Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 142/шш2023/00619

 

 

 

 

 

 

 

2023 04 25 142/ШШ2023/00619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг  дүгээр хороо   дугаар хороолол Нарны зам гудамж    тоотод оршин суух Сартуул овгийн******* /регистрийн дугаар    , утас: /

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр хороолол 18-69 тоотод оршин суух байрлах Санж овгийн************** /регистрийн дугаар     , утас:    /

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-6-40 тоотод оршин суух Хатиган овогт******* /   , утас:    /

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-17в-26 тоотод оршин суух******* овогт******* /утас:      / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал талбай*******,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах,******* ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч:,

Нэхэмжлэгч, нарын өмгөөлөгч:,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:,

Хариуцагч*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:,,,

Гэрч,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч,,, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/95 дугаар тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/108 дугаар тушаалаар Медипас ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, эмнэлгийн хөрөнгийг төр буцаан хүлээн авсан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Нийгэм, хамтын ажиллагаа хариуцсан захирал, санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал, захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирал нар Медипас эмнэлгийн эмч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс буюу Даваа гаригаас эхлэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн. Мөн түүнчлэн Ерөнхий захирал Та бүхэн ингээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнууд боллоо. Тавтай морил гэж хэлсэн болно. Улмаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/554 дүгээр тушаалаар тус эмнэлгийг удирдлагаар хангаж, хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЦБ-133-12/1792 тоот албан бичигт дурдсанчлан/. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж тус тус заасан тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болно. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЦБ-133-12/1792 дугаартай албан бичгээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь заалтад Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах, дүрэм батлуулах, эмнэлгийн гүйцэтгэх удирдлага томилогдох ажлууд хийгдсэний дараа хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ боловсруулах, эмнэлгийн ажилтнуудтай гэрээг шинэчлэн байгуулна гэж мэдэгдсэн. Ийнхүү нэхэмжлэгч бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байтал гэнэт 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт медикал эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулсан. Уг тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, дүрс оношлогооны их эмч, хийн системийн техникч, засварчин Х.Сэмбэдорж бидний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. /Бичгээр ямар нэг эрх зүйн акт гардуулаагүй болно./ Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэг буюу ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх ажил олгогчийн үүргийг үндэслэл болгосон боловч ажилтнуудын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг томилсон илт хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Мөн дээрх ажилтнуудын ажлыг ямар шалтгаанаар хүлээн авах гэж байгаагаа тайлбарлаагүй, илт ялгаварлан гадуурхсан хууль бус үйлдэл болсон. Нэхэмжлэгчид нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бусад ажилтнуудтай адил ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад ажил олгогч хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хугацаандаа биелүүлээгүй атлаа ажлуудыг маань хүлээн авч байгааг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалж байна гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах шаардлагатай болсон. Мөн ажил олгогч нь одоог хүртэл нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Бид дээр дурдсан асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 17-нд Эрдэнэт медикал эмнэлэг-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2022 05 дугаар сарын 17-нд Хүний эрхийн үндэсний комисст, 2022 оны 06 дугаар сарын 02-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, 2022 оны 06 дугаар сарын 02-нд Эрдэнэт медикал эмнэлэг-ийн захиргаанд, 2022 оны 06 дугаар 06-нд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т тус тус гомдол, шаардлага хүргүүлсэн бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү гэх хариуг хүлээн авсан тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Б.Зулцэцэг миний бие Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжпэлийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа билээ.

Б.Зулцэцэг миний бие Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг-т ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан. Гэтэл ажил олгогч ажлаас халагдах тушаал гаргахгүй, шаардаад өгөхгүй байсны улмаас улсад тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж, зохих татвар шимтгэлийг цаг хугацаанд нь төлж байсан миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн юм. Ажил олгогч нь ажил хийлгэж байсан хэрнээ, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй тул миний бие хохирч нийгмийн даатгалын сан-аас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид ажилгүйдлийн тэтгэмж нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй бол буруутай этгээдээс гаргуулахаар зохицуулсан байх тул 6 656 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: ажилгүй байх үеийн ажилгүйдлийн тэтгэмжийг дараах байдлаар тооцоолсон болно. 2022 оны 02 сарын цалин 8 132 094 2022 оны 03 сарын цалин 7 321 941, 2022 оны 04 сарын цалин 5729612 төгрөг нийт 21 183 647 төгрөг ба тэтгэмж бодогдох цалин 12 600 000 төгрөг бөгөөд 3 сарын хоног /21,2x3=63,6 хоног/ ба 1 өдөрт 198 113 төгрөг х70% = 1 өдөрт 138 679, 2022 оны 05 сард ажлын 15 өдөр 2022 оны 06 сард ажлын 21 өдөр, 2022 оны 07 сард ажлын 12 өдөр нийт 48 өдөр ажилгүй байсан, 138679 х48 өдөр=6 656 600 төгрөгний хохирол, 21 183 647:63,6=333 076 төгрөг/1 өдрийн дундаж цалин/. Ажилгүй байсан нийт 48 өдөр х 333 076 =15 987 648 төгрөг болох ч нийгмийн даатгалын сангаас авах ёстой байсан 6 656 600 төгрөгөөр нэхэмжилж байгаа болно гэжээ

2. Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн,,, Х.Сэмбэдорж нарын гаргасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/252 дугаар тушаалаар Эрдэнэт медикал эмнэлэг-ийн дүрэм, бүтэц батлагдаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын******* /регистрийн дугаар:     / улсын бүртгэлд бүртгэгдсэн. Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах асуудал нь тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагч биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн,,, Х.Сэмбэдорж нарын гаргасан ажлын байранд эгүүлэн тогтоолгож, цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулсан. Энэ тогтоолын 2-т заасны дагуу тус эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, Эрдэнэт медикал эмнэлэг-ийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болгосон. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоолын дагуу Медипас ХХК-д шилжүүлэн хүлээлгэн өгсөн хөрөнгийг төрд буцаан авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг авч ажиллах үүрэг хүлээсэн.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ Медипас ХХК-ийг төрд буцаан авах ажил хийгдэх хугацаанд эмнэлгийн хөрөнгө тооллого хийж, хүлээлцэх тооцоо нийлэх ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг шийдвэрлэж, тус эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдалгүй байлган, хэвийн явуулах ажлыг ханган ажилласаар ирсэн. Эмнэлгийн өмчийн төрөл, байгууллагын харьяалал өөрчлөгдөх энэ хугацаанд тус эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирал 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/554 дугаар тушаалаар эмнэлгийн удирдлагыг томилогдох хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын ажил, үүргийг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчэд хариуцуулан даалгасан. Энэ тушаал нь тус эмнэлгийн ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан болгосон шийдвэр биш юм. 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн сайд А/252 дугаар тушаал гаргаж*******-ийн дүрмийг баталснаар Эрдэнэт медикал эмнэлэг нь Улсын бүртгэлийн газарт 251546 дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хязгаарлагдмал хариуцлагатай компани болж бүртгэгдсэн.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1,******* дүрмийн 3.5 дахь заалтын дагуу Эмнэлгийн гүйцэтгэх захирал нь өөрийн эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаас гадна дараах бүрэн эрхтэй. Үүнд:

-                      1.2-т эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлээр: холбогдох хууль, төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан журмын дагуу үйлдвэрийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч нарыг томилж, чөлөөлөх, эрдмийн зөвлөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, нэгжийн удирдлагуудыг бие даан томилж, чөлөөлөх,

-                      3.1-т хүний нөөц, нийгмийн асуудлаар: эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлан, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнах, урамшуулах, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх,*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн А/01 дугаартай ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан тушаал нь Гүйцэтгэх захирлын өөрийн бүрэн эрхийн хүрээнд байх ба уг тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн байна. Уг тушаалыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал гаргаагүй бөгөөд харин*******-ийн гүйцэтгэх захирал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгохоор заасан. Нэхэмжлэгч,,, Х.Сэмбэдорж нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн өөрөөр хэлбэл*******-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой маргаан болно. Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 138 дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу тус эмнэлгийг байгуулагдахад санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг хариуцсан байгууллага тул нэхэмжлэгчдийн*******-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан, мөн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчдийн хамтарсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар-ын (2007 оны) 99 дэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг ... хариуцагч өөрийн гэм буруугүйг, хариуцлага хүлээх үндэсгүйг шүүхийн шийдвэрээр батлуулах хүсэлтэй байхыг үгүйсгэж болохгүй юм. Гэвч хууль тогтоогч хариуцагчийн зөвшөөрлийн талаар огт дурьдаагүй байна. Харин ийм саналтай байгаа хариуцагч өөрөө шүүхэд хүсэлт гаргаж болох юм. Энэ тохиолдолд түүний хүсэлтийг хангах боломжтой юм гэж тайлбарласан тул*******-ийг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярбаясгалан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 тоот тогтоолоор Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулсан бөгөөд уг эмнэлгийн ажиллах тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар өмч санхүүжилтийг хариуцаж байсан гэх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгасан байдаг. Үүний дараа манай эмнэлгийн улсын бүртгэл, үйл ажиллагааны чиглэл болон тусгай эрхийн зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх болж, тухайн эмнэлгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийж гэрчилгээ олгосноор, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосноор манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба уг комнанийн хувьцаа эзэмшигч нь Эрүүл мэндийн яам болохыг бүртгэсэн.

Нэхэмжлэгч, нар нь гадаадын хөрөнгө оруулалттай "Медипас ХХК-ийн удирдах ажилтнууд гэх бөгөөд тухайн компанийн захирлаар ажиллаж байсан Я.Энхчулуун нь ажилтнуудынхаа асуудлыг болон компанийнхаа асуудлыг шийдвэрлээгүй, Япон улс руу явсан гэх мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/725 хариу хүргүүлэх тухай баримтаас харсан.

Манай компанид ажиллах өргөдөл хүсэлт гаргасан ажилтнуудыг 2022.05.09-ний өдрөөс ажилд авч эхэлсэн ба, нар манай компанид ажиллах хүсэлт өргөдөл гаргаагүй болно. Мөн манай комиани нь Медипас ХХК-тай нэгдээгүй, нийлээгүй , тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Нэхэмжлэгч, нарын бүрэлдэхүүнтэй Медипас ХХК-ийн ажилтан нараас, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, холбогдох баримт бичгийг хүлээн авах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/01 дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалыг талууд хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд ажилтнуудын эрх ашгийг хохироосон бол Медипас ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Медипас ХХК-ийн өмнө манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно гэжээ.

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь манай эмнэлгийн ажилтан байгаагүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн 138 тоот тушаалаар Эрдэнэт медикал эмнэлэг байгуулсан ба эмнэлгийн дүрэм батлах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, удирдлагыг томилох, улсын бүртгэл, үйл ажиллагааны чиглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгүүлэх асуудлууд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгосноор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ажилтнуудыг 2022.05.09-өөс ажилд авч эхэлсэн. Эрдэнэт медикал эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.09-ний өдрийн А/01 тоот тушаалаар Медипас ХХК-ийн ажилтнууд болох, нарын 7 ажилтан ажил болон эд хөрөнгийг, манай компанийн ажил хүлээн авах ажилтнуудад хүлээлгэн өгөхөөр болж, тушаалд дурдсан нэр бүхий этгээдүүд хэрэгжүүлсэн. Энэхүү тушаал нь эмнэлгийн ажилтны ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл баримт бичгийг хүлээн авах зорилгоор гарсан тушаал бөгөөд тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд заасан ажил хүлээлцэх, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр биш болно.

-                      2023.05.09-ний тушаал гарах үед нь Медипас ХХК-ийн ажилтан байсан ба тухайн компаниас халагдсан гэх Медипас ХХК-ийн захирлын 2022.04.18-ны өдрийн тушаал гарсныг хариуцагчид мэдэгдээгүй байна.

Медипас ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгийн баланстай буцаан авах ажиллагааг Засгийн газраас явуулж байхдаа тухайн компанийн эд хөрөнгө болон түүнийг буцаан авахтай холбоотой санхүүжилтийн асуудлыг Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгасан байх ба Төрийн өмч бодлого зохицуулалтын газраас 2022.04.25-ны өдрийн А-1/725 тоотоор Медипас ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны дараа ...өөрийн хүсэлтээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах талаар дурдсан байдаг.

Медипас ХХК-ийн харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэх тогтоол, тушаал, шийдвэрүүд байхгүй бөгөөд шинээр байгуулагдсан манай эмнэлгийг тухайн компанийн ажиллагсдыг ажилд авах үүрэг хүлээлгэсэн тогтоол, тушаал шийдвэр ирээгүй болно.

Мөн Медипас ХХК нь хувийн компани бөгөөд тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажиллагсдын хөдөлмөрийн гэрээг манай эмнэлэг цуцлах боломжгүй учир шинээр байгуулагдсан эмнэлэгт ажиллах хүсэлт өргөдлөө гаргасан ажилчдыг ажилд авах эсэхийг шийдвэрлэж, 2022.05.09-ний өдрөөс манай эмнэлэг өөрийн ажилчдаа ажилд авч эхэлсэн болно. нь Медипас ХХК-аас халагдсан гэх Медипас ХХК-ийн захирлын 2022.04.18- ны өдрийн тушаалын агуулгаас харахад ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байх ба Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Медипас ХХК-аас хөрөнгө буцаан авах, эд хөрөнгө хүлээлцэх ажиллагааг явуулж байх хугацаанд тухайн компанийн ажиллагсдын цалин, санхүүжилтийг шийдвэрлэж байсан байх ба энэ нь манай эмнэлэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан үйлдэлд хариуцагчийг буруутгаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.тэй манай компани хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсгээгүй болно гэжээ.

4. Нэхэмжлэгч Х.Сэмбэдорж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х.Сэмбэдорж, нь Эрдэнэт медикал ХХК болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гаргасан ажилд эргүүлэн тогтоолгохоор тус шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул цаашид шүүх хуралд оролцохгүй, миний бие гаргасан нэхэмжлэл шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сүхбаатар овогтой Энх-Амар нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай холбоотой хуралд оролцохгүй, нэхэмжлэлээс татгалзав гэжээ.

6. Нэхэмжлэгч талаас:*******д олгосон итгэмжлэл /хх-5/, нэхэмжлэгчд олгосон итгэмжлэл /хх-06/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/,******* иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-9/, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/700 дугаартай Хөдөлмөр, нийгэм түншлэлийн гурван талт үндэсний хорооноос ирүүлсэн албан тоот /хх-10/, Эрдэнэт медикал эмнэлгийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 46/22 дугаартай албан тоот /хх-11-13/, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 47/22 дугаартай нэхэмжлэгчийн өмгөөллийн Эс энд ти эс партнерс ХХН-өөс Хүний эрхийн үндэсний комисст гаргасан гомдол /хх-14-30/, нэхэмжлэгчийн өмгөөллийн Эс энд ти эс партнерс ХХН-өөс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т шаардлага хүргүүлсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 52/22 дугаартай албан тоот /хх-31/, Эс энд ти эс партнерс ХХН-өөс Эрдэнэт медикал эмнэлэгт шаардлага хүргүүлсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51/22 дугаартай албан тоот /хх-32/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Эс энд ти эс партнерс ХХН-д хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЦБ-133-12/1792 дугаартай албан тоот /хх-33/, Эс энд ти эс партнерс ХХН-өөс Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 45/22 дугаартай албан тоот /хх-105-108/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А-1/1356 дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт медикал эмнэлэгт чиглэл хүргүүлэх тухай албан тоот /хх-109-110/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/560 дугаартай гомдол шилжүүлэх тухай албан тоот /хх-115/, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/152 дугаартай албан тоот /хх-116/, Эс энд ти эс партнерс ХХН-ийн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 37/22 дугаартай албан тоот /хх-120-128/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-1/725 дугаартай албан тоот /хх-129-130/, Эс энд ти эс партнерс ХХН-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35/22 дугаартай тодруулга хүсэх тухай албан тоот /хх-131-134/,******* Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх217-219/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагч талаас: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хуульчд олгосон итгэмжлэл /хх-39/, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/01 дугаартай Эрдэнэт медикал эмнэлгийн гүйцэтгэх захирлын Ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай тушаал /хх-51-61/, Эрдэнэт медикал эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай, М.Баярбаясгаланд олгосон итгэмжлэл /хх-69/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГЕ-117-12/4671 дугаартай Хуульч, Хүний нөөцийн албаны дарга нарт олгосон итгэмжлэл /хх-96/, Эрдэнэт медикал эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт /хх-162-164/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/554 дугаартай Ажил үүргийг түр хариуцуулах тухай тушаал /хх-171-172/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг, Медипас ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-190-192/, Медипас ХХК-тай байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01-22/02 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-197-199/, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/211 дугаартай Медипас ХХК-ийнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-221-222/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/244 дугаартай Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц орон тоог батлах тухай тушаал /хх-231-236/, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай Медипас эмнэлгийн Ерөнхий захирлын Медипас ХХК-ийн Медипас эмнэлгийн 2021 оны бүтэц орон тооны хуваарь батлах тухай тушаал /хх-45-50/, Эрдэнэт медикал эмнэлгийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-97-99/, Медипас ХХК-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариуцсан орлогч захирал ажил хүлээлцсэн акт /хх-147-154/, Медипас ХХК-ийн Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч******* ажил хүлээлцсэн акт /хх-155-165/, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол /хх-171-175/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч,, С.Энх-Амар, Х.Сэмбэдорж нар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 64 114 394 төгрөг, 78 919 012 төгрөг гаргуулна гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-г хамтран хариуцагчаар татуулсан. ажилгүйдлийн тэтгэмж 6 656 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

2. Нэхэмжлэгч С.Энх-Амар, Х.Сэмбэдорж нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ тагалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Т.Мягмарсүрэн, нар нэхэмжлэлийн шаардлагын үнэдсэлэлээ: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/95 дугаар тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/108 дугаар тушаалаар Медипас ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, эмнэлгийн хөрөнгийг төр буцаан хүлээн авсан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/554 дүгээр тушаалаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь тус эмнэлгийг удирдлагаар хангаж, хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Эрдэнэт медикал эмнэлэг төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах, дүрэм батлуулах, эмнэлгийн гүйцэтгэх удирдлага томилогдох ажлууд хийгдсэний дараа хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ боловсруулах, эмнэлгийн ажилтнуудтай гэрээг шинэчлэн байгуулна гэж мэдэгдсэн. Ийнхүү нэхэмжлэгч бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байтал гэнэт 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Эрдэнэт медикал эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулсан. Уг тушаалаар Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, Санхүү, Эдийн засаг, маркетингийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч Б.Зулцэцэг... бидний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. /Бичгээр ямар нэг эрх зүйн акт гардуулаагүй болно/ Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэг буюу ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх ажил олгогчийн үүргийг үндэслэл болгосон боловч ажилтнуудын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг томилсон илт хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Мөн дээрх ажилтнуудын ажлыг ямар шалтгаанаар хүлээн авах гэж байгаагаа тайлбарлаагүй, илт ялгаварлан гадуурхсан хууль бус үйлдэл болсон... гэж тодорхойлсон.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Медидас ХХК-ийн эмнэлэгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирлын, Б.Зулцэцэг санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил албан тушаалд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/01 тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажил хүлээлцсэн акт, хөдөлмөрийн гэрээ, Медипас ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/211, Б/210 дугаар тушаалууд, нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. /1-р хавтас 51, 197-199, 221-222, 2-р хавтас 147-165/

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 78 дугаар тогтоол, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/95 дугаар тушаалын дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/108 дугаар тушаалаар Медипас ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож /нийтэд илэрхий үйл баримт/, эмнэлгийн хөрөнгийг төр буцаан авах шийдвэр гарч, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулж, улсын бүртгэлд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. /1-р хавтас хх191/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар эрхээ зөрчсөн талаар холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд хандаж хариу авсан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. /1-р хавтас хх10/

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах асуудал нь тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаарах асуудал тул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагч биш юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 138 дугаар тогтоолоор ...Эрдэнэт медикал эмнэлэг-ийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захиралд үүрэг болгосон. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Медипас ХХК-ийг төрд буцаан авах ажил хийгдэхэд эмнэлгийн хөрөнгөд тооллого хийж, хүлээлцэх тооцоо нийлэх ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг шийдвэрлэж, тус эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдалгүй хэвийн явуулах ажлыг ханган ажилласан.*******-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлын ажил, үүргийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчэд даалгасан. Энэ тушаал нь тус эмнэлгийн ажилтнуудыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан болгосон шийдвэр биш юм. Нэхэмжлэгч нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн өөрөөр хэлбэл*******-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой маргаан болно... гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...тус эмнэлгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж, гэрчилгээг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосон. Нэхэмжлэгч, нар нь гадаадын хөрөнгө оруулалттай "Медипас ХХК-ийн удирдах ажилтнууд гэх бөгөөд манай компанид ажиллах өргөдөл хүсэлт гаргасан ажилтнуудыг 2022.05.09-ний өдрөөс ажилд авч эхэлсэн ба, нар манай компанид ажиллах хүсэлт өргөдөл гаргаагүй болно. Мөн манай комиани нь Медипас ХХК-тай нэгдээгүй, нийлээгүй тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Медипас ХХК-ийн өмнө манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. нь манай эмнэлгийн ажилтан байгаагүй. Эрдэнэт медикал эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.09-ний өдрийн А/01 тоот эмнэлэгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл баримт бичгийг хүлээн авах тушаал гарсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд заасан ажил хүлээлцэх, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр биш болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2022.04.25-ны өдрийн А-1/725 тоотоор ажилтнуудыг Медипас ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны дараа ...өөрийн хүсэлтээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. Медипас ХХК-ийн харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэх тогтоол, тушаал, шийдвэрүүд байхгүй бөгөөд шинээр байгуулагдсан манай эмнэлгийг тухайн компанийн ажиллагсдыг ажилд авах үүрэг хүлээлгэсэн тогтоол, тушаал шийдвэр ирээгүй... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д "ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг, 4.1.15.-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэжээ.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК улсын бүртгэлд бүртгүүлж, 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Б/02 дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлгийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар ажилтнуудыг ажилд авч тэдний хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр ажил олгогч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК байна.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК байгуулагдсанаар Медипас ХХК-д ажиллаж байсан ажилчид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-д тус бүрийн өөрсдийн эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилогдсон байна.

Тиймээс Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Медипас ХХК-д ажиллаж байсан ажилтнуудтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ороогүй, ажил олгогч гэж үзэхээргүй байх тул Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн Медипас ХХК-ийн ажилчдыг Ажилд авах тухай 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн Б/02 тушаалд ...Эрдэнэт медикал төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулагдсантай холбогдуулан хавсралтад дурдсан ажилтан, албан хаагчдыг энэ тушаал гарсан өдрөөс эхлэн Эрдэнэт медикал эмнэлэгийн холбогдох ажил, албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр туршилтын 3 сарын хугацаанд ажилд авч ажиллуулсугай... гэсэн байх ба тушаалын хавсралтад ажилд авсан ажилчдын нэрсийг жагсаасан байна. Энд нэхэмжлэгч, нарын нэр бичигдээгүй байна. /2-р хавтас 97-99/

Уг тушаалд нийт ажилчдаас 7 хүний нэрийг ажилд орох хүний нэрсэд ороогүй талаар гэрч: ...тухайн үед,, Х.Сэмбэдорж,,,, энэ хүмүүсийн нэр дурдагдаагүй. Би Бат-Энх захиралтай яриад ойлгуулаад хүмүүсээ буцааж ажиллуулахаар болсон. Одоо,, Сэмбэдорж нар ажлаа хийж байгаа, сэтгэл зүйчээр ажиллаж байгаа, Энх-Амарыг ажлаа хийгээч ээ гэдэг хүсэлт тавьсан боловч өөрөө хот руу шилжээд явсан, мөн даргыг ажлаа хийгээч ээ гэсэн хүсэлт тавьсан ч өөрөө ирээгүй... гэсэн. Эндээс үзэхэд нэхэмжлэгч, нараас бусад Медипас ХХК- ажиллаж байсан ажилчид Эрдэнэт медикал эмнэлэг ХХК-д ажиллаж байгаа, харин С.Энх-Амар, нарт ажиллах санал тавьсан ч ажиллаагүй болох нь нотлох нь нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно, 80.3.Хуульд өөрөөр заагаагүй бол аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болохгүй гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоол гарч уг тогтоолоор Медипас ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, эмнэлгийн хөрөнгийг төр буцаан авч, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3.-т заасан үндэслэлд хамаарах бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Эрдэнэт медикал эмнэлэг ХХК нэхэмжлэгч, нарыг тус эмнэлэгт ажиллах өргөдөл хүсэлтээ өгөөгүй гэдэг бөгөөд энэ нь гэрчгийн: ...би Медипас ХХК-д хүний нөөцөөр ажиллаж байсан, тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс хүүхэд асрах чөлөөтэй байсан хоёр, гурван хүнээс бусад нь бүгд ажилд орох өргөдлөө өгсөн., нарын өргөдлийг би хүлээн авсан гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь тайлбараар няцаагдаж байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******,, нарын эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тулг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын,ийг санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаард бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж /2022 оны 1, 2, 3 сар/ 4 887 759 төгрөгөөс 11 сар 10 хоногийн цалин /4 887 759:21,5/ 56 035 279 төгрөг гаргуулан нэхэмжлэлээс 8 079 115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,т бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж /2022 оны 1, 2, 3 сар/ 6 577 045 төгрөгөөс 11 сар 10 хоногийн цалин /6 577 045:21,5/ 73 761 560 төгрөг гаргуулан нэхэмжлэлээс 5 157 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмж 6 656 600 төгрөг гаргуулахаар шаардсан. Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь даатгуулагчид учирсан эрсдлийг бууруулах, хуваалцах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй мөнгөн хөрөнгө юм. Шүүхийг ажилд нь эгүүлэн тогтоосон бөгөөд энэ тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн гаргуулахгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-с нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт хэмжээнээс хуульд заасны дагуу гаргуулав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан, Х.Сэмбэдорж нарын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтланг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд,ийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-д даалгаж, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговортд 56 035 279 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 8 079 115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 73 761 560 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 5 157 452 төгрөг, нийт 11 814 560 төгрөгийг /5 154 452₮ +6 656 600₮/ хэрэгсэхгүй болгож, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан, нарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын*******-с улсын тэмдэгтийн хураамжаар 806 929 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА