Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1143

 

 

 

 

 

 

 

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэртэй, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э-” ХХК болон Б.Э- нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21 982 168 422 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э-” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М, Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Э-” ХХК болон иргэн Б.Э- нар нь тус банктай 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1410000684 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 4 300 000 ам.долларын зээлийг 360 хоног, 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 6 000 000 ам.долларын зээлийг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 180 000 ам.долларын зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус авсан. 1410000684 дугаартай зээлийн гэрээний тухайд: талууд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 6 995 199 440 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 1410000735 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 4 015 997 310 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. 1410000789 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээний хугацааг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 439 912 225 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээний тухайд: Талууд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн тэмдэгтийг 4 377 440 000 төгрөг болгон өөрчилж, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцааны гэрээ байгуулж, дараах эд хөрөнгө, эрх болон тусгай зөвшөөрлөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон. Үүнд: 1. 12169 А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2. 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 3. Ү-220600517 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоот хаягт байрлалтай, Контор, үйлдвэрлэлийн зориулалттай, 12815 м.кв талбайтай 11 ширхэг барилга, 4. 000318536 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 5. 000321316 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 6. 000321317 дугаартай гэрчилгээтэй газар эзэмших эрх, 7. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн Клинкер шатаах зориулалттай фЗ.15/3.6х114 м серийн эргэх зуух 8. 1410000789 дугаартай зээлийн гэрээний санхүүжилтээр худалдан авсан ВЕР40 Electromagnetic precipitator серийн 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн, тоос шүүх зориулалттай цахилгаан филтер /шүүгч/ зэрэг болно. Бидний зүгээс хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн тэмдэгтийн төрлийг өөрчлөх, гэрээний хугацааг сунгах, хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авч байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаг боловч хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй, бидний тавьсан шаардлагыг огт биелүүлээгүйн улмаас зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргасан 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: 1410000684 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6 995 199 440 төгрөг, хуримтлагдсан хүү 2 719 503 563 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, 1410000789 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 439 912 225 төгрөг, хуримтлагдсан хүү 171 023 408 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, 1410000735 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 4 015 997 309 төгрөг, хуримтлагдсан хүү 1 561 287 721 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, ЗГ1410001252 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 4 377 440 000 төгрөг, хуримтлагдсан хүү 1 701 804 756 төгрөг, 384 хоногийн хугацаа хэтэрсэн, нийт зээлийн үлдэгдэл 15 828 548 974 төгрөг, хуримтлагдсан хүү 6 153 619 448 төгрөг, нийт 21 982 168 422 төгрөг байна. Иймд хариуцагч нартай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, ЗГ1410001252 дугаартай зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21 982 168 422 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн зээл болон хуримтлагдсан хүү 21 982 168 422 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Харин хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүх барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөвхөн 1410000684 дугаартай зээлийн барьцаанд байгаа хөрөнгө нь 52 888 725 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Нэхэмжлэгч энэхүү барьцаанд байгаа 52 888 725 000 төгрөгийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж байгаа нь талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 1.2.3, 1.13 дэх заалтуудаар үгүйсгэгдэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т барьцаа гэдэг нь үүргийн гүйцэтгэл хангаж байгаа үндсэн эрх бүхий гүйцэтгэлийг хангах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байна гэж гэж заасан. 1410000684 зээлийн гэрээний хувьд шаардаж байгаа нь 9 714 703 003 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэхүү зээлийн барьцааны хөрөнгө нь 52 888 725 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Нийтдээ 52 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж шаардаж байгаа нь энэ гэрээний 1.2.3 дахь заалтаар үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т маш тодорхой заасан байна. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байгаа нь нэхэмжлэгч бүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хуулиараа хориглосон гэсэн үг. Иймд нэхэмжлэгч 1410000684 зээлийн гэрээний хувьд 9 714 703 003 төгрөгийн шаардлагыг 52 тэрбумын хөрөнгөөс гаргуулна гэж шаардаж байгаа нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Зээлийн гэрээний 1.13-т барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэхүү гэрээний 1.2.2-т заасан хэмжээгээр тодорхойлогдоно гэж заасан. Бусад зээлийн гэрээнүүдийн барьцаанд байгаа эд хөрөнгүүд нь дээрхтэй адил шаардаж буй үнийн дүнгээс хамаагүй илүү байгаа. Иймд хариуцагч талаас Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын МV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ, цэнэ 4 684 395 000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ, цэнэ 34 817 850 000 төгрөг, нийт 39 817 850 000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа учир бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Э-ын төлөөлөгч шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Э-” ХХК нь “Х-” ХХК-тай 1410000684, 1410000735, 1410000789, 1410001252 дугаартай тус тус зээлийн гэрээнүүдийг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд өөрсдийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагаар баталгаажуулсан. Түүнчлэн, эдгээр зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй, бүх гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Б.Э- нь хэдийгээр “Х-” ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд Б.Э- нь гэрээний оролцогч тал биш бөгөөд дээрх маргаан нь гэрээнд оролцогч хуулийн этгээдүүд хоорондын маргаан байх тул батлан даагчид ямар нэгэн хамааралгүй. Батлан даалтын гэрээгээр зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр мэдэгдсэн зүйл байхгүй. Мөн дээрх гэрээний эрх зүйн үүргийн гүйцэтгэлийг “Э-” ХХК нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан бие даасан хуулийн этгээд болохынхоо хувьд өөрийн хөрөнгөөр хариуцах чадвартай байх тул батлан даагч Б.Э-ын хувьд уг маргаанд хариуцагч биш юм. Өөрөөр хэлбэл, “Э-” ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдол үүсээгүй тул батлан даагчаар тухайн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлгүй. Иймд “Х-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э-” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК-аас нийт 21 982 168 422 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардсан. Зээлдэгч “Э-” ХХК нь зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн ихэнх хувийг төлж барагдуулсан, мөн зээлийн үүргийн гүйцэтгэлд 21 982 168 422 төгрөг үлдсэн бөгөөд уг төлбөрийн шаардлагад нийцэх барьцаат хөрөнгүүдээс уг шаардлагаа хангуулж болохоор байна. Угтаа бол 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 дугаартай зээлийн гэрээнүүдийн 4.6 дахь заалтад барьцаа хөрөнгө, фидуцийн хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн нь зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл, холбогдох бусад зардлын дүнгээс илүү гарсан нөхцөлд банк үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно гэж заасанчлан нэгэнт барьцаат хөрөнгийн үнэлгээ зээлдүүлэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардаж буй үнийн дүнгээс давж байх тул үүргийн гүйцэтгэлийг хангахуйц барьцаат хөрөнгийг худалдан борлуулж үлдэх хэсгийг зээлдэгчид буцаан олгох үндэслэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Э-” ХХК-ийн нэр дээрх эд хөрөнгө, эрх, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээлийн эргэн төлөлтийг хийж, зохих үүргээ гүйцэтгэсэн ч нийт зээлийн үнийн дүнгээр барьцаа хөрөнгө нь зээлдүүлэгчээс хараат байх нь урт хугацааны зээлийн гэрээний хувьд өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдөж, эдийн засгийн хувьд алдагдал хүлээж байгаа юм. Түүнчлэн, аливаа банк, барьцааны зүйлийг эрсдэл тооцох замаар нийт үнийн дүнгийн 40 хувиар нь үнэлгээ тогтоож барьцаалдаг нь банкны зах зээлд жишиг болсон төдий зүйл билээ. Иймээс зээлдэгчийн зүгээс “Х-” ХХК-ийн барьцаанд байгаа хөрөнгийн зах дээлийн бодит үнэлгээг тогтоолгосон ба уг барьцаат хөрөнгүүд дээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж, зах зээлийн бодит ханшийг дараах байдлаар тогтоосон. Үүнд, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын МV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ, цэнэ 4 684 395 000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ, цэнэ 34 817 850 000 төгрөг, нийт 39 817 850 000 төгрөгийн үнэлгээтэй, “Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5 520 537 000 төгрөг, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1 810 800 000 төгрөг, “Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135 269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49 944 137 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12.815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12 586 480 000 төгрөг, “Э-” ХХК-ийн Дархан салбарын “Э-” цемент ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3 780 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1 239 794 000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1 471 300 000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203 292 000 төгрөг, нийт барьцааны хөрөнгийн үнэлгээ 116 058 585 000 төгрөг болж байх бөгөөд “Э-” ХХК-ийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай 53.8 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын MV-000857 тоот тусгай зөвшөөрөлтэй Найрамдал шаврын ордны зах зээлийн үнэ цэнэ 4 684 395 000 төгрөг, барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн үнэ цэнэ 34 817 850 000 төгрөг, нийт 39 817 850 000 төгрөгийн үнэлгээтэй барьцааны хөрөнгө нь дээрх “Х-” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхэд хангалттай хүрэлцээтэй юм. Түүнчлэн, “Х-” ХХК нь “Э-” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг иж бүрнээр нь түүхий эдийн талбай буюу орд газартай нь тухайн урьд шилжүүлэн авсан үйлдвэрийн үнэ цэнэ болон эдийн засгийн эргэлт үр өгөөжийн хувьд эерэг үр дүн гарах тул тоосгоны үйлдвэрийг бүхэлд нь авах зүй ёсны шаардлага үүсч байна. Нөгөө талаараа Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүйг барьцаалагчид хуулиар үүрэг болгосон ба “Х-” ХХК-ийн зүгээс дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлдээ “Э-” ХХК-ийн дээрх бүх зээлийн гэрээний дагуу барьцаалсан 116 058 585 000 төгрөгийн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж буй нь хариуцагч “Э-” ХХК-ийн хөрөнгөө хууль журмын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд “Х-” ХХК-тай байгуулсан 1410000684, 1410000789, 1410000735, 1410001252 дугаартай зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалсан ”Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5 520 537 000 төгрөг, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын MV-000293 тоот тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1 810 800 000 төгрөг, “Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49 944 137 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12 815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12 091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12 586 480 000 төгрөг, “Э-” ХХК-ийн Дархан салбарын “Э- цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3 780 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1 239 794 000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1 471 300 000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203 292 000 төгрөг, нийт 76 556 340 000 төгрөгийн үнэлгээтэй дээр дурдсан хөрөнгө, хөрөнгийн эрхүүдийг “Х-” ХХК-ийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн төлөөлөгч Д.Т шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Талууд барьцааны гэрээ байгуулахдаа тухайн барьцаалж буй эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоодог бөгөөд үүнийгээ харилцан зөвшөөрч гэрээнд тусгадаг. Нөгөө талаас барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд барьцааг дуусгавар болгох үндэслэл нь үүрэг гүйцэтгэгч үүргээ бүрэн гүйцэтгэсэн байх ёстой юм. “Э-” ХХК-ийн хувьд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй байгаа учраас тухайн үүрэгт барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч “Э-”ХХК-иас 21.982.168.422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Э-ад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12818 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, “Э-” ХХК-ийн Дархан салбарын клинкер шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон “Э-”, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг “Х-” ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу “Х-” ХХК-ийн 110 209 200 төгрөг, хариуцагч “Э-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э-” ХХК-аас 110 209 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д, хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 372 939 650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368 367 720 төгрөг гаргуулж хариуцагч “Э-” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид тус банкны нэхэмжлэлтэй, “Э-” ХХК болон Б.Э- нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдлын шаардлага Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт хамтран хариуцагч Д.Э/батлан даагч/-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах Гомдлын агуулга Барьцааны гэрээ болон Ипотөкийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үүсгэж байгаа үр дагавар зөрүүтэй байгаа тухай, Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "барьцаат зээлийн гэрээнүүд болон баталгаат ипотекийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156дугаар зүйлийн 156.1. 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна" гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасны баримтлан,..зэргийг барьцаанаас чөлөөлж" шийдвэрлэж байгааг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох үндэслэлийг тодорхой тоочиж заасан бөгөөд "хуульд заасан бусад үндэслэл" гэдэгт юуг ойлгохыг Иргэний хуулийн тайлбарын 274 дүгээр талд "Барьцааны эрх нь хуулиар дэлгэрэнгүй зохицуулсан үндэслэлээр мөн дуусгавар болно. Энд жишээ болгон Иргэний хуулийн 301.2-т заасан хөлслүүлэгчийн саатуулан барих эрхийг дурдаж болохоор байна." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд зааснаас үүссэн барьцааны хувьд дуусгавар болох үндэслэлийг хамааруулан энэ зохицуулалтыг хэрэглэхээр тайлбарлажээ. Иргэний хуулийн эдгээр зохицуулалтыг хэрэглэхдээ анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "...”Э-” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн эхний ээлжид шаардлагаа хангах барьцаа нь... шаврын орд болон уг ордыг ашиглах 85 7А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий эдийн бус хөрөнгө байна" гэх мэтээр үзэмжээр шүүх дараалал тогтоосон. Мөн “Э-” ХХК-аас гаргаж өгсөн барьцаа хөрөнгийн үнэлгээ буюу дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч байгууллагаас уг дүгнэлтийг няцаагаагүй тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй" гэж дүгнэсэн н» нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг" нэхэмжлэлийн шаардлагад шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараа Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу барьцааны зүйлийн үнэлгээтэй холбоотой харилцааны нарийвчилсан зохицуулалтаар "Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно." гэж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт "156.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд тзлуудыи нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана." гэж тус тус заасанд нийцүүлэн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд хуульд заасан шаардлагын дагуу байгуулсан гэрээнд заасан үнийг шүүхээс от харгалзаж үзээгүй, шүүх хуралдааны үед амаар өгсөн тайлбар. хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримт байсаар байхад шийдвэр гаргахдаа үндэслээгүй нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Нөгөө талаас, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу “Э-” ХХК-аас хэрэгт гаргаж өгсөн үнэлгээг урьдаас хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэж болохгүй. Учир нь уг үнэлгээг шүүхээс томилсон шинжээч хийгээгүй. Харин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд талууд барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар маргавал "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай" хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны! дагуу үнэлгээг шинжээч хийдэг. Түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн үнэлгээ нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой бөгөөд сөрөг нэхэмжлэлд барьцааны зүйлийн үнэлгээг тогтоолгох шаардлага байгаагүй. Гэтэл шүүх энэхүү үнэлгээг шууд тогтоож байгаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцэхгүй юм. Түүнчлэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа дуудлага худалдааны аргыг хэрэглэхээр хуульчилсан бөгөөд барьцааны зүйлийн үнэлгээ тогтоох журмын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зохицуулсан. Энэхүү зохицуулалтаар үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий бүхий этгээдийн томилсон шинжээч эд хөрөнгийн үнэлгээг тогтоодог, Өмнө нь дурдсанчлан хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан баримт нь дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд /шүүх дуудлага худалдаа явуулах эрхгүй этгээд/-ээс томилсон шинжээч биш учраас шүүхийн шийдвэрийг үндэслэх нотлох баримт болохгүй. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл болсон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсгийн зохицуулалтаар барьцаалагч барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч шүүх энэхүү зохицуулалтыг буруу хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хангаснаар нэхэмжлэгч барьцааны зүйлийг сонгох эрхгүй болсон. Тодруулбал, шүүх шийдвэрээрээ барьцаалагчийн хуульд заасан барьцааны зүйлийг сонгох эрхийг хязгаарласнаар уг шийдвэр нь хуульд нийцэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх бус хуулийг давсан шийдвэр болсон нөгөө талаас, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө болох 857А дугаартай зөвшөөрөл нь ашигт малтмал ашиглах зориулалттай. Гэтэл шүүх хариуцагчаас гаргасан үнэлгээний тайланд дурдсан "барилгажих боломжтой сул чөлөөтэй талбай" гэж тусгай зөвшөөрлийн зориулалтыг нь өөрчилж болохоор заасан нь нотлох баримтыг туйлын буруу үнэлсэн явдал юм. өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрээрээ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төрлийг барил'а барих зориулалт бүхий газар эзэмших эрх болгож өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж хэргийг шийдвэрлэжээ. Нэгэнт шүүх шийдвэрээрээ сөрөг нэхэмжлэлд байгаагүй шаардлага болох барьцаа хөрөнгийн үнэлгээг* тогтоож, барьцаалагчийн барьцааны зүйлээ сонгох эрхийг хязгаарлаж байгаа нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь заалт буюу барьцааны эрхийг дуусгавар болох үндэслэл болохгүй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гэрээнд заасан үүрэг гүйцэтгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь гэрээний үүргийн зөрчил байсан, барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл үүсээгүй гэдэг уйл баримт тогтоогдсон болно. Батлан даагчийг хууль зүйн үндэслэлгүйгээр үүргээс чөлөөлж, хуулийг буруу хэрэглэсэн тухай, Анхан шатны шүүх зохигч буюу хамтран хариуцагч Б.Э-ад холбогдох шаардлагыг хзрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль буюу Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн зохицуулалтыг огт хэрэглэлгүйгээр мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан "Батлан даалтын гэрээ"-г талууд зээлдэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх биш зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэх хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хариуцагч “Э-” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэх чадваргүй болсон, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй , нөхцөл байдал тогтоогдосгуй байхад батлан даагчаас Д.Эрдэнэбатаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хүлээлгэх боломжгүй юм. Түүнчлэн “Э-” ХХК-ийн дүрэм болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд хариуцагч Б.Э- нь “Э-” ХХК-ийн хувь нийлүүлэгч биш байх тул гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй... үүрэг гүйцэтгүүлэгчээс үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхгүй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн агуулгаараа бөгөөд бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байна. Шүүх уг дүгнэлтээрээ "Батлан даалтын гэрээ"-ний агуулгыг буруу тайлбарласан, батлан даалт гаргагч нь заавал тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч байх ёстой мэт хуульд байхгүй шаардлага гаргаж ирсэн. "“Э-” ХХК-ийн Эрдэнэбат" гэж нэрлэгдэж явдаг хүнийг огт хамаагүй гэж бодит байдлаас илт зөрүүтэй дүгнэсэн бөгөөд Иргэний хуульд батлан даалтын харилцааг үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг эхлээд үндсэн үүрэг гүйцэтгээгүй шаардаад амжилтад хүрээгүй бол батлан даагчаас шаардах боломжтой гэсэн зохицуулалт байхгүй байхад Банк батлан даагчаас "шаардах эрхгүй, гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй" гэх мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Э- нь иргэний хувьд тус батлан даалтын гэрээнүүдийг байгуулсан бөгөөд нөгөө талаас, шүүх зохигчийн хооронд байгуулсан "Батлан даалтын гэрээ" нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзсэн боловч энэхүү дүгнэлтээрээ гэрээний үүргийг хамтран хариуцахгүй, нэхэмжлэгч хожим батлан даалтын гэрээтэй холбоотойгоор Б.Э-ад холбогдуулан хэзээ ч нэхэмжлэл гаргах эрхгүй болгож байгаа мэт эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргасан тухай, Анхан шатны шүүх хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 857А дугаартай ашигт малтмалын тусгай зөвш&өрлийг холбогдох баримт бичгийн хамт нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэрт даалгасан нь нэхэмжлэлд байхгүй шаардлага юм. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг барьцааны зүйл болох 857А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ав гэж шууд зааж байгаа нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж чадаагүй болохыг нотолно. Түүнчлэн, анхан шатны шүүх хуралдаанд тус сөрөг нэхэмжлэлтэй хэргийн хувьд “Х-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн төлөөлөх эрхийг зохих ёсоор шалгалгүй оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т "Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно. Итгэмжлэлд зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно." гэж заасны дагуу нотлох баримтаар тус шүүхэд гаргаж өгсөн, Д.Тамирт эрх олгосон гэх “Х-” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны “Х-” ХХК-ийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай А-377 дугаар тушаалын 4 дүгээр зүйлд "...эрх зүйн маргаантай, Банк хариуцагчаар оролцож байгаа, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан иргэний хэрэг болон захиргаа, эрүүгийн хэрэг маргааны талаар Хуулийн хэлтэс болон холбогдох нэгжид заавал мэдэгдэж тухай бүр Банкийг төлөөлж оролцох төлөөлөгчийг томилуулан, холбогдох асуудлыг шийдвэрлүүлж байхыг эрх олгосон албан тушаалтанд үүрэг болгосугай." гэж тусган “Х-” ХХК-ийн зүгээс Д.Тамирт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд банкийг төлөөлөх эрх олгоогүй болно. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг гэрчлэх баримт бичиг болох итгэмжлэл, “Х-” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын эрх олгосон тушаалыг бүрэн гүйцэд, зохих ёсоор шалгаагүйгээс “Х-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд анхан шатны шүүх хуралдаанд оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, “Х-” ХХК-ийн хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зохих ёсоор хамгаалуулж чадаагүй эрх зүйн сөрөг үр дагавар үүссэн болохыг дурдах нь зүйтэй байна. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийг шийдвэрлэхдээ үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг хамааруулснаас шийдвэрийн зарим хэсэг нь "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаартай   шийдвэрт   хамтран   хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Э-” ХХК, Д.Эрдэнэбат нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21 982 168 422 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Э-” ХХК-аас барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./1хх 1-4, 151-153, 2хх 65-68, 77 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1410000684 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “Э-”ХХК нь 4 300 000 ам.долларыг 360 хоногт 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, мөн 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1410000735 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, мөн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1410000789 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6 300 000 ам.долларыг 360 хоногт 13.2 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, мөн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1410001252 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 180 000 ам.долларыг жилийн 13.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж, барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, баталгаат ипотекийн гэрээ байгуулжээ. /1хх 9-16, 22-41, 43-47, 55-69, 72-79, 88-91, 98-106/

 

            Дээрх барьцаат зээлийн гэрээнүүд болон баталгаат ипотекийн гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Улмаар зохигчид дээрх гэрээнүүдэд нэмэлт нөхцөл оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өөрчилж, барьцаат зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан 360 хоногт гэснийг 365 хоног болгон, зээлийн дансны дугаарыг тус тус өөрчилж, ам.долларын зээлийг төгрөгт хөрвүүлж, төгрөгт шилжүүлсэн зээлийн жилийн хүү тогтмол 15 хувь байх, зээлийн хугацааг сунгаж өөрчилсөн болох нь зээлийн гэрээний нэмэлт нөхцөл болон тусгай нөхцөл, нэмэлт, өөрчлөлтийн гэрээнүүдээр тус тус тогтоогдож байх ба эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Хариуцагч “Э-” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1410001252 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүлээсэн Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй 9 газрын гэрчилгээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн Г дугаар авч, холбогдох гэрээг бүртгүүлэн, банкинд нөхөн барьцаалуулах үүргийн дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 178019/ 18640308213869 нэгж талбарын дугаартай,15 200 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газар, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 78019/0071 18640308591565 нэгж талбарын дугаартай, 6 743 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газарт тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан эрхийн гэрчилгээг “Х-” ХХК-д барьцаалан, барьцаалсан тухай тэмдэглэлийг хийлгэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

            Мөн хамтран хариуцагч Д.Э нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай тус тус барьцаат зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэдгийг банкны өмнө баталж, зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр 2012 оны 11 дүгээр сарын 30, 2013 оны 3 дугаар сарын 13, 2013 оны 6 дугаар сарын 03, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус нэхэмжлэгч “Х-” ХХК-тай батлан даалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч “Э-” ХХК нь зээлийн болон зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2, 3.4.3-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол нэхэмжлэгч талын буюу зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

 

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн байна. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Х-” ХХК нь “Э-” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2201029301 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/, 56/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 13040 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201029028 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Наран /18140/, 56/4 тоот хаягт байршилтай конторын зориулалттай 648 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201030607 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, 56/7 тоот хаягт байрлалтай албан конторын зориулалттай 75.4 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 1847/0044 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлалтай, үйлдвэрийн зориулалттай 31000 м.кв талбайтай газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Э-” тоосгоны үйлдвэрт байрлах нийт 1817 нэгж бүхий тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл зэргийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө банкнаас давуу эрхтэйгээр буцаан худалдан авах эрхтэйгээр 17 000 000 000 төгрөгт тооцон өмчлөлдөө шилжүүлэн авч, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай тус тус барьцаа зээлийн гэрээнүүдийн дагуу үүрэг гүйцэтгэгчийн банкны өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг болон бусад үүргээс хорогдуулжээ.

 

            Хариуцагч “Э-” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдлийг 6 995 199 440 төгрөгөөр, 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдлийг 4 015 997 309 төгрөгөөр, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдлийг 439 912 225 төгрөгөөр, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1410001252 дугаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдлийг 4 377 440 000, нийт зээлийн үлдэгдлийг 15 828 548 974 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “Х-”, “Э-”ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай тус тус барьцаат зээлийн гэрээ болон дээрх барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийг цуцлах талаар талууд маргаагүй тул шүүх хариуцагч “Э-” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 15 828 548 974 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 6 153 619 448 төгрөг, нийт 21 982 168 416 төгрөгийг гаргуулан “Х-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Эрдэнэбатад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв. Харин гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхийг талуудад хуулиар олгосон байхад шүүх цуцлахаар шийдвэрт заасан нь буруу.

 

            Түүнчлэн, хариуцагч Б.Э-ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо батлан даалтын гэрээний заалтыг хэрэглээгүй байгаа нь буруу. Учир нь батлан даалтын гэрээний талаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нөхөх хариуцлага хүлээлгэхээр заасан. Нөхөх хариуцлага гэдэг бол тухай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадаагүй байгаа тохиолдолд батлан даагч хариуцах тухай асуудал байгаа. Нөхөхөөс хариуцлагаас гадна, үндсэн үүрэг гүйцэтгэгчтэй хамт хариуцаж болох талаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт тухайлан зохицуулсан. Гэрээний агуулгыг үг үсгийн шууд утгаар тайлбарлана. Иймээс Б.Э-тай байгуулсан гэрээний агуулгаас харах юм бол үүргээ гүйцэтгэж чадаагүй тохиолдолд төлнө гэсэн агуулгаар батлан даасан байгаагаас харах юм бол хамтран хариуцахгүйгээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан нөхөх хариуцлага хүлээхээр гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч компани гэрээний үүргийг өөрөө биелүүлж чадах эсэх нь тодорхойгүй байхад нөхөх хариуцлага үүснэ гэдгийг урьдчилан тогтоох боломжгүй. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй тогтоогдсон ямар нэгэн үйл баримт байх ёсгүй.

 

            Хамтран хариуцагч Д.Э хариуцагч “Э-”ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар 2012 оны 11 дүгээр сарын 30, 2013 оны 03 дугаар сарын 13, 2013 оны 06 дугаар сарын 03, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус батлан даалтын гэрээгээр тохиролцсон нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх боловч тэрээр хариуцагч “Э-” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хариуцлага хүлээх юм.

 

            Шүүх “Э-” ХХК-ийн дүрэм болон компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд хариуцагч Б.Э- нь “Э-”ХХК-ийн хувь нийлүүлэгч биш байх тул “Э-”ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Хувьцаа эзэмшигч биш болсон учраас хариуцахгүй гэдэг бол батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээх этгээдэд хамаарах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

            Түүнлчэн, шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтуудыг илт буруу тайлбарлан хэрэглэж, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөхтэй холбоотой хариуцагч “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь буруу гэж үзнэ.

 

            Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалт нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үед барьцаалагч тал аль барьцааны зүйлээс түрүүлж хэрхэн үүргийг хангуулахыг сонгох заалт болохоос биш, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан эд хөрөнгүүдийг чөлөөлөх агуулгагүй. Харин шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6-д заасан үндэслэлүүдээр барьцааны эрх дуусгавар болохоор зохицуулсан нөхцөл байдал бий болсон эсэхэд дүгнэлт хийх байжээ. Ийм үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсгийн барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхийн зохицуулалт нь мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан барьцааны эрх дуусгавар болгох хуульд заасан бусад үндэслэл гэдэгт хамаарахгүй. Нөгөө талаар Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр барьцааны зүйлүүдийн үнэ нь зээлийн гэрээний дагуу үүсч байгаа үүргийн үнийн дүнгээс илүү гарсан нь шууд барьцааны зүйлийн үлдэх хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

            Мөн шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э-, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг “Х-” ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж, 51.8 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж, 52.1.дэх хэсэгт “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасныг зөрчжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн барьцааны зүйлтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/00846 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 21 982 168 422 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Х-” ХХК-д олгож, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ад холбогдох батлан даалтын гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э-” ХХК нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох  Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай тусгай зөвшөөрөл, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Э-, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийн хамт шилжүүлэх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж, барьцааны зүйлийн үлдэх хэсэг болохЭ-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15 200 м.кв талбайтай газар эзэмших эрх, “Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12 815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12 091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, “Э-” ХХК-ийн Дархан салбарын “Э- цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, оффисын хөрөнгө зэргийг хуульд заасны дагуу худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул ”Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 5 520 537 000 төгрөг, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, ашигт малтмал ашиглалтын 12169 А дугаартай тусгай зөвшөөрөлтэй Үнэгт гөлтгөний ордын зах зээлийн өнөөгийн үнэ, цэнэ 1 810 800 000 төгрөг, “Э-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ, цэнэ 49 944 137 000 төгрөг, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12 815 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12 091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэ, цэнэ 12 586 480 000 төгрөг, “Э-” ХХК-ийн Дархан салбарын “Э- цемент” ХХК-ийн зутан шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнэ 3 780 000 000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ ТП56/2, УЗ56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ, цэнэ 1 239 794 000 төгрөг, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ, цэнэ 1 471 300 000 төгрөг, оффисын хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 203 292 000 төгрөг, нийт 76 556 340 000 төгрөгийн үнэлгээтэй гэх дээр дурдсан хөрөнгө, хөрөнгийн эрхүүдийг “Х-” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн “Э-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 4 дэх заалтын “...хариуцагч “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 372 939 650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 368 367 720 төгрөг гаргуулж, хариуцагч “Э-” ХХХ-д тус тус олгосугай.” гэснийг  “Э-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 372 939 650 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “Х-” ХХК-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 367 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                  ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                                     С.ЭНХТӨР