Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 182/шш2023/00139

 

2023  01 05 182/ШШ2023/00139

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, Ч.Даваасүрэн, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НЗД,

Хариуцагч: НГЗБА-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч ЗДГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч НЗД, НГЗБАнд холбогдуулан гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч М.Э миний бие НЗДын  оны  дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар  м.кв газар эзэмших эрхтэй болж уг газар дээрээ орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, Инженер хайгуулын ажлыг  оны 02 дугаар сарын -ний өдрийн  дугаартай Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ-гээр ЖУХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, Барилгын зураг төслийг оны  дугаар сарын -ны өдрийн Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ-гээр АК ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 138,076,521 төгрөг, уг газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг тус тус төлсөн.

 

1.2.Барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд НЗДын  оны  дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүсэн гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар газар эзэмших эрх олгосон НЗДын  оны  дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжийн М.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Миний бие уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр НЗД анхнаасаа олгох ёсгүй газрыг хууль зөрчиж, нэхэмжлэгчид олгосон бөгөөд хууль зөрчиж газар олгосон захирамжаа хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнээд нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнэд төлсөн мөнгөө иргэний журмаар буцаан шаардах эрх нь нээлттэй гэж дүгнэсэн.

1.3.Хариуцагч НЗДас хууль зөрчиж надад анх газар олгосон болохыг миний бие мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан ба хууль зөрчиж газар олгосон болохыг шүүхийн журмаар тогтоосон байгаа бөгөөд ийнхүү хууль зөрчиж газар олгосон шийдвэр гаргасны улмаас иргэн надад Инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, Барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөгийн гэм хорын хохирол учраад байгаа тул уг гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөн үндэслэлгүйгээр газрын дуудлага худалдааны үнэд  оны дугаар сарын -ны өдөр Нийслэлийн Газрын албаны Улаанбаатар хотын банкинд дахь  тоот дансанд төлсөн 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

1.4.Xариуцагч нараас анхнаасаа надад газар олгосон захирамж гаргаагүй бол дээрх зардлууд гарах учиргүй байсан бөгөөд иргэн миний нэгэнт эрх бүхий төрийн албан тушаалтан болох НЗД газар олгосон захирамж гаргасан, НГЗБАнаас Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байхад түүнд итгэн хөрөнгө гаргаж, хайгуулын ажил, барилгын зураг төсөл зохиох ажлуудыг хийлгэсэн билээ. Гэтэл нэгэнт миний бие зардал гарган хөрөнгө оруулалт хийсэн байхад өмнө нь гаргасан шийдвэрээ цуцалсанаас надад гэм хор учраад байгаа бөгөөд надад олгосон газар нь олгогдох ёсгүй газар байсан гэж хариуцагч болон шүүхээс дүгнэж байгаа тул өөрт гэм хороо шүүхийн журмаар нэхэмжилж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нараас инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, Барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөг, үндэслэлгүйгээр газрын дуудлага үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч М.Эгийн гаргасан НЗДас гэм хорын хохиролд төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

Иргэн М.Эд НЗДын  оны дугаар захирамжаар дүүрэгт эзэмшүүлсэн  м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрсөн.

М.Эд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулж учирсан хохирол 148,076,521 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

НЗДын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийг бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1.Нэхэмжлэгч М.Эгийн гаргасан НГЗБАнаас гэм хорын хохиролд нийт 183,076,521 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг манай байгууллага хариуцан зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдааны үнэ төсөвт төвлөрдөг болно. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.Улаанбаатар хотын банкны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн баримт /хх5/

4.2.Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №06 /хх6-8/

4.3.Инженер хайгуулын ажил гүйцэтгэхх аж ахуйн гэрээ /хх9/

4.4.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тогтоол /хх10-12/

4.5.АК ХХК-ийн Кассын орлогын ордер /хх44-45/

4.6.Улаанбаатар хот, хорооны нутагт барих иргэн М.Эгийн  айлын орон сууцны барилгад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт /эх хувиар 1 хавтас/

5.Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

6.Иргэдийн төлөөлөгч О.А нь Дуудлага худалдааны мөнгийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үлдсэн хохирлыг нотлох нотолгоо бүрэн байвал олгох нь зүйтэй боловч нотолгоо бүрэн бус байгаа тул үлдсэн мөнгийг олгох боломжгүй гэх дүгнэлт гаргажээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Хариуцагч НЗД, НГЗБАнд холбогдох гэм хорын хохирол 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Эгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч М.Э нь НЗД нь анхнаасаа газар олгосон захирамж гаргаагүй бол надаас зардлууд гарах учиргүй байсан бөгөөд нэгэнт эрх бүхий төрийн албан тушаалтан болох НЗД газар олгосон захирамж гаргасан, НГЗБАнаас Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байхад түүнд итгэн хөрөнгө гаргаж, хайгуулын ажил, барилгын зураг төсөл зохиох ажлуудыг хийлгэсэн бөгөөд нэгэнт гаргасан шийдвэрээ цуцалсанаас надад гэм хор учраад байна. Надад олгосон газар нь олгогдох ёсгүй газар байсан гэж хариуцагч болон шүүхээс дүгнэж байгаа тул өөрт учирсан гэм хороо шүүхийн журмаар нэхэмжилж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэргийн шүүх дээр хайгуул, зураг төслийн төлбөрийн асуудал яригдаагүй тул энэхүү зардал гарсанд гэм буруу байхгүй. 10,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхгүй тул бодитоор хохироогүй гэж үзэж байна гэж тайлбарласан.

4. Хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газрын дуудлага худалдааны төлбөр нь улсын төсөвт төвлөрдөг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. М.Э нь НЗДын  оны дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар  м.кв газар эзэмших эрхтэй болсон гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч хэн аль нь үгүйсгээгүй, маргаагүй болно.

5.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчид газар эзэмших эрх анхнаасаа хууль ёсоор үүсээгүй, захиргааны байгууллага өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон гэх агуулгаар М.Эд олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон НЗДын шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хх11-12/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба дээрх шүүхийн шийдвэрээр НЗДыг анхнаасаа олгох ёсгүй газрыг М.Эд олгосон болохыг тогтоосон байх тул гэм буруугийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин дээрх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол нь үндэслэлтэй эсэх, уг хохирол нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

5.3.Нэхэмжлэгч М.Эгээс  оны  дугаар сарын -ны өдөр дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөгийг Улаанбаатар хотын банкаар дамжуулан Нийслэлийн Газрын албаны тоот дансанд төлж, дүгээр хороонд орон сууц барихаар төлөвлөж, АК ХХК-тай  оны  дугаар сарын -ны өдөр  дугаартай Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ байгуулж, ажлын хөлсийг 115,000,000 төгрөгөөр тохирч, гэрээ байгуулагдмагц 34,500,000 төгрөг, эскиз хийгдэхэд 34,500,000 төгрөг, эцсийн шатны ажил хүлээлцэж, актад гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар 46,000,000 төгрөгийг М.Э нь АК ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх5-8/

Уг гэрээний дагуу М.Эгээс оны  дугаар сарын -ний өдөр 34,500,000 төгрөг,  оны  дүгээр сарын -ны өдөр 34,500,000 төгрөг,  онны  дугаар сард 46,000,000 төгрөгийг АКХХК-д төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, АКХХК-ийн Кассын орлогын ордероор тогтоогдож байна. /хх44-45/

 

Улмаар М.Э нь ЖУХХК-тай харилцан тохиролцож, Инженер хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн  дугаартай гэрээг  онд байгуулсан байх ба уг гэрээний төлбөрийг 10,000,000 төгрөгөөр тохирчээ. /хх9/

 

Гэвч дээрх гэрээний дагуу 10,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, дээрх төлбөрийг төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдоогүй.

 

5.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан ба нэхэмжлэгч М.Э нь НЗДын хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

 Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн М.Эд дуудлага худалдааны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, АКХХК-тай  оны  дугаар сарын -ны өдөр байгуулсан Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээний ажлын хөлсөнд төлсөн 115,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэж, уг хохирлыг НЗДас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр газрын дуудлага худалдааны үнэд 35,500,000 төгрөг төлсөн баримт байгаа боловч нэхэмжлэгч 35,000,000 төгрөг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Мөн хариуцагч талаас уг төлбөрийг төсвийн орлогод орсон гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч НЗДын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид уг хохирол учирсан байх тул НЗДас гаргуулах үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин гэрээ байгуулсан боловч төлбөр төлсөн эсэх нотлох баримт байхгүй, мөн үндэслэлгүй нэхэмжилсэн нийт 33,076,521 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

5.5.НГЗБАнд холбогдуулан газрын дуудлага худалдааны үнэд төлсөн 35,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч тус байгууллагыг хариуцагчаар татсан боловч НГЗБАны гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байна. Иймд тус байгууллагад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6.Иргэдийн төлөөлөгч О.А-ийн гаргасан Дуудлага худалдааны мөнгийг олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй үлдсэн хохирлыг нотлох нотолгоо бүрэн байвал олгох нь зүйтэй боловч нотолгоо бүрэн бус байгаа тул үлдсэн мөнгийг олгох боломжгүй гэх дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, НЗДас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар НЗДас 150,000,000 төгрөг гаргуулж, М.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,076,521 төгрөг гаргуулах шаардлага болон НГЗБАнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,073,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗДас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж, М.Эд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН

 У.САЙНБИЛЭГ