Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02023

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02023

 

 

,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02518 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох, 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331,49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 00-07 УБВ тоот улсын дугаартай, WBALM31010E200788 тоот арлын дугаартай, ВМW Z-40 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,ыг тогтоож, тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар,

1.б. 92-18 УНН тоот улсын дугаартай, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, LEXUS LХ570 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,г тогтоож, тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгахаар шаарджээ.

 

,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 670,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлсэн.

,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГ3305111907-1 тоот барьцааны гэрээг байгуулж, WBALM31010E200788 тоот арлын дугаартай 00-07 УБВ тоот улсын дугаартай, ВМW Z-40 маркийн цагаан өнгийн автомашиныг барьцаалсан.

Түүнчлэн, ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГ3305111907-2 тоот барьцааны гэрээ байгуулж, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП тоот улсын дугаартай, LХ570 маркийн хар өнгийн автомашиныг барьцаалсан.

Нэхэмжлэгч нарын зүгээс ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ, эсхүл фидуцийн гэрээ байгуулаагүй бөгөөд ",,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлд автомашины бүртгэлийг шилжүүлэх тухай тохиролцоо хийгээгүй. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн байсныг ч мэдээгүй. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д зээлээ төлж барагдуулж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийг хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр Автотээврийн улсын бүртгэлийн төвд хандтал уг тээврийн хэрэгслүүд ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэр дээр байгаа учир албан бичгийг солиулж, огноог засах, ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж авч ирэх шаардлага тавьсан. Энэ нь автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтыг хүлээн авсан бүртгэлийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргалын гараар бичсэнээс тодорхой харагдана. Энэхүү бүртгэлийн ахлах мэргэжилтний шаардлагын дагуу ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтантай холбогдож, дээрх шаардлагын дагуу баримт бичгийг гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөхөөс татгалзаж, бичиг хийж өгөх боломжгүй гэсэн. ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь уг татгалзсан шалтгаанаа бичгээр гаргаж өгөхгүй байх бөгөөд арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/330800734 тоог кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан.

Зээлийн гэрээний биелэлт хангагдаагүй, өрийн үлдэгдэлтэй, уг барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэг хангадаг тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Зээл төлж барагдуулсан тухай актын тухайд ,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 04 өдрийн 09/5875 дугаар албан тоотоор ,,,,,,,,,,,,,,ын ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 370,674,469.76 төгрөг, картын үлдэгдэл 16,785,503.44 төгрөг, нийт 387,459,973 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд 50,000,000 төгрөгийг хөнгөлөхөөр тохиролцсон.

Зээлдэгч ,,,,,,,,,,,,,, нь дээрх хугацаанд зээлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд уг мэдэгдэл нь харилцагчид боломж олгосон буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд зээлийн төлбөрөөс хасах буюу хөнгөлөх агуулгатай мэдэгдэл юм.

Харин зээл төлж барагдуулах тухай акт нь банкнаас гаргасан албан бичиг биш бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 04 өдрийн 09/5875 тоот албан бичгээр ,,,,,,,,,,,,,,тай холбоотой зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах тухай мэдэгдсэн албан мэдэгдэл юм. /Албан бичиг хавсаргав/.

Авто тээврийн газрын автомашин суллах албан бичгийн тухайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан БГ3305111907-1 тоот барьцааны гэрээний 1.2, 2.1-д зээлдэгч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд банкны барьцааны эрх хүчинтэй байх тухай заасан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Зээлдэгч барьцааны гэрээний хуудас бүр дээр гэрээний зүйл заалтыг хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна.

Дээрх албан мэдэгдэл нь зээлийн төлбөрийг хугацаа зааж төлсөн тохиолдолд тодорхой хэмжээгээр хөнгөлөх тухай мэдэгдсэн албан мэдэгдэл болохоос барьцаа хөрөнгийг хэрхэн хэзээ яаж чөлөөлөх тухай дурдаагүй болно. Иймд зээлийн өр төлбөрийг дуусгасан тохиолдолд автомашин суллахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан ЗГ3305111907, 3Г/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 358,464,077.68 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож өгнө үү.

3.а. ,,,,,,,,,,,,,,аас ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулсан ЗГ3305111907, 3Г/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож өгнө үү.

3.б. ЗГ3305111907, 3Г/330800734 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ3305111907 тоот ипотекийн гэрээ, БГ3305111907-1, БГ3305111907-2, БГ3305111907-3 барьцааны гэрээ БДГ3305111907-1, БДГ3305111907-2, БДГ3305111907-3 тоот батлан даалтын гэрээнүүдэд тус тус заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 3Г3305111907 тоот зээлийн гэрээг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулж, 670,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8% хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3Г/330800734 тоот гэрээг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг бэлэн хүү 42%, бэлэн бус хүү 24% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. ЗГ3305111907, тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

ЗБ3305111907 тоот ипотекийн гэрээгээр 1331600100 18644309556397 нэгж талбарын дугаартай ,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байршилтай үйлчилгээ, конторын зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, БГ3305111907-1 тоот барьцааны гэрээгээр 00-07 УБВ улсын дугаартай ,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн WBALM31010E200788 тоот арлын дугаартай, ВМW Z-40 маркийн 2009 онд үйлдвэрлэгдэж 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр импортоор орж ирсэн суудлын автомашин, БГ3305111907-2 тоот барьцааны гэрээгээр 92-18 УНП улсын дугаартай ,,,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, LEXUS LХ570 маркийн 2008 онд үйлдвэрлэгдэж 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр импортоор орж ирсэн суудлын зориулалттай хар өнгийн тээврийн хэрэгсэл, БГ3305111907-3 тоот барьцааны гэрээгээр Гүүд кэстл ХХК болон Эрдэнэт үйлдвэр ХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750, БДГ3305111907-1 батлан даалтын гэрээ, Т.Эрдэнэбулган хувийн батлан даалт, БДГ3305111907-2 батлан даалтын гэрээ, Т.Эрдэнэбулган хувийн батлан даалт, БДГ3305111907-3 батлан даалтын гэрээ, ,,,,,,,,,,,,,, хувийн батлан даалт эдгээр болно.

,,,,,,,,,,,,,, нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах зөрчилтэй байна. Үүнд: Зээл 208,176,104.47 төгрөг, хүү 111,098,290.42 төгрөг, торгуулийн хүү 19,832,019.15909

 

4. Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж, 670,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатайгаар зээлсэн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрт 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 551,856,128,15 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаарх саналыг удаа дараа ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн холбогдох этгээдүүдэд уламжилж байсан боловч огт хариу өгөөгүй.

Ийнхүү хариу өгөхгүй байсан учир арга буюу албан ёсоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтийг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зээлийн мэргэжилтэн Б.Энхтүвшин хүлээн авсан. Хүсэлтийн агуулга нь ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс зээлдэгчийг санаатайгаар хүүгийн дарамтад оруулж, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг зориудаар үнэгүйдүүлж, зээл, хүүгийн тооцооллыг хуульд зааснаар тооцохгүй байгааг сануулж, харилцан тохиролцох саналыг уламжилсан.

Гэтэл хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн холбогдох этгээдүүд нийт 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхөөр уулзалт хийсэн. Энэхүү саналыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ын зүгээс хүлээн зөвшөөрч, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д төлсөн. Үүнийг баримтжуулж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01 тоот зээл төлж барагдуулсан тухай актыг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшинтэй үйлдэж, улмаар ,,,,,,,,,,,,,,,, ХХК- ийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоотыг ,,,,,,,,,,,,,,д гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хувьд 60,000,000 төгрөгийг төлж зээлийг бүхэлд нь хаасан дүнгийн хэмжээний хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн тооцооллыг хуульд нийцүүлэн бодож гаргасан дүн байдаг. Тодруулбал, зээлийн гэрээний хугацаа 3 сар байсан. Гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших хугацааны төлөлтийг Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцоолол хийгдсэн.

Мөн талуудын байгуулсан зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцож авах талаар буюу хэтэрсэн хугацааны хүү ямар хэмжээтэй байх талаар харилцан тохиролцоогүй байсан учир гэрээний хугацаа дууссан өдрөөс хойших хугацаанд хэтэрсэн хугацааны хүү тооцох ёсгүй гэдэг дээр талууд санал нийлсэн.

Эдгээр хуулийн зохицуулалтад нийцүүлэн тооцоолж үзээд 60,000,000 төгрөг төлсний үндсэн дээр зээлийн харилцааг дуусгавар болгохоор талууд акт үйлдсэн. Энэ нь Иргэний хуулийн 236-р зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байгаа юм.

Харин хариуцагч нь ЗГ/300800734 тоот кредит картын гэрээний дагуу бэлэн гүйлгээ 7,193,329.04 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэл 300 төгрөг, бэлэн бус гүйлгээ 448,632.95 төгрөг, бэлэн бус гүйлгээний шимтгэл 49,900 төгрөг, үндсэн хүү 6,270,671 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3,079,455.53 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,315,375.12 төгрөг, нийт 19,357,663.64 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгөтэй холбоотой асуудлаар шүүхэд үндсэн нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзвэл уг кредит карттай холбоотой асуудал үндсэн нэхэмжлэлд хамаарахгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,ыг 00-07 УБВ улсын дугаартай WBALM31010E200788 тоот арлын дугаартай, BMW Z-4 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр, ,,,,,,,,,,,,,,г 92-18 УНП улсын дугаартай JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, Lexus LX570 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тус тус тогтоож, тухайн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан гаргасан ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь тухайн 2 автомашины өмчлөгчөөр бүртгүүлснийг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль болон хэлцлийн дагуу үйлдэл болохыг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна гэжээ.

2. Мөн зээлийн гэрээ дуусгавар болсон эсэх болон банкны барьцааны эрх нь хэвээр байгаа эсэх банк нэхэмжлэл гаргаж болох эсэх энэхүү шийдвэрийн үр дагавар хэрхэн талаар огт дурдаагүй.

3. Сөрөг нэхэмжлэлийг шүүхээс өмнө нь хүлээн авч хянан хэлэлцэж талууд тайлбар татгалзлаа гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэлтэй харилцан тооцож дуусгавар болгох шаардлага гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хамтруулан шийдвэрлэхээс татгалзах нь зүйтэй хэмээн үзэж байгаа нь сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байдлыг үүсгэсэн.

Автомашиныг банкны өмчлөлд шилжүүлж байгаа этгээд нь өөрөө зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн байхад нэхэмжлэгчийн нэг л тайлбарт дүгнэлт хийж бусад тайлбарт нь дүгнэлт хийгээгүй

Банк өөрийн өмчлөлд авч буй үйлдэл нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар өөртөө туслах үйлдэл буюу автомашин нь банкны барьцаанд байх явцад бусдад худалдагдаж барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдлаас хамгаалсан үйлдэл тул хууль бус үйлдэл биш юм. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Монгол Улсын Иргэний хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг цахим мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулах талаар заасан. Барьцааг барьцаалуулж буй тал нь өмчлөлдөө шилжүүлэх талаар хуульд байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн анхны болон хоёрдох дуудлага худалдаагаар худалдаагүй хөрөнгийг төлбөртөө тооцон авч, өмчлөлдөө шилжүүлэн авах боломжтой. Бусад тохиолдолд барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг алдаатай шийдвэрлэсэн гэж үзсэн. Үүнд: зээлийн гэрээний үүрэг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээл төлж барагдуулсан актаар бүрэн төлөгдөж дууссан. Тухайн актад зээлдүүлэгч нь барьцаа чөлөөлсөн бичиг хийж өгнө гэж тусгайлан заасан. Барьцаа чөлөөлсөн бичгийг хийж өгөхдөө үүрэг гүйцэтгэгдэж дууссан тул барьцаа чөлөөлсөн бичгийг хийж өгч байна гэх баримт байдаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар үүрэг дуусгавар болсон тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Хариуцагч тал Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар өөртөө туслах үйлдэл хийж байна гэж тайлбарладаг. Гэтэл барьцааг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өгдөг. Барьцааны хувьд хөрөнгийн шинжээч гаргаж, хүчин төгөлдөр болох нөхцөл байдал нь хуульд өөрөөр зохицуулагдсан. Хөдлөх хөрөнгийн хувьд талууд бичгээр гэрээ байгуулж болох бөгөөд Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу баталгаажуулснаар тухайн барьцааны эрхийн хэн түрүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах дараалал хэрэгжинэ. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг хийж, улмаар өмчлөлд шилжүүлснээр зөвшөөрсөн гэж үзсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нар нь бидэнтэй барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тухайн барьцааны гэрээг авто тээврийн үндэсний төвд бүртгүүлэх гэж байгаа тул мэдүүлэгт гарын үсэг зурна гэж ойлгож, гарын үсэг зурсан. Үүнийг нь нэхэмжлэгч нар гарын үсэг зурсан тул манай өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж ярьсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарын зүгээс тухайн ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь барьцааны гэрээ байгуулсан асуудал байдаг бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, өөрийн өмчлөлдөө ямар ч үндэслэлгүйгээр, гэрээ байгуулаагүй шилжүүлж авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал юм. Үл хөдлөх эд хөрөнгийн эрх хүчин төгөлдөр болсонтой адил Улсын бүртгэлээс барьцааны эрх хасагдсанаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болно. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны хувьд ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт тухайн барьцаалсан хөрөнгийг гэрээгээр чөлөөлсөн албан тоот хийснээр тээврийн хэрэгслүүдийн барьцааны эрх дуусгавар болсон. Иймд ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс тухайн тээврийн хэрэгслүүдийг буцааж ,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нарт шилжүүлэх ёстой. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудалд манай зүгээс сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлэх ёстой байсан гэж үзсэн. Хэрэгт хоёр зээлийн асуудал яригдсан бөгөөд хөрөнгө оруулалтын зээлийн асуудалд нэхэмжлэгч нарын зүгээс сөрөг нэхэмжлэлийг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 236.5-т заасныг баримталж тайлбарласан. ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн акт үйлдсэн. ,,,,,,,,,,,,,,ын зүгээс зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж байна гэх үндэслэлээр талууд акт үйлдсэн. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж байна гэх агуулгаар бичиж ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан. ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь тооцооллоороо зээлийн үлдэгдэл байна гэж тайлбарласан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь ,,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн салбарын захирал болон ,,,,,,,,,,,,,,, баталгаа гаргаж байсан хүн нар хоорондоо тохиролцож, гарын үсэг зурж, зээлийн гэрээг дүгнэж, акт үйлдсэн. ,,,,,,,,,,,,,,ын зүгээс 2,700,000 төгрөгийн зөрүү мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэж буй асуудал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул энэ хэсгийн гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

1.а. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

2.Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,,,,,,, ХХК-нд холбогдуулж, 00-07 УБВ тоот улсын дугаартай, WBALM31010E200788 тоот арлын дугаартай, ВМW Z-40 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,ыг тогтоож, тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар,

2.а. 92-18 УНН тоот улсын дугаартай, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, LEXUS LХ570 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,г тогтоож, тээврийн хэрэгслийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

3. Хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

3.а. ,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,, ХХК-тай ЗГ3305111907 дугаартай зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 3 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн 00-07 УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн автомашиныг, ,,,,,,,,,,,,,,гийн эзэмшлийн 92-18 УНП улсын дугаартай Lexus LX57-00 маркийн автомашиныг ,,,,,,,,,,,,,,,, ХХК-д тус тус барьцаалсан барьцааны гэрээ авагдсан./1хх84-85/

Тээврийн хэрэгслийн лавлагаа, дээрх барьцааны гэрээ, талуудын тайлбараар ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарыг тухайн автомашины өмчлөгч байсан гэдэгт хариуцагч маргаагүй.

3.б. ,,,,,,,,,,,,,,,, ХХК нь дээрх автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, ,,,,,,,,,,,,,,,, ХХК-аас Авто тээврийн үндэсний төвд явуулсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, талуудын тайлбараар тогтоогджээ./1хх18, 21, 27/

 

4. Зохигч дээрх тээврийн хэрэгслүүдийг ,,,,,,,,,,,,,,,, ХХК өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь үндэслэлтэй эсэх, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,ын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, тээврийн хэрэгслүүдийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

4.а. Ийм учраас нэхэмжлэгч барьцааны зүйлтэй холбоотойгоор үүрэг дуусгавар болсон, 2 автомашин барьцаанаас чөлөөлөгдсөн гэж, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 393,117,331 төгрөгийг гаргуулах, барьцаа, батлан даалтын гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж байгаа нөхцөлд зээлдэгчийн үүрэг дуусгавар болсон эсэхийг тогтоох нь тухайн хэрэгт ач холбогдолтой байжээ.

4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргадаг. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн атлаа шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Нэгэнт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдоно гэж үзэж хуралдаанаар хэлэлцүүлсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргах юм.

4.в. Талууд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх, үүрэг дуусгавар болсон эсэх асуудлаар маргаантай байгаа нөхцөлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах үүрэгтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, маргааныг агуулгаар нь шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тусгаарласан эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээрээ талуудын тухайн асуудлаар дахин шүүхэд хандах эрхийг хязгаарлажээ. Нэгэнт сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан бол хамтатган шийдвэрлэх ёстой.

Давж заалдах шатны шүүх хэдийгээр хэргийг бүхэлд нь хянан үзэх эрхтэй ч, анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүй, агуулгаар нь шийдвэрлээгүй маргааныг шийдвэрлэх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ салшгүй байхад, энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу юм.

 

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/02518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,193,736.66 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД