Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 205/МА2023/00025

 
 

Ц.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 05 дугаар сарын -ний өдрийн 40/ШШ202/0026 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Ж.*******, Г.******* нарт холбогдох газар чөлөөлүүлэх тухай, Ж.*******, Г.******* нарын сөрөг нэхэмжлэлтэй Ц.*******ад холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 202 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ж.*******, Г.******* нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ц.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* ******* дүгээр гудамж тоот /хуучнаар ийн дугаар гудамж тоот/ 0 м газрыг 2020 оны 08 дугаар сарын 9-ний өдөр иргэн гийн ээс худалдан авсан. Худалдан авах үед уг хашаанд иргэн Г.*******гийн гэр 2 амбаарын хамт, Ж.*******ийн гэр 2 амбаар, гражийн хамт байсан бөгөөд удахгүй энэ айлууд нүүнэ гэж байсан. Гэтэл одоо болтол нүүхгүй миний газрыг чөлөөлж өгөхгүй байна. Миний бие энэ жил хуримаа хийх бөгөөд хашаа байшиндаа засвар хийх ажил тулгамдаж байна. Би газраа чөлөөлүүлэх талаар хэд хэдэн удаа утсаар ярьсан боловч чөлөөлж өгөхгүй байна. Иймд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* дүгээр гудамж тоот хашаанаас иргэн Г.*******гийн гэр 2 амбаарын хамт, Ж.*******ийн гэр, 2 амбаар, гражийн хамт чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Ж.*******: 99, 994 оны үед манайх шинэ хороонд байж байгаад энэ газрыг би авга ахаас худалдаж авч хашаа барьж байсан юм. Тэгээд манайх тэндээ амьдарч байгаад сүүлд нь өөр байшин аваад сүүлийн 0-аад жил өөр газар амьдарч байна. Одоо тэр хашаанд манай хадам ээж Б.*******гийнх байгаа. Манай гэр орон, гарааж, 2 амбаар, байшин байгаа. Энэ хашаа бол миний өөрийнх. Гэтэл миний газрыг сүүлд *******т 0,0 сая төгрөгөөр зарсан юм шиг байна лээ. Мөнгийг нь 2 хуваагаад 8,0 сая, 2,0 саяар нь дансаар өгсөн байсан. Тэгээд той уулзаад асуухад би бэлэн мөнгө аваагүй дансаар авсан. Банкны дансны хуулгаа аваад өгье гэсэн гэжээ.

Хариуцагч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.а: Манай эмээ ын ******* нь Сонгино сумд амьдарч байгаад 2000 оны эхээр хүргэнийхээ хашаанд буюу *******ийн энэ хашаанд нүүж ирж амьдарсан байдаг. Нүүж ирснээсээ хойш 20-иод жил энэ хашаандаа амьдарч байна. Энэ хугацаанд ямар нэгэн газрын маргаан гарч байгаагүй. Тухайн үед бүх газрууд анхнаасаа гэрчилгээгүй байсан. Тэгээд 200 оноос хойш бүх газрыг гэрчилгээжүүлэх аян Улиастай сумд зохион байгуулагдсан. Тэр үед тухайн хашаанд манай эмээ болон хоёр байж таараад эмээ өндөр настай учраас ийн нэр дээр нь өргөдөл өгч гэрчилгээ түүний нэр дээр гарсан байдаг. Одоо нэхэмжлэгчийн гаргаад байгаа газар чөлөөлүүлэх, гэр нүүлгэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ц.*******ийг уг газрыг хууль ёсоор шилжүүлж авсан гэж үзэхгүй байна. Хэдийгээр талууд хоорондоо бэлэглэлийн гэрээ байгуулсан ч гэсэн тодорхой үнэ хөлс тохиролцоод түүнийгээ 2 хувааж төлсөн худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байдаг. Тэгээд энэ гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бэлэглэлийн гэрээгээр бүртгүүлсэн байгаа нь хууль зөрчсөн буюу өөр гэрээгээр халхавчилж хийсэн хууль бус хэлцлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Хууль зөрчиж хийсэн хэлцлийг үндэслэж гэрчилгээ гаргуулж авсан нь хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нь энэ гэрчилгээг 20 онд авсан. Түүнээс хойш 0-аад жил ямар нэгэн газрын маргаангүй амьдарч ирсэн. Тэгээд 202 оны 07 сараас нэхэмжлэл гараад маргаан үүсээд явж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан. Мөн хуулийн 24 дугаар зүйлийн 24.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээнд тухайн үед бэлэглэлийн хөрөнгийг хүлээж авахад өөр этгээдэд шилжүүлээгүй, худалдаагүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байна гэсэн заалт байгаа. Ингээд 2 тал нь зөвшөөрөөд гарын үсэг зураад бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. Манай тохиолдолд эрхийн зөрчилтэй, тухайн хашаанд хүмүүс амьдарч байхад хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулаад 0,0 сая төгрөгөөр үнийг нь тохироод, 2 хувааж төлөөд мөнгө төгрөгөө, нэр усаа шилжүүлээд өөр этгээдүүдийн эрх зөрчигдөөд байхад гэрээ байгуулсан байдаг. Тэгэхээр үүнийг бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байх тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. Мөн түүнийг дагаж гарсан эд хөрөнгө шилжүүлэх бүртгэл хүчингүй болно гэсэн үг гэжээ.

. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ж.******* би тус газарт 994 онд хашаа хатган шинэ хорооноос нүүж ирж, нэхэмжлэгч Г.******* 997 онд Сонгино сумаас нүүж ирж айл хөрш амьдарч эхэлсэн. Тус хашаанд нэхэмжлэгч Г.******* 25 жил амьдарч байгаа, нэхэмжлэгч ******* тус газарт өөрийн граж, гэр, амбаар зэргийг барьж эзэмшээд 20 жил болж байна. Энэ хугацаанд ах дүүсийн хамт тус хашаанд амьдарч, газрыг ашиглаж эзэмшиж байсан болохыг , , нараар зогсохгүй нутгийн иргэд мэднэ. Ийнхүү ямар нэгэн маргаангүй 20 гаруй жил бид тус хашааг эзэмшиж байтал гэнэт ******* гэх залуу биднийг тус хашааг хууль бусаар эзэмшсэн гэж 202 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ******* яагаад ингэж нэхэмжлэл гаргах болов гэтэл тус газрыг ээс худалдан авч газрын эзэн болсон гэж захиргааны хэргийн шүүх, иргэний хэргийн шүүхэд тайлбарласан. Харин баримт бичгийг шалгуулахад тус газрыг авахдаа бэлэглэлийн гэрээ байгуулсан мэтээр баримт бүрдүүлж татвараас зайлсхийж ******* өөрөө хууль бусаар тус газрыг шилжүүлж авсан байна. Тус газрын өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан ******* нь биднийг хууль бусаар газар эзэмшсэн хэмээн хөөж байгаа нь шударга бус юм. Иймд тус газрыг шилжүүлэн авсан "Бэлэглэлийн гэрээ" хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга:

Бэлэглэлийн гэрээ нь Ц.******* Ч. нарын хооронд хийгдсэн байх тул Ж.******* Г.******* нар уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

  Монгол улсын Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06. дэх т зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* -р гудамж тоот 0 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг чөлөөлөхийг хариуцагч Ж.*******, Г.******* нарт даалгаж, Иргэн Ц.******* болон Ч. нарын хооронд хийгдсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Ж.*******, Г.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7..2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56., 57 дугаар зүйлийн 57. дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******, Г.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 500 төгрөгийг тус бүр гарган нэхэмжлэгч Ц.*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга :

...Анхан шатны шүүхийн шийдвэрт "Захиргааны хэргийн шүүхээс Ч., Ц.******* нарын газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдож бүртгэл хийгдсэн гэж үзсэн байх ба энэ талаар шатны шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон байна" гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт иргэний хэргийн шүүхийн маргаан дахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь тус захиргааны маргаанд уг газрыг өөрийн нэр дээр анх бүртгүүлсэн Ч.ийн бүртгэлтэй холбогдуулан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хянуулсан.

Захиргааны хэргийн шүүх нь харьяаллын дагуу захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийснээс бус, иргэд хоорондын гэрээ хэлцэл нь Иргэний хууль тогтоомж зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй бөгөөд тийм хууль зүйн боломжгүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, анх Ч. нь тус газрыг бүртгүүлсэн үйл баримтыг Захиргааны хэргийн шүүх чиг үүргийн хүрээнд хянаж, мөн одоо тус газар Ч.ээс Ц.*******т шилжсэн талаар шийдвэрт дурдсан байдаг.

Харин Ч.ээс Ц. *******т тус газрыг шилжүүлсэн гэрээ хэлцэл нь хууль зөрчсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарах тул хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс "уг бэлэглэлийн гэрээ нь Ц.******* болон нарын хооронд хийгдсэн байх ба Ж.******* Г.******* нарын нэхэмжлэлээр тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлүүдийн хувьд сонирхогч этгээдээс нэхэмжлэл гаргах боломжтой болохыг Улсын дээд шүүхийн 200.06.22-ны 7 дугаар тогтоолд тайлбарласан байдаг.

Мөн шүүхийн шийдвэрт Ц.******* тухайн газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэг түүнд үүсэхгүй.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс Ч., Ц.******* нарын хооронд Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.. дахь т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор "Бэлэглэлийн гэрээ" байгуулсан. Ц.*******аас Ч.ын дансанд 8 сая төгрөг, сарын дараа 20 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр уг газрыг 0 сая төгрөгөөр зарсан байх боломжтой гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хангалттай нотлогдохгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нарын өмгөөлөгчөөс асуусан асуултад хариулахдаа хоёр хүний хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн. Албан ёсны баримт бичиг дээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, бодит байдалд талууд худалдах, худалдан авах хэлцэл хийсэн мөртлөө бичиг баримт бүрдүүлж өгөхдөө бэлэглэлийн гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 9-р хуудсанд тусгагдсан байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч ын мэдүүлэг, дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог. Гэтэл шүүхээс халхавчилж хэлцэл хийсэн эсэх хангалттай нотлогдоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байлаа ч дээрхийн нэгэн адил гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй эсэхийг шалгах үүрэггүй юм гэснийг мөн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56..-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлээр буюу хууль бусаар газар өмчлөх эрх шилжүүлэн авсан үйл баримт нотлогдож байхад шүүхээс үүнийг хууль ёсны мэт дүгнэх нь хууль дээдлэх зарчимд нийцээгүй.

Тодруулбал, аливаа гэрээ хэлцэл бүр хуульд нийцэж байх, хуулийн шаардлагатай, мөн Монгол улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан ёсоор хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх үндсэн үүрэгтэй билээ. Иймээс хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202.05.-ний 40/ШШ202/0026 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

...Захиргааны хэргийн шүүхээс шатны шүүхэд явахад ******* гэдэг хүний эрх ашиг зөрчигдөөгүй байна. *******ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд 202 онд энэ хэрэг сэргэж анхан шатны шүүхээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн хүрээнд шийдвэр гаргасан гэж байна. Нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан ч гэсэн улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан журмын дагуу өмчилсөн байна уу, бэлэглэсэн байна уу өмчлөгчийн өөр өмчийн газрыг зарах эрхтэй байхад *******, ******* нарын ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй. Сонирхогч этгээд гэдэг нь эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээд сонирхогч этгээд гэж үздэг. Гэтэл *******, ******* нарын хувьд энэ газарт өмчлөгчөөр тогтоосон зүйл огт байдаггүй. Энэ нь захиргааны хэргийн шатны шүүхээр тогтоогддог. 20 онд энэ газрыг анх өмчилж байгаад *******т 207 онд зарж шилжүүлсэн. Шилжүүлж авах бүртгэл бол хууль ёсны явагдсан. Сонирхогч этгээд энэ хэлцлийг хүчингүй болгоно гээд байна. хэрвээ сонирхогч этгээд юм бол ******* нарын хооронд хийгдсэн хэлцэлд ямар ашиг сонирхол нь зөрчигдөөд байгаа юм бэ, өөрөөр хэлбэл энэ нэхэмжлэлийг гаргах шаардах эрхтэй этгээд гэдгийг нотлогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. ******* улсын бүртгэлээр тухайн газрыг шилжүүлж авснаас хойш энэ хашаанаас нүүх шаардлагыг тавьсан. Эхэндээ нүүнэ гэж байснаа сүүлдээ нүүхгүй гэсэн нөхцөл байдал үүссэн учраас шүүхэд шаардлага гаргасан учраас энэ асуудал дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хөөх ёстой байсан гэж байна. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй, ******* гэдэг хүн нэхэмжлэл гаргасан гэдгийг анхаарч үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.*******, Г.*******ьяа нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* -р гудамж тоот 0 мв газрыг чөлөөлөхийг хүссэн, хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

.Үндсэн нэхэмжлэлийн талаар,

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад иргэн Ч. нь маргаан бүхий газар болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* -р гудамж тоот 0 мв газрын өмчлөгчөөр анх бүртгүүлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авч байсан байна.

Тэрээр маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Ц.*******ийн өмчлөлд шилжүүлснээр шинэ өмчлөгч өмчлөх эрхээ 2020 оны 08 дугаар сарын 9-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан болох нь, эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай гэрчилгээ, бэлэглэлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэн Ч. болон нэхэмжлэгч Ц.******* нарын газар өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу олгогдож бүртгэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 0 -ны өдрийн 000 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д заасан журмын дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нэхэмжлэгч Ц.*******т үүссэн байх ба Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8. дэх т заасан Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчим-ын дагуу нэхэмжлэгч Ц.*******ийг маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэхээр байна.

  Хариуцагч тал 994 онд уг газрыг сонгон авч хашаа хатгаж амьдарсаар өдий хүрсэн, бидний өмчлөлийн газар, гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр өөрсдийн нэр дээр гэрчилгээг гарган хоорондоо худалдсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хэдий ч маргаан бүхий газрыг эзэмших ашиглах өмчлөх талаар эрх бүхий байгууллагад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, хариуцагч нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, өмчлүүлсэн ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй , хариуцагч нар нь уг газрыг өмчлөх эрхтэй гэсэн үндэслэлээ шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Иймд Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.-т зааснаар иргэн Ц.*******ыг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Ж.*******, *******ьяа нар нь саад учруулах эрхгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.*******, Г.*******ьяа нараас Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ******* ******* -р гудамж тоот 0 мв газраа чөлөөлүүлэхийг шаардсан нь Иргэний хуулийн 06. дэх т нийцэж байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар,

Хариуцагч Ж.*******, Г.*******ьяа нар нь нэхэмжлэгчид холбогдуулан Ц.*******, Ч. нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 8-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т үндэслэсэн байна.

Хариуцагч Ж.*******, Г.*******ьяа нар нь Ц.*******, Ч. нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т заасан сонирхогч этгээд биш байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. гэжээ.

Хуулийн энэ зохицуулалтаас харахад Сонирхогч этгээд гэдэг нь хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэсэн гуравдагч этгээд байх ба хэлцэл хүчин төгөлдөр гэдэгт итгэснээрээ хохирол амссан этгээд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлөхийг шаардахыг хэлэхээр байна

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.*******, иргэн Ч. нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулах ёстой байснаас бэлэглэлийн гэрээ байгуулсан нь хариуцагч Ж.*******, Г.*******ьяа нарт ямар нэгэн хохирол учраагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т заасан сонирхогч этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т заасан сонирхогч этгээд гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих заалт баримтлаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67..2 дахь т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 05 дугаар сарын -ний өдрийн 40/ШШ202/0026 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын эхний т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх т заасныг баримтлан гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 62 дугаар зүйлийн 62.4 дэх т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Э.*******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, 72 дугаар зүйлийн 72., 72 дугаар зүйлийн 72.2., 72.2.2, 72.2. дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ