Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2023/00017

 

*******, “*******” ХХК нарын нэхэмжлэлтэй

*******од холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь даргалж,  шүүгч Г.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2023/00288 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, “*******” ХХК нарын  нэхэмжлэлтэй хариуцагч *******од холбогдох

Түрээсийн төлбөр, алданги нийт 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, олох байсан 48 өдрийн орлого 7.200.000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, ажилтнуудын цалин 2,880,000, урсгал зардал 199,000, засвар хийсэн материалын үнэ 2.730.000 нийт 22,433,500 төгрөг гаргуулах болон *******ын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Н.Бүжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: 

Миний бие Лемон төвийн 101 тоот 46,6 м/кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 1 өрөө байрыг 1 сарын 699,000 төгрөгийн түрээс гарсныг хөнгөлж, 540.000 төгрөгөөр түрээслэхээр *******той 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Үүнээс хойш 2 тал түрээсийн байрны тооцоог нийлээгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор сумын Сонголт плаза төвийн 202 тоот өрөөнд уулзаж тооцоог нийлсэн. Одоо 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын 540,000 төгрөг нийт 1,620,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг гэрээний дагуу төлөөгүй. Мөн дээр нь түрээсийн байрны хэрэглэсэн цахилгааны 6 дугаар сарын 13-ны байдлаар 234,452 төгрөгийн төлбөр, 7 дугаар сарын 13-ны өдрийн цахилгааны төлбөрийн нэхэмжлэл 136,149 төгрөг гарч нийт 370,580 төгрөгийн цахилгааны төлбөрөө төлөөгүй хохирол учруулаад байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,620,000 төгрөг, алданги 594,000 төгрөг, цахилгааны төлбөрт 310,580 төгрөг, нийт 2,524,601 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч ******* 2020 оны 09 сарын 17-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

2020 оны 04 сарын 13-нд 2 талаас тооцоо нийлсэн актаар түрээсийн гэрээний төлбөрт төлөөгүй үлдсэн 4,550,000 төгрөгөөс 2018 оны 11 сард төлсөн байх гэсэн 500,000 төгрөгийн баримтыг авч ирж үзүүлээд энэ төлбөрийг хасуулахаар тохирсон ч авч ирж үзүүлээгүй. Мөн 2020 оны 04 сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлөхөөр амласан ч огт төлөөгүй байгаа юм. 2020 оны 05 сарын 05-нд төлөх 2,350,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж, 5 сарын 25-нд 2,550,000 төгрөг болгож, ХААН банкны миний харилцах дансанд шилжүүлсэн байна. Иймд түрээслэгч *******оос түрээсийн гэрээний 4 зүйлийн 4.7-д заасны дагуу төлөөгүй үлдсэн түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг, алданги өдрийн 0.5 хувиар бодож , хуулийн дагуу үнийн дүнгийн 50 хувиар тооцож 750,000 төгрөг алданги нийт 2,250,000 төгрөг. Үүн дээр цахилгааны төлбөр 471,745 төгрөгөөс зөрүү 101,114 төгрөгийг нэмж, нийт 2,351,114 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нийт 4,875,745 төгрөг гаргуулж өгнө үү..гэжээ. 

Нэхэмжлэгч ******* 2020 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

******* нь 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Лемон төвийн 101 тоот миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглах явцдаа түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсэлсэн эд хөрөнгийн зориулалтыг өөрчилж эвдрэл, гэмтэл учруулснаас үүссэн нэмэлт зардал болох 2.26*1.0 хэмжээтэй өрөө хоорондын модон хаалга, кроптойгоо 400,000 төгрөг, гаднаас ороход дотор талд байсан шилэн жижиг нүдтэй 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай модон хаалга, гадна кроптойгоо 700,000 төгрөг, хаалга суулгах ажлын хөлсөнд 60,000 төгрөг, мөн гадна талд байсан вакум 1.65*3.0 хэмжээтэй 2 хавтастай хаалга, гадна кроптойгоо 544,000 төгрөг, 2 өрөөний барилгын засварын зардалд 856,400 төгрөг болж байгаа ба нийт 2,560,400 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж нийт 7,436,145 төгрөг гаргуулж өгнө үү..гэжээ.

 Нэхэмжлэгч ******* 2021 оны 01 сарын 04-ний өдөр шүүхэд гарсан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: 

Тус шүүхэд хянагдаж буй *******ын нэхэмжлэлтэй хариуцагч П *******од холбогдох иргэний хэрэгт ******* миний бие нэхэмжлэгчээр өмгөөлөгчийн хамт оролцож байгаа билээ. Нэхэмжлэгч ******* миний бие 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагад дутуу тусгасан зарим заалт болох блок хана буулгах 468,000 төгрөгийн нэхэмжлэлээс мөн 2 хаалганы төлбөр болох 1,160,000 төгрөг нийт 1,628,000 төгрөгийн нэхэмжлэлээс тус тус татгалзаж, эдгээр нэхэмжлэлийг өөрчилж, мөн түрээсийн дутуу төлсөн төлбөрийг 9.061.957 төгрөгөөр нэмж нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* надтай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор суманд №СП/20181122/01 тоот түрээсийн гэрээг байгуулж, *******ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0320000413 дугаартай 67,76 м.кв талбайтай 2 өрөө байрнаас 30.8 м.кв талбайтай №102 тоот нэг өрөөг, ******* ХХК-ийн өмчлөлийн 142.35 м.кв талбайтай 103, 104, 105 тоот 3 өрөөтэй байрны 103 тоот 30.8 м.кв талбайтай 1 өрөөг, нийт 2 өрөөг тус тус түрээсээр ашиглахаар хүлээж авсан. Нэхэмжлэгч би ******* ХХК-аас 103 тоот 30,8 м/кв талбайтай 1 өрөөг түрээслүүлэх гэрээг хийх зөвшөөрөл бичгээр, итгэмжлэлийг авсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзээд ажлын байр дамждаг байж болохгүй, тусдаа хаалгаар орж гардаг шаардлага тавьсан тул хүлээж авсан 102, 103 тоот 2 өрөөг буцаах өгөх санал гаргасан. Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 102, 103 тоот 2 өрөөг буцааж өгч, оронд нь ******* миний өмчлөлийн 67,76 м.кв талбайтай 2 өрөөтэй, үл хөдлөх хөрөнгийн 36,96 м.кв талбайтай 101 тоот 1 өрөөг дээр нь нэмж (******* ХХК-ийн өмчлөлийн 142.35 м/кв талбайтай 3 өрөө байрны 103, 104 тоот өрөө руу коридороос орох хаалгыг хааж, нийт 210.11 м/кв талбайтай тус тусдаа 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй) байрны 2 хаалгыг. дундын коридортой нь хааж, нэмж 9.6 м/кв талбайтай нэг жижиг өрөөг шинээр гаргаж өгч, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг Түргэн хоолны зориулалтаар түрээсээр ашиглах L/2018/0404/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж байрыг хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч би ******* ХХК-аас 103, 104 тоот өрөө рүү орж гардаг хаалгыг хааж, коридорыг хааж өрлөг блокоор өрж болох талаар зөвшөөрлийг бичгээр авсан болно. Тайлбар хэлэхэд: 103 тоот өрөө нь 2551179 регистрийн дугаартай, ******* ХХК-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, 1 давхрын эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байрны 30.8 м/кв талбайтай 1 өрөө нь ба 102, 104 тоот өрөөнүүд рүү дамжиж ордог өрөөний хаалга ба энэ өрөөний хаалгыг хааж. коридорт нь шинээр блокон хана өрж, хоол бэлтгэх 9.6 м/кв талбайтай өрөөг шинээр гаргах авах саналыг түрээслэхээс өмнө нэхэмжлэгч надад тавьсан юм. Хариуцагч 2 жил урт хугацаанд түрээслэх хүсэлт гаргаж, түрээсийн байрны хийц, зохион байгуулалтын зарим хэсгийг өөрчилж өгөхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг харгалзан үзэж 101, 103 тоот өрөөнүүдийн хаалгыг хааж, коридорт түр хугацаанд блокоор 5.4 м.кв талбайтай хана шинээр өрөхийг зөвшөөрч 9.6 м.кв талбайтай хоол бэлтгэх өрөөг шинээр гаргуулсан байдаг. Коридороос орох *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай байрны 2 өрөөний нэг 101 тоот өрөөний хаалгыг хаахдаа, ******* ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-032001576 дугаартай, 142.35 м/кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй 3 өрөө байрнаас 1 өрөөний буюу 103 тоот 30.8 м/кв талбайтай өрөөний хаалгыг түр хааж өрлөг өрж шинээр хана гаргахдаа түрээсийн гэрээ дуусахаар буцааж, хэвийн байдалд оруулахаар засаж өгөхөөр амлаж, жижиг өрөө гаргасан байдаг. Түрээсийн гэрээ цуцлагдаж цаашид шинээр барьсан блок ханыг ашиглах шаардлага байхгүй болсон тул барьсан блок ханыг буулгуулж, гарсан барилгын хогийг зөөж, цэвэрлэхэд гарах 468.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, уг блок ханыг хариуцагчийн өөрийнх нь зардлаар буулгах, гарсан барилгын хогийг зөөх 103 тоот өрөөний хаалгыг хаасан хаалтыг авч, хаалгаар орж гарах боломжтой болгож, урд нь түрээсийн байрыг хүлээж авсан шиг хана хаалгыг хэвийн байдалд оруулж засаж өгөхийг хариуцагчийн өөрийнх нь зардлаар хийж дуусгахыг тус тус даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн байранд шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлд хана өрсөн талаар тодорхой тусгаж тэмдэглэсэн байна. Харин түрээслүүлэгч надтай ярилцаагүй, зөвшөөрөлгүй, дур мэдэн хийц зохион байгуулалтыг өөрчилж зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоог өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см зайтай суулгасан 1.65х3.0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4.95 м/кв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан, 101 тоот өрөөний арын хананд байсан коридор луу гарах 1,0х2,26 метрийн хэмжээтэй, 2.26 м/кв талбайтай, 5 жилийн өмнө суулгасан, ямар нэг хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан 2 ширхэг модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байгаа хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар маргадаггүй. Нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байгаа тул дээрх 4.95, 2.26 м/кв талбайтай, нийт 7.21 м/кв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд, кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа гэх тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг коридор талаас хаасан хаалтыг авч засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудын хариуцагчийн өөрийнх нь зардлаар гаргуулж хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн дүгнэлт, 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03 тоот Баянхонгор аймгийн Бумбат суурь ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр өрөөнүүдийн мөөгөнцөртсөн хана, дүүжин таазны засварын ажлын төсвийг тооцож 1,507,235 төгрөгийн хохирлын үнэлгээг гаргасан. Хариуцагчийн өрсөн блок ханыг буулгах, 2 модон хаалга суулгах зардлууд одоогоор хаана ч тооцогдож тусгагдаагүй болно. Хариуцагч П.Энх-оршихтой 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 36.9 м/кв 101 тоот өрөөг, коридорт шинээр гаргасан 9.6 м/кв 1 өрөө, нийт 46.1 м/кв талбайтай 2 өрөөг түрээслэхээр L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээсэлсэн ба 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал бусад хэрэгслийг авч, өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 10,960,875 төгрөг гарсныг бууруулж, хуульд зааснаар алдангийг нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын засварын төлбөрт 1,507,235 төгрөг шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг, нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урд нь нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. 

Нэхэмжлэгч ******* 2021 оны 08 сарын 27-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Түрээслэгч нь надтай харилцан ярилцаагүй, зөвшөөрөлгүй дур мэдэн хийц, зохион байгуулалтыг өөрчлөн зассаны улмаас учруулсан хохирол болох 101 тоот өрөө рүү гаднаас орох цагаан вакум хаалганы дотор талд 50 см-ын зайтай суулгасан 1.65*3,0 метрийн хэмжээтэй 2 хавтастай 4,95 мкв талбайтай 3 жилийн өмнө суулгасан, ямар ч эвдрэрч хэмхэрсэн зүйлгүй модон хаалга, гадна кропын хамт хүлээлгэж өгсөн байсан. 101 тоот өрөөний арын хананд байсан кридор руу гарах 1,0*2,26 метрийн хэмжээтэй, 2,26 мкв талбайтай 5 жилийн өмнө суулгасан, ямар нэгэн хагарсан эвдэрсэн зүйлгүй, бүрэн бүтэн, 1 модон хаалга, кроптой хамт хүлээлгэж өгсөн байсан, 2 ком модон хаалганууд зөвшөөрөлгүй эвдэж авч хаясан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагчаас гаргаж өгсөн фото зураг, нотлох баримтуудад тодорхой харагдаж байна. Хариуцагч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргаангүй нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн тул 4,95, 2,26 мкв талбайтай, нийт 7,21 мкв талбайтай 2 модон хаалга, кропны нийт төлбөр 1,160,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, 2 модон иж бүрдэл хаалганууд кропуудыг хариуцагч өөрөө авч хадгалж байгаа тул хариуцагчаас гаргуулж, мөн дээр дурдсан блокон ханыг буулгуулж, гарсан хогийг зөөлгөх, 103 тоот өрөөний хаалгыг кридор талаас хаасан хаалтыг авч, засварлаж, хэвийн байдалд нь буцаан оруулах зэрэг ажлуудыг хариуцагчийн өөрийн нь зардлаар гаргуулж, хийж, нэхэмжлэгчийн түрээсийн байранд суурилуулж, засварлаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус өөрчилж гаргаж байна. Хариуцагч *******той 2018 оны 12 сарын 26-ны өдөр 36,9 мкв талбайтай №101 тоот өрөөг, кридорт шинээр гаргасан 9,8 мкв 1 өрөө, нийт 46,1 мкв талбайтай 2 өрөөг түрээслэхээр түрээсийн гэрээг 2 жилээр байгуулж түрээслэсэн ба 2021 оны 05 сарын 19-нд түрээсийн байрнаас хариуцагч ширээ сандал болон бусад хэрэгслийг авч өрөөг хүлээлгэн өгч сулласан өдөр хүртэл түрээсийн төлбөрт 9,417,000 төгрөг, алдангид 4,948,500 төгрөгийг нэмж нийт түрээсийн төлбөр, алдангийн хамт 14,365,500 төгрөг гарсан. Хариуцагч түрээсийн өрөөг түрээсээр ашиглаж байх үед гарсан цахилгааны төлбөр төлөөгүй үлдсэн төлбөрт 533,967 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 2 өрөөнд учруулсан хохирлын барилгын төлбөрт 1,507,235 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 90,400 төгрөг нийт нэхэмжлэлийн төлбөр 16,497,102 төгрөг болж байна. Иймд урьд нэхэмжилсэн 7,435,145 төгрөг дээр нэмж 9,061,957 төгрөгөөр ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна..гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2022 оны 03 сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

Миний бие тус шүүхэд хариуцагч *******ын буруутай үйлдлээс болж түрээслэж байсан Лимон төвийн 101 тоот өрөө, арын гал тогоо хийж байсан өрөөнд хоол хийхдээ их хэмжээний уур гаргаж, агааржуулалтыг барилгын стандарт журмын дагуу хийгээгүйгээс, 101 тоот өрөө, хоолны өрөө 2-оос гадна залгаа байсан хажуугийн ариун цэврийн өрөөний хана тааз битүү хөгц мөөгөнцөр ургаж дээврийн дүүжин таазны төмрүүд зэврэлт үүсэж, өрөөнүүдийн дээврийн 1 дүгээр давхарын Лимон төвийн 101, 102 тоот өрөө бас кридорын таазны барилгын хийцэд муугаар нөлөөлж, хийц, даацын бетон арматурт зэврэлт үүсч, шатны хийц суларч, барилгын аюулгүй байдал алдагдсан талаар Баянхонгор аймгийн МХГ-ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр ихээхэн хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон байна. Шүүхээс 2020 оны 09 сарын 02-ны өдөр үзлэг хийх үед наад талаас хаалттай байсан тул ариун цэврийн өрөөнд орж үзээгүй чадаагүй байсан юм. Би 2022 оны 01 сарын 10-ны өдөр ариун цэврийн өрөөгөө ашиглахаар онгойлгоход энэ өрөөний тааз ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазанд хөгц мөөгөнцөр үүсч, таазны төмөрүүд зэвэрсэн байхыг олж мэдсэн. Энэ өрөөний барилгын хана тааз, дүүжин таазны төмрийг авч сольж засварлахад дээврийн бүтээц, хийц, бетон арматурт үүссэн зэврэлт, хөндий зайг шавардах, шатны суларсан эвдрэлийг чангалж гагнах зэрэг засварт урьдчилсан байдлаар 846,000 төгрөгийн барилгын засварын тооцоо гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 846,000 төгрөгөөр нэмэгдүүлж, урд гаргасан 16,497,102 төгрөгийн нэхэмжлэл дээр нэмж, нийт 17,343,102 төгрөг болж байна..гэжээ. 

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

******* нь түрээслэх байр засвар хийх шаардлагатай байгаа тул засвар хийж орох хүсэлт гаргаж улмаар байрны засварын зардалд нийт 1,275,000 төгрөг зарцуулснаа хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн ******* нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заасан 5,6 сарын төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа тавьсан ч биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж маш бүдүүлэг зан гаргасан тул арга буюу 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн байрыг түр хугацаанд хаасан. 07 сарын 01-ний өглөө ******* нь Улаанбаатарт өөрөө ирсэн. Тэгэхэд нь уулзаж тооцоогоо хийж дуусгая гэхэд хүлээж аваагүй, ирээгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх шаардлага удаа дараа тавьсан боловч утасдаад утсаа авдаггүй, мессеж бичээд хариу өгөхгүй ******* нь гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй 44 хоног болсон тул арга буюу шүүхэд хандсан. Тиймээс түрээслүүлэгч миний зүгээс буруутай үйлдэл байхгүй тул алдагдсан орлогыг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. 14,583,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй..гэжээ. 2020 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа: ******* нь 2020 оны 04 сарын 13-ны байдлаар 2 талаас тооцоо нийлэхэд 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 16 сарын төлбөрт 8,000,000 төгрөг төлөхөөс дөнгөж 3,950,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч *******д 4,550,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч 2018 оны 11 сард 500,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлэг хийсэн гэх боловч хариуцагчаас төлбөрт шилжүүлсэн баримтаа олж авчирч тооцоо нийлж чадаагүй үлдсэн. Хэрвээ энэ баримтаа олвол 500,000 төгрөгөө хасуулж, үлдсэн 3,550,000 төгрөгийг 2 хувааж, 1,200,000 төгрөгийг 4 сарын 25-ны өдөр өгье, үлдсэн 2,350,000 төгрөгийг 5 сарын 5-ны дотор төлүүлэх боломж олгоно уу гэх хүсэлт гаргаж, 2 талаас төлүүлэхээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл 1,000,000 төгрөгийг төлбөрөө төлөөгүй билээ..гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *******тай L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээ нь Номгон 1-р багт байрлах Лемон төвийн 101 тоотод байрлах 4406 м/кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1 өрөө байрыг түргэн хоолны газар ажиллуулахаар 1 сарын түрээсийг 500,000 төгрөгөөр тооцож дээрх гэрээг байгуулсан. Уг түрээсийн байрыг түрээслэн суух өдрөөс түрээслүүлэгч *******тай засварыг бид өөрсдөө хийж, засварын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгаад явна гэж харилцан тохиролцож байж байрыг засварласан. Ингээд нийт 4,005,000 төгрөгийн засвар хийгдсэн. Үүнээс 1,275,000 төгрөгийг түрээсэнд суулгуулахаар тохиролцоод 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. 2020 оны 5, 6 сарын түрээсийг 7 сарын 10-ны дотор төлөхөөр *******тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлээд тохиролцсон байсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хойгуур 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө түргэн хоолны газрыг гаднаас нь цоожилсон байсан. Энэ байдлыг манай тогооч над руу утсаар хэлсэн. Үүний дараа *******ын 99110356 дугаар утас руу залгаж хоолны газраа ажиллуулах болон түрээсийн талаар ярихад хариуд нь түрээсийн тооцоогоо дуусга тэгж байж онгойлгоно гэж хэлсэн. Үүнээс хойш удаа дараа утас руу нь залгаж ярьж ойлголцох гэсэн боловч заримдаа авахгүй, зарим үед холбогдохгүй байсан. Миний хувьд одоог хүртэл түргэн хоолны газраа түрээслүүлэгчийн түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түүний ааш авираас болж их хэмжээний хохирол амсаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч *******ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргана гэжээ. 2.2. 2022 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа: *******ын 2022 оны 03 сарын 15-ны өөр тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* миний бие Лимон төвийн 101 гэх тоот 44,6 мкв өрөөг анх түрээслэхдээ түргэн хоолны зориулалтаар түрээслэнэ гэдгээ тухайн үед ярьж, хэлж тохирч үйл ажиллагаа явуулсан. Тухайн байранд би агаар солилцох хэмжээний хэмжээний засвар хийсэн. Агаар болон хоолны уур хангалттай гадны агаартай солилцдог байсан. Мөн ******* нь түргэн хоолны газраас тодорхой хэмжээний уур гарах талаар мэдэж байсан. Нөгөөтэйгүүр ариун цэврийн өрөөний тааз болон ханын будаг эмүльс ховхорч хөндийрсөн, таазны төмрүүд зэвэрсэн нь түргэн хоолны газар ажиллуулснаас үүссэн гэмтэл болон элэгдэл хорогдол биш юм. Энэ барилга нь хуучин барилга бөгөөд олон жил үйл ажиллагаа явагдаж байгаа өрөө буюу байшин юм. Байшингийн олон жилийн элэгдэл хорогдол гэж бий. Үүнээс үүдэн ариун цэврийн өрөө байтугай бусад өрөө нь ч гэсэн элэгдэл хорогдолд орсон байсан. Миний бие анх 101 тоот гэх өрөөг түрээслэх үед ч энэ өрөө болон байр маш их элэгдэл, хорогдолтой байсан. Бид засвар хийх талаар тохироод л орж засвар хийж, засан сайжруулан орж, үйл ажиллагаагаа явуулсан. Аймгийн МХГ-ын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 05-07-003/25 тоот улсын байцаагчийн дүгнэлт нь өрөө болон байшингийн элэгдэл хорогдлын талаар дүгнэсэн болохоос биш ******* миний түргэн хоолны газар ажиллуулснаас үүдэн уг өрөө болон байшинд хохирол учирсан талаарх дүгнэлт биш юм. Хариуцагч ******* нь уг дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар ойлгож, өөртөө давуу байдал үүсгэж байна гэж үзэж байна. Иймд *******ын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн тус шүүхэд гаргасан 846,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна..гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

******* би Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Лемон төвд байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий 46,6 м/кв талбайг түргэн хоолны газраар ажиллуулахаар *******тай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр L/20180404/01 дугаарын гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Бид түрээсийн байранд засвар хийж орохоор түрээслүүлэгчтэй харилцан тохиролцож засварын зардлыг өөрөө төлж түрээснээс суутган гэж амаар ярилцаж тохиролцож нийт 4,005,000 төгрөгийн засвар хийж байрыг өнгө үзэмжтэй, тав тухтай болгосон үүнээс түрээслүүлэгч нь 1,275,000 төгрөгийг түрээснээс суутган тооцож, үлдэгдэл 2,730,000 төгрөгийг суутгаагүй явж байсан. Ингээд би гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрөө сар бүр хугацаанд нь төлж, урсгал зардал болох цахилгаан, халаалт, хог гэх мэт зардлыг харилцан тохирсны дагуу би өөрөө төлж явсаар ирсэн. Гэтэл 2020 оны 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөр болох нийт 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч *******тай түрээсийн тооцоо нийлэх үед ярьж тохирсон байсан. Ингээд миний бие Улаанбаатар хот руу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас явсан байх хойгуур 2020 оны 7 дугаар сарын 1-ний өглөө 07 цаг 30 минутад манай ажилтан тогооч н.Батчимэг, бэлтгэгч н.Батчимэг нар нь ажил дээрээ ирэхэд түргэн хоолны газрын хаалгыг гадна талаас нь гинжилж цоож зүүсэн байсан талаар надад хэлсэн. Тухайн үед би түрээслэгчийн 99110356 дугаарын утас руу ярьж хэлэхэд хариуд нь түрээсийн тооцоогоо дуусгаа түүний дараа онгойлгож өгнө гэж хэлсэн. Хариуд нь би дотор талд муудах бүтээгдэхүүнүүд байгаа түүнийгээ авъя гэхэд хариуд нь онгойх боломжгүй түлхүүр нь надад байна. Би Улаанбаатарт байна гээд утсаа тасалсан. Үүнээс хойш би удаа дараа утас руу нь залгаж байгаад хоолны газрыг онгойлгуулж бэлэн байсан махан бүтээгдэхүүнийг тогооч, бэлтгэгч нараар гаргуулж авсан. Үлдэгдэл бүтээгдэхүүнийг авхуулалгүй гар гэж хөөгөөд байна гэж над руу ярьсан. Үүнээс хойш 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр миний бие аймагт ирж ******* руу дахин утсаар Түргэн хоолны газраа ажиллуулах талаар ярих гэсэн боловч 99110356 дугаарын утас нь холбогдоогүй. Ингээд өнөөдрийг хүртэл 48 хоногийн ажил тасалдаж, би орлогогүй сул зогсож мөн ажилчид маань ажилгүй болж хоолны газарт байгаа түргэн муудах бүтээгдэхүүнүүд өмхийрч муудаж, ажилчдаа авч үлдэхийн тулд сул зогсолтын цалинг хүртэл олгож өөрөө өнөөдрийг хүртэл хохирч явна. Мөн түүнчлэн түрээсийн байр нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цэвэр, бохир усгүй, 00 байхгүй байр байсан ба аймгийн мэргэжлийн хяналтаас манайд удаа дараа шаардлага ирдэг байсан. Энэ талаар түрээслэгчид удаа дараа хэлж байсан ба анх түрээсэлж гэрээ хийхдээ ч хэлж шаардсан ******* инженерийн шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир устай болгож, 00 хийж өгнө гэж байнга хэлж, хамтарч дэмжиж ажиллана гэж хэлсээр ирсэн. Энэ үүргээ мөн түрээслүүлэгч биелүүлдэггүй байсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний үүргээ өөрөө зөрчиж, түрээслүүлэгчийн байж боломгүй авир ааш гаргаж байгаа нь түрээслэгч ******* миний өнөөдрийг хүртэл Түргэн хоолны газраас олох байсан орлого, олон ажил үйлчилгээг тасалдуулж, миний болон ажилчдын маань эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 48 хоногийн орлого 7,200,000 төгрөг, түргэн хоолны газарт байгаа муудсан бүтээгдэхүүний үнэ 1,574,500 төгрөг, 48 хоногийн ажилчдын цалин 2,880,000 төгрөг, түрээсийн байранд засвар хийсэн материалын үнэ 2,730,000 төгрөг нийт 14,583,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 2.4. Хариуцагч ******* 2020 оны 09 сарын 03-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ******* нь түргэн хоолны газарт байгаа миний өмчлөлийн ширээ, сандал, хөргөгч, хоол халуун баригч, шилэн өргүүр, 2 дамжлагын угаалтуур, тек, хоол бэлтгэлийн тавиур бандан, халаагч шүүгээ, эгнээтэй тавиур, будаа агшаагч, жин, шарагч, гал тогооны хэрэглэгдэхүүний комплекс зэрэг миний өмчлөлийн гал тогооны тоног төхөөрөмж тавилгуудыг одоог хүртэл тус байрнаас гаргаж өгөлгүй гаднаас нь гинжлэн цоожилж өөрийн дураар барьцаалж байгаа нь миний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг маань бүдүүлгээр зөрчиж байна. Иймд эдгээр эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү..гэжээ.

Хариуцагч ******* 2022 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: 

******* би түргэн хоолны газар ажиллуулахаар Лимон төвийн 101 тоотод байрлах 44,6 мкв өрөөг түрээслэхээр 2018 оны 12 сард хэлэлцэн тохирч гэрээ хийх талаар ярьж уг өрөөнд тохирсны дагуу засвар хийж орон үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэрээг хариуцагч *******тай байгуулж гэрээний үнийн дүнг сарын 500,000 төгрөгөөр тохирч байгуулсан. Гэрээг байгуулахдаа надад тодорхой сайн танилцуулаагүй гарын үсэг зуруулж авч байсан. Миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаарын гэрээний түрээсийн төлбөрийг төлж явсан. Уг гэрээн дээр өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан үүсээгүй, хүлээцтэй хандсаар ирсэн. Дээрх түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш юм. Учир нь уг түрээсийн гэрээ нь Үл өдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ учраас миний бие 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрт төлсөн нийт 7,850,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү..гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн L/20180404/01 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэгч ******* ХХК, ******* нарын П.Өлзий-Оршиход холбогдуулан гаргасан Түрээсийн төлбөр, алданги 14,365,500 төгрөг, цахилгааны төлбөр 533,967 төгрөг, өрөөний засварын төлбөр 2,353,235 төгрөг, шинжээчийн зардал 90,400 төгрөг, нийт 16,497,102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блок ханыг буулгуулж, гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас Түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7,850,000 төгрөг, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 843,175 төгрөг, нийт 8,693,175 төгрөгийг гаргуулан, хариуцагч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас, олох байсан 48 өдрийн орлого, ажилтнуудын цалин, урсгал зардал, засвар хийсэн материалын үнэ зэрэг 13,740,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Лемон төвийн 105 тоотод байрлах түргэн хоолны газарт байрлах *******ын өмчлөлийн модон ширээ 5 ширхэг, түшлэгтэй сандал 20 ширхэг, түшлэггүй сандал 14 ширхэг, хөргөгч 2, хоол халуун баригч 1, шилэн хөргүүр 1 ширхэг, 2 дамжлагын угаалтуур 1 ширхэг, 1,5*70 хэмжээтэй тек 1 ширхэг, хоол бэлтгэлийн тавиур бандан 1, халаагч шүүгээ 1, эгнээтэй тавиур 2, будаа агшаагч 2, жин 1, шарагч 1, гал тогооны комплект 1, камер, интернэт модем 1, газын плитк 2, 2 ширхэг МСS cola ХК-ийн хөргөгчийг тус тус нэхэмжлэгч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 335,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 95,059 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 441,618 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101,301 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,040 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 90,400 /ерэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулж Бумбат Буурь ХХК-ийн Хаан банкны 5225345569 дугаартай дансанд төлүүлж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******ын тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******ын нэхэмжлэлтэй Энх-Оршиход холбогдох иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн 131/ШШ2023/00288 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нь тухайн хэрэг маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, түүний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд нийцүүлэн эрх зүйн үнэн зөв дүгнэлт хийлгүй, хэтэрхий нэг талыг барьсан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэрээний талууд байгуулсан гэрээгээ түрээсийн гэж нэрлэсэн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний шинж нь эд хөрөнгө хөлсний гэрээний эсхүл түрээсийн гэрээний аль шинжийг илүү агуулсан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, мөн шүүх гэрээний зүйл юу болох, гэрээний зорилго, гэрээний зүйлийг нэхэмжлэгч хэрхэн ашиглаж үйл ажиллагаа явуулсан байдлын талаар тодорхой дүгнээгүй атлаа дээрх гэрээ нь түрээслүүлэгч тал түргэн хоолны газар эрхлэхэд нь зориулж үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэхүү гэрээний гол шинж нь гэрээгээр шилжүүлсэн тодорхой хөрөнгийг түрээслэгч ашиглахаас гадна уг хөрөнгөөс үр шимийг хүртэж ашиг орлого олох явдал байна. Тухайлбал, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д ...эд юмсыг зориулалтын дагуу ашигласны үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүн нь эд юмсын үр шим байна гэж заасан байх бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох 101 тоот өрөөг хариуцагч нь аж ахуйн зориулалтаар ашиглаж, ашиг олох зорилгоор шилжүүлэн аваагүй тул гэрээг түрээсийн харилцаа гэх боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх тул хуулийн 318.4-т заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж улмаар нэхэмжлэлийн шаардлагыг / бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжиж, нэхэмжлэгч нь /хөлслүүлэгч/ гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, хариуцагч нь /хөлслөгч/ сар бүр тогтоосон хугацаанд хөлс төлөх гэрээгээр тохирсон үүргээ аль, аль нь биелүүлсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх буюу түрээсийн төлбөрт төлсөн 7.850.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.” заасантай нийцээгүй гэж үзэж байна. Мөн муудсан барааны үнэ 843,175 төгрөг, нийт 8,693,175 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох шийдвэр нь, миний хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргасан нэхэмжлэлийн 16,497,102 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрүүд нь хууль бус шийдвэр болсон байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцааж  шийдвэрлэв.

Учир нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь *******од холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа өөрчилсний эцэст түрээсийн төлбөр, алданги 14 365 500, цахилгааны төлбөр 533 967, өрөөний засварын төлбөр 2 353 235, шинжээчийн зардал 90 400 нийт 16 497 102 төгрөг гаргуулах, 2 модон хаалганууд буцаан суулгуулах болон блокон ханыг буулгуулж гарсан хогийг хариуцагчийн зардлаар зөөлгөхийг даалгахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч *******  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч , улмаар түрээсийн гэрээний төлбөрт төлсөн 7 850 000, олох байсан орлого 7 200 000, муудсан бараа бүтээгдэхүүний үнэ 1 574 500, ажилтнуудын цалин 2 880 000, урсгал зардал 199 000, засвар хийсэн материалын үнэ 2 730 000 нийт 22 433 500 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргалджээ.

3. Нэхэмжлэгч болон  хариуцагч  нар нь 2018 оны 12 дугаар 26-ны өдөр Лемон төвд байрлах 101 тоот өрөө болон хоол бэлтгэлийн өрөөг коридорт шинээр бий болгож нийт 46.6 м/кв талбайг түргэн хоолны үйлчилгээ явуулах зориулалтаар 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ.

4.Нэхэмжлэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцож давж заалдсан гомдлоо тайлбарлахдаа хэргийн материал танилцуулаагүй талаар гомдлыг гаргалаа.

5. Урьд нь тухайн хэргийг давж заалдах шүүхээр хянан хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож харгийг анхан шатны шүүхэд буцаажээ. Энэнээс хойш хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан баримтыг шалгаж үзэхэд         3 дугаар хавтаст хэргийн 154, 169, 213, 225, 231, 240 дугаар хуудсанд нийт 6 удаагийн хэрэг танилцуулсан баримт авагджээ. Уг баримтуудад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн нэр байх боловч хэрэг танилцуулсан гэж гарын үсэг зуруулсан, эсвэл хэргийн материалыг цахимаар болон хуулбар хувийг явуулж танилцуулсан гэх ямар нэгэн тэмдэглэл огт байхгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай  танилцах эрхийг хуульчилж өгчээ

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид сүүлийн 6 удаа шүүх хуралдаан зарласны дараа ямар нэгэн байдлаар хэргийн материал нэг ч удаа танилцуулалгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ..

8. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж  шийдвэрлэлээ.

9. хэргийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн үндэслэлээр хүчингүй болгож буй тул хэрэг шийдвэрлэсэн байдалд үнэлэлт хийгээгүй болно.

10. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу  нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283901 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3 -т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2023/00288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,901 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ