Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2023/00329

 

 

 

 

 

 

 

 

2023 01 18

182/ШШ2023/00329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн *******1/2 дугаар байрны 0******* тоот хаягт оршин суух, Хотгойд овогт Мөнгөнхүүгийн Наранчимэг /РД:ИЭ72051*******87/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Хайрханы 1-12 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:5937973/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1******* дугаар хороо, Буянт ухаа-1 хороолол, 721 дүгээр байр, 19 тоот хаягт оршин суух, Харагчин овогт *******гийн ******* /РД:ИС71042*******11/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 12 дугаар гудамж, 31******* тоот хаягт оршин суух, Боржгон овогт Алгаагийн ******* /РД:ХЖ77071912/-т тус тус холбогдох,

Хариуцагч нарын зээлийн төлбөрт өмнөөс нь төлсөн 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс гаргасан тайлбартаа: Бид хамтран ажиллах гэрээний үүрэгт орон сууцаа зээлийн барьцаанд тавьж оролцсон тул сүндэний үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасныг өөрчлөн хариуцагч нарын банкнаас авсан зээлийн төлбөрт өмнөөс нь төлсөн 50 000 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн. Одоо энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.

Үндэслэл нь хариуцагч Ц.*******, А.******* нар Хас банк ХХК-иас 2014.10.17-нд 100 000 000 төгрөгийг зээлж, 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан. Энэ зээлийн авахдаа зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гээд *******ийн өмчлөлийн, Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалж уг зээлээ өөрсдөө авч хэрэглэсэн юм. Энэ зээлээс нэхэмжлэгч ******* нэг ч төгрөг аваагүй. Холбогдох гэрээнүүд хрэгт авагдсан.

Хариуцагч нар банкнаас зээл аваад үйлдвэрээ барьж үйл ажиллагаагаа явуулж эхлээд л *******ийн хамтран ажиллах гэрээнээс шахан гаргасан.

Хариуцагч нар банканд зээлийн мөнгөө төлөхгүй байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гарган, А.*******, Ц.*******, А.Насантогтохын ХХК-ийг хариуцагчаар татаж 132 430 *******31 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Гэтэл энэ иргэний хэрэгт ******* хариуцагчаар оролцоогүй, орон сууцаа алдах гээд байсан учир гуравдагч этгээдээр оролцсон. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 132 430 *******31 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэхээр шийдвэрлэж, хариуцагч нар эхний ээлжинд 5******* 000 000 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлснөөр *******ийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөөр эвлэрэн хэлэлцэж тохиролцсоныг баталж шийдвэрлэсэн.

Гэвч энэ хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтэгх ажиллагааны явцад орон сууцаа албадан дуудлага худалдаагаар алдах болсон тул арга буюу 57 100 000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс банкинд төлж, орон сууцаа чөлөөлүүлж авсан, одоо уг орон сууцандаа амьдарч байна. Үүнтэй холбоотой баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн байгаа.

Иймд бусдын үүргийг өмнөөс биелүүлж төлсөн 50 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох хариуцагч А.*******, Ц.******* нараас нэхэмжилж байна.

Бид хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа, тус компани нь ямар ч хамааралгүй болно. Нэхэмжлэгч ******* нь шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт шинжэээчийн зардалд 304 000 төгрөг төлсөн, түүний дараа шүүхэд шинжээчийн дүгнэлт ирсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 50 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 онд гахайн аж ахуй барьсан. Ц.******* манай аж ахуй дээр ирж Солонгост ******* жил гахайн гэдэс, толгой боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн, *******голд үйлдвэрлэл хийх хүсэлтэй байгаа гэж ярьсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас 100 000 000 төгрөгийн зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй, үйл ажиллагаа байхгүй гээд зээл олдохгүй, боломжгүй байгаа талаар ярьсан. Бид хамтран зээл авах, авсан зээлээ хувааж аваад авсан, авсанаа төлөх, сүндэний үйлдвэрээ ажиллуулж тус тус 50 хувиар эзэмшиж ажиллахаар тохиролцсон.

Ингээд Хас банкинд манай барьцаа хөрөнгө болон санхүүгийн тооцоог гаргаж өгч 100 000 000 төгрөгийн зээл авсан. Зээл авсаны дараа нэмж 50 000 000 төгрөгийн зээлийг авсан. Эхний үед *******, Ц.******* нар зээлийн хүү төлж байгаад үндсэн зээлийн төлөлт эхлэх үеэс Ц.*******, ******* нар зээлээ төлөхгүй зугтах болсон.

Шүүхийн шийдвэрээр 132 430 *******31 төгрөг гаргуулж шийдэрлэсэн. Би 100 000 000 төгрөгийн зээлээс 75 000 000 төгрөг төлсөн, хэрэгт дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ зээлээс *******, Ц.******* нар 75 000 000 төгрөгийг, би 25 000 000 төгрөгийг авч хэрэглэсэн. Эдгээр хүмүүс эхнэр, нөхөр байсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн төлөх ёстой мөнгийг төлсөн. Одоо хүү, алданги нийлээд *******0 000 000-70 000 000 төгрөгийн зээл байгаа. Үүнийг энэ 2 хүн төлөх ёстой. ******* зээлийн гэрээний үүргийг хариуцагч төлөх ёстой үүрэгтэй хүн гэж ойлгож байна. Би 50 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь ******* өөрийн төлөх ёстой үүрэгтээ 57 100 000 төгрөг төлсөн юм бол түүнийгээ нөхөр Ц.*******оосоо авах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа:....*******ийн хувьд зээлийн асуудалд оролцсон зүйл байхгүй...А.******* нь 100 000 000 төгрөгийн зээлийн авахад барьцаа хөрөнгө дутаад байна, хоёулаа хамтарч ажиллъя гээд аман гэрээ байгуулсан...100 000 000 төгрөгийн зээлийн 50 000 000 төгрөгийн зээлийн би авсан нь үнэн...Осолд ороод аргагүй эхэнд ажил үйлчилгээ зогсож үйлдвэрлэлээ явуулж чадаагүй. Осолд орохоосоо өмнө зээлээ төлж байсан.Осолд орсноос хойш би зээлээ төлж чадаагүй...эхлээд авсан 100 000 000 төгрөгийн 50 000 000 төгрөгийг би төлнө. Дараа нь авсан 50 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг би төлнө гэж тохиролцсон. Энэ дээр ******* ямар ч оролцоогүй...гэжээ.

 

4.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******оос шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХХК-ийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас чөлөөлж байгааг ойлголоо...гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, гэрэл зургууд /1хх 3-11, 55-57/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.22-ны өдрийн 8311 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /1 хх 12-15/, иргэн М.Борхарцага, С.Баяртогтох, М.Тунгалагсайхан нарын тодорхойлолт /2 хх 85-8*******,10*******-107/, Голомт банк ХХК-ийн 2022.09.29, 2022.10.24-ний өдрүүдийн орлогын мэдүүлгүүд / 3 хх 94-95/,

Хариуцагч А.*******аас нотлох баримтаар, Хас банк ХХК дах Ц.*******ын нэр дээрх 103001*******1*******2 тоот дансны хуулгууд, гэрэл зургууд /2 хх 172-179/, А.*******аас Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн тухай 2022.12.15-ны өдрийн банк хоорондын гүйлгээний баримт, Хас банк ХХК болон, А.******* нарын хоорондохь 103001*******1*******2-01 тоот Барцааны гэрээ, 2014.10.17-ны өдрийн Хас банк ХХК болон ХХК-ийн хоорондохь 103001*******1*******2 тоот Батлан даалтын гэрээ, 2014.10.17-ны өдрийн Хас банк ХХК болон *******, А.******* нарын хоорондохь 103001*******1*******2-02 тоот Баталгаат ипотекийн гэрээ /2 хх 147-154, 3 хх 9*******/ ,

Талуудын хүсэлтээр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.22-ны өдрийн 184//ШЗ2020/01283 дугаар захирамжийн дагуу 2014.10.17-ны өдрийн Хас банк ХХК болон, Ц.*******, А.******* нарын хоорондохь 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ, 103001*******1*******2 дугаартай Зээлийн гэрээний тусгай нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2015.09.14-ний өдрийн 103001*******1*******2 тоот Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /1 хх *******0-79/,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.2*******-ны өдрийн 184//ШЗ2020/01283 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.04.01-ний өдрийн 11/3148 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* ХХК, *******гүги ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн баримтуудын хуулбарууд / 1 хх 97-209/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.08.09-ний өдрийн 182/ШЗ2021/07448 дугаартай, 2021.08.23-ны өдрийн 182/ШЗ2021/07790 дугаартай, 2021.09.02-ны өдрийн 182/ШЗ2021/08170 дугаартай захирамжуудын дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021.08.24-ний өдрийн 17/1924 тоот албан бичгээр ирүүлсэн А.*******ын нэр дээр эзэмших эрхийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Их булаг-т орших, 10002 м.кв газрын 000512535 тоот гэрчилгээ, кадасртын зургууд, А.*******ын өмлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039011 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг 18500 гуддамж, Ф35 тоот хаягт байрлах, 827,5 м.кв талбайтай, фермерийн зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /2 хх 129-134,145, 157-159/, гэрч М.Борхарцага, М.Тунгалагсайхан нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг / 2 хх 140-143, 155-15*******/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.02-ны өдрийн 182/ШЗ2021/10197 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.11.18-ны өдрийн 10/8244 тоот албан бичгээр ирүүлсэн *******, Ц.******* нарын гэрлэлтийн болон гэрлэлт цуцалсны бүртгэлийн лавлагаанууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.0*******-ны өдрийн 2-139//23582 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2018.03.12-ны өдрийн 280 дугартай Шүүхийн гүйцэтгэх хуудас албадан дуудлага худалдааны зарууд /2 хх 219-221, 231-242/, Хас банк ХХК-ийн 2021.12.07-ны өдрийн 37/1192 тоот албан бичиг, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ /2 хх 243-244/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.27-ны өдрийн 182/ШЗ2021/00152 дугаартай захирамжийн дагуу томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.03.22-ны өдрийн 152 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан нэхэмжлэх /3 хх 27-*******5/, шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.07.18-ны өдрийн 2022/34 тоот Шинжээчийн дүгнэлт, 2022.0*******.13-ны өдрийн 1/1159 тоот албан бичиг, 24 тоот нэхэмжлэх /3 хх *******7-74/,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.19-ний өдрийн 182/ШЗ2022/1*******387 дугаартай захирамжийн дагуу Хас банк ХХК-иас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан 2022.10.31-ний өдрийн 2б/5020 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2022.10.31-ний өдрийн 1-139/20*******19 тоот албан бичиг, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.28-ны өдрийн 22-1л/14 тоот Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, тус газрын төлбөрийн данснаас 57 100 000 төгрөг Хас банк ХХК-д шилжүүлсэн тухай 2022.10.24-ний өдрийн мөнгө шилжүүлэх баримт зэргийг тус тус шүүхэд ирүүлж, хариуцагч Ц.******* болон ******* ******* ХХК-иас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.*******ад холбогдуулан сүндэний /гахайн толгой, шийр, гэдэс боловсруулах/ үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Ц.*******, ******* ******* ХХК-ийг нэмж оролцуулсан байх бөгөөд 2020.01.22, 2020.04.28, 2021.08.09, 2021.11.09, 2022.12.02-нд тус тус дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөн, хамгийн сүүлд хариуцагч нарын зээлийн төлбөрт төлсөн 50 000 000 төгрөгийг хариуцагч А.*******, Ц.******* нараас гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хамгийн сүүлд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага буюу хариуцагч Ц.*******, А.******* нарын зээлийн төлбөрт төлсөн 50 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай шаардлагыг хангаж, харин хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нар сүндэний үйлдвэр байгуулан хамтран ажиллаж ашиг олох зорилгоор Хас банк ХХК-иас зээл авч, уг зээлийн барьцаанд миний өмчлөлийн орон сууцыг тавьсан бөгөөд зээлээ төлөхгүй байснаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 132 430 *******31 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, хариуцагч нар 2017.11.25-наас 2018.05.25-ны өдрийн дотор 5******* 000 000 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлсөн үед эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөөр эвлэрэн хэлэлцэж тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй, орон сууцаа алдах болсон тул арга буюу 57 100 000 төгрөгийг хариуцагч нарын өмнөөс банкинд төлж, орон сууцаа чөлөөлүүлж авсан, иймд бусдын үүргийг өмнөөс биелүүлж төлсөн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч А.*******аас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ, Хас банк ХХК-иас авсан эхний 100 000 000 төгрөгийн зээлээс би 25 000 000 төгрөгийг авч хэрэглэсэн, бусад 75 000 000 төгрөгийг тухайн үед эхнэр, нөхөр байсан Ц.*******, ******* нар хэрэглэсэн, авсан мөнгөө би банкинд төлж дуусгасан, банкны үлдэгдэл мөнгийг эд нар төлөх ёстой, ******* нь нөхөр Ц.*******оосоо авах ёстой, ******* ч мөн адил зээлийн мөнгийг төлөх үүрэгтэй, төлөх ёстой мөнгөө төлснийг би хариуцах ёсгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан бөгөөд хариуцагч Ц.*******оос дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд тайлбараа ирүүлээгүй байна.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1. Хариуцагч А.*******, Ц.******* нар харилцан тохиролцож, А.*******ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Их булаг-т орших, 10002 м.кв газарт байрлах, түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201039011 дугаартай, Их булаг 18500 гудамж, Ф35 тоот хаягтай, 827,5 м.кв талбайтай, фермерийн зориулалттай барилгыг түшиглэн сүндэний үйлдвэр барьж гахайн толгой, шийр, гэдэс боловсруулах үйлдвэрлэл явуулж ашиг олох зорилгоор Хас банк ХХК-иас 2014.10.17-нд 100 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 7 хувийн хүүтэйгээр, *******0 сарын хугацаатайгаар зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.*******ын эзэмшил, өмчлөлийн дээрх газар болон үл хөдлөх эд хөрөнгийг мөн нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц зэргийг барьцаалжээ.

Энэ нь хэрэгт авагдсан 2014.10.17-ны өдрийн Хас банк ХХК болон, Ц.*******, А.******* нарын хооронд байгуулсан 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, 2015.09.14-ний өдрийн 103001*******1*******2 тоот Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хас банк ХХК болон, А.******* нарын хооронд байгуулсан 103001*******1*******2-01 тоот Барцааны гэрээ, 2014.10.17-ны өдрийн Хас банк ХХК болон *******, А.******* нарын хооронд байгуулсан 103001*******1*******2-02 тоот Баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

3.2. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Их булаг-т байрлах, хариуцагч А.*******ын эзэмшлийн нэгж талбарын 1801907595 дугаартай, 9994 м.кв талбай бүхий газрын 9******* м.кв хэмжээтэй хэсэгт болон бусдын эзэмшил ашиглалтад олгогдоогүй 72 м.кв талбай бүхий газарт давхцуулан, А.*******ын 9994 м.кв талбай бүхий газар дээр байрлах түүний өмчлөлийн фермерийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ертөнцийн зүгээр баруун талд нь залгаж, урд талдаа 2 хаалгатай, 1*******8 м.кв суурийн талбайтай сүндэний үйлдвэрийн барилгыг барьсан үйл баримтууд хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.03.22-ны өдрийн 152 тоот Хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.07.18-ны өдрийн 2022/34 тоот Шинжээчийн дүгнэлт, 000512535 тоот газрын гэрчилгээ, кадасртын зургууд, 000342598 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд талууд дээрх банкнаас зээлсэн зээлийн хөрөнгөөр уг барилга баригдсан талаар тайлбарлаж, хэн аль нь маргаагүй байна.

3.3.Хариуцагч А.*******, Ц.******* нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хас банк ХХК-иас хариуцагчаар А.*******, Ц.*******, ХХК-ийг тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан, уг ажиллагаанд ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцон, хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ болон 2015.01.29-ний өдрийн Хас банк-тай А.*******, Ц.******* нарын байгуулсан 1030018519 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт нийт 132 430 *******31 төгрөгийг хариуцагч нар төлөхөөр хүлээн зөвшөөрч, хариуцагч нар 2017.11.25-наас 2018.05.25-ны өдрийн дотор 5******* 000 000 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлсөн үед *******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхөөр, зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн зөрчвөл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

3.4. Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагч байгууллага шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай захирамжийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2021.12.0*******-ны өдрийн 2-139//23582 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 280 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, *******, А.******* нарын өмчлөлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай Өнөөдөр, Засгийн газрын мэдээ сонинд мэдээлсэн зарууд, албадан дуудлага худалдааны тэмдэгдэл зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

4. Хэрэгт авагдсан 2014.10.17-ны өдрийн 103001*******1*******2-02 тоот Баталгаат ипотекийн гэрээ-нд зааснаар нэхэмжлэгч ******* нь барьцуулагчаар оролцож, өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг 40 000 000 төгрөгөөр үнэлэн, Хас банк ХХК болон, Ц.*******, А.******* нарын хооронд байгуулсан 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг зээлдэгч нар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг хангах үүрэг хүлээсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэгт 132 430 *******31 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцон, зээлийн гэрээний талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар сайн дураараа эвлэрэн хэлэлцэх үед хариуцагч нар зээлийн төлбөрт 132 430 *******31 төгрөгийг бүрэн төлөх, 2017.11.25-наас 2018.05.25-ны өдрийн дотор зээлийн төлбөрөөс 5******* 000 000 төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлсөн тохиолдолд өөрийнх нь өмчлөлийн 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх, хэрэв зээлийн төлбөрийн хуваарийн дагуу хариуцагч нар зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн зөрчвөл уг барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэхээр тохиролцсонд маргаагүй байна.

 

5. Хариуцагч А.******* нь банкны зээлд 75 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарлан, Хас банк ХХК дахь Ц.*******ын нэр дээрх 103001*******1*******2 тоот дансны 201*******.03.31-нээс 201*******.10.03-ныг хүртэл хугацааны хуулга, А.*******ын нэр дээрх 5001388808 тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж байх боловч уг баримт нь хуулийн шаардлага хангаагүйн гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаас үзэхэд хариуцагч А.*******, Ц.******* нар нь 2017.07.31-ний өдрийн байдлаар 103001*******1*******2 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт 81 373 299 төгрөг, 1030018519 /1030022758/ тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт 51 057 331 төгрөгийн үүрэгтэй байжээ.

Үүнээс хойш болон 2017.10.12-нд дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нараас зээлийн төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

*******. Харин нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.12-ны өдрийн 183/ШШ2017/02258 дугаартай захирамжид заасны дагуу хариуцагч нараас төлөх зээлийн төлбөрт 57 100 000 төгрөгийг төлж, барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэн, эзэмшилдээ авч амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан, Хас банк ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******008981 дугаартай, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, *******1/2 дугаар байрны ******* тоотод байрлах, 42,3 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээлгэх тухай 2022.10.31-ний өдрийн 2б/5020 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан дээрх орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээлгэх тухай 2022.10.31-ний өдрийн 1-139/20*******19 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.28-ны өдрийн 22-1л/14 тоот Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоол, тус газрын төлбөрийн данснаас 57 100 000 төгрөг Хас банк ХХК-д шилжүүлсэн тухай 2022.10.24-ний өдрийн мөнгө шилжүүлэх баримт, Голомт банк ХХК-ийн 2022.09.29-ний өдрийн 30 000 000 төгрөгийн дүн бүхий, 2022.10.24-ний өдрийн 27 100 000 төгрөгийн дүн бүхий орлогын мэдүүлгүүд зэргээр тогтоогдсон.

Дээрхээс үзэхэд, Иргэний хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1.2.-т барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн бол барьцааны эрх дуусгавар болохоор заасны дагуу *******ийн өмчлөлийн 1 өрөө орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон байна.

 

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч А.******* болон Ц.******* нар дээрх 103001*******1*******2 тоот, 1030018519 /1030022758/ тоот Зээлийн гэрээ-нүүдийн хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч бөгөөд нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээнүүдээр зээлийн төлбөр төлөх үүргийг Хас банк ХХК-ийн өмнө хүлээгээгүй байх тул хариуцагч А.*******ын нэхэмжлэгч зээлийн мөнгийг төлөх үүрэгтэй гэсэн тайлбар татгалзал үндэслэлгүй байна.

 

8.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарын сүндэний үйлдвэр байгуулж ашиг олох зорилготой хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжин, банкнаас зээл авахад тусалж өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг барьцаалан, улмаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс орон сууц өмчлөх эрхээ алдахгүйн тулд шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлбөр авагч Хас банк ХХК-д хамтран үүрэг гүйцэтгэх үүрэг бүхий хариуцагч нарын зээлийн төлбөрт төлөх 57 100 000 төгрөгийг төлснөөр зээлдэгч нар нь дээрх хэмжээний үүргээсээ чөлөөлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.-д Хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж... төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Ц.*******, А.******* нараас зардал болох 57 100 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

9. Дээрх үндэслэл, нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэж, хариуцагч Ц.*******, А.******* нараас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

10.Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.04.01-ний өдрийн 11/3148 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ******* ХХК, *******гүги ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.11.18-ны өдрийн 10/8244 тоот албан бичгээр ирүүлсэн *******, Ц.******* нарын гэрлэлтийн болон гэрлэлт цуцалсны бүртгэлийн лавлагаанууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зохигчдоос гаргасан сүндэний үйдвэрийн байрны гэрэл зургууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

11.Хариуцагч Ц.*******од Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1., 77.2.-т заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагч Ц.*******ын эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2023.01.18-ны өдрийн 182/ШЗ2023/------ дугаартай захирамжаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэснийг дурдав.

 

12. Хэрэгт авагдсан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.03.29-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу хариуцагч А.******* нь 2022.12.15-нд Төрийн банк ХХК-ийн 100000142787 тоот дансанд 300 000 төгрөг шилжүүлсэн тухай банк хоорондын гүйлгээний баримтыг ирүүлсэн, шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022.0*******.08-ны өдрийн 24 тоот нэхэмжлэхийн дагуу нэхэмжлэгч *******ээс 304 109 төгрөгийг төлсөн тухай тайлбарласныг дурдав.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., 58 дугаар зүйлйин 58.1., *******0 дугаар зүйлийн *******0.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 50 050 төгрөгийн улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагч Ц.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгох нь хуульд нйицнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 11*******., 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1.-д заасныг баримтлан, хариуцагч А.*******, Ц.******* нараас 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбоглох нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1., 58 дугаар зүйлйин 58.1., *******0 дугаар зүйлийн *******0.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 000 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 50 050 төгрөгийн улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ц.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.

 

4.И уулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА