Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/02761

 

 

 

 

 

 

2020 08 04

101/ШШ2020/02761

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Н гаргасан,

 

Хариуцагч:   холбогдох,

 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , өмгөөлөгч Ч.О, хариуцагч , нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Миний аав насаараа Монгол банкны хөрөнгө оруулалтын хэлтэст ажилласан, түүнийг ажиллаж байх хугацаанд улсаас 2 ширхэг байраар шагнасан байдаг. Эхлээд *******,*******,*******,******* хаягт байрлах 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд би тус байранд аав, ээж, ах нарын хамт өсөж торнисон. Үүний дараа аавыг тэтгэвэрт гарсан хойно 1996 онд *******,*******,*******,******* хаягт орших орон сууцыг бэлэглэсэн.

 

Би, 2013 оноос *******,*******, 6/.. байрны .. тоот хаягт нөхөр, 2 хүүхдийнхээ хамт амьдарч байсан, энэ байр бол манай хадам аад Д.Ц ийн нэр дээр байдаг байсан. Гэвч миний бие 2013 онд нөхрөөсөө салахад аав минь намайг *******,*******,*******,*******од хүүхдийнхээ хамт амьдар гэсний дагуу одоо хүртэл амьдарч байна. Миний аав 2016 оны 08 дугаарын сарын 23-ны өдөр нас барсныг ээж, ах хоёр надад хэлээгүй, би энэ талаар 7 хоногийн дараа мэдсэн юм.

 

Ингээд аавынхаа нас барсны бичиг баримтыг бүрдүүлж, 2017 оны 02 сард Баянзүрх дүүргийн нотариатад өв нээлгэх хүсэлт гаргасны дараа 2018 онд манай охины нэр дээр шүүхийн нэхэмжлэл ирсэн. Учир нь, бидний хамт амьдарч байсан орон сууцыг манай аав, ээж, ах, миний охин гэсэн 4 хүний өмчилдөг байсан.

 

Гэтэл аавыг нас бармагц ээж, ах хоёрын зүгээс миний охиноос байрны өөрт ногдох хувьд 40,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн ажиллагааны явцад байрыг 35,000,000.00 төгрөгөөр үнэлж, 2019 оны 1.. сард шүүхийн шийдвэрээр охиноос минь 35,000,000.00 төгрөг гаргуулахаар болсон. Би, 2019 оны сүүлээр хагалгаанд ороод 2020 оны 02 сард өв нээлгэх хүсэлтийг дахин гаргахад 2018 оны 06 дугаар сард миний ах гийн нэр дээр аавын маань байрны нэр шилжсэн гэсэн лавлагаа гарсан.

 

Аав минь 1990 онд миний ээжээс салж, өөр хүнтэй амьдарч байгаад 1996 онд тэр хүнтэйгээ гэр бүл болсон. Гэтэл аавын маань өмчлөлийн байрыг надад мэдэгдэлгүйгээр ах д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Ах , ээж хоёр өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа аавыг хоёр хүүхэдтэй гэж худал хэлсэн байна.

 

Ийм учраас *******,*******,,*******,******* хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хариуцагч нь хууль зөрчсөн тул уг гэрчилгээ болон нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

 

Талийгаач , эхнэр нар хамтран амьдрах хугацаандаа 3 хүүхэдтэй, тэдгээрийн нэрийг К.С , , Н.Н гэдэг бөгөөд тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар тэргүүн ээлжинд өв залгамжлах эрхтэй. Үүнээс К.С уг асуудалд оролцоогүй, харин болон Н.Н нарын хооронд маргаан үүссэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Н өөрийн эцгээс өвлөгдөх эд хөрөнгийг өв залгамжлан авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид гаргасан.

 

Гэтэл түүний гаргасан хүсэлт нь Монголын Нотариатчдын танхимын өвлөх эрхийн цахим бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан байхад 2018 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нотариатч буюу хариуцагч д талийгаачийг хоёр хүүхэдтэй, нэг хүүхэд болох К.С өвлөх эрхээсээ татгалзсан гэж худал хэлсэн байхад хариуцагч нь үүнийг үндэслэн өөр хүүхэд байгаа эсэх, талийгаач хэнтэй хамт амьдарч байсан, гэрлэлтээ бүртгүүлсэн болон өмнө нь бусад этгээдээс өвлөх хүсэлт гаргасан эсэх зэрэг бичиг баримтыг нягтлан шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

Эндээс үзвэл нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Надад 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргаас уг дүүргийн*******,,*******,******* хаягт болон түүний ээж нар амьдардаг гэсэн тодорхойлолт өгсөн. Мөн , нар хүсэлт гаргахдаа 1964 онд төрсөн хүү , 1967 онд төрсөн хүү К.С нар байгаа өөр хүүхэд байхгүй гэсэн юм. 2018 онд Нотариатын танхимаас лавлагаа авдаггүй, өөрсдөө цахим системээс шалгадаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч Н.Н агаас өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан гэж гарч ирээгүй, миний бие яагаад лавлагаа гарч ирээгүйн шалтгааныг сайн мэдэхгүй.

 

Магадгүй энэ үед нотариатч нар тэр бүр бүртгэлийг цахим бүртгэлд оруулдаггүй байсан учраас нэхэмжлэгч Н.Н гийн гаргасан хүсэлт гарч ирээгүй байх гэж ойлгож байна. Ингээд би 2018 оны 06 дугаар 15-ны өдрийн .... тоот өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргаас өгсөн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн *******,*******,,*******,******* хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны талийгаачид оногдох хэсгийг түүний хүүхэд д олгосон ба 100 хувь олгоогүй тул талийгаачийн охин Н.Н гийн хүсэлтийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

Өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагчид олгосон учраас гэрчилгээг хүчингүй болгох шаардлагагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь өөр хүн гарч ирсэн тохиолдолд өөрөө хариуцна гэсэн. Нэхэмжлэгч Н.Н нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргахгүй тодорхой хугацаа өнгөрсөн ч энэ эрх нь нээлттэй байгаа тул Улсын бүртгэлийн байгууллагад хандах боломжтой гэв.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Н агаас хариуцагч д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд г оролцуулсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

 

Шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот тогтоолоор Монгол Улсын иргэн Б овогт д хувьчлан өгч, түүний хамт Оросын Холбооны Улсын иргэн  болон нар хамтран өмчилдөг байсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар 2018 онд гийн нэр өвлөх эрхийн гэрчилгээгээр хасагджээ /х.х-ийн 8, 10, 19 хуудас/

 

Тодруулбал, уг орон сууцны хамтран өмчлөгч Б овогт 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нас барсныг 08 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн ба зохигчид түүнийг 1933 оны 0.. сарын өдөр төрж, өвчний учир 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нас барсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагчийн талийгаачийн хамтран өмчилдөг *******,*******,*******,******* хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны ногдох хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчсөн эсэх талаар маргасан /х.х-ийн 9 хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Оросын Холбооны Улсын иргэн д гийн ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ /х.х-ийн 11, 13 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хамтран өмчлөгч г өвлөх эрхээсээ татгалзсан болон өв залгамжлуулагч д гаас өөр өвлөх эрхтэй этгээд байхгүй гэсэн үндэслэлээр тухайн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна /х.х-ийн 23 хуудас/.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй......................... гэж заажээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн шударгаар олж авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн эрхээ бусдад өв залгамжлуулах эрхтэй ба үүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гээд 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Монгол Улсын иргэн Боржигон овогт г Орон Холбооны Улсын иргэн Ш.З тай 1995 оны 0.. сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн байна /х.х-ийн 8 хуудас/.

 

Гэвч гийн эхнэр Ш.З нь 1997 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нас барсныг 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 1.. зүйлийн 11.1Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно гэж зааснаар тэдгээрийн гэрлэлт дуусгавар болсон тул гийн ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчид өвлөн авах эрхтэй эсэхийг шалгах шаардлагатай болно /х.х-ийн 84, 86, 87 хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар болон нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж зааснаар гэрлэгчид биш учраас д гийн ногдох хэсгийг өвлөн авах эрх байхгүй, харин нь К.С , , Н.Н гэсэн 3 хүүхэдтэй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар К.С , , Н.Н нар *******,*******,*******,******* хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас гийн ногдох хэсгийг адил тэгш өвлөн авах эрхтэй юм.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын маргаж байгаа орон сууцанд , болон нар хамт амьдардаг байсан бөгөөд нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өв хүлээн авах хүсэлтийг Баянзүрх дүүргийн нотариатч д гаргасан байна /х.х-ийн 15, 25-30 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, мөн 518 дугаар зүйлийн 518.1Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж тус тус зааснаар талийгаач тай хамт амьдарч байсан нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзаагүй бөгөөд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байна.

 

Харин К.С гийн хувьд тай хамт амьдарч байгаагүй тул дээрх хуулийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, мөн 528.3Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заасны дагуу түүнийг өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд өгөөгүй учраас түүнийг өвлөх эрхээсээ татгалзсан гэж тооцсон байна.

 

Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох гийн өгсөн хүсэлт, гийн өвлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлтийг үзвэл тэд талийгаач гийн хууль ёсны өв залгамжлах эрхтэй хүүхэд болох нэхэмжлэгч Н.Н агийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, зөвхөн , К.С нарыг өв залгамжлах эрхтэй гэж худал тайлбар өгсөн байна /х.х-ийн 15, 23 хуудас/.

 

Тодруулбал, өвлөх эрхийн гэрчилгээг авахын тулд нэг талаас өвлөгч хүсэлт гаргаж, холбогдох нотлох баримтаар хүсэлтээ нотлох, нөгөө талаас нотариатч тухайн үйлдлийг хийхэд шаардагдах баримт хангалттай бүрдсэн эсэхийг хянаж, шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргахдаа Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар өвлөгч болохыг нотлох баримт бичиг-ийг гаргаж өгөх үүрэгтэй.

 

Энэ нь, тухайн өвлөгч нь өвлүүлэгчийн хууль ёсны өвлөгч болохыг нотолсон баримтыг ирүүлэхээс гадна өөрөөс нь өөр хууль ёсны өвлөгч байхгүй, аль эсхүл өөр өвлөгч байсан ч тэдгээр нь хүлээж авахаас татгалзсан талаарх бүхий л баримтаар өвлүүлэгчээс өвлөгдөж буй хөрөнгийн аливаа маргаангүйгээр ганцаараа өвлөх, өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх бүхий этгээд мөн болохоо нотолсон байхыг ойлгоно.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар хүсэлт гаргагч нь хууль ёсны өвлөгч болох эцэг нэгтэй төрсөн дүү Н.Н агийн өвлөх эрхийг зөрчиж, түүнд мэдэгдэлгүйгээр, өөрийн эрхийн талаар үнэн зөв мэдээлэл гаргаагүй, холбогдох баримтыг нотариатчид бүрэн ирүүлээгүй байна.

 

Энэ тохиолдолд г Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул түүнийг 83 дугаар зүйлийн 83.1-д Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж зааснаар гийн ногдох хэсгийг шударгаар өвлөн авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.2-т Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ гэж, түүнчлэн Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

 

Гэтэл хариуцагч нь хүсэлт гаргагч гийн зүгээс нотлох баримт хангалттай бүрдүүлж өгөөгүй байхад нь шаардагдах бусад баримтыг ирүүлэх үүрэгтэй болон тус үйлдлийн үр дагавар, бусад өвлөгч бий эсэх, тэдний эрх, үүрэг нь зөрчигдөж болзошгүй талаар эрх зүйн зөвлөгөө өгөөгүй, бусад өвлөгчийн талаарх мэдээллийг зөвхөн , нараас өгсөн мэдээллээр хязгаарлаж, түүнийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчсөн байна.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Н.Н агийн зүгээс өвлөх эрхийн гэрчилгээ авахаар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид хандсан байхад хариуцагч нь Нотариатчдын танхимаас өвийн бүртгэлийн талаар лавлагаа аваагүй, гийн хууль ёсны бусад өвлөгч байдаг эсэх тухай холбогдох мэдээллийг авах ажиллагааг зохих ёсоор явуулаагүй байна /х.х-ийн 7 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Н а нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 528.2-т ........................... эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу өвийг хүлээн авч, өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хүссэн байхад хариуцагч нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2-т заасан ажиллагааг гүйцэтгээгүй ажээ.

 

Тодруулбал, тус зааврын 8 дугаар зүйлийн 8.1Нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг баримтална гээд 8.2Дараах баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно. Үүнд: 8.2.1өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа 8.2.2-т төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа гэж тус тус зааснаар хариуцагч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т тус тус заасныг үндэслэн гаас өөр өвлөх эрхтэй этгээд бий эсэхийг нягтлах ёстой байтал уг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн хариуцагч гийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, .... дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР