Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 846

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1410000684 тоот барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1410000735 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1410000789 дугаартай барьцаат зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14100001252 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээг тус тус цуцалж, хариуцагч ЭрэлХХК-иас 21.982.168.422 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Э холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 15200 м.кв талбайтай газар эзэмших эрх, Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлалтай 16.0 гектар талбайтай, Үнэгт гөлтгөний ордын ашигт малтмал ашиглалтын 12169А дугаартай ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 135269 м.кв талбайтай газар эзэмших эрх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/, Чингисийн өргөн чөлөө, 112 тоотод байрлалтай, 12818 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилгууд, 12.091 м.кв талбайтай барилгын суурийн газар эзэмших эрх, Эрэл ХХК-ийн Дархан салбарын клинкер шатаах зуух, тоос шүүх зориулалттай цахилгаан шүүлтүүр зэргийг барьцаанаас чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140, ТП56/2, Уз56/3, 56/5, 56/6, 56/8, 56/9 тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаанаас чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Сонгинохайрхан дүүрэгт байрлах 53.8 гектар талбайтай, Найрамдал орд нэртэй газар орших шар шаврын ордын 857А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон барилгажих боломжтой сул чөлөөтэй 40.86 га талбайтай газар эзэмших эрхийг Х ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. 7 7.1.1, 56 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 60.1 дэх Хас банкХХК-ийн 110.209.200 төгрөг, хариуцагч ЭрэлХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭрэлХХК-иас 110.209.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкХХК-д, хариуцагч ЭрэлХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 372.939.650 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 368.367.720 төгрөг гаргуулж хариуцагч Э ХХК-д тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.