Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/01135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 12

181/ШШ2023/01135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний хөлс 158,049,800 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 602,567,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-дхолбогдуулан 163,349,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 5,300,000 төгрөгөөр багасгаж, 158,049,800 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компани нь М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, урсгал засвар болон их засварыг хариуцан ажиллах үүрэг хүлээн 10 хүний бүрэлдэхүүнтэй Дорноговь аймгийн Хатанбулаг суманд уурхайд очиж байрлан ажилласан бөгөөд гэрээгээр ажлын хөлсийг нэг сард тогтмол 50,000,000 төгрөг байхаар тохирсон.

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-иас гэрээг цуцлах тухай мэдэгдэлгүй шууд цаашид хамтран ажиллах боломжгүй байх тул уурхайгаас бүх ажилчдаа аваад гар гэж шаардсан. Уг шаардлага нь хууль, ёс зүй, гэрээний үүрэг хариуцлага гэх мэт зүйлүүд зөрчиж байгаа учир энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

М ХХК нь М ХХК-д ажиллаж байсан 23 хүнийг манайд ажиллаач гэж санал тавьсан. Сард 50,000,000 төгрөг өгч байхын оронд ажилтныг нь урвуулаад авах юм бол дээрх өртгөө хэмнэх юм байна гэж далд санаа гаргасан. Үүнээс болоод энэ компанитай гэрээ цуцалсан гэж хардахаар байна. Гэрчийн мэдүүлэг болон бусад баримтаас харахаар харагдана. Сар бүрийн төлөх ёстой 50,000,000 төгрөгийн хөлсийг М ХХК нь аваад ажилчдадаа цалинг нь өгөх ёстой. Одоо хүртэл цалингаа аваагүй олон хүн хохирч байна.

Иймд Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг болох сар бүр дутуу төлж төлбөр нийт 158,049,800 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М ХХК нь М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоёр талаас харилцан ярилцаад гэрээг цуцалсан байдаг. Дээрхи гэрээний үүрэгт нийт 230,950,200 төгрөгийг манай компаниас М ХХК-д шилжүүлсэн.

Гэрээний хугацаанд М ХХК нь мэргэжлийн бус хүмүүсийг авчирч, чанарын шаардлага хангахгүй засвар үйлчилгээг хийсэн, гэрээний дагуу бид шаардлага тавихад хүлээн аваагүй. Засаж янзална гэж авч яваад засварлаагүй. Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нь засварлагдаагүй генератораа өөрсдөө очиж авсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Ямар ч ажлын ахиц гаргаагүй. Засварласан генератор нь 1,2 хоноод эвдэрдэг. Буруу захиалга өгч уурхайн үйл ажиллагааг байнга доголдуулж байсан. Мэргэжлийн 2-3 хүн ажиллуулж байсан.

М ХХК нь М ХХК-ийг дэмжиж үр дүн гараагүй байхад нь гэрээний дагуу төлбөрийг олгож байсан. Засвар үйлчилгээ буруу хийж байна, мэргэжлийн хүн ажиллуул гэсэн шаардлага амаар хэлсээр ирсэн. М ХХК нь гэрээний хугацаанд ажлын гүйцэтгэл, тайлан гэж ирүүлж байгаагүй. Гэхдээ бид нар гэрээний дагуу төлбөрийг өгсөн. Ажлын үр дүн гараагүй байхад 230 сая төгрөг төлсөн. Гэрээний дагуу төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлээгүй.

М ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр багаж тоног төхөөрөмжөө татах тухай мейл явуулснаар гэрээ цуцалж байна гэж ойлгосон ба харилцан тохиролцож гэрээ цуцалсан гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М ХХК нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулан 602,567,997 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

М ХХК болон М ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.1-т ... ажлын нийт төлбөр 50,000,000 төгрөг байна гэж заасан байдаг. Бид ажил гүйцэтгэгч талд итгэлцлийн үндсэн дээр нийт 230,950,200 төгрөг шилжүүлсэн.

М ХХК нь 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд ажлын үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангасан байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ хэрэгжих хугацаанд М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбатад гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа шаардаж, сануулж байсан болох нь гэрчүүд болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Мөн гэрээ байгуулсан үеэс эхлэн гэрээний 2.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5, 5.2.8, 5.2.10, 3.3 дахь заалтуудыг зөрчсөн. 2020 оны 7 дугаар сарын 01-ний гэрээ байгуулсан өдрөөс 9 дүгээр сар хүртэл хугацаанд гэрээ ёсоор ажлын төлөвлөгөө гаргаж, тайлангаа ирүүлсэн байдаг. Тэрнээс хойш ажлын гүйцэтгэлийн тайлан өгч байгаагүй, ер нь бол үр дүн гаргаагүй гэж үзэж байна.

Гэрээний үүргээ зөрчиж хамтран ажиллахад хүндрэлтэй болсон бөгөөд М ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-ийн албан мейл хаягт хүсэлт илгээж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уурхайд байсан хүмүүсээ татаж авсан болно.

Тиймээс манай компанийн зүгээс Иргэний хуулийн 350, 355 дугаар зүйл, гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу М ХХК-ийн 17 ширхэг дизель генераторуудаас гүйцэтгэгч талын засварлаж байх хугацаанд ажиллахгүй болсон 6 ширхэг дизель генераторыг хөрөнгийн үнэлгээний компаниар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээ хийлгэхэд КТА5G1400 дизель генератор нь цаашид ашиглах болох ч ихээхэн засвар хийх буюу зарим хэсгийг солих шаардлагатай эд хөрөнгө өнөөгийн үнээр 114,276,000 төгрөг, КТА38G1800 дизель генератор нь үндсэн агрегат ажлын эд ангийг солих зэрэг их засвар шаардлагатай ашиглалтад байсан эд хөрөнгө өнөөгийн үнээр 99,825,000 төгрөг, КТА38G4800 генератор ашиглалтад хэрэглэж болох боловч засвар хийх буюу зарим хэсгийг солих шаардлагатай өнөөгийн үнээр 143,100,000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Нийт 340,200,000 төгрөгийн хохирол учирсан.

М ХХК-ийн засварлаагүй генераторыг манайх мэргэжлийн хүмүүс авч ирээд засварлуулж байсан. Үүний хөлс нь 29,000,000 төгрөг. Генераторыг засварлахдаа 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн З.Тайвантай хөлсөөр ажиллах гэрээг байгуулан уурхай дээр 800 кв-ын дизель генераторын моторт засвар хийх, хэвийн үйл ажиллагааг хангаж хүлээлгэн өгөх гэрээг дуусгавар болсноор ажлын хөлсөнд 15,000,000 төгрөг шилжүүлэхээр тохирсон. Мөн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Шүрэнбаатартай мөн адил ажиллахгүй генераторыг засварлуулахаар ажил гүйцэтгэх гэрээ хийж уурхай дээр 2 генераторыг чанарын өндөр түвшинд сэлгэн засах ажил хийлгэхээр 15,000,000 төгрөгт тохирсон. М ХХК-ийн засаж байгаад эвдсэн генераторыг зассан. Маргаан бүхий гэрээний хугацаанд М ХХК нь уурхай дээр засварлаж байгаа ажиллахгүй болсон дизель генераторуудын компрессорыг засварлана гэж авч яваад буцааж авч ирж өгөөгүй. Манай компани өөрсдийн зардлаар буцаан авч ирсэн зардалд 4,600,000 төгрөг төлж, хохирол учирсан.

Иймд гэрээнээс үүдэлтэй хохирол болох 284,253,997 төгрөг, 29,000,000 төгрөг, 289,314,000 төгрөг, генераторыг буцаан тээвэрлүүлсэн зардал 4,600,000 төгрөг, нийт 602,567,997 төгрөгийг М ХХК-иас гаргуулж, М ХХК-долгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эвдрэл гэмтэл гэж байгаа нь илэрхий ноцтой хохирол, ялимгүй хохирол гэж хувааж үзэх байх. М ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас яаж генератор эвдэрсэн талаар үйл баримтыг гаргаад эвдэрсэнтэй холбоотой БНХАУ эсхүл БНСУ-аас ямар сэлбэг хэрэгсэл авч ирсэн, орлуулж хийгээд хохирол учирсан талаар нарийвчлан тогтоох ёстой.

Давж заалдах шатны шүүхээс М ХХК-иас болж ямар хохирол учирч байгааг тогтоох шаардлагатай гэсэн. Хавтаст хэрэгт байгаа материал болон гэрч нарын мэдүүлгээр Ц.Эрдэнэбаяр, Ц.Батбаяр, н.Цэрэнбат нарыг байрлуулан ажиллуулж байсан талаар тогтоогддог. Давж заалдах шатны шүүхээс үндсэн нэхэмжлэл дээр дүгнэлт хийгээгүй. Хариуцагч талаас үгүйсгэж маргадаггүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд эвдрээд байгаа зүйлийг нэхэмжлэхдээ ийм үйл баримтаас болж эвдэрсэн гэдгийг нотлох ёстой. Бид нар 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажиллахаа больсон. 6 сар өнгөрсөн байна. 7 сарын хугацаанд ажиллахдаа ямар байдлаас болж эвдэрдэг талаар нь зургаар хүртэл гаргаад өгсөн. Зохих журмын дагуу тээвэрлэдэггүй. Экскаватораар генераторыг гинжээр дүүжилж байгаад унагаадаг, өөрсдөө тээвэрлэхдээ буруу тээвэрлэлт хийж газар чирээд явж байгаа зураг нь хүртэл байна. Үүнээс болоод эвдрэл үүсэж байна. Цаашаа генератор ашиглаж байгаа хүмүүс буруу тээвэрлэлт хийж байна. Ажлаа өгснөөс хойш генератор ажилласан. Сүүлд гэрээ хийж зассан байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж 974,700 төгрөг төлсөн баримт, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Э-ын иргэний үнэмлэхний хуулбар, Л.Г, П.Б, Э.Н нарт олгосон итгэмжлэл, Ц.Э-ын Хаан банкны 50226653** тоот дансны хуулга, Монлаа элстэй уурхайн 7, 8 сарын тайлан, 2020 оны 12 дугаар сарын 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 24, 25, 26, 28, 29, 30, 31-ний өдрийн Work order баримт, Мон лаа уурхайн дизель генератор, 2021 оы 01 дүгээр сарын 04, 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 25, 26, 27, 28, 29, 30-ны өдрийн Work order баримт, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хүлээлцэх акт, Өргөмжлөл, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А.Анударьд олгосон итгэмжлэл, Ц.Э-ын А0938 дугаартай сертификат, мэргэжлийн үнэмлэх, Ц.Б-ын А0735 дугаартай сертификат, мэргэжлийн үнэмлэх зэргийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Х.Н, Б.Б нарт олгосон итгэмжлэл, М ХХК, Л.Б нарын байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, М ХХК ажил гүйцэтгэх гэрээний тооцоолол, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 99,493+1,575,800+302,950 төгрөг төлсөн баримт, М ХХК-ийн Хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, М ХХК-ийн Дорноговь аймгийн Онцгой комисст явуулсан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01/00/1120 тоот албан бичиг, М ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 001/00/1238 тоот Тодорхойлолт, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаартай Элстэй уурхайн даргын Комисс томилох тухай тушаал, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Комиссын акт, үзлэгийн тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/001 дугаар Ийст гоби нетворк ХХК-ийн захирлын Ажилд томилох тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/001/370 дугаар Ийст гоби нетворк ХХК-ийн тодорхойлолт, М ХХК-ийн М.Ц цалингийн тооцоо, Энхтайван ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хүснэгт, Тайван ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хүснэгт, М ХХК, З.Т нарын байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, З.Тайваны иргэний үнэмлэхний хуулбар, Тайван ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хүснэгт, М ХХК, Г.Ш нарын байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Г.Ш-н иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Шүрэнбаатар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн хүснэгт, Чунчин FJ технологийн ХХК үнийн санал, Ийст гоби нетворк ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01/00/16 дугаар тодорхойлолт, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №02/28 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, О.Тунгалагт олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01502 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/14724 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2021/20282 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг ирүүлсэн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу гэрч Ц.Б, М.З, Ц.Э нараас гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Б.Б, Н.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан. Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр Ц.Э, Б.Б нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд харилцсан цахим чатад үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-иас гэрээний үүрэгт 158,049,800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 602,567,997 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч М ХХК шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, өмчлөлийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангах, их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд сар бүр 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. М ХХК нь сар бүр төлөх ёстой төлбөрөө дутуу төлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул дутуу төлсөн төлбөр 158,049,800 төгрөгийг М ХХК-иас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд М ХХК нь мэргэжлийн бус хүмүүсийг авчирч, чанарын шаардлага хангахгүй засвар үйлчилгээг хийсэн, тайлангаа ирүүлж байгаагүй. Гэрээний дагуу бид шаардлага тавихад хүлээн аваагүй. Улмаар гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлагдсан. Бид ажлын үр дүн гараагүй ч 230,950,200 төгрөг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М ХХК нь 17 ширхэг генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд ажлын үр дүн нь гэрээнд заасан шаардлагыг хангасан байхаар тохиролцож гэрээ байгуулсан. М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд М ХХК-иас гүйцэтгэгч талын засварлаж байх хугацаанд ажиллахгүй болсон 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлс 573,107,997 төгрөг, 3 ширхэг дизель генераторыг бусдаар засварлуулсны хөлс 29,000,000 төгрөг, Улаанбаатар хотод засварлахаар авч ирсэн 3 ширхэг дизель генераторыг буцаан тээвэрлэсэн хөлс 4,600,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргав. Үүнд: Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. М ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас яаж генератор эвдэрсэн талаар үйл баримт байхгүй. М ХХК өөрсдөө генераторыг буруу тээвэрлэснээс болж эвдрэл гэмтэл гардаг. М ХХК-ийг ажиллахаа болисноос хойш генератор хэвийн ажилласан. Сүүлд гэрээ хийж зассан байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

7. Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь захиалагчийн өмчлөл, эзэмшлийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх, М ХХК нь ажлын хөлсөнд 50,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

 

Зохигчид байгуулсан гэрээгээ Ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээгээр өөрсдийн хүлээх эрх, үүргийг хэрхэн тохиролцсоноос шалтгаалж шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээдэг ба гэрээний зүйл нь огт байхгүй зүйлийн шинээр бүтээн бий болгох буюу ажлын үр дүн байдаг.

 

Үүнээс үзвэл зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахгүй бөгөөд гэрээний гол зүйл нь ажлын үр дүн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд ажиллагч буюу нэхэмжлэгч М ХХК нь захиалагчийн өмчлөл, эзэмшлийн 17 ширхэг дизель генератор, 8 ширхэг компрессорын найдвартай үйл ажиллагааг хангаж, их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх, ажиллуулагч буюу хариуцагч М ХХК нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

 

8. Нэхэмжлэгч М ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч М ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн уурхайд гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн болох нь Монлаа Элстэйн уурхайн 7, 8 дугаар сарын тайлан, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь 1 сарын 50,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх тул гэрээ цуцлагдах хүртэлх 7 сарын хугацаанд ажлын хөлсөнд 350,000,000 /50,000,000х7 сар/ төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

9. Гэрээний 3.3-т Ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих нийт ажил үйлчилгээг бүрэн гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг сар бүр хүлээлгэн өгч, хийсэн ажлын гүйцэтгэлийг тайлагнах бөгөөд захиалагч ажлын үр дүнг хүлээн аваад гүйцэтгэлийг хянаж үзээд сар бүрийн 15-ны өдрийн дотор ажил үйлчилгээний төлбөрийг ажил гүйцэтгэгчийн Хаан банкны 5076858679 тоот дансанд шилжүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч М ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээний үүрэгт 191,950,100 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн хавсралт №1, Ц.Энхсайханы Хаан банк дахь 5022665330 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /1хх, 2-3, 74-92/

 

Хариуцагч М ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч М ХХК-д дээрх гэрээний үүрэгт 230,950,200 төгрөг төлсөн гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Зохигчид 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй боловч гэрээ цуцлагдсан шалтгааныг М ХХК нь хариуцагч М ХХК-иас 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан мэдэгдэлгүйгээр ажилчдыг уурхайгаас гаргасан гэж, М ХХК нь М ХХК-иас гэрээ цуцлах мэйл ирүүлсэн гэж тайлбарласан боловч тухайн мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу гэрээнд харш үйл ажиллагаа явуулсны улмаас гэрээг цуцалсан нь тогтоогдоогүй учраас Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.2.-т заасан үндэслэлээр хөлс шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч М ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 158,049,900 төгрөгийг /350,000,000-191,950,100/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 158,049,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

10. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч М ХХК нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа М ХХК-иас 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлс 573,107,997 төгрөг, 3 ширхэг дизель генераторыг бусдаар засварлуулсны хөлс 29,000,000 төгрөг, Улаанбаатар хотод засварлахаар авч ирсэн 3 ширхэг дизель генераторыг буцаан тээвэрлэсэн хөлс 4,600,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон тул шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд тодорхойлсон шаардлагын хүрээнд сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэв.

 

Хариуцагч М ХХК нь 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлсөнд 573,107,997 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд тухайн 6 ширхэг дизель генераторыг засварлуулаагүй гэж тайлбарласан бөгөөд 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлсийг Атен ХХК-ийн үнэлгээгээр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь, Атен ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн М ХХК-ийн Хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланд М ХХК-ийн эзэмшлийн Cummins нэрийн КТА50 маркын 3 ширхэг, КТА 38 маркын 3 ширхэг бүгд 6 ширхэг дизель хөдөлгүүрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 683,997,000 төгрөг гэж тогтоосон.

 

Түүнчлэн, М ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чунчин FJ технологи ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Үнийн санал гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн боловч тухайн баримт нь Сайн орчуулгын товчооны орчуулга байх бөгөөд хариуцагчаас дээрх баримтын үндсэн эх хувийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй учраас шүүх уг баримтыг үнэлэх боломжгүй байна.

 

Мөн М ХХК нь 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр З.Тайвантай Хөлсөөр ажиллах гэрээ, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Г.Ш-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 ширхэг генераторыг 29,000,000 төгрөгөөр засварлуулсан гэх боловч ямар маркийн дизель генератор засварлуулсан нь тодорхойгүй, бусдаар засварлуулсан гэх 3 ширхэг дизель генератор нь нэхэмжлэгчийн буруугаас болж эвдэрсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Иймд М ХХК-ийн М ХХК-иас 6 ширхэг дизель генераторын тоног төхөөрөмж, засварын хөлс 573,107,997 төгрөг, 3 ширхэг дизель генераторыг бусдаар засварлуулсны хөлс 29,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин хариуцагч М ХХК-ийн зүгээс өөрийн өмчлөлийн 2 ширхэг дизель генераторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт М ХХК-иас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдсон бөгөөд М ХХК-иас дээрх хоёр ширхэг дизель генераторыг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн М ХХК-дөгсөн болох нь тогтоогдсон.

 

М ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Л.Баярсайхантай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан дээрх хоёр ширхэг дизель генераторыг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн уурхай руу буцаан тээвэрлүүлэхэд 4,600,000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан Хөлсөөр ажиллах гэрээ-гээр тогтоогдож байна.

 

Иймд уг зардлыг М ХХК-дучирсан хохиролд тооцож, нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

 

11. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,978,243 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 948,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 88,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 158,049,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэгч М ХХК-иас 4,600,000 төгрөгийг гаргуулан хариуцагч М ХХК-долгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 597,967,997 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 974,700 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,978,243 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 948,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 88,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ