Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2023/00081/И |
Дугаар | 135/ШШ2023/00605 |
Огноо | 2023-05-09 |
Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2023/00605
2023 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 135/ШШ2023/00605 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2023/00081/и
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны М.Оюунцэцэг , шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,
: ******* хот, ******* дүүргийн ** дүгээр хороо, ** ******* өргөн чөлөө **, өөрийн байранд байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
: ******* аймгийн Дархан сумын ** дугаар баг, өөрийн байранд байрлах, ******* ******* ТӨХК-д ,
Гуравдагч этгээд: ******* хот, Сүбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* өргөн чөлөө-19-д байрлах, ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл гаргуулах тухай .
ؿ ы оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Ш Н.Балжинням .
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно/
:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь ******* ******* ТӨХК-д холбогдуулан улсын дугаартай тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэсэлт тайлбартаа: Тус *******ны өмчлөлийн улсын дугаартай тоёота маркийн Ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг ХХК ашиглаж байсан. Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай тогтоолоор Эдийн засгийн ******* яам болон ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу ******* ******* ХК-ийн удирдлагын эрх болон компанийн хөрөнгийг ХХК-иас шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн. Гэтэл ******* ******* ТӨХК нь ХХК-ийн эзэмшилд байсан хөрөнгийг хураах явцдаа тус *******ны өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авсан.
Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар тус *******ны өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Тус хөрөнгийг гаргуулах талаар шаардлага гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу тус *******ны өмчлөлийн тээврийн хэрэгслийг ******* ******* ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.
2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус ******* болон ХХК-ийн хооронд ЗГ/СС200821050-14 дугаартай Автомашины зээлийн гэрээг 60 сарын хугацаатай буюу 5 жилийн хугацаатай байгуулан, улсын дугаартай тоёота ланд крузер 200 загварын тээврийн хэрэгслийг тус *******ны өмчлөлд шилжүүлсэн. Тодруулбал нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэл гэрээний дагуу тус *******ны хөрөнгө болох нь тогтоогдож байх ба тухайн хөрөнгө шилжүүлсэн гэрээ хэлцэлтэй холбоотой асуудал нь тус *******ны нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хамааралгүй болохыг дурдъя.
... Засгийн газраас ХХК-тай байгуулсан концессын гэрээний дагуу шилжүүлсэн ******* ******* ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг ХХК-иас буцаан шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл дээрх тогтоолуудыг үндэслэн ХХК-иас ******* ******* ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг буцаан шилжүүлэн авахдаа тус асуудалд огт хамааралгүй гуравдагч этгээд болох ******* ******* *******ны өмчлөлийн автомашиныг хураан авсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүйн тус *******ны өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
Манай компани улсын дугаартай Land cruiser 200 маркийн авто машиныг хууль бусаар эзэмшээгүй. Төрийн өмчит компаниас шилжүүлж авсан машин. Уг машин манай компанийн хашаанд байсан. ХХК нь ******* ******* ТӨХК-д их хэмжээний өртэй. Ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байж магадгүй. Авто машины зээлийн гэрээ 2025 оны 08 дугаар сард дуусах ёстой. Үүргийн зөрчил үүсээгүй байхад ******* ******* ******* шаардах эрхгүй байна. Фидуцийн гэрээний 2.1, 4.1.3, 4.1.4, 4.1.2 заалт, авто машины зээлийн гэрээний 6.1.12 тус тус зааснаар нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг шаардах эрхгүй байна. Тухайн машиныг манайх хууль бусаар эзэмшээгүй гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /*******/ нь өөрийн өмчлөлийн улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг ******* ******* ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар гуравдагч этгээлд ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно.
Тухайн маргааны зүйл болох автомашин нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан хөдлөх эд хөрөнгө ба бусад хөдлөх хөрөнгүүдээс онцлогтой нь эрх бүхий байгууллагад өмчлөх эрх нь бүртгэгдэж, гэрчилгээгээр баталгааждаг билээ. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох бусад баримтаар маргааны зүйл болох улсын дугаартай автомашины өмчлөх эрх нь ******* ******* ******* ХХК-ийнх болох нь нотлогдох тул өмчлөх эрхийн хувьд гуравдагч этгээдийн зүгээс маргаангүй.
ХХК нь тухайн автомашиныг 2020 оны 08 сарын 21-ний өдөр №ЗГ/СС200821050-14 дугаартай Автомашины зээлийн гэрээ-ээр ******* ******* ******* ХХК-тай зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 5.1-д Зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидуцийн гэрээний дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай холбоотой гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд *******анд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байна гэж заасны дагуу талуудын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдрийн №Ф/СС200821050-14-54 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) байгуулагдсан.
Иргэний хуулийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу ХХК нь ******* ******* *******наас автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээгээр шилжүүлсэн болно.
******* ******* ******* ХХК нь автомашины өмчлөх эрхийг Фидуцийн гэрээгээр шударгаар олж авсан тул Иргэний хуулийн 106.1-д заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгчийн хувиар бие даасан шаардах эрхтэй. Иймд ******* ******* ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс маргааны зүйлийг чөлөөлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/11831 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, 2020 оны 08 сарын 21-ний өдрийн автомашины зээлийн гэрээ, 2020 оны 08 сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, хавсралт 1, 2 /хх-ийн 112-117 дугаар хуудас/ зэргийг гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас нотлох баримтаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А-1/313 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/18070 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 1/426 дугаартай албан бичгийн хариу хүргүүлэх албан бичиг, авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/2018 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/2019 дугаартай албан бичиг /хх-ийн 27-33 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн автомашин хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 35 дугаар хуудас/,Үндсэн хөрөнгийн тооллого /хх-ийн 55-56 дугаар хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 66 дугаар хуудас/, ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлт хүргүүлэх тухай 118/22 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 91/22 дугаартай эд хөрөнгө хүлээлцэх тухай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 27/22 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 87/22 дугаартай хөрөнгийн тооллогын талаар албан бичиг, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 79/22 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 52/22 дугаартай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 39/22 дугаартай албан бичиг, ******* Төмөрлөгийн ТӨХК-ийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 01/1059 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 67-75 дугаар хуудас/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай ******* ******* ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг ХХК-иас буцаан шилжүүлэн авах тухай тогтоол /хх-ийн 86 дугаар хуудас/, ******* ******* ХК-ийн дүрэм /хх-ийн 131-145 хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 146-147 дугаар хуудас/ зэргийг гаргаж өгсөн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу авагдсан ******* аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаар албан бичгээр ирүүлсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87-88 дугаар хуудас/, ******* аймгийн Автотээврийн төвийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай албан бичгээр авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 100/20 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гаргаж байсан хүсэлт, ******* ******* *******ны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 6/6149 дугаартай албан бичиг, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, ******* ******* *******-ны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 5/5282 дугаартай албан бичиг, ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 97/20 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 103-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу тухайн тээврийн хэрэгсэл нь ******* ******* *******ны өмчлөлд бүртгэлтэй тул хариуцагч ******* ******* ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ тухайн автомашиныг эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн байгаа, мөн тухайн тээврийн хэрэгсэл ******* ******* *******ны өмчлөлийн хөрөнгө биш гэж маргадаг болно.
4. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай, Toyota маркын Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийн хамгийн сүүлийн өмчлөгч, эзэмшигчээр ******* ******* ******* ХХК бүртгэгдсэн байна.
Мөн хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2019 оны 04 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл маргаан бүхий тээврийн хэрэгсэл ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр, 2020 оны 09 сарын 25-ны өдөр ХХК-ийн нэр дээр, мөн өдрөө ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр тус тус шилжин бүртгэгджээ.
Дээрх бүртгэлийг хийхдээ ******* ******* *******ны 2020 оны 08 сарын 24-ний өдрийн 5/5282 дугаартай авто тээврийн үндэсний төвд гаргасан ******* ******* ******* ХХК, ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 19-ний өдрийн ХБГХ/242/2020 тоот гэрээний дагуу тус тээврийн хэрэгслийг ХХК-ийн нэр дээр шилжүүлж байгаа тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр олгуулах тухай хүсэлт, мөн ХХК-ийн 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 97/20 дугаартай албан бичгээр Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн дээр дурдсан гэрээний дагуу автомашиныг худалдан авсан тул тээврийн хэрэгслийн гэрчилгээг ХХК-ийн нэр дээр шилжүүлэн гэрчилгээ олгуулах тухай хүсэлтийг тус тус гаргасны дагуу бүртгэлд өөрчлөлд оруулж, 2020 оны 09 сарын 25-ны өдөр ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон, мөн ХХК-ийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 100/20 дугаартай авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн хүсэлт, ******* ******* *******ны 2020 оны 09 сарын 21-ний өдрийн 6/6149 дугаартай Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх тухай албан бичгийг үндэслэн 2020 оны 09 сарын 25-ны өдөр тээврийн хэрэгслийн өмчлөгчийг өөрчлөн, буцаан ******* ******* ******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн байна. /хх-ийн 87-88, 103-109 дүгээр хуудас/
5. Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн №ЗГ/СС200821080-14 дугаартай Автомашины зээлийн гэрээ-ээр ******* ******* *******, ХХК нар тохиролцон автомашин худалдан авах зориулалтаар 119,480,000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд гэрээний 5.1-д: Зээлээр худалдан авсан автомашины өмчлөх эрх нь фидуцийн гэрээний дагуу зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, автомашинтай холбоотой гарсан татвар, торгууль, хураамжийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд *******анд хадгалагдах бөгөөд зээлдэгч нь автомашиныг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байна, 5.4-т: зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээнд тохиролцсон нөхцөл, журмын дагуу бүрэн төлж дууссанаар автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлж авах эрх үүснэ гэж тус тус заажээ.
Мөн өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр *******ны өмчлөлд улсын дугаартай, Toyota Land cruiser 200 тээврийн хэрэгслийг шилжүүлэхээр тохиролцсон байгаа бөгөөд гэрээний 5.1-т зээлдэгч нь автомашины хууль ёсны өмчлөгч байхыг тодорхойлж, 5.3-д зээлдэгч нь автомашиныг эзэмшиж, ашиглах явцдаа бусдад учруулсан гэм хорыг өмчлөгчийн хувьд бие даан хариуцахаар заасан байна. /хх-ийн 115 дугаар хуудас/
6. Дээрх гэрээний дагуу ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 148 дугаартай Концессын гэрээ цуцлах тухай тогтоолын дагуу Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн концесс эзэмшигч ХХК-тай 2014 оны 04 сарын 4-ний өдөр байгуулсан концессын гэрээг цуцалж, үүнтэй холбоотойгоор ******* ******* ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг ХХК-иас шилжүүлж авах арга хэмжээний хүрээнд хариуцагч байгууллагын удирдлагын эрхийг концессын гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байхдаа ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байсан маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч ******* ******* ТӨХК хүлээн авсан, тус тээврийн хэрэгсэл компанийн хашаанд байгаа болох нь хэрэгт авагдсан автомашин хүлээлгэн өгсөн акт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 35 дугаар хуудас/
7. ХХК нь өөрийн өмчлөлийн хөрөнгүүдийг шилжүүлэн авах тухай хүсэлтүүдийг хариуцагчид болон эрх бүхий бусад байгууллагуудад гаргаж байсан бөгөөд энэхүү хөрөнгийн жагсаалтад улсын дугаартай Toyota маркын Land cruiser 200 загварын тээврийн хэрэгсэл багтсан байна. /хх-ийн 67-75/
8. Шүүх хуралдаан дээр гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... одоогоор ******* ******* ******* болон ХХК нарын байгуулсан автомашины зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ цуцлагдаагүй байгаа. Зээлийн төлбөрөө төлөөд дууссан тохиолдолд тухайн автомашиныг ХХК буцаан өмчлөлдөө авах эрхтэй байгаа гэж тайлбарладаг болно.
9. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ******* ******* *******ны нэхэмжлэлийн зүйл болох тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн үндэслэл нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлсэнтэй холбоотой байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д: Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тайлбарлаж, тодорхойлж байгаа боловч энэхүү хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан өмчлөгч өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байх учиртай.
Гэтэл хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар ******* ******* ******* ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлсэн хэдий ч дээрх хуульд заасан өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.
10. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь тус компанийн эрх ашгийг зөрчихгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхгүй, зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өмчлөгчөөр бүртгүүлсэн байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор зааснаас үзэхэд хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг зөвхөн бүртгэлээс хамааруулж тодорхойлох боломжгүй байна.
11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.
12. Хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн ХХК-ийг эрүүгийн журмаар шалгаж байгаа ажиллагааны талаарх албан бичгүүд нь тус иргэний хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдаж байна. /хх-ийн 27-33 дугаар хуудас/
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т ыг баримтлан улсын дугаартай, Toyota маркийн Land cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 56 56.1, 7 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ