Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/03228

 

 

 

 

 

 

 

 

                              2023        06          26

            101/ШШ2023/03228

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: С.Д /рд:-ын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч:  “Ц” ХХК /рд:/-д холбогдох

 

Газар албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ц.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ,,, захирамжаар Б дүүргийн  хороо ,,,, хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр газар эзэмших эрхийн ,,,, дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлтийн ,,,, дугаар бүртгүүлсэн. Өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч “Ц” ХХК нь миний эзэмшил газар дээр гэр барьж, контейнер байршуулсан байх тул хуулийн дагуу эзэмшдэг газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах, эзэмших боломжгүй боллоо. “Ц” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож гэр контейнерыг зайлуулж газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй, гэр болон контейнерт байсан хүмүүс бид газар чөлөөлөх эсэхийг мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Иймд “Ц” ХХК-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас С.Д миний бие газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул газар дээр байрлах гэр болон контейнерыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

1а. Хурлын товыг хариуцагчид мэдэгдсэн үзээд үргэлжлүүлэх саналтай. Нэхэмжлэгч нь 2015.11.27-нд БЗД-н Засаг даргын захирамжаар ,,, хороонд 700 м.кв талбайтай газар 15 жилээр эзэмших эрх авсан. 2019 онд гэрчилгээг шинэчилсэн. Тэнд цахилгаан татаагүй байсан тул хүлээлттэй байгаад ашиглаагүй. Сүүлийн 2-3 жил очоогүй байж байгаад оны сүүлээр газар дээрээ очиход хариуцагчийн нь Х-2 гэх төсөл явагдаж байсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн газар дээр монгол гэр бариад контейнер тавиад хашаалчихсан байсан. Манаачтай нь уулзахад бид мэдэхгүй гэсэн. Хариуцагчийн үүсгэн байгуулагч Бтай уулзахад бид газрын төлбөрийг өгнө гэсэн боловч шийдээгүй, уулзахгүй болсон. Иймд газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэх гаргасан болно. Газрын тухай хуулийн 27.4-т эрхгүй этгээд эзэмших эрхгүй гэж заасан боловч хариуцагч нь эзэмшээд ашиглаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.             Нэхэмжлэгч нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн: газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх4, 5/, кадастрын зургийн хуулбар /хх4/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ,,, дугаар захирамж, түүний хавсралтын хуулбар /хх6-7/, эргэлтийн цэг хүлээлгэн өгсөн акт /хх10/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр эзэмших эрхтэй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч С.Д нь Баянзүрх дүүрэг, ,,,, хороо, ,,,,, ,,,,,хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын ,,, дугаартай газрыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “Ц” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. /хх17/

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар өнөөдрийн хуралдааны товыг мэдэгдсэн. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Улмаар хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн гэж үзэж түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

4.             Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ,,, дугаар захирамжаар маргаж буй газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгож, улмаар 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг дахин олгожээ. /хх4-7/

 

5.             Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгөний эзэмшигч нь өмчлөгч гэж тооцогдоно.

 

6.             Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарласан бол хариуцагч энэ талаар маргаагүй тул түүнийг эзэмшиж, ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй.

6а. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас шаардах эрхтэй.

 

7.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, ,,,,хороо, ,,,,,, хаягт байрлах 700 м.кв талбайтай, нэгж талбарын ,,, дугаартай, 1-Х-,,,, ,,,, 2-Х-,,,, ,,,,, 3-Х-,,,, ,,,,, 4-Х-,,,,, ,,, координаттай газрыг хариуцагч “Ц” ХХК-ийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлсүгэй.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Давгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.Г