Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2023/00789

 

2023 оны 06 сарын өдөр

Дугаар 5/ШШ2023/00789

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 5/2022/01772/и

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, ******* дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байр ** тоотод оршин суух ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* Уул аймаг, ******* сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ******* * байр ** тоотод оршин суух ******* овогт ын д холбогдох,

"******* аймаг, ******* сум, 1*-р баг, 1*-р хороолол, * 1* байр, * тоот хувийн сууцыг Б.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч болон улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч П.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

:

1. Нэхэмжлэгч Г.******* нь Б.д холбогдуулан хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.******* нь ******* аймаг, ******* сум, дугаар баг 10 дугаар хороолол, ******* 1 байр 1 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар гэрчилгээтэй хувийн сууцыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Голомт банк ХХК-ийн ипотекийн зээлээр худалдаж авсан бөгөөд уг орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ Г.*******ын нэр дээр бүртгэлтэй боловч, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗБ дугаар зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр барьцаалбарт бүртгэгдсэн байдаг. Г.******* нь уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхтэй болсон хэдий ч Б. гэх хүний хууль бус үйл ажиллагааны улмаас өдийг хүртэл эзэмшихтэй холбоотой эрхээ хэрэгжүүлж чадалгүй хохирсоор байна.

Учир нь 2018 онд Б. гэгч нь надтай хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж чиний орон сууцны ашиглалтын зардал, сард төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр түр оршин сууж баймаар байна. Хэрвээ ажил сайхан бүтээд ашигтай ажиллавал үнэ тохиролцоод чиний орон сууцыг худалдан авсан ч болно гэх мэтээр худал ярьж итгүүлэн орон сууцанд орж амьдарч эхэлсэн бөгөөд үүнээс хойш огт гаралгүй өдийг хүрч байна.

Хариуцагчид орон сууцаа чөлөөлж өгөхийг удаа дараа сануулж шаардлага тавихад би сар бүр уг орон сууцны зээлийг төлдөг учраас би өмчлөх, эзэмших эрхтэй гэх огт үндэслэлгүй тайлбар хэлж өмчлөгчийн эзэмших эрхийг ноцтой зөрчиж уг үйлдлээ таслан зогсоохгүй амьдарсаар байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн *******Уул аймаг, ******* сум, дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 байр, 1 тоот хувийн сууцыг Б.гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэв.

2. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Г.******* бид 2 харилцан тохиролцсоны үндсэн дээр Голомт банк-наас түүний нэр дээр орон сууц худалдан авсан бөгөөд энэ байранд би ээжийнхээ хамт амьдардаг нь үнэн бөгөөд энэ зээлээ би түүний дансаар дамжуулан Голомт банк-ны зээлийн төлбөрийг сар бүрийн ашиглалтын зардлын хамт төлж байсан нь үнэн.

Харин түүний нэхэмжлэлдээ дурдсан хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж орон сууцны зээлийн төлбөрийг нь сар бүр төлж, түрээсийн хэлбэрээр түр оршин суухаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй юм.

Г.*******ын хэлж байгаа нь үнэн байсан бол Г.******* өнгөрсөн 4 жилийн хугацаанд биднийг аль эрт байрнаас гаргачих байсан. Мөн Г.******* үүнийгээ батлах нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх байсан гэж би бодож байна.

Б. би улсын бүртгэлийн Ү- дугаартай ******* аймаг, ******* сум, дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 байр 1 тоот орон сууцыг Д.ээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 7 сард нүүн орж, 2016 оны 8 сараас эхлэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Байрны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед би Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкнууд надад зээл өгөхгүй байсан. Иймд өөрийнхөө нэр дээрээ зээлээ авч өгөөч гэж гуйхад Г.******* надад зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Г.*******ын нэрэн дээр уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж, Голомт банк-наас 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээгээр Г.*******ын нэрэн дээр 79,200,000 төгрөгийг жилийн 20, 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох 110,000,000 төгрөгийн тооцоог Д.тэй бүрэн хийж дуусгасан.

Голомт банк-ны зээлийн төлбөрийг Б. миний бие зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн байна. Энэ хугацаанд Г.******* нь хувиасаа байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй болно.

Г.******* нь 2022 оны үеээс Банкны мессеж ирээд дарамттай байна, хамтран зээлдэгчээр орсон гээд аав уурлаад байна гэх мэтээр зээлээ төлж дуусгахыг надаас шаардаж эхэлсэн. Би Г.*******ын нэрэн дээр авсан зээлээ төлж, түүний нэрийг чөлөөлөх гэсэн боловч Ковид19 цар тахлын улмаас өнөөдрийг хүртэл санхүүгийн боломж гаргасангүй. Гэхдээ би 2023 оны 1-р улиралд зээлээ бүрэн төлж дуусгана.

Дээрх байдлаар уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг Г.*******ад байгаагүй ба бодит байдал дээр уг байрыг Б. би худалдаж авсан юм. Г.******* нь *******ын хүн бөгөөд уг маргаан бүхий байран дээрээ нэг ч ирж үзээгүй, ямар байр байгааг ч мэдэхгүй, уг байрыг зарсан Д.ийг ч танихгүй мөртлөө яагаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг ч би ойлгохгүй байна. Миний хувьд ээж Д.гийн хамт 2016 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч, байрны хэрэглээний /ус, дулаан, цахилгаан, юнивейшн зэрэг/ зардлуудыг төлж ирсэн. Мөн би 2021 онд уг байранд 10,000,000 төгрөгөөр засвар хийсэн.

Энэ бүх байдлаас харахад Голомт банкнаас зээл авахын тулд Г.******* болон Д. нарын хооронд хийгдсэн байр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээгээр маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан Г.******* нь уг байрны шударгаар эзэмшигч болох намайг албадан гаргах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106-1-т зааснаар шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ бол миний өмчлөлийн зүйл юм, миний өмчлөлийн зүйлийг бусад этгээд эзэмшээд байгаа нь хууль бус байна. Энэ нь 106.1-т заасан урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа учраас шаардаж байгаа. Д.ийн дансанд Г.*******ын Голомт банк-наас зээлж авсан мөнгө орсон. Гэтэл Б. би мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан гэж ярьж байна. Үнэндээ энэ мөнгийг Г.******* төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Б. уг байрыг би авсан, Г.*******аар зээл авхуулж байгаад авсан гэж яриад байна. Хэрэв Г.*******аар зээл авхуулж авсан бол ******* үүнийг худалдаж авах хүсэл зориг байсан бол ямар нөхцөл байдал үүсэх байсан бэ гэхээр уг орон сууцыг худалдаж аваад, ******* уг орон сууцыг барьцаанд тавиад зээл авч өгөх боломж байсан. Өөрөөр хэлбэл орон сууц худалдаж авах хүсэл сонирхолтой байж байгаад тэр орон сууцыг худалдаж авъя чи надад зээл аваад өг гэхэд *******ын зөвшөөрсөн зүйл нь орон сууцыг нэр дээрээ шилжүүлж аваад *******аар зээл авхуулаад ******* гийн орон сууцыг барьцаанд тавих байсан. Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал байхгүй, ******* өөрөө төлбөрөө төлөөд орон сууцыг худалдаж авсан байна. Хэрэгт авагдсан баримтаар ******* худалдах худалдан авах гэрээг байгуулсан, ******* энэ орон сууцаа худалдаж авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Энэ баримтууд нь хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн баримтууд байдаг. Тэгэхээр өнөөдөр би төлбөрөө төлсөн гэж шүүхэд худал тайлбар өгч байна. Нэгэнт ******* өөрөө төлбөрөө төлж худалдаж авсан учраас *******ын өмчлөлийн зүйл юм. Тийм ч учраас миний өмчлөлийн зүйл гар гэж удаа дараа шаардсан учраас гийн эзэмшил хууль бус болж байна. Яагаад хууль бус болж байна гэхээр мэдээд тохиролцоод орон сууцандаа суулгасан. Шаардсан үеэс эхлээд хууль бус эзэмшигч болж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч тал хуулийн дагуу уг байрны өмчлөгч гэдэг үүднээс тайлбар гаргаж байгаа. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байгаа. Тэгэхээр хэлцэлтэй холбоотой маргаан гарчихсан учраас үүнийг үнэн зөв гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй гэдгээ өөрсдөө ярьж байна. Энэ худалдах худалдан авах гэрээг шилжүүлсэн хэлцэл дээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэгтэй маргаагүй гэдгээ шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч тал хэлчихсэн. ******* хотхоны гадна зам талбайн ажил хийсэн гэрээг бид хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн. Нэхэмжлэл анх бичгээр гаргахдаа дурдсан хоёр үндэслэлээ өөрсдөө үгүйсгэсэн. Тэгэхээр энэ хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр бид өмчлөх эрхээ шилжүүлж авсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн өмчлөх эрх яаж үүссэн бэ гэхээр бид худалдаж авсан учраас гэж тайлбарлаад байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ гэж байгаа. 8.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж заасан, хуульд харшлаагүй хэлцлийн үндсэн дээр уг байрыг олж авсан байх ёстой байтал бид хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр уг байрыг олж авсан гэж тайлбарлаж байгаа хэр нь би энэ байрнаас энэ хүнийг гархийг шаардаж байна гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэдгийг давтан хэлмээр байна. Би энэ байрыг худалдаж авсан, нийт 41,000,000 төгрөгийн урьдчилгаа, бэлэн болон бэлэн бусаар төлсөн гэдгийг жагсаалтаар гаргаж өгсөн. Үүнийг гэрч нотолдог, урьдчилгаа өгсөн нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт одоогоор хэрэгт байхгүй байна. 71,400,000 төгрөгийн ипотекийн зээл авч ийн дансанд шилжүүлсэн учраас би уг байрыг худалдаж авсан гэж үзээд байна. Гэтэл бодит байдал дээр 71,400,000 төгрөг нь *******ын нэр дээр гарсан боловч энэ мөнгөний эргэн төлөлтийг хэн төлснийг гэрчүүд хэлдэг. Үүнийг авсан зээл гэдгийг нотолсон. Тэгэхээр үүнийг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Уг байранд 2015 оноос ороод хэрэглээний бүх зардлыг болон түүний ээж гийн нэр дээр төлөөд өнөөдрийг хүртэл уг байранд амьдарч байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан байгаа. Тэгэхээр энэ байранд оршин сууж байгаа шударга эзэмшигч мөн байна. Тийм учраас шударга эзэмшигчийг албадан гаргах үндэслэл байхгүй учраас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэв.

5. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан Хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хариуцагч болон улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүэх үндэслэлээ:

Б. миний бие нь улсын бүртгэлийн Ү- дугаартай ******* аймаг, ******* сум, -р баг, 10-р хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоот орон сууцыг Д.ээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нүүн орсноос хойш 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Миний бие байрны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкнууд надад зээл өгөхгүй байсан. Иймд *******ыг өөрийнхөө нэр дээр зээл авч өгөөч гэж гуйхад Г.******* зөвшөөрсөн. Тухайн үед би Г.*******ад ******* сумын 2 ба 3-р багийн дунд байршилтай гүүрний засварын ажлыг зуучилж олж өгсөн тул Г.******* нь надад хариу тус хүргэсэн юм. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр уг байрыг *******ын нэр дээр шилжүүлж Голомт банкнаас 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ- тоот гэрээг Г.*******ын нэр дээр 79,200,000 төгрөгийг, жилийн 20,4%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг зээлийн мөнгөнөөс 69,000,000 төгрөгийг байрны үлдэгдэл төлбөрт хийснээр байрны нийт төлбөр болох 110,000,000 төгрөгийн тооцоог би Д.тэй бүрэн хийж дуусгасан. Голомт банкны ЗГ- тоот зээлийн төлбөрийг миний бие хуваарийн дагуу сар бүр төлж ирсэн ба зээл ашиглалтын хугацаанд нийт 65,800,000 төгрөгийг төлсөн. ******* байрны урьдчилгаанд нэг ч төгрөг төлөөгүй, энэ нь нотлох баримтаар харагдаж байгаа. Г.******* нь 2020 оны үеэс Банкнаас мессеж ирээд дарамттай байна. Хамтран зээлдэгчээр орсон гээд аав уурлаад байна гэх мэтээр зээлээ төлж дуусгахыг надаас шаардаж эхэлсэн. Би Г.*******ын нэр дээр авсан зээлээ төлж, түүний нэрийг чөлөөлөх гэсэн боловч ковид-19 цар тахлын улмаас санхүүгийн боломж гараагүй. Дээрх байдлаар уг байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг Г.*******ад байгаагүй ба бодит байдал дээр уг байрыг Б. би худалдаж авсныг Г.******* болон уг байрыг худалдах худалдан авах гэрээ хийсэн Д. нар сайн мэдэж байгаа. Г.******* нь *******ын хүн бөгөөд уг маргаан бүхий байранд нэг ч ирж үзээгүй, ямар байр байгааг ч мэдэхгүй, худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зураагүй, өмнөөс нь би гарын үсэг зурсан тул, уг байрыг зарсан Д.ийг ч танихгүй боловч ийнхүү улсын бүртгэлийг ашиглан үндэслэлгүй хөрөнгөжихөөр шийдсэн байна. Миний хувьд ээж Д.гийн хамт 2016 оны 07 дугаар сараас хойш уг байранд амьдарч байрны хэрэглээний /ус, дулаан, цахилгаан, юнивейшн зэрэг/ зардлуудыг төлж ирсэн. Мөн би 2021 онд уг байранд 10 орчим сая төгрөгийн их засвар хийсэн. Дээрх үйл баримтаар Голомт банкнаас зээл авахын тулд Г.******* болон Д. нарын хооронд хийгдсэн байр худалдах худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь нотлогдоно. Иймд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Д., Г.******* нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай ******* аймаг, ******* сум, -р баг, 10-р хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг хүчингүй болгох, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Д., Г.******* нарын хооронд хийгдсэн улсын бүртгэлийн Ү- дугаартай ******* аймаг, ******* сум, -р баг, 10-р хороолол, Ватур хотхоны 1 дүгээр байрны 1 тоот 178 м.кв орон сууцыг худалдах худалдан авах гэрээг мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 283 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай газар эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний Ү- дугаартай ******* аймаг, ******* сум, -р баг, 10-р хороолол, Ватур хотхоны 1 дүгээр байрны 1 тоот амины орон сууцны өмчлөгч газар эзэмшигчээр *******ыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хасаж бүртгэхийг хариуцагчид болон Улсын бүртгэлийн хэлтэст даалгах сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Д. ******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр ******* хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээний 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ шаардлагаа дэмжиж оролцож байна. гэв.

6. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд:

Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үүнтэй холбоотой улсын бүртгэлийг хүчингүй болгох гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-г зөрчсөн гэж үзэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хэрэглээ аль нэг нь байх боломжтой, 56.1.2, 56.1.3-т хоёулаа байх боломжгүй. Өөрөөр хэлбэл дүр үзүүлж хийсэн хэлцэл үү, эсвэл халхавчлах зорилготой хийсэн хэлцэл үү гэдэг асуудал үүснэ. Халхавчлах зорилготой хийсэн хэлцэл мөн байсан уу гэдэг дээр тайлбарлахад 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл биш юм.

гийн яриад байгаа асуудал нь Г.*******ыг гуйж зээл авхуулаад энэ орон сууцыг би авсан гэж байна. Энэ хоёрын хооронд ийм харилцаа байсныг үгүйсгэхгүй, ийм харилцаа байсан уу гэвэл байсан. Яагаад мөн хуулийн 56.1.3-ыг үгүйсгээд байна гэхээр Г.******* нэгэнт Б.д туслах гэж байгаа бол энэ орон сууцыг өөрөө авахгүйгээр зөвхөн зээл авч өгөх боломж байсан. Тэгэхээр Г.*******ын хувьд хүнд зүгээр зээл авч өгөх эрсдэлтэй, энэ орон сууцыг би худалдаад авчихъя, Б. үнэхээр үнийг нь төлж чадах хүсэл зориг байвал хожим Б.д шилжүүлж өгөх, Г.******* энэ орон сууцыг авах хүсэл зоригтой байсан. Энэ хүслийнхээ дагуу худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Б.г орон сууцандаа суулгахыг Г.******* зөвшөөрсөн, ингэхдээ чи хэлснийхээ дагуу зээл болон зардлыг өөрөө төлөөд явсан тохиолдолд орон сууцыг худалдаж болох юм гэдэг тохиролцоо байсан юм байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 мөн үү гэвэл энэ нь хоёр хэлцэл байхыг шаарддаг. 2010 оны 06 дугаар 22-ны өдрийн 17 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-ыг тайлбарлаж өгсөн. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэг нь хоёр хэлцэл байдаг, нэг нь нөгөөгөө халхавчилдаг гэж тайлбарласан байгаа. Энд ямар ч хоёр хэлцэл байхгүй, тэгэхээр 56.1.3 биш юм. Тэгэхээр 56.1.2 гэдэг нь дүр үзүүлж хийсэн хэлцэл, Г.*******ад ямар нэгэн дүр үзүүлж хэн нэг нь энэ хэлцлийг хийсэн болж харагдахын тулд энэ хэлцлийг хийгээгүй. Мөн сая дурдсан Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор хийсэн ийм хэлцэл байна гэж. Үнэхээр тэр орон сууцыг худалдаж аваад Б.г суулгая,

Б. зээлийн төлбөрийг зохих ёсоор төлж чадвал Б.д худалдаж болох юм гэж хүсэж хийсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т хамаарахгүй. Үүнийг Улсын Дээд шүүхийн тайлбарт маш тодорхой тайлбарласан байгаа. Хэдийгээр хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 гэж ярьж байгаа боловч энэ хэлцлийг Г.******* хийгээгүй гэж байна. Г.******* гарын үсэг зурсан уу гэвэл зураагүй байсан, гэхдээ хуульд ямар боломж олгосон бэ гэхээр төлөөлөгчөөрөө дамжуулж хийх боломж олгосон. Төлөөлөгчөөрөө дамжуулж хийх боломж олгоод Г.******* төлөөлөх бүрэн эрхээ Б.д олгосон. Чи намайг төлөөлөөд орон сууц худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зураарай гэж төлөөлөх бүрэн эрхийг олгосон. Төлөөлөх бүрэн эрхийг олгох зүй нь итгэмжлэлээр олгогдох ёстой байсан. Гэхдээ төлөөллийн үнэн зөвийг хүлээн зөвшөөрөх эсэх нь өөрөөр хэлбэл төлөөллийн үр дагавар хэнд гарч ирдэг вэ гэхээр төлөөлүүлэгчид гарч ирдэг

Иймд хуульд төлөөлөгч энэ төлөөллийг зөвшөөрч байгаа бол үүнийг хүчин төгөлдөр төлөөлөл гэж үзнэ гээд Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан байгаа. Тэгэхээр ******* энэ намайг төлөөлсөн төлөөлөл хууль бус байна, миний өмнөөс гарын үсэг зурсан байна гэж маргасан тохиолдолд энэ төлөөлөл хууль ёсны байна уу үгүй юу гэдгийг шалгана. Өнөөдөр төлөөлүүлээд байгаа этгээд өөрөө энэ төлөөл хууль бус гэж маргаагүй байгаа учраас бид шалгах шаардлага байхгүй. Учир нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос хамаарна гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалт яагаад байна гэхээр гол үр дагавар нь төлөөлүүлэгчид үр дагавар нь үүсдэг учраас төлөөлүүлэгчийг хамгаалаад байгаа юм. Хамгийн гол нь төлөөлүүлэгч уг үр дагаврыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь хамгийн чухал юм. Тэгэхээр хууль хэрэглээний хувьд 56.1.2 ч, 56.1.3 ч биш байна. Газар эзэмших эрх мөн ялгаагүй, орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр учраас, газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Мөн ялгаагүй 56.1.2-т зааснаар дүр үзүүлж шилжүүлээгүй, халхавчлах зорилгоор хийгээгүй, харин ******* хотхоны ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь хариуцагчийн зүгээс энэ дээр маргахгүй байгаа юм. Тэгэхээр эрхэм шүүгч хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-г шалгаж үзээсэй гэж хүсэж байна. Мөн төлөөллийн тухай асуудал маш чухал асуудал үүнийг өмгөөлөгчийн зүгээс тухайлан анхаарч байгаа. Үүнийг эрх зүйн шалгалт хийж үзэхэд Иргэний хуулийн 63 дугаар зүйл дээр төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос хамаарна гэсэн заалт байгаа. Харин гэж гарын үсэг зурах ёстой байхад ******* гэж зурсан асуудал дээр маргахгүй байгаа учраас Иргэний хуулийн 63-р хүчин төгөлдөр байна

7. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний № дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, гэрчилгээ /1-р хх-ийн 4/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай, нэгж талбарын дугаар бүхий 283 /0.0283 га/ м.кв газрын гэрчилгээ /1-р хх-ийн 5/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ тоот зээлийн гэрээ /1-р хх-ийн 6-9/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗБ дугаартай Ипотекийн гэрээ /1-р хх-ийн 10-11/, Г.*******ын Голомт банкны дансны хуулга /хх-ийн 96-102/, Г.*******ын Голомт банканд гаргасан хүсэлт /2-р хх-ийн 29/, Мандал даатгал ХК-д гаргасан хүсэлт /2-р хх-ийн 30/, Голомт банкны зээлийн дансны хуулга /2-р хх-ийн 31/, Голомт банкны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 23/03/39 дугаартай тодорхойлол /2-р хх-ийн 33/, Голомт банкны зээлийн дансны хуулга /2-р хх-ийн 24-36/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

8. Хариуцагчаас нотлох баримтаар 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 708 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 32-34/, 2015 оны 04 сарын 01-ний өдрийн ******* хотхон-ы гадна талбайн ажлыг гүйцэтгэх гэрээ /хх-ийн 35-37/, Б.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-59/, ******* хотхон 1-р байрны 01 тоотын урьдчилгаа тооцоо төлбөр (гар бичмэл) /хх-ийн 60/, ******* аймгийн ******* сумын дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 1154 дугаартай тодорхойлол /хх-ийн 65/, ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* хотхон 1-1 тоотын ашиглалтын зардал төлсөн баримт /хх-ийн 66/, *******ы дулааны сүлжээ ТӨХК-ийн Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 67-74/, ******* Ус суваг ХК-ийн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 75-77/, ДСЦТС ХК-ийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 78-86/, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ дугаартай Зээлийн гэрээ /хх-87-90/, 2018 оны 10 сарын 16-ны өдрийн ЗБ дугаартай Ипотекийн гэрээ /хх-ийн 91-92/, 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 708 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 93/, Д.ийн өмчлөх эрхийн 000620700 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-94/, Б.гаас иргэн Д.т өгсөн байрны урьдчилгаа мөнгөний жагсаалт /2-р хх-ийн 37/, 2023 оны 03 сарын 24-ний өдрийн Б.гийн төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 38/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

9. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Д., Д. нарын мэдүүлэг, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/21 дугаартай албан бичиг, 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 150/, 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 708 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 151/, Д.ийн өмчлөх эрхийн 000620700 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү- дугаартай улсын бүртгэлийн хүчингүй болгосон гэрчилгээ /хх-ийн 152/, ******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 143 дугаартай албан бичиг, иргэн хуулийн этгээдийн тодруулах хуудас, Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, 2016 оны 10 сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 05 сарын 25-ны өдрийн А/177 дугаартай Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай захирамж, газрын гэрчилгээ, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн Иргэнд газар эзэмших гэрээ /хх-ийн 197-198/, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын кадастрын зураг /хх-ийн 199/, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн А/419 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж /хх-ийн 200/, №0006624 дугаартай, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 201/, 2017 оны 02 дугаартай 20-ны өдөр иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, тодруулах хуудас, Газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, 2017 оны 12 сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 07-ны өдрийн А/419 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 02 сарын 20-ны өдрийн Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, ******* аймгийн Засаг даргын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн А/505 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай, газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №04501-2018/00036 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодруулах хуудас, газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, 2018 оны 03 дугаар сарын -ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/505 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, газрын гэрчилгээ, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн №04501-2018/00036 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын гэрчилгээ, ******* аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын -ны өдрийн 01-А/3 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, Д.ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 05 сарын 01-ний №04501-2018/00241 дугаартай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, тодруулах хуудас, газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын №1918000644 дугаартай тодорхойлолт, 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 709 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, ******* аймгийн Засаг даргын 2018 оны 04 сарын -ны өдрийн 01-А/3 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, газрын гэрчилгээ, 2018 оны 05 сарын 01-ний өдрийн №04501-2018/00241 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших гэрээ, кадастрын зураг, ******* аймгийн Засаг даргын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 01-А/351 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, Г.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2018 оны 10 сарын 15-ны өдрийн №04501-2018/00664 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг /1-р хх-ийн 187- 253/, Б.гийн Baljinnyam Undariya fecebook хаяг руу Г.*******ын Г.Идэр Бат гэх фейсбүүк нэр бүхий хаягнаас ирсэн 2023 он 03 сарын -ны өдрийн 17.06 цагт зурган хэлбэрээр ирүүлсэн баримтын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 47-49/ зэргийг шүүхээс бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Б.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.гийн Д., Г.******* нарын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д. болон Г.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Б. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл болон тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, 2022 оны 12 сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* хотхон 1-1 тоотод байршилтай амины орон сууцны зориулалттай, нэгж талбарын дугаартай, 283 мкв талбайтай газар эзэмших эрхийг бүртгэсэн улсын бүртгэл болон дугаартай гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан, 2023 оны 04 сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Д., Г.******* нарын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах гэж өөрчилж, мөн Д. болон Г.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. /1 дүгээр хх-ийн 45, 124, 2 дугаар хх-ийн 64-66 дугаар хуудас/

2. Нэхэмжлэгч Г.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... тус орон сууцыг 2018 оны 10 сарын 16-ны өдөр Голомт банкны ипотекийн зээлээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Б. нь 2018 онд хамтран ажиллах нэрээр намайг төөрөгдүүлж, орон сууцны ашиглалтын зардал, сард төлөх зээлийг төлөөд түрээсийн хэлбэрээр сууна гэж тус орон сууцанд амьдарсан бөгөөд одоог хүртэл өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардлага гаргасан гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... миний нэр дээр зээл гарахгүй байсан тул харилцан тохиролцсоны үндсэн дээр Г.******* надад тусалж өөрийн нэр дээр зээл авч, тус байрыг авсан. Би тэр зээлийг 2-3 жилийн хугацаанд төлж дуусган банкны барьцаанаас чөлөөлж, өөрийн нэр дээр байраа шилжүүлж авахаар тохирсон байсан. Би тухайн байранд урьдчилгаа төлбөрийг төлж, 2016 оноос хойш одоог хүртэл ээж хүүгийн хамт амьдарч байна. Энэ байр миний өмч тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч Б. сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Би тухайн орон сууцыг худалдан авч, үлдэгдэл үнийг төлөх зорилгоор Г.*******ыг зөвшөөрсний үндсэн дээр түүний нэр дээр зээл авч, сар бүр төлөлт хийсээр ирсэн. Г.*******, Д. нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдэд Г.******* гарын үсэг зураагүй, түүний өмнөөс би нэрийг нь бичиж, нотариатаар гэрчлүүлсэн. Энэ гэрээнүүд нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг арилгуулах, холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ... Г.*******, Д. нарын хооронд байгуулсан гэрээнд Г.******* гарын үсэг зураагүйг манай зүгээс хүлээн зөвшөөрч байгаа боловч Г.******* Б.д төлөөлөн гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Хуульд зааснаар итгэмжлэл олгогдсоны дагуу гэрээнд төлөөлж буй этгээд болох Б. өөрөө гарын үсэг зурах байсан боловч Г.******* гэж бичсэн. Гэхдээ энэ нь тухайн хэлцэлд гарын үсэг зурсан гэж төлөөлүүлэгч буюу Г.******* маргаагүй байхад ач холбогдолгүй. Төлөөлүүлэгч хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байхад уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл, 56.1.3-т заасан халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн алинд ч хамаарахгүй байна. Харин ******* хотхоны гадна талбайн ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна.Энэ нь хэргийн байдалд нөлөөлөхгүй тул ямар нэгэн ач холбогдол үүсгэхгүй гэж тайлбарладаг болно.

6. Хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 11-ний өдрийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.******* нь ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 байрны 1 тоот, 178,0 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн дугаартай гэрчилгээгээр тус хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 283 мкв газрын хорин жилийн хугацаагаар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 149-152, 2 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/

Мөн хэрэгт авагдсан баримтаар тус орон сууц болон газрыг 2018 оны 08 сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Г.*******ын өмчлөл, эзэмшилд бүртгэгдсэн, Г.*******, хамтран зээлдэгч Д.Ганхуяг нарын Голомт банктай байгуулсан 2018 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 79,200,000 төгрөгийг хувийн сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатай зээлж, тухайн хувийн сууц болон газар эзэмших эрхийг барьцаалан мөн өдрөө ипотекийн гэрээ байгуулжээ. /1 дүгээр хх-ийн 87-94, 242-243 дүгээр хуудас/

Зээлийн гэрээний дагуу авсан үнийн дүнгээс үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнийг төлсөн, зээлийн гэрээний хуваарийн дагуу сар бүр төлөх төлбөрийг хариуцагч Б. нь 2022 оны 11 дүгээр сар хүртэл төлж байсан, тухайн хувийн сууцанд 2016 оноос хойш одоог хүртэл Б. нь гэр бүлийн хамтаар амьдарч байгаа бөгөөд 2016 оноос 2018 оны 10 сарын 16-ны өдөр Г.******* банкнаас зээл авах хүртэл хувийн сууцны урьдчилгаа төлбөрт нийт 41,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Г.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл төлбөр болох 69,211,077.15 төгрөгийг 2023 оны 03 сарын 17-ны өдөр төлж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж авсан зэрэг нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, гэрч Д.ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

7. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа анх тус үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн хүсэлтээр нэхэмжлэгч Г.******* өөрийн нэр дээр зээл авч өгч байсан бөгөөд тус зээлийг 2 жилийн хугацаанд төлж дуусгахаар тохирсон, гэтэл Б. энэ үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийгдээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж маргаж байна.

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3-т: Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Г.*******ад өмчлөх эрх шилжсэн үндэслэл нь Д., Г.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч Г.******* гарын үсэг зураагүй, хариуцагч Б. гэрээнд Г.******* гэж бичсэн, мөн улсын бүртгэлийн газарт гаргасан дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын аль нь ч гаргаагүй, харин хариуцагч Б. Г.*******ын өмнөөс түүний нэрийг бичиж мэдүүлэг гаргасан зэрэг байдал нь тус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.******* өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориггүй байсан болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан гэрч Д.ийн ...Манайх энэ байрыг 2014 билүү 2015 онд байх бичиг цаас харахгүй болохоор санахгүй байна. Б.д худалдсан. Б. нь тухайн байранд ороод мөнгөө цувуулан өгсөн. 110,000,000 төгрөгөөр зарсан санагдаж байна. ...Г.*******ыг танихгүй, хараагүй. ...Б.тай гэрээ байгуулсан. Г.******* гэх хүний иргэний үнэмлэхийг хуулбарлан аваад надтай гэрээ хийсэн... гэсэн мэдүүлэг, хариуцагч талын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, 2016 оноос хойш одоог хүртэл тус байранд хариуцагч Б. нь амьдарч байгаа, урьдчилгаа төлбөр болон орон сууцны ипотекийн зээлийг төлж байсан үйл баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 1 дүгээр хх-ийн 65-86, 2 дугаар хх-ийн 47-49 дүгээр хуудас/

Нөгөө талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.г түрээсийн журмаар банкны зээл болон ашиглалтын зардлыг төлөөд тухайн байранд амьдрахаар Г.*******, Б. нар тохирсон боловч Б. нь банкны зээлийг тухай бүр төлөхгүй, Г.*******ын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул тохирсноосоо татгалзаж шаардлага гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, гэрч Д.ын ...Б. өөр банканд зээлтэй байсан болохоор надад зээл гарах уу гээд судлуулахад боломжгүй байсан. Тэгээд найзынхаа нэр дээр зээл гаргуулж болох уу гээд найз нь зөвшөөрвөл зээлийг нь төвөөс судлуулахад боломжтой байсан тул Г.*******ын нэр дээр зээл гаргасан. Зээлийг Б. төлж байгаа.Б. зээлийг хугацаандаа төлж байгаа... гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. /1 дүгээр хх-ийн 112-114 дүгээр хуудас/

9. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Г.*******, Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар Г.******* хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин энэхүү гэрээ нь Б., Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийн дагуу Б. нь үнийг төлөх зорилгоор Г.*******ын нэр дээр банкнаас орон сууцны зээл авахын тулд хийсэн хэлцэл байна.

Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

Дээрх хуульд заасан хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

Тухайлбал тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хүсэл зориг бүхий хэлцэл Б., Д. нарын хооронд амаар хийгдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хэлцлийн дагуу үнийг төлөхөөр банкнаас зээл авах зорилгоор Г.*******ын зөвшөөрснөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хэлцлийг түүний нэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар зээл авсан үйл баримт тогтоогдож байгаа нь дээрх хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна гэж дүгнэв.

Тухайн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээ нь мөн ижил байдлаар Г.*******ын нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Г.*******ын нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан өмчлөгчийн шаардах эрх байх бөгөөд Г.*******ын өмчлөх эрхийн бүртгэлийн үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул түүнийг хууль ёсны өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Г.*******ын Б.гийн хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

10. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэхэд Б. нь Д., Г.******* нарын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасан хэлцлүүд нь хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх бөгөөд шүүх хүчин төгөлдөр бусад тооцох хэлцэл биш юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болдог тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжих үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээ, газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж дүгнэсэн тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох хэлцлийн үр дагавар Ү- дугаартай ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, газар эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д. болон Г.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* хотхоны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нээхмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь талуудын тайлбар, гэрч Д.ийн мэдүүлэг зэргээр урьдчилгаа төлбөр төлсөн талаарх баримт банканд шаардлагатай гэсний дагуу тус гэрээг талууд байгуулсан, энэхүү гэрээний дагуу ямар нэгэн үр дагавар үүсээгүй, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн болох нь тогтоогдож байна.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх бөгөөд хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой үр дагавар шаардаагүй, талууд энэхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх хэлцэл нь шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэлд хамаарахгүй, анхнаасаа хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул тодорхой шаардлагын үндэслэл болох юм. Хариуцагч энэхүү үндэслэлээр тодорхой шаардлага гаргаагүй байх тул тус сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шарадлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Б.д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4-т тус тус ыг баримтлан Г.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.гийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай ******* аймгийн ******* сумын дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 1 дүгээр байрны 1 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 283 мкв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өөрчлөлт оруулахыг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д. болон Г.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* хотхоны гадна зам талбайн ажлыг гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. 56 56.1, 56.2, 7 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч Б.д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ