Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01550

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/01550

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ........... оршин суух, Ө.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........  байрлах, ......... ХХК-д холбогдох,

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг болон гарсан зардалд нийт 280 911 997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Ө.А,

хариуцагчийн төлөөлөгч Э.Э, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.А хариуцагч .............. ХХК-д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэг болон гарсан зардалд нийт 280 911 997 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: .............ХХК, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 1.9-т гэрээний үнэ гэж энэхүү гэрээний ерөнхий нөхцөлийн 5.1, 5.3-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлсний төлөө өмгөөлөгчид төлөх хөлс болон олгох урамшууллын нийлбэрийг хэлнэ, 1.10-т нөхөн төлөх зардал гэж өмгөөллийн хөлс болон урамшууллаас бусад хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах энэхүү гэрээний ерөнхий нөхцөлийн 5.6-д заасан бүх зардлыг хэлнэ, 3-ын 3.3-т өмгөөлөгч нь аливаа амлалтыг урьдчилан өгөхгүй, 4.4-т үйлчлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд хөлсийг төлж, урамшууллыг олгож, нөхөн төлөх зардлыг тухай бүр нь барагдуулна, 5.1-т өмгөөлөгч гэрээгээр харилцан тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт үйлчлүүлэгч 40 000 000 төгрөгийн хөлсийг төлнө, 5.2-т үйлчлүүлэгч нь өмгөөлөгчид төлөх хөлснөөс 15 000 000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөрт багтааж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг харилцан тохирсон нөхцөлөөр тус тус төлж, урьдчилгаа тооцоог эцэслэнэ, 5.3-т үйлчлүүлэгч нь энэхүү гэрээний дагуу өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно. Урамшууллын нийт хэмжээ нь урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн дөрөвний нэгээс багагүй байна, 5.4-т үйлчлүүлэгч нь хөлс төлөх, урамшуулал олгох хугацааг хэтрүүлбэл Монгол улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлнө, 5.6-д хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах аливаа зардлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцаж, тухай бүр нь нөхөн төлнө, мөн гэрээний 2 тусгай нөхцөлийн 1-ь энэхүү гэрээ, түүний агуулга болон тайлбар, талуудын харилцаа хүчин төгөлдөр холбогдох Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулж, түүнийг хэрэглэнэ, 3-т гэрээнд холбогдох ач холбогдолтой гэж үзсэн асуудлаар талууд албан бичгээр харилцах бөгөөд уг албан бичиг биечлэн хүргэгдсэн эсхүл гэрээнд заагдсан оршин суух болон гэрээнд тусгагдсан цахим хаягаар илгээгдсэнээр олгогдсонд тооцогдоно, 5-т гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг талуудын харилцан ойлголцож бие биенээ хүндэтгэх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зайлшгүй тохиолдолд шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ гэж заасан. Өмгөөлөгч Ө.А би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний агуулгад заасан өмгөөллийн үйлчилгээг .............ХХК-д бүрэн үзүүлсэн болно.

Нэгдүгээрт: Үйлчлүүлэгч .............ХХК нь дээр дурдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5.1-т 40 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлснөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 10 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5.3-т урамшууллын нийт хэмжээ нь урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн дөрөвний нэгээс багагүй байна гэж заасан урамшуулалд олгох ёстой 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5.6-д заасан нөхөн төлөх зардлыг 87 920 төгрөг, зарцуулсан зардал 12 320 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан. .............ХХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5.4-т зааснаар дээр дурдсан 10 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөгийн алданги, 20 000 000 төгрөгийг урамшуулалийн алдангид 10 000 000 төгрөгийг тус тус төлнө. Иймд .............ХХК нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл өмгөөллийн хөлсөнд нийт 45 100 240 төгрөгийг өмгөөлөгч Ө.А надад өгөх ёстой.

Хоёрдугаарт: .............ХХК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн агуулгад заасан өмгөөллийн үйлчилгээг .............ХХК-д бүрэн үзүүлсэн болно. Үйлчлүүлэгч .............ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5-ын 5.1-т зааснаар харилцан тохиролцсон өмгөөллийн хөлс болох 5 000 000 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5-ын 5.1, 5.2-т заасан урамшууллын 1 267 137.99 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5-ын 5.5-т заасан нөхөн төлөх зардлын 1 500 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан. .............ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ерөнхий нөхцөлийн 5-ын 5.4-т зааснаар дээр дурдагдсан 5 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд 2 500 000 төгрөгийн алданги, 1 267 137.99 төгрөгийн урамшуулалд 633 568.99 төгрөгийн алдангийг тус тус төлнө. Иймд .............XXК нь өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөг, түүний алдангид 2 500 000 төгрөг, урамшуулалд 1 267 137.99 төгрөг, түүний алдангид 633 568.99 төгрөг, нөхөн төлөх зардалд 1 500 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг мэдэгдэх, шаардахад зарцуулсан зардалд 4 400 төгрөг, нийт 9 406 606.98 төгрөгийг өмгөөлөгч Ө.А надад төлөх ёстой.

Гуравдугаарт: .............XXК Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний агуулгад заасан өмгөөллийн үйлчилгээг .............ХХК-д бүрэн үзүүлсэн болно. .............ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5-ын 5.1-т зааснаар харилцан тохиролцсон өмгөөллийн хөлс болох 50 000 000 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5- ын 5.1, 5.2-т зааснаар өмгөөллийн нэмэлт хөлс болох 840 000.00 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5-ын 5.4-т зааснаар нөхөн төлөх зардлын 4 420 төгрөгийг тус тус төлөхөөс татгалзсан. .............ХХК нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5-ын 5.4-т зааснаар дээр дурдагдсан 50 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлсөнд 25 000 000 төгрөгийн алданги, 840 000 төгрөгийн өмгөөллийн нэмэлт хөлсөнд 420 000 төгрөгийн алдангийг тус тус төлнө. Иймд .............XXК нь .............XXК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 50 000 000 төгрөгийн өмгөөллийн хөлс, түүний алдангид 25 000 000.00 төгрөг, өмгөөллийн 2020 оны 05, 06 дугаар саруудын нэмэлт хөлсөнд 840 000 төгрөг, түүний алданги 420 000 төгрөг, нөхөн төлөх зардалд 4 420 төгрөг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийг мэдэгдэх, шаардахад зарцуулсан зардалд 5 060 төгрөг, нийг 76 269 480 төгрөгийг өмгөөлөгч Ө.А надад төлөх ёстой.

Дөрөвдүгээрт: .............XXК нь Нийслэлийн .............. дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн .............. дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс үндэслэлгүйгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзсэн тохиолдолд өөрийн зөрчигдсөн болон хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх, хамгаалуулахаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, эсхүл Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст прокурор, мөрдөгчид холбогдох гэмт хэргийн талаарх гомдлыг гаргаж, шалгуулах, хянан шийдвэрлүүлэх, улмаар өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх хууль ёсны эрхтэй болно. .............XXК нь өмгөөлөгч Ө.А хооронд харилцан тохиролцож, 2019 оны 11 дүгээр сараас эхлэн явагдсан өмгөөллийн үйлчилгээний төлбөр 150 000 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан. .............XXК нь .............ХХК, .............. ТӨХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөр байгуулагдсан ........... дугаартай гэрээгээр .............. нутаг дэвсгэрт .............. уурхайн Ус шүүрүүлэх байгууламжийн насос станцыг нүүлгэн шилжүүлэх, 1000 м.куб-ийн багтаамжтай усан сангийн барилга, өөрийн ба даралтат шугам угсрах ажил-ыг хийж гүйцэтгэсэн. Тендерийн ажлыг гүйцэтгэхэд батлагдсан төсвөөс 1 700 000 000 гаруй төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдаж, тухайн ажлыг гүйцэтгэж байсан .............ХХК нь өөрийн хөрөнгөөр тендерийн ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэтэл .............. ТӨХК нь тендерийн ажилдаа зарцуулагдсан нэмэлт төлбөрийг .............ХХК-д гарган өгөхөөс шууд татгалзаж, тухайн асуудлаар 2019 оны 08 дугаар сараас эхэлсэн маргаан ямар ч үр дүнгүй удаан хугацаанд үргэлжилсэн байдаг. Өмгөөлөгч Ө.А миний мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнд .............ХХК нь дээр дурдагдсан 1 700 000 000 гаруй төгрөгийн төлбөрийг .............. ТӨХК-иас гаргуулан авахтай холбогдсон маргаан бүхий асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. .............. ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н-ы 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлгээр18 дээр дурдагдсан нөхцөл байдлууд бүрэн тогтоогдож, нотлогдсон болно. Иймд .............XXК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 11 дүгээр сард харилцан тохиролцсон үүрэгт .............. ТӨХК-иар шийдвэрлүүлсэн тендерийн ажлын нэмэлт санхүүжилтийн төлбөрийн үнийн дүнгийн 10 хувь буюу 150 000 000 төгрөгийг өмгөөлөгч Ө.А надад төлөх ёстой. Өмгөөлөгч Ө.А надад ямар ч хөлсгүйгээр .............ХХК-д өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг огт байхгүй болно. Нэхэмжлэгч Ө.А би 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан шаардлагын хэмжээг ихэсгэсэн нэхэмжлэлд тус тус хавсаргасан нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах шуудан илгээмжийн зардалд нийт 135 670 төгрөгийг зарцуулсан. Дээр дурдагдсан зардлын 135 670 төгрөгийг .............XXК хариуцан төлөх ёстой. Иймд .............ХХК-иас .............ХХК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 02 дугаар сарын 08-нь өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 45 100 240 төгрөг, .............XXК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 онь 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 9 406 606.98 төгрөг, .............ХХК өмгөөлөгч Ө.Аын хооронд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 76 269 480.00 төгрөг, .............ХХК өмгөөлөгч Ө.А нарын хооронд 2019 оны 11 дүгээр сард харилцан тохиролцсон хэлцлийн үүрэгт 150 000 000 төгрөг, нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэх, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах шуудан илгээмж зэрэг зардалд зарцуулсан 135 670 төгрөг, нийт 280 911 997 төгрөгийг гаргуулж, өмгөөлөгч Ө.А надад олгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.

2. Хариуцагч .............. ХХК-ийн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Дээрх ажлуудын 3 нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй, 1 нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бид хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Өмгөөлөгч дансаараа заримдаа бэлнээр мөнгө авдаг байсан. Байгуулсан өмгөөллийн гэрээний ард  хэдэн төгрөг хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Манайхаас урамшууллын мөнгө заавал өгөх ёсгүй. Манайх хуульд заасны дагуу өмгөөллийн хөлсөө төлсөн. Урамшуулал гэдэг нь ажлаа сайн хийсэн байна гээд урамшсан тохиолдолд өгөх ёстой болохоос заавал төлөх ёсгүй. Ө.А өмгөөлөгч манайхтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан боловч ажил нь тийм ч сайн байгаагүй. Манайх өмгөөллийн хөлс гэж 40 000 000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. 2019.05.31-ний өдрийн гэрээнд өмгөөллийн хөлс дурдаагүй. Энэ гэрээнээс харахад үнэгүй хүсэлтээр орж өгч байна гэж харж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 12 000 000 төгрөгийн хэргийг өмгөөллийн хөлсөнд 9 000 000 төгрөг төлөх шаардлага байхгүй, манайх ямар нэгэн өрөнд орох гэж өмгөөлөгч аваагүй. Манай компани .............. ХК-ийн усан сангийн ажлыг авсан ба манай төслийн удирдагч харамсалттайгаар нас барсан. Тухайн үед өмгөөлөгч тайлбарлахдаа хамгийн багадаа 5 жилийн хорих ял авна, чи залуу хүн карьераа бодох хэрэгтэй гэж хэлж байсан. Өмгөөлөгч хүн хэн нэгнийг сүрдүүлж өндөр хөлс авч болохгүй. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т заасныг зөрчиж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, тулгасан үйл ажиллагаа явуулсан. Эхнэрт нь таныг өмгөөлнө гэж хэлчихээд ганцхан байцаалтад хамт суусан. Байцаалтад суухын тулд гэрээ байгуулчихаад одоо болохоор төлөөлөх эрхтэй гэж болохгүй. Үнэхээр тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоор байсан бол үнэ хөлсөө бичих ёстой. Хөлсөө бичээгүй байж өөрөө санаанаасаа зохиож гэрээний заалт бичиж болохгүй. Манайх төлөх ёстой төлбөр мөнгөө бүгдийг төлсөн тул нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэв.

 

  3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .............ХХК-ийн дүрэм, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, монгол шуудангийн баримт, .............ХХК-ийн 2019.03.12-ны өдрийн 15 дугаар хүсэлт, Улсын дээд шүүхийн 2019.05.28-ны өдрийн 001/ХТ2019/............. дугаар тогтоол, Ө.Аын 2019.07.09-ний өдрийн Б-4/......... 2019.08.27-ны өдрийн Б4/.........., 2019.09.10-ны өдрийн Б4-.......... дугаар албан бичгүүд, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.23-ны өдрийн 142/ШЗ2019/...... дүгээр захирамж, 2019.09.12-ны өдрийн Б-4/......... дугаар албан бичиг, Эрдэнэт үйлдвэрийн 2019.10.16-ны өдрийн 117/....дугаар албан бичиг, Ө.Аын 2020.02.17-ны өдрийн Б-4/20-.... дугаар албан бичиг, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020.04.01-ний өдрийн 001/ШЗ2020/...... дугаар захирамж, .............ХХК-ийн 2019.03.05-ны өдрийн 12 дугаар албан бичиг, Ө.Аын 2019.04.16-ны өдрийн Б-4/19-... дүгээр албан бичиг, Сангийн яамны 2019.005.14-ний өдрийн 6-1/...., 2019.04.16-ны өдрийн Б-1/19-... тоот албан бичиг, Эрчим хүчний яамны 2019.06.10-ны өдрийн В/.... тоот албан бичиг, Ө.Аын 2019.06.17-ны өдрийн Б-1/19-...., 2019.08.19-ний өдрийн Б-1/19-... тоот албан бичгүүд, Авлигатай тэмцэх газрын 2019.08.07-ны өдрийн 06/....6859 тоот албан бичиг, Ө.Аын 2019.12.04-ний өдрийн Б-1/19-... тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2019.12.09-ний өдрийн 4/.... тоот албан бичиг, Ө.Аын 2020.02.18-ны өдрийн Б-1/20-...тоот албан бичиг, Прокурорын газрын 2020.03.11-ний өдрийн 10/629 тоот албан бичиг, Ө.Аын 2020.05.06-ны өдрийн Б-1/20-....тоот албан бичиг, Ө.Аын 2020.09.15-ны өдрийн Б-1/20-.... тоот албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, монгол шуудангийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.20-ны өдрийн 183/ШШ2019/...... дугаар шийдвэр, Ө.Аын 2019.07.29-ний Б-1/19-..., 2020.09.15-ны өдрийн Б-1/20-... тоот албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нотариатын танхимын мөнгөний тасалбар, монгол шуудангийн баримт, .............ХХК-ийн 2019.10 дугаар сарын ... тоот албан бичиг, Нийслэлийн .............. дүүргийн прокурорын газрын 2020.06.23-ны өдрийн .. тоот тогтоол, Ө.Аын 2020.09.15-ны өдрийн Б-1/20-... тоот албан бичиг, 2020.10.06-ны өдрийн хариу тайлбар, нотариатын танхимын мөнгөний тасалбарын баримт, 2019.07.29-ний өдрийн Б-1/19-... тоот алба бичиг, монгол шуудангийн баримт, Ө.Аын 2020.05.06-ны өдрийн Б-1/20-... тоот албан бичиг, монгол шуудангийн баримт, Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжлийн хариуцлагын хорооны 2021.06.07-ны өдрийн 7 дугаар тогтоол, мөнгөн шилжүүлгийн баримт, 2021.10.12-ны өдрийн хүсэлт, 2021.04.30-ны өдрийн Б-1/21-..., 2021.05.12-ны өдрийн Б-1/21-..., 2021.05.25-ны өдрийн Б-1/21-..., 2021.05.27-ны өдрийн Б-1/21-... тоот албан бичгийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021.09.06-ны өдрийн .... дугаар, 2021.09.23-ны өдрийн .... дугааар захирамжийн хуулбарууд, Ө.Аын и-мэйл хаягаар явуулж байсайн мэйлийн зургууд, мессежний зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.01-ний өдрийн 183/ШЗ2021/..... дугаар захирамжийн хуулбар, .............ХХК-ийн 2019.12.20-ны өдрийн ... тоот албан бичиг, Ө.Аын 2020.11.20-ны өдрийн Б-1/20-... тоот албан бичгийн хуулбар, Ө.Аын 2021.12.21-ний өдрийн Б-1/21/... тоот албан бичгийн хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022.01.07-ны өдрийн 8б/.. тоот албан бичгийн хуулбар, .............. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.30-ны өдрийн ..... дүгээр захирамж, 2021.10.07-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт, Ө.Аын 2021.11.16-ны өдрийн Б-1/21-... тоот албан бичгийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.25-ны өдрийн 183/ШЗ2021/..... дугаар захирамжийн хуулбар, Ө.Аын 2021.12.02-ны өдрийн Б-1/21..., 2021.11.16-ны өдрийн Б-1/21-..., 2021.12.21-ний өдрийн Б-1/21-... тоот албан бичгийн хуулбарууд, Монголын хуульчдын холбооны 2021.12.23-ны өдрийн 2/... тоот албан бичгийн хуулбар, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журам, 2020.06.03-ны өдрийн ХАБ-16/.. дугаар шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2019.10.24-ний өдрийн 02-06-088/... тоот албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.14-ний өдрийн .. дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.05.09-ний өдрийн .. дугаар тогтоол, төлбөрийн баримт, монгол шуудангийн баримт, эрүүгийн хэргийн төв архивын мөнгөний тасалбар, Ө.Аын и-мэйл хаягаар явуулсан мэйлийн зургууд зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 11-95, 133-185, 191-247, 2-р хх-ийн 15-126, 176-201, 208-218, 3-р хх-ийн 5-89/

4. Хариуцагчаас .............ХХК-ийн дүрэм, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 112, 113/

5. Шүүхээс нэхэмжлэгчийн и-мэйл хаягт үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаж, гэрчээр А.Э, Э.Н нарыг 2021 оны 01 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар асууж, мэдүүлэг тэмдэглэлд авагдсан байна. /2-хх-ийн 10-12, 131-137/

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: .............. ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 3 удаа байгуулсан, гэрээний агуулгад заасан өмгөөллийн үйлчилгээний хүрээнд өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг явуулсан, 4 дэх ажлын тухайд гэрээгүй, хариуцагчийн хүсэлтээр ажилласан өмгөөллийн хөлсний хэмжээг харилцан тохиролцсон. Талуудын хоорондын 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 45 100 240 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүрэгт 9 406 607 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний үүрэгт 76 269 480 төгрөг, талуудын харилцан тохиролцсон хэлцлийн үүрэгт 150 000 000 төгрөг, шуудан илгээмжийн зардалд нийт 135 670 төгрөгийг, нийт 280 911 997 төгрөгийг гаргуулж, өгнө үү. гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зарим гэрээнд ажлын хөлс тохироогүй, ажлын үр дүн хангалтгүй байсан, урамшууллын мөнгийг заавал олгох шаардлагагүй, үйлчлүүлэгч өгөх эсэхээ шийддэг, бидний хооронд төлбөр тооцоо байхгүй, зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 а. Хариуцагч .............. ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өмгөөлөгч Ө.Атай бичгээр байгуулсан байх ба дээрх гэрээнүүд хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 17-19, 71-72/

 

б. Талууд өмнө нь мөн гэрээний харилцаатай байсан гэж тайлбарлаж байх боловч ажлын хөлс бүрэн төлөгдсөн эсэх, урамшуулал төлөх үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч ажлаа гэрээний дагуу зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхэд маргаантай байна.

 

5. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно. гэж заажээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд хийх ажил нь тодорхой байх, ажлын хөлс тохирсон байх шаардлагатай бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, 360.2-т зааснаар шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.

 

6. а.Талуудын хооронд байгуулсан 2019.02.08-ны өдрийн гэрээнд зааснаар ......... ХХК-ийн нэхэмжлэлтэй ........... ХХК-д холбогдох хэрэгт .............. ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд хяналтын журмаар гаргасан түүний гомдлыг хангуулахтай холбогдсон мэргэжлийн үйл ажиллагааг явуулахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний 5.1-д зааснаар 40 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон,  гэрээний 5.3-т зааснаар үйлчлүүлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно, хэмжээ нь урьдчилгаа төлбөрийн үнийн дүнгийн дөрөвний нэгээс багагүй байна, 5.4-т зааснаар хөлс төлөх, урамшуулал олгох хугацааг хэтрүүлбэл алданги тооцохоор, 5.6-д хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон гарах аливаа зардал /харилцаа холбоо, шуудан илгээмж, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын төлбөр, орчуулга зэрэг/-ыг үйлчлүүлэгч бүрэн хариуцаж, тухай бүр нөхөн төлөхөөр  тус тус тохирсон байна.

 

Дээрх гэрээний дагуу ажлын хөлс 30 000 000 төгрөг төлөгдсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж, 2019.02.12-ны өдөр 15 000 000 төгрөгийг, 2019.05.30-ны өдөр 15 000 000 төгрөгөөр тус тус хүлээн авсан талаар тайлбар гаргаж, хэрэгт дээрх төлбөрийг авсан талаарх баримтыг нэхэмжлэгч ирүүлсэн байна./2-р хх-ийн 227/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх гэрээний төлбөрийг тооцохдоо буруу бодож, тооцооллын алдаа гаргасан байсан ба үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөгийг, алдангийн 5 000 000 төгрөгийг, гэрээний 5.3, 5.4, 5.6-д зааснаар урамшуулалд 20 000 000 төгрөг, түүний алдангид 10 000 000 төгрөг, нөхөн төлөх зардалд 87,920 төгрөг, албан бичиг хүргүүлсэн шуудангийн зардалд 12,320 төгрөг, нийтдээ 45 100 240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч тал ...байгуулсан өмгөөллийн гэрээний ард  хэдэн төгрөг хүлээж авсан тухайгаа бичдэг байсан. Манайхаас урамшууллын мөнгө заавал өгөх ёсгүй. Манайх хуульд заасны дагуу өмгөөллийн хөлсөө төлсөн. гэж маргасан хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд гэрээний үлдэгдэл төлбөрт 10 000 000 төгрөг, талуудын байгуулсан гэрээний 5.4-т зааснаар алдангийг 5 000 000 төгрөгөөр тооцож, нийт 15 000 000 төгрөгийг, гаргасан зардлын нийт 100 240 төгрөг, нийт 15 100 240 төгрөгийг хангах үндэслэлтэй.

 

Харин талууд дээрх гэрээг дүгнэсэн баримтгүй, түүнчлэн ажлын үр дүнг тооцоогүй зэргээс гэрээгээр тохиролцсон урамшууллыг хэрхэн тооцож, хариуцагчаас урамшуулал болон алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

6.б. Талуудын хооронд байгуулсан 2019.05.31-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу .............. ХХК-д холбогдох 12 671 379.88 төгрөг гаргуулах ............. ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр өмгөөлөгч Ө.А ажилласан байх ба дээрх гэрээний дагуу өмгөөллийн хөлсөнд 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, урамшууллын 1 267 137.99 төгрөг, алданги 633 568.99 төгрөг, нөхөн төлөх зардал 1500 төгрөг, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн шуудангийн зардалд  4400 төгрөг /1320+3080/, нийтдээ 9 406 607 төгрөг нэхэмжилсэн.

 

Харин талуудын байгуулсан гэрээгээр ажлын хөлс тохироогүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиар өмгөөллийн хөлс тохирох боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул өмгөөллийн хөлс болон алдангийн 7 500 000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Харин талуудын байгуулсан гэрээний 5.3-т зааснаар тухайн гэрээний дагуу тодорхой хэмжээгээр үр дүн гарсан гэж үзээд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 671 379,88 төгрөгийн шаардлагаас 10 хувиар тооцож, урамшуулалд 1 267 138 төгрөг, түүний алданги 633 569 төгрөгийг, нийт 1 900 707 төгрөгийг, гаргасан зардлын 4 400 төгрөг, нийт 1 905 107 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

6.в Талуудын хооронд байгуулсан 2019.10.18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу .............. ХХК, .............. ХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний явцад осол гарсан, .............. ХХК-ийн ажилтан нас барсан байх бөгөөд .............. дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгагдаж байсан ослын хэрэгт нэхэмжлэгч тал өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх гэрээг байгуулсан байх ба дээрх гэрээний дагуу өмгөөллийн хөлсөнд 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, 2020 оны 5, 6 сарын нэмэлт хөлс 840 000 төгрөг /420 000+420 000/, нэмэлт хөлсний алданги 420 000 төгрөг, нөхөн төлөх зардалд 4420 төгрөг, албан бичиг хүргүүлсэн   шуудангийн зардал 5060 төгрөг,  нийтдээ 76 269 480  төгрөгийг нэхэмжилсэн.

 

Харин талуудын байгуулсан гэрээгээр ажлын хөлс тохироогүй, нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн үндэслэлээр өмгөөллийн хөлс 50 000 000 төгрөг, алданги 25 000 000 төгрөг, нэмэлт хөлс 840 000 төгрөг, нэмэлт хөлсний алданги 420 000 төгрөг, нийт 76 260 000 төгрөгийг хэрхэн ямар үндэслэлээр тогтоосон нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагч ........... ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй харилцан тохиролцож, гэрээний ерөнхий нөхцөлийн 5-ын 5.1-т харилцан тохиролцсон хөлсийг төлнө гэж заасан ба багагүй үнийн дүн бүхий хөлсийг гэрээнд шууд тусгадаггүй нь эрсдэлээс зайлсхийдэг гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Дээрх шаардлагаас гарсан зардалд 9480 төгрөг /4420+5060/-ийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

6. г Нэхэмжлэгч Ө.Аын  нэхэмжлэлийн 4 дэх шаардлага буюу .............. ТӨХК гэрээний дагуу тендерийн ажилд зарцуулагдсан нэмэлт санхүүжилт 1 700 000 000 төгрөгийг .............. ХХК-д төлөхөөс татгалзсан маргаанд ...2 талын удирдлагуудыг харилцан ойлголцуулж, тохиролцуулж өгсөн 1 500 000 000 төгрөгийг гаргуулахаар тусгайлсан гэрээг шинээр байгуулсанаар төлбөрийг шилжүүлэн авч эхэлсэн гэх үндэслэлээр 10 хувь буюу 150 000 000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд тооцож, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн 135 670 төгрөг, нийтдээ 150 135 670 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Талууд тухайн асуудлын хүрээнд зохигчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулаагүй, .............. ТӨХК гэрээний дагуу шийдвэрлэсэн тендерийн ажилд зарцуулагдсан нэмэлт санхүүжилтийн 10 хувь буюу 150 000 000 төгрөгийг өмгөөлөгч Ө.Ат олгохоор талуудын хооронд тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрөө ...тооцон төлөх ёстой гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Харин дээрх шаардлагаас гарсан зардлын баримтыг үндэслэн нотариатын зардалд 135 670 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

7. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 2019.02.08-ны өдрийн гэрээтэй холбоотой шаардсан 15 100 240 төгрөгийг, 2019.05.31-ний өдрийн гэрээтэй холбоотой шаардсан нийт 1 905 107 төгрөгийг, 2019.10.18-ны өдрийн гэрээтэй холбоотой шаардсан зардалд 9480 төгрөгийг, 4 дэх шаардлагатай холбоотой шаардсан зардал 135 670 төгрөгийг, нийт 16 900 707 төгрөгийг хариуцагч .............. ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид Ө.Ат олгох нь зүйтэй гэж үзэв.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 362 дугаар зүйлийн 362.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .............. ХХК-иас 16 900 707 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ат олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 264 011 290 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 66 594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 242 454 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ