Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2023/00059

 

2023 06 08 207/МА2023/00059

 

 

Т.М, Б.Зг нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ,

Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг

ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ............................ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.М, Б.Зг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э үйлдвэр ТӨҮГ, Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, Б.Згийн ажилгүйдлийн тэтгэмж....... гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б-ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгч Б.Зг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Б.О, З.Ж, нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М, Б.Зг, С.Э, Х.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар тогтоол, Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/... дугаар тушаалын дагуу Э үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-ийн ерөнхий захирлын Хөрөнгө балансаас хасах тухай 2015 оны А/... дугаар тушаалаар М ХХК-д хөрөнгө шилжүүлсэн шийдвэрийг хүчингүйд тооцож, эмнэлгийн хөрөнгийг төр буцаан хүлээн авсан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагт Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Б, Нийгэм, хамтын ажиллагаа хариуцсан захирал Ц.Б-, санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Ү, захиргаа, хүний нөөцийн удирдлагын газрын захирал О нар М эмнэлгийн эмч, эмнэлэгийн ажилтнуудтай уулзаж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс буюу Даваа гаригаас эхлэн тус эмнэлгийн эмч, ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн. Мөн түүнчлэн Ерөнхий захирал Х.Б Та бүхэн ингээд Э үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнууд боллоо. Тавтай морил гэж хэлсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж тус тус заасан тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Э үйлдвэр ТӨҮГ-тай эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болно. Ийнхүү нэхэмжлэгч бид ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж байтал гэнэт 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Э М эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/... тоот Ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг бүх ажилтнуудад уншиж танилцуулсан. Уг тушаалаар эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Зг, дүрс оношлогооны их эмч С.Э, хийн системийн техникч, засварчин Х.С бидний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дотор хүлээж авах тухай уншиж сонсгосон. /Бичгээр ямар нэг эрх зүйн акт гардуулаагүй болно./ Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дахь хэсэг буюу ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх ажил олгогчийн үүргийг үндэслэл болгосон боловч ажилтнуудын ажлыг хүлээлцэх ажлын хэсэг томилсон илт хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Мөн дээрх ажилтнуудын ажлыг ямар шалтгаанаар хүлээн авах гэж байгаагаа тайлбарлаагүй, илт ялгаварлан гадуурхсан хууль бус үйлдэл болсон. Нэхэмжлэгчид нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бусад ажилтнуудтай адил ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байхад ажил олгогч хуульд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ хугацаандаа биелүүлээгүй атлаа ажлуудыг маань хүлээн авч байгааг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалж байна гэж үзэж байгаа тул шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах шаардлагатай болсон. Мөн ажил олгогч нь одоог хүртэл нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Бид дээр дурдсан асуудлаар 2022 оны 05 дугаар сарын 17-нд Э М эмнэлэг-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2022 05 дугаар сарын 17-нд Хүний эрхийн үндэсний комисст, 2022 оны 06 дугаар сарын 02-нд О аймгийн Б сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, 2022 оны 06 дугаар сарын 02-нд Э М эмнэлэг-ийн захиргаанд, 2022 оны 06 дугаар 06-нд Э үйлдвэр ТӨҮГ-т тус тус гомдол, шаардлага хүргүүлсэн бөгөөд О аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас шүүхийн журмаар шийдвэрлэнэ үү гэх хариуг хүлээн авсан тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Зг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг-т ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халагдсан. Гэтэл ажил олгогч ажлаас халагдах тушаал гаргахгүй, шаардаад өгөхгүй байсны улмаас улсад тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж, зохих татвар шимтгэлийг цаг хугацаанд нь төлж байсан миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн юм. Ажил олгогч нь ажил хийлгэж байсан хэрнээ, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй тул миний бие хохирч нийгмийн даатгалын сан-аас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид ажилгүйдлийн тэтгэмж нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй бол буруутай этгээдээс гаргуулахаар зохицуулсан байх тул 6 656 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд: ажилгүй байх үеийн ажилгүйдлийн тэтгэмжийг дараах байдлаар тооцоолсон болно. 2022 оны 02 сарын цалин 8 132 094 2022 оны 03 сарын цалин 7 321 941, 2022 оны 04 сарын цалин 5729612 төгрөг нийт 21 183 647 төгрөг ба тэтгэмж бодогдох цалин 12 600 000 төгрөг бөгөөд 3 сарын хоног /21,2x3=63,6 хоног/ ба 1 өдөрт 198 113 төгрөг х70% = 1 өдөрт ... 679, 2022 оны 05 сард ажлын 15 өдөр 2022 оны 06 сард ажлын 21 өдөр, 2022 оны 07 сард ажлын 12 өдөр нийт 48 өдөр ажилгүй байсан, ...679 х48 өдөр=6 656 600 төгрөгний хохирол, 21 183 647:63,6=333 076 төгрөг/1 өдрийн дундаж цалин/. Ажилгүй байсан нийт 48 өдөр х 333 076 =15 987 648 төгрөг болох ч нийгмийн даатгалын сангаас авах ёстой байсан 6 656 600 төгрөгөөр нэхэмжилж байгаа болно гэжээ

Хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/... дугаар тушаалаар Э М эмнэлэг-ийн дүрэм, бүтэц батлагдаж, Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК /регистрийн дугаар: ............./ улсын бүртгэлд бүртгэгдсэн. Э М эмнэлэг ХХК-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах асуудал нь тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаарах асуудал тул жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн Т.М, Б.Зг, С.Э, Х.С нарын гаргасан ажлын байранд эгүүлэн тогтоолгож, цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ... дугаар тогтоолоор Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулсан. Энэ тогтоолын 2-т заасны дагуу тус эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, Э М эмнэлэг-ийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болгосон. Иймд Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар тогтоолын дагуу М ХХК-д шилжүүлэн хүлээлгэн өгсөн хөрөнгийг төрд буцаан авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах арга хэмжээг авч ажиллах үүрэг хүлээсэн. Э үйлдвэр ТӨҮГ М ХХК-ийг төрд буцаан авах ажил хийгдэх хугацаанд эмнэлгийн хөрөнгө тооллого хийж, хүлээлцэх тооцоо нийлэх ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг шийдвэрлэж, тус эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасалдалгүй байлган, хэвийн явуулах ажлыг ханган ажилласаар ирсэн. Эмнэлгийн өмчийн төрөл, байгууллагын харьяалал өөрчлөгдөх энэ хугацаанд тус эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагаар үйлдвэрийн газрын Ерөнхий захирал 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/554 дугаар тушаалаар эмнэлгийн удирдлагыг томилогдох хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын ажил, үүргийг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Б-эд хариуцуулан даалгасан. Энэ тушаал нь тус эмнэлгийн ажилтнуудыг Э үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан болгосон шийдвэр биш юм. 2022 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Эрүүл мэндийн сайд А/... дугаар тушаал гаргаж Э М эмнэлэг ХХК-ийн дүрмийг баталснаар Э М эмнэлэг нь Улсын бүртгэлийн газарт 251546 дугаар бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хязгаарлагдмал хариуцлагатай компани болж бүртгэгдсэн. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э М эмнэлэг ХХК дүрмийн 3.5 дахь заалтын дагуу Эмнэлгийн гүйцэтгэх захирал нь өөрийн эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахаас гадна дараах бүрэн эрхтэй. Үүнд: 1.2-т эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлээр: холбогдох хууль, төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан журмын дагуу үйлдвэрийн газартай зөвшилцсөний үндсэн дээр эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч нарыг томилж, чөлөөлөх, эрдмийн зөвлөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба, нэгжийн удирдлагуудыг бие даан томилж, чөлөөлөх, 3.1-т хүний нөөц, нийгмийн асуудлаар: эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлан, хөдөлмөрийн гэрээ байгуулах, дүгнэх, өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнах, урамшуулах, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, Э М эмнэлэг ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн А/... дугаартай ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан тушаал нь Гүйцэтгэх захирлын өөрийн бүрэн эрхийн хүрээнд байх ба уг тушаалтай холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан үүссэн байна. Уг тушаалыг Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал гаргаагүй бөгөөд харин Э М эмнэлэг ХХК-ийн гүйцэтгэх захирал гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д хөдөлмөрийн эрхийн маргаан гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг ойлгохоор заасан. Нэхэмжлэгч Т.М, Б.Зг, С.Э, Х.С нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн өөрөөр хэлбэл Э М эмнэлэг ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой маргаан болно. Иймд Э үйлдвэр ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын ... дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу тус эмнэлгийг байгуулагдахад санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг хариуцсан байгууллага тул нэхэмжлэгчдийн Э М эмнэлэг ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж заасан, мөн Монгол Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгчдийн хамтарсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар-ын (2007 оны) 99 дэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийг ... хариуцагч өөрийн гэм буруугүйг, хариуцлага хүлээх үндэсгүйг шүүхийн шийдвэрээр батлуулах хүсэлтэй байхыг үгүйсгэж болохгүй юм. Гэвч хууль тогтоогч хариуцагчийн зөвшөөрлийн талаар огт дурьдаагүй байна. Харин ийм саналтай байгаа хариуцагч өөрөө шүүхэд хүсэлт гаргаж болох юм. Энэ тохиолдолд түүний хүсэлтийг хангах боломжтой юм гэж тайлбарласан тул Э М эмнэлэг ХХК-ийг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э М эмнэлэг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Зг, Т.М нарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эмнэлэг нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот тогтоолоор Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулсан бөгөөд уг эмнэлгийн ажиллах тусгай зөвшөөрөл болон улсын бүртгэлд бүртгүүлэх, үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийдвэрлэх хүртэл түр хугацаагаар өмч санхүүжилтийг хариуцаж байсан гэх Э үйлдвэр ТӨҮГ-т даалгасан байдаг. Үүний дараа манай эмнэлгийн улсын бүртгэл, үйл ажиллагааны чиглэл болон тусгай эрхийн зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх болж, тухайн эмнэлгийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хийж гэрчилгээ олгосноор, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр олгосноор манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба уг комнанийн хувьцаа эзэмшигч нь Эрүүл мэндийн яам болохыг бүртгэсэн. Нэхэмжлэгч Б.Зг, Т.М нар нь гадаадын хөрөнгө оруулалттай "М ХХК-ийн удирдах ажилтнууд гэх бөгөөд тухайн компанийн захирлаар ажиллаж байсан Я.Э нь ажилтнуудынхаа асуудлыг болон компанийнхаа асуудлыг шийдвэрлээгүй, Я улс руу явсан гэх мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ............ хариу хүргүүлэх тухай баримтаас харсан. Манай компанид ажиллах өргөдөл хүсэлт гаргасан ажилтнуудыг 2022.05.09-ний өдрөөс ажилд авч эхэлсэн ба Б.Зг, Т.М нар манай компанид ажиллах хүсэлт өргөдөл гаргаагүй болно. Мөн манай комиани нь М ХХК-тай нэгдээгүй, нийлээгүй , тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгч Б.Зг, Т.М нарын бүрэлдэхүүнтэй М ХХК-ийн ажилтан нараас, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай Э үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, холбогдох баримт бичгийг хүлээн авах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/... дугаар тушаал гарсан бөгөөд уг тушаалыг талууд хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд ажилтнуудын эрх ашгийг хохироосон бол М ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь М ХХК-ийн өмнө манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно гэжээ.

Хариуцагч Э М эмнэлэг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Згийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Зг нь манай эмнэлгийн ажилтан байгаагүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн ... тоот тушаалаар Э М эмнэлэг байгуулсан ба эмнэлгийн дүрэм батлах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, удирдлагыг томилох, улсын бүртгэл, үйл ажиллагааны чиглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүртгүүлэх асуудлууд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгосноор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ажилтнуудыг 2022.05.09-өөс ажилд авч эхэлсэн. Э М эмнэлэг-ийн гүйцэтгэх захирлын 2022.05.09-ний өдрийн А/... тоот тушаалаар М ХХК-ийн ажилтнууд болох Т.М, Б.Зг нарын 7 ажилтан ажил болон эд хөрөнгийг, манай компанийн ажил хүлээн авах ажилтнуудад хүлээлгэн өгөхөөр болж, тушаалд дурдсан нэр бүхий этгээдүүд хэрэгжүүлсэн. Энэхүү тушаал нь эмнэлгийн ажилтны ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл баримт бичгийг хүлээн авах зорилгоор гарсан тушаал бөгөөд тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлд заасан ажил хүлээлцэх, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр биш болно. 2023.05.09-ний тушаал гарах үед Б.Зг нь М ХХК-ийн ажилтан байсан ба тухайн компаниас халагдсан гэх М ХХК-ийн захирлын 2022.04.18-ны өдрийн тушаал гарсныг хариуцагчид мэдэгдээгүй байна. М ХХК-аас Э үйлдвэр ТӨҮГ-ын хөрөнгийн баланстай буцаан авах ажиллагааг Засгийн газраас явуулж байхдаа тухайн компанийн эд хөрөнгө болон түүнийг буцаан авахтай холбоотой санхүүжилтийн асуудлыг Төрийн өмч бодлого зохицуулалтын газарт, Э үйлдвэр ТӨҮГ-т даалгасан байх ба Төрийн өмч бодлого зохицуулалтын газраас 2022.04.25-ны өдрийн ............ тоотоор М ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны дараа ...өөрийн хүсэлтээр нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах талаар дурдсан байдаг. М ХХК-ийн харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэх тогтоол, тушаал, шийдвэрүүд байхгүй бөгөөд шинээр байгуулагдсан манай эмнэлгийг тухайн компанийн ажиллагсдыг ажилд авах үүрэг хүлээлгэсэн тогтоол, тушаал шийдвэр ирээгүй болно. Мөн М ХХК нь хувийн компани бөгөөд тухайн компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажиллагсдын хөдөлмөрийн гэрээг манай эмнэлэг цуцлах боломжгүй учир шинээр байгуулагдсан эмнэлэгт ажиллах хүсэлт өргөдлөө гаргасан ажилчдыг ажилд авах эсэхийг шийдвэрлэж, 2022.05.09-ний өдрөөс манай эмнэлэг өөрийн ажилчдаа ажилд авч эхэлсэн болно. Б.Зг нь М ХХК-аас халагдсан гэх М ХХК-ийн захирлын 2022.04.18- ны өдрийн тушаалын агуулгаас харахад ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байх ба Э үйлдвэр ТӨҮГ нь М ХХК-аас хөрөнгө буцаан авах, эд хөрөнгө хүлээлцэх ажиллагааг явуулж байх хугацаанд тухайн компанийн ажиллагсдын цалин, санхүүжилтийг шийдвэрлэж байсан байх ба энэ нь манай эмнэлэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан үйлдэлд хариуцагчийг буруутгаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Б.Згтэй манай компани хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа үүсгээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Х.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э М ХХК болон Э үйлдвэр ТӨҮГ-т гаргасан ажилд эргүүлэн тогтоолгохоор тус шүүхэд хандсан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон тул цаашид шүүх хуралд оролцохгүй, миний бие гаргасан нэхэмжлэл шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Уулын баяжуулах Э үйлдвэр ТӨҮГ-тай холбоотой хуралд оролцохгүй, нэхэмжлэлээс татгалзав гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан С.Э, Х.С нарын Э үйлдвэр ТӨҮГ, Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан Т.Мг Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд, Б.Згийг Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-ийн санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд тус тус эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-д даалгаж, Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Т.Мд 56.035.279 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 8.079.115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Згт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 73.761.560 төгрөг гаргуулан олгож түүний нэхэмжлэлээс 5.157.452 төгрөг, нийт 11.814.560 төгрөгийг /5 154 452₮ +6 656 600₮/ хэрэгсэхгүй болгож, Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан Т.М, Б.Зг нарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 806.929 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б- гаргасан давж заалдсан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.3 заалтыг хэрэгжүүлэх үүргийг манай компани хүлээх дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл манай компани тухайн ажилтны ажил олгогч байгаагүй. Тухайн ажилтнуудын ажил олгогч нь 2023.05.09-ний өдрийг хүртэл М ХХК байна гэх дүгнэлттэй Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 3-т заалт шууд хамааралтай байхад шинээр үүсгэн байгуулагдсан манай компанитай хамааралтай мэт буруутган дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын ажил олгогч 2023.05.09-ний өдөр хүртэл манай компани хариуцагч биш байгааг анхаарч хэргийг шийдвэрлээгүй Ажил олгогч Медидас ХХК нь Хөдөлмөрийн хуулийн 43-р зүйлийн 43.1.1-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй. Манай компани 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажилтан авахад нэхэмжлэгч нартай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй байгаа талаарх баримтыг нэхэмжлэгч тал няцаан үгүйсгэж чадаагүй байхад манай компанийг ажил олгогч мэт үзэж, Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.3 дахь заалтыг баримталж хуулийг буруу тайлбарласан байна. Ажил олгогч болох М ХХК нь ажилчдынхаа эрх ашгийг хангасан буюу Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.3-т заасныг баримталж, шийдвэр гаргаж ажилчдынхаа эрх ашгийг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа манай компанийг шууд ажил олгогч гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2-т М ХХК нь бие даасан хувийн эмнэлэг ба тухайн компанийн өөрийн баланст хөрөнгө болон аж ахуйн нэгжийн удирдлага, эрх мэдлийг ямар ч байгууллага шилжүүлж аваагүй. Нэхэмжлэгч нар нь тухайн хувийн эмнэлгийн удирдах ажилтнууд байсан ба тэдгээр ажилчдыг дур мэдэн манай компани өөртөө шилжүүлэн авах эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн удирдлага, хэлбэр, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн гэж үзсэнээ нотолж, улмаар тухайн компани ажилчдынхаа эрх ашгийг хангасан эсэхийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байхад шүүх манай компанийг зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 3. Төр өөрийн хөрөнгийг буцаан авч байгаа үйл процесст явагдаж байх үед буюу нэхэмжлэгч нар нь ажил олгогч болох М ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ........., 210 тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, компаниас нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр халагдсанаа хүлээн зөвшөөрдөг, Э М ХХК-ийг Хөдөлмөрийн хуулийн 80-р зүйлийн 80.3 дахь заалтаар буруутгасан нь хуульд нийцэхгүй байна. М ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ........., ......... тоот өөрийн хүсэлтээр ажлаас халсан гэх тушаалаар, манай компанитай ямар ч хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсээгүй ба Э Үйлдвэр ТӨҮГ-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн гэх үндэслэлээр ажилтны санаачлагчаар ажлаас халагдсан болох нь тушаалд дурдсан Хөдөлмөрийн хуулийн 79-р зүйлийн 79.3-р заалтаас харагдана. Хөдөлмөрийн гэрээг ажилтан өөрийн санаачлагчаар дуусгавар болгосон үйл баримтад Э М Эмнэлэг ХХК-ийг буруутгасан нь үндэслэлгүй. Манай компани уг тушаалыг гаргаагүй. 4-т Э Үйлдвэр ТӨҮГ нь өөрийн баланст бүртгэлтэй хөрөнгийг буцаан авах ажиллагаа явагдсан ба энэ нь аж ахуйн нэгж байгууллагын харьяалал, өмчийн төрөл, хуулийн этгээдийн хэлбэр, удирдлага өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. М ХХК татан буугдаагүй, аж ахуйн нэгжийн харьяалал, өмчийн төрөл, Хуулийн этгээдийн буюу М ХХК-ийн хэлбэр, удирдлага огт өөрчлөгдөөгүй талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад нэхэмжлэгч талаас няцаасан үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй байхад өорчлөгдсөн гэж үзэж байгаа дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. 5-д Манай компани 2023.05.09-ний өдөр нэхэмжлэгч нарын ажлын байрыг хүлээн авах үед нэхэмжлэгч нарын ажлын байран дээр манай компаниас ажиллах ажилтан болох Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирлаар П.С, Санхүү, эдийн засгийн албаны даргаар Ц.М ажиллаж байгаа нь харагдана. Мөн ЭМС-ын бүтэц орон тооны хуваарь батлах тухай А/... дугаар тушаалаар маркетингийн албаны дарга гэх орон тоо байхгүй. Тухайн ажилтнууд Э М Эмнэлэг ХХК-ийн удирдах ажилтан бөгөөд тэдний ажлын байрыг хүчээр авч байгаа шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Учир нь эдгээр удирдах ажилтан нар нь Э М Эмнэлэг ХХК-ийн ажилтан мөн эсэхэд нэхэмжлэгч нар огт маргаагүй. 6-д Цалин хөлс нэхэмжилсний тухайд: Э Үйлдвэр ТӨҮГ нь өмчөө буцаан авах ажиллагааг хийх явцад М ХХК-ийн ажилтнуудыг ажиллуулж, цалин хөлсийг олгож байсантай нэхэмжлэгч тал огт маргаагүй үйл баримтад шүүх мөн дүгнэлт хийгээгүй. Манай компаниас нэхэмжлэгч нар цалин хөлс огт авч байгаагүй, тус компанид ямар цалин хөлсөөр ажиллах талаар огт тохиролцож байгаагүйг нэхэмжлэгч нар зөвшөөрдөг, энэ талаар маргаагүй. Харин М ХХК-д ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсийг олгохыг хүссэн. Гэтэл урьд ажиллаж байсан ажлынхаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа сайн дураар өөрийн хүсэлтээр дуусгавар болгосон үйл баримтад манай компани буруутай нь хэрэгт нотлогдоогүй байхад цалин хөлсийг олгох үүргийг хүлээлгэх үндэслэлгүй. Манай компанийн үүсгэн байгуулагч Эрүүл мэндийн яам бөгөөд бүтэц орон тоо болон цалин хөлсний зэрэглэлийг Төрийн өмчит байгууллага байгааг огт анхаараагүй байна. Төрийн өмчит газрын цалин хөлсний зэрэглэл, сүлжээг тогтоож, Эрүүл мэндийн салбарын Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг харгалзан тогтоож шинээр компанийн дүрэмд нийцүүлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ямар цалин хөлсөөр Төрийн өмчит ХХК болох Э М ХХК ажиллах талаар нотлоогүй, өөрийн санаачилгаар цуцалсан хүчин төгөлдөр ажлаас халагдсан тушаалыг үгүйсгэж маргаагүй байхад цалин хөлсийг нотлох баримтгүйгээр тооцон тогтоосон байна. 7-д Шүүх хуралдаанд оролцсон манай компанийн ажилтан болох Л.Тыг нэхэмжлэгч Б.Зг, Т.М нарыг ажилд орох өргөдөл өгснийг нотлох боломжгүй, тухайн үед Т.М эмчийн ахын бие муудан хот явсан байсан, Б.Зг нь Э үйлдвэрийн санхүү эрхэлсэн дарга О надад ажил санал болгож байна би татгалзсан гэж өөрөө надад ярьж байсан гэх мэдүүлэг өгсний дараа утсаар мессежээр доромжилж дайрч байсныг дурдах нь зүйтэй байна. Ийм байдлаар гэрч нарт нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэхгүй байна. Мөн нэхэмжлэгч нар манай компанид орох өргөдөл өгсөн гэх байдал нь нотлох баримтаар үгүйсгэгдсэн ба үүнд шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Иймд О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ............... тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Т.М, Б.Зг, С.Э, Х.С нар тус шүүхэд ...ажил олгогчийг хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч М.Б...манай компанид ажиллах өргөдөл хүсэлт гаргасан ажилтнуудыг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ажилд авч эхэлсэн ба Б.Зг, Б.М нар манай компанид ажиллах хүсэлт өргөдөл гаргаагүй болно. Нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудал нь манай компанитай огт хамааралгүй бөгөөд ажилтнуудын эрх ашгийг хохироосон бол М ХХК нь хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь М ХХК-ийн өмнө манай компани ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно гэх тайлбар, хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөгч нар ...Нэхэмжлэгч Т.М, Б.Зг, С.Э, Х.С нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт нь ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн өөрөөр хэлбэл Э М эмнэлэг ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэртэй холбоотой маргаан болно. Иймд Э үйлдвэр ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын ... дугаар тогтоолын 3 дахь заалтын дагуу тус эмнэлгийг байгуулагдахад санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг хариуцсан байгууллага тул нэхэмжлэгчдийн Э М эмнэлэг ХХК-ийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан С.Э, Х.С нарын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг баримтлан Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын ажилд Т.Мг, Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажилд Б.Згийг тус тус эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг Э М эмнэлэг ХХК-д даалгаж, тус ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт Т.Мд 56.035.279 төгрөг гаргуулан олгож, түүний нэхэмжлэлээс 8.079.115 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Згт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 73.761.560 төгрөг гаргуулан олгож, түүний нэхэмжлэлээс 5.157.452 төгрөг, нийт 11.814.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д заасныг баримтлан Т.М, Б.Зг нарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

4.Монгол улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн № ... дугаар тогтоолд ...Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М Эмнэлэг ХХК төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулах, ...тус эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, ...мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болгож, тус эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилтийг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Э үйлдвэр ТӨҮГ /Х.Бд/-т тус тус даалгасан байх ба уг тогтоол хүчин төгөлдөр байна.

5. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаар тогтоолд заасан ажиллагааны хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Э М Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани байгуулагдаж, тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр Ц.Б-ийг томилсон байна.

6.Эрх бүхий этгээдээс олгосон эрх хэмжээний хүрээнд Э М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б- 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/02 тоот тушаалд ...хавсралтанд дурдсан ажилтан, албан хаагчдын энэ тушаал гарсан өдрөөс эхлэн Э М эмнэлгийн холбогдох ажил, албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр туршилтын 3 сарын хугацаанд ажилд авч ажиллуулах-ар тогтоосон ба тушаалд Засгийн газрын 2022-04-06-ны өдрийн № ... дугаар тогтоол, Компаний тухай хуулийн 83.1, 84.1, 84.4.3 дах заалт, ...хүсэлт, өргөдлүүдийг тус тус үндэслэл болгосон ба уг хавсралтанд дурдсан ажилтнуудын нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгч Т.М, Б.Зг нарын нэр, албан тушаал бичигдээгүй гэх үйл баримт тогтоогдсон байна.

7.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022.04.18-ны өдрийн ........., .........1 тоот тушаалаар тус компанийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Т.М, Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Зг нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

8.Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3.-д компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь хариуцагч Э М эмнэлэг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд байхаар зохицуулагдсан.

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасан зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр үүсгэх агуулгатай.

10.Нэхэмжлэгч Т.М, Б.Зг нар хуучин эрхэлж байсан албан тушаалын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2022-04-18 ны өдрөөс эхлэн Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М Эмнэлэг ХХК-ний гүйцэтгэх захирлын 2022-05-09-ний өдрийн Б/02 тоот тушаал гарахаас өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах талаар болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэн ажиллах талаар ямар нэг хүсэлт гаргасан болохоо нотолж чадаагүй байна.

11.Тухайлбал гэрч Л.Т, Х.Д, Л.А нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгээр ...нэхэмжлэгч нарыг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хариуцагч тал хүлээн авсан гэж дүгнэх боломжгүй юм.

12.Нэхэмжлэгч Т.М, Б.Зг нар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах талаар хүсэлт, өргөдөл гаргаагүй тул хариуцагч Э М эмнэлэг ХХК-ийн захирлын А/... дүгээр тушаалаар Ажил хүлээлцэх комисс томилсон, улмаар ажлыг хүлээж авсан, ажилласан хоногийн цалин олговорыг хуульд заасан хэмжээгээр олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтанд нийцсэн байна.

13..Нэхэмжлэгч С.Э, Х.С нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх нэхэмжлэгч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

14.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж Э үйлдвэр ТӨҮГ-ын Э М эмнэлэг ХХК-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд Т.Мг, Санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын ажилд Б.Згийг тус тус эгүүлэн тогтоож, ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговорын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

15.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Мгийн ...эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд нэхэмжлэгч Б.Згийн ...санхүү, эдийн засаг, маркетингийн албаны даргын албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ............................ дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1., 48 дугаар зүйлийн 48.1.-д заасныг тус тус баримтлан Т.М, Б.Зг нарын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах, Б.Згийн ажилгүйдлийн тэтгэмж 6.656.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгч С.Э, Х.С нар ...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 806.929 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧИД С.У

Б.О