Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2023/00110

 

 

 

2023 01 19 135/ШШ2023/00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/01174/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, ******* 7 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, 4 дүгээр баг, 5 дугаар байрт байрлах, ******* ТӨХК /РД: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,855,333 төгрөг гаргуулах, ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,910,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

миний бие тус шүүхээр 2021 онд ******* ТӨХК-д холбогдуулан үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж ажилгүй байсан хугацааны цалин анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож нийт 9,889,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж ажилгүй байсан хугацааны цалин 9,889,965 төгрөг өгсөн.

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу ******* намайг ажилд томилох байсан боловч шүүхийн шийдвэрийг хэлбэр төдий биелүүлсэн. Учир нь ажилд эгүүлэн томилсон тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж, үүнээс 6 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Уг тушаалыг хамтад нь нэхэмжлэгч над руу шуудангаар явуулж үүнийг би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардан авч мэдлээ.

Уг тушаалд ажлаас чөлөөлөх үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах, 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл үнэн хэрэгтээ миний бие ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил гаргаагүй байтал давтан зөрчил гаргасан мэтээр дүгнэн, түүнчлэн хөдөлмөрийн гэрээг надтай шинээр байгуулаагүй атал Хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд дээрх ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хүрээнд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 он, 2018 оноос авахуулаад Д.*******ыг ******* ТӨХК нь миний мэдэж байгаагаар 3 удаа ажлаас нь халж шүүхээр явж байна. Шүүхээр ажлаас нь халсан нь үндэслэлгүй гээд урьд ажиллаж байсан албан тушаалд нь томилдог. Тэгтэл энэ хугацаанд дандаа үндэслэлгүй тушаал гаргадаг. Д.******* нь ******* ТӨХК-ийн захиралтай таарамжгүй харилцаанаас үүдэж энэ тушаалууд гарсан байдаг. Энэ удаа шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр шийдвэр эцэслэж гараад 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажилд нь авах тушаал гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байдаг. Үүнээс өмнөх хөдөлмөрийн маргаан дээр цалин хөлсний талаар шүүхийн шийдвэрт шийдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс явагдаж байсан. Иймд энэ хугацааны цалин бодогдоогүй. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс тушаал гаргаж ажилд авсан 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ажилгүй байх хугацааны цалин буюу 1,855,333 төгрөгийг гаргуулах, 04 дүгээр 27-ны өдөр Д.*******ыг ажилд аваад 6 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 03-ны өдөр 39 дугаар тушаалыг гаргаж Д.*******ыг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Энэ тушаал нь ямар ч үндэслэлгүй гарсан. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гарсан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Гэтэл 6 хоногийн дотор ямар зөрчил гаргасан, зөрчлийг ямар байдлаар тогтоосон талаар хариуцагч тал ямар нэгэн байдлаар тогтоогоогүй. Иймд үндэслэлтэй тушаал гаргаж чадаагүй учраас энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс энэ тушаалыг хүчингүй болгуулж, ******* ТӨХК-ийн салбарын сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ шаардлагатай холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалингийн асуудал яригдаж байна. 2022 оны 05 дугаар 03-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгалын лавлагаагаар Д.*******ын нэг сарын цалин 460,000 төгрөг гарч байна. Цалин бодох аргачлалаар бодоход нийт 3,910,000 төгрөгийн цалин бодогдож байна. Өмнөх цалинтай нийлэхээр 5,765,330 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ үнийн дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Ямар ч үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас нь чөлөөлдөг нь ******* ХХК-ийн нэг удаагийн үйлдэл биш. Д.*******ын хувьд хэд хэдэн удаа давтагдаж байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдох боломжтой тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* ТӨХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.*******ын давж заалдах шатнаас хэргийг буцаасантай холбогдуулан шаардлага өөрчлөн 2022 оны 12 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасанг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1.Д.******* 10-аад сая төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар аваад дууссан. Одоо нэхээд байгаа мөнгөний дүн байхгүй болохоор олгогдохгүй хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.Манай байгууллага нь ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс Д.*******ыг шуурхай хэсгийн сахиулаар ажиллуулахаар гүйцэтгэх захирлын 34 тоот тушаалаар өмнө нь хийж байсан ажилд нь эгүүлэн томилсон.

Д.*******т тушаал болон шүүхийн шийдвэр, Хөдөлмөрийн хууль шинчлэгдсэнтэй холбогдож хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилдаа орж албан үүргээ гүйцэтгэх ёстойг хэлсэн.

Гэтэл энэ хүн Хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй ажлын тодорхойлолтод дурдсан ажил хийхгүй чадахгүй гэж ажилд орох тушаалынхаа ар талд /2 удаа дуусан боловч би хүлээн зөвшөөрч зөвшилд хүрсэнгүй тогооч, галлагааг хийхгүй/ гэж өөрөө бичиж өгч, ажлыг голж шилж хэрүүл хийн Захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, гудамжинд хувь хүний хувьд биш албан байгууллага дээр ажил ярьж байхад компани удирдлагатай хэрэлдэж, хэл амаар доромжилж, хүн дагуулан ирж бичлэг хийнэ гэж дайрч, давшилж, орилж нэг талын Хөдөлмөрийн харилцаа үүсгэх тушаал гаргасан байхад ажил хаяж тасалсан. Ажлаа хий гэж удаа дараа дуудсан. Тушаалыг шуудангаар хүргүүлсэн.

Тушаал гарсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 5 хоног тасалсан. Энэ хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн тул ажлаас чөлөөлөх гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тушаал гарсан.

Түүний энэ хууль бус үйлдлээс болж байгууллагын хөрөнгө эзгүйр ч ажил цалгардах болсон тул ажлаас чөлөөлөхөөс өөр арга байхгүй байсан. Нэгэнт тушаал гарсан болохоор өөр хүнийг сахиулаар ажиллуулах дахин тушаал гаргах боломжгүй юм.

3.Д.******* ажил хийж, буцаж орох гэж ирээгүй нь дараах байдлаас харагдана. Үүнд:

Урдахтай нь адил өөрчлөгдөөгүй байхад ажлын тодорхойлолтод дурдсан ажлын зарим хэсгийг хийхгүй гэж үндэслэлгүйгээр шалтаглаж өөрөө гараар бичиж өгсөн.

Хэрүүл маргаан гарган гарын үсэг зурахгүй гэдэг.

Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт дээр гарын үсэг зурахгүй гэдгийг ашиглан дахин дахин ажил хийхгүйгээр сул мөнгө авах далд санаа агуулсан.

Өндөр настан, тэтгэвэр тогтоосон болохоор ажиллах сэтгэлгүй, шүүхийн шийдвэр, компани тушаал, Хөдөлмөрийн хуулийг үл тоосон.

Ажил хаяж тасалж, эд хөрөнгө эзгүйрч улсын хөрөнгө үрэгдүүлэх өндөр магадлалтай. /Жич: өөр хүнд сахиулаар ажиллах дахин тушаал гаргах боломгүй/

Хөдөлмөрийн харилцааны оролцогчдын өөрсдөөс хамаарах хийгдвэл зохих нэг талын шаардлагыг Д.******* нь хуульд зааснаар биелүүлээгүй. Түүний эдгээр үйлдэл нь хуульд нийцээгүй буруу нь өөрөөс нь шалтгаалж хамаарсан болно.

4.Бидний хоорондын хөдөлмөрийн харилцаа бол анх ажилд орох гэж байгаа хүнээс өөр онцлогтой юм. Тодруулбал:

Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 тоо шийдвэрийн дагуу тус компанийн захирлын 34 тоот ажилд авах тушаал гарч Д.******* ажилдаа орох шаардлага үүссэн.

Ажилд эгүүлэн авсан болохоор ажилтантай өмнө нь үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэж байгаа бөгөөд эргэн орох үеийн ажлын байрны тодорхойлолт нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын байрны тодорхойлолттой яг адилхан, өөрчлөгдсөн зүйл байгаагүй байхад татгалзсан нь үндэслэлгүй юм.

Орон тоо цөөтэй өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан орон тоо, төсөвт галч, тогооч гэсэн батлагдсан орон тоо байдаггүй бөгөөд Д.******* урьд нь ч ийм ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан.

Д.******* тохиролцохгүй гэж ажил хаяж, таслах биш шүүхийн шийдвэр, тушаалын дагуу ажлыг Хөдөлмөрийн гэрээгүйгээр хийж эхлэх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр Хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцно гэснийг зөрчсөн.

Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1255 тоот шийдвэр /...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө нь үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлд нь сэргээгдэхийг хуулиар зохицуулсан.../ гэж дурдаж байсанчлан Д.*******ын урьд нь байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт сэргээгдэж байгаа тул түүний хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэрээг шинээр байгуулаагүй гэж ажилдаа огт ирэхгүй ажил таслах нь хуулийн үндэслэл биш юм.

...Иймд байгууллагын зүгээс ямар нэгэн зүйлээр шалтгаалсан буруутай зүйл байхгүй болно.

5.Гаргасан зөрчлийн хувьд гэвэл Д.*******ыг ажлаа хий гэж удаа дараа дуудсан. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг хүлээн авлаа гэж гарын үсгээ зурсан байдаг.

Тушаал гарч хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 5 хоног тасалж, явсан өдрөөс хойш огт ирээгүй нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлийн 1 сарын хугацаагаар тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэсэн заал нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ....гэсний дагуу Д.*******ыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно.

Иймд Д.*******ын хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй хуулийг буруу хэрэглэж ажлаас чөлөөлөөгүй учир хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. 10,000,000 гаран төгрөгийг Д.******* шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар аваад дууссан. Одоо нэмж мөнгө олгогдох боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь анх нэхэмжлэл гаргасан загвартай адилхан бичээд цаг хугацааг бичсэн байсан. Хэдэн төгрөг нэхэмжилж байгаа үнийн дүнг бичээгүй байсан. Хэдэн төгрөг гэж байгаа бид нар өөрсдөө тоогоо бодох юм уу тодорхой сайн мэдэхгүй байна. Д.******* ажлаас халагдаад маргалдсаар байгаад өнөөдрийг хүрч байна. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* ТӨХК-ийн Хөтлийн шуурхай хэсгийн сахиулаар Д.*******ыг ажиллуулахаар гүйцэтгэх захирлын 34 дугаар тушаалаар урьд өмнө нь эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Тушаал болон шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаа орж албан үүргээ гүйцэтгэх талаар хэлсэн. Тэгтэл нь энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, ажлын тодорхойлолтод дурдсан ажлыг хийхгүй, чадахгүй гэсэн. Ажилд орсон тушаалын ард нь хоёр удаа дуудсан боловч Д.******* нь тогооч, галлагаа хийхгүй гэж өөрөө бичиж өгч ажил голж шилж хэрүүл хийж захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Урьд нь эрхэлж байсан ажил нь өөрчлөгдөөгүй. Ажлын албан тодорхойлолт нь яг адилхан байхад ажлаа хийхгүй гэж үндэслэлгүйгээр шалтагласан. Гарын үсэг зурахгүй гэж байгууллагын захирлыг янз янзаар хэлсэн. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Ажил хийхгүй сул мөнгө авах санаа агуулсан. Өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажлаа хийх сэтгэлгүй. Компанийн тушаал, шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийг үл тоосон. Нэг талаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Хөдөлмөрийн харилцаа нь анх ажилд орох гэж байгаа хүнээс өөр харилцаатай байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 920 дугаар шүүхийн шийдвэрээр компанийн захирлын тушаалаар Д.*******ыг ажилдаа орох шаардлага өгсөн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр зайлшгүй тушаал гарах ёстой. Ажилд эгүүлэн авахад ажилтан нь өмнө нь үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргэж байгаа бөгөөд эргэн ажилд ороход ажлын байрны тодорхойлолт яг адилхан өөрчлөгдсөн зүйл байгаагүй байхад татгалзсан нь үндэслэлгүй байна. Урьд нь Д.******* энэ ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж байсан. Д.******* тохиролцоогүй гэж ажил хаяж таслах биш шүүхийн шийдвэр, тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээгүйгээр ажлаа хийж эхлэх байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцно гэсэн хуулийн заалт байдаг. Энэ хуулийн дагуу ажилдаа эргэн орох боломжтой байсан. Шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний 1255 дугаартай шийдвэрт урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө нь үүссэн хөдөлмөрийн харилцаа бүхэлдээ сэргээгдэхийг дурдаж байсан. Өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт сэргээгдэж байгаа тул хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэх шалтгаанаар ажил таслах нь хуулийн үндэслэл биш. Д.******* нь ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил таалагдаагүй бол байгууллагын удирдлага болон хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хэрэгтэй байсан. Шалтаглаад хэлээд байгаа зүйл нь ажлаа таслах, ажлаа хаях зүйл ерөөсөө биш. Нэгэнт тушаал гарсан байхад гарын үсэг зурах шаардлагагүй. Иймд манайхаас шалтгаалсан буруутай зүйл байхгүй. Гаргасан зөрчлийн хувьд Д.*******ыг ажлаа хий гэж удаа дараа дуудсан. Хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 5 хоног тасалж, явсан өдрөөс хойш Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.1 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан буюу 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор байна. Д.******* нь хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь хэсэгт зааснаар дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцална гэсний дагуу Д.*******ыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд хөдөлмөр эрхлэлтийг зөрчиж, хуулийг буруу хэрэглээгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрийн хуулбар /хх- 6-10 хуудас/, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлал /хх-11-17 хуудас/, ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай Ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаал /хх-18 хуудас/, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх- 19 хуудас/, ******* ТӨХК-ийн сахиулын ажлын байрны тодорхойлолт /хх-20-21 хуудас/, ******* ТӨХК-аас Д.******* луу явуулсан бичгийг гардуулсан тухай шуудангийн бүртгэлийн дэвтэр /хх- 22 хуудас/, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэр /хх-167-172/, Д.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2018-2020 оны тодорхойлолт /хх-175-176/, Монгол улсын Зам тээврийн хөгжлийн яамны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10а/2919 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хх-177-178/, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 05/10 дугаартай Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага /хх-179 хуудас/, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 05/624 дугаартай албан бичиг /хх-180 хуудас/ зэргийг шүүхэд гарган өгсөн байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу талбартаа холбогдуулан ******* ТӨХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай Ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаал болон тушаалын ар талын бичилт /хх- 37 хуудас/, ******* ТӨХК-ийн сахиулын ажлын байрны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-38-40 хуудас/, ******* ТӨХК-аас Д.*******тай 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулах гэж байсан гэх хөдөлмөрийн гэрээ /хх-41-43 хуудас/, ******* ТӨХК-ийн сахиулын ажлын байрны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хх-44-45 хуудас/, ******* ТӨХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх- 133 хуудас/, ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот хурлын тогтоолын 1 дүгээр хавсралт, ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-136-146 хуудас/, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх-147-149 хуудас/, цагийн бүртгэл /хх-150-154 хуудас/, ******* ТӨХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаал /хх-174 хуудас/ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 12 сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,855,333 төгрөг гаргуулах, ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргасан болно.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн үндэслэлээ Тус шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрээр 2021 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож, нийт 9,889,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2022 оны 04 сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилсон тушаалыг гаргасан боловч 6 хоногийн дараа 2022 оны 05 сарын 03-ны өдөр дахин ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ... шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Д.*******ыг ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй 3-4 хоног ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргаж байна.

5. Хэрэгт авагдсан ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрээр ******* авто замын засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.*******ыг тус компанийн ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эргүүлэн тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,889,965 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Дээрхи шийдвэрийг хариуцагчийн гомдлоор ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлалаар хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 11-17 дугаар хуудас/

6. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, ******* авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай тушаалаар Д.*******ыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн ийн шуурхай хэсгийн сахиулаар томилсон байх ба мөн захирлын 2022 оны 5 сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 37, ... дугаар хуудас/

7. Дээрх тушаалыг Д.******* нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийн талаарх гомдлыг шууд шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч Д.******* нь гомдол гаргасан байгаа бөгөөд шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ба хуулийн хугацаанд гомдол гаргасан байх тул гомдлыг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

8. Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай магадлал гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 1,855,333 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд энэхүү шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 929 дугаартай шийдвэрт дурдсанаар нэхэмжлэгч Д.*******ын сарын цалин 460,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь байнгын буюу 24 цагаар сахиулын ажил үүргийг гүйцэтгэдэг байх тул 30 хоногт хувааж өдрийн цалин 15,333 төгрөг, нийт ажилгүй байсан 140 өдрөөр тооцоход 2,146,620 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагаа тодорхойлж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговрыг 1,855,333 төгрөг гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын хувьд дүгнэхэд тус тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь заалтуудыг үндэслэн ийн шуурхай ажлын штабын сахиул Д.*******ыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг ...нэхэмжлэгч Д.*******ыг ******* авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай тушаалаар ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн томилсон боловч сахиулын ажлын хажуугаар давхар ажилчдын хоол хийх, нам даралтын зуух галлаж, тухайн байруудын халаалтыг бүрэн хариуцах ажлыг хийх боломжгүй гэж тайлбар гаргаж хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй, татгалзсан мөн ажилдаа ирээгүй 5 хоног болсон тул хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ******* авто замын засвар, арчлалт Төрийн өмчит хувьцаат компанийн сахиулын ажлын байрны тодорхойлолтод нэхэмжлэгч Д.******* нь гарын үсэг зураагүй байх бөгөөд энэхүү үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...сахиулын 1 орон тоон дээр галч, тогооч гэх 3 хүний хийх ажлыг энэ хүнээр хийлгэхээр шаарддаг, мөн ажиллах нөхцлийг нь хангаж өгдөггүй, гэр майхан бариад ажилла гэдэг тул гарын үсэг зураагүй. Иймээс хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж тайлбарладаг болно.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна, 48 дугаар зүйлийн 48.1-д Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Д.*******ын хувьд анх тухайн ажилд томилогдож байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр хариуцагч байгууллагын даргын 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 34 дугаартай Ажилд эгүүлэн ажиллуулах тухай тушаалаар ажилд томилсон байна.

Иймд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар дээрх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх бөгөөд талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болохоор байна.

12. Хариуцагч талаас нотлох баримтаар ******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2 тоот хурлын тогтоолын нэгддүгээр хавсралтаар баталсан ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Д.*******тай байгуулсан 2017 оны 04 сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-г шүүхэд ирүүлсэн байна.

13. ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

Д.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаалд дээрх хуульд заасан хоёр нөхцлийн аль нь бүрдсэн болох, ямар зөрчил гаргасан талаар огт тусгаагүй. Харин хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч тус тушаалд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг үндэслээгүй байна.

Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 12.7.2 дахь хэсэг гэснийг хариуцагч талаас тодруулахад дээр дурдсан 2017 оны 03 сарын 15-ны өдөр баталсан ******* ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын заалт бөгөөд энэхүү журмын 12.7.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэх зөрчлийг ноцтой зөрчилд тооцдог гэж тайлбарладаг.

Мөн хариуцагч тал тайлбартаа Д.*******тай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т дээрх зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа гэж тайлбарладаг бөгөөд энэхүү гэрээ нь хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 04 сарын 20-ны өдөр Д.*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ байна. Өөрөөр хэлбэл талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь 2018 онд тус байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсны дараа дахин тухайн байгууллагад орж ажилласан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хөдөлмөрийн гэрээ нь одоо хүчинтэй эсэх нь тодорхойгүй байна.

14. Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд тухайн тушаалд хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, ажилтны гаргасан зөрчлийг заагаагүй, тухайн зөрчлийг шалгасан, хэлэлцсэн тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгаа нь тушаалыг үндэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.*******ыг тус компанийн ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

15. Нэхэмжлэгч нь 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардаж байгаа бөгөөд шүүх ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж дүгнэж, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй гэж үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас энэхүү олговорт 3,909,995 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасны дагуу Д.*******ын дээр дурдсан цалин олговроос хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг дурдаж байна.

17. Д.*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 45,894 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 107,195 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар ******* ТӨХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 39 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, Д.*******ыг тус компанийн ийн шуурхай хэсгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 5,765,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийх, баталгаажуулахыг ******* ТӨХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,894 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ТӨХК-иас 107,195 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА