Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 131/шш2023/00288

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2023/00288

Баянхонгор аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 10 дугаар баг, ******* төвийн 102 тоотод оршин суух, /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* байрны ******* тоот хаягтай/, ******* онд төрсөн, эрэгтэй, УК67100*******1 регистрийн дугаартай,******* ургийн овогт ******* *******, Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, дугаар байрны 25 тоотод оршин суух, ВЭ79050167 регистрийн дугаартай, ургийн овогт ,

Нэхэмжлэлгчийн шаардлага: Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 5*******,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 нийт 22,4*******,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******* /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: Миний бие төвийн 101 тоот 46,6 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 1 өрөө байрыг 1 сарын 699,000 төгрөгийн түрээс гарсныг хөнгөлж, 540.000 төгрөгөөр түрээслэхээр Д.той 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Үүнээс хойш 2 тал түрээсийн байрны тооцоог нийлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын ******* төвийн 202 тоот өрөөнд уулзаж тооцоог нийлсэн. Одоо 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын 540,000 төгрөг нийт 1,620,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй. Мөн дээр нь түрээсийн байрны хэрэглэсэн цахилгааны 6 дугаар сарын 13-ны байдлаар 234,452 төгрөгийн төлбөр, 7 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл 136,149 төгрөг гарч нийт 370,580 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй хохирол учруулаад байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,580 төгрөг, нийт 2,524,601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 1.1. Нэхэмжлэгч Д.******* 2020 оны 09 сарын 17-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 2020 оны 04 сарын 13-нд 2 талаас тооцоо нийлсэн актаар түрээсийн гэрээний төлбөрт төлөөгүй үлдсэн 4,550,000 төгрөгөөс 2018 оны 11 сард төлсөн байх гэсэн 500,000 төгрөгийн баримтыг авч ирж үзүүлээд энэ төлбөрийг хасуулахаар тохирсон ч авч ирж үзүүлээгүй. Мөн 2020 оны 04 сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлөхөөр амласан ч огт төлөөгүй байгаа юм. 2020 оны 05 сарын 05-нд төлөх 2,350,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж, 5 сарын 25-нд 2,550,000 төгрөг болгож, ХААН банкны миний харилцах дансанд шилжүүлсэн байна. Иймд түрээслэгч П.оос түрээсийн гэрээний 4 зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, алданги өдрийн 0.5 хувиар бодож , хуулийн дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцож 750,000 төгрөг алданги нийт 2,250,000 төгрөг. Үүн дээр цахилгааны төлбөр 471,745 төгрөгөөс зөрүү 101,114 төгрөгийг нэмж, нийт 2,351,114 төгрөгөөр нэххэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нийт 4,875,745 төгрөг гаргуулж өгнө үү..гэжээ. 1.2. Нэхэмжлэгч Д.******* 2020 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: П. нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл төвийн 101 тоот миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглах явцдаа түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээслэсэн эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж эвдрэл, гэмтэл учруулснаас үүссэн нэмэлт зардал болох 2.26*1.0 хэмжээтэй өрөө хоорондын модон хаалга, кроптойгоо 400,000 төгрөг, гаднаас ороход дотор талд байсан шилэн жижиг нүдтэй 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, гадна кроптойгоо 700,000 төгрөг, хаалга суулгах ажлын хөлсөнд 60,000 төгрөг, мөн гадна талд байсан вакум 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай хаалга, гадна кроптойгоо 544,000 төгрөг, 2 өрөөний барилгын засварын зардалд 856,400 төгрөг болж байгаа ба нийт 2,560,400 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж нийт 7,436,145 төгрөг гаргуулж өгнө үү..гэжээ. 1.3. Нэхэмжлэгч Д.******* 2021 оны 01 сарын 04-ний өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Тус шүүхэд хянагдаж буй Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч П Энх- Оршиход холбогдох иргэний хэрэгт Д.******* миний бие нэхэмжлэгчээр өмгөөлөгчийн хамт оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч Д.******* миний бие 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу тусгасан зарим заалт болох блок хана буулгах 468,000 төгрөгийн нэхэмжлэлээс мөн 2 хаалганы төлбөр болох 1,160,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгийн нэхэмжлэлээс тус тус татгалзаж, эдгээр нэхэмжлэлийг өөрчилж, мөн түрээсийн дутуу төлсөн төлбөрийг 9.061.957 төгрөгөөр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.******* надтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд №СП/20181122/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, Д.*******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөөтэй байрны 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээсээр ашиглахаар хүлээж авсан. Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103 тоот 30,8 м/кв талбайтай 1 өрөөг түрээслүүлэх гэрээг хийх зөвшөөрөл бичгээр, итгэмжлэлийг авсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул хүлээж авсан 102, 103 тоот 2 өрөөг буцаах өгөх санал гаргасан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 102, 103 тоот 2 өрөөг буцааж өгч, оронд нь Д.******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг дээр нь нэмж (Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг. дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч би Сонголт трейд ХХК-аас 103, 104 тоот өрөө рүү орж гардаг хаалгыг хааж, коридорыг хааж өрлөг блокоор өрж болох талаар зөвшөөрлийг бичгээр авсан болно. Тайлбар хэлэхэд: 103 тоот өрөө нь 2551179 регистрийн дугаартай, Сонголт трейд ХХК-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрны 30.8 м/кв талбайтай 1 өрөө нь ба 102, 104 тоот өрөөнүүд рүү дамжиж ордог өрөөний хаалга ба энэ өрөөний хаалгыг хааж. коридорт нь шинээр блокон хана өрж, хоол бэлтгэх 9.6 м/кв талбайтай өрөөг шинээр гаргах авах саналыг түрээслэхээс өмнө нэхэмжлэгч надад тавьсан юм. Хариуцагч 2 жил урт хугацаанд түрээслэх хүсэлт гаргаж, түрээсийн байрны хийц, зохион байгуулалтын зарим хэсгийг өөрчилж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж 101, 103 тоот өрөөнүүдийн хаалгыг хааж, коридорт түр хугацаанд блокоор 5.4 м.кв талбайтай хана шинээр өрөхийг зөвшөөрч 9.6 м.кв талбайтай хоол бэлтгэх өрөөг шинээр гаргуулсан байдаг. Коридороос орох Д.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай байрны 2 өрөөний нэг 101 тоот өрөөний хаалгыг хаахдаа, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 өрөө байрнаас 1 өрөөний буюу 103 тоот 30.8 м/кв талбайтай өрөөний хаалгыг түр хааж өрлөг өрж шинээр хана гаргахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж, хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж, жижиг өрөө гаргасан байдаг. Түрээсийн гэрээ цуцлагдаж цаашид шинээр барьсан блок ханыг ашиглах шаардлага байхгүй болсон тул барьсан блок ханыг буулгуулж, гарсан барилгын хогийг зөөж, цэвэрлэхэд гарах 468.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, уг блок ханыг хариуцагчийн өөрийнх нь зардлаар буулгах, гарсан барилгын хогийг зөөх 103 тоот өрөөний хаалгыг хаасан хаалтыг авч, хаалгаар орж гарах боломжтой болгож, урд нь түрээсийн байрыг хүлээж авсан шиг хана хаалгыг хэвийн байдалд оруулж засаж өгөхийг хариуцагчийн өөрийнх нь зардлаар хийж дуусгахыг тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн байранд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хана өрсөн талаар тодорхой тусгаж тэмдэглэсэн байна. Харин түрээслүүлэгч надтай ярилцаагүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хийц зохион байгуулалтыг өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоог өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65х3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0х2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м/кв талбайтай, 5 жилийн өмнө суулгасан, ямар нэг хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан 2 ширхэг модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байгаа хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байгаа тул дээрх 4.95, 2.26 м/кв талбайтай, нийт 7.21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд, кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа гэх тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг коридор талаас хаасан хаалтыг авч засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудын хариуцагчийн өөрийнх нь зардлаар гаргуулж хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот Баянхонгор аймгийн Бумбат суурь ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өрөөнүүдийн мөөгөнцөртсөн хана, дүүжин таазны засварын ажлын төсвийг тооцож 1,507,235 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Хариуцагчийн өрсөн блок ханыг буулгах, 2 модон хаалга суулгах зардлууд одоогоор хаана ч тооцогдож тусгагдаагүй болно. Хариуцагч П.Энх-оршихтой 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 36.9 м/кв 101 тоот өрөөг, коридорт шинээр гаргасан 9.6 м/кв 1 өрөө, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч, өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 10,960,875 төгрөг гарсныг бууруулж, хуульд зааснаар алдангийг нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 5*******,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын засварын төлбөрт 1,507,235 төгрөг шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг, нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урд нь нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. 1.4. Нэхэмжлэгч Д.******* 2021 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Түрээслэгч нь надтай харилцан ярилцаагүй, зөвшөөрөлгүй дур мэдэн хийц, зохион байгуулалтыг өөрчлөн зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоот өрөөрүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см ын зайтай суулгасан 1.65*3,0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4,95 мкв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдрэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан. 101 тоот өрөөний арын хананд байсан кридор руу гарах 1,0*2,26 метрийн хэмжээтэй, 2,26 мкв талбайтай 5 жилийн өмнө суулгасан, ямар нэгэн хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан, 2 ком модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байна. Хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаангүй нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн тул 4,95, 2,26 мкв талбайтай, нийт 7,21 мкв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1,160,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг кридор талаас хаасан хаалтыг авч, засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудыг хариуцагчийн өөрийн нь зардлаар гаргуулж, хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. Хариуцагч П.той 2018 оны 12 сарын 26-ны өдөр 36,9 мкв талбайтай №101 тоот өрөөг, кридорт шинээр гаргасан 9,8 мкв 1 өрөө, нийт 46,1 мкв талбайтай 2 өрөөг түрээслэхээр түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээслэсэн ба 2021 оны 05 сарын 19-нд түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал болон бусад хэрэгслийг авч өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 5*******,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын төлбөрт 1,507,235 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урьд нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр Д.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна..гэжээ.

  1.5. Нэхэмжлэгч Д.******* 2022 оны 03 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие тус шүүхэд хариуцагч П.ын буруутай үлйдлээс болж түрээслэж байсан Лимон төвийн 101 тоот өрөө, арын гал тогоо хийж байсан өрөөнд хоол хийхдээ их хэмжээний уур гаргаж, агааржуулалтыг барилгын стандарт журмын дагуу хийгээгүйгээс, 101 тоот өрөө, хоолны өрөө 2 оос гадна залгаа байсан хажуугийн ариун цэврийн өрөөний хана тааз битүү хөгц мөөгөнцөр ургаж дээврийн дүүжин таазны төмрүүд зэврэлт үүсэж, өрөөнүүдийн дээврийн 1 дүгээр давхарын Лимон төвийн 101, 102 тоот өрөө бас кридорын таазны барилгын хийцэд муугаар нөлөөлж, хийц, даацын бетон арматурт зэврэлт үүсч, шатны хийц суларч, барилгын аюулгүй байдал алдагдсан талаар Баянхонгор аймгийн МХГ-ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр ихээхэн хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байна. Шүүхээс 2020 оны 09 сарын 02-ны өдөр үзлэг хийх үед наад талаас хаалттай байсан тул ариун цэврийн өрөөнд орж үзээгүй чадаагүй байсан юм. Би 2022 оны 01 сарын 10-ны өдөр ариун цэврийн өрөөгөө ашиглахаар онгойлгоход энэ өрөөний тааз ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазанд хөгц мөөгөнцөр үүсч, таазны төмөрүүд зэвэрсэн байхыг олж мэдсэн. Энэ өрөөний барилгын хана тааз, дүүжин таазны төмрийг авч сольж засварлахад дээврийн бүтээц, хийц, бетон арматурт үүссэн зэврэлт, хөндий зайг шавардах, шатны суралсан эвдрэлийг чангалж гагнах зэрэг засварт урьдчилсан байдлаар 846,000 төгрөгийн барилгын засварын тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 846,000 төгрөгөөр нэмэгдүүлж, урд гаргасан 16,497,102 төгрөгийн нэхэмжлэл дээр нэмж, нийт 17,343,102 төгрөг болж байна..гэжээ. 1.6. Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П. нь түрээслэх байр засвар хийх шаардлагатай байгаа тул засвар хийж орох хүсэлт гаргаж улмаар байрны засварын зардалд нийт 1,275,000 төгрөг зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн П. нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заасан 5,6 сарын төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж маш бүдүүлэг зан гаргасан тул арга буюу 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн байрыг түр хугацаанд хаасан. 07 сарын 01-ний өглөө П. нь Улаанбаатарт өөрөө ирсэн. Тэгэхэд нь уулзаж тооцоогоо хийж дуусгая гэхэд хүлээж аваагүй, ирээгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх шаардлага удаа дараа тавьсан боловч утасдаад утсаа авдаггүй, мессеж бичээд хариу өгөхгүй П. нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй 44 хоног болсон тул арга буюу шүүхэд хандсан. Тиймээс түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй тул алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. 14,583,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй..гэжээ. 2020 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа: П. нь 2020 оны 04 сарын 13-ны байдлаар 2 талаас тооцоо нийлэхэд 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 16 сарын төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс дөнгөж 3,950,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Д.*******д 4,550,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч 2018 оны 11 сард 500,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийсэн гэх боловч хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн баримтаа олж авчирч тооцоо нийлж чдааагүй үлдсэн. Хэрвээ энэ баримтаа олвол 500,000 төгрөгөө хасуулж, үлдсэн 3,550,000 төгрөгийг 2 хувааж, 1,200,000 төгрөгийг 4 сарын 25-ны өдөр өгөе, үлдсэн 2,350,000 төгрөгийг 5 сарын 5-ны дотор төлүүлэх боломж олгоно уу гэх хүсэлт гаргаж, 2 талаас төлүүлэхээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл 1,000,000 төгрөгийг төлбөрөө төлөөгүй билээ..гэжээ.

2. Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.*******тай L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Номгон 1-р багт байрлах төвийн 101 тоотод байрлах 4406 м/кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 өрөө байрыг түргэн хоолны газар ажиллуулахаар 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож дээрх гэрээг байгуулсан. Уг түрээсийн байрыг түрээслэн суух өдрөөс түрээслүүлэгч Д.*******тай засварыг бид өөрсдөө хийж, засварын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгаад явна гэж харилцан тохиролцож байж байрыг засварласан. Ингээд нийт 4,005,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс 1,275,000 төгрөгийг түрээсэнд суулгуулахаар тохиролцоод 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 5, 6 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор төлөхөөр Д.*******тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлээд тохиролцсон байсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хойгуур 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө түргэн хоолны газрыг гаднаас нь цоожилсон байсан. Энэ байдлыг манай тогооч над руу утсаар хэлсэн. Үүний дараа Д.*******ын дугаар утас руу залгаж хоолны газраа ажиллуулах болон түрээсийн талаар ярихад хариуд нь түрээсийн тооцоогоо дуусга тэгж байж онгойлгоно гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утас руу нь залгаж ярьж ойлголцох гэсэн боловч заримдаа авахгүй, зарим үед холбогдохгүй байсан. Миний хувьд одоог хүртэл түргэн хоолны газраа түрээслүүлэгчийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түүний ааш авираас болж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1. Хариуцагч П. нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ. 2.2. 2022 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа: Д.*******ын 2022 оны 03 сарын 15-ны өөр тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. П. миний бие Лимон төвийн 101 гэх тоот 44,6мкв өрөөг анх түрээслэхдээ түргэн хоолны зориулалтаар түрээслэнэ гэдгээ тухайн үед ярьж, хэлж тохирч үйл ажиллагаа явуулсан. Тухайн байранд би агаар солилцох хэмжээний хэмжээний засвар хийсэн. Агаар болон хоолны уур хангалттай гадны агаартай солилцдог байсан. Мөн Д.******* нь түргэн хоолны газраас тодорхой хэмжээний уур гарах талаар мэдэж байсан. Нөгөөтэйгүүр ариун цэврийн өрөөний тааз болон ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазны төмрүүд зэвэрсэн нь түргэн хоолны газар ажиллуулснаас үүссэн гэмтэл болон элэгдэл хорогдол биш юм. Энэ барилга нь хуучин барилга бөгөөд олон жил үйл ажиллагаа явагдаж байгаа өрөө буюу байшин юм. Байшингийн олон жилийн элэгдэл хорогдол гэж бий. Үүнээс үүдэн ариун цэврийн өрөө байтугай бусад өрөө нь ч гэсэн элэгдэл хорогдолд орсон байсан. Миний бие анх 101 тоот гэх өрөөг түрээслэх үед ч энэ өрөө болон байр маш иих элэгдэл, хорогдолтой байсан. Бид засвар хийх талаар тохироод л орж засвар хийж, засан сайжруулан орж, үйл ажиллагаагаа явуулсан. Аймгийн МХГ ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлт нь өрөө болон байшингийн элэгдэл хорогдлын талаар дүнэсэн болохоос биш П. миний түргэн хоолны газар ажиллуулснаас үүдэн уг өрөө болон байшинд хохирол учирсан талаархи дүгнэлт биш юм. Хариуцагч Д.******* нь уг дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар ойлгож, өөртөө давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна. Иймд Д.*******ын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна..гэжээ.

2.3. Хариуцагч П. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П. би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 46,6 м/кв талбайг түргэн хоолны газраар ажиллуулахаар Д.*******тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр L/20180404/01 дугаарын гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Бид түрээсийн байранд засвар хийж орохоор түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож засварын зардлыг өөрөө төлж түрээснээс суутган гэж амаар ярилцаж тохиролцож нийт 4,005,000 төгрөгийн засвар хийж байрыг өнгө үзэмжтэй, тав тухтай болгосон үүнээс түрээслүүлэгч нь 1,275,000 төгрөгийг түрээснээс суутган тооцож, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг суутгаагүй явж байсан. Ингээд би гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүр хугацаанд нь төлж, урсгал зардал болох цахилгаан, халаалт, хог гэх мэт зардлыг харилцан тохирсны дагуу би өөрөө төлж явсаар ирсэн. Гэтэл 2020 оны 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч Д.*******тай түрээсийн тооцоо нийлэх үед ярьж тохирсон байсан. Ингээд миний бие Улаанбаатар хот руу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан байх хойгуур 2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутад манай ажилтан тогооч н.Батчимэг, бэлтгэгч н.Батчимэг нар нь ажил дээрээ ирэхэд түргэн хоолны газрын хаалгыг гадна талаас нь гинжилж цоож зүүсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед би түрээслэгчийн дугаарын утас руу ярьж хэлэхэд хариуд нь түрээсийн тооцоогоо дуусгаа түүний дараа онгойлгож өгнө гэж хэлсэн. Хариуд нь би дотор талд муудах бүтээгдэхүүнүүд байгаа түүнийгээ авъя гэхэд хариуд нь онгойх боломжгүй түлхүүр нь надад байна. Би Улаанбаатарт байна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би удаа дараа утас руу нь залгаж байгаад хоолны газрыг онгойлгуулж бэлэн байсан махан бүтээгдэхүүнийг тогооч, бэлтгэгч нараар гаргуулж авсан. Үлдэгдэл бүтээгдэхүүнийг авхуулалгүй гар гэж хөөгөөд байна гэж над руу ярьсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний бие аймагт ирж Д.******* руу дахин утсаар Түргэн хоолны газраа ажиллуулах талаар ярих гэсэн боловч дугаарын утас нь холбогдоогүй. Ингээд өнөөдрийг хүртэл 48 хоногийн ажил тасалдаж, би орлогогүй сул зогсож мөн ажилчид маань ажилгүй болж хоолны газарт байгаа түргэн муудах бүтээгдэхүүнүүд өмхийрч муудаж, ажилчдаа авч үлдэхийн тулд сул зогсолтын цалинг хүртэл олгож өөрөө өнөөдрийг хүртэл хохирч явна. Мөн түүнчлэн түрээсийн байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цэвэр, бохир усгүй, 00 байхгүй байр байсан ба аймгийн мэргэжлийн хяналтаас манайд удаа дараа шаардлага ирдэг байсан. Энэ талаар түрээслэгчид удаа дараа хэлж байсан ба анх түрээсэлж гэрээ хийхдээ ч хэлж шаардсан Д.******* инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир устай болгож, 00 хийж өгнө гэж байнга хэлж, хамтарч дэмжиж ажиллана гэж хэлсээр ирсэн. Энэ үүргээ мөн түрээслүүлэгч биелүүлдэггүй байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ өөрөө зөрчиж, түрээслүүлэгчийн байж боломгүй авир ааш гаргаж байгаа нь түрээслэгч П. миний өнөөдрийг хүртэл Түргэн хоолны газраас олох байсан орлого, олон ажил үйлчилгээг тасалдуулж, миний болон ажилчдын маань эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 48 хоногийн орлого 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт байгаа муудсан бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, 48 хоногийн ажилчдын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 2.4. Хариуцагч П. 2020 оны 09 сарын 03-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д.******* нь түргэн хоолны газарт байгаа миний өмчлөлийн ширээ, сандал, хөргөгч, хоол халуун баригч, шилэн өргүүр, 2 дамжлагын угаалтуур, тек, хоол бэлтгэлийн тавиур бандан, халаагч шүүгээ, эгнээтэй тавиур, будаа агшаагч, жин, шарагч, гал тогооны хэрэглэгдэхүүний комплекс зэрэг миний өмчлөлийн гал тогооны тоног төхөөрөмж тавилгуудыг одоог хүртэл тус байрнаас гаргаж өгөлгүй гаднаас нь гинжлэн цоожилж өөрийн дураар барьцаалж байгаа нь миний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг маань бүдүүлгээр зөрчиж байна. Иймд эдгээр эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү..гэжээ.

2.5. Хариуцагч П. 2022 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: П. би түргэн хоолны газар ажиллуулахаар Лимон төвийн 101 тоотод байрлах 44,6мкв өрөөг түрээслэхээр 2018 оны 12 сард хэлэлцэнтохирч гэрээ хийхталаар ярьж уг өрөөнд тохирсны дагуу засвар хийж орон үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэрээг хариуцагч Д.*******тай байгуулж гэрээний үнийн дүнг сарын 500,000 төгрөгөөр тохирч байгуулсан. Гэрээг байгуулахдаа надад тодорхой сайн танилцуулаагүй гарын үсэг зуруулж авч байсан. Миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаарын гэрээний түрээсийн төлбөрийг төлж явсан. Уг гэрээн дээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан үүсээгүй, хүлээцтэй хандсаар ирсэн. Дээрх түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш юм. Учир нь уг түрээсийн гэрээ нь Үл өдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ учраас миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрттөлсөн нийт 7,850,000 төгрөгийг Д.*******аас гаргуулж өгнө үү..гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүхээс утсаар мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлгээс өөрийн хүсэлтээр гарсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж өөрийн биеэр мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4-дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Түрээслэгч Д.*******, түрээслүүлэгч П. нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаар түрээсийн гэрээг байгуулж уг гэрээ дээр маргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс уг түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аливаа гэрээ нь Иргэний хуулийн 189, 195, 196 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлагуудыг хангасан байх ёстой энэ гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй хэт нэг талыг барьсан, нэг талын хүсэл сонирхлыг илүү давамгай тусгасан, илэрхийлсэн гэрээ байна. Түрээсийн гэрээг хариуцагч П. үзэглэхдээ өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, танилцах боломжийг нэхэмжлэгч талаас олгоогүй тул хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан, 318.4-т Энэ хуулийн 318.3-д заасан шаардлага хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар энэхүү гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой тул хуулийн шаардлага хангаагүй үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус гэрээ. Нэгэнт хүчин төгөлдөр бус гэрээ тул гэрээний заалтууд заасан алданги болон бусад зүйлсийг шаардах эрхгүй тул түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, бусад зардал, засварын үнэ зэргийг буцаан гаргуулах шаардлага үүссэн. Түрээсэнд төлсөн 7.850.000 төгрөгийн хувьд нэхэмжлэгч Д.*******аас түрээсийн гэрээний төлбөрийн тооцооллыг хүснэгтээр гаргахдаа түрээслэгч нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл 5,950,000 төгрөг төлөгдсөн тухай хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч П.ын Төрийн банкны дугаар харилцах дансны хуулгаар 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Д.*******ын дугаар дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 05 сарын 20-ны өдөр П. нь Д.*******д 2,550,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч 2,500,000 төгрөгөөр бүртгэсэн байх тул зөрүү 50,000 төгрөг, хариуцагч нь түрээсийн байранд зориулан 400,000 төгрөгөөр халаагч тень худалдан авч, буцаан аваагүй, Д.*******д үлдээж, түрээсийн төлбөрт суутгасан тул түүний үнэ 350,000 төгрөг, 2020 оны 04 сарын 13-ны өдөр Д.*******ын дансанд П.ын дугаар данснаас түрээс гэсэн утгатайгээр 500,000 төгрөг /1 хавтас 52/, нийт 7,850,000 төгрөгийг төлсөн байгаа юм. Анхнаасаа түрээслэгч, түрээслүүлэгч 2 нь түрээсийн байрыг засан сайжруулах, дотор ханыг өөрчлөх, хаалгыг авах, солих талаар хоорондоо тохирсны үндсэн дээр хариуцагч засвар хийсэн байдаг. Түрээслэгчийн зөвшөөрсний үндсэн дээр өөрийн ажиллах нөхцөл боломжоо бүрдүүлж зассан сайжруулсан асуудал хариуцагч дураараа хийсэн үйлдэл биш юм. Сөрөг нэхэмжлэл гаргах болсон гол үндэслэл нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түрээслүүлэгч нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож үүд хаалгыг нь битүүмжилсэн. Түргэн хоолны үйл ажиллагаа явуулж байсан тул түргэн муудах бүтээгдэхүүнүүд байсан үүнийг мэдсээр байж гаднаас нь цоожилсон нь хариуцагч П.од 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байдаг энэ хохирол нь шүүхийн үзлэгээр хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүнээ авч хэрэглэх боломжгүй муудсан хүнсний бүтээгдэхүүний үнийг тооцоход 843,175 төгрөг болсон, нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж шүүхэд маргаан гаргаж, шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хариуцагч нь үйл ажиллагаагаа явуулаагүй, сул зогсож, өрхийн орлого нь зогсож өр зээл нь нэхэгдэж, ажилтнуудаа тогтоохын тулд цалинг нь өгсөөр байсан тул 2,880,000 төгрөг болсон, засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг, холбооны мөнгө, цахилгааны мөнгөнд урьдчилж төлсөн байсан 190,000 төгрөг үүнийг нь өмгөөлөгчийн зүгээс хариуцагчид учирсан гэм хор, бодит хохирол гэж үзэж Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд зааснаар гэм хорд нийт 22,4*******,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгөх нь зүйтэй юм. Нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалан түрээсийн байранд байсан тавилга, эд хөрөнгөө буцаан гаргуулах шаардлага хангагдсан тул энэ шаардлагаасаа татгалзаж байгаа. Бусад шаардлагаа дэмжиж байна.. гэв. 4. Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдоос гаргаж ирүүлсэн нэхэмжлэгч Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, П.ын гараар бичсэн тооцоо нийлсэн баримт, түрээсийн гэрээ, хариуцагч П.ын иргэний үнэмлэхийн хуулбар, түрээсийн байрны гэрэл зургууд, зарлагын баримт, барилгын материал худалдан авсан зарлагын баримтууд, цахилгааны төлбөр тооцооны баримт, П.ын ХААН болон Төрийн банкны дансны хуулга, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Сонголт трейд ХХК, Д.******* нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, эрчим хүчний тооцооны маягт, Д.*******ын хаан банкны дансны хуулга, үл хөдлөхийн масштабын зураг, муудсан эд хөрөнгийн гэрэл зургууд, гэрэл зургууд, мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт, төсвийн дүгнэлт, нэмэгдүүлсэн шаардлагын тооцоолол, Сонголт трейд ХХК-ийн итгэмжлэл, Сонголт трейд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цагдаагийн газрын тодорхойлолт, зарлагын баримт, модон хаалганы зураг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

5. Нэхэмжлэгч Сонголт трейд ХХК, Д.******* нар нь холбогдуулан Түрээсийн төлбөр, алданги 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 5*******,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгахыг хүсэн тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 нийт 22,4*******,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гарган маргажээ.

5.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар анх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах төвийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 103 тоот, Д.*******ын өмчлөлийн 102 тоот нийт 61,6 м/кв талбай бүхий өрөөнүүдийг түргэн хоолны газар ажиллуулах зориулалтаар харилцан тохиролцож СП/20181122/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа явуулаагүй. 5.2. Харин зохигч талууд дахин харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төвд байрлах 101 тоот өрөө болон хоол бэлтгэлийн өрөөг шинээр бий болгож 36,9+9.6=46.6 м/кв талбай бүхий түргэн хоолны үйлчилгээ явуулах зорилгоор L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. 5.3. Тус гэрээний 4.3-д ...түрээсэлж буй талбайн 1 м/кв тутамд 15,000 төгрөг байхаар бодож 540,000 төгрөг, эхний саруудад 500,000 төгрөг байхаар хөнгөлөлттэй үнээр тохирсон ба барьцаанд нийт нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх дүн 500,000 төгрөгийг түрээслүүлэгч талын дансанд байршуулна гэж заасан боловч гэрээнд нэмэлтээр хоол бэлтгэх өрөө зайлшгүй шаардлагатай болсон тул коридорын хойд хонгилыг хааж 9.6 м/кв өрөө бий болгож ашиглаж байгаа ба нийт 47 м/кв талбай түрээсийн төлбөр 690,000 төгрөг боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын 500,000 төгрөгөөр тооцоог хийж эхлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. 5.4. Дээрх гэрээ нь түрээслүүлэгч тал түргэн хоолны газар эрхлэхэд нь зориулж үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. 5.5. Гэвч түрээслэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.. гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул хуулийн 318.4-т заасан Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна..гэсэн үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болж байна. Тодруулбал: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 сарын 07-ны өдрийн 1/1274 дугаар албан бичгээр Лимон төв гэсэн нэртэй барилгын 142.35 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Сонголт трейд ХХК-ийн өмчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, харин 67.76 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д.*******ын өмчөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт тус тус бүртгэлтэй байна..гэжээ. 5.6. Улмаар Д.*******ын 67.76 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ хэрэгт авагдсан байна. 5.7. Мөн нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн масштаб зургийг гаргаж ирүүлсэн бөгөөд уг зурагт маргаан бүхий 101 тоот буюу 36.96 мкв өрөө, 102 тоот буюу 30,80 мкв өрөө нийлээд 67.76мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд нэг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна. 5.8. Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд №СП/20181122/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, Д.*******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээслэхээр болж хэлцэл хийгдэх явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул 102, 103 тоот 2 өрөөг буцаан өгөх санал гаргаснаар оронд нь Д.******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг, дээр нь нэмж (Сонголт трейд ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээлгэн өгсөн..гэж шаардлагаа тайлбарлажээ. 5.9. Иймд шүүхээс маргаан бүхий 101 тоот буюу 36.96 мкв үл хөдлөх эд хөрөнгө нь Д.*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бол нэмж гаргасан 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөө нь огт улсын бүртгэлд бүртгэлгүй, шинээр бий болгосон өрөөний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж үзэв. 5.10. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна..гэж үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн ойлголтыг тодорхойлсон бол мөн хуулийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ..182.2-д Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрх болон мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ...гэж тусгайлан зохицуулсан байна. 5.11. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх тухай түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж хуульд тусгайлан заасан байхад энэ шаардлагыг хангаагүйгээр түрээсийн гэрээ байгуулан эрх үүрэг үүсгэсэн байгааг шүүх мэдсэн атлаа хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзнэ. 5.12. Иймд нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэг 14,365,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 6. Түүнчлэн нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбогдуулан хохирол, төлбөр нэхэмжилсэн шаардлагуудыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 6.1.  Цахилгааны төлөөгүй үлдсэн төлбөрт 5*******,967 төгрөг гаргуулах тухай шаардлыг хянахад нэхэмжлэгч нь хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ажиллаж байх үед гарсан цахилгааны төлбөрт төлөгдөөгүй үлдсэн төлбөрт 5*******,967 төгрөгийг гаргуулахаар Баянхонгор Эрчим хүч цахилгаан түгээх ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан болон тус хугацаанд 5*******,967 төгрөгийн цахилгаан эрчим хүчний тооцоотой байгаа тухай мэдэгдэл, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх ХХК болон Д.******* нарын байгуулсан 146 дугаартай эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг үндэслэл болгон нэхэмжилж байна. 6.2. Хариуцагч П. нь гэрээний дагуу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллах хугацааны цахилгааны төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч түрээсийн байрыг түгжиж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос хойш хугацаанд гарсан цахилгааны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан. 6.3. Хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах хугацаандаа буюу 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар цахилгааны төлбөрийн 234,451 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна. 6.4. Харин 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 136,148 төгрөгийн цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан боловч нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагаа буюу түрээсийн байрыг гаднаас нь цоожилж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосноос шалтгаалан гарсан цахилгааны төлбөрийг хариуцагч хариуцан төлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. 7. Түрээсийн байранд учруулсан хохиролд 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хянахад 7.1. Хариуцагч нь түрээсийн байрыг ашиглах хугацаанд түрээсийн байрыг ердийн хэмжээнээс илүү муутгасан гэж үзэж түрээсийн байранд учруулсан хохиролд 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 7.2. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн байрны болон ариун цэврийн өрөөний хана болон таазанд үүссэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны бэхэлгээний төмөрт үүсэн зэврэлт юунаас болж үүссэн талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Шинжээчээр Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар томилогдон зориулалтын бус барилгад инженерийн тооцоололгүйгээр хүчин чадал хангалтгүй уур зайлуулах төхөөрөмж угсарч, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулсны улмаас чийгшил байнга үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болохыг тогтоож, одоогоор тухайн барилгын үндсэн хийц, чанарт нөлөөлөх хэмжээнд хүрээгүй талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. 7.3. Улмаар нэхэмжлэгч түрээсийн байранд үүссэн хөгц мөөгөнцрийг арилгахад гарах зардлын тооцоог гаргуулахаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж шинжээчээр Бумбат буурь ХХК томилогдон засварын ажлын төсөвт өртөг 1,507,235 төгрөг болох талаар шинжээчийн дүгнэлт гаргаж тус шүүхэд ирүүлсэн. 7.4. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан. Ердийн элэгдэл гэдэг нь гэрээний зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахад үүсэх жам ёсны /байж болох, хүлцэхүйц/ элэгдэл бөгөөд уг элэгдлийн төлөө түрээслэгч төлж байгаа мөнгө нь түрээсийн төлбөр байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ...түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж зохицуулжээ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийхийг түрээслүүлэгчид үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч нь эд хөрөнгийг гэрээнд заасан тэр байдлаар нь ашиглуулах талаар бүх арга хэмжээг авах үүрэгтэй ба тиймээс гэрээний хугацаанд ч мөн адил засан сайжруулалт хийж, засвар үйлчилгээ явуулж байх ёстой. Энэ үүрэг нь гэрээнд заасан зориулалтаар ашигласнаас үүдсэн эд зүйлийн ердийн элэгдлийг арилгах явдал хамаардаг бөгөөд тухайн элэгдэлд тохирох хөлсийг түрээслэгч төлж байдаг тул үүнийг хариуцан арилгах үүрэггүй юм. Тухайн түрээсийн байранд хариуцагч тал хоол үйлдвэрлэл явуулахыг нэхэмжлэгч тал мэдэж байсан бөгөөд түрээсийн байранд зориулалтын хүчин чадал сайтай уур зайлуулах төхөөрөмж угсарч гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжоор хангах үүргийг түрээслүүлэгч тал хариуцаж, үүний төлөө төлбөр авдаг. 7.5. Хариуцагч П. нь гэрээнд заасан зориулалтын дагуу буюу түргэн хоолны үйлдвэрлэл эрхлэх явцад уур, чийгшил үүсэж заслын материалууд ховхорч, хөгц мөөгөнцөр үүссэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.******* энэ үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн байранд үүссэн хөгц, мөөгөнцөр, дүүжин таазны төмөрт зэврэлт үүссэн бөгөөд хариуцагч П. түрээсийн байрыг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан түрээсийн байранд учруулсан хохиролд 2,353,235 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. 8. Нэхэмжлэгчийн түрээсийн байранд учруулсан хохиролд 2,353,235 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд гарсан 90,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Бумбат Буурь ХХК-ийн Хаан банкны дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 9. Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөх, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг тус тус даалгуулах шаардлагыг шалгахад  9.1. Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаа Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөх, түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг тус тус даалгуулах тухай гэж өөрчилсөн. 9.2. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр түрээсийн байранд засвар хийх талаар буюу 9.6 м/кв талбай бүхий хоол бэлтгэх арын өрөөг хариуцагч өөрийн зардлаар бий болгосон бөгөөд энэ талаар маргаагүй. 9.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...харилцан тохиролцож коридорын хэсгийг хааж 9.6 м/кв талбай бүхий хоол бэлтгэх өрөөг шинээр байгуулахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж тус өрөөг байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

9.4. Харин түрээсийн байранд 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалганууд ашиглагдаж байсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын түрээсийн байранд засвар хийж байх үед facebook хаягаар явуулсан гэрэл зургаар нотлогдож байна. 9.5. Хариуцагчийн зүгээс 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалга байгаагүй, нугасгүй гипсэн хавтан байсан. Харин 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалганы хувьд хаадаггүй, үйл ажиллагаа явуулахад өнгө үзэмж, чанарын шаардлага хангахааргүй байсныг авч хаясан гэж тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан. 9.6. 1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын түрээсийн байранд засвар хийж байх үеэр facebook хаягаар нэг нэгэндээ явуулсан гэрэл зурагт үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлж авсан бөгөөд гэрэл зургаас үзэхэд 101 тоот өрөөний арын хананд байсан хаалга нь нугасгүй гипсэн хавтан байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байгаа бөгөөд онгойдог, шилэн бариултай нугастай 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалга байсан болох нь тогтоогдож байна. 9.7. Гэвч түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгануудыг хариуцагчийн зардлаар буцаан хийлгэхээр даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх, эрх зүйн байдал нь дээрдсэн гэж үзэх нөхцөл бүрдэхгүй юм. 9.8. Иймээс нэхэмжлэгчээс гаргасан Хоол бэлтгэх өрөө байгуулах зорилгоор барьсан блок ханыг хариуцагчаар буулгуулах, гарсан хогийг зөөлгөхийг даалгах ,түрээсийн байранд ашиглагдаж байсан 1.65х3 метрийн хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, 101 тоот өрөөний арын хананд байсан 1х2,26 метрийн хэмжээтэй модон хаалгыг түрээсийн байранд буцаан суурилуулахыг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хоёр:   Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

10.1. Хариуцагч П. нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 нийт 22,4*******,500 төгрөг гаргуулах болон Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. 10.2. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагчийн өмгөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг гаргуулах тухай шаардлагаа 843,175 төгрөг гаргуулахаар болгож багасган, нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэв. 10.3. Үйл баримтаар зохигчид нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ... гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул шүүх Иргэний хуулийн 318.4-т заасан Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна..гэсэн үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул гэрээний үүрэгт түрээслэгчээс түрээслүүлэгчид төлсөн 7,850,000 төгрөгийг буцаан гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Тодруулбал: 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл нэхэмжлэгч Д.*******аас түрээсийн гэрээний төлбөрийн тооцооллыг хүснэгтээр гаргахдаа түрээслэгч нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр хүртэл 5,950,000 төгрөг төлөгдсөн тухай хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч П.ын Төрийн банкны дугаар харилцах дансны хуулгаар 2018 оны 11 сарын 23-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр Д.*******ын дугаар дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 05 сарын 20-ны өдөр П. нь Д.*******д 2,550,000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч 2,500,000 төгрөгөөр бүртгэсэн байх тул зөрүү 50,000 төгрөг, хариуцагч нь түрээсийн байранд зориулан 400,000 төгрөгөөр халаагч тень /1 хавтас 207 хуудас/ худалдан авч, буцаан аваагүй, түрээсийн төлбөрт суутгасан гэх тул түүний үнэ 350,000 төгрөг, 2020 оны 04 сарын 13-ны өдөр Д.*******ын дансанд П.ын дугаар данснаас түрээс гэсэн утгатайгаар 500,000 төгрөг /1 хавтас 52/, нийт 7,850,000 төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт төлсөн болох нь нотлогдож байна гэж үзэв. 11. Хариуцагчаас нэхэмжлэгч нь түрээсийн байрны хаалгыг түгжиж түрээсийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 48 өдрийн хохиролд нийт 13,852,175 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 11.1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч П.ийг гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй улмаас Иргэний хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар түрээсийн байрны хаалгыг түгжсэн үйлдлээ хөрөнгийг саатуулан барьсан гэж тайлбарлаж, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөд цааш үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан гэж маргажээ. 11.2. Түрээсийн гэрээний зохицуулалтад түрээслүүлэгч барьцааны эрхтэй талаар заагаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй заажээ. Энэхүү хэм хэмжээ нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг дуусгавар болгоход биш харин үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүрэг болох түрээсийн төлбөр төлөх үүргийг түүний эд хөрөнгөөс хангуулах боломжийг бүрдүүлэхээр түрээслүүлэгчид хуулиар олгосон барьцааны эрх юм. 11.3. Гэвч нэхэмжлэгч зохигчид нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн үйл ажиллагаа явуулаагүй, энэ өдрөөр гэрээний харилцаа дуусгавар болсон гэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн гэрээ дуусгавар болсон зэрэг үндэслэл байх тул хариуцагчийн олох байсан орлого нэхэмжилсэн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэв.

12. Харин нэхэмжлэгч Д.*******ын зүгээс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн байрны гадна хаалгыг түгжиж тус байранд нэвтрэх боломжгүй болгосон бөгөөд түргэн хоолны газарт байсан хоолны материалуудыг авч чадаагүй улмаас хариуцагчид 843,175 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн оролцогчийн хүсэлтээр түрээсийн байранд шүүхээс үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр Жүр-Үр ХХК-ийн 26х5=130 ширхэг бургерийн талх, 20 ширхэг хот догны талх, Жаргалт хүнс ХХК-ийн 10,350+3,700 кг жуулчин хиам, 18 ширхэг зайдас, сиры 5х48=240, задгай ******* ширхэг нийт 277 ширхэг, 1 боодол далайн байцаа, шар доктор шингэн жүүс 9х10=90 задгай 8 ширхэг нийт 98 ширхэг, өндөг 30х6=180, задгай 17 ширхэг нийт 197 ширхэг, Майонез 2 килограмм 2 ширхэг байсныг тогтоож, бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг, далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүн хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд бусад бүтээгдэхүүнүүд хадгалалтын горим зөрчөөгүй хүнсэнд ашиглах боломжтой байсан тул хариуцагч уг бүтээгдэхүүнийг хүлээн авч эдгээр бүтээгдэхүүний хувьд ямар нэгэн шаардлага гаргахгүйгээр тохиролцсон. 12.1 Нэхэмжлэгчийн зүгээс далайн байцаа, шар доктор зэрэг бүтээгдэхүүний хувьд хадгалах хугацаа дуусаагүй байхад дээрх бүтээгдэхүүнийг хариуцагч өөрөө аваагүй, мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны хаалгыг цагдаа нар ирж нээхэд түргэн муудах бүтээгдэхүүнийг өөрсдөө авч явсан, би тэр өдрөөс хойш түрээсийн байрны цахилгааны хэвийн өгч хадгалалтын горим алдагдуулахгүйгээр хадгалж байсан учир эдгээр муудсан гээд байгаа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй гэж мэтгэлцсэн. 12.2. Шүүхээс явуулсан үзлэгээр бургерийн талх, хот догны талх, хиам, зайдас, өндөг далайн байцаа зэрэг бүтээгдэхүүнүүд муудсан хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон, харин сиры, майонез, шар доктор жүүс зэрэг бүтээгдэхүүнүүд хадгалах хугацаа дуусаагүй боловч хүнсэнд ашиглах боломжтой, боломжгүй эсэхийг тодорхойлох боломжгүй гэж, бүтээгдэхүүний тоо, хэмжээг бүрэн тогтоосон бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх бүтээгдэхүүнийг аваагүй болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбараар тогтоогдож байна. 12.3. Ийнхүү хариуцагчид муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөгийг хохирол учирсан нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Зохигчид дээрх бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээний хувьд маргаагүй болохыг дурдав. 13. Түүнчлэн хариуцагчаас 4 ажилтанд сул зогсолтын үеийн цалин буюу 48 өдрийн цалин нийт 2,880,000 төгрөг, урсгал зардал 199,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар дээрх төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал хариуцагч тус түргэн хоолны газарт 4 ажилтныг өдрийн 15,000 төгрөгийн цалинтай ажиллуулж байсан гэх бөгөөд хэрэгт ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус ажилтнуудад сул зогсолтын үеийн цалин өгсөн, мөн цахилгааны зардалд 150,000 төгрөг, цахилгаа холбооны зардалд 49,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 14. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д Талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч П. нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн байранд хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын зардалд 2,730,000 төгрөгийг нэхэмжилж байна. 14.1. Түрээсийн гэрээний 6.2.5-д Түрээслэгч түрээсийн байранд тохижилт хийсэн тохиолдолд гарах зардлыг өөрөө хариуцна гэж, 10.2-т Түрээслэгч нь түрээслүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр барилгын үндсэн хийцийг өөрчлөх, салгах боломжгүй хөрөнгө оруулалт хийхийг хориглоно заасан, нэхэмжлэгч хариуцагч нар түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түрээсийн байранд хариуцагчийн зүгээс нэмж хоол бэлтгэх өрөө гаргах, хананд обой наах зэрэг засан сайжруулалт хийсэн, түүнийг хариуцагч зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, facebook хаягаар хоорондоо явуулж байсан зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна. 14.2. Иймд хариуцагчийн түрээсийн байранд 2,730,000 төгрөгийн засан сайжруулалтын зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Ингэснээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,6,175 төгрөгийг хангаж, үлдэх 13,740,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 16. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт сард 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцон түрээсийн байрыг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашигласан ба одоо гэрээний харилцаа дуусгавар болсонд зохигчид маргаагүй. 17. Сонголт трейд ХХК-ийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 01/09 дугаар албан бичгээр Д.*******ыг өөрийн компанийг шүүхэд төлөөлөх эрх олгож, итгэмжлэлийг шүүхэд бичгээр ирүүлжээ. 17.1. Шүүхээс маргаан бүхий түрээсийн гэрээг нэхэмжлэгч Д.******* нь өөрийн нэр дээрх улсын бүртгэлд бүртгэлтэй төвийн 101 тоот үл хөдлөх эд хөрөнгөөр П.той түрээсийн гэрээний харилцаа үүсгэсэн болох нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлагыг гэрээний нэг тал болох Д.******* нь дангаар хариуцах нь зүйтэй гэж үзсэн болохыг дурдав. 18. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүхээс утсаар мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлгээс өөрийн хүсэлтээр гарсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэж өөрийн биеэр мэдэгдсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж боломжтой гэж үзсэн болно. 19. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн *******5,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95,059 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 441,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101,301 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,040 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгч П.од олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч Сонголт трейд ХХК, Д.******* нарын холбогдуулан гаргасан Түрээсийн төлбөр, алданги 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 5*******,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөг, нийт 8,6,175 төгрөгийг гаргуулан, хариуцагч П.од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас, олох байсан 48 өдрийн орлого, ажилтнуудын цалин, урсгал зардал, засвар хийсэн материалын үнэ зэрэг 13,740,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах төвийн 105 тоотод байрлах түргэн хоолны газарт байрлах П.ын өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг тус тус нэхэмжлэгч Д.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 4.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн *******5,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95,059 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 441,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101,301 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,040 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулж нэхэмжлэгч П.од олгосугай. 5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 /ерэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас гаргуулж Бумбат Буурь ХХК-ийн Хаан банкны дугаартай дансанд төлүүлсүгэй. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ