Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төрмөнх Ариунболд |
Хэргийн индекс | 184/2023/00074/И |
Дугаар | 184/ШШ2023/00592 |
Огноо | 2023-02-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2023/00592
2023 02 02 | 184/ШШ2023/00592 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-******* дүүрэг, 16 дугаар хороо, ******* ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын /РД:/-ийн нэхэмжлтэй,
Хариуцагч: дүүрэг, 32 дугаар хороо, 6 дугаар гудамж, ******* тоот хаягт байрлах “ ” ХХК /РД:/-д холбогдох,
Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтг нөхөн төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... С. миний бие 20******* оны 12-р сарын 06-ны өдрөөс эхлэн " " ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б*******/04-135 тоот тушаалаар тус компанийн "Дотоод хяналт, Чанар баталгаажуүлалт" хтйн дарга албан тушаалд гурван cap хүрт туршилтын хугацаатайгаар томилогдон 2,400,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхсэн бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн " " ХХК-ийн Б22/04-043 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон 4,000,000 төгрөгийн цалинтай ажилласан билээ. Дээрх бүх хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн дүрэм журамд захирагдаж албан үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн бөгөөд ямар нэгэн сахилгын хэм хэмжээнд холбогдож байгаагүй болно. 2022 оны 11-р сарын 11-ний өдөр өөрийн хүстээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд " " ХХК нь *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өртэй учир ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуны дагуу, хариуцагч компани болох " " ХХК-иар гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд С. би нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтг төлөлтийг нөхөн баталгаажуулах болон хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмжээ гаргуулан авах тухай нэхэмжлэхийн шаардлага гаргаж байгаа бөгөөд ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгохгүй тул тус хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани нийгмийн даатгалын шимтгийн өр төлбөртэй нь үнэн. Энэхүү өр төлбөрөө нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж төлөхөөр ажиллаж байгаа. Энэ талаар албан бичиг төлөвлөж, харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Бид нийгмийн даатгалын шимтгийн өр төлбөрөө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу төлж барагдуулах нь зайлшгүй юм. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-д “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасны дагуу компанийн хуваарийн дагуу төлж барагдуулах шимтг нь нэхэмжлэгч С.ийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг баталгаажуулахын зэрэгцээ хэдийгээр хугацаа хоцорч байгаа боловч нийгмийн даатгалын байгууллагыг ямар нэгэн алдагдалд оруулахгүй. Иймд Нийгмийн даатгалын байгууллагаас С.т ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл /Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртх удаа тооцож олгоно/ болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлд тус тус заасны дагуу нийгмийн даатталын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох тухай заасан байна. Нийгмийн даатгалын байгууллага энэхүү үүргээ биелүүлэхэд манай компани нийгмийн даатгалын шимтгийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслээр нэхэмжлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжл, С.ийн иргэний үнэмлэхний хуулбар, *******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтйн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30/20*******3 дугаартай албан бичиг, “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б22/04-195 дугаартай тушаал, ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 20******* оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б*******/04-135 дугаартай тушаал, С.ийн нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолт /2022 ны 11 дүгээр сарын 28-ны өдрийн/, С.ийн *******-******* дүүргийн нийгмийн даатгалын санд гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөл, С.ийн нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолт /2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар/
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Итгэмжл, хариу тайлбар.
3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
Шүүх хуралдаанаар хцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичм нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.ээс хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан “Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтг төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай” нэхэмжлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “ ” ХХК-аас манай компани нь дүүргийн Нийгмийн даатгалын хтэстэй өртэй нь үнэн, Нийгмийн даатгын хтэстэй өр авлага барагдуулах гэрээ хийсэн байгаа. Хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгийн өр төлбөрөө төлж барагдуулах нь зайлшгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-т зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгийг ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсдэг. Манай компани хуваарийн дагуу төлж барагдуулах шимтг нь нийгмийн даатгалын байгууллагад төлөх төлбөр болохоос биш С.ийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхэд хамааралгүй. Нийгмийн даатгалын байгууллгаас С.т ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэж үзсэн нь үндэслгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 6 дугаар зүйлд тус тус зааснаар нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хүлээн авч, хянасны үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох тухай заасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллаг уг үүргээ биелүүлэхэд манай компанийн өр төлбөртэй байгаа нь нөлөөлөхгүй тул нэхэмжлийн шаардлагыг бүхд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг.
2. Шүүх доор дурьдсан хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлийн шаардлагыг бүхд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С. нь “ ” ХХК-нд 20******* оны 12 дугаар сарын 06-ны өдрийн б*******/04-135 дугаартай тушаалаар Дотоод хяналт, чанар баталгаажуулалтын хтйн даргын албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сард Дотоод хяналт, чанар баталгаажуулалтын хтйн даргын албан тушаалд жинхлэн томилогдож, 2022 оны 11 дүгээр сар хүрт ажиллаж байсан болох нь “ ” ХХК-нд 20******* оны 12 дугаар сарын 06-ны өдрийн б*******/04-135 дугаартай тушаал /хх-5х/, “ ” ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б22/04-195 дугаартай тушаал /хх-4х/, С.ийн нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-6х, 25х/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
С. нь “ ” ХХК-ийн Дотоод хяналт, чанар баталгаажуулалтын хтйн даргын албан тушаалаас өөрийн хүстээр чөлөөлөгдсөн бөгөөд тус компанид 20******* оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг хүрт 12 сар ажилласан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Мөн С. нь 20******* оны 01 дүгээр сараас 05 дугаар сарыг хүрт “Вай Ти Эм Монголиа” ХХК-нд, 20******* оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг хүрт “Улаанбаатар хийн сүлжээ” ХХК-нд тус тус ажиллаж байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сар, 2018 он /бүтэн/, 2019 он /бүтэн/, 2020 оны 1 дүгээр сараас 05 дугаар сар, 07 сараас 12 дугаар сарыг хүрт ажил хөдөлмөр эрхлэж, ажил олгогчид хөдөлмөрийн цалин хөлснөөс нийгмийн даатгал суутгуулан төлж байсан баримт хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолт, түүний арын хуудсад баталгаажуулсан ажилласан жилийн мэдэлээр тогтоогдож байна.
Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах...эрх анх үүснэ” гэж заасан шаардлагыг хангасан тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтг төлж ажилласан хугацааг харгалзан 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундажаар ажилласан жилээр нь хувь тэнцүүлэн олгохоор хуулийн шаардлагыг хангасан байна.
С. нь “ ” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн б22/04-195 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авсан өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн харьяа оршин суудаг *******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтэст өргөдлийг /хх-7х/ холбогдох материалын хамт гаргасан, мөн *******-******* дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хтйн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 30/20*******3 дугаартай албан бичгээр /хх-3х/ С. нь ажил идэвхитэй хайгчаар бүртгүүлсэн болох нь тус тус тогтоогдож байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд өргөдлийг гаргасан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С. “*******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтэс нь “ ” ХХК нь нийгмийн даатгалын байгууллагад өртэй тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах...эрх анх үүснэ” гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслээр өргөдлийг хүлээж аваагүй, шүүхэд хандаж “ ” ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмж авах талаар хсэн” гэж тайлбарласан.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүрт сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж, мөн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажил олгогчтой хууль тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5.2-т “ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/ даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай дор дурдсан баримт бичгийг иргэний үнэмлэхний хуулбарын хамт бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу өргөдлийг өгч бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу *******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн хариу албан бичгийг нэхэмжлэгч С.т өгөөгүй, нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
3. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 6.12-т “даатгуулагч, тэтгэмж авагчаас гаргасан гомдлыг хүлээн авч зохих хууль, журмын дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад *******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтэс нь С.ийн ажилгүйдлийн тэтгэмж авахтай холбоотой өргөдлийг хүлээж аваагүй, шүүхэд хандах талаар амаар зөвөлгөө, мэдэ өгсөн нь хууль зүйн үндэслгүй, мөн иргэний Үндсэн хуулиар болон дээрх хуульд заасан өөрийн эрхийг хангуулах, хамгаалуулах үндсэн эрхийг зөрчсөн эс үйлд гаргасан байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 2, 6, 9 дүгээр зүйлийн 5, 12 дугаар зүйлийн 3, 15 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар өргөдөл гаргагчийн гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэж, хариу өгөх үүргээ нийгмийн даатгалын байгууллага биелүүлээгүй, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан өргөдөл, гомдол шийдвэрлэх, хариу өгөх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч С. Нийгмийн даатгалын байгууллагаас өргөдлийн хариуг авч, түүнийг эс зөвшөөрвөл Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг олгоогүй нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхийг Нийгмийн даатгалын байгууллага өргөдлийн хариуг хуульд заасан үндэслээр олгоогүйн улмаас нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг зөрчсөн байна.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлагыг хариуцагч “ ” ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэсл тогтоогдохгүй байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д тус тус зааснаар нийгмийн даатгалын байгууллагад өр төлбөртэй ажил олгогч нь даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн хариуцахыг энэхүү хууль, журмаар зохицуулаагүй, үүргээ болгоогүй байна. Өөрөөр хб ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 20******* оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-д зааснаар нийгмийн даатгалын шимтг ажил олгогчид төлсөн ажилтан буюу даатгуулагчид даатгуулагчийн харьяа оршин суух нийгмийн даатгалын хтсээр дамжуулан нийгмийн даатгалын сангаас уг тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгохоор зохицуулсан байхад *******-******* дүүргийн нийгмийн даатгалын хтэс нь С.ийн ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийг хууль зүйн үндэслгүй хүлээн авахгүйгээр шүүхэд хандах талаар амаар мэдэ өгсөн нь хуульд заагаагүй эрхийг хэрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгч С. нэхэмжлийн шаардлагадаа нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийхийг даалгах шаардлагыг гаргасан бөгөөд “ ” ХХК нь дүүргийн Нийгмийн даатгалын хтэст нийгмийн даатгалын шимтгийг төлсөн тайлан хүргүүлснээр ажил олгогч ажилтанд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгийг түүний хөдөлмөрийн хөлсний цалин орлогоос татвар болон нийгмийн даатгалыг суутгасан болох нь нийгмийн даатгалын шимтг төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. Харин “ ” ХХК нь дүүргийн Нийгмийн даатгалын хтэст нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөөгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, “ ” ХХК нь дүүргийн Нийгмийн даатгалын хтэстээ байгуулсан “Нийгмийн даатгалын шимтгийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ”-ийн хуулбарыг зохигчид хэн аль нь энэхүү гэрээ байгуулсан, өр төлбөртэй үүнийгээ төлөөгүй байгаа гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байх бөгөөд ” ХХК нь дүүргийн Нийгмийн даатгалын хтэст нийгмийн даатгалын өр төлбөртэй нь нэхэмжлэгч С.ийн шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлагыг хариуцах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлд дурьдсан этгээд гэж үзэх үндэслгүй ба нэхэмжлэгчийн өмнө нэхэмжлийн шаардлагыг биелүүлэх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслгүй байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлтийг харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч тэтгэмжийг нэг удаа олгохоор зохицуулсан ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан болон ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүр мөсөн шилжүүлсэн тохиолдолд олгохоор зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлтийн харилцааг цуцласан нь ажил олгогчоос олгох нэг удаагийн тэтгэмжид хамаарагдах үндэслгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачлагаар хөдөлмөр эрхлтийн харилцааг дуусгавар болгосон эсэхээс үл хамааран нийгмийн даатгалын шимтг төлсөн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан даатгуулагчид уг ажилгүйдлийн тэтгэмжийг авах эрхтэй байна. С. нь ажил олгогчоос нэг удаагийн тэтгэмж авах эрхгүй, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь нэттэй байгаа болно.
6. Нэхэмжлэгч С.ээс “ ” ХХК-нд холбогдуулан “Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтг төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай” нэхэмжлийг шаардлагыг шүүхэд гаргасан ба “ ” ХХК-нд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэдэг нь дээрх хууль, хуульчилсан акт болон хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.ийн нэхэмжлийг бүхд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.ийн нэхэмжл нь гомдлоор авч хцэх иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсдөн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.ийн нэхэмжлтэй хариуцагч “ ” ХХК-нд холбогдуулан “Ажилгүйдлийн тэтгэмж нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтг төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай” нэхэмжлийг бүхд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.ийн нэхэмжл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД