Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2023/01744

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 02

181/ШШ2023/01744

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................... байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ................. тоотод байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байрлах******* ХК /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг, А.Анударь,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ЮБМ сервис ХХК холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,105,412,369 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ЮБМ Сервис ХХК (цаашид Худалдагч тал гэх) болон ******* ХХК ганц мод салбар компани (цаашид Худалдан авагч тал гэх) нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн дагуу 2016/11-02 дугаар бүхий Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах-худалдана авах тухай гэрээ (цаашид Гэрээ гэх) байгуулсан. Уг гэрээний дагуу Худалдан авагч тал нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний үүргийн дагуу 20,000 тонн нүүрсний төлбөр болох нийт 640,000 ам доллар (гэрээний дагуу нэг тонн бүр 32 ам доллар)-ын урьдчилгаа төлбөрийг Худалдагч талд шилжүүлсэн. Худалдагч тал нь гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20,000 тонн нүүрсийг нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Худалдан авагч тал нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Худалдагч тал болон Худалдан авагч тал нарын хооронд байгуулсан Гэрээний 12.1 дэх заалтад заасны дагуу Худалдан авагч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний дагуу хүлээн авах 20,000 тонн нүүрсний төлбөр болох нийт 640,000 ам долларыг Худалдагчийн Хаан банкны 5131068215 дансанд шилжүүлсэн. Худалдагч нь Гэрээний 12.1 дүгээр зүйлд заасны дагуу 20,000 тонн нүүрсийг гэрээний хугацаанд Худалдан авагч талд нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч тус үүргээ бүрэн биелүүлээгүй. Худалдагч тал нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд зөвхөн 5555.15 тонн нүүрс буюу нийт 77.764.80 ам долларын үнэ бүхий нүүрсийг Худалдан авагч талд нийлүүлсэн бөгөөд одoo 14,444.85 тонн нүүрс нийлүүлэх буюу нийт 462.235.20 ам долларын үлдэгдэл өртэй байгаа учир Гэрээний 8.2.5 дугаар заалт, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт болон 222 дугаар зүйлийн 222.4 дэх заалтын дагуу Худалдагч талын Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

2017 оноос хойш Худалдан авагч тал нь Худалдагч талын эрх бүхий хүмүүстэй удаа дараалан уулзалт хийж, үлдэгдэл нүүрсийг нэн яаралтай нийлүүлэхийг шаардаж байсан бөгөөд уулзалт болох бүрд гэрээний үүргээ биелүүлэх болно гэж Худалдагч тал амлалт өгч байсан тул хамтын ажиллагаа, Худалдагч талын үйл ажиллагааг хүндэтгэн итгэн хүлээсээр байсан.

Мөн дээрх асуудлуудыг нэн даруй шийдвэрлэхийн тулд Худалдан авагч тал нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Худалдагч талд албан захидал хүргүүлэн 2017 оны 8 дугаар сарын 15-ны дотор үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсийг нийлүүлэхийг шаардаж, хэрэв эс биелүүлвэл 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох нийт 462.235.20 ам долларыг буцаан шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Худалдагч тал дээрх шаардлагыг биелүүлээгүй тул Худалдан авагч тал нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Гэрээний урьдчилгаанд төлсөн 640,000 ам долларын үлдэгдэл 462.235.20 ам долларыг буцаан авахыг нэхэмжлэн иргэний хэрэг үүсгэсэн боловч Худалдагч тал нь удаа дараалан шүүх хуралдааныг хойшлуулан шүүх ажиллагаанд саад учруулж байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн Худалдан авагч талын эрх зүйн байдал дордсон.

******* ХХК ганцмод салбар компанийн нэр худалдах худалдан авах гэрээн дээр INNER MONGOLIA BERUN SHIDI ENERGY RESOURCES Co.,LTD GANTSMOD BRANCH гэж нэрлэгдэж байгаа бөгөөд энэ нь Хятад ханзнаас Англи руу буюу латин галигаар ингэж уншигддаг боловч Монгол орчуулгаар ******* ХХК ганцмод салбар компани гэж орчуулагддаг юм.

Дээрх хоёр нэрээр орчуулагдаж буй компани нь нэг компани гэдэг нь хятад ханзаар бичигдэж байгаа албан бичгүүд болон компанийн регистрийн дугаараар батлагдаж байгаа болно.

Худалдан авагч өөрт учраад байгаа нөхцөл байдлын талаар хариуцагчид удаа дараалан анхааруулж Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд одоо Монгол улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 222.4-т заасны дагуу Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэсний дагуу хохирол төлбөрөө нэхэмжилж байна.

Иймд ЮБМ сервис ХХК болон ******* ХХК ганц мод салбар компани хооронд хийгдсэн Гурван талт нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлэх үүрэгтэй байсан 20,000 тонн нүүрсний үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсний үнэ болох 462.235.20 ам доллар буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Банкнаас зарласан албан ёсны долларын ханш болох 2,391.45 төгрөгөөр тооцон 1,105,412.369 төгрөгийг******* ХХК-иас гаргуулахыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч гуравдагч этгээдээр оролцсон Таван толгой ХК-ийн зүгээс 428,404,837.49 төгрөгийг манайд гаргаж өгөх боломжтой гэж тайлбарлаж байгаа учраас зуучлалын хөлсөнд төлсөн 230,000 ам доллароо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа:******* ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоёр гэрээ байгуулсан байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний талууд нь 3 талт болон 2 талт гэрээ байгуулсан. Энэ өдрийн 2016/11-02 тоот 3 талт нүүрс нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаж шаардаж байна. Гэрээний нэг тал нь Гуажу гэдэг Хятад компани, Өвөр Монголын Берун компани,******* ХХК гэсэн гурван компани Таван толгой ХК-иас нүүрс худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээг Таван толгой ХХК болон Гуажу компани хоёр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан НГ2016073 тоот гэрээг үндэслэж энэ гэрээг байгуулсан. Мөн өдөр байгуулсан 2 талт гэрээ нь******* ХХК, Берун ХХК-ийн хооронд нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан.******* ХХК нь ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй. Гэтэл итгэмжлэл нь өөрөө алдаатай гаргасан байна. Итгэмжлэл дээрээ 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр******* ХХК-тай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон түүний алданги хохирлыг гаргуулахтай холбоотой итгэмжлэлийг өнөөдөр олгосон байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот гэрээнд олгосон итгэмжлэл байгаад байна. Тэгсэн мөртлөө 3 талт гэрээний үүргийг шаардаад байдаг. Төлбөр нь бэлэн мөнгө хүлээлцэх баримтаараа 11-02 тоот гэрээний төлбөр гээд 640,000 ам доллар хариуцагч компанийн дансанд Берун компаниас гэсэн утгатай орж ирсэн байдаг. Боюань шиди энержи ХХК-ийн Ганц мод салбар компаниас компанийг төлөөлж итгэмжлэл олгосон нь тодорхой байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь Боюань шиди энержи ХХК юм. Ганц мод салбар компани гэдэг нь нэхэмжлэгчийн үзэж байгаагаар салбар компани байна. Боюань шиди энержи ХХК нь толгой компани байгаад байна. Өнөөдөр толгой компани нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас итгэмжлэл алдаатай ирсэн байна. Мөн тамга тэмдгийн хувьд зөрүүтэй байна. Монгол хэл сайн мэдэхгүй гурван гадаад хүмүүс энэ компанийг байгуулсан байгаа юм. Өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэл нүүрс худалдах худалдан авах гэдэг утгаараа үүнийг бичсэн, гэтэл яг бодит байдал дээр хариуцагч компани нь зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл 2 хятад компани нь нүүрсийг Монгол улсын хилээр гадагшаа нэвтрүүлж болохгүй учраас Монгол компанийг оруулсан байгаа юм. Монгол компанийн дансанд мөнгөө шилжүүлнэ, нүүрсний эзэмшигч этгээдийн зөвшөөрлөөр мөнгийг захиран зарцуулаад байгаа юм. Хавтаст хэрэгт үйлчилгээний гэрээ Гуажу компани,******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд маш тодорхой байна. 230,000 ам.долларыг 1 жилийн хугацаатай үйлчилгээний төлбөрт авч байна, өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргасан, зуучлалын хөлсөнд авч байна гэдгийг гэрээнд маш тодорхой заасан байгаа.******* ХХК нь үүргээ биелүүлж Гуажу компанийн хүсэлтийн дагуу мөнгийг Таван толгой ХХК-ийн данс руу Гуажу компаниас гэж 410,000 ам.долларыг шилжүүлсэн. 229,000 ам.долларыг касс руугаа гээд******* ХХК авсан учир Гуажу компанитай байгуулсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс болох 230,000 ам.долларыг авсан. Бодит байдал дээр 100,000 ам долларыг Таван толгой ХХК-ийн удирдлагуудад өгсөн баримт байгаа юм. Тэгсэн хэр нь энэ баримт нь гар бичмэлээр үйлдэгдсэн учраас шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй, үүнийг ажиглагчаар сууж байгаа хүнд танилцуулах журмаар хэлж байна. Энэ хөлсөө бүрэн гүйцэт авч чадаагүй. Нүүрсний 5,555 тонн хэмжээнд талууд маргадаггүй. Нүүрс гараад явж байтал Гуажу компани, Берун компани хоёр өөрсдөө 3 талт гэрээний үүргийг зөрчөөд, хуйвалдаад 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр N1201607303 тоот гэрээг байгуулсан. 3 тоот гэрээний дараа 4 тоот гэрээ байгуулсан. 3 тоот гэрээгээр нүүрсний эзэмшигч Гуажу компани 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үндсэн худалдах худалдан авах гэрээний эрх үүргийг Берун компанид шилжүүлсэн. Бодит байдал дээр 410,000 доллар Таван толгой ХК руу орсон, түүнээс тодорхой хэмжээний нүүрсийг гаргасан. Үлдэгдэл 429 сая төгрөг Таван толгой ХК-ийн дансанд одоог хүртэл байгаа. Энэ төлбөрийг авах эрх нь Берун компанид байгаа юм.

Хавтаст хэрэгт авагдсан материалаар Алтан говь компаниас тээвэр хийлгээд нүүрсийг гадагш нь гаргасан. Гадагшаа гаргахдаа Берун компаниар гаргасан. Энэ нь хэргийн 18-88 дугаар хуудсанд маш олон хуудас баримт байгаа. Бүх нэрэнд худалдан авагч Берун компани гэж бичсэн байдаг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд БНХАУ-ын импортын барааг мэдүүлэхдээ Берун шиди ХХК худалдан авсан гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Боюань шиди энержи ХХК гэсэн нэр байхгүй, энэ гэрээний үүргийг биелүүлж байгаагүй, энэ гэрээнд оролцсон нь Берун шиди ХХК юм. Яагаад өнөөдрийг хүртэл шүүхэд Боюань болон Берун ХХК гэж Монголын шүүхэд төөрөгдөл үүсгэж нэхэмжлэл гаргасаар байгаа юм бэ? Энэ хоёр хуулийн этгээд өөр байгаа юм. 3 талт гэрээний тамгыг өнөөдрийн олгосон итгэмжлэл дээрх тамгатай харьцуулаад үзлээ. Итгэмжлэл дээрх тамга ханз, Өвөр Монголын бичгийг хослуулан бичсэн тамга байхад 3 талт гэрээ болон 2 талт гэрээний тамганууд ханзаар бичсэн бөөрөнхий тамга байна. Тамга тэмдэг, нэрний хувьд зөрүүтэй. Нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч талаас сая хэллээ. Энэ маргааны талаар нэхэмжлэл гаргаагүй байдаг. Нэхэмжлэл гаргасанд шүүгч С.Энхбаяр иргэний хэрэг 2021 оны 01 дүгээр сард үүсгэсэн байдаг. 01 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар шүүгч С.Энхбаяр ******* ХХК болон Берун гэдэг компани хоёрын нэрний хувьд зөрүүтэй байна, алдаагаа залруул гэсэн захирамж гаргасан. Энэ захирамжид заасан алдааг нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл залруулаагүй. Үүнийг залуулаагүй байхад шүүгч С.Энхбаяр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Үүнийг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 3 талт гэрээний хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор гэрээнд заасан. Үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа 1 жил байсан учраас 2017 онд дууссан. 2017 оноос хойш 3 талт гэрээний дагуу төлбөрийг шаардах эрх өнөөдрийг хүртэл 6 жил болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсүх хариу тайлбартаа:

1.Байгуулагдсан гэрээний хувьд******* ХК нь Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-тай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/073 дугаартай Нүүрс экспортын гэрээ байгуулж, тус гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг тонн тутам 20,50 ам доллараар 100,000 /Нэг зуун мянга/ тонноос ихгүй хэмжээний нүүрс худалдахаар тохирсон.

БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ өссөнтэй холбогдуулан талууд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НГ/2016/073-01 дугаартай гэрээгээр нэг тонн нүүрсний үнийг 31.6 ам доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр НГ/2016/073-02 дугаартай гэрээгээр нүүрсний үнийг 46,37 ам доллар болгон нэмэгдүүлэн гэрээнд өөрчлөлт оруулж, талууд худалдан авалт хийгдэж байсан.

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр НГ/2016/073-03 дугаартай гэрээгээр Үндсэн гэрээний дагуу нийлүүлэгдэх нүүрсийг худалдан авагчийн хүсэлтээр БНХАУ-ын Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/073-04 дугаартай гэрээгээр Үндсэн гэрээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан.

2.НГ/2016/073 дугаартай гэрээнд Худалдан авагч тал нь худалдан авсан нүүрсийг буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, тээвэрлэх, экспортын баримт бичиг бүрдүүлэлт, гаалийн татвар хураамж гэх мэт экспортод гаргахтай холбоотой бүхий л зардлыг хариуцахаар, Худалдагч тал Худалдан авагч талын тээврийн хэрэгсэлд нүүрсийг ачиж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Худалдан авагчийн зүгээс худалдан авах нүүрсний үнийг урьдчилан төлсөн боловч тухайн дүнгийн үлдэгдэл нүүрсийг ачиж авч явах үүргээ биелүүлээгүй бөгөөд******* ХК-ийн зүгээс худалдан авагч талын үйл ажиллгаанд саад болсон зүйл байхгүй.

Тавантолгой ХК-ийн санхүүгийн бүхий л баримтуудыг хууль хяналтын байгууллагаас шалгалт хийх зорилгоор хураан авсан бөгөөд зөвхөн тус компанийн санхүүгийн програм дахь мэдээллээс үзвэл Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 410,000 ам доллар буюу 989,362,800 төгрөгийг******* ХК-д шилжүүлсэн. Үүнээс

-2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1057 тонн нүүрсийг 82,789,550.37 төгрөгөөр,

-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1251.25 тонн нүүрсийг 143,813,020.47 төгрөгөөр,

-2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2271.85 тонн нүүрсийг 260,416,522.70 төгрөгөөр,

-2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /Гэрээний үүрэг шилжсэний дараа/ 659 тонн нүүрсийг 73,948,868.97 төгрөгөөр худалдан авалт хийж урьдчилан төлсөн төлбөрөөс хасаж тооцсон байна.

Дээрхийг нэгтгэн тайлбарлавал худалдан авагч Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-иас 2016-2017 оны хооронд нийт 989,362,800.00 төгрөгийн орлогын гүйлгээ хийж,******* ХК-иас 560,957,962.51 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба одоогоор******* ХК-ийн дансанд 428,404,837.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Худалдан авагчийн зүгээс******* ХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үлдэгдэл төлбөрөө буцаан авах, эсхүл нүүрсийг Монгол Улсын хөрөнгийн биржийн худалдаанд оролцон авах боломжтой гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 5,685,000 төгрөг төлсөн баримт, Монгол банкны 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн зарласан ханш, Итгэмжлэл орчуулгын хамт, Итгэмжлэгдэгч Т.Мөнхцэцэгш А.Анудар нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, нотариатаар баталгаажуулсан гурван талт нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах тухай гэрээ, нотариатаар баталгаажуулсан 640,000 ам долларыг шилжүүлсэн Хуаша банкны гадаад шилжүүлгийн хүсэлтийн анкет орчуулгын хамт, нотариатаар баталгаажуулсан ******* ХХК-ийн гэрчилгээ орчуулгын хамт, нотариатаар баталгаажуулсан, ******* ХХК-ийн дүрэм орчуулгын хамт, нотариатаар баталгаажуулсан итгэмжлэгч Ли Пэй Чөн-ийн паспорт хуулбар орчуулгын хамт, ******* ХХК ганц мод салбар компани үүсгэн байгуулах шийдвэр орчуулгын хамт, нотариатаар баталгаажуулсан, ******* ХХК ганц мод салбар компанийн гэрчилгээ орчуулгын хамт, нотариатаар баталгаажуулсан, итгэмжлэгч Лиү Гуанрүй-ийн паспортын хуулбар орчуулгын хамт, ******* ХХК ганц мод салбар компанийн албан бичиг орчуулгын хамт, ******* ХХК-ийн албан бичиг орчуулгын хамт, Сүхбаатар дүүрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/Ш32021/00789 дугаар захирамж зэргийг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас нотлох баримтаар: Э.Отгонбаярт олгосон итгэмжлэл, Л.Энхбаясгаланг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э.Энхмаад олгосон итгэмжлэл, мөн Л.Энхбаясгаланд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд******* ХК-аас нотлох баримтаар: Б.Мөнгөнсүхэд олгосон итгэмжлэл, НГ/2016/073 дугаартай Нүүрс экспортын гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн НГ/2016/073-01 дугаартай Нүүрс экспортын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн НГ/2016/073-02 дугаартай Нүүрс экспортын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн НГ/2016/073-3 дугаартай Нүүрс экспортын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн НГ/2016/073-04 дугаартай Нүүрс экспортын гэрээний нэмэлт өөрчлөлт зэргийг гаргаж өгсөн.

6.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: 181/2018/01081/и индексийн дугаартай иргэний хэргээс 1-р хавтаст хэргийн 80-185 дэх талд Хятад хэл дээрх гаалийн мэдүүлгийн хуудас орчуулгын хамт болон холбогдох баримтууд, 1-р хавтаст хэргийн 201-204 дугаар талд - үйлчилгээний гэрээ, 1-р хавтаст хэрийн 205-209 дүгээр хуудас нүүрс экспортын гэрээ, 1-р хавтаст хэргийн 210 дугаар талд тооцооны үлдэгдлийн баталгаа, 2-р хавтаст хэргийн 6-13 дугаар талд мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2-р хавтаст хэргийн 25 дугаар талд Таван толгой ХК-ийн тодорхойлолт, 2-р хавтаст хэргийн 61 дугаар талд - Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх тухай тайлбар, 2-р хавтаст хэргийн 98, 99 дугаар талд - Нүүрс Экспортын гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн баримтууд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

ЮБМ сервис ХХК болон ******* ХХК ганц мод салбар компани хооронд хийгдсэн Гурван талт нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлэх үүрэгтэй байсан 20,000 тонн нүүрсний үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсний үнэ болох 462.235.20 ам доллар буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Банкнаас зарласан албан ёсны долларын ханш болох 2,391.45 төгрөгөөр тооцон 1,105,412.369 төгрөгийг******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч гуравдагч этгээдээр оролцсон Таван толгой ХК-ийн зүгээс 428,404,837.49 төгрөгийг манайд гаргаж өгөх боломжтой гэж тайлбарласан учраас зуучлалын хөлсөнд төлсөн 230,000 ам доллароо хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, шаардах эрхтэй гэжээ.

3.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Хэрэгт авагдсан баримтаар Алтан говь компаниас тээвэр хийлгээд нүүрсийг гадагш нь гаргахдаа Берун компаний нэрээр гаргасан, худалдан авагч Берун компани гэсэн байдаг. БНХАУ-ын импортын барааг мэдүүлэхдээ Берун шиди ХХК худалдан авсан гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл Боюань шиди энержи ХХК гэсэн нэр байхгүй, энэ гэрээний үүргийг биелүүлж байгаагүй, энэ гэрээнд оролцсон нь Берун шиди ХХК юм. Боюань болон Берун ХХК гэж Монголын шүүхэд төөрөгдөл үүсгэж нэхэмжлэл гаргасаар байна, хоёр хуулийн этгээд өөр байна, 3 талт гэрээний тамгыг өнөөдрийн олгосон итгэмжлэл дээрх тамгатай харьцуулахад итгэмжлэлийн тамга ханз, Өвөр Монголын бичгийг хослуулан бичсэн тамга байхад 3 талт гэрээ болон 2 талт гэрээний тамгууд ханзаар бичсэн бөөрөнхий тамга байгаа нь тамга тэмдэг, нэрний хувьд зөрүүтэй тул нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж байгаа боловч нэхэмжлэгч, хариуцагч нь өөр тул гаргасан гэж үзэхгүй гэж маргасан.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа:

Тавантолгой ХК нь Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-тай НГ/2016/073 дугаартай Нүүрс экспортын гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг тонн тутам 20,50 ам доллараар 100,000 тонноос ихгүй хэмжээний нүүрс худалдахаар тохирсон. БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ өссөнтэй холбогдуулан талууд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НГ/2016/073-01 дугаар гэрээгээр нэг тонн нүүрсний үнийг 31.6 ам доллар болгон нэмэгдүүлсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр НГ/2016/073-02 дугаар гэрээгээр нүүрсний үнийг 46,37 ам доллар болгон нэмэгдүүлэн гэрээнд өөрчлөлт оруулж, худалдан авалт хийгдэж байсан. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр НГ/2016/073-03 дугаар гэрээгээр Үндсэн гэрээний дагуу нийлүүлэгдэх нүүрсийг худалдан авагчийн хүсэлтээр БНХАУ-ын Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/073-04 дугаар гэрээгээр Үндсэн гэрээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаагаар сунгасан. НГ/2016/073 дугаар гэрээнд Худалдан авагч тал нь худалдан авсан нүүрсийг буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, тээвэрлэх, экспортын баримт бичиг бүрдүүлэлт, гаалийн татвар хураамж гэх мэт экспортод гаргахтай холбоотой бүхий л зардлыг хариуцахаар, Худалдагч тал Худалдан авагч талын тээврийн хэрэгсэлд нүүрсийг ачиж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан. Худалдан авагчийн зүгээс худалдан авах нүүрсний үнийг урьдчилан төлсөн боловч тухайн дүнгийн үлдэгдэл нүүрсийг ачиж авч явах үүргээ биелүүлээгүй,******* ХК-ийн зүгээс худалдан авагч талын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй. Тус компанийн санхүүгийн программ дахь мэдээллээс үзвэл Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 410,000 ам доллар буюу 989,362,800 төгрөгийг******* ХК-д шилжүүлсэн. Үүнээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1057 тонн нүүрсийг 82,789,550.37 төгрөгөөр, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1251.25 тонн нүүрсийг 143,813,020.47 төгрөгөөр, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2271.85 тонн нүүрсийг 260,416,522.70 төгрөгөөр, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /Гэрээний үүрэг шилжсэний дараа/ 659 тонн нүүрсийг 73,948,868.97 төгрөгөөр худалдан авалт хийж урьдчилан төлсөн төлбөрөөс хасаж тооцсон ба худалдан авагч Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-иас 2016-2017 оны хооронд нийт 989,362,800.00 төгрөгийн орлогын гүйлгээ хийж,******* ХК-иас 560,957,962.51 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба одоогоор******* ХК-ийн дансанд 428,404,837.49 төгрөгийн үлдэгдэлтэй тул тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үлдэгдэл төлбөрөө буцаан авах, эсхүл нүүрсийг Монгол Улсын хөрөнгийн биржийн худалдаанд оролцон авах боломжтой гэв.

5.Тухан маргааны зүйл болсон гэрээний нэг тал болох ******* ХХК-ийн Ганц мод салбар /Inner Mongolia Berun Shidi Energy Resources Co., LTD Gantsmod Branch/-ын өмнөөс ******* ХХК /Inner Mongolia Berun Shidi Energy Resources Co., LTD/ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцэд БНХАУ нэгдэн ороогүй тул хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлага тавигдахгүй тул хариуцагч талын нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд уг нэхэмжлэлийг гаргасан гэж маргаж буй татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2016/11-02 дугаартай Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 20,000 тонн нүүрсний төлбөр болох 640,000 ам долларыг худалдагч талын Хаан банкны 5131068215 дансанд шилжүүлсэн ба энэ үйл баримттай маргаангүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь зуучлалын гэрээ байгуулсан гэх боловч уг гэрээний шинж агуулагдаагүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс хариуцагч тал 640,000 ам долларыг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч нь ******* ХХК-тай иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулаагүй, харин ******* ХХК ганц мод салбар компанитай гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр ******* ХХК ганц мод салбар компанид******* ХХК болон Таван толгой ХК-тай коксжих нүүрс тээврийн гэрээ байгуулах эрхийг олгосон болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 81 дэх тал/

******* ХХК-аас олгосон бүрэн эрхийн дагуу ******* ХХК ганц мод салбар компани нь гэрээ байгуулсан байх тул ******* ХХК нь гэрээний үүрэг шаардах эрхтэй.

7.Талууд 177,764.80 ам долларын нүүрсийг хүлээлгэн өгсөн, мөн 640,000 ам доллар хариуцагчийн дансанд шилжүүлсэн бөгөөд гэрээний тал болох******* ХК-ийн төлөөлөгчийн зүгээс ...Худалдан авагчийн зүгээс худалдан авах нүүрсний үнийг урьдчилан төлсөн боловч тухайн дүнгийн үлдэгдэл нүүрсийг ачиж авч явах үүргээ биелүүлээгүй,******* ХК-ийн зүгээс худалдан авагч талын үйл ажиллгаанд саад болоогүй, 560,957,962.51 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба одоогоор******* ХК-ийн дансанд 428,404,837.49 төгрөгийн үлдэгдэлтэй тул тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үлдэгдэл төлбөрөө буцаан авах, эсхүл нүүрсийг Монгол Улсын хөрөнгийн биржийн худалдаанд оролцон авах боломжтой болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагын 230,000 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасанд нийцнэ.

8.Хариуцагч тал Гурван талт гэрээний 1.1-д зааснаар гэрээний хугацаа 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр ба 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/Ш32021/04656 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил тул 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан бол,

нэхэмжлэгч тал анх шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан тэр цаг хугацаанаас хойш шүүхээр шийдвэрлүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн тайлбар тус тус гарган харилцан маргаснаас нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх доорх баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Тус шүүхийн иргэн 2014 программаас талуудын маргаж буй шүүхэд гаргасан гэх нэхэмжлэлийг шалгахад: Нэхэмжлэгч тал 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Юнайтед Белаз машинери сервис ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 1,105,416,991 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь тус шүүхийн шүүгч Д.Уранчимэгт хувиарлагдсан ба 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2018/04650 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07245 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ...нэхэмжлэл гаргах хуулийн этгээдийн эрх зүйн байдал тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болж байна гэж дүгнээд, тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж байх тул нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанд хамаарна.

Иймээс хариуцагчийн татгалзлын үндэслэлээ болгосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

9.Дээрх үндэслэлээр, нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр буюу 462,235,20 ам долларыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ам долларын ханш 2,391.45 төгрөгөөр тооцож, нийт 1,105,412,369 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан шаардлагын хэмжээг багасгаж тодорхойлсон 230,000 ам доллар буюу 550,033,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 232,236 ам доллар буюу 555,378,869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Нэхэмжлэгч нь Таван толгой ХК-аас гэрээний үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй.

11.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,685,000 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,908,117 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-иас 230,000 ам.доллар буюу 550,033,500 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 235,020 ам.доллар буюу 555,378,869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,685,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 2,908,117 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар******* ХХК-иас шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж Итгэлт орчуулгын товчоонд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ