Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 182/шш2023/00531

 

2023 01 26                               182/ШШ2023/00531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.У

Нэхэмжлэгч: Т.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГБ ХХКхолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч З.У, Т.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч Г.Ч, С.Я

Хариуцагч ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.У, Т.Д нар ГБ ХХК-д холбогдуулан улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. З.У нь ГБ ХХК-тай оны дугаар сарын өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 670,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн  хувийн хүүтэй,  сарын хугацаатай зээлсэн. Мөн оны дугаар сарын өдөр тоот барьцааны гэрээ байгуулж тоот арлын дугаартай, тоот улсын дугаартай маркийн цагаан өнгийн автомашиныг, түүнчлэн мөн өдөр тоот барьцааны гэрээ байгуулж, тоот арлын дугаартай, тоот улсын дугаартай, маркийн хар өнгийн автомашиныг тус тус барьцаалсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын зүгээс ГБ ХХК-тай автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ, эсхүл фидуцийн гэрээ байгуулаагүй бөгөөд ГБ ХХК-ийн өмчлөлд автомашины бүртгэлийг шилжүүлэх тухай тохиролцоо хийгээгүй, ГБ ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн байсныг ч мэдээгүй юм. Гэтэл оны дүгээр сарын өдөр ГБ ХХК-нд зээлээ төлж барагдуулж, улмаар оны дүгээр сарын өдрийн тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийг хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр Автотээврийн улсын бүртгэлийн төвд хандтал уг тээврийн хэрэгслүүд нь ГБ ХХК-ийн нэр дээр байгаа учир албан бичгийг солиулж, огноог засах, ГБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж авчрах шаардлага тавьсан.

1.2.ГБ ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтантай холбогдож, дээрх шаардлагын дагуу баримт бичгийг гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөхөөс татгалзаж, бичиг хийж өгөх боломжгүй гэсэн. ГБ ХХК-тай Барьцааны гэрээ байгуулсан болохоос өмчлөл шилжүүлэх гэрээ, хэлцэл байгуулаагүй. Түүнчлэн нэгэнтээ зээлийн төлөлтийг хийж барагдуулсан байхад ГБ ХХК-ийн зүгээс дээрх хөрөнгүүдийг өгөхгүй, шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

ГБнь хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхийг олж аваагүй, Голомт банкны зүгээс эдгээр тээврийн хэрэгслийг шударгаар олж аваагүй байх тул тус тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчид нь З.У болон Т.Д нар юм.

1.3.Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх байдлаар барьцааны эрх үүсдэг. Өмчлөх эрхийг шилжүүлж байж цахим мэдээллийн санд бүртгүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

 

Түүнчлэн үндсэн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болдог. Хавтаст хэргийн 23, 27 дугаар талд авагдсан 2020.09.04-ний өдрийн 01 тоот Зээл төлж барагдуулсан тухай акт, 09/5876 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоот болон бусад баримтуудаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

Иймд улсын дугаартай тоот арлын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр З.Уыг, улсын дугаартай тоот арлын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Дг тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч ГБ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.З.У нь  оны сарын өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн  оны сарын өдөр тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Зээлийн гэрээний биелэлт хангагдаагүй, өрийн үлдэгдэлтэй, уг барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэг хангадаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Автомашины бүртгэл нь Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох журам, оны дугаар сарын өдрийн Зам тээврийн яамны сайдын 59 дүгээр тушаал, оны дүгээр сарын өдрийн дугаар тушаал гэх зэргээр зохицуулагдаж байсан бөгөөд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, өмчлөгчдийн зөвшөөрсний дагуу 2 автомашиныг ГБ ХХК өмчлөлдөө бүртгүүлсэн. Барьцаалагч өөрөө өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй.

2.2.Зээл төлж барагдуулсан тухай акт нь оны дүгээр сарын өдрийнх байдаг. Дансны хуулгаас үзэхэд тус 60,000,000 төгрөг нь  оны дүгээр сарын өдрийн гүйлгээгээр хийгдсэн байдаг. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр манай нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нар төлбөрийн үлдэгдэлтэй. Өр төлбөрөө хаалгаагүй. Зээлдэгч нь оны дугаар сарын өдөр манайд гаргасан Хөдлөх хөрөнгийг бид зарж борлуулах гэж байна. Зараад хүндээ өгчихсөн чинь та нар бидний өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй бол яах юм бэ? баталгаа болгож албан бичиг бичиж өгнө үү гэх хүсэлтийн дагуу гаргасан акт. оны сарын өдөр, оны дугаар сарын өдрүүдийн талуудын уулзалтын тэмдэглэлүүд байдаг. Тус уулзалтын тэмдэглэлээс үзэхэд 60,000,000 төгрөг болон үлдэгдэл төлбөрийг хэрхэн гүйцэтгэх бэ? гэхэд газраа зарна, бэлэн 6,000 евро төлнө, кредит картын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлнэ гэдэг. Голомт банкны зүгээс төлбөр төлөгдөхөөс өмнө авто тээврийг чинь шийдээд баримт үйлдээд өгье гэсэн болохоос биш, энэ баримтыг үйлдсэнээр тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн зүйл биш юм. Тиймээс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул барьцаанаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч ГБ ХХК нэхэмжлэгч З.У, Т.Д нарт холбогдуулан тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

3.1.З.У нь  оны дугаар сарын өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээлийг жилийн хувийн хүүтэй  сарын хугацаатай зээл авсан. Мөн оны дугаар сарын өдөр тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг бэлэн хүү хувь, бэлэн бус хүү хувийн хүүтэй, сарын хугацаатай зээл авсан. ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т.Дгийн өмчлөлийн хороонд байршилтай, үйлчилгээ, конторын зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэзар, улсын дугаартай тоот арлын дугаартай, маркийн З.Унрамын өмчлөлтай, тээврийн хэрэгсэл, улсын дугаартай тоот арлын дугаартай, маркийн, Т.Дгийн өмчлөдийн тээврийн хэрэгсэл, ГК ХХК болон ЭҮ ХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэргийг барьцаалсан.

З.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, оны сарын өдрийн байдлаар дугаарын гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 208,176,104.47 төгрөг, хүү 139,316,703.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,848,918.66 төгрөг, нийт 370,341,727.09 төгрөг, гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7,691,861.99 төгрөг, хүү 8,105,131.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,978,60.58 төгрөг, нийт 22,775,604.40 төгрөг, 2 гэрээний нийт дүн 393,117,331.49 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд З.Уаас тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.48 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү.

ГБ ХХК-ийн зүгээс З.Уд  оны дүгээр сарын дотор зээлийн өр төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд 50,000,000 төгрөгийг чөлөөлөхөөс татгалзах зүйлгүй гэж мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдлийг оны дүгээр сарын өдөр буюу уулзалт хийсэн өдрөө хүргүүлсэн ба тухайн уулзалтаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байсан бол мэдэгдэл хүргүүлэхгүй байх байсан. Акт нь З.Уын хүсэлтээр гаргасан албан бичиг байгаа юм. Манай зүгээс та авто машинаа зарж борлуулж байгаа бол үндсэн үүргүүдээ биелүүлээрэй гэдэг шаардлагыг тавьж акт гаргаж өгсөн.

ГБ ХХК-иас хүргүүлсэн мэдэгдэлд зээлийн үлдэгдэл нийт 387,459,973.20 төгрөг байна. Зээлийн өр төлбөрийг оны дүгээр сарын өдрийн дотор төлж барагдуулна уу гэсэн байдаг. Тиймээс 60,000,000 төгрөг төлөөд зээлийн харилцаа дууссан зүйл байхгүй. оны дугаар сарын өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзэхэд зээлдэгч нь машинаа 60,000,000 төгрөгт,  га газрыг 170,000,000 төгрөгт, 6.000 Евро буюу 140,000,000 төгрөгөөр зээлийг хаана гэж уулзалтаар тохиролцсон байдаг.

Акт нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг илтгэхгүй. Энэ нь оны дугаар сарын өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу баталгаа болгож гаргаж өгсөн баримт. Тиймээс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

4.1.З.У  оны  дугаар сарын өдөр 670,000,000 төгрөгийг  сарын хугацаатай зээлсэн бөгөөд энэ төлбөрийг оны дүгээр сарын өдөр төлж дууссан. ГБ ХХК-ийн холбогдох этгээдүүд нийт 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхөөр уулзалт хийсэн. Энэ саналыг З.Уын зүгээс хүлээн зөвшөөрч  оны сарын өдөр 60,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг баримтжуулж ний өдөр  тоот Зээл төлж барагдуулсан тухай акт, тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоотыг З.Уд гаргаж өгсөн.

60,000,000 төгрөгийг төлж зээлийг бүхэлд нь хаасан дүнгийн хэмжээний хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2 дахь заалтын дагуу зээлийн тооцооллыг хуульд нийцүүлэн бодож гаргасан дүн байдаг. Гэрээний 3 сарын хугацаа дууссан өдрөөс хойшхи хугацааны төлөлтийг дээрх заалтын дагуу үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцоолол хийгдсэн. Ингээд тооцоолж үзээд 60,000,000 төгрөг төлсний үндсэн дээр зээлийн харилцааг дуусгавар болгохоор талууд акт үйлдсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь зохицуулалттай нийцэж байгаа юм.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалт, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараар гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлж байгаа төлөлтүүдийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой.

оны дүгээр сарын өдрийн  тоот зээл төлж барагдуулсан тухай актад үүнээс хойш төлөгдөх үндсэн зээл болон хүүгийн талаар дурдаагүй байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар тус зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж байгаа юм. Үүнийг оны дүгээр сарын өдрийн Голомт банкны тоот Авто тээврийн үндэсний төвд бичсэн Барьцаа чөлөөлүүлэх тухай албан тоотоор баталгаажуулж өгч байна. Үүнд: тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн тул дээрх барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна гэсэн байна.

Дээр дурдсан акт албан бичгүүдээр тоот зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдэг нь хангалттай нотлогдож байна.

4.2. З.У-тай н.Э гэдэг хүн зээлийн үлдэгдлийг 50, 50 хувиар нь хувааж төлөхөөр болсон бол З.Уын зүгээс өөрийн төлөх ёстой төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэж үзэж байна.

4.3. тоот кредит картын гэрээний үүрэгт 22,775,604.40 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт З.Уын имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тус тэмдэглэлд Голомт банкны онд З.Уд хүргүүлсэн албан захиа бий. Амжилтгүй гүйлгээний алдааны улмаас миний гүйлгээний мөнгө нэмэгдээд байна. Үүнийг засч өгнө үү, мөнгийг аваагүй байхад танай байгууллага мөнгө нэмээд байна гэдэг талаар Голомт банканд хандаж байсан. Албан захидлаар хариу ирүүлээд байгаа нь ГБ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа нь харагдаж байна. Гэтэл ГБнь энэ нөхцөл байдлаа засварлаж өгөөгүй байж өнөөдрийг хүртэл хугацаанд кредит картдаа хүү тооцчихсон. З.Уын зүгээс 7,692,161,99 төгрөгөөс 3 удаагийн 1,000,000 төгрөг буюу 3,000,000 төгрөгийг аваагүй. Энэ алдаатай гүйлгээний улмаас 5,000,000 төгрөгөөс хэтэрсэн нөхцөл байдал үүссэн. Алдаатай гүйлгээний асуудлыг З.У хариуцахгүй. Системийн алдаатай холбоотой үйлдлийг ГБ өөрсдөө хариуцах ёстой. Нэгэнт үүнийг шалгаад алдаатай гүйлгээний улмаас З.Уын кредит картад 3,000,000 төгрөгийн гүйлгээ гарсан гэдэг нь бичилт хийгдэж, зээл бодогдож байгаа бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээл олгоогүй байж, зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс уг 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Мөн 500 доллараар 2 удаагийн гүйлгээ гарахад З.У мөнгө аваагүй. Тухайн үед Голомт банкны системийн алдаанаас болоод үүссэн нөхцөл байдал юм. Тиймээс З.Уын зүгээс 3,000,000 төгрөг буюу 1000 доллар болох нийт 5,000,000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Системийн алдаагаа засаад өгчих юм бол би кредит картын төлбөрөө шударгаар төлөөд кредит картын өр төлбөрийн асуудлаа дуусгая гэхээр ГБ системийн алдаагаа засварлаж өгөхгүй байж, хүү тооцоод байсан учир З.Уын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн хууль бусаар бодогдсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:

5.1.Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1-р хх6-11/

5.2. оны дугаар сарын өдрийн Зээлийн гэрээ, оны дугаар сарын өдрийн Барьцааны гэрээ /1-р хх14-17, 20/

5.3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх18, 21/,

5.4.Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх19, 22/,

5.5. өдрийн тоот зээл төлж барагдуулсан тухай акт /1-р хх23/,

5.6.З.Уын ГБ ХХК-нд гаргасан хүсэлт /1-р хх 24-26/,

5.7.ГБ ХХК-ийн өдрийн тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг /1-р хх27/,

5.8.Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, итгэмжлэл /1-р хх28-30/,

5.9. өдрийн тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг /1-р хх121-122/,

5.10.З.Уын имэйл хаягаас ГБ ХХК-тай харилцсан тухай цахим захидал /1-р хх142-144/,

5.11. өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээ /1-р хх 209-211/,

5.12.2019.09.07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ /1-р хх 202-203/, өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.

6. Хариуцагч талаас дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд:

6.1. өдрийн дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, өдрийн дугаартай Барьцааны гэрээ, улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх 59-65/,

 

6.2.ГБ ХХК-ийн өдрийн тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх68/

6.3. өдрийн дугаартай Кредит картын гэрээ, өдрийн дугаартай Ипотекийн гэрээ, өдрийн дугаартай Барьцааны гэрээ, өдрийн дугаартай Батлан даалтын гэрээ, өдрийн дугаартай Батлан даалтын гэрээ, өдрийн дугаартай Батлан даалтын гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хх76-91/,

6.4. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /1-р хх 93/,

6.5.Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн картны тооцооллын хүснэгт, Дансны хуулга /1-р хх 94-99, 152-157, 168-174/,

6.6.З.Уын өдрийн ГБ-ны тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, 2020.08.28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, ГБ ХХК-ийн өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх 74-76/ зэрэг баримтыг өгсөн.

7. Шүүхээс талуудын хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

7.1. өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх161-164, 192-199/,

7.2. ГК ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, өдрийн Т.Дгээс З.Уд олгосон итгэмжлэл /2-р хх22-24/

7.3. өдрийн тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх 48-61/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ГБ ХХК-д холбогдох улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч З.У, Т.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

сөрөг нэхэмжлэлийн шаардлага тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас 229,120,084.52 төгрөгийн шаардлагыг хангаж, 163,997,247 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, дугаартай Ипотекийн гэрээ, дугаартай Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нар нь шаардлагын үндэслэлээ барьцааны гэрээгээр барьцаалсан 2 автомашиныг ГБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо хийгдээгүй, худалдах худалдан авах, фидуцийн гэрээ зэрэг аливаа хэлбэрээр өмчлөлд шилжүүлэх гэрээ хийгдээгүй байхад ГБ ХХК автомашинуудыг үндэслэлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3. Хариуцагч ГБ ХХК нь барьцаалагч өөрөө өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй, өмчлөгч өөрөө банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн, тухайн үед үйлчилж байсан сайдын тушаал, автотээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох журмын дагуу барьцааны эрхээ баталгаажуулах үүднээс өмчлөгчөөр бүртгүүлсэн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч З.Уыг Зээлийн гэрээ болон Кредит картын зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж шаардах эрхээ тодорхойлжээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч З.У нь  оны дугаар сарын өдөр ГБ ХХК-тай дугаартай зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 3 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.Уын өмчлөлийн улсын дугаартай, маркийн автомашин, Т.Дгийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн автомашин, дугаар хороонд байрлах, м.кв талбайтай, нэг талбарын дугаартай, орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, ГК ХХК болон ЭҮ ХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэргийг тус тус ГБ ХХК-д барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна. /1-р хх 79-86/

 

4.2. З.У нь ГБ ХХК-тай оны дугаар сарын өдөр дугаартай Кредит картын гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, сарын бэлэн бус 2 хувийн хүүтэй, бэлэн 3,5 хувийн хүүтэй байхаар тохирч, Кредит карт эзэмших болсон байна.

4.3.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.3.1.Нэхэмжлэгч З.У нь улсын дугаартай, маркийн автомашины өмчлөгчөөр оны дугаар сарын өдөр, Т.Д нь  улсын дугаартай, маркийн автомашины өмчлөгчөөр оны дүгээр сарын өдөр тус тус бүртгүүлсэн байх ба ГБ ХХК нь дээрх тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр  оны дугаар сарын өдөр бүртгүүлсэн, автомашинуудын өмчлөгч нь З.У, Т.Д нар байсан талаар зохигч маргаагүй. /хх18-19, 21-22/

4.3.2. дугаартай Барьцааны гэрээгээр дээрх авто машинуудыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан байх бөгөөд харин уг гэрээгээр ГБ ХХК-ийн өмчлөлд автомашинуудыг шилжүүлэхээр тохиролцоогүй, өмчлөлд нь шилжүүлэх агуулгагүй байна.

Гэтэл ГБ ХХК нь дээрх барьцааны гэрээг үндэслэн автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ГБ ХХК-иас Автотээврийн үндэсний төвд явуулсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай оны дугаар сарын өдрийн 11/48, 11/47 дугаартай албан бичиг, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт зэрэг баримтаар нотлогдож байна. /1-р хх28-29, 121-122/

Иймд дээрх дугаартай барьцааны гэрээ болон өөр бусад хэлцэл, хуулийн дагуу ГБ ХХК-д тээврийн хэрэгслүүдийг өмчлөх эрх үүсээгүй байхад өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул  улсын дугаартай, маркийн автомашины өмчлөгч нь З.У, улсын дугаартай, маркийн автомашины өмчлөгч нь Т.Д болохыг тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.4.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

4.4.1.Хариуцагч ГБ ХХК нь З.Уд холбогдуулж тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.4.2. З.У нь ГБ ХХК-тай байгуулсан оны дугаар сарын өдрийн дугаартай зээлийн гэрээгээр 670,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба энэхүү тайлбар нь ГБ ХХК-ийн оны дүгээр сарын өдрийн дугаартай албан бичгээр нотлогдоно гэж тайлбарласан.

 

Дээрх албан бичигт ... тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн тул барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийг барьцаанаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна гэжээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр  оны дүгээр сарын өдрийн байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 142,000,000 төгрөг, зээлийн хүү 155,959,038.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 28,597,071.78 төгрөг, нийт 326,556,110.75 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гэжээ. /1-р хх27, 2-р хх 49/

Дээрх дүгнэлтээс үзэхэд тоот зээлийн төлбөрийг төлж дуусгасан нь ГБ ХХК-ийн албан бичгээр нотлогдоно гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэхээр байна. Хэдийгээр ГБ ХХК-иас зээлийн үүрэг гүйцэтгэгдсэн гэх агуулга бүхий албан бичиг Авто тээврийн үндэсний төвд хүргэгдсэн боловч хариуцагч тал энэхүү албан бичгийг З.Уын хүсэлтийн дагуу өгсөн, зээлийн төлбөрийг шаардаж байсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбараа нотлохоор ГБ ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн, мөн шинжээчийн дүгнэлтээр өрийн үлдэгдэлтэй гэсэн зэргээс дүгнэхэд зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх 68, 2-р хх 76/

4.4.3.Шинжээчийн дүгнэлтээр  оны дүгээр сарын өдрийн байдлаар үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 82,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 179,379,948.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өрийн үлдэгдэл 33,281,253.70 төгрөг, нийт 294,661,202.26 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэсэн. /2-р хх 49-50/

ГБ ХХК, З.У, Т.Эрдэнэбулган нар  оны дугаар сарын өдөр уулзсан Уулзалтын тэмдэглэлээр өрийн үлдэгдлийг оны дугаар сарын өдрийн байдлаар тооцоход үндсэн зээл 483,765,704.11 төгрөг, хүү 78,169,010.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,028,168.47 төгрөг, нийт 574,962,883.36 төгрөг байснаас үндсэн зээлийн өрийг хувааж хариуцахаар тохирсон байна. /2-р хх 83/

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ.

гэж заасны дагуу батлан даагч Т.Э нь өрийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

гэж, 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. гэж тус тус заасан.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар үндсэн зээлийн үлдэгдэл 82,000,000 төгрөг байх тул үүнийг тэнцүү хэмжээгээр З.У, Т.Э нар хариуцах нь зүйтэй. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс З.Уыг чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 212,661,202.26 төгрөгийг З.Уаас гаргуулж, ГБ ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 157,680,524.83 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхив.

4.4.4.Барьцаа хөрөнгө болох 2 тээврийн хэрэгслийг ГБ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/5876 дугаартай албан бичгээр тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн тул барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийг барьцаанаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна гэснээс үзэхэд  улсын дугаартай, маркийн автомашин, улсын дугаартай, маркийн автомашины барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3.-т зааснаар барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн бол барьцааны эрх дуусгавар болох тул дээрх тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхив.

Харин З.У нь зээлийн гэрээний үүргийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох  оны дугаар сарын өдрийн дугаартай Ипотекийн гэрээнд заасан хөрөнгө болох дугаар хороонд байрлах, 525 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, оны  дугаар сарын өдрийн дугаартай Барьцааны гэрээний зүйл болох ГК ХХК болон ЭҮ ХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах нь зүйтэй.

4.4.5. оны дугаар сарын ний өдрийн дугаартай Кредит картын гэрээгээр З.У нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаатай, сарын бэлэн бус хүү 2 хувь, бэлэн хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /1-р хх 76-78/

Нэхэмжлэгч З.У нь 7,692,161,99 төгрөгөөс 3 удаагийн 1,000,000 төгрөг буюу 3,000,000 төгрөгийг аваагүй. Энэ алдаатай гүйлгээний улмаас 5,000,000 төгрөгөөс хэтэрсэн нөхцөл байдал үүссэн. Алдаатай гүйлгээний асуудлыг хариуцахгүй. Системийн алдаатай холбоотой үйлдлийг ГБ өөрсдөө хариуцах ёстой. гэж энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

Гэтэл энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл ГБ ХХК-иас З.Уд ирүүлсэн мэйлээс үзэхэд амжилгүй гүйлгээний алдааны улмаас 1201013690 тоот данснаас мөнгө хасагдаагүй, картын үлдэгдлийг нэмэгдүүлсэн гэх боловч зээлийн дансны хуулгаас үзэхэд З.У нь 3,000,000 төгрөгийг аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1-р хх 95-98, 192-199/

Иймд Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн З.Уаас ЗГ/330800734 тоот Кредит картын үндсэн зээлийн үлдэгдэл 7,925,571.94 төгрөг, хүү 7,881,636.66 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 651,673.66 төгрөг, нийт 16,458,882.26 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж, энэхүү шаардлагаас 6,316,722.14 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхив.

4.4.6.Дээрхийг дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 229,120,084.52 төгрөг /212,661,202.26 + 16,458,882.26/-ийг З.Уаас гаргуулж, ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 163,997,247 төгрөгийг /157,680,524.83 + 6,316,722.14/ хангахгүй орхиж, 212,661,202.26 төгрөгийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 525 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, ГК ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,300 төгрөг, ГБ ХХК-иас төлсөн 2,492,086.66 /1,950,270.39+331,216.27+70,200+70,200+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 753,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, 229,120,084.52 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 1,303,550 төгрөг, барьцаа хөрөнгөөр үргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, нийт 1,443,950 төгрөгийг нэхэмжлэгч З.Уаас гаргуулж, ГБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

6.Шинжээчийн хөлс 1,042,322.97 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч З.У, хариуцагч ГБ ХХК-д тэнцүү хувааж хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар улсын дугаартай, тоот арлын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр З.Уыг, улсын дугаартай, тоот арлын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Т.Дг тус тус тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг З.У, Т.Д нарт буцаан шилжүүлэхийг ГБ ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд З.Уаас нийт 229,120,084.52 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 163,997,247 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэг болох 212,661,202.26 төгрөгийг З.У нь төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 525 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, ГК ХХК болон ЭҮ ХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.У, Т.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,300 төгрөг, хариуцагч ГБ ХХК-иас төлсөн 2,492,086.66 /1,950,270.39+331,216.27+70,200+70,200+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГБ ХХК-иас 753,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.У, Т.Д нарт, нэхэмжлэгч З.Уаас 1,443,950 төгрөгийг гаргуулж, ГБ ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн хөлс 1,042,322.97 төгрөгийн 521,161.4 төгрөгийг нэхэмжлэгч З.Уаас, 521,161.4 төгрөгийг хариуцагч ГБ ХХК-иас тус тус гаргуулж, шинжээч М.М-д /Хаан банк 5007701128 тоот данс/ олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ