Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 316

 

1. Шүүгдэгч Ламын гэгээн овогт Цэнд-Аюушийн Болдбаатарыг татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

 

2. Энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Шүүгдэгч Ц.Болдбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгч Ц.Болдбаатарын эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ авагдаагүй, эд мөрийн баримт хураагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Болдбаатар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ц.Болдбаатарт холбогдуулан үйлдсэн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 216 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.