Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2023/00212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, , тоотод оршин суух, овогт гийн д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Х.******* нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн *******нд байрлах аж ахуйн хашаандаа дулааны шугам татах зорилготойгоор хөрш айлын В.тэй тохиролцож, түүний хашаанаас тог татахаар тохиролцсон. В. нь таньдаг хүмүүс байгаа тэдгээр хүмүүсээр тог татуулж өгнө гээд 2,500,000 төгрөгийг авсан боловч, цахилгааны шугам татуулах ажлаа өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Бид өөрсдийн хэрэглэсэн тогны мөнгөө тухай бүр төлсөн тухай баримтаа шүүхэд сая гаргаж өгсөн. Иймд хариуцагч амаар тохирсон цахилгааны шугам татуулж өгөхөөр тохирсноо биелүүлээгүй тул түүнээс 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч В. шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..2,500,000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ би шугам татаж өгнө гэж 2,500,000 төгрөг аваагүй. Би шугам татах эрх бүхий хүн биш. Миний хувийн шугамаас энэ хүн хулгайгаар тог татаж авсан байсан. Уг шугам нь миний хувийн шугам юм. 2019 онд ХХК-иас таны ашиглаж буй шугам шаардлага хангахгүй байна гээд шугамаа соль гээд надад мэдэгдэх хуудас өгч байсан. Би өөрөө цахилгааны шугамыг засварлах, сольж мэдэхгүй учраас мэргэжлийн байгууллагаар нь буюу ХХК-д 4,999,000 төгрөг өгч уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч тал манай шугамаас миний зөвшөөрөлгүй тог цахилгаан авсан. Эднийх үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед манайхаас тог авдаг нэлээн хэдэн айл байдаг байсан. Тэгээд би тэр хүмүүст Цахилгааны шугамаа солих шаардлага гарлаа. 5,000,000 төгрөгийн зардал гарах юм байна яах уу? гэж хэлэхэд боломжоороо надад мөнгө өгье гэж хэлсэн. Харин эднийд учир байдлаа хэлэхэд тухайн үед надад мөнгө өгөөгүй. Тухайн хугацаанд би мөнгөө цуглуулж байгаад мэргэжлийн байгууллагаар солиулсан. Намайг зөвшөөрөхгүй болохлоор шугам сольсны дараа манай хүү рүү яриад Ах нь шугам солиулсан зардалд чинь мөнгө гаргаж өгье, өр шир ихтэй байна. Би зээл ихтэй чи ээждээ хэлээд учрыг олоод өгөөч гэж хэлээд тэгээд манай хүүхэдтэй ярьж байгаад манай шугамаас авсан. Тэр өгсөн 2,500,000 төгрөг нь шугам сольсон мөнгөнд л орсон.

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эдний захирал Х.******* нь манай ээжтэй уулзсан. Нэхэмжлэлийн шаардлага нь цахилгааны шугам татаж өгнө гээд 2,500,000 төгрөг авсан гэж байгаа юм. Х.******* нь эрчим хүчний яаманд очиж шугам татуулах хүсэлтээ тавьсан юм билээ. Тэгэхэд зөвшөөрөөгүй гэсэн. Манай ээж В. нь хувьдаа цахилгааны шугамтай. Гэтэл манай ээж В. нь Х.*******д тог өгөөгүй. Яагаад гэвэл Х.*******гийн компани нь тогийг хөргүүрт хэрэглэхэд маш өндөр хүчин чадлаар тогийг ашигладаг. Манайх цахилгааны кабел, шугам зэрэг бүх зүйлээ шинэчилж сольж байсан. Х.******* нь удаа дараа над руу залгаж хэлэхдээ Ах нь танайхаас тог авмаар байна. Ах нь өр, зээл ихтэй байгаа учраас танай шугамаас тог авъя. Харин шугам засварын ажилд чинь 2,500,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн үед манай ээжийн дансыг надаас аваад ээжийн маань данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа шугам татаж өгнө гээд 2,500,000 төгрөг авсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл манайх тийм зүйл хэлээгүй. Мөн ямар нэг нь байдлаар тог татаж өгөх эрх бүхий этгээд, байгууллага биш шүү дээ. Х.******* нь компанийн үйл ажиллагаа явуулахдаа манай цахилгааны шугамаас хулгайгаар тог авсан байсан. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр манай цахилгааны хүчдэл унаад байсан. Тэгээд зохих байгууллагаар шалгуулаад цахилгааны хүчдэл буураад байгаа шалтгааныг мэдэхэд Х.*******гийн компани нь манай шугамаас тог авсан байсан. Х.******* нь надад 2,500,000 төгрөг өгөхдөө танай цахилгааны шугамыг түрээсэлье гэж хэлж мөнгийг шилжүүлж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3. Хэрэгт нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 000202009157 дугаартай ТӨХК-ийн шаардлага (хх-ийн 74 хуудас)

3.2 Х.*******гийн цахилгаан хэрэглэгчийн 2017.05.01-2023.04.20-ны өдрийн дэлгэрэнгүй тайлан (хх-ийн 75-80 хуудас)

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 ТӨХК, төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33/190 дугаартай албан бичиг (хх-ийн 14 хуудас)

4.2 В.гийн нэр дээрх Хаан банк ХХК-ийн дугаартай депозит дансны хуулга (хх-ийн 16 хуудас)

4.3Налайх дүүргийн ын хэсэгт байрлах иргэн В.гийн 0.4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлтийн угсралтын ажил гүйцэтгэлийг баримт бичиг (хх-ийн 17-28 хуудас)

4.4 хувьцаат компани 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан шаардлага (хх-ийн 71 хуудас)

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч В.д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... иргэн В. нь манайхруу цахилгааны шугам татуулж өгнө гээд 2.500.000 төгрөг авсан боловч шугам татуулж өгөөгүй тул 2,500,000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ ... нэхэмжлэгч манай хувийн шугамаас тог татая гээд удаа дараа гуйдаг байсан, 2019 онд -ний шалгалтаар тэдний манай шугамаас хулгайгаар тог ашиглан үйл ажиллагаа явуулж байсан тогтоогдсон, надаас цахилгааны шугам татаж өгөөч гээд гуйхад нь би цахилгааны шугам татаж өгдөг эрх бүхий хүн биш гэж хэлсэн, манай цахилгааны шугамыг чинь ашиглахын тул 2,500,000 төгрөг өгье гэж хэлээд шилжүүлсэн нь үнэн, ..уг мөнгийг цахилгааны шугамыг солих ажилд зарцуулсан... гэж тайлбарлан маргаж байна.

Зохигчид 2,500,000 төгрөг өгсөн, авсан асуудалд маргаагүй, гагцхүү уг мөнгийг цахилгааны шугам татуулж өгөхөөр авсан эсэх, цахилгааны шугам ашиглуулсын төлбөрт шилжүүлсэн эсэхэд маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Х. ******* хариуцагч В.гийн Хаан банк ХХК-ийн нэр дээрх тоот дансанд 2,500,000 төгрөг шилжүүлж, хариуцагч В. нь уг мөнгөөр өөрийн эзэмшлийн 0,4кВ-н агаарын шугамыг 2019 оны 04 дүгээр сард 4,996,000 төгрөгийн төсвөөр шинэчлэх ажил хийгдсэн талаар тайлбарлан мэтгэлцэж байна.

4.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зохигчид цахилгааны шугам татуулах, цахилгааны шугам ашиглуулах талаар хүсэл зориг нэгдэж, нэхэмжлэгч хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараар тэдгээрийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч тохиролцсоны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид дансаар 2,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, ийнхүү хүлээн авснаа нотолж хариуцагч дансны хуулгыг гаргаж өгчээ.

5.Нэхэмжлэгч Х.******* нь Налайх дүүргийн нд ажиллуулдаг гэх бөгөөд уг үйлдвэр хариуцагч В.гийн эзэмшлийн агаарын шугамаар дамжуулан эрчим хүчийг авч ашиглаж байсан талаар маргах бөгөөд тэдгээр нь агаарын шугам ашиглах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй байна.

6. Хариуцагч В. 2,500,000 төгрөгийг цахилгаан ашигласны төлбөрт тооцож, засварын ажилд зарцуулсан хэмээн тайлбарлах боловч нэхэмжлэгч талаас ******* нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд цахилгааны төлбөр төлж байсан талаарх баримтыг ирүүлсэн, ТӨХК, төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33/190 дугаартай албан бичиг (хх-ийн 14 хуудас)-ээр иргэн Х.******* / / нь 218 оны 09 дүгээр сараас хойш В.гийн шугамаас тэжээгдэж байгаа гэх боловч уг маргаж буй 2,500,000 төгрөг нь цахилгааны шугам, ашигласны төлбөрт авсан гэдгийг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч манай цахилгааны шугамыг ашиглаж байсан тул шугам засах ажилд зарцуулсан гэх боловч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8.-д зааснаар хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй тул хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй, нэхэмжлэгч цахилгаан ашигласны төлбөрийг төлж байсан, уг мөнгийг цахилгаан ашиглуулсны төлбөр гэж үзэх баримт байхгүй, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

7. Хэрэгт хариуцагчаас нэхэмжлэгч манай хувийн цахилгааны шугамыг ашиглаж байх үед хувьцаат компани 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан шаардлагыг ирүүлж уг албан шаардлагад цахилгааны агаарын шугамыг зип утас болгох, модон тулгуурыг төмөр бетоноор солих шаардлагатай гэсэн тул уг шаардлагын дагуу шижлүүлэн авсан мөнгийг засварын ажилд зарцуулсан гэх боловч хариуцагчийн эзэмшлийн шугам сүлжээтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцах үүрэг байхгүй, хариуцагч В. нь нэхэмжлэгчээс 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 8.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч В.гээс 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагч В.гээс 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,
өмгөөлөг нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

                                        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРАНЗАЯА