Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт байрлах, “” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, , хаягт байрлах, “” ХХК /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, хороо, хотхон, байр, тоот хаягт оршин суух, овогт /РД:ЛИ74030272/-д холбогдох,

Хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 0******* сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 0******* сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч /Ү№1049/,

Хариуцагч З.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “” ХХК, “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хамт шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“” ХХК нь “” ХХК-тай 2020 оны ******* сарын 07-ны өдөр   дугаартай “Зээлийн гэрээ”, мөн өдөр дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” тус тус байгуулж арлын дугаар бүхий, Тоёота ланд крузер 200 маркийн хар өнгийн автомашиныг банкны 162,800,000 төгрөгийн зээлээр 96 сарын хугацаатай, сар бүр 2,940,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнд коронавирус халдварт өвчний улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон компанийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2 удаа буюу 2020 оны 1******* сарын 09-ний өдөр, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус холбогдох өөрчлөлтийг оруулсан.

Ингээд дээрх 2 хуулийн этгээдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 23******* зүйлд заасан  фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн.

Гэтэл гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн, нэхэмжлэлд дурдсан автомашин өөр этгээд буюу ХХК-тай байгуулсан гэрээний оролцогч бус этгээд болох З.ийн эзэмшилд шилжсэн. Ингээд уг автомашиныг авахаар 2020 оноос хойш хөөцөлдөж эхэлсэн.

Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “” ХХК, тэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-т заасны дагуу, ХХК нь эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу тус тус шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ХХК нь гэрээний зүйлийг   ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, гэрээний үүргийн биелэлт зөрчигдвөл үл маргах журмаар тээврийн хэрэгслийг буцаан авахаар зохицуулагдсан.

ХХК-ийн хувьд уг тээврийн хэрэгсэл 2020 оны өвөл З.д очсон, яагаад түүний эзэмшилд очсон талаар мэдэхгүй, харин ны хувьд 2022.06 сараас хойш ХХК зээлээ төлөхгүй байхаар нь тээврийн хэрэгсэл бусдын эзэмшилд байгааг мэдсэн.

Зээлийн гэрээний үүрэгт ХХК нь 2022.12 сар хүртэл зээлийн төлбөр төлсөн, 2023 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болно.

Гэтэл З. нь “” ХХК-ийн эзэмшлийн, ХХК-ийн өмчлөлийн дээрх автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтанд шилжүүлж, 81-63 УАК улсын дугаараар хууль бус эзэмшилдээ байлгаж байна.

3.өөс автомашинаа авъя гэж шаардахад “би автомашиныг буцаан өгнө, очиж уулзана” гэх зэргээр худал хэлсээр өдийг хүрсэн байдаг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь  бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүссэний дагуу ХХК, ХХК нар хамтраад өөрсдийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийг З.ийн хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан.

Гэтэл З. нь ХХК-ийн эзэмшлийн машиныг өөрийнхөө эзэмшилдээ байлгаж байгаа ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тай байгуулагдсан гэрээг өөрт хамааралгүй, машин өөрийнх гэсэн тайлбараа нотолсон баримт байхгүй байна.

Түүнээс гадна урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг зөрчсөн, мөн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд шаардлага гаргасан гэх тайлбар үндэслэлгүй юм. Учир нь итгэмжлэл нь Иргэний хуулийн 6******* зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* зүйлийн 35.1, 35.2-т заасан шаардлага хангасан байна.

Иймд хариуцагч З.ийн хууль бус эзэмшлээс арлын дугаар бухий, 81-63 УАК улсын дугаартай, тоёота ланд крузер 200 маркийн хар өнгийн автомашиныг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч З.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа З. нь манай компанийн авсан автомашиныг өөрийн хууль бус эзэмшилдээ байлган өнөөдрийг хүрсэн гэж байна. Гэтэл бодит байдал дээр “” ХХК-ийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцож нэхэмжлэлд дурьдаж буй 2020.05.07-ны өдрийн ЗГ/20204529904/ дугаартай зээлийн гэрээний урьдчилгаа төлбөр болох 18,100,000 төгрөгийг З. нь 2020.05.05-ны өдөр “” ХХК-ийн -ны 5070380470 тоот данс руу шилжүүлсэн, 2020.05.08-ны өдөр 5070380470 тоот данс руу даатгалын төлбөр болох 2,170,800 төгрөг, 2020.09.16-ны өдөр 3,120,900 төгрөг, 2020.11.03-ны өдөр 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд дэлхий нийтэд дэгдээд буй цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орж Зээлийн төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдал бий болсон юм.

ХХК-ийн өмнөх захирал н.Мөнхтуяатай амаар ярилцаад  машины урьдчилгааг төлсөн, ийнхүү тохиролцохдоо 2028 он хүртэл төлбөрийг төлж дуусгана гэсэн, түүнээс биш сар, сард хэдий хэмжээний төгрөг төлөх талаар  тохиролцсон зүйл байхгүй.

Түүнээс гадна нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар тодорхойлж байна.

Иргэний хуулийн 106-д өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлсон, өөрөөр хэлбэл өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Гэтэл “” ХХК нь машины өмчлөгч биш, мөн хуулийн 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж заасан.

 “” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардсан шаардлага хэрэгт байхгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь хэрэв хууль бус гэж үзсэн бол ХХК нь З.өөс шаардах ёстой, гэтэл ХХК-иас З.өөс машин шаардсан зүйл байхгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.  

Мөн ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад ХХК нэхэмжлэл гаргаад байгаа боловч ХХК хамтран нэхэмжлэгчээр байгаа эсэх нь тодорхой бус байна.

Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгч нараас ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэл, “” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал т 2023 оны 0******* сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ын иргэний үнэмлэх, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал аас д 2023 оны 0******* сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05351 тоот албан бичиг, “” ХХК, “Фүжи констракшн групп” ХХК нарын хооронд 2020 оны 0******* сарын 07-ны өдөр байгуулагдсан дугаартай Зээлийн гэрээ, тус гэрээний хавсралт Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, “” ХХК, “Фүжи констракшн групп” ХХК нарын хооронд 2020 оны 0******* сарын 07-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, тус гэрээний хавсралт Хөрөнгийн жагсаалт, “” ХХК, “Фүжи констракшн групп” ХХК нарын хооронд байгуулагдсан Хуримтлалын үйлчилгээний гэрээ, “” ХХК, “Фүжи констракшн групп” ХХК нарын хооронд 2020 оны 1******* сарын 09-ний өдөр байгуулагдсан -1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, тус гэрээний хавсралт Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, “” ХХК, “” ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан -*******тай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Үндсэн зээлдэгчийн нэр өөрчлөх/, “” ХХК, “” ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан -*******тай Фидуцийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /Үндсэн зээлдэгчийн нэр өөрчлөх/, “” ХХК, “Бодь даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан 21512203205020000*******тай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, 8163 УАК улсын дугаартай, Тоёота ланд крузер 200 маркийн автомашины 2020 оны 0******* сарын 08-ны өдрийн гэрчилгээ, техникийн тодорхойлолт, ны тоот дансы 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Шилжүүлгийн мэдээлэл баримт, төлбөрийн даалгавар, “” ХХК-ийн дүрэм, өмгөөлөгч , “” ХХК нарын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “” ХХК-ийн 2023 оны 01 дүгэрэ сарын 31-ний өдрийн дугаартай Зээл төлөх мэдэгдэл,  /хх-ийн 3-31, 75-76/

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагч З.өөс эд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэл, З.ийн ны 5122007172 тоот дансны 2020.05.08-ны өдрийн дансны хуулга, ны 5111060355 тоот дансны 2020.05.05-ны өдрийн хуулга, З.ийн ны 5122007172 тоот дансны 2020.09.01-2020.11.30-ны өдрийн хугацааны дансны хуулга, дүүргийн хорооны Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 477 тоот тодорхойлолт, /хх-ийн 44, -63, 81/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: “” ХХК-ийн 2023 оны 0******* сарын 01-ний өдрийн 29/4489 тоот албан бичиг, түүнд хавсаргасан “” ХХК-ийн зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 94,95/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “” ХХК, “” ХХК нар нь хариуцагч З.д холбогдуулан, хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2. “” ХХК, “Фүжи констракшн групп” ХХК-ийн хооронд 2020 оны 0******* сарын 07-ны өдөр № дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ХХК нь 162,800,000 төгрөгийг, жилийн 15 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, “автомашин худалдан авах” зориулалтаар зээлдүүлэх, “Фүжи констракшн групп” ХХК нь зээлийг, хүүгийн хамт тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, тогтоосон хугацаа  хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор фидуцийн гэрээнд тодорхойлсон хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-14/

 

2.1. Мөн өдөр JTMHU1J304201298 арлын дугаар бүхий, одтой хар, , суудлын автомашиныг барьцаалсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, уг гэрээний дагуу “” ХХК нь гэрээний зүйл болох 8163 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. /хх-ийн 15-17, 25/

 

2.2. Эдгээр гэрээнд 2020 оны 1******* сарын 09-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрчлөлт оруулж, гэрээний дугаарыг -1, -2 болгожээ. /хх-ийн 18-19,21-22/

 

2.3. “Фүжи констракшн групп” ХХК-ийн нэр “” ХХК болсныг 2021 оны 2 сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэсэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ыг гүйцэтгэх захирлаар томилсныг 2022.02.09-ний өдөр бүртгэсэн, тус компанийн дүрмийн 7.1-т компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж тусгасан. /хх-ийн  7,10,30-31/

 

3. Дээр дурдсан гэрээнээс үзэхэд, нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний  харилцаа  үүссэн, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, гэрээний дагуу “” ХХК-ийн өмчлөлд 8163 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “” ХХК-ийн эзэмшлийн, ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бусаар эзэмшлээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч нь дээрх автомашиныг “” ХХК-ийн нэр дээр зээлээр худалдан авахаар тохиролцсон, үүний үндсэн дээр зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрт 18,100,000 төгрөг, даатгалын төлбөрт 2,170,800 төгрөг, төлбөрт 3,120,900 төгрөг, 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлсэн, энэ талаар өмнөх захирал Н.Мөнхтуяатай амаар ярилцаж тохиролцсон тул хууль бусаар эзэмшилдээ аваагүй, түүнчлэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

 

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож, тэдний хооронд 81-63 УАК тээврийн хэрэгслийг ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд “” ХХК нь хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон,

Харин “” ХХК болон З. нарын хооронд маргаж буй тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

 

Үүнээс үзэхэд маргаж буй тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн болон фидуцийн гэрээний дагуу “” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд “” ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, энэхүү гэрээний оролцогчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, үргэлжилж байгаа тохиолдолд “” ХХК-ийн өмчлөх эрх зөрчигдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Харин “” ХХК нь өөрийн эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг З.тэй амаар байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу түүний эзэмшилд шилжүүлсэн нь тэдний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 189 зүйлийн 189.1-т:”Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна.

 

Дээрх тогтоогдож буй үйл баримтаар маргаж буй тээврийн хэрэгслийг хариуцагч З. хууль бус эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

8. Хариуцагч нь “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түүний ХХК дах 5070380470 тоот данс руу 2020.05.05-ны өдөр “машины урьдчилгаа” утгаар 18,100,000 төгрөг,  2020.05.08-ны өдөр “даатгал” утгаар 2,170,800 төгрөг, 2020.09.16-ны өдөр “машины лизинг” утгаар 3,120,900 төгрөг, 2020.11.03-ны өдөр “ машины лизинг” утгаар 3,120,900 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн -63/

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т:”Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хэрхэн, ямар хугацаанд, ямар  хэмжээгээр төлөх талаар тодорхойлоогүй тул түүнээс ирүүлсэн ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар түүнийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.

 

9. Хэрэгт авагдсан, “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний бүртгэлийн карт, зээл төлөх мэдэгдэл зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн нь тогтоогдож байна. /хх-ийн 94-96/

 

10. “Уранхангай групп” ХХК болон З. нар зээлээр худалдах, худалдан авах гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлсноор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч З. нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч “” ХХК нь гэрээнээс татгалзаж байгааг буруутгах үндэслэлгүй бөгөөд тэд хоорондоо үүссэн төлбөр тооцооны маргаантай асуудлаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.  

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т:”Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, мөн хуулийн 6******* зүйлийн 65.1.3-т:”шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал; 65.1.5-т”нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол гэж заасан.

 

Хэрэгт, 2023 оны 0******* сарын 14-ний өдөр “” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эвлэрэн хэлэлцэхээс бусад зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг д олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6******* зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

Түүнчлэн “” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдаагүй, гэрээний талаарх шаардлагыг “” ХХК өмчлөгчийн хувьд хэрэгжүүлээгүйг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүний шаардах эрхийг хариуцагч тодорхойлох боломжгүй юм.

 

12. Иймд хариуцагч З.өөс 81-63 УАК улсын дугаартай, Тоёота ланд крузер 200 загварын, хар өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, уг тээврийн хэрэгслийг хариуцагч З.өөс гаргуулах тухай нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч З.өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан хариуцагч З.өөс 81-63 УАК улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 загварын, хар өнгийн тээврийн хэрэгслийг гаргуулан нгэхэмжлэгч “” ХХК-д олгож, уг тээврийн хэрэгслийг хариуцагч З.өөс гаргуулах тухай нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч З.өөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНГЭРЭЛ