Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01859

 

 

 

 

 

 

                                2023       04          12

                   101/ШШ2023/01859

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Х. А /рд:/,

 

Нэхэмжлэгч: С.М /рд:/,

 

Нэхэмжлэгч: С. М /рд:/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш. А /рд:/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С. Ж /рд:/,

 

Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Ц.М, хариуцагч Ш.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч И.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдаанын нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Х.А, С.М, С.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч Б.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.А нь Ц.Стай 1974 онд гэр бүл болж 30 гаруй жил амьдарсан. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Гэтэл бидний амьдралд И.Т гэх бүсгүй орж ирэн улмаар Ц.С нь С.Ж гэдэг охинтой болсон. Энэ үеэс ч бид хоорондоо хэвийн сайхан харилцаатай, гэр орондоо ирж, амьдралынхаа аливаа асуудлыг хамтран шийддэг, хаягийн бүртгэл ч хэвээр байсан. Ц.С нь 2020 оны 02 сараас биеийн байдал нь муудаж бидний асаргаа халамжид байж байгаад 2020 оны 06 сарын 18-ны өдөр нас барсан.Бид хууль ёсны баталгаатай гэр бүл. Гэтэл нас барсан даруйд нь И.Т гэх эмэгтэй өв залгамжлалын асуудлаар маргаан үүсгэж эхэлсэн ба бид уулзаж ярилцаад асуудлыг хамтран шийдэхээр тохиролцсон. Тэрээр “өвийн асуудлыг уулзаж тохиролцож шийдье гэсэн боловч Корона-19 цар тахлын үед хорио цээр тогтоосон тул уулзалгүй удсан. Эцэст нь өмгөөлөгч нартайгаа хамт бүгдээрээ уулзсан боловч тохиролцоонд хүрээгүй. Үүний улмаас би өөрийн болон охин С.Мгийн хүсэлт, хүү С.Мын АНУ-аас ирүүлсэн өв нээлгэх хүсэлтийг нотариатад өгөх боломжгүй болсон. Энэ байдлыг хүүд хэлээгүй хугацаа алдсан тул хүү маш их гомдолтой байгаа. Гэтэл Т нь энэ хугацаанд хамтран амьдрагч байсан гэдгийг шүүхээр тогтоолгосон, ийнхүү бүх хөрөнгийг нь өөртөө авах ажиллагааг биднээс нууцаар хийсэн болохыг бид сүүлд олж мэдсэн. Уулзалт хийсэн боловч “газар зэрэг бусад хөрөнгийг үлдээнэ бусдыг нь бүгдийг авна” гээд маргаад салсан. Ингээд Б гэдэг өмгөөлөгч авч нотариатад хүсэлтээ бичгээр өгөх гэтэл “Шүүхэд хандах ёстой” гэж өмгөөлөгч хэлсэн ба тэрээр бидний хүсэлтийг талуудын уулзалтын дараа нотариатад өгүүлээгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.А нь И.Тын хүсэлтийн дагуу С.Жд хууль бусаар бүх эд хөрөнгийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлүүд хийснийг дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.         Ц.Сын эд хөрөнгө нь ганцхан Ц. Сын өмчлөлийн эд хөрөнгө бус бидний гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан /Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бүгд бүртгэлтэй байгаа/. Мөн түүний үлдээсэн хөрөнгө нь түүний хүүхдүүдэд өвлөгдөх ёстой байтал ганцхан С.Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хийсэн нотариатын үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд бусад хууль ёсны өв залгамжлагчдыг хохироож, эрхийг нь хязгаарлаад байна.

2.         Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.А нь нэр бүхий эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Ц.С болон Х.А нар нь хууль ёсны баталгаатай гэр бүл гэдгийг Шүүхийн шийдвэрт заасныг мэдсэн, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн хөрөнгө, түүнийг өмчлөх, эзэмших эрх түүнтэй холбоотой эрх зүйн харилцаа Х.А, С.М, С.М нарын хувьд дуусгавар болоогүйг мэдсээр байж, хууль бусаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн байна.

3.         Нотариатч нь хуульд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж бүх эд хөрөнгийг С.Жд өвлүүлэх нотариатын үйлдэл хийх нь бусад өвлөгч нарын эрхийг зөрчихөөр байгааг мэдэж байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, мөн хуулийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж зааснаар Х.А, С.М, С.М нар нь хууль ёсны өв залгамжлагч мөн болно. Тэд өв хөрөнгийг тохиролцож хуваах талаар өөртэй нь уулзаж хэлэлцээр хийж, хүлээж байсныг хүсэлт гаргагч И. Т мэдэж байсан боловч санаатайгаар нуусан. Залилан мэхэлсэн.

4.         X.А, охин С.М, хүү С.М нар нь Иргэний хуульд зааснаар хууль ёсны өв залгамжлагч бөгөөд хууль ёсны баталгаатай гэр бүл тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528. 528.3 дэх хэсэгт зааснаар түүнтэй хамт амьдарч байсан өвлөгчид гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Ц.Сыг хүнд өвчилснөөс нас барах хүртэл нь хууль ёсны гэр бүлийнхнийхээ асрамжид байсан. Охин С.М нь хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон байсан. Иймд нэхэмжлэгчдийг “өвлөхөөс татгалзсан” гэж үзэх үндэслэлгүй, харин өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байхад зөвхөн нэг өв залгамжлагчид нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн нь үндэслэлгүй болжээ

5.         Харин Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “Нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх”-ээр хуульчилсан. Гэтэл нотариатч Ш.А нь нотариатын үйлдэл хийхээс өмнө И.Тын гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.07-ны өдрийн 101\ШШ2020\03048 дугаар Шийдвэрт “Ц.С, Х.А нар нь хууль ёсны гэр бүл гэдгийг тодорхой заасан, энэ нь түүний хийх нотариатын үйлдэл “үл маргах шинжтэй болох үйлдэл” биш гэдгийг хуульчийн хувьд мэдэх ёстой байсан ч өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн нь хууль зөрчсөн, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байна.

6.         Нотариатч нь маргаан бүхий өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан ”нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг,..шаардлагатай мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим санг хууль журам гэрээнд зааснаар ашиглах эрх, үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр Улсын бүртгэлийн байгууллагаас Гэрлэлтийн талаар, хууль ёсны гэр бүлийн лавлагаа авах, хүүхэдтэй эсэхийг нь лавлах эрх, үүрэгтэй байсан боловч илтэд нэг талыг барьж Монгол улсын албан ёсны гэр бүлийн гүшүүдийг санаатайгаар хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

7.         Тэрээр хуулийн 21.3.3-д “нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх”-ийг хориглосон заалтыг зөрчиж өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүд олгосон гэж үзэхээр байх тул Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Ан хийсэн Өв залгамжлалын 36-42 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ хийсэн үйлдлийг хүчингүй болгуулахаар хандаж байна.

8.         И.Т нь өв хүлээн авах хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хагас сайн буюу амралтын өдөр гаргаж, хариуцагч Ш. А нь 2020 оны 07 сарын 27-ны өдөр буюу хүсэлт өгснөөс ажлын нэг өдрийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь шалгах ёстой шалгалт, хяналт хийгээгүй, өвлөгдөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр байна.Тэрээр өвлөгдөх хөрөнгийн хамтран өмчлөгчдөд мэдэгдээгүй, үнийн санал аваагүй, өвлөгдөх хөрөнгийн үнэлгээ хийхгүйгээр үнийг санаатайгаар өсгөж, үндэслэлгүйгээр их хэмжээний хураамж авсан нь нотариатын үйлдэл-ийг хүчингүй болгох бас нэг үндэслэл мөн гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Ан “Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ”-г олгосон нотариатын үйлдэл-ийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1а. Нотариатчийн үйлдлийг буруу гэж үзэж байна. Би өмнө нь 2-3 нотариатч дээр очиж байсан. Өвийн асуудлаар өөр хүн байгаа юу гэж Энхбаатар нотариатч асуухад нэг хүүхэд байдаг талаар хэлсэн. Уранбилэг нотариатч дээр очиж байсан. Би гуравдагч этгээдийн төлөөлөгчтэй өвийн талаар уулзаж байсан. Тэр үед өмгөөлөгч нь цуг байсан. Гэтэл нотариат дээр яагаад биднийг дууддаггүй юм бэ. Би аливаа асуудлыг хуулийн дагуу хийгддэг гэж ойлгодог. Гуравдагчийн төлөөлөгчийн нэр нь өмчлөх эрхийн гэрчилгээ дээр нэг ч байдаггүй. С нь сүүлийн 5-6 жил гуравдагчийн төлөөлөгчөөс тусдаа амьдарсан.

1б. Нэхэмжлэгч нар нь талийгаачийн эхнэр, хүүхэд тул хууль ёсны өвлөгч нар юм. Тэд 47 жил хамтын амьдрал үргэлжилсэн. С нас барснаар өв нээгдсэн. Улмаар өвлөх эрхийн асуудал яригдсан. Ингээд хамтран амьдрагч гуравдагчийн төлөөлөгчтэй уулзсан боловч тохиролцож чадаагүй юм. Гуравдагчийн төлөөлөгч нь 2020.7.28-нд нотариатын танхимд хүсэлт гаргасан байдаг. Талийгаач нь 6 сарын 18-нд нас барсан бөгөөд өвлөх хөрөнгийн талаар маргаантай байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байхыг хүсье гэсэн байдаг. Улмаар 8 ширхэг эд хөрөнгийг жагсааж бичсэн байдаг. Ингээд нотариатын танхим бүх нотариатч нарт мэдэгдэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч нь 3 нотариатч дээр очоод өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахад нотариатын танхимаас анхааруулга ирсэн тул нэг бол Жг авчир, эсхүл эд хөрөнгийн талаар тохиролцсон тохиролцоо авчир гэсэн байдаг. Үүний дагуу Жд мөн адил ийм шаардлага тавигдана гээд хүлээгээд байж байхад нотариатч А нь Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Ингээд 3 хууль ёсны өвлөгчийн эрх нь зөрчигдсөн байдаг. Хариуцагч нь яагаад буруу үйлдэл хийв ээ гэдэг нь нотариатч нь эргээд маргахгүй үйлдэл хийх ёстой байдаг. Нотариатч нь үл маргах үйлдэл баримт бичгийг гэрчлэх ёстой байдаг. Нотариатын үйлдэл хийх зааврын 8-д өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар байдаг. Энд гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авах ёстой байдаг. Гэтэл гуравдагчийн төлөөлөгч нь хамтын амьдрА байсныг тогтоолгосон байдаг. Нотариат нь зааврыг мөрдөж ажиллах ёстой байдаг. Хамтын амьдрА байсан шийдвэр байгаа боловч гэр бүлийн тухай хуульд нэг нөхөр, нэг эхнэртэй байхаар заасан. Нэхэмжлэгч болон талийгаач нарын гэрлэлт хүчин төгөлдөр байгаа юм. Энэ шийдвэрт гэр бүлтэй гэдгийг дурдсан байхад нотариатч үйлдэл хийх заавар зөрчсөн байна. Хууль ёсны эхнэр, гэрлэлтийн гэрчилгээг авах байсан. Цаашлаад төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийн лавлагааг шалгах байсан. Иймд заавал шалгах үүргээ гүйцэтгээгүй байна. Мөн эдгээр хүмүүс татгалзсан эсэх талаар баримт аваагүй. Эхний үйлдэл хийгдээгүйгээс дараа дараагийн үйлдэл алдаатай болсон. Үйлчлүүлэгч мөн адил үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл гуравдагчийн төлөөлөгч нь нотариат дээр очихдоо өөр 3 өвлөгч байгааг хэлэх ёстой, нотариатч энэ талаар асуух ёстой. Гэтэл энэ талаар асуусан, лавлагаа авсан талаар баримт хэрэгт авагдаагүй. 2020.7.24-нд хийсэн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль болон нотариатын тухай хуулийн 43, зааврын 8.2.1, 8.2.2, 8.6 заалтад заасан үүргээ биелүүлээгүй тул хууль зөрчсөн үйлдэл байна. Өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны эсэхийг ярьж байгаа юм. 6 үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр хамтран өмчлөгч нь М байдаг. Үүнийг нотариатч анхаарах ёстой байсан. Энд хамтран өмчлөгчийг дуудаж авчирсан бол энэ асуудал үүсэхгүй байсан гэж байна. Гуравдагчийн төлөөлөгч энэ асуудлыг олон удаа шийдсэн дахин дахин нэхэмжлэл гаргаад байна гэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн 47 жилийн амьдрал яригдаж байна. Талийгаач нь 2 гэрийн хооронд явж байсан байдаг. Хууль ёсны өвлөгч адил өвлөх ёстой. Бусад өвлөгч байхад хууль болон заавраар гэр бүл, хүүхдийн лавлагаа авах ёстой байсан. Нотариатч нь улсын бүртгэлийн лавлагаа авах боломжтой байдаг. Нотариатч нь хууль ёсны шаардлагыг хангаад тангараг өргөсөн хуульч боловч ажлаа бүрэн хийгээгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаас өмнө уулзсан боловч маргаанаа шийдвэрлэж чадаагүй байдаг. Энэ нь зааварт үйлчлүүлэгч үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй талаар заасан. Нотариатч нь үр дагавар, хууль зүйн асуудлын талаар тайлбарлаж зөвлөх үүрэгтэй талаар байдаг. Энэ талаар баримт байхгүй. Иймд нотариатын үйлдэл хууль зүйн үндэслэлгүй болсон. Нотариатын хийх үйлдлийн талаар хуулийн 4-р зүйлд зааснаар үл маргах шинжтэй байх ёстой. Гэтэл энэ талаар 3-4 жил маргаж байна. Заавар баримтлах бичиг баримтыг заасан байдаг гэв.

 

2.         Хариуцагч Ш.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А, С.М, С.М нарын нэхэмжлэлтэй, Ш.Ад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь "...нотариатч Ш.А нь И.Тын хүсэлтийн дагуу С.Жд хууль бусаар бүх эд хөрөнгийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийсэн" гэх үндэслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д нотариатч нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлүүдийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 31.3-д "Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно" гэж заасан боловч С.Жд "Өвлөх эрхийн 36, 37, 38, 40, 41, 42 дугаар гэрчилгээ" олгосон нотариатын үйлдэл нь дээрх хуульд заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй болно. Түүнчлэн өмнө нь дээрх нотариатын үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нэхэмжлэгч нар нь И.Т, С.Ж, Ш.А нарт холбогдуулан “Д.А, С.М, С.М нарыг Ц.Сын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сын Жд олгосон Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ тус бүрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар тус тус” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн. Дээр дурдсан анхан шатны шүүхийн 101/ШШ2021/04301 дүгээр шийдвэрт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлтэй холбоотой “...Ш.А нь хууль, зааварт нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.Жгийн асран хамгаалагч хариуцагч И.Тод олгосон 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээнүүдийг олгохын тулд зохих баримт, мэдээллийг шалган үзсэн нь бусад баримтуудаар тогтоогдож байна. ...Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, мөн хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн болно. Нэхэмжлэгч нар нь дээр дурдсан шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШХТ2022/00553 дугаар тогтоолоор "Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан” тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.7-д "Энэ хуулийн 173.5, 173.6-д заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй" гэж заасны дагуу дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд "...Нотариатч нь хуульд заасан эрх мэдлээ урвуулан ашиглаж бүх эд хөрөнгийг С.Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон" мэтээр дурдсан нь огт үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-д “Нотариатч энэ хуулийн 31.1-д зааснаас бусад үндэслэлээр нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй” байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д "Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ" гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу өвлүүлэгч Ц.Сыг нас барах хүртэл И.Т болон С.Ж нар нь түүнтэй хамт амьдарч байсан болох нь Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн  хорооны Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт зэргээр тогтоогдсон. Харин Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нар нь дээрх хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2833 дугаар албан бичгээр тодорхой болсон. Тус албан бичигт “...Өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна” гэж дурдсан болно. Талийгаач Ц.Сын төрсөн охин С.Ж нь өв нээгдсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.А надад хүсэлт гаргасан ба ийнхүү өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрөхөд өөр бусад этгээдээс өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй байсан тул Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэж заасны дагуу 1021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өв залгамжлагч С.Жд өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараах баримт бичгийг үндэслэнэ:” 43.2.1. өвлөгч болохыг нотлох баримт бичиг, 43.2.2. өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр; 43.2.3. өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, 43.2.4. өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр; 43.2.5. өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт гэж тус тус заасны дагуу нотариатч холбогдох баримтуудад үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгодог бөгөөд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй бусад этгээдүүдийн мэдээллийг шаардан авах үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авах эрхээсээ татгалзсан гэж үзэх тул тухайн этгээдүүдийн мэдээллийг гаргуулах нь хуульд нийцэхгүй болно. Ийнхүү Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.А миний бие холбогдох хуульд заасан журмын дагуу дээрх байдлаар өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хуульд нийцэж байгаа талаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

2а. 2020.7.24-нд гуравдагчийн төлөөлөгч нь өвлөх эрхийн хүсэлт гаргаад өв хүлээн авах хүсэлтийг бүртгэсэн. 2021.7.26-нд өвлөх эрхийн гэрчилгээ авахаар ирсэн. Улмаар нотариатын танхимаас өөр өвлөгч хүсэлт гаргасан эсэх талаар танхим уруу мэйлээр лавлагаа авсан. Танхимаас өөр хүсэлт байхгүй гэж мэдээлэл ирсэн байдаг. Ингээд 2021.7.27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг Жд олгосон байдаг. Зааврын 8 гэдэг нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо шалгах баримтын талаар заасан. Өвлөх эрхийн гэрчилгээг Жд олгосон бөгөөд нөгөө 3 хүнд олгоогүй. Улмаар нэхэмжлэгч нарыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзээд Жд гэрчилгээ олгосон байдаг. Нас барсан гэрчилгээ, хамтын амьдрА байсныг тогтоосон шийдвэр болон бусад баримтууд над дээр авагдсан байдаг. Нотариатын үйлдэл хийхдээ хууль, заавар зөрчөөгүй. Намайг нотариатын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлд өгч шалгуулсан. Сахилгын хурлаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрээ бичгээр гардаж аваагүй байгаа болно. Олон дахин ингэж гомдол гаргаад байгаа нь надад хэцүү байна. Нотариатын үйлдлийг буруу хийсэн гэж үзэхгүй байна. Насанд хүрсэн хүмүүс тул 1 жилийн дотор хүсэлтээ гаргах ёстой байсан боловч гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээнд авто зогсоол, орон сууц нь хамтран өмчлөгчтэй байсан тул талийгаачид ногдох хэсгийг Жд өвлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гаргасан бол 8.2.2 заасан баримтыг шаардах байсан. Гэтэл нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй харин Ж л хүсэлт гаргасан байдаг. Иймд Иргэний хуулийн 528.3-т зааснаар өвлөх эрхээс татгалзсан гэж үзээд үйлдэл хийсэн гэв.

 

3.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч И.Анар нь шүүхэд болон төлөөлөгч И.Т, түүний өмгөөлөгч Э.Ж нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.А, С.М, С.М нарын нэхэмжлэлтэй, Ш.Ад холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд С.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь тус шүүхэд “Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Ан өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нотариатч Ш.А нь И.Тын хүсэлтийн дагуу С.Жд хууль бусаар бүх эд хөрөнгийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдлүүд хийсэн” гэх байдлаар тодорхойлсон нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Нэг. Нотариатын үйлдэл хүчинтэй тухайд:

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д “Өвлүүлэгч нас барсан өдрөөс ... өв нээгдэнэ” гэж, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д заанаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын аг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу талийгаач Ц.Сыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан түүний төрсөн охин С.Ж /түүнийг төлөөлөн хууль ёсны төлөөлөгч буюу ээж И.Т/ нь өв нээгдсэн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /Баасан гараг/ өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өв нээгдсэн газрын нотариат болох Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ш.Ад хүсэлт гаргасан. Улмаар өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрөхөд өөр бусад этгээдээс өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй байсан тул Нийслэлийн тойргийн нотариатч Ш.А нь Иргэний хуулийн дүгээр зүйлийн 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно ” гэж заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өв залгамжлагч С.Жд өвлүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь хуульд нийцэж байгаа болно. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасныг үндэслэн тодорхойлсон байх боловч дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нотариатчийн үйлдэл нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж буй нь тодорхойгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгүүдийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...түүний үлдээсэн хөрөнгө нь түүний хүүхдүүдэд өвлөгдөх ёстой байтал ганцхан С.Жд өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хийсэн нотариатын үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд бусад хууль ёсны өв залгамжлагчдыг хохироож, эрхийг нь хязгаарлаад байна”, “Ц.Сыг хүнд өвчилснөөс нас барах хүртэл нь хууль ёсны гэр бүлийнхнийхээ асрамжид байсан. ...нэхэмжлэгчдийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй, харин өв хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй'' гэж дурджээ.

Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон Баянзүрх дүүргийн  хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Оршин суугаа газрын тодорхойлолт”-оос Ц.С нь нас барах хүртлээ өвлөгч Сын Жгийн хамт Б  байр,  тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр амьдардаг байсан, “Хүн амын өрхийн бүртгэлийн  дүгээр дэвтэр”-ээс мөн хаягт өрхийн тэргүүн Ц.С нь И.Т, С.Ж нарын хамт амьдардаг байсан болох нь тодорхой харагдаж байх бөгөөд талийгаач Ц.С нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өвчний улмаас эмнэлэгт нас барсан. Түүнчлэн талийгаачийн нас барсны гэрчилгээ болон С.Жгийн ээж И.Т нарын иргэний үнэмлэх зэргээр дээрх хаягт хамт амьдарч байсан болох нь тогтоогддог. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101 / дугаар шийдвэрээр “И.Т нь Ц.Стай 2005 оны 01 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамтын амьдрА байсан” болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч нар нь сүүлийн 17 жил өвлүүлэгчээс тусдаа амьдарч байсан ба өв нээгдсэн болохыг мэдсээр байж Иргэний хуульд заасан 1/нэг/ жилийн дотор нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргаагүй, хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй атлаа ийнхүү нэхэмжлэл гарган өвлөгч С.Жд хуульд заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч нараас хэрэгт Баянзүрх дүүргийн нотариатад хаягласан нэхэмжлэгч С.М гэх нэртэй албан бичгийн орчуулга, Нийслэлийн тойргийн нотариатчид хаягласан Х.А, С.М, С.М гэх нэртэй албан бичгүүдийг гаргаж өгсөн байх боловч Монголын Нотариатчдын танхимын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2833 дугаар албан бичигт “... Өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй ” талаар тодорхой дурдсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...Нотариатч нь маргаан бүхий өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан ...эрх, үүргээ биелүүлээгүй. Тэрээр Улсын бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн талаар, хууль ёсны гэр бүлийн лавлагаа авах, хүүхэдтэй эсэхийг нь лавлах эрх, үүрэгтэй байсан боловч илтэд нэг талыг барьж Монгол Улсын албан ёсны гэр бүлийн гишүүдийг санаатайгаар хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй ” гэж дурдсан нь Нотариатын үйлдэл хийх зааврын Наймдугаар зүйлийн 8.4-т “Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан бөгөөд өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч нь гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасанд хамаарахаар байна. Гэтэл маргааны үйл баримтаас харахад өвлөгч С.Жд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаа болох өвлүүлэгч нас барснаас 1 жилийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон тул дээр дурдсан нэхэмжлэгч нартай холбоотой лавлагаануудыг авах шаардлагагүй. Ийнхүү нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасны дагуу нэгэнт өвлүүлэгчийн хөрөнгийг өвлөн авах эрхээсээ татгалзсан бөгөөд нотариатч Ш.А нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын Наймдугаар зүйлд “Өвлөх эрхийн гэрчилгээ олгох” гэж заасан шаардлагатай бүх баримтуудад үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн тухайд:

Нэхэмжлэгч нар нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр И.Т, С.Ж, Ш.А нарт холбогдуулан “Д.А, С.М, С.М нарыг Ц.Сын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сын Жд олгосон Өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ тус бүрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингэхдээ шүүхийн шийдвэр болон магадлалд “...Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч, өвлөгчийн хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилсан ба талийгаач Ц.С агсан нас барснаас хойших хугацаанд нэхэмжлэгч нар нотариатад хандан өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргаагүй, өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан үйл баримт тогтоогдоогүй учир мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар нэхэмжлэгч С.М, С.М, Х.А нарыг өвөөс татгалзсан гэж үзнэ” гэж, "... нэхэмжлэгч нар өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байдал тогтоогдоогүй” гэж тус тус дүгнэсэн болно. Мөн 101/ШШ2021/04301 дүгээр шийдвэрт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэлтэй холбоотой “...Ш.А нь хууль, зааварт нийцүүлэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.Жгийн асран хамгаалагч хариуцагч И.Тод олгосон 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, тус гэрчилгээнүүдийг олгохын тулд зохих баримт, мэдээллийг шалган үзсэн нь бусад баримтуудаар тогтоогдож байна. ...Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй, мөн хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар нотариатын үйлдлийг хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. Ийнхүү дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй талаар нэгэнт дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3а. Нэхэмжлэгч нь өрхийн бүртгэлд бүртгэлтэй гэж байна. Гэтэл өрхийн тэргүүн А гэсэн байдаг. Өмнөх хурлууд дээр хамт 37 жил амьдарч гэж хэлдэг боловч одоо 47 жил гэж байна. Бид 1 удаа уулзсан энэ талаар нэхэмжлэгч бас хэлсэн байдаг. Миний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гараагүй тул хэдэн жил хамт амьдарсан нь хамааралгүй юм. Өөрөө хүсэлт гаргаагүй байж одоо нотариатчийг буруутай гээд байдаг. Хэн нэг нь буруутан болох ёстой юм уу. Өмнө нь 3 удаагийн хурлаар шийдсэн асуудал юм. Мөн цагдаад бас гомдол гаргаад хэрэгсэхгүй болсон. Нотариатын танхимын сахилгын хороогоор ороод бас хэрэгсэхгүй болсон. Нэг асуудлаар дахин дахин яваад байна. Нотариатч ажил үүргээ гүйцэтгэсэн. Шийдсэн асуудлыг яагаад дахин нэхэмжлэл гаргаад байдаг юм. Хэн нэгнийг заавал буруутгах ёстой юм шиг явдаг. Бид 2 тэгээс амьдралаа эхлүүлсэн. С нь гэрээсээ явахдаа юу ч аваагүй надтай хамтын амьдрА болсон. Эд хөрөнгийг хамтын амьдрА байхдаа бий болгосон. Би анх өөртөө 40 хувь авах гэж саналын тавьсан, өмнөх хурал дээр ч дахин энэ саналаа тавьсан. Амьдарч байгаа орон сууц, авто зогсоол, дансанд байсан 120 саяыг л авъя гэхэд нэхэмжлэгч татгалзсан юм. Би нэг ч удаа ээлжийн амралт авалгүй ажиллаж байж энэ хөрөнгийг бий болгосон. Би бэлэн зүйлд очиж амьдарсан зүйл байхгүй. Бид эхлээд байр хөлсөлж амьдарч байсан юм. Ийм зүйл болно гэдгийг мэдээгүй тул зарим хөрөнгийн хувьд өөрийнхөө нэрийг хасуулчихсан юм.

3б. Нэхэмжлэлийн үндэслэлийг Нотариатын тухай хуулийг 21.1.2, 21.1, 38 зааврын 8-д хамааруулж байна. Нотариатын тухай хуульд заасан нь нотариатч үйлдэл хийх үед би хамт байсан. Жилийн өмнө хүсэлт гаргаад өөр хүсэлт гаргасан эсэхийг шалгасан. Нотариатчийн үйлдэл хийж болохгүй нөхцөлийг нуусан гэдэг боловч үүнийгээ нотлоогүй. Магадлалаар энэ талаар дүгнэлт өгсөн байгааг анхаарах ёстой. Зааврын хувьд 8-д байгаа нь хүсэлт гаргасан этгээдийн талаар баримт авах заалт юм. Улмаар Жтай холбоотой баримтыг шалгасан байдаг юм. Жг нь талийгаачийн охин мөн эсэх талаар маргаангүй байдаг. 8.6-д заасан үйлдлийг хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Өмнө нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэдэг боловч одоо үйлдлийг хүчингүй болгоно гэдэг. Гэтэл гэрчилгээ олгохоос өмнөх үйл явдал, эсхүл дараагийн үйл явдлын талаар маргаад байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч өмнөх хурал дээр өмгөөлөгч буруу зөвлөгөө өгөөд би хугацаа хэтэрсэн гэдэг. Хугацаа сэргээх эсэх нь нөгөө хэрэг дээр шийдэгдэнэ. Нэхэмжлэгч нь гуравдагчтай уулзаад нэг л байр өгнө гэсэн тул өвийн маргаанаа шүүхээр шийдүүлэхээр болсон. Бид ногдох хэсгээ гаргуулахаар очиход өөр хүсэлт гаргагч байхгүй гэсэн юм. Олон жил тусдаа амьдарсан байдаг. Нэхэмжлэгч нь бидэнд мэдэгдээгүй гэж байна. Нотариатын тухай хууль болон зааварт энэ талаар тодорхой заагаагүй. Заавал мэдэгдэх үүрэггүй. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргах 1 жилийн хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч нь өмгөөлөгч болон бусад хүмүүстэй цуг бидэнтэй уулзсан. Ингэхдээ чамд юу ч өгөхгүй гээд алт, мөнгөн аяга нэхэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл гэрчилгээний талаар яриагүй. Ингээд тэдгээрийг өгөхгүй бол өвлөх эрхийн талаар ярихгүй гээд явсан тул бид өвлөх эрхийн гэрчилгээ авахаар очсон. Тэгэхэд хүсэлт гаргасан хүн байгаагүй. Өөрөө амьдарч байгаа байрандаа хүртэл өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй байсан. Гэтэл нас барсных нь дараа 9911 дугаарыг нь шилжүүлээд авчихсан байдаг. Маргаж буй хөрөнгө нь Атэй амьдарч байх үед бий болоогүй. Хугацаа хэтрүүлсэн баримтаа ч гаргадаггүй. Өвлөх хүсэлтээ гаргаагүй бол татгалзсан гэж үзнэ. Хэн аль нь гаргаагүй бол төрийн өмч болох байсан. Гуравдагчийн төлөөлөгч нь хууль ёсны дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн.  Өвлөх эрхийн гэрчилгээний асуудлыг шүүх өмнө нь шийдсэн. Нотариатын тухай хуулийн 31.1-д зааснаар өөрөөр татгалзах эрхгүй тул хэрэв өвлөх эрх нээхгүй гэсэн бол энэ талаар маргаж болох байсан. Гэтэл энэ талаар маргаагүй. Магадлалд жилийн дараа хүсэлт гаргадаг гэж ойлгосон гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш тул Иргэний хуулийн 3.7-д заасан хууль мэдээгүй нь уг хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Нотариатчийн үйлдэл нь хууль болон заавар зөрчөөгүй талаар нэгэнт дүгнэгдсэн гэв.

 

4.         Нэхэмжлэгч нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн  дугаар захирамж /хх7-12/, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн  дугаар албан тоотын хуулбар /хх13-14/, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх16/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх17/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх18/, С.Мгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх19/, С.Мын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх20/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотын хуулбар /хх21/, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх22/,  байрны  тоот орон сууцны оршин суугчдын бүртгэлийн хуулбар /хх23/, тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх24/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх25/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  дүгээр захирамжийн хуулбар /хх26/, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дүгээр албан тоотын хуулбар /хх28/, С.Мын хүсэлтийн орчуулга /хх29/, итгэмжлэл /хх30/, нэхэмжлэгч нарын гараар бичсэн хүсэлт /хх31-37/, өвлөх эрхийн гэрчилгээнүүд /хх41-48/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  дугаар захирамж /хх49-50/, нэхэмжлэгч нар, түүний өмгөөлөгчийн гомдол /хх51-52/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00048 дугаар хуралдааны тэмдэглэл /хх57-59/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мөн өдрийн  дүгээр тогтоол /хх60-62/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  дугаар захирамжийн хуулбар /хх102/, И.Тын хүсэлтийн хуулбар /хх105/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3 ширхэг /хх107-109/, Хаан банк дахь хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх110/, Монголын нотариатчдын танхимын анхааруулгын хуулбар /хх111/-г нотлох баримтаар ирүүлсэн.

4а. Гуравдагч этгээд нь шүүхэд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаар шийдвэрийн хуулбар /хх113-114/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дүгээр шийдвэрийн хуулбар /хх115-121/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар магадлалын хуулбар /хх122-124/, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  дугаар тогтоолын хуулбар /хх125/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн  дүгээр тогтоолын хуулбар /хх126-128/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  дугаар тогтоолын хуулбар /хх129-131/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн  дүгээр тогтоолын хуулбар /хх132-133/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

     ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Х.А, С.М, С.М нар нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч Ш.А нь өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар шалгах шаардлагатай баримтыг бүрэн шалгаж, хууль, зааварт заасны дагуу олгосон гэж маргасан.

 

4.         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ж нь нотариатын үйлдэл хууль, зааварт нийцэж хийгдсэн бөгөөд энэ маргааны асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэж маргаж байна.

 

5.         Х овогт Ц. С нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь 23-ны өдрийн нас барсны бүртгэлийн  дугаар лавлагааны хуулбараар тогтоогдож байна. /хх16/

5а. Нэхэмжлэгч Х.А нь Ц.Стай гэр бүл байсан болох нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн  дугаар лавлагааны хуулбар, иргэний улсын бүртгэлийн  дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх17,18/

Мөн нэхэмжлэгч С.М, С.М нар нь Ц.С агсны хүүхэд мөн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх19, 20/

Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ж нь Ц.С агсны хүүхэд мөн болох нь түүний төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх86/

Эдгээр үйл баримтын талаар зохигч, гуравдагч этгээд нар маргаагүй.

 

6.         Хариуцагч Ш.А нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн хороо, //, Нарны зам байрны зоорийн давхрын  тоотод орших  м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн  хороо, , Нарны зам байрны  тоотод орших  м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн  хороо, Б хороолол, // Их Монгол улсын гудамж  тоотод орших м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн  хороо,  хороолол // Энхтайваны өргөн чөлөө  дугаар байрны  тоотод орших  м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С дүүргийн  хороо,  гудамж,  тоотод орших  м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Хаан банкин дахь ,,, тоот хадгаламж, мөн ,,, маркийн, арлын ,,,, дугаар, ,,,, улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар тус тус өвлөх эрхийн 36-42 дугаартай 7 ширхэг гэрчилгээ олгосон байна. /хх41-48/

Хэдийгээр хэргийн 46, 48 дугаарт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар нь бүрэн уншигдахгүй байх боловч дээрх өвлөх эрхийн 7 гэрчилгээнүүд нь гуравдагч этгээд С.Жд олгогдсон, цаашлаад энэхүү гэрчилгээний дагуу дээрх эд хөрөнгө, мөнгөн хадгаламжийн Ц.С агсанд ногдох хэсэг нь гуравдагч этгээд С.Жд өвлөгдсөн үйл баримтын талаар зохигч, гуравдагч этгээд нар маргаагүй. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар магадлалд өвлөх эрхийн 36-42 дугаартай гэрчилгээгээр Ц.С агсны дээрх эд хөрөнгө гуравдагч этгээд С.Жд өвлөгдсөн талаар дүгнэгдсэн байна. /хх115-128/ Түүнчлэн энэхүү үйл баримт нь Монголын нотариатчдын танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн  дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх13-14/ Иймд энэхүү 2 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас дахин гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

 

7.         Нэхэмжлэгч С.Мын Баянзүрх дүүргийн нотариатад гэх хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Англи хэлнээс орчуулсан баримт, энэ хүсэлтийг үндэслэж мөн өдөр олгосон итгэмжлэлийн орчуулга хэрэгт авагдсан байх боловч эдгээр орчуулсан баримтын шаардлага хангасан эх хувь нь хэрэгт авагдаагүй тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Мөн нэхэмжлэгч нарын гараар бичсэн баримтууд хэрэгт авагдсан байх боловч энэхүү хүсэлтүүдийг тухайн үед нотариатад гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. /хх29-37/

7а. Харин Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Ц.С агсны өмчлөлийн эд хөрөнгийн талаар лавлагаа, Монголын нотариатчдын танхимын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  дүгээр албан тоотоо үзэхэд нэхэмжлэгч Х.А нь өвлөх эрхийн талаар тодорхой үйлдэл хийж байжээ. /хх21, 28/

 

8.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн  дугаар шийдвэрээр гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч И.Тыг Ц.С агсантай 2005 оны 01 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл хамтын амьдрА байсныг тогтоож, гуравдагч этгээд С.Жгийн эцэг нь Ц.С агсан болохыг захиргааны журмаар тогтоосныг дурдаж шийдвэрлэсэн. /хх113-114/

8а. Энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Х.А нь Ц.С агсантай гэрлэлт бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн дундаас С.М, С.М нар төрсөн болохыг дүгнэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ өвлөгдөх эд хөрөнгийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гуравдагч этгээд С.Жтай ижил эрхтэй өвлөгч нар байгаа гэдгийг мэдэж байжээ.

8б. Тодруулбал, хариуцагч нь гуравдагч этгээдийг өвлөх эрхийн гэрчилгээний талаар хүсэлт гаргахдаа дээрх  дугаар шийдвэрийг хавсаргасан байсан. Улмаар бусад өвлөгч нар нотариатад өвлөх эрхийн талаар хүсэлт гаргаагүй тул өвөөс татгалзсан гэж үзсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан.

 

9.         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарын 36-42 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн  дугаар магадлалаар дээрх 04301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн  дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцэхээр татгалзсан. /хх113-125/

9а. Нэхэмжлэгч нар нь энэ хэрэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болох тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн хувьд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлагаас тусдаа ойлголт, маргааны зүйл нь өөрөөр хянагдах тул маргаж буй асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх гуравдагч этгээд талын тайлбар үндэслэлгүй юм.

9б. Тодруулбал, гуравдагч этгээдийн төлөөлөгч И.Т нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Монгол нотариатчдын танхимд хүсэлт гаргаснаар тус танхимаас 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр нийт нотариатч нарт маргаж буй нотариатын үйлдлээр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээнд дурдсан эд хөрөнгүүдийн талаар маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл өв нээхгүй байхыг анхааруулж байжээ. /хх105, 111/

Улмаар дээрх 04301 дүгээр шийдвэрт энэхүү анхааруулгын талаар дүгнэгдээгүй байна.

Түүнчлэн дээр дурдсанаар энэхүү анхааруулга нь хариуцагчид хүргэгдсэн, өөрөөр хэлбэл эд хөрөнгийн талаар маргаантай байгаа талаар мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

9в. Цаашлаад, дээрх  дүгээр шийдвэрт нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй нь Монголын нотариатчдын танхимын лавлагаагаар тогтоогдсон гэж дүгнэгдсэн бөгөөд нэхэмжлэгч Х.А нь шүүх хуралдаанд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах талаар нотариатад бичгийн хэлбэрээр хүсэлт гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

Эдгээрээс үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар бусад өвлөгчид өвлөх эрхээс татгалзсан гэж үзсэнийг шууд буруутгах боломжгүй.

9г. Мөн  дүгээр шийдвэрт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.13-т заасан ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн талаар дүгнэсэн боловч 8.2-т заасан бүхий л ажиллаагааг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэгдээгүй байна.

Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд талын маргаж буй асуудлын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар нотлогдохгүй байна.

 

10.       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 буюу С.Жд  өвлөх эрхийн гэрчилгээ олгох хугацааны хувьд хуульд нийцсэн гэж дүгнээд, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.9, 21.3.3-т заасныг буруу тайлбарласан гэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

Иймд нэхэмжлэгч Х.Аийн өмгөөлөгч Б.Б-н нотариатч нь үл маргах шинжтэй үйлдэл хийх зарчим алдагдсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

11.       Дээрх  дугаар магадлалд нэхэмжлэгч нарыг өвлөгч мөн бөгөөд энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн. Улмаар нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар гуравдагч этгээдтэй адилаар тэргүүн ээлжид өвлөх эрхтэй өвлөгч болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна. /хх17-20/

12.       Хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.7-д зааснаар өвлүүлэгчийн хүүхдүүдийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулаагүй нь нэхэмжлэгч С.М, С.М нарын эрхийг зөрчсөн байна.

 

13.       Хариуцагч нь эд хөрөнгийн маргаантай байгаа талаар анхааруулга хүлээн авсан боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон. Учир нь холбогдох анхааруулгыг авсан тохиолдолд нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д зааснаар үйлдэл хийхээс татгалзаж, нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.9-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн эд хөрөнгө мөн эсэхийг шалгах байсан.

13а. Учир нь өвлүүлэгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон С.Жгаас гадна хүчин төгөлдөр гэрлэлтийн бүртгэлтэй этгээд, мөн 2 төрүүлсэн хүүхэд байгаа тохиолдолд өвлөгдөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, эсхүл өвлүүлэгчийн хуваарьт хөрөнгө аль нь болохыг шалгах учиртай.

13б. Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь өвлүүлсэн эд хөрөнгө нь хамтын амьдрА болсны дараа бий болсон буюу уг хөрөнгөний зарим хэсэг нь түүний өмчлөлд хамаарах талаар тайлбарласан, цаашлаад зарим эд хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй байх тул өвлөгдөх хөрөнгө мөн эсэхийг зайлшгүй шалгах ёстой байжээ.

13в. Түүнчлэн, хариуцагчийн танхимаас ирүүлсэн анхааруулга нь тухайн анхааруулгыг гаргах үндэслэл болсон хүсэлтийг гаргасан этгээдэд хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь эд хөрөнгийн талаарх маргаан нь 2 ба түүнээс дээш этгээдийн хооронд үүсэх тул тус маргаан нь хэн алинд адил хамаарна. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн талаар маргаан байгаа нь тодорхой байхад анхааруулга гаргуулсан этгээд өвлөх эрхийн гэрчилгээний талаар хүсэлт гаргасан нь эд хөрөнгийн маргаан дууссан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

14.       Эдгээр үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь нотариатын үйлдэл хийхдээ татгалзах үндэслэл байгааг анхаараагүй, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байх тул С.Жд олгогдсон 36-42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

15.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ат олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Жд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон Нийслэлийн тойргийн нотариатч Ш.Ан нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Агаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ат олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД