Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/01489

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2023/01489

Улаанбаатар хот

 

                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүх хуралдааныг Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 342,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 342,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би анх энэ газрыг 1989 онд Төрийн өмчийн хорооноос худалдан авч, Э ХХК-тай 2010 онд хамтран ажиллах эхний гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хоёрдугаар гэрээг хийж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай хийнэ гэж тохиролцсон байдаг. Гуравдугаар гэрээг буюу 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 05/2013 дугаартай гэрээг байгуулсан ба энэ гэрээгээр хариуцагч байгууллага нь шинэ байрны урд байрлах гражийн хэсэгт зоорьтой нэг давхар барилга барьж, үлдэх хэсэгт автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барьж, орчины тохижилтын ажлыг хийх үүрэг хүлээсэн байдаг.

Уг гэрээний дагуу Э ХХК нь Т ХХК-аар барилгын зургийг боловсруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан бөгөөд уг зурагт Э ХХК-ийн барьсан 42, 44 дүгээр байруудын дунд байрлах миний 10 машины гаражийн газраас оролцуулан дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбайг Э ХХК барихаар төлөвлөсөн байдаг. Уг зураг, төлөвлөгөөг үндэслэн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нь уг гэрээний заалтаа биелүүлээгүй юм.

Хариуцагч нь миний эзэмшлийн газарт 10 давхар 68 айлын орон сууцыг 2012 онд барьж, 2013 оны 11 сард улсын комисст хүлээлгэж өгөхдөө хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барих ажлыг А ХХК нь барина гэх шалтгаанаар хийлгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл А ХХК-ийн барилга барьсан газарт Э ХХК-ийг барилга бариулна гэчхээд бариулаагүй гэснээс болоод орхисон бөгөөд одоог хүртэл тохижилтыг хийж өгөөгүй, 44, 42 дугаар байрны талбай буюу 574 м.кв газарт 10 машины гараж байдаг, уг гаражний доор нь автомашины дулаан зогсоол хийгээд дээр нь оршин суугчид амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж барихаар тохиролцсон бөгөөд Э ХХК нь барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх үедээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон СӨХ-д уг тохижилтын ажлыг хийхээ амлаж байсан. Энэ талаар нотолсон олон баримтууд хэрэгт авагдсан байгаа.

42, 43, 44-р байранд нэн хэрэгцээтэй байгаа ногоон байгууламжийн ажлыг нэгэнт Э ХХК нь хийхгүй байгаа учраас тухайн тохижилтын ажлыг хийхэд шаардагдах төсвийг мэргэжлийн төсөвчнөөр гаргуулахад 342 сая төгрөг хэрэгтэй талаар тодорхойлсон тул уг мөнгөн дүнг хариуцагч компаниас шаардаж байгаа. Барилгын тухай хуулиар ч тэр орон сууцанд ногоон байгууламж байх ёстой.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 4.1-т А талын, 5-т нь Б талын эрх, үүргийг заасан.

Гэрээний 4.1-т шинэ байрын урд байгаа 10 машины гаражны талбайд зоорины зориулалтын барилга бариулж авах гэдэг нь нэхэмжлэгчийн эрх, үлдэх хэсгийг нь авто машины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч ногоон байгууламж барих зориулалтаар Б талд үнэ төлбөргүй шилжүүлэх гэж тохирсон байдаг. Б тал нь хийх ёстой зүйлээ хийчих юм бол газраа шилжүүлэхэд манай талаас татгалзахгүй байдаг.

Ингээд гэрээгээр тохирсон ажлаа хийхийг шаардан нэхэмжлэл гаргахад шүүхээс нэхэмжлэлээ тодруулах шаардлагатай гээд бидний зүгээс хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг хийхэд 342 сая төгрөг шаардлагатай гэдгийг үнэлгээний байгууллагаар тогтоолгоод үүнийгээ шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Би уг гэрээнд тодорхой хөрөнгө гаргаагүй боловч газраараа хөрөнгө оруулсан. Гэхдээ хариуцагч компани хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж, надад уг ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Ашиг орлого олох талаар огт яриагүй.

Миний газар дээр хариуцагч компани орон сууц бариад доор нь 24 машины гараж бариад түүнийгээ өөрсдөө авах байсан. Харин гараж дээр нэг давхар байшин барьж, надад өгөхөөр тохиролцсон. Хэрэв барих ёстой зүйлээ хариуцагч барьж өгсөн бол би газраа шилжүүлэхэд татгалзахгүй байсан.

Мөн хариуцагч тал маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол энэ талаараа ямар нэг сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байтал гаргасан зүйл байхгүй, үүнийгээ ямар нэг байдлаар нотлоогүй.

А ХХК нь бидний маргаанд огт хамаагүй бөгөөд тухайн компаний барьсан байр нь зөвхөн урд талынхаа явган хүний замаар л таслагддаг. Харин Э ХХК нь 42, 44 дүгээр байрыг барьснаар урд талын газар нь 42 дугаар байранд хамрагдаж байгаа юм. Би хариуцагч байгууллагатай зөвхөн 44, 42 дугаар байрыг бариулаад хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламжийг цогцоор нь бариулахаар тохиролцсон. А  ХХК-ийн барьсан барилгыг Э ХХК-аар бариулна гэж эхнээсээ тохирсон зүйл байхгүй.

Хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй учраас зөвхөн хүүхдийн тоглоомын талбай хийхэд гарах зардлыг нэхэмжилж байгаа юм.

А  ХХК болон Э ХХК, Д.Э нарын байгуулсан гурван талт гэрээ байдаг. Хэрэв хуурмаг байдлаар дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж хариуцагч тал үзэж байгаа бол үүнийгээ нотлох шаардлагатай.

Талууд 2012, 2013 онуудад ч гэрээ байгуулж байсан бөгөөд 2012 оны гэрээний заалтын 4.6 дахь заалтаас харвал энэ гэрээ 2013 онд үргэлжлээд дахин байгуулагдаад явж байсан гэж харахаар байна. Тиймээс талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх талаар хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Талуудын хооронд анх 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 05/2013 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдан, гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь тохижилтын ажлыг барихад шаардагдах 342,000,000 төгрөгийг Э ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан байна .

Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлд А талын эрх үүргийг Шинэ байрны урд талд байрлах 10 машины гаражны талбайд зоорьтой нэг давхар барилга бариулж, үлдэх хэсэгт авто машины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчины тохижилтын зориулалтаар Б талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр иж бүрнээр барьж ашиглалтад өгөхөд өөрийн зүгээс шалтгаалах зүйлийг саадгүй шийдвэрлэж өгнө гэж заасан байдаг.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан уг гэрээний заалтуудыг харахаар энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлд илүү тохирдог.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар ажлыг гүйцэтгэхийг, захиалагч нь уг үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг.

Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл хамтран ажиллах гэрээний харилцаа бус ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгчийн захилгаар буюу шинэ барилгын урд талын 10 машины гаражны талбайд 1 давхар барилга барьж, үлдэх хэсгийг нь автомашины дулаан зогсоол хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч ногоон байгууламж барих зэргээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж байгаа гэрээний зохицуулалтуудыг харахаар уг гэрээ нь хэрэгжих боломжгүй зохицуулалтууд байдаг. Учир нь тус ажлыг хэний хөрөнгөөр, ямар ажил үйлчилгээг гүйцэтгээд, түүнийг хэн хүлээж аваад дараа нь хөлсийг нь хэн төлөх нь ойлгомжгүй байдаг. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын үр дүнг нь хүлээн аваад хөлсийг нь төлөх үүргийг хүлээсэн байдаг.

Түүнчлэн манай зүгээс 5 дугаар сарын 09-ний өдөр нэмэлтээр хариу тайлбар гаргасан ба тухайн тайлбартаа 05/2013 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус буюу дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарласан. Учир нь уг гэрээг байгуулах болсон шалтгаан нь Э.Э нь Нийслэлийн болон дүүргийн газрын албатай маргаантай байгаа гэдэг бөгөөд үүнийг шийдвэрлэгдэх хүртэл манайхтай дүр үзүүлсэн хамтран ажиллах гэрээ хийгээд өгөөч гэх нэхэмжлэгчийн өөрийнх нь гуйлтын дагуу тус гэрээг хийсэн байдаг. Тийм ч учраас хамтран ажиллах гэрээний зохицуулалт дээр хэний хөрөнгөөр ямар зохион байгуулалтаар ямар ажил хийх вэ гэдэг нь тодорхойгүй.

Хамтран ажиллах гэрээний 5.1 дэх заалтыг нь Э ХХК биелүүлэх боломжгүй байдаг. Учир нь тус гэрээний 4 дүгээр заалтад нэхэмжлэгч буюу А тал нь Б тал буюу Э ХХК-д газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх талаар заасан. Мөн уг гэрээнд газрыг бусдад шилжүүлэх, түрээслэх, барьцаалах эрхгүй байна гэж заасан. Гэтэл энэ газар нь 2016 онд ББСБ-ын барьцаанд орсон байдаг.

Өмнөх Э ХХК-ийн захирал С.Э-ийн талаар ярьж байна. Одоо Э ХХК-ийн захирал нь Ц.А гэх хүн байдаг. Нэхэмжлэгч нь Э ХХК-ийн өмнөх захирал С.Э-н ээжтэй найзууд байсан учраас танилын хүрээнд энэ гэрээг газрын албанд өгөх гэж байгуулсан гэж Э ХХК-ийн удирдлагын зүгээс тайлбарладаг.

Хэрэв хамтран ажиллах гэрээ гэж үзэж байгаа юм бол нэхэмжлэгч нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ өөрөө биелүүлсэн үү? Ногоон байгууламж, автомашины зогсоол барих зориулалттай талбайг үнэ төлбөргүй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Хамтран ажиллах гэрээний нөхцөл холбогдох заалтуудыг харвал энэ нь өөр, хэрэгжих боломжгүй байдаг.

Нэхэмжлэгч нь Э ХХК барилга барьсан учраас гадна тохижилтын ажлыг хийх ёстой гэж тайлбарлаж байна. Э ХХК нь өөрсдийн барьсан барилгын гадна талын цементэн замыг нэхэмжлэгчид зохих төлбөрийг нь төлөөд өөрсдөө барьсан байдаг. Мөн 44 дүгээр байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчийг ч бас Э ХХК хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдох бөгөөд үүнээс үзвэл Э ХХК нь өөрсдийн барьсан барилгын гадна тохижилтын ажлыг тодорхой хэмжээнд хийсэн байна.

Биелэгдээгүй гэрээний үүргээ нэхэмжлэгч нь өөрөө биелүүлээгүй. Хэрэв гэрээний дагуу Э ХХК-д газраа шилжүүлж өгөөд тохиролцоог хийсэн бол энэ ажил нь хэрэгжих боломжтой байсан.

С.Э захирлыг байх үед Нийслэлийн хот төлөвлөлтийн газар хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тухайн албан бичгүүд ч бас нэхэмжлэгчийн гуйлтаар явсан. Нэхэмжлэгч маргаан бүхий өөрийн газартаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай авто зогсоол бариулах байсан юм бол 2015, 2016 онуудад яагаад бие бялдаржуулах төв бариулах хүсэлт гаргаж байсан юм бэ? Энэ нь нэхэмжлэгчийг хүүхдийн тоглоомын талбай зэргийг бариулахаас эсрэг байр суурьтай байсан байна.

Тиймээс бидний зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж байгаа бөгөөд уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ. Мөн уг гэрээний дагуу нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс:

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

3782 м.кв талбай бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших Э гэрчилгээний хуулбар,

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, /2012.02.17/,

Иргэн Д.Э-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг,

Д.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар,

Нийслэлийн Газрын албаны 2017.04.11-ний .... дугаартай Иргэн Д.Э М танаа албан бичиг,

Р.П өмгөөлөгчтэй 2017.10.13-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Э-ийн хөршүүд СӨХ-ны 2016.01.20-ны өдрийн 01/21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Э ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/140 дугаартай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Э ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15/48 дугаартай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Э ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/140 дугаартай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015.04.23-ны өдрийн 02/1232 дугаартай Иргэн Д.Э танаа стандарт мөрдөх тухай албан бичиг,

....... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар,

А  ХХК-ийн 2017.10.31-ний өдрийн 6/68 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,

2013.11.25-ны өдрийн 01 дугаартай Захиалагч, зохиогч, гүйцэтгэгчийн барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлын чанарыг хамтран шалгасан гүйцэтгэлийн акт,

Т ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын архитекторын зургууд,

Д.Э-ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзмших Эйн гэрчилгээ /ГД ........./-ний хуулбар,

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт,

Нэхэмжлэгч Д.Э-ийн өмгөөлөгч П.Ц, Ц.Б нартай 2022.08.24-ний өдөр байгуулсан Эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ,

Д.Э-ийн эзэмшилд байгаа газрын байршилын кадастрын зураг 2022.09.12,

Д.Э-ийн эзэмшилд байгаа газрын байршилын кадастрын зураг 2022.09.13,

Д.Э-ийн Төрийн банктай 2022.09.19-ний өдөр байгуулсан Тэтгэврийн зээлийн гэрээ,

Мэргэшсэн төсөвчин Ж.Э-ийн 2022 онд гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан зургийн дагуу хийгдэх хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын төсөв,

Д.Э-ийн эд хөрөнгийн Э улсын бүртгэлийн лавлагаа /2023.04.03/ гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17/23 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017.08.25-ны .... дугаартай албан бичиг,

2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн тооцоо,

2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн баримтын жагсаалт,

2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн баримтын жагсаалт,

Э ХХК-ийн 2012.11.07-ны өдрийн 216 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2012.05.03-ны өдрийн 20 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2012.07.23-ны өдрийн 37 дугаартай кассын зарлагын ордер,

Төрийн банкны 2012.09.04-ний өдрийн мемориалын баримт,

Э ХХК-ийн 2012.12.10-ны өдрийн 231 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2012.10.22-ны өдрийн 49 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.05.06-ны өдрийн 17 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.06.04-ны өдрийн 19 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.06.13-ны өдрийн 20 дугаартай кассын зарлагын ордер,

Төрийн банкны 2011.04.18-ны мөнгөн шилжүүлэг,

Төрийн банкны 2013.12.17-ны мөнгөн шилжүүлэг

Э ХХК-ийн 2013.03.01-ний өдрийн 11 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2013.05.21-ний өдрийн 55 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2013.06.21-ний өдрийн 73 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2013.06.19-ний өдрийн 23 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.07.09-ний өдрийн 29 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.10.19-ны өдрийн 50 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2013.12.16-ны өдрийн 60 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2010.05.27-ны өдрийн 33 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2010.08.12-ны өдрийн 44 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2010.08.19-ний өдрийн 47 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2010.09.01-ний өдрийн 49 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2010.10.28-ны өдрийн 54 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2011.02.08-ны өдрийн 07 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2011.02.23-ны өдрийн 08 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2011.02.28-ны өдрийн 10 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2011.04.13-ны өдрийн 21 дугаартай кассын зарлагын ордер,

Э ХХК-ийн 2011.10.17-ны өдрийн 47 дугаартай кассын зарлагын ордер,

Хас банк-ны 2011.10.21-ний өдрийн 90 сая төгрөгийн төлбөрийн баримт,

2011.12.02-ны өдрийн 90 сая төгрөгийн шилжүүлгийн баримт,

Э ХХК-ийн 2011.04.11-ний өдрийн 24 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2011.11.08-ны өдрийн 139 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2011.10.06-ны өдрийн 112 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2012.01.05-ны өдрийн 05 дугаартай төлбөрийн даалгавар,

Э ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17/51 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Э ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17/57 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

СБД-ийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан .., ..., ... дугаартай орон сууцны дундах хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолын зураг,

Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Э ХХК-ийн дүрэм,

Э ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23/03 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

3.3 Шүүхээс:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Үндэсний төв архивын газраас 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,

2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, иргэн Д.Э-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл,

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлт гэсэн баримтуудыг,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.05.04-ний өдрийн 09/1660 дугаартай Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгийг,

Хариуцагч талын хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018.05.03-ны өдрийн ..... дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус газрын 2018.04.12-ны өдрийн ..... дугаартай албан бичиг,

Мөн газрын 2016.02.05-ны өдрийн .... дугаартай албан бичиг,

Маргаан бүхий газар орон сууц, тохижилт хийх талбай, орчины байдалд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдох зургууд,

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Д.Э-т 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлсэн .... тоот Стандарт мөрдөх тухай албан бичиг,

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .... тоот Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг,

Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн .... тоот Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэн Д.Э-т 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүргүүлсэн ..... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,

Э-ийн ..... СӨХ-ны 2015.11.04-ний өдрийн 01/02 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг,

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015.11.30-ны өдрийн ..... дугаартай Э-ийн хөршүүд СӨХ-д албан бичиг,

Э-ийн ...... СӨХ-ны 2016.01.06-ны өдрийн 01/15 дугаартай хүсэлт гаргах тухай албан бичиг, фото зураг гэсэн нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 342,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ...... дугаартай хамтран ажиллах гэрээгээр хариуцагч байгууллага нь шинэ байрны урд байрлах гаражийн хэсэгт зоорьтой нэг давхар барилга барьж, үлдэх хэсэгт автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж барьж, орчины тохижилтын ажлыг хийх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул зөвхөн хүүхдийн тоглоомын талбай хийхэд гарах зардалд 342,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

2.Хариуцагч нь Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн,

-уг ажлыг хэний хөрөнгөөр, ямар ажил үйлчилгээг гүйцэтгээд, түүнийг хэн хүлээж аваад дараа нь хөлсийг нь хэн төлөх нь ойлгомжгүй,

Д.Э нь захирал С.Э-ийн ээжтэй найзууд байсан учраас танилын хүрээнд Нийслэлийн болон дүүргийн газрын албатай маргаанаа шийдвэрлэгдэх хүртэл манайхтай ..... дугаартай хамтран ажиллах гэрээ хийгээд өгөөч гэх гуйлтын дагуу дүр үзүүлэх хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ,

Хамтран ажиллах гэрээний 5.1 дэх заалтад Э ХХК-д газрыг үнэ төлбөргүй шилжүүлэх талаар заасан боловч энэ газар нь 2016 онд ББСБ-ын барьцаанд байсан учир хэрэгжих боломжгүй байсан,

Э ХХК нь өөрсдийн барьсан барилгын гадна талын цементэн замыг болон .. дүгээр байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчийг хийсэн гэж маргаж байна.

 

3.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хавтас хэрэгт авагдсан 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ,

2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ, 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн тооцоо,

2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн баримтын жагсаалт,

2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу иргэн Д.Э-т төлсөн төлбөрийн баримтын жагсаалт гэсэн баримтуудаар болон бусад баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.Э нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ............. нэгж талбарын дугаар бүхий, 900 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барилга барихад зориулан нийлүүлэх, хоёр тал өөрсдийн хөрөнгө, санхүүжилтээр барилгыг холбогдох хууль тогтоомж, зураг төслийн дагуу зохих чанар стандартад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд буюу 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 15 сарын хугацаанд барьж ашиглалтад өгөх үүрэг хүлээжээ.

 

3.2 Мөн дээрх 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу дээрх газарт хариуцагч Э ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар үйлчилгээтэй, орон сууцны барилга барихыг зөвшөөрч, тухайн газрыг эзэмших Э ХХК-тай тохиролцсоны дагуу 370,000,000 төгрөгийн 270,000,000 төгрөгийг 2010 оны 9 дүгээр сарын 20-нд, үлдэх санхүүжилтыг барилгажилтын захирамж батлагдсаны дараа өгөх буюу тухайн компанид ногдох газар эзэмших Э ХХК-д шилжүүлэн өгөх, мөн 42.5 м.кв талбайтай 2 өрөө буюу 1 ширхэг орон сууцыг барилга ашиглалтад орсоны дараа хүлээлгэн өгөхөөр,

 

3.3 Мөн талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу гэрээний үргэлжлэх хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл буюу барилгыг иж бүрнээр барьж дуусгах хүртэл нийт 13 сар байх, нэхэмжлэгч Д.Э нь өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт барилгажилтын ажил явагдаж байгаатай холбогдуулан гэрээнд заасан хөрөнгө оруулалтыг зохих үе шаттайгаар буюу уг барилгын 1 давхрын үйлчилгээний хэсгийг бүтнээр нь, 1 дүгээр орц 2 давхарт 50.3 м.кв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг, 1 орц 2 давхарт 68.5 м.кв талбайтай 3 өрөө байр 1 ширхэг, 2 дугаар орцны 3 давхарт 50.3 м.кв талбайтай 2 өрөө байр 1 ширхэг, 2 дугаар орц 3 давхарт 68.5 м.кв талбайтай 3 өрөө байр 1 ширхэг, бүгд 4 ширхэг орон сууц, зоорийн давхарт 3 ширхэг авто машины зогсоол, мөн 450,000,000 төгрөгийг бэлнээр 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өмнө өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.4 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Э ХХК-ууд нь хамтран Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйлчилгээтэй, 8 автомашины гражтай, 67 айлын орон сууцны барилгыг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан болох нь тогтоогдож байна.

 

3.5 Түүнчлэн 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ-ний болон 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-д заасны дагуу хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгч Д.Э-т бэлэн болон бэлэн бусаар /орон сууцны 1 м.кв 1,500,000 төгрөгөөр тооцон/ нийт 1,923,524,120 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

3.6 Улмаар талууд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулан уг гэрээгээр шинэ байрны урд байгаа 10 машины гражийн талбайд зоорьтой 1 давхар барилга барьж, үлдэх хэсгийг автомашины газар доорх дулаан зогсоол бүхий хүүхдийн тоглоомын талбай сүүдрэвж, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчины тохижилтын ажлыг хийх,

Гэрээний үргэлжлэх хугацааг А  ХХК-ийн барилгын карказ хийгдэж дууссаны дараа хийж эхлэх, нэхэмжлэгч нь 10 машины гражийн талбайд зоорьтой 1 давхар барилга бариулж авах, үлдэх хэсгийн автомашины газар доорх дулаан зогсоол бүхий хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчины тохижилтын зориулалтаар хариуцагч талд үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцжээ.

 

3.7 Хариуцагч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг ажлыг хэний хөрөнгөөр, ямар ажил үйлчилгээг гүйцэтгээд, түүнийг хэн хүлээж аваад дараа нь хөлсийг нь хэн төлөх нь ойлгомжгүй, нэхэмжлэгч Д.Э-ийн Нийслэлийн болон дүүргийн газрын албатай газрын маргаанаа шийдвэрлэхэд нь гуйлтын дагуу дүр үзүүлэх хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргах боловч түүний тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, тэрээр дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй байна.

 

3.8 Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь газрыг хариуцагч Э ХХК-д шилжүүлснээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар дээр байрлах хуучин гаражийг /нэг давхар барилгыг/ буулгаж, 10 машины гаражийн талбайд зоорьтой 1 давхар барилга барьж нэхэмжлэгчид өгөх, үлдэх хэсгийн автомашины газар доор дулаан зогсоол барих, дээд талд нь хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж, автомашины зогсоол, орчины тохижилтыг хийж оршин суугчдад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх боловч уг ажил хийгдээгүй байна.

 

3.9 Хариуцагч нь нэхэмжлэгчийг газраа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарлажээ.

 

3.10 Хэрэгт авагдсан баримтууд, хариуцагчийн шүүхэд удаа дараа гаргасан хариу тайлбарууд, шүүхээс маргаан бүхий газар дээр очиж хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Д.Э-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны газар дээр хариуцагч Э ХХК нь .., .. дүгээр байруудыг барьж ашиглалтад өгөх үед нэхэмжлэгч нь газрын зүүн талд баригдах барилга буюу А  ХХК-ийн барьсан орон сууцыг Э ХХК-аар бариулахаар амаар тохиролцсон, уг тохиролцоогоо хэрэгжүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.11 Үүнээс үүдэн хариуцагч Э ХХК-ийн зүгээс 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч нь тухайн орон сууцнуудын тохижилтын ажлын зардлыг гүйцэтгэгч Э ХХК-аас нэхэмжилсэн байна.

 

3.12 Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Уг гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр буюу амаар байгуулж болно гэжээ.

 

3.13 Иймд талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/2013 дугаартай Хамтран ажиллах гэрээ хэрэгжүүлээгүй учир нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ болон 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь тухайн орон сууцнуудын тохижилтын ажлын зардлыг хариуцагч Э ХХК-аас нэхэмжилсэн гэж үзэхээр байна.

 

3.14 Хэдийгээр 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 4.6-т Шинээр баригдах барилгын урд талын талбайд газар дор автомашины зогсоол хийж дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар тохиролцсон болно гэж заасан байх боловч уг үүргийг хэн, ямар зардлаар хэрэгжүүлэх талаар тохиролцоогүй байна.

 

3.15 Барилгын тухай хуул /2008 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т инженерийн хийцтэй барилга байгууламж" гэж зохих барилгын норм, дүрмийн дагуу боловсруулсан ажлын зургаар эрх бүхий хуулийн этгээд барьсан бүх төрлийн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг;,

3.1.11-д "барилгын орчны тохижилт" гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг гэж зааснаар барилга байгууламжийг барихдаа барилгын орчины тохижилтыг хийх үүрэгтэй байна.

 

3.16 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага тодруулсантай холбоотой Мэргэшсэн төсөвчин Ж.Э-ийн 2022 онд гаргасан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан дагуу хийгдэх хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын төсөв гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар дээрх ажлын төсөвт өртөг нь 342,000,000 төгрөг болно гэжээ.

 

3.17 Гэтэл дээрх ажлыг буюу 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-ний 4.6-т Шинээр баригдах барилгын урд талын талбайд газар дор автомашины зогсоол хийж дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар тохиролцсон болно гэж зааснаар талуудын хэн нь хэний хөрөнгөөр хийх талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж зааснаар талууд хамтран хариуцах үүрэгтэй байна.

 

3.18 Хамтран ажиллах гэрээний гол шинж нь хамтын ажиллагааны явцад тодорхой зорилго хэрэгжсэнээр ашиг олох, харин алдагдалтай ажилласан бол хамтран хариуцлага хүлээх учиртай бөгөөд дээрх талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 01/05 тоот Хамтран ажиллах гэрээ болон 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/08 тоот Хамтран ажиллах гэрээ-ний дагуу орон сууц барих зорилго нь хэрэгжиж, хэн алин нь ашиг олсон болох нь тогтоогдож байх тул алдагдлыг буюу тухайн орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын зардлыг алдагдал гэж үзэн, гэрээний талуудад хувааж хариуцах үүрэгтэй.

 

3.19 Иймд хариуцагчийн зүгээс дээрх төсвийг үгүйсгээгүй тул хариуцагч Э ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт буюу орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, ногоон байгууламж хийх ажлын зардалд 171,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэлээс 171,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн 1,004,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,012,950 төгрөгийг гаргуулан, 1,004,150 төгрөгийг нэхэмжлэгчид, 8,800 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.11-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 171,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэлээс 171,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,004,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,012,950 төгрөгийг гаргуулан, 1,004,150 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 8,800 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ