Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/01251

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/01251

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.О/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.У/РД: /-т холбогдох,

 

3,360,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд миний таньдаг хүн нэг өдөр Солонгос улсын ВИЗ найдвартай гаргаж өгдөг хүнд утасны дугаарыг чинь өгсөн чам руу ярих байх гэж хэлсэн. 2018-8-13 ны өдөр хариуцагч О.У над руу утсаар та Солонгосын ВИЗ гаргуулах хүн мөн үү надад өгөх мөнгөө аваад зайсангийн автобусны буудал дээр хүрээд ирээрэй гэсэн.

Би очиж уулзахад визийг чинь найдвартай гаргаж өгнө өө, гаргаж өгөхгүй бол танаас авсан мөнгийг буцааж төлнө гэж хэлээд одоог хүртэл миний мөнгийг маргааш өгнө одоо өгнө гэж худлаа яриад өгөхгүй байна. Хариуцагч О.Уын хэлснээр 2018-8-22 нд ХААН банкны Уын надад өгсөн 5113052795 тоот дансаар 3,360,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. О.У нь виз гаргаж өгнө гээд 3,360,000 төгрөг авсан. Виз гарахгүй бол яах юм гэхэд виз гарахгүй бол буцаагаад өгнө гэсэн. Хариуцагч О.Уаас 3,360,000 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү. гэв.

Хариуцагч О.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.У миний бие нь О.О гэдэг хүнийг огт таньж мэдэхгүй бөгөөд ганцхан 2018оны 8 сарын 22-ны өдөр найз болох Болороогийн гуйснаар нь тэр өдөр ганцхан удаа уулзсан. Өнөөдрийг хүртэл дахиж нэг ч уулзалдаагүй нэг ч холбогдоогүй.

Тэр өдөр 8 сарын 22-нд Болороо надад манай хамаатын эгч О гээд хүн байгаа юмаа Санаа зоволтгүй ээ би бүх бичиг баримтыг нь найдвартай хүнээр янзлуулж байгаа чи зүгээр уулзаад найдвартай хүмүүс хийж өгнө асуудалгүй гэж хэлээд намайг мөнгийн аваад Надруу шилжүүлээд өгөө гээд гуйсан юм. Би Болороод хар буруу саналгүй Солонгост танилцсан бизнес эрхэлдэг найз болохоор би итгээд гуйснаар тэр О гэдэг хүнтэй ганцхан удаа л уулзаад мөнгийн аваад шууд Болороо руу шилжүүлж өгсөн үнэн болно. Болороогийн надад өгсөн данс болох Солонгос руу мөнгө шилжүүлдэг хүн гээд 5720630845 энэ данс руу хийгээрэй гэсэн бөгөөд Би тэр дор нь шууд шилжүүлж өгсөн нь үнэн. Тиймээс би өөрийн Нотлох баримт болох Банкны хуулга авч ирэн нотлон үзүүлж байна. Энэ О гэдэг хүнийг би огт танихгүй мэдэхгүй хүн урд нь нэг ч удаа уулзалдаагүй хүнд шууд уулзаад 3 сая төгрөгөө шилжүүлж өгөх хүн байх уу даа? Энэ бүгдээс харахад өөрийн хамаатны Дүү болох Солонгост байгаа Болороотойгоо маш удаан олон ярилцаж холбоотой байж байгаад хийсэн үйлдлүүд болох нь тодорхой бөгөөд аль 2018 оны 8 сард болсон явдал огт танихгүй над руу ингэж өнөөдөр гэнэт шүүхэд өгсөн нь эгч дуү нар хамаатан садангуудын зохион байгуулалттай над руу гүтгэлэг хийж байгаа болно. Би нэг ч удаа дахин энэ О гэдэг хүнтэй дахиж уулзаж холбоо бариагүй бөгөөд мөнгө өнөө маргааш өгнө гэж хэлээгүй зориудаар над руу худал ярьж гүтгэж байгаа болно. Тэр Болороо нь одоо миний утсыг ч авахгүй надтай холбоогүй 2 жил болж байна. Энэ О нь хамаатын дү Болороогийнхоо ах, дүү гэр орныг бүгдийг сайн мэдэж байгаа. Би хойшоо Дамбадаржаад Өндөр настай аав, ээжтэйгээ хашаанд амьдардаг ажилгүй гэрээрээ байдаг хүн.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах хүсэлт гаргаад Давж заалдах шатны шүүхээс хангасан гол үндэслэл тухайн 2 баримт байгаа. Тухайн баримт хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. н.Сэр-Од гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн гэрчийн мэдүүлгийг үндэслээд зээлийн харилцаа байсан гэж нэхэмжлэгч талын төлөөлөгч тайлбарладаг. Үнэхээр тийм харилцаа байсан юм бол хэрэгт баримт гаргаж өгөх ёстой. Тухайн маскийг Д.Оюундэлгэр хүлээж авлаа гээд гарын үсэг зурсан. Төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн, ямар нэгэн өр байхгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сум минжийн хангай 7-р багын тодорхойлолт, Хаан банк ХХК-д Д.Оын эзэмшиж байгаа 5006507789 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 44 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 44 дугаар магадлал, Солонгос улсад үйлдвэрлэсэн KP94 амны хаалтыг Ё.Сэр-Од нараас зээлээр авсан хүмүүсийн жагсаалт 2019 он, Маск тараасан жагсаалт, Хаан банк ХХК-д Ё.Сэр-Одын эзэмшиж байгаа 5029657729 дугаар, 5029313415 дугаар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан Хаан банк ХХК-д О.Уын эзэмшиж байгаа 5113052795 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 44 дугаартай магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэр, маск хүлээж авсан тухай фото зураг, маскны фото зураг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Хаан банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50/9470 дугаар Албан бичиг, шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ГХ2022/00946 дугаар Гүйцэтгэх хуудсын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШЗ2022/11853 дугаар захирамжийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 22280726 дугаар Тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.О хариуцагч О.Ууганбаярт холбогдуулан 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Ууганбаяр нь мөнгийг аваад шууд Болорооруу шилжүүлж өгсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй О.Ут холбогдох 3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд Д.Оюундэлгэрийн О.Ут шилжүүлсэн гэх 3,345,000 төгрөгт тооцож н.Болороо нь БНСУ-аас маск өгсөн, тэмдэглэлийн дэвтрийн хуулгаар маскийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна гэсэн үндэслэлээр О.Ууганбаярт холбогдуулан гаргасан 3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Оюундэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дүгнэж, дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д заасан буюу шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй буюу мэдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн гэж үзэх үндэслэлтэй тухай дүгнэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосон болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2021/01867 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаар магадлалаар хариуцагч Д.Уаас 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тогтоолд дурдсан О.Уаас 3,345,000 төгрөгийг гаргуулах Д.Оюундэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалаар өөрчлөлт оруулсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрт хариуцагч О.Уаас 3,345,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюундэлгэрт олгох өөрчлөлт оруулжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаар тогтоолын үндэслэлийн нэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02262 дугаар шийдвэрт Д.Оюундэлгэрийн хариуцагч О.Уаас 3,345,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалаар 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2,500 ширхэг маскийг 1 ширхэгийг нь 2,200 төгрөгөөр бодож хүлээн авлаа хүлээн авсан Д.Оюундэлгэр гэх агуулгатай бичгийн баримт нь О.Уын авсан 3,345,000 төгрөгт хамааралтай, Д.Оюундэлгэр нь дээрх мөнгөн дүнд маск авсан гэх үйл баримтыг нотлохгүй байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Оын хариуцагч О.Ууганбаяраас 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулах тус иргэний хэргийг шийдвэрлэхэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 885 дугаар магадлалаар тогтоогдсон дээрх үйл баримт холбогдолтой байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид БНСУ-ын виз гаргуулах гэх төлбөрт 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банк ХХК-д нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа 5006507789 дугаар Депозит дансны 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХХК-д хариуцагчийн эзэмшиж байгаа 5113052795 дугаар Депозит дансны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн ... мөнгийг аваад шууд Болорооруу шилжүүлж өгсөн ... гэх бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлж авсан болох нь 5006507789 дугаар болон 5113052795 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх боловч хариуцагчийн уг мөнгийг н.Болорооруу, түүний даалгавраар шилжүүлсэн гэх тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь н.Болороо маск/амны хаалт/ шилжүүлж төлбөр тооцоо дууссан гэж тайлбарлаж байна.

 

Хавтаст хэрэгт 2021 оны 01.08-нд 2,500 ш маскийг 1 ш-ийг нь 2,200 төгрөгөөр бодож авлаа, Хүлээн авсан Д.Оюундэлгэр гэх фото зураг авагджээ.

 

Тус 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэсэн фото зургаар нэхэмжлэгч нь 1/нэг/ ширхэг нь 2,200/хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий 2,500/хоёр мянга таван зуу/ ширхэг маск/амны хаалт/ хүлээн авсан болох нь тогтоогдохгүй байна.

Тухайн фото зурагт хүлээн авсан Д.Оюундэлгэр гэсэн байх боловч уг фото зургаар хариуцагч нь 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлж аваагүй, харин н.Болороо нь 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

1/нэг/ ширхэг нь 2,200/хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн үнэтэй гэх 2,500/хоёр мянга таван зуу/ ширхэг маск/амны хаалт/ нь нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгт хамааралтай болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлсэн үйлдлээр зохигчид БНСУ-ын виз гаргуулах хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах иргэн тухайн улсын виз авахыг өөрөө хариуцна. гэж заасан.

 

Монгол Улсын Иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд тухайн улсын виз авахыг өөрөө хариуцах ба хариуцагч нь виз хариуцаж олгохгүй юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1хууль зөрчсөн ... хэлцэл; гэж заасан.

 

Зохигчийн дээрх хэлцэл нь Монгол Улсын Иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:, 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна. гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шижлүүлэх үүрэг үүссэн гэж ойлгон хариуцагчид 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч үүрэг хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Уаас нийт 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оад олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.           Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Уаас нийт 3,360,000/гурван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оад олгосугай.

 

2.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 68,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оад олгосугай.

 

3.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ