Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/00909

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/00909

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.Д-д холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г бичгээр байгуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн .............. тоот хаягт байршилтай 59.19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаартай, 2 өрөө шинэ орон сууцыг 2016 оны 09 сарын 01-ний өдөр худалдан авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000510169 гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2016 онд худалдан авахдаа урьдчилгаа төлбөр 41% төлөөд үлдэгдэл төлбөр болох 46.000.000 төгрөгийг Голомт банкны ипотекийн зээлээр худалдан авч байсан. Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байсан тул тус орон сууцыг 2018 онд В.Д-д98.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, хариуцагч нь урьдчилгаа 50.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, 2018 оны 01 дүгээр сараас хойш тус орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч нь 2 жилийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг барагдуулаагүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тухай мэдэгдсэн. Мөн маргаан бүхий орон сууц нь банкны барьцаанд байгаа өмчлөлийг шилжүүлэх боломжгүй зэрэг нөхцөл байдлыг хариуцагч бүгдийг мэдэж байсан. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагчийг тус орон сууцыг чөлөөлж өгөхийг шаарддаг.

Гэтэл хариуцагч нь тус орон сууцыг чөлөөлөхгүй байгаа тул В.Д-ийгСүхбаатар дүүргийн .......................... тоот хаягт байршилтай 59.19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаартай, 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В.Дшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг ....................... тоот байрыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цгийн хүү П.Гансүхээс бүрэн тавилгатай нь 97 сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны 01 дүгээр сараас эхлэн амьдарч байгаа. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр П.Гнь өөрийн байрыг үзэж худалдан авахыг санал болгож байсан. Би эхнэр Л.А-ийнхамт ажлын зав чөлөөгөөр очиж үзэхэд, П.Гөөрийн эхнэрийн хамт Австрали улс руу явах гэсэн юм, миний байрыг бүрэн тавилгатай худалдан аваач гэж гуйсан. П.Гтэй харилцан тохирсны дагуу урьдчилгаа 53,833,500 төгрөгийг ХААН Банк: 5111194878 данс руу шилжүүлсэн мөн дансанд ипотекийн зээлийн мөнгө 370,000 төгрөгийг шилжүүлж байсан, нийтдээ 21,759,000 орчим төгрөг шилжүүлсэн. Тухайн үед П.Гэд ямар банкны ипотекийн зээлтэй вэ? гэж асуухад Голомт банк гэсэн. Миний бие ипотекийн зээлийн дансанд чинь мөнгийг нь шууд хийж болох юм байна гэхэд П.Гансүх, та миний дансанд хийж, ээж Ж.Ц нь цааш нь банкны дансанд хийнэ гэсэн. Урьдчилгаа мөнгийг шилжүүлсний дараа уг байр нь П.Гийн нэр дээр биш дүү П.Гийн нэр дээр байдгийг мэдсэн. Үүнийг Ж.Ц тайлбарлан хэлэхдээ П.Гэрхэлсэн ажилгүй тул дүү нь өөрийн нэр дээр тус байрыг ипотекийн зээлээр авч өгсөн гэсэн. Үлдэгдэл мөнгийг ипотекийн зээл олгосон Голомт банкин дээр очиж уулзан барагдуулах саналаас татгалзсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын сүүлээр ирж бэлнээр 100,000,000 төгрөгийг нэхэхэд нь ийм хэмжээний мөнгө өгч чадахгүй гэдгийг Ж.Ц, П.Гэд хэлсэн. Үлдэгдэл мөнгийг барагдуулахгүй гэж огт хэлээгүй болно.

Ж.Ц, П.Гнар бид байраа зараагүй түрээслэсэн гээд урьдчилгаа 53.833.000 төгрөгөөс байрны элэгдэлд 25.000.000 төгрөгийг хасаж олгоно гэхэд би үүнтэй санал нийлэхгүй байгааг хэлж худалдан авалтын урьдчилгаа болон өнөөдрийг хүртэл ипотекийн зээлд төлсөн нийт 75.592.500 төгрөгийг эргүүлэн авч байрыг суллаж өгөх саналыг хэлсэн болно гэжээ.

 

3. Хариуцагч В.Дшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: В.Днь П.Ганчимэг, Ж.Ц /нэхэмжлэгчийн ээж/, П.Г/нэхэмжлэгчийн төрсөн ах/ нартай 2018 оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн .................. тоот хаягт байршилтай 59,19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 1 метр квадратыг нь 1,650,000 төгрөгөөр буюу нийт 97,663,500 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Энэ үйл баримтыг П.Гбүгдийг нь мэддэг. Ийнхүү урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 47,663,500 төгрөгийг сар болгоны Голомт банкны 8 хувийн зээлд 370,000 төгрөгийг төлж, байрны төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон юм. Ингэхдээ П.Г-ийнданс руу сар болгон 370,000 төгрөг шилжүүлж, ээж Ж.Ц нь банкинд зээлийн эргэн төлөлтийг хийдэг байсан. Тухайн үед байр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах гэхэд Ж.Ц, П.Гнар нь П.Ггадаадад байгаа, ипотекийн зээлэнд барьцаанд байгаа гэх шалтгаанаар гэрээ байгуулдаггүй байсан. В.Дийн зүгээс байрны төлбөрт 72,652,500 төгрөг төлсөн бөгөөд байрны 97,663,500 төгрөгөөс хасахад, 25,011,000 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзах зүйлгүй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ...Нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байсан тул тус орон сууцыг 2018 онд хариуцагчид 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож... гэж дурьдсанаас харахад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу П.Гболон В.Днарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иймд В.Дтэй Ү-2203034369 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ................ тоот хаягт байршилтай 59.19 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулахыг П.Г-тдаалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч П.Гнь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулахыг даалгах гэжээ. Талууд анх 2018 онд маргаан бүхий орон сууцыг худалдахаар тохиролцсон боловч тухайн үед тус орон сууц нь ипотекийн зээлд байсан, мөн В.Д-дипотекийн зээл гарах, шилжих боломжгүй байсан учир бичгээр гэрээ байгуулагдаагүй. П.Гнь гадаад улсад амьдарч байсан учир хариуцагчийг тус орон сууцанд түрээслэн суулгахаар тохиролцсон тул маргаан бүхий орон сууцыг худалдахаар талууд хэлэлцээрт хүрээгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ипотекийн гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагчаас: Тайлбар, шилжүүлсэн мөнгөний тооцоолол, дансны хуулга, итгэмжлэл, хорооны Засаг даргын тодорхойлолт, Тэнхлэг зууч ХХК-ийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Шүүгчийн захирамжаар: П.Г-ийнхаан банкны дансны хуулга зэрэг баримтууд зэрэг хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч П.Гнь В.Д-дхолбогдуулан Сүхбаатар дүүргийн ................ тоот хаягт байршилтай, 59.19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаартай, 2 өрөө орон сууцаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.а. Нэхэмжлэгч П.Гнь уг орон сууцыг 2016 онд ипотекийн зээлээр худалдан авсан. Гадаадад амьдарч байсан тул орон сууцаа 2018 онд В.Д-д98.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 50.000.000 төгрөгийг хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн хуваан төлөхөөр тохиролцсон, тухайн үед ипотекийн гэрээг шилжүүлэх гэсэн боловч В.Днь тэтгэвэрт гарсан байсан тул гэрээний үүргийг шилжүүлэх боломжгүй талаар банкнаас мэдэгдсэн, нэгэнт ипотекийн зээл нь шилжих боломжгүй болсноор тухайн үед энэ талаар хариуцагчтай ярилцаж тохиролцоод 2018 оноос түүнд хөлсөлсөн. Худалдах худалдан авах, болон орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул хариуцагчийг тус орон сууцнаас албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч В.Днь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Уг орон сууцыг өмчлөгч П.Г-ийнах П.Гээс бүрэн тавилгатай нь 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч 2018 оны нэгдүгээр сараас эхлэн амьдарч байгаа. П.Гнь гадаад руу явах гэж байгаа тул орон сууцыг худалдан аваач гэж гуйсан. Улмаар худалдан авахаар тохирч, урьдчилгаа 52 гаруй сая төгрөгийг төлсөн, мөн ипотекийн зээлийн төлбөрт 2018-2022 оны хооронд сар бүр 370,000 төгрөг буюу 20 гаруй сая төгрөг, нийтдээ 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ипотекийн зээлийн дансанд чинь мөнгийг нь шилжүүлье гэхэд П.Гнь ээж Ж.Цгийн дансанд хий гэснээр шилжүүлдэг байсан. Урьдчилгаа мөнгийг шилжүүлсний дараа уг байр нь П.Гийнх биш дүү П.Г-ийннэр дээр байдгийг мэдсэн. П.Гнь ажилгүй учраас дүүгийнхээ нэр дээр байр авсан, бодит байдалд миний байр гэж хэлж байсан, худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулъя гэхэд өмчлөгч П.Ггадаадад байгаа гэсэн үндэслэлээр гэрээ хийгээгүй. Гэтэл Ж.Ц, П.Гнар нь 2022 оны 10 дугаар сард 100,000,000 төгрөгийг нэмж шаардахад нь татгалзсан, харин тохиролцсон 98,000,000 төгрөгөөс төлсөн мөнгөө хасаад үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.1. Улмаар В.Днь 2018 оны нэгдүгээр сард маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 метр квадратыг нь 1,650,000 төгрөгөөр буюу нийт 97,663,500 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 47,663,500 төгрөгийг сар болгоны Голомт банкны 8 хувийн зээлд 370,000 төгрөгөөр төлж, байрны төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон, нийт 72,652,500 төгрөгийг төлсөн бөгөөд байрны үнэ 97,663,500 төгрөгөөс хасахад, 25,011,000 төгрөгийн үлдэгдлийг төлөхөд татгалзахгүй. Тухайн орон сууцыг анхнаасаа худалдан авсан тул тохиролцсон үнээр нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулахыг П.Г-тдаалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

                                                                                      I.                Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

5. Нэхэмжлэгч П.Гнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол/14180/, Цагдаагийн гудамж, 560 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай, 59,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Голомт банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-гээр 46,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 300/25 жил/ сарын хугацаатайгаар зээлсэн, энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Ипотекийн гэрээний үндсэн дээр уг орон сууцыг барьцаалжээ. /хх-6-14/

6. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол/14180/, ................... тоот хаягт байршилтай, 59.19 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2203034369 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдан авсан, уг орон сууц нь П.Г-ийннэр дээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-4/

7. Улмаар П.Г-ийннэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн ах болох П.Г, ээж Ж.Ц нар нь 2018 онд өөрсдийн танил В.Д-дхудалдахаар тохиролцсон, П.Гнь гадаадад байгаа шалтгаанаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

8. В.Днь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор П.Гансүх, Ж.Ц нартай хийсэн аман тохиролцооны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 ны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 54,623,500 төгрөгийг нэхэмжлэгчийн төрсөн ах П.Гийн Хаан банкны 5111194878 тоот дансанд шилжүүлсэн, мөн 2018 оны 10 дугаар сараас П.Гийг шүүхэд нэхэмжлэл гаргах /2022 оны 10 дугаар сар/ хүртэлх хугацаанд 18,029,000 төгрөгийг П.Гийн дансанд, нийтдээ орон сууцны төлбөрт 72,652,500 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт В.Дизаабүдийн Хаан банкны 5075391921, 5032900826 тоот данс, түүний эхнэр Л.А-ийн5075393394 данс, П.Г-ийнХаан банкны 5111194878 тоот дансны хуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогджээ.

8.а. Түүнчлэн зохигчид нийт 72,652,500 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар хэн алин нь маргаагүй болно.

9. Нэхэмжлэгч талаас 2018 онд В.Д-дорон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч ипотекийн зээлийн гэрээ нь худалдан авагч В.Д-дтухайн үед шилжих боломжгүй болсонтой холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, харин орон сууц хөлслөх гэрээний харилцаа болж өөрчлөгдсөн гэж маргасан, 2018 онд 50,000,000 төгрөгийг урьдчилгаанд авснаас хойшхи хариуцагч В.Дизаабүдийн сар бүр шилжүүлж байсан 370,000 төгрөг буюу нийт 22,652,500 төгрөг нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт тооцогдож байсан, үүнийг В.Данхнаасаа мэдэж байсан, тухайн үед /үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах/ гэрээг цуцалсан талаар түүнд мэдэгдсэн гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа боловч энэ үйл баримтыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй болно.

10. Нөгөө талаас П.Г-ийнөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд хэн алин нь худалдах, худалдан авахаар тохиролцсон, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 98,000,000 төгрөгөөр худалдахаар болсон гэж бичсэн, хариуцагч нь төлбөрийн хэмжээг эс зөвшөөрч, уг орон сууцыг 1 м.кв-ийг нь 1,650,000 төгрөгөөр буюу нийтдээ 97,663,500 төгрөгөөр авахаар тохирсон гэж тайлбарлаж маргасан боловч шүүх хуралдаанд сөрөг шаардлагаа дэмжих хүрээнд 98,000,000 төгрөгөөр худалдан авах харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

11. Түүнчлэн талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хэлбэрийн хувьд бичгээр хийж баталгаажуулаагүй хэдий ч 50 гаруй сая төгрөгийг урьдчилгаанд авсан, өгсөн болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараар илэрхий болсон тул хариуцагч нь хэлцэл хийхэд хэлэлцэн тохирсон урьдчилгаа төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байна.

11.а. Мөн сар бүр худалдагчийн заасан дансанд /П.Гансүх/ 2018 оны 1 дүгээр сараас хойш 2022 оны 10 дугаар сар хүртэл сар тутам 370,000 төгрөгийн мөнгөн төлбөр шилжүүлж байсан болох нь П.Г-ийнГоломт банктай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний хавсралтаар баталсан нэг сард ногдох зээлийн эргэн төлөлтийн 355,035 төгрөгт дүйцэж байгаа, нийтдээ урьдчилгааны хамт 72,652,500 төгрөгийг төлсөн зэргээр В.Днь орон сууцыг худалдан авах хүсэл зориг нь хэвээр байсныг нотлоно.

12. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх бөгөөд хариуцагч В.Дын хувьд П.Г, Ж.Ц, П.Гнартай хийсэн хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны эзэмшлийг шударгаар олж авсан этгээд гэж үзнэ.

13. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан.

Нэхэмжлэгч В.Днь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж 560 байрны 10 тоот хаягт байршилтай 59.19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаартай, 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр худалдагчид тодорхой хэмжээний буюу 72,652,500 төгрөгийг нэгэнт төлсөн тул эд хөрөнгийг шударгаар эзэмшилдээ олж авсан этгээд бөгөөд цаашид үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

14. Хариуцагч В.Дизаабүдийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшиж буй үйлдлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хууль бус болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч П.Г-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

                                                                                      II.                Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

15. Хариуцагч В.Днь 2018 оны нэгдүгээр сард маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 метр квадратыг нь 1,650,000 төгрөгөөр буюу нийт 97,663,500 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, үлдэгдэл 47,663,500 төгрөгийг П.Г-ийнипотекийн зээлийн гэрээний үүрэгт сар бүр/370,000/ төгрөгөөр П.Г-ийндансаар дамжуулан Голомт банкинд төлж, тухайн төлбөрийг орон сууцны төлбөрөөс суутгаж байхаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон, нийтдээ 72,652,500 төгрөгийг төлсөн.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний тохирсон үнэ болох 97,663,500 төгрөгөөс нийт төлсөн төлбөрийг хасч тооцоход үлдэгдэл төлбөрт 25,011,000 төгрөг үлдсэнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй, анхнаасаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нийт үнийн дүнг 98,000,000 төгрөг гэж нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөх тул маргаан бүхий орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахыг П.Г-тдаалгуулах үндэслэлтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага дэмжжээ.

 

16. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан гэрч П.Г-ийнмэдүүлэг зэргээс дүгнэхэд зохигчийн хооронд маргаан бүхий орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хэлбэрийн хувьд бичгээр хийгдээгүй боловч хүчин төгөлдөр байх тул тухайн хэлцлийн үр дагаврыг цаашид дуусгавар болгох зорилгоор гэрээг бичгээр байгуулахыг худалдан авагч нь шаардах эрхтэй юм.

17. Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сард орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хийхээр В.Дтэй тохиролцсон боловч ипотекийн зээл худалдан авагч талд шилжих боломжгүй болсон шалтгааны улмаас гэрээг цуцалсан, харин эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа тухайн цаг хугацаанаас бий болсон гэж маргаснаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн татгалзал болон нэхэмжлэлийн үндэслэл нь тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тохирсон үнээр байгуулах тухай худалдан авагчийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

18. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ......................тоот хаягт байршилтай, 59,19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаартай, 2 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулахыг П.Г-тдаалгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ............................. тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөс В.Д-ийгалбадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн .................... тоот хаягт байршилтай, 59.19 м.кв талбайтай, Ү-2203034369 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 98,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ-г В.Дтэй бичгээр байгуулахыг П.Г-тдаалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547,950 төгрөг, хариуцагч В.Дээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Гээс 70,200 төгрөгийг гаргуулан В.Д-долгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД