Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2023/00599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* , өнөр *******, ******* *******, ******* ******* хаягт оршин суух, овогт /РД:УП95057*******5/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* *******, , , ******* хаягт оршин суух, овогт /РД:ЧВ80**************674/-д холбогдох,

 

*******37,989,4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Э.ын төрсөн эцэг Г. нь 0*******6 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан. Г. өмчлөлд автомашин байсан ба тухайн үед авто засварын газар ажиллуулж байсан хариуцагч Г. нь нас барагчийн өмчлөлийн авто машиныг грашдаа байлгаж байсан. Гэтэл Г. нь нас барагчийн гарын үсгийг хуурамчаар зурж түүнийг нас барснаас хойш 0*******6 оны *******0 сарын 04-ний өдөр 644УБС улсын тай, кроун маркийн авто машиныг өөрийн нэр дээр, 0*******6 оны ************** сарын *******3-ны өдөр 96УНО улсын тай, киа пронтер маркийн автомашиныг В. гэх хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Э. нь тус машинуудыг өвлөх хүсэлт гаргах гэсэн боловч Г. нь өвлөх эрхэд нь саад учруулж улсын бүртгэлийн бичиг баримтуудыг нь өгдөггүй. Бичиг баримт нь байхгүйгээс болоод нотариатад хүсэлт гаргах боломжгүй байсан. Ингээд хариуцагч нь тухайн машинуудыг бусдад зарсан болохыг сүүлд нь олж мэдсэн. Нэхэмжлэгч Э. нь төрсөн эцгийнхээ үлдээсэн бусад өв хөрөнгийг нотариатад хүсэлт гаргаж хүлээн авсан боловч энэ машинуудын тухайд хүсэлт гаргах боломжгүй байсан. Одоо машинууд нэгэнт бусад этгээдэд шилжсэн болох нь тогтоогдож байна. Энэ машины үнэд анх 53,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон буюу киа пронтер маркийн машины үнэлгээ 7,3,800 төгрөг, кроун машины үнэлгээ *******9,835,44 төгрөг, нийт 7,489,4 төгрөгийг авто машинтай холбоотойгоор нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл анхны шаардлага 53,000,000 төгрөгийг багасгаж 7,489,4 төгрөг болгож байна.

Нэхэмжлэгч Э. нь төрсөн эцэг Г. үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 0******* оны 0 сарын 4-ний өдөр өвлөж авсан. ******* дүүргийн 0 , ны 70 ******* хаягт *******лах 37******* м.кв талбайтай авто машины граш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, Ү-0*******05797*******59 т бүртгэгдсэн. Мөн улсын бүртгэлийн 00738******* гэрчилгээг 0*******9 оны 08 сарын -ны өдөр авсан. Мөн тус хаягт *******лах 44*******м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 0*******9 оны 06 сарын *******-ний өдрийн А/68 шийдвэрээр ******* жил ******* сарын хугацаатайгаар эзэмших болсон. Энэхүү захирамжийг үндэслэж 0*******9 оны 07 сарын 3-ны өдөр ******* дүүргийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г Э. нь өөрөө байгуулсан. Г.Эрдэнэтулгыг нэхэмжлэлтэй Э.д холбогдох иргэний хэрэгт 0*******6 оны 07 сараас 0*******9 оны ******* сар хүртэл нийт 4******* сарын олох байсан орлого 8,000,000 төгрөгийг Г.ас гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 05 сарын 9-ний өдрийн *******8*******5 шийдвэрээр ханган шийдвэрлэсэн боловч 00 оны 07 сарын -ны өдрийн *******599 магадлал, Улсын дээд шүүхийн 0 оны 06 сарын 30-ны өдрийн 008*******4 тогтоолоор сөрөг нэхэмжлэл гаргасан цаг хугацаагаар буюу 0*******9 оны ******* сарын 4-ний өдрөөр шаардах эрх үүссэн гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Э. нь өвлөх эрх үүссэн үе, газар эзэмшиж эхэлсэн цаг хугацаанаас эхэлж, хариуцагч Г.ас өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 44*******м.кв талбай бүхий авто засварын газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч Г. нь бусдын эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг 0 оны ************** сарын *******5-ны өдөр хүртэл хууль бусаар эзэмшиж, ашиглаж, засварын үйлчилгээ явуулж, тэр хэмжээгээрээ ашиг орлого олсон. Иймд хариуцагч Г.ас дээр дурдаж буй 44*******м.кв газар, түүн дээр *******лах авто засварын газрыг бусдад түрээсэлсэн бол олох байсан орлого 0*******9 оны ******* сарын 4-ний өдрөөс 00 оны ******* сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд ******* сарын ,500,000 төгрөгөөр тооцож, ******* сарын хугацаанд олох байсан орлого нийт 40,000,000 төгрөг, 00 оны ******* сарын 4-ний өдрөөс 0 оны ************** сарын *******6-ны өдөр хүртэл хугацаанд ******* сарын 3,000,000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд олох байсан орлого 80,500,000 төгрөг, нийт **************0,500,000 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцож нэхэмжилнэ. Өмнөх автомашины үнэ болох 7,489,4 төгрөг, нийт *******37,989,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э. нэхэмжлэлтэй Г.ас 53,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Э. нь өөрийн эцэг болох миний төрсөн ах Г. өв залгамжлагч гээд кроун 644УБС , пронтер 96УНД машины үнэ болох дээрх мөнгөн дүнг нэхэмжилсэн байна. Уг кроун 6-44 УБС машин нь тухайн үед эвдрэлтэй моторгүй машин байсан бөгөөд би өөрийн төрсөн ах Д.т 4,500,000 төгрөг өгч худалдаж авсан. Тухайн үед гэнэтийн золгүй явдал болж ахаасаа автомашины эзэмшигчийг шилжүүлж аваагүй байсан бөгөөд нас барснаас хойш жилийн хугацаа өнгөрөхөд хэн нэг нь энэ машиныг өөрөөр хэлбэл үр хүүхдийн зүгээс ямар нэгэн зүйл хэлээгүй байсан. Учир нь миний төрсөн ах Г. нь эхнэрээсээ салаад олон жил болсон байсан ба бидний хамт амьдарч байсан, надтай хамт бизнес хийдэг байсан. Хүүхдүүд нь ээжийн хамт амьдардаг байсан ба ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй байсан. Мөн нэхэмжилж байгаа дахь машины хувь надад ямар ч хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын багасгасан шаардлага машины үнэ 7,489,4 төгрөгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн машины эзэмшигч Г. нь 0*******6 онд нас барсан. Г. нас барснаас хойш өнөөдөр 03 онд шүүх хуралдаанаар хэлэлцэж байна. Иргэний хуульд өв хүлээн авах, татгалзах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг. Нас барснаас хойш ******* жилийн хугацаанд хүсэлтээ гаргаж өгөх ёстой ба тухайн өв хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргаж өгөөгүй. Тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол шүүхэд хугацаа сэргээлгэх үндэслэлээр хүсэлтээ өгөх ёстой байсан. Иймд Э.ыг Г. хууль ёсны өвлөгч гэж үзэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Авто машиныг Г.ас нэхэмжлэх үндэслэлгүй. Авто машиныг зарсан эзэн нь Г. гэх хүн байдаг. Г. нь машиныг зарсан гэдгээ цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу авто машины үнийг төлөх жинхэнэ хариуцагч нь Г. биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн энэ машины үнэ гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлага буюу **************0,500,000 төгрөгийг Г. төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх эзэмшил, түрээс, гэм хортой холбоотой шүүхийн шийдвэр гарч, шүүхээр шийдсэн байдаг. Г. нь Э.тай авто засварын газрыг үнэ төлбөргүйгээр ажиллуулах гэрээг хугацаагүй байгуулсан байдаг. Энэ гэрээг үндэслэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг гаргаж байсан. 00 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөх ёстой байсан гэдэг зүйл ярьж байна. Г.Эрдэнэтулгын нэхэмжлэлтэй, Э.д холбогдох хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн хугацаа нь 0 оны 06 сарын 30-ны өдөр байдаг. Давж заалдах болон хяналтын шатны гомдлыг нэхэмжлэгч болох Г.Эрдэнэтулгын талаас гаргаж байсан. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хэвээр хадгалагдаж байсан учраас гэрээний дагуу Г. авто засварын газрын үйл ажиллагаагаа явуулж, олох ёстой орлогоо олоод явж байсан. Энэ ашиг орлогоо хууль ёсны дагуу олж байгаа, үүнд саад болохгүй байх талаар хүсэлт гаргасан ба хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь 0 онд гарсан байдаг. Тухайн үед Э. нь олох ёстой байсан орлогод 8,000,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байсан ба түүнийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон байдаг. Г. нь шударга эзэмшигч байна, тухайн талбайг эзэмшиж байхдаа нэмэлтээр талбай, ус дулаан гэх хөрөнгө оруулалтуудыг хийсэн байсан. Нэмэлт хөрөнгө оруулалтын мөнгөө нэхэмжилсэн. Шүүх 8,000,000 төгрөгөөр хангаж шийдсэн байдаг. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасны дагуу шийдүүлсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөөгүй шалтгаан нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хөрөнгийг засан сайжруулсан зардал болох 8,000,000 төгрөгөө гаргуулах шаардлагатай байсан. Хяналтын шатны шүүхийн тогтоол 0 оны 06 сарын 30-ны өдөр гарч манай зүгээс 0 оны 07 сард шийдвэрээ гардаж аваад шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичүүлж, 0 оны 08 сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш эвлэрч, ярилцах гэж үзсэн байдаг. Төлбөр төлөгч Э.тай уулзах гэж хандаж үзсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс тодорхой ажиллагаануудыг хийж, Э.ыг эрэн сурвалжлахдаа тулаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулъя гэх хариуг өгсөн байдаг. 0 оны *******0 сарын 3*******-ний өдөр Л. өмгөөлөгч өөрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Э.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эхэлсэн. Манай зүгээс 8,000,000 төгрөгөө нэхэмжлэгч Э.аас өнөөдрийг хүртэл гаргуулж авч чадаагүй байгаа. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Хариуцагч Г.Эрдэнэтулгыг шударга эзэмшигч биш, дүү нартаа үл хөдлөх эд хөрөнгийг нь өгөх ёстой байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Тухайн объектыг хариуцагч худалдаж авсан гэх шалтгаанаар ашиглаж байсан гэрээ, холбогдох материалуудыг өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай гаргаж өгсөн байдаг. Үүний дагуу хүсэлтээ гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Э.ын тухайд Г.Эрдэнэтулгын эзэмшлээс хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах хүсэлтээ 0 оны 09 дүгээр сарын үед өгсөн байсан. Г.Эрдэнэтулгын зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээж авсан өдөр нь үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгсөн байдаг. Хугацааны хувьд харахад ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр эзэмшсэн, ашигласан гэх зүйл харагдахгүй байгаа учраас олох ёстой орлого **************0,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.аас Д.Баярмаад олгосон итгэмжлэл, ******* ******* дэх Цагдаагийн газрын гурав хэлтсийн албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Автомашин худалдах, худалдан авах 0*******6.**************.*******3-ны өдрийн гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 96 УНО улсын тай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Автомашин худалдах, худалдан авах 0*******6.*******0.04-ний өдрийн гэрээний хуулбар, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 644 УБС улсын тай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Э.ын иргэний үнэмлэхний хуулбар, Г. нас барсны гэрчилгээний хуулбар, Э.ын төрсний болон иргэний үнэмлэхний хуулбар, Тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчийн лавлагааны хуулбар, Ү-0*******004439 тай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Ү-0*******0574*******9 тай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын *******8630*******9666*******4 тай газар эзэмших гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын *******803*******04095 тай газар эзэмших гэрчилгээний хуулбар, Э.аас Л.д олгосон итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамжид 7*******0,450 төгрөг төлсөн баримт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00.05.9-ний өдрийн *******84/ШШ00/0*******8*******5 шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00 оны 07 сарын -ны өдрийн *******599 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 0.06.30-ны өдрийн 00*******/ХТ0/008*******4 тогтоолын хуулбар, Г.г гэрчээр асуусан тэмдэглэлийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, Буфа үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 05 сарын **************-ний өдрийн *******0*******/ШШ0/0*******9******* шийдвэр,

 

Хариуцагч талаас: Г.ас С.т олгосон итгэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 00.0*******.07-ны өдрийн *******84/ШЗ00/0054******* захирамжийн хуулбар, Шүүхийн 0.08.05-ны өдрийн 0********************* тай гүйцэтгэх хуудасны хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 0.08.05-ны өдрийн *******84/ШЗ0/**************953 захирамжийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Э.аас Л. д олгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 0.06.30-ны өдрийн 00*******/ХТ0/008*******4 тогтоолын хуулбар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,

 

Шүүхийн журмаар: Монголын Нотариатчидын танхимын 0.05.*******9-ний өдрийн 369 тай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн 0.05.*******-ны өдрийн 3*******4 тай албан бичиг болон түүний хавсралтууд, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 0.05.*******8-ны өдрийн *******/3******* тай албан бичиг болон түүний хавсралтууд, Дамно ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Г.д холбогдуулан өвлөн авах машины үнэ 53,000,000 төгрөг, хариуцагч нэхэмжлэгчийн хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаснаас олох ёстой орлогод **************0,500,000 төгрөг, нийт *******63,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь машины үнэ 53,000,000 төгрөгийн шаардлагаа 5,5*******0,758 төгрөгөөр багасгаж, 7,489,4 төгрөгийг автомашины үнэд, олох ёстой байсан орлогод **************0,500,000 төгрөг, нийт *******37,989,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

6.Өвлөн авах автомашины үнэ 7,489,4 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь ...аав Г. эзэмшиж байсан автомашиныг өвлөн авах хүсэлт гаргах гэсэн боловч Г. нь хуурамч бичиг баримт үйлдэж тухайн машинуудыг бусдад шилжүүлсэн тул өвлөн авах ёстой хөрөнгийн үнэ болох 7,489,4 төгрөгийг гаргуулна хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлов.

 

Хариуцагч нь ... кроун 644 УБС машин нь тухайн үед эвдрэлтэй моторгүй машин байсан бөгөөд төрсөн ах Д.т 4,500,000 төгрөг өгч худалдаж авсан. Тухайн үед гэнэтийн золгүй явдал болж ахаасаа автомашины эзэмшигчийг шилжүүлж аваагүй байсан, дахь машины хувьд өөрт нь хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...Э. нь тухайн автомашиныг өвлөх хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, авто машиныг зарсан эзэн нь Г. гэх хүн байдаг, Г. жинхэнэ хариуцагч нь биш хэмээн маргав.

 

Г. /нас барагч/ нь киа пронтер маркийн 96УНД автомашиныг 0*******4 оны 08 сарын *******8-ны өдрөөс,  кроун маркийн 644УБС автомашиныг 0*******5 оны 09 сарын *******4-ний өдрөөс тус тус эзэмшиж байсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 0 оны 05 сарын *******-ны өдрийн 3*******4 ******* лавлагаагаар тогтоогдов. /хх-58-60х/

 

Нэхэмжлэгч Э. нь Г. төрсөн хүү бөгөөд түүний аав болох Г. нь 0*******6 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан байна. Иргэний хуулийн 5*******5 зүйлийн 5*******5.*******-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд Э. нь Иргэний хуулийн 50 зүйлийн 50.*******.*******-д зааснаар нас барагч Г. хууль ёсны өвлөгч мөн юм. Тиймээс тэрээр аав Г. хөрөнгийг хуульд зааснаар өвлөх эрхтэй. /хх-4х/

 

Нас барагч Г. эзэмшилд байсан  кроун маркийн 644УБС автомашиныг 0*******6 оны *******0 сарын 05-ны өдөр Г.Эрдэнэтулгын эзэмшилд, киа пронтер маркийн 96УНД автомашиныг 0*******6 оны ************** сарын *******5-ны өдөр В.ын эзэмшилд Автомашин худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр тус тус шилжүүлжээ. /хх 7-*******, 58-60х/

 

Дээрх 0*******6 оны *******0 сарын 04-ний өдрийн, мөн 0*******6 оны ************** сарын *******3-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г худалдагч талаас Г., түүний нэрээр хийгдсэн байх хэдий боловч Г. нь 0*******6 оны 07 сарын 07-ны өдөр нас барсан, цаг хугацааны хувьд түүнийг нас барснаас хойш түүний нэрээр хийгдсэн болох нь нотлогдов.

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 00 оны 04 сарын *******-ны өдрийн 7*******5 ******* Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, мөн газрын 00 оны 05 сарын *******3-ны өдрийн 5/78******* ******* хариу мэдэгдэх хуудас, 00 оны 0******* сарын 3*******-ний өдөр эрүүгийн хэрэгт Г.Эрдэнэтулгын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр Г. нь автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэхээр автомашин худалдах, худалдан авах гэрээ буюу эрх олгосон баримт бичгийг нас барсан Г.тай үйлдсэн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, нотариатчаар гэрчлүүлэн автомашинуудыг өөрийн болон В.ын нэр дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогджээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 зүйлийн ******* дэх хэсгийн *******. дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн талаар прокурорын газрын тогтоол, хариу мэдэгдэх хуудас зэрэгт тодорхой тусгажээ. /хх-5,6,6,63,7*******,7х/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Г. энэхүү хэргийн жинхэнэ хариуцагч биш, Г. нь машиныг зарсан гэдгээ цагдаагийн байгууллага болон иргэний шүүхэд гэрчийн мэдүүлгээр нотолсон байдаг хэмээн маргадаг ба хэрэгт авагдсан 00 оны 03 сарын 06-ны өдөр Г.г гэрчээр асуусан тухай тэмдэглэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баярмаа: та энэ машиныг яасан бэ гэхэд гэрч зарсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Иргэний хэрэгт өгсөн гэрчийн дээрх мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг эргэлзээгүй зөв гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар заасан тул эргэлзээтэй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болдоггүй. /хх-*******40,*******4*******х/

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч Э.ыг хуульд заасан хугацаанд автомашиныг өвлөх хүсэлтээ нотариатчид гаргаагүй гэж маргадаг ба Монголын Нотариатчдын танхимын 0 оны *******0 сарын 04-ний өдрийн 709 ******* лавлагааны хариугаар нэхэмжлэгч нь автомашин өвлөх хүсэлтийг нотариатчид бичгээр гаргаагүй байна. /хх-74х/

 

Нотариатын тухай хуулийн 43 зүйлийн 43..3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг-ийг үндэслэн өв нээгдсэн газрын нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан ба нас барагчийг нас барснаас 3-4 сарын дотор хариуцагч Г. нь автомашиныг бусдад шилжүүлсэн тул өв хүлээн авагч болох Э. нь өөрийн эцгийн эзэмшлийн хөрөнгө болохыг нотлох бичиг баримтгүйгээс үүдэн хуулийн дээрх зохицуулалтад зааснаар автомашиныг өвлөх хүсэлтийг гаргах боломжгүй байжээ.

 

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Г. нь өвлөгчийн өвлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулснаар нэхэмжлэгч өвлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон болох нь тогтоогдов. Тиймээс тэрээр машины үнийг шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий автомашинуудын зах зээлийн үнэлгээг худалдан борлуулагдсан он болох 0*******6 оны ************** сарын байдлаар тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ба хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь киа пронтер маркийн машины үнэлгээг 7,3,800 төгрөг, кроун машиныг *******9,835,44 төгрөг хэмээн зах зээлийн үнэлгээг тогтоосон. /хх-8*******-90х/

 

Нэхэмжлэгч нь машины үнэд 53,000,000 төгрөг шаардсан шаардлагаа дээрх хөрөнгийн үнэлгээг үндэслэн 7,489,4 төгрөг болгон багасгасан бөгөөд хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний талаар маргаагүй юм.

 

Тиймээс хариуцагч Г.ас Иргэний хуулийн 49 зүйлийн 49.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчийн өвлөх эд хөрөнгийн үнэ болох 7,489,4 төгрөгийг гаргуулан өвлөгч болох Э.д олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

7. Олох ёстой байсан орлого **************0,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Э. нь эцэг Г. өв хөрөнгийг хуульд зааснаар өвлөн авсан байх ба ******* дүүргийн 0 , ны 70 ******* хаягт *******лах 44******* м.кв газар, мөн хаягт *******лах 37******* м.кв талбайтай автомашины граш, засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-45,46х/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эрдэнэтулгыг дээр дурдаж буй 44*******м.кв газар, түүн дээр *******лах авто засварын газрыг хууль бусаар эзэмшилдээ байлгасны улмаас олох ёстой байсан орлогоор хохирсон гэж, 0*******9.*******.4-00.*******.4-ний өдөр хүртэл хугацаанд сарын ,500,000 төгрөгөөр тооцож 40,000,000 төгрөг, 00.*******.4-0.**************.*******6-ны өдөр хүртэл хугацаанд сарын 3,000,000 төгрөгөөр тооцож 80,500,000 төгрөг, нийт **************0,500,000 төгрөгийг олох ёстой байсан орлогод тооцож нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ 0*******9 оны ******* сарын 4-ний өдөр хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардсан хугацаанаас олох ёстой байсан орлогыг шаардах эрх үүссэн гэж тайлбарладаг бол, хариуцагчаас Э. нь 3 шатны шүүхээр маргаснаас хариуцагчийн эзэмшилд байсан маргаан бүхий хөрөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан даруйд хүлээлгэж өгсөн тул тэр хүртэл Г.Эрдэнэтулгын эзэмшил хууль ёсны байсан хэмээн татгалзлаа тайлбарлав.

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00.05.9-ний өдрийн *******84/ШШ00/0*******8*******5 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00.07.-ны өдрийн *******599 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 0.06.30-ны өдрийн 00*******/ХТ0/008*******4 тогтоолоор Г.Эрдэнэтулгын нэхэмжлэлтэй Э.д холбогдох Өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд 73,40,000 төгрөг гаргуулах, ******* дүүргийн 0 нд *******лах 44******* м.кв газарт засварын газар барьж тохижуулахад гарсан зардал *******50,000,000 төгрөг, ******* дүүргийн ******* дүгээр нд *******лах *******0.000 м.кв зуслангийн зориулалттай газарт барьсан хашааны зардал *******,000,000 төгрөг, хашааны манаачийн цалин, хөлсөнд *******,600,000 төгрөг, нийт 53,00,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус эзэмшигчийг өөрийн өмчлөлийн объектоос албадан гаргуулахыг даалгах, хууль бус эзэмшилтэй холбоотой болон хууль бусаар эзэмшиж байсан авто засварын газар, орон сууцтай холбогдуулан учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого нийт *******00,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ. /хх-*******03-*******39х/

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар, ...хариуцагч Г. нь уг газар, объектыг Г.тай 0*******6 оны 06 сарын 9-ний өдөр байгуулсан Авто засварын газрын гэрээ-ний дагуу ашиглаж Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.******* дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах эрхийг гэрээгээр олж авсан, гэрээнд талууд эд хөрөнгө ашиглах хугацааг заагаагүй байх бөгөөд гэрээ дуусгавар болох Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.*******, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй, өвлүүлэгчийн хөрөнгө нь өвлөгчид шилжиж, газар объектыг суллахыг шаардах хүртэл гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэж үзэн Г.Эрдэнэтулгыг 0*******9 оны ******* сарын 4-нийг хүртэлх хугацаанд хууль бусаар бусдын өмчлөх эрхэд саад болсон үйлдэл гаргасан гэж үзэхгүй талаар дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй талаар заасан.

 

Хариуцагч Г. нь маргаан бүхий газар объектыг хууль бусаар эзэмшиж байсан эсэх маргааныг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 00*******/ХТ0/008*******4 тогтоолоор 0.06.30-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, түүний эзэмшлээс хөрөнгийг албадан гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 0 оны ************** сар *******6-ны өдөр дуусгавар болсон болох нь тогтоогдож байна. /хх-*******54х/

Нэхэмжлэгч Э. нь дээрх маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд буюу хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж байх хугацааны олох ёстой байсан орлогыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Эрдэнэтулгын эзэмшил гэрээний үндсэн дээр байсан болох нь хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх бөгөөд талууд шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэн шат, шатны шүүхэд хандаж байжээ.

Тиймээс Иргэний хуулийн 95 зүйлийн 95.******* дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.ын хариуцагчид холбогдуулан гаргасан олох ёстой байсан орлого **************0,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,950+7*******0,450=*******,*******33,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,489,4 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 95,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.-т заасантай нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 зүйлийн **************5.*******, **************5.., **************6, **************8 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 95 зүйлийн 95.*******, 49 зүйлийн 49.*******.*******-т зааснаар хариуцагч Г.ас 7,489,4 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгож, нэхэмжлэлээс үлдэх **************0,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 зүйлийн 60.*******, 56 зүйлийн 56. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,*******33,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.ас улсын тэмдэгтийн хураамжид 95,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9., *******0 зүйлийн *******0.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.


 
      

 

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ