Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2023/00881

 

                                 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Толгойт ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 34 дүгээр хороо, Толгойт ******* дугаар гудамж, 12 тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:ХБ590*******302/-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын *******-17 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох 70,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******г төлөөлөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгч Д.******* нь 1938 оны 8 дугаар сарын 25-нд төрсөн. Одоо 86 настай. Охин Ч.*******, Ч., Ч., хүү Ч., Ч. нарыг төрүүлж өсгөн хүмүүжүүлж бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлж, өөрөө дипломат ажилтан сэтгүүлчээр ажиллаж байсан хүн юм.

Д.******* нь 1966-1975 он, 1980-1985 онуудад нөхөр Ё.******* хамт БНАГУ-д Монгол улсаа төлөөлсөн хариуцлагатай дипломат алба хашиж байжээ. Дараа нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 1 дүгээр 40 мянгатын 76 дугаар байрны 5 тоотын 2 өрөө орон сууцанд 30 жил амьдарсан. Нөхөр Ё.Чулуун нь 1990 онд нас барсан. 2000 онд том охин Ч.*******, 63 настай, хүү Ч. 58 настай нар нь эх *******гаа эрүүл агаартай орчинд хаус барьж суулгана гээд 40 мянгатын 2 өрөө орон сууцны өмчлөгч нараас зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчиж уг байрыг бусдад ******* сая төгрөгөөр худалдсан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь байр худалдсан ******* сая төгрөгөөс 5 хүүхдүүддээ болон өөртөө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо толгойтын ******* дугаар гудамж ******* тоотод газар худалдаж авсан. ******* нь өөрийн худалдаж авсан газарт 10*10 харьцаатай 2 давхар барилгыг хүмүүс хөлсөлж бариулсан. Барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байхад буюу 2004 онд охин Ч.******* нь АНОД банкнаас 10 сая төгрөгийн зээл авч улмаар ээж Д.*******г тэтгэвэрийн мөнгөөрөө зээл төлөхийг шаардаж 2012 он хүртэл төлүүлсэн. Тухайн барилга баригдаж дууссан хойно охин Ч.******* нь хууль бусаар өөрийн охин Т., Т. нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгүүлсэн болохыг эх Д.******* нь 2018 онд буюу сүүлд мэдсэн байдаг.

2018 онд том хүү ын хамт гэр болон эд хогшилоо ачиж 2021 оны намар хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга суманд очиж амьдарсан. 2021 оны ******* сараас хотын хашаа байрандаа буцаж ирсэн үеэс охин Ч.******* нь эх Д.*******г дарамтлан гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг болсон. Ч.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар төрсөн эх *******г тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй газар болон орон сууцыг нь хууль бусаар бэлэглэлийн гэрээгээр өөртөө авсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас харагдаж байна.

Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн сангаас Д.*******г эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагааг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр авахад Г-2201002193 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэсэн гэсэн магадлагаа гарсан. Энэ талаар Д.******* нь 2022 онд мэджээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын ******* дугаар гудамжны ******* тоотод байрлах Д.*******гийн өмчлөлийн газрыг өөрт нь мэдэгдэлгүйгээр нотариатаар батлуулахгүйгээр бэлэглэлийн гэрээ нэрээр өөрөө шилжүүлж авсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн буюу Д.*******д хэлэлгүй хийсэн газар бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, нэхэмжлэгчид буцаан олгуулах, энэ талаар бүртгэл хийлгэхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгах,

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын ******* дугаар гудамжны ******* тоотод баригдсан 2 давхар амины орон сууц барихад 70 хувийн гүйцэтгэлтэй буюу СИТИКО аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдсэн 16,807,500 төгрөгийг хариуцагч Ч.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагадаа: Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны толгойтын *******-17 тоотод буй хашаа, байшин, газар нь Д.*******гийнх мөн болох тухай албан ёсны болохыг баталгаажуулах, мөн 17 тоотод буй хашаа, 2 давхар амины орон сууц, газраа нийт 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрийн ногдох 70 хувь буюу 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ямар ч байсан энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Энэ 2 давхар амны орон сууцыг өөрийн өмч мөн гэдгийг тогтоолгох хүртэл үхэн үхтлээ явна. Би 1985 онд хүүхдүүдийнхээ эцгийг алдсан. 40 жил би ганцаараа явсан. 15 жилийн хугацаанд би хүүхдүүдээ мууг нь үзүүлэхгүй, хангалуун амьдруулах гэж хичээсэн. 1975 онд нөхрийн нэр дээр 40 мянгатад байрлах 2 өрөө байрыг бидэнд өгсөн. 1985 онд өвгөн маань Герман улсад ажиллах албан тушаалд томилогдсон. Манай хүн худалдааны зөвлөх ажилтай байсан. 1981 онд ******* нь Герман  улсад төгсөх курсийн оюутан байсан. Тэр үедээ энэ жирэмсэн болж том охин нь гарсан. 1985 онд өвгөн маань нас барсан. Би хүүхдүүдээ сайн сайхан амьдруулах гэж хичээсэн. Миний хүүхдүүд зовлон үзээгүй өссөний гор нь энэ юм байлгүй дээ. *******г Герман улсад эдийн засгийн сургуульд суралцаж байхад аав нь тэр үед ажлаар томилогдон явж байхдаа *******д сургуулийн дотуур байранд байхад ганцаараа амьдрах өрөөнд оруулж хоол унд, хувцас хунар авч өгч хэрэгцээтэй зүйлээр хангадаг байсан. Би аавыг нь нас барах хүртэлх хугацаанд бид байрандаа хүүхдүүдийн хамт хангалуун амьдардаг байсан. Бид аав нь өнгөрөөд нас барахад хэцүү, бидний амьдрал жигдрээгүй хэцүүхэн байсан. ******* онц сурдаг хичээлдээ сайн байсан тэгээд ЦДД-ийн сургалтад хамрагдаж шалгалт өгч нэгдүгээр байранд орж байсан. 1997 онд хувьчлал болоод өвгөнөөс үлдсэн 2 өрөө байрыг миний өмчлөл дээр үлдээхэд би 5 хүүхдийн нэрийг оруулсан. Ингээд байж байхад 2000 оны үед ******* нь ээжээ газар одоо ашигтай байна би газар авах гэж байгаа гэхээр нь би нэгэнт авч байгаа юм чинь 6 айлын газар авчих гэж би шуналтаад хэлчихсэн юм. Тэгээд бид 5 хүүхдүүдээ оролцуулаад хамтад нь 6 айлын газар авсан. Тэр газарт ерөөсөө байшин барья, ээж зүрх муутай  гээд тэр үед ******* 44 настай, 36 настай байсан. Тэр том газарт би ганцаараа хараад байдаг байсан. 1 дүгээр 40 мянгатын 2 өрөө байрыг заръя гэхээр нь би зарсан. Би байшингаа барихдаа 62 настай байсан. Тэр үед би ганцаараа усаа тэргэн дээр түрээд авдаг байсан. Тэр үед намайг эргэж тойрсон удаа нэг ч байхгүй. ******* 41 настай байхдаа байр түрээслэн амьдарч байсан нь үнэн. Яагаад гэвэл  би байраа зарсан болохоор очих газаргүй болоод явсан. ******* аавыгаа нас бараад удаагүй байхад нь 2 дах амьдрал зохиож албан ёсоор хурим найраа хийсэн. Тэр үед би ганцаараа их хэцүү байсан. Намайг уйлуулаад тэр айлын бэр болоод явсан. 1 жилийн дараа хүүхдээ тэврээд эргээд ирсэн. Би миний хүүхэд болохоор нь би цаашаа яв гэж хэлээгүй. Би  байраа ******* сая төгрөгөөр зараад бүх мөнгөө  байшин  барихад зориулсан. Миний бага хүү байр зарсан мөнгийг намайг захиран зарцуулдаг байсан гэж хэлсэн нь үнэн. Би авдартаа хийгээд бага багаар нь шаардлагатай мөнгийг нь гаргаж өгдөг байсан. Байшин барих туршлагагүй хүмүүс байсан учир байшин барих ажил нь удааширсан. Тэгээд мөнгө маань дуусаж би ажил хийдэггүй байсан болохоор надад  зээл гарахгүй байсан. Гэтэл бага хүү маань ******* эгч ажилтай юм чинь ******* эгчээр зээл авахуулах санал гаргасан. Тэгээд ******* 12,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлж авсан мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг нь ******* би хүнд өртэй гээд авсан. Надад 9,000,000 төгрөг өгснийг нь би авдартаа хийгээд бага багаар нь гаргаж өгч байшин барихад зарцуулдаг  байсан. ******* зээлээ төлж чадахгүй байна та хэд энэ банкны зээл төлөөрэй гээд бидэнд хэлсэн. Тэгээд манай бага охин өөрийн газраа зараад 3,000,000 төгрөг өгсөн. Дараа нь би өөрийн газраа зараад бас бага охиноо дагуулан Капитал банканд очиж сүүлийн 3,000,000 төгрөгийг нь  дарсан. ******* нь миний бодлоор хүндээ хөнгөнөөр сольж байна даа. Намайг өнгөрвөл миний хүүхдүүд өвлөнө гэж бодоод ингээд байх шиг байна. Уг нь би энэ байшингаа миний зээнцэр болох Билгүүн гээд хагас өнчин хүү байгаа тэрэнд өвлүүлж өгнө гэж бодож байсан. Гэхдээ би одоо хэнд өгөх өгөхгүйгээ өөрөө шийднэ. Тэгээд би баримт нотолгоонд тулгуурлан ярихаар тухайн үед байшин маань 70% ийн гүйцэтгэлтэй байсан болохоор 70% авмаар байна.

Охиныхоо яриаг хагас дутуу сонслоо. Энэ хүн тархи толгой нь эргэсэн байна. Би энэ *******гийн 2 хүүхдийг нь нэгийг нь 19 нас, нөгөөг нь 14 нас хүртэл нь өсгөж өгсөн. 2004 онд ******* зээл авахад тэр байшин 70% боссон байсан учраас уг байшингийн 70 хувийг гаргуулах хүсэлтэй байна.

Би СХД-ийн 34-р хороо, Толгойтын *******-р гудамжны 17 тоот хаягт байрлах 2 давхар  хувийн сууц Д.******* миний өмчлөлийнх гэдгийг тогтоолгох хүсэлтэй байгаа, Цэрэндулам өмгөөлөгч миний өмнөөс нэхэмжлэл гаргахдаа *******-******* тоот гэж буруу бичсэн байна. Би анхнаасаа л 17 тоот хаягт баригдсан хувийн сууцнаас өөрт ногдох хэсгээ шаардаж байсан гэв.

 

 

 

 

Хариуцагч Ч.*******д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 76 дугаар байрны сууцыг худалдах үед миний бие ажил дээрээ байснаа гадна уг худалдагч авагчийг нэг ч харж байгаагүй. 40 мянгатын байрыг орон сууцны өмчлөгч нарын зөвшөөрөлгүй худалдсан гэдэг мэдүүлэг мөн гүтгэлэг байна. Худалдсан ******* сая төгрөгөөс дүү 4 сая төгрөгөөр ГАЗ-469 машин худалдан авсан гэдгийг сонсож байсан. Үүнээс гадна 1 сая 800 мянган төгрөгөөр ээжид одоо манай хашаанд байгаа иж бүрэн тавилгатай гэрийг захиалгаар хийлгэн авч байсан. Тухайн үед барилгаа барьж дуустал амьдрах байр шаардлагатай байсан тул бид хотын төвд нэг жилийн хугацаатай хоёр өрөө байрыг 1,4 сая төгрөгөөр түрээслэсэн болно. Мөн тухайн үед миний ээж болон бага эрэгтэй дүү нар 76 дугаар байрны подвальд аж ахуй эрхэлж байхад засварын ажилд зориулах 2 сая төгрөгийг зарцуулж байсныг хэлэх байна.

Монгол улсын иргэний хувьд би улсаас нэг удаа үнэгүй өмчлүүлэх эрхийнхээ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны толгойтын *******-******* тоот газрыг үнэгүй авсан болно. Ээжтэй ойрхон байх зорилгоор миний 4 дүү болон ээж өөрт ногдох 0,7 га газраа үнэ төлбөргүй авсан билээ. Бид газрын гэрчилгээ авахдаа зохих хураамжийг төлсөн. Дүү нар миний адил газрын гэрчилгээндээ өөрийн төрсөн үр хүүхэд, эхнэр нөхрөө бүртгүүлсэн. Манай ээж хүүхдүүдийнхээ баримт бичгийг хадгалан цэгцэлдэг байсан тул ээж миний газрын гэрчилгээнд хоёр охины минь нэр байгааг 2018 онд мэдсэн гэдэг худал. Авсан газартаа барилгын ажлыг эхлүүлсэн боловч урсгал зардалд нэмэлт санхүүжүүлт хэрэгцээтэй байсан тул би өөрийн цалингаасаа санхүүжүүлэлтийг хийж байсан ч удаан хугацаагаар хийх боломжгүй байсан тул би өөрийн нэр дээр байгаа газар болон түүн дээр баригдаж байгаа дутуу баригдсан барилгаа үнэлүүлж Анод банкнаас 12 сая төгрөгийн зээл авч барилгын ажлыг үргэлжлүүлсэн болно. Нэхэмжлэлийн 2-т заасан зээл авахад аудитын компаниар үнэлүүлсэн барилгын 16,8 сая төгрөгийг надаар гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна. Ээж Д.*******гийн нэр дээрх газрыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр худалдах нь хууль ёсны дагуу ямар ч боломжгүй билээ. Энэ бол цэвэр гүтгэлэг. Үүнийг гэрчлэх тухайн газрыг авсан иргэн байгаа. Иймээс нэхэмжлэлийн 1-т заасан шаардлагыг үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагад дурдсан 1 өрөө байр отгон дүү Ч.гийн нэр дээр билээ. Энэ байрыг түрээслэдэг гэдэг нь мөн худал мэдүүлэг.

Шүүх хуралдаанд энэ ээжийн ярьсан зүйл намайг гүтгэж байна. Аав намайг оюутан байхад эргэж очиж байсан боловч байр хоол унд гэх зүйлээр хангаж байгаагүй. Би том охиноо 1981 онд төрүүлсэн нь үнэн. Тэр үед би 3-р курст байсан  4-р курсийнхээ шалгалтыг 3-р курстээ өгч 1983 онд улсын шалгалтад  урьдчилж бэлтгэж байх хугацаанд том охиноо ээж аавд өгч өсгүүлж байсан. 1981 онд аав надаа нэг зүйл захисан. Миний хүү худалдаачин хүн болсон учир хийсэн ажлаа байнга хөтөлж байгаарай гэж захиж байсан учир би хар данс хөтөлдөг байсан. Тэр маань намайг ажиллаж байх хугацаанд санхүүгийн асуудал гараад манай захирал чи буруу тооцоо гаргасан байвал шоронд орно шүү гэхэд тэр дансныхаа ачаар тэр үед асуудалд ороогүй1985 онд аавын нас барсны дараа  би айлын том охин юм чинь ямар ч байсан ээждээ тус болно дүү нараа өсгөлцөнө гэж бодсон. Би тэр үед Худалдааны танхимд ажиллах гэж 700 хүнтэй өрсөлдөж нэгдүгээр байранд орж шалгарч ажилд орж байсан. Тэгээд дараа нь би элчинд ганцаараа 3 хүний ажил хийдэг байсан. Захиргаанд консулын газар гээд ажлын ачаалалтай байсан болохоор амар тайван амьдрахыг хүсдэг байсан. Би хотын захад байрлалтай газар хөөцөлдөж байгаа гээд ээжид хэлэхэд ээж нэгт ингэж байгаа юм чинь чи 6 айлын газар авчих гэсэн тэгээд би 6 айлын газар авсан. Одоо бодоход тэр миний алдаа байсан юм байна лээ. Байр зарах үед би мэдээгүй нэг өдөр л байраа зарсан гэж хэлсэн. Хэнд ямар хүнд байраа хэдэн төгрөгөөр  зарсан тухай мэдэхгүй. Би ажил хийдэг байхдаа ээжид мөнгө хангалттай өгдөг байсан. Миний 2 охиныг ээж хардаг байсан нь үнэн. Энхбаатарын эрхэлдэг ажилкомпанид нь би хувь нэмэр оруулсан бас ээжийн яриад байгаа тэр гутлын үйлдвэрт бас миний хувь нэмэр байгаа.  эхнэр хүүхдээсээ салаад толгойгоо хагалаад эмнэлэгт хэвтсэн байсан мөн хамаг хөрөнгөө алдсан байсан. Би байнга тусалж дэмждэг байсан. Одоо би та хоёрт юу ч өгөхгүй би энэ байшинг өөрийн хөрөнгөөр барьсан. Би ээжийг тэр байшинд байсан болохоор нь би ээжид мөнгө өгдөг байсан. Байшин барихаас өмнө нэг удаа намайг гэрт нь очиход ээж түлэх түлээгүй сууж байсан. Тэгээд би 250,000 төгрөгөөр  нэг машин нүүрс авч өгөөд явсан. Та намайг өөрөө таягаараа  цохичихоод дараа нь цагдаад өгч тэр цагдааг би намайг торгоогүй гээд прокурорт өгсөн байсан. Тэгээд намайг 100,000 төгрөгөөр торгуулсан. Би одоо тэр хашаа байшингаа зараад энэ 2 хүнээс хамааралгүй баймаар байна. Ээжид би юу ч өгөхгүй. Ээж 40 мянгатын байраа өөрөө зараад т 5,000,000, Болдоод 2,000,000 төгрөг өгөөд, 2,800,000 төгрөгөөр өөрөө иж бүрэн 5 ханатай гэр авсан. Одоо ч тэр нь хэвээрээ байж байгаа. Би цалин орлогоосоо уг хувийн сууцыг барьж байгаад мөнгө хүрэхгүй болохоор нь гэрчилгээ гаргуулж байгаад зээл авсан нь үнэн. Уг зээлийг би өөрөө төлж дуусгасан.

Ээж, 2 миний хүүхдүүдийг хөдөө хүүхдүүд авч явна гэсэн нэрээр надаас мөнгө авдаг байсан биз дээ.

Би ээжид их гомдож, гутарч байна. Би өмнөх шүүх хуралдаанд ээжийн нэрийг байшингийн гэрчилгээнд оруулна гэж байсан одоо бол тэгэхгүйэнэ 2-т юу ч өгөхгүй. Ээж одоо гэр оронгүй биш байртай, манай гадаадад амьдарч байгаа дүү гаар орон сууц авахуулчихаад одоо надаас ингэж нэхээд байгаа байхгүй юу. Уг байрыг ээжийн нэр дээр өгөхөөр энэ т өгөөд юу ч үгүй алдах учир нэрийг нь шилжүүлэхгүй байгаа гэж би бодож байна. Би мөн энэ байшинд ээжийн нэрийг оруулахгүй, хашаа байшингаа үнэлүүлэхгүй, яагаад гэвэл энэ миний байшин, миний өмч. Хэрэв би энэ хашаа байшингийн гэрчилгээнд ээжийн нэрийг орууллаа гэхэд дараа нь ээж бэлэглэлийн гэрээгээр Ч.т өгнө. Ингээд дахиад бидний тамын амьдрал дахиад эхэлнэ шүү дээ. Би ээжид юу ч өгөхгүй, зөвшөөрөхгүй. Би анхнаасаа тэтгэвэрт гараад өөрийн гэсэн байшинтай болох зорилгоор байшинг барьсанЭэж энэ байшинд хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Миний байшин одоо ******* тоот хаягт дээр байршилтай, ээжийн 17 тоот газар луу багахан хэсэг нь орсон байгаа, Ээж газраа зарахдаа миний газраас хөндлөн хуваагаад нэг айлын газар болгоод зарсан. Хувийн сууцны гэрчилгээн дээрх *******30а тоот гэдэг хаяг одоогийн миний ******* тоот хаяг мөн. Нэг л 2 давхар хувийн сууц байгаа. Эвлэрэх боломжгүй, хэрэв ээж, нар надад хамаагүй нэхэмжлээд байгаа 70%-иа өгөөд хашаа байшингаа ав, би хүүхдүүдээ орох оронгүй үлдээх ёсгүй биз дээ. Нэмж хэлэхэд сүүлийн 1 жил гарангын хугацаанд энэ 2 хүн намайг хүчирхийлэлийн Үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн цагдаагийн газарт 2 удаа, хүний эрхийн үндэсний төвд өгсөн. Би гомдолтой байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс Д.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Д.*******гийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/598 дугаартай шийтгэвэрийн хуулбар, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/242 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.т Гомдол шалгуулах тухай албан бичиг, Ч.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000004139 дугаартай гэрчилгээний хуулбар, Ситико аудит ХХК-ийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Анод банк, Ч.******* нарын хооронд байгуулагдсан №БГ/19040281 дугаартай Барьцааны гэрээ, Ч.*******, Т., Т. нарын 0082743 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Д.*******гийн оршин суугаа хаягийн лавлагаа, фото зураг, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газраас Д.*******, Ч. нарт ирүүлсэн хариу албан бичиг,Сонгинохарйхан дүүргийн Прокурорын газрын Д.*******, Ч. нарт гомдлын хариу гэх албан бичиг, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д. танаа Гомдол шалгуулах тухай албан бичиг, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг танаа Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ДШМЗ/101 дугаартай магадлал, Ч.ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №БГ/19040281 дугаартай Анод банк, Ч.******* нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ, Ч.*******гийн өмчлөлийн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Дува ХХК-д гэх улсын татварын албаны мэдэгдэл, фото зураг, зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч Ч.*******гаас 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Анод банк, Ч.******* нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ, Ч.*******гийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Ч.*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гарган ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны албанаас ирүүлсэн Ч.*******гийн нэр дээр бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалын хуулбар, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2309 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ч.*******гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагаа холбогдох 27 хуудас баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/1398 тоот Ч.*******, Д.******* нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар лавлагаа хариу албан бичиг, гэрч Ч.ыг асууж авсан тэмдэглэл, зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******-17 тоотод байрлах 2 давхар амины орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгон, уг хөрөнгөөс өөрт ногдох хэсэг 70 хувийг буюу 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...уг орон сууцыг бид хамтран бий болгосон бөгөөд байшинг баригдаж 70 хувийн гүйцэтгэлтэй болтол нь миний бие мөнгийг гаргасан тул энэ хэмжээгээр өмчлөх эрхтэй... гэж тодорхойлон шаардлага гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн эс зөвшөөрч ...уг барилгыг би өөрийн хөрөнгөөр барьсан, ээж Д.*******гийн хөрөнгө оролцоо байхгүй..., байшин барихад зээл авч гүйцээсэн, зээлнээс нэг ч төгрөгийг ээж өөрөө төлөөгүй...100 хувь миний хөрөнгөөр боссон учир мөнгө өгөхгүй, хамтран өмчлөгч биш... гэж маргаж байна.

Маргааны зүйл болох 2 давхар амины орон сууц нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн 2309 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн лавлагаагаар 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ч.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл, мэдүүлэгийн маягтыг тус тус гарган 56-*******30а тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хандаж, улмаар Ч.*******, Т., Т. нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012992 дугаарт бүртгүүлэн 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0082743 дугаартай гэрчилгээ авсан байна.

Талууд дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012992 дугаарт бүртгэлтэй хувийн сууц нь одоо Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******-17 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө мөн гэж, хариуцагч Ч.******* Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******-******* тоот хаягт байршилтай хөрөнгө гэсэн зөрүүтэй тайлбарыг гаргадаг бөгөөд тухайн хувийн сууцны байршил, оршин байрлах газрын талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл 56-*******30а тоот хаягт байршилтай 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй, өмчлөх эрхийн Ү-2201012992 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь талуудын маргааны зүйл болж буй хувийн сууц байна.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20/162 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд ******* ******* нь 2004 оны 277 тоо захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын ******* дугаар гудамж, 17 тоот 186313*******153064 нэгж талбарын дугаартай 638.95 м.кв талбайтай газрыг, иргэн Д.******* нь 2004 оны 277 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын ******* дугаар гудамж, 17 тоот 186313*******153064 нэгж талбарын дугаартай 616.50 м.кв талбайтай газрыг тус тус газрын давхацалгүй өмчлсөн байна. Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын ******* дугаар гудамж, 17 тоот газар нь урьд нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын 56 дугаар гудамжны *******30а, эсхүл *******30 тоот болж өөрчлөгдсөн мэдээлэл газрын удирдлагын цахим системд байхгүй болно. гэжээ.

Талууд дээрх маргаан бүхий 2 давхар хувийн сууц, байшинг анх 2001 оноос барьж эхлэн, 2003 онд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд 70 хувийн гүйцэтгэлтэй дутуу баригдсан байсан талаар маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг учир энэ үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

Харин уг байшинг 70 хувийн гүйцэтгэлтэй баригдах хүртэл хугацаанд оруулсан хөрөнгийн хэмжээ, уг хөрөнгийн хамтран өмчлөгч нь нэхэмжлэгч Д.******* мөн эсэх, уг хөрөнгөөс Д.******* өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг.

Нэхэмжлэгч Д.******* өөрийн гэр бүлийн хамт амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1 дүгээр 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах Ү-2202005220 дугаарт бүртгэлтэй орон сууцыг бусдад худалдан борлуулж, байрны үнийг уг байрны мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын ******* дугаар гудамж, 17 тоот хаягт байршилтай хашаа, 2 давхар хувийн сууц байшинг барьж 70 хувийн гүйцэтгэлтэй барих хүртэл 100 хувь зарцуулсан учир уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийг 70 хувиар тооцон 70,0 сая төгрөг гаргуулна гэж шаардаж байна.

Талууд хэн аль нь 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2001 онд тухайн үеийн ханшаар *******,0 сая төгрөгөөр зарсан үйл баримтын талаар маргадаггүй, харин уг мөнгийг Толгойт дахь газар, хашаа, байшинг бий болгоход хөрөнгө оруулсан эсэх дээр маргадаг. Нэхэмжлэгч Д.******* уг мөнгийг газар, хашаа байшинг барихад 100 хувь хөрөнгө оруулсан гэж, хариуцагч Ч.******* уг мөнгөнөөс Ч.т 5,000,000, Ч.од 2,000,000 төгрөг өгч, 2,800,000 төгрөгөөр Д.******* иж бүрэн 5 ханатай гэр авсан, 6 айлын хашаа барихад 800,000 төгрөг л оруулсан гэж тайлбарладаг. Гэрч Ч. ...40 мянгатын байрны мөнгөнөөс 2,000,000 төгрөгөөр ээж бид 2 байрны доорх подвалийг засварласан, ээж өөрөө иж бүрэн тавилгатай эрээн гэр 2,0 гаруй сая төгрөгөөр авсан, уг мөнгөнөөс УАЗ 469 машин авч унаад сүүлд нь өөрчилсөн, хашаа, байшинг барихад ээж санхүү барьж уг мөнгөнөөс т палкны үнэ, надад барилгын материалын үнийг тооцон гаргаж өгч байсан. Уг байшин ээж, ******* эгч 2ын өмч мөн, бусад хүн булаацалдахгүй гэж бодож байна. Хэдэн төгрөгийг орсныг нарийн сайн мэдэхгүй... гэж мэдүүлсэн. Талууд хэн аль нь нарийн тоо тооцоолол, энэ талаарх баримтыг гарган ирүүлээгүй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.******* нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1 дүгээр 40 мянгат, 76 дугаар байрны 5 тоот хаягт байрлах Ү-2202005220 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнээс болон өөрийн цалин орлогоос дээрх маргаан бүхийн 2 давхар хувийн сууц байшинд зохих хэмжээний мөнгөн хөрөнгө оруулсан болохыг хэн аль нь үгүйсгэдэггүй боловч барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй болох хүртэл буюу Ситико Аудит ХХК-ийн 2004 онд гаргасан үнэлгээ болох 16,807,500 төгрөгийн өртөг бүхий хөрөнгөд хэн нь хэрхэн санхүүжилт хийсэн, яг ямар хэмжээтэй, хэдэн төгрөгийг оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Дулам, хариуцагч Ч.******* нар нь дээрх Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойтын ******* дугаар гудамж, 17, ******* тоот газруудыг өөрсдийн нэр дээр өмчилж авч улмаар 2001 оноос хойш бүртгэлтэй, хувийн сууц байшинг барих хугацаанд 1 хашаанд хамт амьдарч байсан гэх тайлбарыг хэн аль нь гаргадаг ч энэ нь нэхэмжлэгч Д.*******г уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч мөн гэж үзэх үндэслэл биш юм.

Маргаж буй 81 м.кв талбайтай, 2 давхар дуусаагүй, 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012992 дугаарт 2003 онд бүртгүүлэн улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан Анод банктай хариуцагч Ч.******* 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ-г тус тус байгуулан 12,000,000 төгрөгийн зээл авч хувийн орон сууцыг барьж гүйцээсэн гэж хэн аль нь тайлбарладаг. Анод банкны зээлийн гэрээний үүргийг хариуцагч Ч.******* дангаар төлж барагдуулсан гэж, нэхэмжлэгч Д.******* өөрийн өндөр насны тэтгэвэр болон газар зарсны 3,000,000 төгрөгийг өгч зээлээс төлсөн гэж тус тус тайлбар гаргадаг ч энэ талаар хэн аль нь нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна. гэж, *******9.3-т Энэ хуулийн *******9.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй. гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Д.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бий болоход оруулсан хөрөнгийн хэмжээ, хөдөлмөрийн оролцоог нотолсон баримтыг ирүүлээгүй тул түүнийг хамтран өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан улмаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоорондоо эвлэрч хэрэг маргаанаа дуусгавар болгох боломжтой болохыг удаа дараа тайлбарлан сануулж, эвлэрүүлэх талаар бүхий л арга хэмжээг авч дэмжлэг үзүүлэн оролцож байсан боловч энэ талаар санал санаачилга гаргаж байгаагүй болно.

Мөн талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй, өмгөөлөгч авах эрхийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болохыг дурдаж байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******-17 тоотод байрлах, 2 давхар амины орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгон, уг хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 70 хувийг буюу 70,000,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.*******г шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүй, өндөр насны тэтгэвэрээс өөр орлогогүй гэх үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, *******9 дүгээр зүйлийн *******9.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.*******д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, *******-17 тоотод байрлах, 2 давхар, өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2201012992 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгон, уг хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 70 хувийг буюу 70,000,000 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН