонирхлын зөрчилгүй буюу хараат бус гишүүд гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компанид учруулсан хохирлыг Санхүүгийн зохицуулах хороо бус компанийн энгийн хувьцаа эзэмшигч болон Эрх бүхий албан тушаалтан буюу Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан этгээд гэм буруутай этгээдэд холбогдуулж хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан байхаар хуульчилсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан У ХК -ийн ТУЗ-ийн 2015 оны 07 тоот тогтоол болон 2017 оны 06 тоот тогтоолыг сонирхлын зөрчилгүй буюу хараат бус гишүүд гаргасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг нь компанийн хувьцаа эзэмшигчийн эзгүйд компанийн үйл ажиллагааг удирдах эрх бүхий хамтын байгууллага юм. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан гэж тооцдог. Тэгвэл компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлагыг Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан байна. Тодруулбал Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дэх хэсэгт зааснаар Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага нь ТУЗ-ын гишүүдээс 4.4 тэрбум төгрөг гаргуулна гэдэг нь өөрийн хөрөнгө. Өөрийн хөрөнгөөр гаргах гэж байгаа зохицуулалтыг Компанийн тухай хуулийн 85.2 дэх хэсэг дээр тусгайлан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад хамаараад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх тогтоолуудыг байгуулсныхаа төлөө өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээлгэх зохицуулалт Компанийн тухай хуулинд огт байхгүй. Компанийн нэг буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Үүн дээр Санхүүгийн зохицуулах хороог дурдаагүй. Тэгэхээр энэ нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь тодорхой харагдана. У ХК -ийн ТУЗ-ын 2015 оны 07 тоот тогтоолоор мөн 2017 оны 06 тоот тогтоолоор ТУЗ-ын хараат бус гишүүд болох Д, Ч, Б  нар гарын үсэг зурсан байх бөгөөд түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь сонирхлын зөрчилтэй учраас ТУЗ-ын хараат бус гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэсэн өөрөөр хэлбэл энэхүү тогтоолтой холбоотой асуудал нь сонирхлын зөрчилтэй гэх хэлцэл хийхийг зөвшөөрсөн ТУЗ-ын хараат бус гишүүдтэй хамааралтай байх ба харин ТУЗ-ын бусад гишүүдэд хамааралгүй. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо ТУЗ-ын ердийн гишүүд болох Б, Ш, С, Х, Н, А  нарыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс шийдвэр гаргаагүй. Шийдвэр гаргасан хүмүүсээс шийдвэрийн үр дагаврыг шаардах ёстой байх. Гэхдээ Д, Ч, Б  нар хариуцагч байх этгээд бас биш. Учир нь У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17 дэх хэсэгт бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага тул У ХК ийн ТУЗ-ын хараат бус гишүүд нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 07, 2017 оны 06 тоот тогтоолыг баталсан. Мөн Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар ТУЗ-ын гишүүдийн олонхын саналаар шийдсэн ийм зүйл байгаа. Дээрх зохицуулалтаас үзэхэд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай шийдвэрийг сонирхлын зөрчилгүй ТУЗ гишүүдийн олонхын саналаар гаргасан байхад бусад ердийн гишүүдийг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тус хорооны 2019 оны хяналт шалгалтын тайлангын 3.3.3 дэх хэсэгт 2015 оны 07 дугаар тогтоол, 2017 оны 06 дугаар тогтоолууд нь Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17 хэсэг, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байна гэж дүгнэсэн байсан. Өмнө нь нийцсэн байна гэж дүгнэчихээд одоо болохоор өөр дарга ирсэн нийцээгүй байна гээд төөрөгдүүлээд байна. Эсвэл тодорхой албан тушаалтан солигдохоор өөрсдийнх нь өмнөх хяналт шалгалтын тайлан хүчингүй болчих юм уу гэж ойлгогдохоор байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, У ХК -ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайлан, У ХК -ийн ТУЗ-ын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Эрх олгох тухай тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эрх олгох тухай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүд, У ХК -ийн гэрчилгээ, У ХК -ийн дүрэм, Санхүүгийн зохицуулах хорооноос Б.Д, Ж.Ц, Ц.Э, Н.Н, Ж.М, Р.Ц нарт олгосон итгэмжлэл, 2015 оны Х ХХК -ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай тогтоол, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай тогтоол, У ХК -ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалтгалтын тайлан, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн У ХК -ийн ТУЗ-ын Эрх олгох тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоол, 2017 лифтний засвар үйлчилгээний үнэлгээ, 2017-2018 оны лифтний засвар үйлчилгээний үнэлгээ, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн У ХК ийн ТУЗ-ийн Гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоол, 2018-2019 оны лифтний үйлчилгээний гэрээний хавсралт, У ХК ийн ТУЗ-ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Эрх олгох тухай тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ШД/16/03 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн UID/18/01-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, Түрээсийн талбайд хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, Ү-22******63 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №0038737 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №0038738 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №003**** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн UID/17-06 тоот, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн UID/17-09 тоот,   2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн UID/17-10 тоот, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн UID/17-11 тоот, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн UID/17-12 тоот Ажил гүйцэтгэх гэрээнүүд, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн NH/19/41 тоот Харуул хамгаалалтын гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 51/17/121 тоот Цахилгаан шатны угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ST/17/110 тоот Лифт худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн UID/18/02 тоот, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн UID/18/06 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн UID/18/12 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, У ХК -ийн дүрэм, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн NR/16/51 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, хавсралт, Санхүүгийн зохицуулах хорооноос Б.Д, Ц.Э Н.Н, Ж.М, Р.Ц нарт олгосон итгэмжлэл, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн У ХК -ийн үйл ажиллагааг сайжруулах бие даасан байдлыг хангуулах гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай бичиг, У ХК -ийн Газар дээрх хяналт шалгалтын тайлангийн хавсралт 6, /1хх-ийн 7-73, 117, 144-188, 199-250, 2хх-ийн 1-28, 70-77, 145, 174-179, 197-248-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч С.Х аас У.Б т олгосон итгэмжлэл, У ХК -ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэл, 2017 оны У ХК  Стратеги төлөвлөгөө /1хх-ийн 82, 2хх-ийн 180-195-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.А-с У.Б т олгосон итгэмжлэл /1хх-ийн 84-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагч Р.С оос У.Б т олгосон итгэмжлэл /1хх-ийн 89-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч А.Ш гээс У.Б т олгосон итгэмжлэл /1хх-ийн 91-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.А аас У.Б т олгосон итгэмжлэл, хариу тайлбар /1хх-ийн 92, 95-96-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Н.Б аас В.Х олгосон итгэмжлэл /1хх-ийн 99-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Д.Д гээс В.Х олгосон итгэмжлэл, хариу тайлбар /1хх-ийн 107, 111-114-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Ш.Б аас У.Б т олгосон итгэмжлэл, Д.Н од олгосон итгэмжлэл, Д.Н , Ж.Д нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, тодруулсан хариу тайлбар /1ххийн 109, 133, 136-137, 78-79, 100-102-р хуудас/,

хариуцагч А.Ч-с охин Ч.Б-ийн тайлбар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдргийн Мэдрэлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, С дүүргийн Тэгш мэнд ӨЭМ Төв БГБХН-ийн тодорхойлолт /1хх-ийн 119-121, 123-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч А.Н гаас М.Ө-д олгосон итгэмжлэл, 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1471 дүгээр Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, хариу тайлбар, тодруулсан хариу тайлбар /1хх-ийн 134, 2хх-ийн 63-69, 78-79, 100-102-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагч А.Ч-т нэхэмжлэлийн хувь гардуулахаар хаягаар очсон тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Н ХК  -иас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн NR/18/12 тоот Нэмэлт хөрөнгө оруулалтын гэрээ, У ХК -иас албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас А.Ч-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, У ХК -иас У ХК -ийн ТУЗ-ын 2015 оны 12 дугаар сарын15-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хурлын тэмдэглэлүүд /1хх-ийн 196, 2хх-ийн 56-60, 130-131, 147-155-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь хариуцагч Ш.Б , А.Ш , Р.С , С.Х , Б.Н , Б.А , Н.Б , Д.Д , Л.Ч нарт холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоол нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд сонирхлын зөрчилтэй хийсэн тул хүчингүй болгож,

-дээрх тогтоолыг үндэслэн Н ХК  -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

-хууль бус үндэслэлгүй сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас учруулсан хохиролд 4,4 тэрбум төгрөгийг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан.   

3.Хариуцагч нар нь нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь нэхэмжлэл гаргах эрхгүй, жижиг хувьцаа эзэмшигч нарыг төлөөлж байгаа талаарх баримтгүй, У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь хууль зөрчөөгүй, 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, түүний сунгалт хийсэн гэрээний хугацаа дуусгавар болсон, 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь хохирол тогтоох эрх бүхий этгээд биш бөгөөд 4,4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

У ХК -ийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №7 дугаартай “Эрх олгох тухай” төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ”...1.Компанийн өрсөлдөх чадвар, хөрөнгийн үнэ цэнэ, түрээслэгч, харилцагч үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг хангах зорилгоор У ХХК -ийн барилгыг бүхэлд нь гаднах талбайн хамт “НР ” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулан ажиллахыг зөвшөөрсүгэй.

2.У ХХК -ийн барилгыг сар бүрийн түрээсийн төлбөрийг 450 000 000 төгрөгөөр тогтоосугай.

3.Батлагдсан зардлын эрхийн хүрээнд зардлыг хэтрүүлэхгүйгээр Н ХК  -тай түрээсийн гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал С.С-д даалгасугай” Дарга Ш.Э, Хараат бус гишүүд Л.Ч , Д.Д , Н.Б  гэжээ.

 

Мөн У ХК -ийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №6 дугаартай “Эрх олгох тухай” төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “...1.Компанийн өрсөлдөх чадвар, хөрөнгийн үнэ цэнэ, түрээслэгч, харилцагч үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг хангах зорилгоор У ХХК -ийн барилгыг бүхэлд нь гаднах талбайн хамт түрээслүүлэхээр “НР ” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулан ажиллахыг зөвшөөрсүгэй.

2.У ХХК -ийн барилгын сар бүрийн түрээсийн төлбөр 450 000 000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаа хоёр жил байхаар тогтоосугай.

3.Батлагдсан зардлын эрхийн хүрээнд зардлыг хэтрүүлэхгүйгээр Н ХК  -тай түрээсийн гэрээ байгуулах, гэрээний эрх, үүрэг, хариуцлага гүйцэтгэлийг тухайн бүр тооцон компанийн эрх ашгийг дээдлэн ажиллахыг гүйцэтгэх захирал С.Сайнбатад даалгасугай” Дарга С.Х , хараат бус гишүүд Л.Ч , Д.Д , Н.Б  гэсэн байна.  

 

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №UID/16/03 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас У ХК , нөгөө талаас Н ХК   нар Ч дүүргийн 3 дугаар хороонд байрлах У ХК ийн барилгыг худалдаа үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн байрны төлбөр болон бусад холбогдох төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэхээр харилцан тохиролцож, нэг жилийн хугацаатайгаар, түрээсийн төлбөрийг энэ гэрээний 7.2-т заасан ашиглалтын зардлыг оруулан тооцож нэг сарын 450 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.

 

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №UID/16/03,UID/17/02 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас У ХК , нөгөө талаас Н ХК  -тай байгуулж түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн Ч дүүргийн нутаг дэвсгэрт орших У ХК ийн барилгыг бүхэлд нь худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээслүүлж, түрээслэгч талбайг гэрээнд заасны дагуу ашиглаж төлбөрийг төлөхөөр, нэг сарын түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлыг оруулан 450 000 000 төгрөг байхаар, нэг жилийн хугацаанд хүчинтэй байхаар харилцан тохиролцсон байна.

 

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №UID/18/01-1-3 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг нэг талаас У ХК , нөгөө талаас Н ХК   нар Ч дүүргийн нутаг дэвсгэрт орших У ХК ийн барилгын талбайг бүхэлд нь худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар түрээслэж, түрээслэгч талбайг гэрээнд заасны дагуу ашиглаж, төлбөрийг төлөхөөр, түрээсийн төлбөрийг энэ гэрээний 7.2-т заасан ашиглалтын зардлыг оруулалгүйгээр тооцож нэг сарын 450 000 000 төгрөг, гэрээний хугацаа хоёр жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь сонирхлын зөрчилтэй, хууль зөрчсөн эсэх талаар байна, компанийн хувьцаа эзэмшигч болох талаар болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг байгуулсан талаар маргаагүй байна.

 

6.Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь У ХК -ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.16-д “шаардлагатай тохиолдолд үнэт цаас эзэмшигчийн нэрийн өмнөөс тэдгээрийн эрх ашгийн төлөө итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч нь шаардлагатай тохиолдол үүссэн эсэх нь тодорхойгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй, хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байхад энэ талаарх баримтгүй гэж мэтгэлцсэн.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Дараах нөхцөл байдал үүссэн, эсхүл үүсч болзошгүй гэж үзвэл Хороо үнэт цаас гаргагч болон түүний холбогдох этгээдээс тогтоосон журмын дагуу мэдээлэл ирүүлэхийг шаардах эрхтэй” бөгөөд мэдээлэл ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 21.2-д зааснаар “Үнэт цаас гаргагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан нь хувьцаа эзэмшигч болон хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл Хороо хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шаардлагатай тохиолдол үүссэн буюу компанийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж, үүний улмаас компанид хохирол учирсан, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээ байгуулж компанийг алдагдалд оруулж хууль бус үйл ажиллагаа явуулсан учраас хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон бөгөөд энэ нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн У ХК -ийн жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлж хороонд ирүүлсэн хүсэлт, шаардлагаар нотлогдоно гэсэн.

Гэвч Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан буюу компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хохирлыг төлүүлэхээр шаардах эрх нь хуульд нээлттэй байх бөгөөд хэрэв нэхэмжлэгч нь компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол тэдний хүсэл, зориг байх ёстой бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн жижиг хувьцаа эзэмшигч нарын хүсэлт гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

7. Нэхэмжлэгч нь У ХК -ийн нийт гаргасан 36 807 850 ширхэг энгийн хувьцааны 67,75 хувь буюу 24 936 711 ширхэг энгийн хувьцааг Н ХХК -ийн үүсгэн байгуулагч буюу А.Ш  болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд эзэмшдэг бөгөөд Р.С  16 575 925 ширхэг буюу 45,03 хувийг, Ш.У 3 896 290 ширхэг буюу 10,59 хувийг, Ш.Б  2 049 032 ширхэг буюу 5.57 хувийг, А.Ш  өөрөө 950 896 ширхэг буюу 2,58 хувийг, Ш.Э 826 063 ширхэг буюу 2,24 хувийг, У.Т 640 226 ширхэг буюу 1,74 хувийг эзэмшдэг гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар маргаагүй болно.

Мөн У ХК  нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр А.Ш, Ш.Б , Р.С , Б.А , С.Х , А.Н , хараат бус гишүүдээр Д.Д , Н.Б , Л.Ч нарыг сонгосон байх бөгөөд компанийн дүрмийн 8.9-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолууд нь хууль зөрчсөн бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь компаний эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1-д “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх”, 84.4.2-д “үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх”, 84.4.4-д “шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй гэсэн.

Мөн Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно” гэж заасан бөгөөд 99.1.6-д “нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн”-г ойлгохоор заасан тул компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь нэгдмэл сонирхолтой, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хараат бус гишүүн хариуцагч Д.Д  нь сонирхлын зөрчилтэй, санал хураалтад оролцохгүй байхад оролцсон тул тогтоол нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.

Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно” гэж заасан.

Хэрэгт авагдсан Хөвсгөл Усан зам ХК-ний 2015 оны №02 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын “Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай” тогтоолоор компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр Д.Д , Н.О, Ц.Э нарыг тус тус сонгон баталсан, мөн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын “Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох тухай” тогтоолоор компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр Д.Д  Н.О, Ц.Э нарыг тус тус сонгон баталжээ.

Гэвч У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолоор асуудлыг хэлэлцэхэд тус компанийн хараат бус гишүүд болох Л.Ч , Д.Д, Н.Б  нар оролцсон байх бөгөөд нэгдмэл сонирхолтой гишүүд оролцоогүй, хараат бус гишүүдийг болон компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.2, 84.4.4-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “У ХХК ” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайланд “...Шалгалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хийсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн талаар: У ХК -аас ирүүлсэн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн дэлгэрэнгүй анкетаас үзвэл эдгээр гишүүд нь Компанийн тухай хууль болон Кодекст заасан шаардлагыг хангаж байгаа ба дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс харна уу. У ХК -аас ирүүлсэн материалаас үзвэл төлөөлөн удирдах зөвлөл нь 2016 онд 7 удаа, 2017 онд 6 удаа, 2018 онд 5 удаа хуралдсан бөгөөд 2018 оны 4 дүгээр улиралд хуралдаагүй байна. У ХК -аас ирүүлсэн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд болон тэмдэглэлүүдээс үзвэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын ирц, шийдвэр гаргасан процесс нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байна” гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолыг хууль зөрчсөн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

8.Нэхэмжлэгч нь Н ХК  -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл бөгөөд уг хэлцлийг хийх журмыг зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээд буюу хувьцаа эзэмшигч нарын зөвшөөрлийг аваагүй, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 93 дугаар зүйлийн 93.4-д заасан буюу сонирхлын зөрчилтэй этгээдтэй байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж тайлбарласан.

Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл” гэж заасан байх ба У ХК -ийн Н ХК  -тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдохоор байна.

Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “...сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана” гэж заасан байх ба хэрэгт авагдсан У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолоор хараат бус гишүүдийн саналаар шийдвэрлэгдсэн, хараат бус гишүүд нь дээрх гэрээнүүдийг байгуулах зөвшөөрлийг У ХК -ийн гүйцэтгэх захирал С.С олгосон болох нь тогтоогдож байна.

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “У ХХК ” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайлангийн 3.3.3.У ХК ийн барилгын ерөнхий түрээслэгчээр хамаарал бүхий хуулийн этгээдүүдийг сонгох шийдвэр, гэрээ, хэлцэлүүд хууль, дүрэм журамд нийцэж буй эсэх, эдгээр шийдвэрүүд нь У ХК -ийн жижиг хувьцаа эзэмшигдчийн эрх ашгийг хөндсөн эсэх талаар “...дээрх шийдвэрүүд нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.17-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөл нь сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгоно, мөн зүйлийн 76.2-т зааснаар хувьцаат компанийн хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд заавал оролцож саналаа өгнө, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргана гэж тус тус заасантай нийцсэн байна” гэж дүгнэжээ.

Тиймээс У ХК  болон Н ХК  -ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүд нь сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох боловч Иргэний болон Компанийн тухай хуульд заасан уг хэлцлийг хийх журмыг зөрчсөн гэж гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.

 

9.Нэхэмжлэгч нь У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2015 оны 07, 2017 оны 06 дугаар тогтоолуудаар У ХК -ийн барилгыг гаднах талбайн хамт буюу бүхэлд нь нэг сарын 450 000 000 төгрөгөөр Н ХК  -нд түрээслүүлэх шийдвэрийг гаргаагүй, У ХК -ийн бие даасан байдлыг ханган ажилласан бол 2016-2018 онуудад жилд дунджаар борлуулалтын орлогыг 2,1 дахин нэмэгдүүлж, хуримтлагдсан ашгийг 8,9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байсан. Гэвч У ХК  бие даасан байдлаа хангаж ажиллаагүйн улмаас 2016 онд 841,9 сая төгрөгийн алдагдалтай, 2018 онд 67,7 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг хохироосон.  

Мөн У ХК  нь 2016-2018 онд бие даасан байдлаа ханган ажилласан бол жилд дунджаар түрээсийн орлого 11,4 тэрбум төгрөг, үндсэн үйл ажиллагааны зардал 7,6 тэрбум төгрөг, татварын дараах цэвэр ашиг 2,9 тэрбум төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд татварын дараах цэвэр ашиг 4,4 тэрбум төгрөгийг олох боломжтой байсан тул уг хохирол 4,4 тэрбум төгрөгийг хамтран хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө”, 93 дугаар зүйлийн 93.4-д “энэ хуулийн 89.1-д заасан этгээд нь энэ хуулийн 91, 92 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөн, эсхүл компанитай хэлцэл байгуулсан хуулийн этгээдийн бүх хувьцааг уг этгээд дангаараа эзэмшдэг нөхцөлд компани нь учирсан хохирлыг тухайн хуулийн этгээдээр нөхөн төлүүлэх буюу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тодорхойлсон.

Хариуцагчийн өмгөөлөгч нь У ХК  болон Н ХК  -ийн хооронд байгуулагдсан гэрээний хохирлыг хариуцагч иргэдээс нэхэмжилсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн хохирол шаардсан нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч нь хохирол тогтоох эрхтэй этгээд биш гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хохирол учирсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “У ХХК ” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт шалгалтын тайлангаар тогтоогдоно гэсэн бөгөөд уг тайланд Хорооноос У ХК -тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар “...Хорооноос У ХК -тай 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай У ХК -ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээний хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд” гэрээний заалт 1 бүрэн хэрэгжээгүй, 2.2 хэрэгжээгүй, 2.3 хэрэгжээгүй, 2.4 батлагдаагүй, 2.6, 2.7 хэрэгжээгүй, 2.8 бүрэн хэрэгжээгүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь У ХК -ийн гүйцэтгэх захирал С.С  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр №01 тоот “У ХК -ийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ” байгуулсан байх бөгөөд гэрээгээр У ХК -ийн үйл ажиллагааны бие даасан байдлыг хангуулах, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, компани нь хорооноос боловсруулсан төлөвлөгөөний дагуу У ХК -ийн бие даасан байдлыг хангуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр, хороо компаниас үүргээ гүйцэтгэхийг гэрээ болон Иргэний хуулиар шаардах эрхтэй байхаар заажээ.

Нэхэмжлэгч нь уг гэрээний хэрэгжилтийг хангуулах, хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан талаарх баримтгүй, гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй атлаа нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа У ХК  нь бие даасан үйл ажиллагааг хангаж ажиллаагүйгээс хохирол учирсан гэх боловч хариуцагч нарт холбогдуулан хууль бус үндэслэлгүй сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасны улмаас учруулсан хохиролд 4,4 тэрбум төгрөгийг адил тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь Компанийн тухай хуульд Төлөөлөн удирдах зөвлөл нь хамтын шийдвэр гаргадаг байгууллага бөгөөд нэхэмжлэгч нь У ХК -ийн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн гэсэн атлаа зөвхөн У ХК -ийн эрх бүхий албан тушаалтнууд гэж хариуцагч нарт холбогдуулан хохирол шаардсан, Мөн Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3-д сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85, 90 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх боловч энэ үндэслэл баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны хариуцагч  Ш.Б , А.Ш , Р.С, С.Х , Б.Н , Б.А , Н.Б , Д.Д  нарт холбогдуулан гаргасан У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан Н ХК  -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

10.Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Б , А.Ш , Р.С , С.Х , Б.Н , Б.А , Н.Б , Д.Д , Л.Ч нарт холбогдуулан  нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх дээрх хариуцагч нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ч нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нас барсны болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Тухайн хэргийн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцдог бөгөөд хэрвээ хэргийн оролцогч иргэн нас барсан бол энэ шаардлага биелэгдэхгүй, эрхийн чадваргүй этгээд хэргийн оролцогч байх боломжгүй тул нас барсан иргэний эрх, хүлээх үүрэг нь шилжээгүй бол маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” нөхцөл байдал үүссэн болно.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасан үндэслэл буюу зохигч болох хүн нас барсан болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны хариуцагч Л.Ч т холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д “нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл” гэж зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны хариуцагч Л.Ч т холбогдуулан гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Компанийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 93.3-д зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны хариуцагч Ш.Б , А.Ш , Р.С , С.Х , Б.Н , Б.А , Н.Б , Д.Д  нарт холбогдуулан гаргасан У ХК -ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, энэхүү тогтоолыг үндэслэж гарсан Н ХК  -тай байгуулсан 2016 оны UID/16/03 болон тус гэрээг 2017 онд сунгасан UID/16/03UID/17/02, 2018 оны UID/18/01-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ХУЛАН