Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2023/00043

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023       04        10                                          157/ШШ2023/00043

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгч Н ХХК-ийн өмгөөлөгч Д.Т /цахимаар №1955/

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А

Хариуцагч М ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Д.Б,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан

-нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-т холбогдох “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

 -Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй,

-Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн  Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-т холбогдох “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХКомпани нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газар, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолго мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газар, Хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 120.000.000 төгрөгийн үнэ бүхий шороог "Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр"-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр bu-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан. Манай компани үйл ажиллагаа явуулахын тулд худалдах худалдан авах гэрээний үүрэгт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45,2 Е109 19 42,3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30.000.000 төгрөг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр, хөх дэлийн уурхай ногооны уурхайн газар, координат /N45 30 52,9 Е107 57 22,1/ байрлах балансын бус, бага агуулгатай хүдрийн овоолгыг 90.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөгийг "Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр"-ийн дансанд төлсөн. Маргаан бүхий зүйл нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг, Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал, хөрс чулуулгийн овоолго юм. "Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр"-ээс ямар нэгэн бичиг баримт өгөлгүй шалтгаангүйгээр Адагийн уурхайд байрлах хөрс чулуулгийн овоолго дээр явуулж байсан манай компанийн үйл ажиллагаа зогсоосон. Энэ талаар үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж учир байдлыг асуухад танай гаргаж байгаа шороог бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээ хийхээр болсон. Танай компани М төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбаттай уулзаж бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хийсний дараа танай компанийн үйл ажиллагааг энэ талбай дээр явуулна гэж хэлсэн. Бид гэрээний үүргээ танай үйлдвэр зөрчөөд байна гэж удаа дараа уулзалт зохион байгуулж удирдлагуудад хэлж, хүсэлт тавьсан боловч хүлээж аваагүй юм. Үүнээс хойш гэрээний үүргээ танай компани биелүүлээгүй байна гэх утга бүхий мэдэгдлийг бидэнд ирүүлсэн. М төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбаттай уулзаж бид байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргахад танай компани хүдэр гаргах бүх зардлыг хариуцаж манай үйлдвэрт гарсан бүтээгдэхүүнээ 50:50 хувиар бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж гэрээндээ өөрчлөлт оруулах манай саналыг хүлээж авахгүй бол гэрээг цуцалж талбайгаа чөлөөлнө гэж хэлсэн. “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр”-ээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээг цуцалсан, талбайг чөлөөлж өг гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Гэтэл М төрийн өмчид үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбат нь өөр хуулийн этгээдэд давуу байдал олгон шороог 70:30 бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж өгсөн байна. Гэрээ байгуулсан хуулийн этгээд нь манай худалдан авсан хууль ёсоор өмчилж байгаа овоолгыг ашиглан мөн зөөвөрлөж худалдан борлуулж байна. Худалдах худалдан авах гэрээгээр үнийг нь төлөөд худалдан авсан овоолгыг "Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр" нь ВU-018-01-19 дугаар худалдах худалдан авах гэрээний заалтуудыг зөрчиж бусдад давуу байдал олгож өгсөн нь манай компанийн хууль ёсны өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газарт байрлах Адагийн ил уурхайн баруун талд байрлах координат /N46 17 45.2, Е109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 01-02/

 

1.2.Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Н ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газар Адагийн ил уурхайн баруун талын координатад байрлах хөрс хаягдал чулуулгийн овоолгыг, мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэр дээр байрлах Хөх дэлийн ногооны уурхай гэдэг газар балансын бус агуулгатай хүдрийн овоолгыг 120,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдан авах гэрээг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр BU-18-01-19 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан. Манай компани үйл ажиллагаа явуулахын тулд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Адагийн ил уурхайн баруун талын координатад байрлах хөрс чулуулгийн овоолгыг 30,000,000 төгрөгөөр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Хөх дэлийн ногооны уурхайн газрыг 90,000,000 төгрөгөөр нийт 120,000,000 төгрөгөөр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн дансанд төлсөн. Маргаан бүхий зүйл нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багт Адагийн ил уурхайн хөрс чулуулгийн овоолго юм. Тэгээд үйл ажиллагаа явуулж байхад Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс дотоод үйл ажиллагаанд оролцож гэрээнд заагаагүй шалтаг шалтгаан гаргаж, мөн Засгийн газрын 91 дугаартай тогтоолыг урьтал болгож гэрээг цуцалж, хэн хэндээ ашигтай байдлаар дахин гэрээ хийх саналыг тавьсан боловч бид хүлээн зөвшөөрөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газарт байрлах Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан” гэв.

 

1.3.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэнбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:М" ТӨҮГ-ийн харъяа Бор-Өндөр УБҮ, Н ХХК-ийн хооронд Хөх дэлийн жоншны ордын Зүүн үнэгт хэсгийн балансын бус овоолгыг 90 сая төгрөгөөр, Адагийн уурхайн хаягдал хөрс чулуулгийн овоолгыг 30 сая төгрөгөөр тус тус худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай гэрээ байгуулагдсаны дагуу дээрх компани овоолгууд дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэрээ байгуулах зөвшөөрлийг тухайн үеийн М ХХК-ийн ерөнхий захирал олгосон.

           Н ХХК нь гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул тухай бүрд албан бичгээр шаардлага хүргүүлж байсан. Тухайлбал:

-2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №232 тоот албан бичгээр худалдан авсан төлбөрийг хийгээгүй тухай,

-2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №475 тоот гэрээний биелэлтийн тухай албан бичиг,

-М ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №24 хурлын шийдвэрээр Н ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах тухай УБҮ-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №583 тоот албан бичиг хүргүүлсэн,

-2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1464 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдэл дахин хүргүүлсэн,

-2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №583 тоот албан бичгээр үйл ажиллагаа зогсоох тухай мэдэгдэл хүргүүлсний дараа Н ХХК-ийн зүгээс үйл ажиллагааны талаар тайлан ирүүлж үйл ажиллагаа хэвийн явуулах талаар хүсэлт ирүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК, М ХХК-ны талаар авах арга хэмжээний тухай 91 дүгээр тогтоол батлагдаж, М ХХК-г Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Иргэний хуулийн 220 дугаар зүйлд зааснаар гэрээний нөхцлийг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх шаардлага үүссэн.

Үүнтэй холбогдуулж М ТӨҮГ-аас гэрээний нөхцлийг Овоолгыг цаашид ашиглуулж, 50% 50% хувиар бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах нөхцлөөр өөрчлөх саналыг Нью Ланд Пролертис ХХК-д тавьсан.

Н ХХК-нь дээрх саналыг хүлээн авахаас эрс татгалзсан тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, тухайн компанийн ажиллаж байсан Адагийн уурхайн бага агуулгатай хаягдал хүдрийн овоолгын үлдэгдэл дээр “М”  компантай бүтээгдэхүүн хуваах нөхцөлтэйгээр хамтран ажиллах MR-2020-02-04 дугаартай гэрээг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулан ажиллуулж байна.

Иймд Н ХХК-ны шүүхэд гаргасан Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газарт байрлах Адагийн ил уурхайн баруун талын байрлах /N46 17 45.2, Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна” гэжээ. /1-р хх-ийн 40-41/

 

1.4.Хариуцагч М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-ийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 19 болон 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд албан бичгээр манайд хүсэлт тавьсан байдаг. Бид нар сүүлд тавьсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүсэлтийн дагуу Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах Хөх дэлийн уурхайн төв үнэгтэд байрлах бага агуулгатай балансын бус хүдрийн овоолгыг 60,000,000 төгрөгөөр худалдах болон 13 дугаар хүдрийн биет дээр овоолгыг худалдан борлуулах хүсэлтийн дагуу тухайн өдрөө буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн өмчит үйлдвэрийн газарт тухайн хүсэлтийг уламжилсан байдаг. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-ийн захирал Д.Ганболдын зөвшөөрлийн дагуу 13 дугаар хүдрийн биет болон Төв үнэгтэд гэрээ байгуулах зөвшөөрөл өгөгдсөн боловч Адагийн уурхайн овоолгыг давхар худалдан авахаар Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулан хийгдсэн байгаа нь тухайн маргаан үүсэх үндэслэл болоод байгаа юм. Ерөнхийдөө зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулагдсан гэдэг нь хавтаст хэрэгт өгөгдсөн нотлох баримтуудаар бүрдсэн. Иймд  нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

1.5.Хариуцагч М ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, Б.Алтансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржавын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хаягдал чулуулгийн овоолгыг худалдан авах хүсэлт уламжилсан 1209 тоот албан бичиг, Н ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18/157 тоот албан бичгүүдийг үндэслэж М ХХК-ийн захирал Д.Ганболдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 1/1302 тоот албан бичгээр 13 дугаар хүдрийн биетийн хөрсний овоолгыг болон балансын бус хүдрийг худалдах зөвшөөрөл олгосон байдаг. Маргааны зүйл болсон Адаг дээр ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байдаг. Гэтэл Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Адагийн ил уурхайн баруун талд байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолго, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Хөх дэлийн уурхайн төв үнэгт хэсэгт байрлах балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгыг худалдах худалдан авах гэрээг Н ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байдаг. Энэ талаар тухайн үед М ТӨҮГ-ын удирдлага буюу тухайн үеийн М ХХК-ний захирал Д.Ганболд байж байгаад Б.Мөнхбат захирал томилогдсон. Зөвшөөрөлгүй гэрээ байгуулагдсан талаар мэдэж захирлын зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр хурлаар Н ХХК, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-19 дугаартай гэрээний асуудлыг хэлэлцсэн байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч  нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний нөхцөлийг заасан байдаг. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь уг хөрөнгийн өмчлөгч биш, худалдах эрхгүй байтал өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр балансын бус агуулгатай хүдрийн овоолго, хаягдал хөрс чулуулгийн овоолго болох эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдах гэрээ байгуулсан байна. Мөн энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан байна. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжлэгч Н ХХК-д холбогдуулан хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-018-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелсэнээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

 

2.1.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н ХХК нь Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдан авахаар Бор-Өндөр УБҮ-тэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргаж ирсэн бөгөөд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон улмаар гэрээнээс татгалзах саналыг М ТӨҮГ болон Бор-Өндөр УБҮ-ийн зүгээс Нью ланд пропертис ХХК-нд удаа дараа хүргүүлж мэдэгдсээр байтал хүлээж авалгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж овоолгыг ашигласаар ирсэн. Тухайлбал: - 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр гэрээний 4.3-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлэх, Гэрээний 4.4-т заасан Хөрс чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлж овоолго үүсгэн актаар хүлээлгэн өгөхийг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. - 2019.02.26-ны өдрийн 232 дугаар албан бичгээр Худалдан авсан хөрс чулуулгийн овоолгын үнэ 30 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул алдангын хамт төлөхийг хугацаа тогтоон шаардсан. - 2019.05.06-ны өдрийн 583 дугаар албан бичгээр 2019.01.16-ны өдрийн 475 дугаар албан бичгээр хүргүүлсэн шаардлагыг хэрэгжүүлээгүй, Гэрээний 5.6-д заасан Гэрээний үүргээ хэсэгчлэн болон бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрвэл энэ тухай нөгөө талдаа урьдчилан мэдэгдэж тодорхой арга хэмжээ авахаар заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2019.05.06-ны өдрөөс цуцлахыг мэдэгдсэн.  2019.05.31-ний өдрийн 770 дугаар албан бичгээр М ХХК 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Адагийн уурхайн овоолгыг ашиглах талаар компанийн удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад гэрээ байгуулсан тул гэрээг цуцалж буйг мэдэгдэж, овоолгын талбайг чөлөөлөхийг шаардсан. -2019.10.14-ний өдрийн 1464 дугаар албан бичгээр удаа дараагийн шаардлагыг үл биелүүлж, ТӨҮГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийгдэж байгаа гэсэн мэдээллээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирснийг зогсоож, талбай чөлөөлөхийг. -2020.03.04-ний өдрийн 329 дүгээр албан бичгээр Компанийн төлөөлөгчийг биечлэн ирүүлж, уурхайн тоног төхөөрөмжийг 2020.03.06-ны дотор тусгай зөвшөөрлийн талбайгаас гаргаж, талбай чөлөөлөхийг тус тус шаардаж албан бичгээр мэдэгдэж ирсэн байна. М ТӨҮГ болон Бор-Өндөр УБҮ-ээс хүргүүлсэн дээрх удаа дараагийн шаардлага, мэдэгдэл, саналууд нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан Гэрээнээс татгалзах журмын шаардлага болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.4, 220 дугаар зүйлийн 220.1, 220.3, 220.4-т заасан хуулийн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий гэж үзэж байна. Мөн гэрээ хэрэгжих явцад М ХХК 100 хувь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж Монгол Улсын засгийн газраас Эрдэнэт үйлдвэр болон М ХХК-ийн үйл ажиллагаанд Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж ТӨҮГ-ын удирдлагаас эдийн засгийн хувьд ашиггүй гэрээг цуцлах талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хамааруулан үзэх үндэслэлтэй бөгөөд М ТӨҮГ-ын зүгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээний талуудыг үүрэгжүүлсэн зохицуулалтын дагуу дээрх BU-18-01-19 дугаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулж бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран ажиллах саналыг Н ХХК-нд хүргүүлсэн байдаг. Гэвч Н ХХК нь дээрх саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж, Адагийн уурхайн баруун талын /46 17 45.2 Е109 19 42.3/ координатад байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг бүтээгдэхүүн хуваах зарчмаар хамтран эзэмшихээр “М”  ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр MR-2020-02-04 дугаар Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаар Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон УБҮ-ийн татгалзал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулж өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 169-170/

 

2.2.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: “...хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-018-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна” гэв.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн сөрөг нэхэмжлэлд:

 

2.3.Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

2.4.Хариуцагч М ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, Б.Алтансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа” гэв.

 

2.5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаярын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа” гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн  Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3.1.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нью ланд пропертис ХХК нь М төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр  байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь цуцлагдах нөхцөл байдал үүсэж, М төрийн өмчийн үйлдвэрийн газрын зүгээс гэрээнээс татгалзах саналаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасны дагуу гаргахын зэрэгцээ, удаа дараа Н ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан албан бичиг, гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсний үндсэн дээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээг цуцалсан байдаг. Үүний дараа “М”  ХХК нь М ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж нэхэмжлэгчийн маргаж буй Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн газрын Адагийн ил уурхайн баруун талын координатын хүдрийн овоолгод байрлах балансын бус жоншны хүдрийг ангилан ялгаж гаргасан ФК-75 маркийн бүхэллэг жоншны 30 хувийг А талд, 70 хувийг Б талд ногдохоор бүтээгдэхүүн хуваах зарчмаар тохиролцсоны үндсэн дээр манай компани үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн. Иргэний хуульд гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй тухай зохицуулсан бөгөөд Н ХХК болон М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн хооронд байгуулсан гэрээ нь нэгэнт цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж, хуульд зааснаар татгалзах саналаа хүргүүлснээр цуцлагдсан болно. Иймд Н ХХК-ийн М төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэртэй байгуулсан 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү” гэжээ. /1-р хх-ийн 106-107/

 

3.2.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах  үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэнбаяр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэд холбогдуулсан гаргасан тайлбартаа: М ТӨҮГ-тай MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан “Монро Гпобал” ХХК-ийн зүгээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхээс авч хэлэлцээд 157/Ш32020/0063 дугаартай захирамжаар “М”  ХХК-ийг бие даасан гуравдагч этгээдээр оролцуулах шийдвэр гаргасан байна. Н ХХК нь УБҮ-тэй байгуулсан BU-18-01-19 дугаартай гэрээний үүргээ удаа дараа зөрчиж биелүүлээгүй, мөн шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас гэрээнээс татгалзах саналыг хүргүүлж гэрээ цуцлагдсан бөгөөд М ТӨҮГ-аас Иргэний Хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т зааснаар өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээ авч бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажиллах саналыг Н ХХК-д тавьсан боловч тэрээр үл зөвшөөрч татгалзсан тул Иргэний Хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлж М ТӨҮГ нь “М”  ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна. Уг гэрээг аливаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй, хуульд нийцсэн, хууль ёсны гэрээ гэж үзэж байгаа ба Н ХХК нь цуцлагдсан гэрээг үндэслэн Адагийн уурхайн овоолгын өмчлөгчөөр тогтоохыг шаардаж, “М”  ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргуулсан нь гэрээгээр хэрэгжих үйл ажиллагааг зогсоож гэрээний талуудад эд материалын хохирол учруулж байна. Учирсан хохирлыг тогтоож нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно.

Иймд “М”  ХХК-ийн гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Адагийн уурхайн овоолгыг худалдах Н ХХК-тай хийсэн хэлцлийг Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахыг мэдэгдэж байна” гэв. /1-р хх-ийн 153/

 

3.3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай гуравдагч этгээд буюу Монро глобал компанийн зүгээс нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав гэх хүн тухайн гэрээг М ТӨҮГ-ын захирлын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулах, хэлцэл хийх эрх хэмжээгүй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад тухайн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг М ТӨҮГ тухайн үеийн хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй байхад дур мэдэж гэрээ хэлцлийг байгуулсан гэдэг нөхцөл байдлаар тайлбаруудаа хэлж байсан. Сая ч гэсэн шүүх хуралдааны явцад төлөөлөгч нар нь тайлбараа дэмжиж оролцож байгаа учраас гуравдагч этгээдийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ хэлцэл байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Манай “М”  компанийн зүгээс тус шүүхэд бие даасан шаардлага гаргаж оролцож байгаа. Бие даасан нэхэмжлэлийн шаардлага юу вэ гэхээр Н ХХК болон М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр хоёрын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  компани болон М ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр тооцуулах гэсэн шаардлага гаргаж оролцож байгаа. Бие даасан шаардлагын үндэслэл юу вэ гэхээр манай компанийн хувьд маргаан бүхий талбай дээр анх гэрээ байгуулах үед Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-ын зүгээс өмнөх компанитай гэрээ цуцлагдсан. Ямар нэгэн маргаан байхгүй гэдэг байдлаар  тайлбар хэлсэн. Үүний дагуу бидний зүгээс гэрээнийхээ нөхцөлийг тохиролцоод М ТӨҮГ-ын захиралтай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгчийн маргаж байгаа Адагийн ил уурхай жоншны хүдрийг ангилж ялгаж гаргах, ХК-75, ХР-40 маркийн бүтээгдэхүүний жоншны 30 хувийг А тал буюу М ТӨҮГ, 70 хувийг буюу гуравдагч этгээд “М”  компани ангилсан жоншийг хуваах зарчмаар тохиролцож, манай компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэвч үйл ажиллагаа эхлүүлээд эхний олборолтоо хийгээд маргаан үүсээд шүүхийн шийдвэр гарч, үйл ажиллагааг зогсоосон байгаа. Өнөөдрийг хүртэл 3 жил орчим тодорхойгүй байдалтай шүүхийн маргаантай бид явж байгаа. Бидний шаардлага бол эхний гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өөрсдийн байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах байдлаар шаардлагаа гаргасан байгаа.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн захирал Б.Ермек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Танай шүүхэд хянагдаж буй Н ХХК-ийн нэхэмжлэлтэй М ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай “М”  ХХК бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа билээ.

Тус шүүхэд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргасан:1 а...”Нью ланд пропертис” ХХК болон М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-019 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г цуцлагдсанд тооцуулж, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах” шаардлагаа”... Н ХХК болон М ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-019 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулах...” гэж тодруулах хүсэлтэй байна” гэжээ./3-р хх-ийн 77/

 

3.5.Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн  Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.6.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд  тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн  Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн Монголросцветмет ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.

 

3.7.Хариуцагч М ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, Б.Алтансүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн  Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-018-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.

 

4.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

-2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №BU-18-01-19 дугаартай худалдах худалдан авах гэрээ /1-р хх-ийн 04-05/

-Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 06-08/

-Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилт хийсэн тайлан /1-р хх-ийн 46-48/

ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар “гэрээний үүргийг биелүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 49/

ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 475 дугаар “гэрээний биелүүлэлтийн” тухай албан бичиг /1-р хх-ийн 50/

ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 583 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 51/

ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1464 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 52/

-Н ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/25 дугаартай албан бичиг, Нью ланд пропертис ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан /1-р хх-ийн 53-55/

ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын дэргэдэх техникийн зөвлөгөөний 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн протокол /1-р хх-ийн 56-57/

ТӨҮГ-ын захирлын зөвлөлийн хурлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 58/

ТӨҮГ-ын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №50 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 59/

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай “Эрдэнэт үйлдвэр” ХХК, М ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /2-р хх-ийн 47-48/

-Шүүх хуралдаанд гаргаж өгсөн:

ТӨҮГ-ын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/1739 дугаартай албан бичиг,

ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/890 дугаартай албан бичиг,

-Н ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 19/43 дугаартай албан бичиг,

ХХК-ийн харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шуурхай хурлын протокол,

-Гэрээний төсөл танилцуулах хуудас, санал танилцуулах хуудас нийт 6 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяраас хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

-Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилт хийсэн тайлан /1-р хх-ийн 46-48/

-2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн М ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын дэргэдэх техникийн зөвлөгөөний протокол /1-р хх-ийн 56/

-Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн сөрөг нэхэмжлэл /1-р хх-ийн 169-171/

-М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай “гэрээний үүргийг биелүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 179/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

-М ТӨҮГ-ын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №24 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 58/

-М ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1302 дугаартай “гэрээ байгуулах зөвшөөрөл олгох” тухай албан бичиг /2-р хх-ийн 234/

- Н ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 18/157 дугаартай “хүсэлт гаргах” тухай албан бичиг, гэрэл зураг /3-р хх-ийн 97-98/

-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 428 дугаар “дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай тогтоол /3-р хх-ийн 111-112/

-М ТӨҮГ-ын дүрэм /3-р хх-ийн 113-117/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

7.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоожоос хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

-Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 225-229/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

    

            Нэгдүгээрт. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, хамтран хариуцагч М ТӨҮГ-т холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж үйл ажиллагааг нь зогсоосон тул гэрээний зүйл болох хаягдал хөрс, чулуулгийн овоолгын өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулах” гэж тодорхойлсон байна.

 

Талуудын гэрээ байгуулах хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Н ХХК нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж заасны дагуу “хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчиж үйл ажиллагааг нь зогсоосон тул гэрээний зүйл болох хаягдал хөрс, чулуулгийн овоолгын өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уг овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулахаар зөрчигдсөн эрхийг сэргээлгэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-19 дугаартай хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болсноос гадна зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасангүй.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч М ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх нь “нэхэмжлэгч Нью Ланд пропертис” ХХК нь Монголросцветмет ТӨҮГ-иийн захирлаас худалдах, худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй гэрээ байгуулсан. М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал бие даан худалдах худалдан авах гэрээ байгуулах эрхгүй. 13-р биетийг худалдах худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн. Харин Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдах, худалдан авах зөвшөөрөл өгөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

 

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдах, худалдан авах гэрээний 3.3-д “Гэрээнд гарын үсэг зурагдаж, талбайг актаар хүлээлгэн өгсөнөөс хойш ажлын 10 хоногт багтаан гэрээний нийт дүн болох 120,000,000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг худалдагч талын дансанд төлнө” гэж,

-мөн гэрээний 4.3-д “Худалдан авагч тал балансын бус, бага агуулгатай хүдэр, хаягдал хөрс, чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлэх” гэж,

-мөн гэрээний 4.7-д “Худалдан авагч тал балансын бус, бага агуулгатай хүдэр, хаягдал хөрс, чулуулгийн овоолгуудыг зөөж, үлдэгдэл хаягдал чулууг хажуу талын хөрсний овоолгод нийлүүлж овоолго үүсгэн худалдагч талд актаар хүлээлгэн өгөх” гэсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд хариуцагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай “Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолгын үнэ 30 сая төгрөг, алданги 384,000 төгрөг нийт  30,384,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлнө үү” гэх албан бичгийг нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн байна. /1-р хх-ийн 49/

 Үүний дагуу нэхэмжлэгч нь 30,384,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн дансанд төлсөн байна. /1-р хх-н 06/

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 475 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг гэрээний 4.3, 4.4-д заасан үүргээ биелүүлэхийг, /1-р хх-ийн 50/

-2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 583 дугаартай албан бичгээр гэрээний 4.3, 4.7-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс цуцалж байгааг, /1-р хх-ийн 51/

-2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1464 дугаартай албан бичигт компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас ажилчдын байр, тоног төхөөрөмжийг гаргаж, талбайг чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /1-р хх-ийн 52/

 

Дээрх гэрээний үүрэг биелүүлэх, талбай чөлөөлүүлэх тухай албан бичгүүд нь Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолгын үнийг төлөх, Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолготой холбоотой гэрээний талаарх албан бичгүүдийг хүргүүлсэн байна.

 

Харин хариуцагч нарын тайлбарлаад байгаа анх 13-р биетийн газар дээрх хаягдал хөрс, чулуулгийн овоолготой гэрээ байгуулах байсан, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн уг асуудлыг хариуцаж байсан хүний буруутай үйл ажиллагаанаас болоод 13-р биет газарт гэрээ байгуулах ёстой байсныг Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолготой гэрээ байгуулсан, андуураад гэрээнд буруу газрын нэрийг бичсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, “М”  ХХК-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулж өгнө үү” гэх шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн уг асуудлыг хариуцаж байсан хүний буруутай үйл ажиллагаанаас болоод 13-р биет газарт гэрээ байгуулах ёстой байсныг Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолготой андуураад гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай байгууллага эхлээд 13 дугаар хүдрийн биет газар дээр ажил гүйцэтгэж байгаад гэрээг цуцалсан. Хариуцагч байгууллагатай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулж, Адагийн уурхайн талбайд байрлах хаягдал чулуулаг хөрсний овоолгыг худалдаж авсан” гэдэг нь  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээ /1-р хх-ийн 04-05/, гэрээний үнийн дүн болох 120,000,000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 06-08/, Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилт хийсэн тайлан /1-р хх-ийн 46-48/, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар “гэрээний үүргийг биелүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 49/, Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 475 дугаар “гэрээний биелүүлэлтийн” тухай албан бичиг /1-р хх-ийн 50/, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 583 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 51/, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1464 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 52-56/, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №50 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 59/ зэргээр нотлогдож байна.

 

Талуудын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээний 1.1-д “Талууд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Хөх дэлийн уурхай “Төв үнэгт” хэсэг дээр байрлах балансын бус агуулгатай хүдрийн овоолго, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгийн овоолгуудыг худалдах, худалдан авах харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино” гэж  зааснаас дүгнэхэд талууд  Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгийн овоолгуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь нотлогдож байна.

 

Уг гэрээний 3.2-т Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэр Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгийн үнийн дүн 30,000,000 төгрөг байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг төлсөн байна. /1-р хх-ийн 8/

Талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнэ, төлбөр төлөх хугацаа зэргийг тохиролцож, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болох нь тогтоогдож байна.

Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилт хийсэн тайланд “2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Адагийн ил уурхайн хөрсний овоолгод маркшейдерийн хэмжилтийг хийхэд Н ХХК-ний дотоод үйл ажиллагаа хариуцсан менежер Д.Б болон УБҮ-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн оролцсон байна. /1-р хх-ийн 46-48/

М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаар “гэрээний үүргийг биелүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 49/, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 475 дугаар “гэрээний биелүүлэлтийн” тухай албан бичиг /1-р хх-ийн 50/, М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 583 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 51/,  М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1464 дугаар “мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг /1-р хх-ийн 52/, Нью ланд пропертис ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 19/25 дугаартай албан бичиг, Н ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын тайлан /1-р хх-ийн 53-55/, М ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын дэргэдэх техникийн зөвлөгөөний 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн протокол /1-р хх-ийн 56-57/зэрэг нотлох баримтуудаар Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгын овоолгыг гэрээний үүргийг биелүүлэх тухай, гэрээний биелэлтийн тухай, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч байгууллагад өгсөн нь нотлогдсон, харин 13-р хүдрийн биет худалдсан, худалдан авсан талаарх хүсэлт, мэдэгдэл хэрэгт байхгүй байна.

 

Хариуцагч нарын “...Н ХХК-тай 13 дугаар хүдрийн биет газар дээр гэрээ байгуулах байсныг андуураад  Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолготой андуураад гэрээ байгуулсан” гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар “Худалдах-худалдан авах” гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй, талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулагдсан, бусдын хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилтийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тайланд “Адагийн ил уурхайн хөрсний овоолгод маркшейдерийн хэмжилтийг хийхэд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б оролцсон байна. /1-р хх-ийн 46/

М ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлын дэргэдэх техникийн зөвлөгөөний 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн протоколын 5 дугаарт “...Адагийн ордын балансын бус овоолго дээр гэрээгээр ажиллаж байгаа Н ХХК-ийн овоолгын үлдэгдэл хэмжээ, хүдрийн агуулгыг тогтоох, түүнээс гарах хүдрийн гарцын тооцоог хийж танилцуулах” гэж үүрэг болгосон байна. /1-р хх-ийн 56/

 

2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №50 дугаартай захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн 4-т Н ХХК-тай Адагийн уурхайн талбайд байрлах хаягдал чулуулаг хөрсний овоолгыг ашиглуулан 50%-50%-р бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээний төслийг боловсруулан танилцуулахыг даалгасан байна. /1-р хх-ийн 59/

Хэрэгт М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт авагдсан бөгөөд гэрээ байгуулах үеийн буюу 2018 оны 10 дугаар сард мөрдөгдөж байсан захирлын ажлын байрны тодорхойлолт авагдаагүй байна. /2-р хх-ийн 225-229/

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,

-мөн хуулийн 111.2-т “Дараах тохиолдолд эд хөрөнгө шилжсэн гэж үзнэ” 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж тус тус заажээ.

Гэрээний 4.6-д “Худалдагч нь гэрээний нөхцөлийн дагуу гэрээнд заагдсан балансын бус бага агуулгатай хүдэр, хаягдал хөрс чулуулгийн овоолгуудын байрлал, хил хязгаарыг тогтоон худалдан авагч талд актаар хүлээлгэн өгнө” гэж заасан, энэхүү заалтын дагуу хариуцагчаас нэхэмжлэгч талд эд хөрөнгийг шилжүүлсэн тул тухайн хаягдал хөрс чулуулгийн овоолгын өмчлөгчийг Нью Ланд пропертис ХХК гэж үзнэ.

 

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь хариуцагч М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Анхбаярыг,

Хамтран хариуцагч М ТӨҮГ-ийн захирал Б.Мөнхбат нь хамтран хариуцагч М ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Алтансүх, Д.Батжаргал нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх үүргийг хэрэгжүүлэхээр итгэмжлэл олгосон байгаа нь хууль зөрчөөгүй байна.

 

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/107 дугаар “итгэмжлэл”-ээр М ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат нь М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржавд Н ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох эрх үүргийг хэрэгжүүлэх эрхийг төлөөлөгчид олгосон байна. /2-р хх-ийн 224/

 

Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой гэрээ /контракт/ хэлцлийг иргэн, хуулийн этгээдтэй байгуулах эрхтэй,

-мөн зүйлийн 4.10-д зааснаар шүүх, арбитрийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлдвэрийн газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, төлөөлөх ажлыг зохион байгуулах, холбогдох ажилтанд итгэмжлэл олгох эрхтэй байх тул М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь хариуцагч М ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Анхбаярт байгууллагыг төлөөлөх итгэмжлэл олгох эрхтэй байна.  /2-р хх-ийн 225-229/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлд зааснаар М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлөх бүрэн эрхтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлж, худалдан авснаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                        хөрөнгөө хүлээн авах үндсэн үүргийг тус тус хүлээдэг.

Өөрөөр хэлбэл гэрээний үндсэн үүрэг биелэгдсэн, гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, гэрээний зүйлийн талаар талууд тохиролцож гарын үсэг зурж гэрээг байгуулсан байх тул гэрээнээс татгалзах нь үндэслэлгүй юм.

 

Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа этгээдээс эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээний дагуу нэхэмжлэгч нь Адагийн ил уурхайн хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг захиран зарцуулах эрхтэй, өмчлөгч нь өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилгахыг шаардах эрхтэй байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын шүүх хуралдаанд гаргасан “Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-т холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан. Уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн. Худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээн авч, гэрээнд заасан үнийг төлсөн. Гэрээ цуцлах үндэслэл байхгүй” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Адаг болон Хөшөөтийн гүний уурхай дунд байрлах хөрсний овоолгын хэмжээ, хэмжилтийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тайланд “Адагийн ил уурхайн хөрсний овоолгод маркшейдерийн хэмжилтийг хийхэд Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д.Б оролцож, 2018 оны 10 сарын 14-ний өдөр “Адагийн ил уурхайн хөрсний овоолгод маркшейдерийн хэмжилтийг хийсэн байна. /1-р хх-ийн 46/

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр bu-18-01-19 дугаартай Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгын овоолгыг “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан байна. /1-р хх-ийн 04-05/

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 30,384,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000, 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байна.

Хавтаст хэргийн 49-59 дүгээр талд авагдсан нотлох баримтууд нь гэрээ байгуулсанаас хойш гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардсан баримтууд байгаа, энэ нь гэрээний гол зүйл болох Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн Адагийн ил уурхайн баруун талын хаягдал хөрс чулуулгын овоолгыг “Худалдах-худалдан авах” гэрээний үүргийг биелэлтийг шаардсан, 13-р хүдрийн биеттэй холбоотой гэрээний үүргийн биелэлт шаардаагүй байна.

 

 Мөн М ХХК-нд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор онцгой дэглэм тогтоон компанийн эрх ашиг сонирхолд нийцээгүй гэрээг талуудын хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу цуцлах чиглэл өгсөн гэх боловч талуудын байгуулсан гэрээ нь хариуцагчид хохиролтой, эрх ашигт нийцээгүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

             Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-т холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хоёрдугаарт:

 

2.Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэгч Н ХХК-нд холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, М ТӨҮГ-т холбогдуулан “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж” Хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэгч Н ХХК-нд холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-018-01-19 дугаар Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэж байгаа нотлох баримтыг  өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, М ТӨҮГ-аас М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь худалдах худалдан авах гэрээ байгуулах зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Н ХХК-нд холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй байна.

 

Иймд хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэгч Н ХХК-нд холбогдуулан “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гуравдугаарт:

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК нь  М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн Монголросцветмет ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэртэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан BU-18-01-19 дугаартай хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н “Иргэний хуулийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэснийг буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байна.

 

М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав нь Н ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн BU-18-01-19 дугаартай хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан,

 

“М”  ХХК нь М ТӨҮГ-тай 2020.03.06-ны өдөр MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг байгуулсан боловч уг хамтран ажиллах гэрээний зүйл болох “Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 Е109 19 42.3/ байрлах хаягдал хөрс чулуулгийн овоолгын өмчлөгч нь Н ХХК байна.

 

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК нь  М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан Н ХХК-ийн М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “М”  ХХК-ийн М ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

              Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монро глобал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.203.030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөг, хариуцагч М ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгох нь зүйтэй байна.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөвөрлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

 зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

 удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийг М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн эзэмшил Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, хаягдал хөрс чулуулгийн овоолгыг зөөвөрлөхөд саад учруулахгүй байхыг хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр, хамтран хариуцагч М ТӨҮГ-т тус тус даалгасугай.
  2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн Н ХХК-ийн “Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2018.10.23-ны өдөр байгуулсан bu-18-01-19 дугаартай Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Монро глобал ХХК-ийн Монголросцветмет ТӨҮГ-тай байгуулсан 2020.03.06-ны өдөр байгуулсан MR-2020-02-04 дугаартай Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах” тухай нэхэмжлэлийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн bu-18-01-19 дугаар Худалдах-худалдан авах” гэрээнээс татгалзсан М ТӨҮГ болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн татгалзал хуульд нийцсэн үндэслэл бүхий болохыг тогтоож, дээрх гэрээ биелснээс олсон ашиг 209.016.000 төгрөгийг Н ХХК-наас буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөг, хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.203.030 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөг, хариуцагч М ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “М”  ХХК-с улсын тэмдэгтийн хураамж 102,650 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Адагийн ил уурхайн баруун талын координат /N46 17 45.2 E109 19 42.3/-д байрлах хаягдал хөрс, чулуулгийн овоолгыг ашиглах, зөөврлөх үйл ажиллагааг зогсоохыг хариуцагчид даалгасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭНХМАНДАХ