Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2023/00664

 

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 135/ШШ2023/00664

... аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

135/2023/0458/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум ... нутаг байрлах ...... ХК /утас .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум ...баг өөрийн байр ... ... ХХК /утас ..../-д холбогдох,

 

Цахилгаан эрчим хүчний төлбөр 11,935,760,13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

(Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

 

:

 

Нэхэмжлэгч ...... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... ... ХХК нь Эрчим хүчиний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 9 дүгээр сараас эхлэн өр үүсч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байрдаар 10,378,921.83 төгрөгийг үлдэгдэлтэй байна.

... ... ХХК болон ... ... ХК тус байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчиний төлбөр болон алданги 11,935,760.13 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тооцоо нийлж, акт үйлдсэн.

Тус компанид цахилгаан эрчим хүчиний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг,тус байгууллагатай байгуулсан аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалтууд, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 1,556,838.3 төгрөг нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ... ... ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа:

... ... ХК нь ... аймгийн ...... ХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа билээ.

Манай компани нь санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлаасаа шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнс экспортлох төслийн хүрээнд БНХАУ-д гурил экспортлох эрх авсан 10 гурилын үйлдвэрийн нэгээр шалгарч 2026 оныг дуустал бүтээгдхүүнээ экспортлох эрхтэй болсон юм. Манай компани 2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно.

Бид хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

 

Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, ... ... ХК-ний 2023.02.26-ны өдрийн 1/11 тоот албан бичиг, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа, ... ... ХК-ний 2022.04.26-ны өдрийн 05/603 тоот албан бичиг, 2022.09.26-ны өдрийн 05/1385 тоот албан бичиг, ... ... ХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, , ... ... ХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг,

Хариуцагчаас итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ... ... ХК нь хариуцагч ... ... ХК-нд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг, алданги 1,556,838.30 төгрөг, нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Зохигчдын хооронд аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ... ... ХК нь хариуцагч ... ... ХК-ний цахилгаан эрчим хүчээр хангаж байсан.

 

3. Хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар ...тус хоёр байгууллага хооронд 2022.01.01-нээс 2023.01.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ, хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ... ... ХК нь 11,935,760.13 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав.

Энэхүү өрийн үлдэгдэлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр 2023 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцов.

Тооцооны баримтын жагсаалтад ...эхний үлдэгдэл 18,853,516.97 төгрөг, бичилтийн дүн 24,514,756.07 төгрөг, төлөлтийн дүн 32,989,351.20 төгрөг, алданги 10,378,921.83*0,5%*30 хоног =1.556.838.30төгрөг, эцсийн үлдэгдэл 11,935,760.13 төгрөг гэжээ.

 

4. Хариуцагч ... ... ХК нь ...цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчийг алдангаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Өөрөөр хэлбэл Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй , Аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5.7-т Хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний бичилт хийснээс хойш 5 хоногийн дотор хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Хангагчийн харилцах дансанд шилжүүлнэ, 5.8-т Хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг хангагчид төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ... ... ХК нь хариуцагч байгууллагаас хангасан цахилгаан эрчим хүчний төлбөр болон гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардсан байна.

Талууд хоорондоо тооцоо нийлж, хангагдсан эрчим хүчний төлбөр, түүний алданги нийт 11,935,760.13 төгрөгийг хариуцагч ... ... ХК төлөхөө хүлээн зөвшөөрч, талууд дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан байна.

 

Иймээс хариуцагч ... ... ХК-иас нийт төлбөр 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ... ХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагчид шүүх хуралдааны албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хийхээр дахин товлож, хариуцагч талд хурлын товыг хуульд заасан хугацааны дотор албан ёсоор мэдэгдсэн боловч хариуцагч байгууллага нь мөн л хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч ... ... ХК-иас 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ... ... ХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ... ... ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ... ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 205.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

د З.ТУНГАЛАГМАА