Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 140/ШШ2023/00261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай Ц.*******ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг өндөр толгойн 1 дүгээр гудамж ******* тоотод оршин суух Ж.*******, Г.******* нарт  холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай Ж.*******, Г.******* нарын сөрөг нэхэмжлэлтэй Ц.д холбогдох  бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг  хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Ж.*******, хариуцагч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. нар танхимаар, хариуцагч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Миний бие Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг толгойн хэсэг 1 дүгээр гудамж ******* тоот /хуучнаар хангамжийн хэсэг 3 дугаар гудамж тоот/ м² газрыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн гийн ээс худалдан авсан. Худалдан авах үед уг хашаанд иргэн Г.*******гийн гэр 2 амбаарын хамт, Ж.*******ийн гэр 2 амбаар, гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. Гэтэл одоо болтол нүүхгүй миний газрыг чөлөөлж өгөхгүй байна. Миний бие энэ жил хуримаа хийх бөгөөд хашаа байшиндаа засвар хийх ажил тулгамдаж байна. Би газраа чөлөөлүүлэх талаар хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн толгойн хэсэг 1 дүгээр гудамж ******* тоот хашаанаас иргэн Г.*******гийн гэр 2 амбаарын хамт, Ж.*******ийн гэр, 2 амбаар, гражийн хамт чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******ийн нэхэмжлэлтэй Ж.*******, Б. нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.гаас дор дурдсан хариу тайлбарыг хүргүүлж байна. Манайх уг хашаанд 1997 онд гэр бүлээрээ Сонгино сумаас аймгийн төв руу нүүх шаардлага гарсан учраас ганц охин үрийн маань нөхөр, миний хүргэн Ж.*******той ярилцаад хашаанд нь ирж айл саахалт буусан юм. Нүүж ирэх үед хүргэн Ж.*******ийнх, манай аав ийнх, манайх нэмэгдээд гурван гэр байсан юм. Түүнээс хойш тасралтгүй энэ хашаанд амьдарч байгаа бөгөөд олон ч айлуудтай айл хөрш явж ирсэн дээ. Тэдгээрээс миний ээж 2000 онд өнгөрсөн түүнээс хойш миний дүү Г. хамгийн удаан хажууд минь хань болж айл саахалт амьдарсан юм даг. Манай хүргэний ээж, ах, дүү нар манай аав, ээж, дүү гээд хоёр талаас бүгд л нүүж, бууж л явдаг олон айлууд аж төрж амьдарч ирсэн, олны хөл тасардаггүй Хашаа байгаа юм. Уг хашааг хүргэн маань өөрийн гараар банз бүрийг нь зоож, уг газрыг шилж сонгож хашаалсан түүхтэй юм. Мөн гэрийн буйраа засаж, гэрийн мод, тавилгуудаа бүгдийг нь, жорлон, саравч, амбаар зэрэг бүхий л зүйлсээ өөрийн гараар хийж бүтээсэн, гарын дүйтэй, хөдөлмөрч хүү байгаа юм. Миний охиныг нэг ч шөнө согтуу ирж зовоож байгаагүй, жаргалтай сайхан гэр бүлээ авч яваа, сайхан сэтгэлтэй, мундаг хүргэнтэйдээ би баярлаж, бахархаж, хайрлаж явдаг. Олон ч жил худалдаа наймаа эрхэлсэн, насаараа жолооны ардаас босоогүй, нойр хоолоо хасан, олон хүүхдээ хүний дайтай өсгөж, юугаар ч дутаагаагүй юм даг. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэж үг бий. Миний хүү чинь жинхэнэ хөдөлмөрч хүн, гэр бүл, төрөл садандаа үнэлэгдсэн тэднийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн, тэргүүн эгнээнд үлгэр жишээ болж яваа, сайхан сэтгэлийн далай болсон хүн билээ. Дүү нар нь "Бага ах" гэж дууддаг юм. Эмээ нь өдий наслахдаа худал хэлж, хулгай хийж яваагүй хөгшин хүний хувьд уг маргаан бүхий газар бол миний хүргэн хүү Ж.*******ийн өмч гэдгийг л батлан хэлж байна. Миний хүргэн өдөр, шөнөгүй том тэрэг жолоодож явдаг, ачаа бараа ачиж, буулгадаг хүнд ажил, хөдөлмөр эрхэлж яваа учраас газрын бичиг цаасны ажлыг хөөцөлдөж амжихгүй явааг нь төрсөн ахынх нь охин олж мэдээд хүргэний маань хашаа гэдгийг мэдсээр байж гэрчилгээ гаргуулж авчээ. Өдий өндөр наслахдаа шүүх, цагдаад дуудагдаж үзээгүй юмсан. Гэтэл нас өндөр гарсан хойноо шүүхэд дуудагдаж байдаг. 20 онд гийн охин нь гэрчилгээ гаргуулж аваад найман жилийн дараа буюу 2020 онд хүргэн болж байгаа Ц.******* гэдэг хүн рүүгээ шилжүүлсэн байна. Үүнээс харахад нэг гэр бүлийн хүмүүс л ийм зүйл хийгээд яваад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бага ахдаа ингэж хандчихаад одоо хашаа хороогоор ирдэггүй, гудамд таарахаараа зугтдаг, гэмт хүн гэлбэлзээнэ гэгчээр холбоо тогтоож чадахгүй байгаа л сураг байсан. Ийм шударга бус зүйл хийчхээд яаж бүтэн нойртой явдаг юм бол доо. Миний бага залуу үед залуучууд арай ч ийм ёс зүйгүй байгаагүй юм гэж халаглаж л сууна даа. Одоо ная гарсан хөгшин би хашаанаасаа хөөгдөөд хаачих вэ дээ, ганц охин үрээ л бараадахгүй юм бол хэнийгээ гэж явах уу дээ, хөгшин намайг хэд наслана гэж хөөж тууж байгаа улс вэ, өөрийнх нь эмээ, ээж шиг өндөр настай хүн гэдгийг ойлгож, ухаарч байгаа улсууд уу үгүй юу. Ж.гийнх буюу хүргэний ах манайтай айл хөрш болоод олон ч жил болж байна эвтэй найртай, мэндтэй устай, тустай дэмтэй яваад болоод л байсан юмсан энэ охин үр нь ах, дүүсийг муудалцуулж, хагаралдуулах ямар учир байна вэ авга ахынхаа хашааг авах санаа зорилго сэдэл хаанаас нь гардаг их зориг, зүрхтэй хүүхэд вэ. Бага жаахан байхдаа миний охиныг ажлаас тараад ирж явахад нь урдаас нь тосож гүйгээд л хамгийн бага охинтой нь цүнхнээс нь зуураад "миний ээж", "Үгүй. Миний ээж" гээд л булаацалдаад гүйдэг байсан сан. гийн хүүхдүүдээс хамгийн элэгтэй дотно үр нь юмсан. Хүнийг юу ингэж өөрчилдөг юм бол доо гэж эмээ нь толгой гашилгаж сууна даа. Ямар нэг шалтгаан байсан л байлгүй хэлж яриад учир зүйгээ олж болохгүй асуудал гэж баймааргүй юм, гэрчилгээ гаргуулсан бол ядаж дуулгахгүй яав даа, хүнд зарах гэж байгаа бол эхлээд ядаж та авах уу гэж асуух ёс, хууль байгаа биз дээ. Шинээр орж байгаа хүргэн нь намайг шүүхэд дуудаж, хашаа хорооноос минь хөөж байгаа гэж ойл*******оо нэг л нутаг усны хүүхэд байх юм. Аав, ээж, эмээ, өвөөг нь андахгүй л мэдэх юм даа би. Хөгшин намайг орох хашаагүй болгох гээд явж байгааг нь мэддийн бол уу даа. Хорь, гучаад жилийн өмнө хүний биш хүргэнийхээ хашаанд л нүүж ирж аж төрж байгаагаа баттай мэдэж байна. Хууль, шүүхийн байгууллага шударга үнэнийг тогтоогоод бусдын хууль бус өмчлөлийг хүчингүй болгож, жинхэнэ өмчлөгчид нь олгож шийдвэрлэж өгнө үү. Амар тайван, сэтгэл зовох зүйлгүй, хамтдаа сайхан л амьдарч болоод л яваад байсан юмсан. Миний хувьд бол хаашаа ч нүүх боломжгүй үлдсэн насаа энэ хашаандаа л барж дуусгана гэдэгээ үүгээр мэдэгдэж байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээр дурдсан м2 бүхий газрыг анх миний бие 1994 онд том хүүгээ нэгдүгээр ангид орох үед арлын Гуравдугаар арван жилийн сургуульд эхнэр маань багшилдаг байсан учраас тус сургуульд хүүгээ сургахаар болж, эхнэрийн ажил, хүүгийн сургуульд ойрхон гэдэг үүднээс уг хашааг сонгож гурван талт банзан хашаа хатгаж Шинэ хорооноос нүүж ирсэн юм. Тэр үед манай баруун талд гуайнх л байсан өөр айлууд байгаагүй. Манайхыг нүүж ирснээс хоёр, гурван жилийн дараа арын айл н. буюу Шарынх нүүж ирсэн өнөөдрийг хүртэл тэндээ аж төрж байгаа. Зүүн талд удаан айлгүй байж байгаад 2005 он хавьцаа Д. гэдэг айл нүүж ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Урд талд , Гагнуурчин улаан , Аптекийн , Сувилагч гэх мэт айлууд солигдож нүүж суурьшсаар ирсэн билээ. Эдгээр айлууд бүгд миний газар, манайхыг хашаалсан гэдгийг бүгд мэднэ. Тус хашаанд манайхтай айл саахалт буусан айлуудыг дурдвал: 1. 1995 онд Миний ээж болон миний торсон эмэгтэй дүү нар амьдарч байгаад орон сууц худалдаж аваад нүүсэн. 2. Анх ахынх буюу гуайнх манайхыг нүүж ирсэн жил мөн шинэ хорооноос нүүж ирээд хамт хоёр жил амьдраад хот руу нүүсэн. Нүүхдээ манайд нохойгоо үлдээгээд явсан нь миний хүүхдүүдийн сайн найз, Хашааны маань сайн харуул байсан юм. 3. 1997 онд Манай хадам аав Сонгино сумаас хоёр хүү нь цэргийн хүмүүс бөгөөд аймагт томилогдсон учраас нүүж ирээд манай хашаанд буусан. Хадам аав, ээж хоёр хүүгээ энэ хашаанд маань хурим найрыг нь хийж тусад нь гаргасан байдаг. Хадам аав 2014 онд нас барснаас хойш хадам ээж өрх толгойлон уг хашаандаа аж төрөн суусаар байгаа билээ. 4. 1996 онд Хадам ээжийн аав гуайнх, гуай болон түүний эхнэр уг хашаанд аж төрж сууж байгаад 2000 онд насан өөд болцгоосон бөгөөд тэдний бага охин Г. үргэлжлүүлэн суурьшсаар 2015 онд орон сууц худалдаж аваад нүүсэн. 5. Миний төрсөн дүү , нар амьдарч байгаад орон сууц худалдаж аваад нүүсэн. 6. Миний төрсөн ах Ж. мал маллаж хөдөө амьдарч байгаад олон хүүхдүүдээ сургуульд сургахаар аймгийн төв орж ирэхдээ манай хашаанд нүүж ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа билээ. Дээр дурдсанчлан уг хашаа нь олон нийтийн өмч мэт л олон айл суурьшиж, тэдний аж амьдралыг төвхнүүлж, ажил амьдрал, сургууль соёл, ажил төрөлдөө явдаг, ирж очдог, бууж морддог, буцаад ирдэг олон хүний амьдралын чухал мөчүүд өнгөрсөн хорин долоон жилийн түүхтэй хашаа билээ. Уг газрыг сонгож хашаа хатгаж олон хүний амьдралд тус болсондоо би ч баяртай явдаг. Гэтэл 2021 оны 07 сарын 19-ны өдөр Ц.*******ийн нэхэмжлэлийг гардаж аваад зүрх өвдөж, гомдол, харуусал зэрэг зэрэг мэдэрлээ. Миний ахын охин Ч. /нэхэмжлэл дээр гэж байгаа ч жинхэнэ нэр нь / миний хашааны газар дээр өмчлөлийн гэрчилгээ 20 онд гаргуулж авсныг, түүгээр ч зогсохгүй Ц.******* гэх залууд 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр нэрээ шилжүүлсэн болохыг нэхэмжлэл гардаж авахдаа л мэдлээ. Өдий олон жил өч төчнөөн айл саахалт хүмүүс аж төрж амьдарч ирэхдээ нэг ч хүн миний хашааг авах санаа агуулаагүй атал очиж очиж миний төрсөн ахын охин өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж аваад зарж үрээд шилжүүлээд явна чиг санасангүй үнэхээр гомдолтой байна. Миний бие эмнэлгийн түргэний жолооч, ГОЦ халдвартад жолооч тус тус хийж байгаад хувираа худалдаа наймааны бизнес эрхэлж одоогоор Улаанбаатар, Завхан аймаг хооронд тээврийн жолооч хийж байна. Хэдийгээр тэтгэвэрт гарсан өндөр насны хүн боловч амьдралынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, ач зээ нарынхаа төлөө, ах дүү нарыгаа дэмжин туслахын төлөө өнөөдрийг хүртэл гар хумхиж зүгээр суулгүй хүнд хөдөлмөр эрхэлсээр байгаа билээ. Уг маргаан бүхий газрын гэрчилгээг нэр дээрээ гаргуулах бичиг цаасны ажил хөөцөлдөх зав чөлөө үнэхээр надад байсангүй. Эхнэр маань өглөө гараад орой бууж ирдэг захын лангуу түрээсэлж бараа, таваараа зардаг, хүүхдүүд бүгдээрээ хотод сурч, ажилдаг аймагт ирэх нь цөөхөн зундаа ирээд амраад явдаг хүүхдүүдийгээ бичиг цаас энэ тэрээ бас ажил төрөл даалгаад яахав гэж л бодсон юм. Би ч өөрөө авахгүй бол ингэх вий тэгэх хөөцөлд ч гэж хэлж байсангүй тэднийгээ л хайрлаж хэд хоног амрах гээд ирж байхад нь вий энэ авчих уу дээ тэр авчих уу дээ гэж үнэхээр бодож, санасангүй. Бүгд л өөрийн ойрын төрөл, садан, ах, дүү хүмүүс юу гэж л тэд маань надаас миний хашааг авна гэж санах билээ. Өнөөдрийг хүртэл хүнд хар буруу санаагүй, хүний төлөө, бусдыг бодож явдгийн маань горь нь гарч байх шиг байна. Энэ хашааг өнөөдрийг хүртэл би л тохижуулж нааш, цааш нь хог шороог нь хогны ам руу зөөж, граж, амбаар, саравч барьж, жорлон савыг нь шинэчлэхээр нүх ухсан байдалтай л байж байгаа одоо цаашдаа арчлаад хамгаалаад явах хүсэл байгаа ч хүний нэр дээр гэрчилгээ гарчихсан байна гэж зүүдэлсэнгүй явлаа. Уг хашаагаа алдчихвал миний граж, амбаар, чингэлэг, манай хадам зөөж, тэдний амбаар, саравч гээд хаана очиж аж төрөх болж байна вэ, яагаад хүнд ийм хатуу сэтгэлээр хандаж байгаа юм бэ, өнөөдрийн байдлаар гэрчилгээ гаргуулж авсан тэй уулзах гэж гэрт нь, ажил дээр нь, утсаар ч холбогдож, уулзах гэсэн боловч нуугдаж, зугтааж, утсаа унтрааж, дугаараа сольж өдийг хүрлээ. Цаашдаа бүгдээрээ эвтэй найртай урт удаан хамт амьдрах хүмүүс атал дахин уулзахгүй, учрахгүй мэт энэ муухай зохисгүй, ёс суртахуунгүй, шударга бус, хүмүүжилгүй, ах захгүй, шунахайн сэдэлтэй үйлдлээ таслан зогсоогоосой гэж хүсч байна. Ядаж гэрчилгээ гаргуулаад авчихсан гээд дуулгахгүй яаваа, зараад шилжүүллээ та авах уу гэж хэлэхэд яана вэ, гэнэт л шүүх дээр дуудаад газар чөлөөл гэхээр хөгшин хүнд бол хүнд л тусч байна. Өдий наслахдаа өнөөдрийг хүртэл ахынхаа гэр бүлд тусалж, дэмжиж, үр хүүхдүүдийг нь өөрийнхөө хүүхдүүдээс дутахааргүй санаж явсаны минь төлөө ач буян санах нь битгий хэл харин ч байнга авч байх ёстой юм шиг санаж хөгшин настай намайг хүний чинээ хүндлэхгүй амьд ахуйд минь яаж ингэж үл тоомсорлож чадаж байна вэ. Амьдрал ахуй тааруу хөдөөнөөс орж ирсэн олон хүүхдийн оюутны төлбөр төлөх гээд хүнд хэцүү байх үед нь ах дүү нараасаа би л тусалж дэмжиж өөрийн өмчлөлийн 2 га ногооны талбай дээр маань ногоо тарьж амьдрал ахуйгаа тэтгэж бай, ногоо тарих зав чөлөө надад гарахгүй байна танайх хүн хүч ихтэй ашиглаж бай гэтэл дараа нь аль хэдийн өөр хүний өмч болчихсон байсан. Тухайн үед би юм хэлээгүй л өнгөрсөн. Гэтэл одоо миний хашааг авч орох газаргүй болгох гэж байгаа нь ёстой нөгөө Гар бариад Бугуй барина, ирээд манайх, даварсаар гийн толгой дээр гэгч болж байна. Хүний сайхан сэтгэл рүү ус цацаж л явах юм. Тус болдоггүй юм аа гэхэд тээр болохгүй явж болдоггүй юм уу. тэвчээр хязгаартай шүү дээ. Насаараа л танайхыг тэтгэж, тусалж явсан минь буруу юу. Одоо би хөгшин хүн хүнд ажил хөдөлмөр эрхлээд явж чадахгүй болж байна, би ч бас өөрөө дөрвийн дөрвөн хүүхэдтэй, тэдний маань үр миний ач, зээ нар тавын таван жаахан хүүхдүүд өнөөдөр тоглох газаргүй, орох хашаа хороогүй, би бээр тээврийн том тэргээ тавих хашаа хороогүй, жижиг тэргээ оруулж тавьдаг гражгүй болох болж байна уу, би ч бас үр хүүхдүүдтэй тэднийгээ энэрмээр байна шүү дээ Бүгдээрээ л хүүхэдтэй хүн цаашдаа шинийг хийж бүтээж чадна гэж үү, хүний хүч, хөлс, хөдөлмөр шингээж хүүхдээ энэрч, хайрлахыг надаар хэлүүлтгүй л мэдэж баймаар юм. Өдий нас дээр гарсан бүтээсэн бүхнийг нэг өдөр унтаад сэрэхэд огт өөр хүн авчихсан байвал ямар байх вэ, миний өмнөөс өөрсдийгээ тавиад бодоод үзээсэй ямар мэдрэмж төрөх бол гомдолтой гэхэд дэндүү гомдолтой байна. Иймд миний дүү нар нэхэмжлэлээ татаж аваад Бага ахынхаа хашааг нэр дээр минь шилжүүлээд өгчихөө л гэж хүсч байна. Нэхэмжлэл гаргасан уг газрыг худалдан авсан гэх Ц.*******ийн тухайд ах гийн бага охин тэй сууж гэр бүл болох гэж байгаа залуу гэж мэдлээ айл гэрт шинээр орж хадмын заяа түшихээр болсон бол ёс төрөө ч хийгээгүй атлаа ингэж танилцах ёс зүйгүй л үйлдэл байлаа. Гэвч нэхэмжлэлээ татаж аваад эвлэрэн хэлэлцэж, газрыг маань буцаагаад өгчихвөл ах нь та нарт гомдол санахгүй ээ. Миний хашаанд хурим найраа хийгээд урьдын адил амьдраад явж болноо. Адгийн зарга арав хоног гэгчээр та нар ч би ч алтан цагаа, алт мөнгөө үрэн таран хийж шүүхдэлцээд яахав дээ. Хүн ахтай, дээл захтай учир зүйгээ эвээр олж учирлан ярилцаж шийдвэрлэе дээ хүүхдүүд ээ! Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг үг бий хэлэлцэж, ярилцаад нэг талдаа гарч хэн хэнийгээ ойл*******цох ухаан байгаа гэдэгт итгэж байна. Дараа нь харамсах үйлдэл гаргахгүйн тулд давын өмнө нэг тунгаана байгаа дүү нар минь. Уулзан хэлэлцэе гэхээр зугтаж бултаад байгаа үйлдлийг чинь ойлгохгүй байна. Учирлан хэлэх үгээ энэ дээр бичихээс өөр сон*******т байсангүй. Ухаант мэргэн шүүгч нар минь уучилж ойлгоорой. Мөн нэхэмжлэлд “...Худалдан авах үед уг хашаанд иргэн Б.гийн гэр, хоёр амбаарын хамт, Ж.*******ийн гэр, хоёр амбаар, гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. "гэжээ. Бид нүүнэ гэж огт хэлээгүй, угаасаа нүүх ч боломжгүй юм. Учир нь энэ миний Хашаа хаашаанаасаа хөөгдөөд бид хаана очих вэ 80 гарсан хөгшиний нутаг усныхан, төрөл төрөгсөд, ах дүү нар, тэдний үр ач нар бүгд энэ хөгшинийг энд хорин тав, зургаан жил суурьшиж аж төрж байгааг андахгүй мэднэ нүүгээд хаана очих вэ, хөгшин настай хүнийг хөөж туугаад байхаар хэр хүнд тусах вэ, энэ хүн хэдий удаан амьдрах билээ дээ, хөгшин хүнийг хүндлэх, хайрлах зүрх сэтгэл чинь хаачихсан юм бэ хүүхдүүд ээ! Насны б ийм ч юм үзэх гэж уйлаад л байх юм. Аль насандаа хийсэн үйлийн үр юм бол доо орох оронгүй очих хашаагүй болох нь уу би чинь гэж халаглах юм. Намайг л ах дүү нартаа өгчхөж дээ гэж нэг хардах юм. Яалтай билээ хүн хүнээ хүндэлж, чиний болохгүй байна вэ. Энэ хашаа миний хашаа би та нарыг байшин барчих уу гэхэд бариа эрх бусдын эрхээр хязгаарлагддаг нийгэмд эрх чөлөөтэй, эвтэй найртай аж төрж яагаад барь л гэсэн нэг ч удаа хөөж, тууж байгаагүй таавар чинь тавтай сайхан л хашаандаа амьдруулж ирсэн цаашдаа ч тийм үйлдэл гаргахгүй миний хүмүүжилд тийм зохисгүй үйлдэл гаргах этик байхгүй. Мөн уг хашаанд дээр дурдсан эд хогшилоос гадна дүү ийн нэг амбаар, чөлөөлж өгнө үү гэж дурдаагүй байгаа нь ямар учир байна вэ. Надтай тэрслэх хувийн шалтгаан байна уу, зөвхөн миний өмч рүү халдах хүсэл зориг байна уу эсвэл уг хашааг худалдаж авахдаа хараагүй байна гэж үү. Худалдан авсан гэж байна хөндлөнгийн огт танихгүй хүнд худалдсан бол бас нэг өөр хэрэг. Гэтэл дүүгийнхээ нөхөрт шилжүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой гэж завсан. Хэрвээ худалдаж авсан бол гэрээ, төлбөр мөнгө шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой гэж бодож байна. Хөндлөнгийн хүнд худалдсан бол наандаж л авах гэж байгаа хашаа хороогоо үзэж танилцана биз дээ энэ хашаанд чинь төчнөөн айл граж, амбаар, саравч байна шүү дээ гээд энэ хашааг чинь худалдаж авах гэж байна та хэн бэ, яагаад энэ хашаанд байгаа билээ, би энэ хашааг авбал та нүүнэ биз дээ, би авчихад маргаангүй юу гээд бидэнтэй уулзах байсан байх гэтэл энэ хашааг хэнийх болохыг мэддэг өөрсдийн хүргэн болох гэж байгаа залуу руу шилжүүлж өгсөн байгаа нь ийг иргэний хуульд заасан шударга бус өмчлөгч гэдгийг нотолж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын бүртгэлийг хүчингүйд тооцож, Завхан аймаг, ******* сум, *******ын *******ын 4-р баг, толгойн нэгдүгээр гудамж, ******* тоот, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг маань бусдын шударга бус өмчлөлөөс чөлөөлж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийн дагуу өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Ж.*******, Г.******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч ******* би тус газарт 1994 онд хашаа хатган шинэ хорооноос нүүж ирж, нэхэмжлэгч Г.******* 1997 онд Сонгино  сумаас нүүж ирж айл хөрш амьдарч эхэлсэн. Тус хашаанд нэхэмжлэгч Г.******* 25  жил амьдарч байгаа, нэхэмжлэгч ******* тус газарт өөрийн граж, гэр, амбаар  зэргийг барьж эзэмшээд 20 жил болж байна. Энэ хугацаанд ах дүүсийн хамт тус хашаанд амьдарч, газрыг ашиглаж эзэмшиж байсан болохыг , , нараар зогсохгүй нутгийн иргэд мэднэ. Ийнхүү ямар нэгэн маргаангүй 20 гаруй жил бид тус хашааг эзэмшиж байтал гэнэт ******* гэх залуу биднийг тус хашааг хууль бусаар эзэмшсэн гэж 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ******* яагаад ингэж нэхэмжлэл гаргах болов гэтэл тус газрыг ээс худалдан авч газрын эзэн болсон гэж захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхэд тайлбарласан. Харин баримт бичгийг шалгуулахад тус газрыг авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлж татвараас зайлсхийж ******* өөрөө хууль бусаар тус газрыг шилжүүлж авсан байна. Тус газрын өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан ******* нь биднийг хууль бусаар газар эзэмшсэн хэмээн хөөж байгаа нь шударга бус юм. Иймд тус газрыг шилжүүлэн авсан "Бэлэглэлийн гэрээ" хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Уг газрын талаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарч Ц.*******ийг хууль ёсны өмчлөгч мөн гэж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахад бэлэглэлийн гэрээ нь Ц.******* Ч. нарын хооронд хийгдсэн байх тул ******* ******* нар уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1993, 1994 оны үед манайх шинэ хороонд байж байгаад энэ газрыг би авга ахаас худалдаж авч хашаа барьж байсан юм. Тэгээд манайх тэндээ амьдарч байгаад сүүлд нь өөр байшин аваад сүүлийн 10-аад жил өөр газар амьдарч байна. Одоо тэр хашаанд манай хадам ээж Б.*******гийнх байгаа. Манай гэр орон, гарааж, 2 амбаар, байшин байгаа. Энэ хашаа бол миний өөрийнх. Гэтэл миний газрыг сүүлд *******т 10,0 сая төгрөгөөр зарсан юм шиг байна лээ. Мөнгийг нь 2 хуваагаад 8,0 сая, 2,0 саяар нь дансаар өгсөн байсан. Тэгээд той уулзаад асуухад би бэлэн мөнгө аваагүй дансаар авсан. Банкны дансны хуулгаа аваад өгье гэсэн гэв.

Хариуцагч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эмээ ын ******* нь Сонгино сумд амьдарч байгаад 2000 оны эхээр хүргэнийхээ хашаанд буюу *******ийн энэ хашаанд нүүж ирж амьдарсан байдаг. Нүүж ирснээсээ хойш 20-иод жил энэ хашаандаа амьдарч байна. Энэ хугацаанд ямар нэгэн газрын маргаан гарч байгаагүй. Тухайн үед бүх газрууд анхнаасаа гэрчилгээгүй байсан. Тэгээд 2010 оноос хойш бүх газрыг гэрчилгээжүүлэх аян ******* сумд зохион байгуулагдсан. Тэр үед тухайн хашаанд манай эмээ болон хоёр байж таараад эмээ өндөр настай учраас ийн нэр дээр нь өргөдөл өгч гэрчилгээ түүний нэр дээр гарсан байдаг. Одоо нэхэмжлэгчийн гаргаад байгаа газар чөлөөлүүлэх, гэр нүүлгэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.*******ийг уг газрыг хууль ёсоор шилжүүлж авсан гэж үзэхгүй байна. Хэдийгээр талууд хоорондоо бэлэглэлийн гэрээ байгуулсан ч гэсэн тодорхой үнэ хөлс тохиролцоод түүнийгээ 2 хувааж төлсөн худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байдаг. Тэгээд энэ гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бэлэглэлийн гэрээгээр бүртгүүлсэн байгаа нь хууль зөрчсөн буюу өөр гэрээгээр халхавчилж хийсэн хууль бус хэлцлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Хууль зөрчиж хийсэн хэлцлийг үндэслэж гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нь энэ гэрчилгээг 20 онд авсан. Түүнээс хойш 10-аад жил ямар нэгэн газрын маргаангүй амьдарч ирсэн. Тэгээд 2021 оны 07 сараас нэхэмжлэл гараад маргаан үүсээд явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын до*******долгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээнд тухайн үед бэлэглэлийн хөрөнгийг хүлээж авахад өөр этгээдэд шилжүүлээгүй, худалдаагүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байна гэсэн заалт байгаа. Ингээд 2 тал нь зөвшөөрөөд гарын үсэг зураад бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. Манай тохиолдолд эрхийн зөрчилтэй, тухайн хашаанд хүмүүс амьдарч байхад хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулаад 10,0 сая төгрөгөөр үнийг нь тохироод, 2 хувааж төлөөд мөнгө төгрөгөө, нэр усаа шилжүүлээд өөр этгээдүүдийн эрх зөрчигдөөд байхад гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр үүнийг бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байх тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Мөн түүнийг дагаж гарсан эд хөрөнгө шилжүүлэх бүртгэл хүчингүй болно гэсэн үг гэв.

Хариуцагч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Үндсэн нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах дүгнэлтийг гаргая. Нэхэмжлэгч хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагыг гаргахын тулд хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалт нь эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаардаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан. Шаардлага гаргах шаардах эрх үүссэн үе гэдгийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т эрх зөрчигдсөн үеэс үүснэ гэж заасан. Өөрөөр хэлбэл газар бусдын хууль бус эзэмшилд орж эрх нь зөрчигдсөн бол тэр үеэс хойш 5 жилийн дотор энэ асуудлаар шаардлага гаргах хуулийн журамтай. Гэтэл хариуцагч нар тухайлбал Б.******* гуай гэхэд тус газарт 20 жил амьдарсан гэж тайлбарладаг. Гэрч ын мэдүүлгээр хариуцагч Ж.******* ногоон байранд нүүснээс хойш Б.******* гуайнх тэр хашаанд байгаа гэсэн байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1.10 дахь хэсэгт *******ийнх 2008 онд ногоон байранд нүүж орсон болохыг тогтоосон. Эндээс Б.******* гуай 2008 оноос хойш өнөөдрийн хүртэл 15 жил тухайн хашаанд амьдарсан байна. Энэ хугацаанд 20 онд газрын гэрчилгээ авсан. 20 оноос хойш 5 жилийн хугацааг тооцож үзэхэд хүртэл газрыг хууль бусаар эзэмшсэн гэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Эндээс харахад нь хариуцагч нарыг тухайн хашаанд амьдарч амбаар, гараашаа барихыг хууль бус гэж үзээгүй. Олон жил болсон энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд дахин 5 жил гаран болсон байна. Гэтэл энэ газрыг бэлэглэлийн журмаар хүлээж авсан гэж нэхэмжлэгч Ц.******* болон түүний төлөөлөгч өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Тэгэхээр бэлэглэсэн ээсээ илүү давуу эрх эдлээд хууль бусаар эзэмшлээ гэж ярьж байгаа нь өөрөө шударга ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмж хэмжээнд нийцэхгүй. Энэ үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.*******, Г.******* нарт холбогдуулан газар чөлөөлүүлэхийг хүсч, нэхэмжлэгч Ж.*******, Г.******* нар нь хариуцагч Ц.*******т холбогдуулан “Бэлэглэлийн гэрээг” хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсч сөрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Ц.*******ийн зүгээс газар чөлөөлүүлэхийг хүсч нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “миний бие ******* сумын *******ын ******* баг толгойн хэсэг 1-р гудамж ******* тоот м кв газрыг 2020 оны 8-р сарын 19-ний өдөр иргэн Ч.ээс худалдан авсан. Худалдан авах үед уг хашаанд иргэн Г.*******гийн гэр 2 амбаарын хамт, Ж.*******ийн гэр 2 амбаар гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. Гэтэл одоо болтол нүүхгүй миний газрыг чөлөөлж өгөхгүй байна” гэжээ.

Хариуцагч Ж.*******, Г.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “анх 1994 онд уг газрыг сонгож хашаа хатгаж амьдарсаар өдий хүрсэн. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр гэрчилгээг өөрсдийн нэр дээр гарган хоорондоо худалдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Ж.*******, Г.******* нараас сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “маргаж буй дээрх газрыг Ц.******* нь бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлж татвараас зайлсхийж хууль бусаар шилжүүлж авсан байна. Иймд “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа “уг хашааны газар нь 2020 оноос хойш Ц.*******ийн өмчлөлд шилжсэн. Энэ талаар Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн Ч.ийг Завхан аймгийн ******* сумын *******ын ******* баг Хангамжийн хэсэг 3- тоот м кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж 20 оны 11-р сарын 26-ны өдөр гэрчилгээ олгож байсан.

Дээрх газрыг Ч. нь 2020 оны 08-р сарын 18-ны өдөр иргэн Ц.*******т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, 2020 оны 08-р сарын 19-ны өдөр Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын 4-р баг, толгойн 1-р гудамж, ******* тоот м кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Мон******* улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар “өөрийн өмчлөлийн газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах” эрхтэй байх ба энэ эрхийнхээ хүрээнд Ч. нь уг газрыг Ц.*******т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна.

Дээрх маргаан бүхий газрыг иргэн Ч., Ц.******* нарт олгохоор бүртгэсэн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхээс Ч., Ц.******* нарын газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдож бүртгэл хийгдсэн гэж үзсэн байх ба энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна гээд 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх гэж тус тус хуульчилсан байна.

Ийнхүү Ц.*******, Ч. нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн үеэс эхэлж аливаа гуравдагч этгээдийн хувьд тэднийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.

Мон******* улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, ... өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “....газар чөлөөлүүлэх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, 20 онд газрын гэрчилгээ авсан, үүнээс хойш хариуцагч нар тухайн хашаанд амьдарсаар байгааг хууль бус гэж үзээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар хуульчилсан” гэжээ.

Шүүхэд иргэн Ц.******* нэхэмжлэл гаргасан. Ц.******* нь 2020 оны 08-р сард газрын өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан, маргааны зүйл болох газар нь үл хөдлөх эд хөрөнгөд тооцогддог ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар хуульчилсан ба Ц.*******ийн тухайд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж шүүх дүгнэв  

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Ж.******* нь тухайн маргаан бүхий газарт анх хашаа барьж 1994 оноос хойш амьдарч байсан гэх боловч өөрийн гэх газрыг эзэмших, өмчлөх талаар эрх бүхий байгууллагад хүсэлт тавьж шийдүүлж байгаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-гээр Ч. /бэлэглэгч тал/, Ц.******* /бэлэг хүлээн авагч тал/ харилцан тохиролцож ******* сумын *******ын ******* баг, Хангамжийн хэсэг 3- тоот хаягт орших м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариу төлбөргүйгээр хоорондоо шилжүүлсэн байна.

Уг Бэлэглэлийн гэрээ нь Ц.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн байх ба Ж.*******, Г.******* нарын нэхэмжлэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй юм.

Учир нь дээрх 20 оны 11-р сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр Ч. бичигдсэн, өөр хүн бичигдээгүй /нэг хүний өмч/ гэсэн, Ц.******* тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэг түүнд үүсэхгүй.

Бүртгэл үнэн зөв байна гэдэг зарчмаараа улсын бүртгэлд хэн бүртгэгдсэн байна, түүнтэй гэрээний харьцаанд орох боломжтой, харин тухайн гэрээний улмаас хэн нэгэн гуравдагч этгээдийн / Ж.*******, Г.******* нарын/  эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж буй тохиолдолд тухайн этгээдүүд өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй юм.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...Ч., Ц.******* нарын хооронд Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор “Бэлэглэлийн гэрээ” байгуулсан. Ц.*******аас Ч.ын дансанд 8,0 сая төгрөг сарын дараа 2,0 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр уг газрыг 10.0 сая төгрөгөөр зарсан байх боломжтой” гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хангалттай нотлогдохгүй байгаагийн дээр хэрэв худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байлаа ч дээрхийн нэгэн адил гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэггүй юм.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж, 91.2.1-д “эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол 91.1 дэх хэсэг хамаарахгүй байхаар зохицуулсан байна.

Иймд Ц.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн “Бэлэглэлийн гэрээ” -г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Ж.*******, Г.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Мон******* улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Мон******* улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн толгойн хэсэг 1-р гудамж ******* тоот м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлөхийг хариуцагч Ж.*******, Г.******* нарт даалгасугай.

2. Иргэн Ц.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн “Бэлэглэлийн гэрээ” -г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Ж.*******, Г.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус бүр гарган нэхэмжлэгч Ц.*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үдээсүгэй.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ОДОНЗУЛ