Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 132/ШШ2023/00302

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралды танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаар

Нэхэмжлэгч: “О******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “А*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 76,209,510 /далан зург сая хоёр зуун есөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00133/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г*******,

Шүүх хуралды нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь хариуцагч “А*******” ХХК-д холбогдуулан 76,209,510 /далан зург сая хоёр зуун есөн мянга таван зуун арав/ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“О******* *******” ХХК нь “А” ХХК-ийн гэрээт борлуулагчийн хувьд Б аймагт худалдаа үйлчилгээ явуулдаг бүх үйлчилгээний байгууллагатай “А” ХХК-ийн бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлж төлбөрийг тухайн сарынхаа 28-ны өдрийн дотор заавал төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажилладаг. Манай байгууллага өөрөө “А” ХХК-аас авсан барыхаа үнийг сар бүрийн 28-ны өдөр бүрэн төлж байх үүрэг хүлээсэн болно. Энэ хүрээндээ Б сумын 2 дугаар багт байрлах “Д ” дэлгүүрийг ажиллуулдаг “А*******” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу ажиллаж байсан. Гэтэл “А*******” ХХК-ийн захирал Л.Б 2018 оны 8 дугаар сард авсан бараа бүтээгдэхүүний мөнгөө 8 дугаар сарын 11-ний өдөр 8,067,100 төг тушааснаас хойш гэрээнд заасан хугацд удаа дараа шаардахад “би байхгүй байна”, “мөнгөгүй байна” гэх мэтчилэн хариу өгөөд байхаар нь манай “Д” дэлгүүрийн эзэн Л.Э 8 дугаар сарын 27-ны өдөр өөрийн биеэр очиж дэлгүүрийн кассын орлого болох 1,720, 000 төгрөгийг бэлнээр авсан байдаг. Ингээд сарын суүл болж байсан тул гэрээт газруудаас мөнгөө тушаахыг шаардаж сарын сүүлчийн өдрүүдэд ийм байдлаар ажиллаж тушаалгадаг байхад 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Л.Б нь “танай 54,100,000 төгрөгийг Б.Цд өгсөн шүү” гэхээр нь “яагаад түүнд өгч байгаа юм бэ, Б.Ц “А” ХХК-ийг хариуцахаа болиод удаж байгааг би та нарт удаа дараа хэлсэн биз дээ” гэсэн.

Б.Ц уг мөнгийг аваад манайд тушаагаагүй тул түүнээс яагаад ийм үйлдэл хийсэн талаар нь асуухад “Л.Бгийн төрсөн эгчийн хүүхдэд би өртэй юм гэтэл намайг дарамталж удаа дараа дуудсаар байгаад уг дэлгүүрээс мөнгө авахуулаад аваад явчихлаа” гэсэн. Ингээд манай байгууллага цагдаагийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр явахад Б аймгийн Пын газрын Ер*******ий п Б.Цгийн өмгөөлөгчийн гомдлыг хянаж үзээд хохирогчийг манай байгууллага биш гэж үзсэн тул иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж байна.

Манай байгууллага нь “А” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчихгүйн тулд өнгөрсөн 9 сарын хугацд маш өндөр хүүтэй зээл /хувь хүн, ломбарднаас/ авч мөнгийг төлөн ихээхэн хохирол хүлээгээд байна.

Иймд “А*******” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сард татан авсан бары үнэ 50,806,340 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги тооцоход үнийн дүнгээс хэтэрч байх тул үнийн дүнгийн 50 хувь буюу алданги 25,403,170 төгрөг, нийт 76,209,510 төгрөгийг  “А*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* нь шүүх хуралдд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сард Ц нь “Апу трэйд” ХХК-ийн төлөөлөгчөөр ажилладаг байсан ба  тооцооны  мөнгөө бэлнээр болон дансаар авдаг байсан. Тухайн үед Ц нь мөнгөө бэлнээр ирж авсан. Бид нар тухайн үед мөнгөө өгчихөөд одоо ахиад мөнгө өгөх боломжгүй. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан байсан. 2018  оны 4 сард гэрээний хугацаа дууссан. Би нарийн тооцоог мэдэхгүй байна. 54,100,000 төгрөг Цд өгсөн байснаас мөнгө  6,656,680 төгрөгийг пивоны мөнгө гэж буцааж өгсөн байна лээ. Тэгэхээр 47,443,320 төгрөг “Апу трэйд” ХХК-д өгсөн гэсэн үг. ... Ц нь “О******* *******” ХХК-ийн ажилтан байсан болохоор 54,100,000 төгрөгийг өгсөн гэв. 

 

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-О******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 4, 2-р хавтаст хэргийн 42-р хуудас/,

-О******* ******* ХХК, А******* ХХК нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 5 дугаартай А нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 5-6-р хуудас/,

-Л.Э гэх харилцагчийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 7-18-р хуудас/,

-Захирал Л.Э гэх гарын үсэгтэй баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 19-р хуудас/,

-Б аймгийн Пын газрын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5/ дугаартай албан бичгийн хуулбар /1-р хавтаст хэргийн 20-р хуудас/,

-2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/20 дугаартай пын тогтоолын хуулбар /1-р хавтаст хэргийн 21-р хуудас/,

-А бөөний төвийн гэрээт Д дэлгүүрээс ДАРХАН ХАНГАЙ дэлгүүрийн 2018 оны 4-7 сар хүртэлх татан авалт болон мөнгө тушаасан орлогын түүвэр /1-р хавтаст хэргийн 22-р хуудас/,

-А т ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 04/595 дугаартай тодорхойлолтын хуулбар /1-р хавтаст хэргийн 74-р хуудас/,

-“О******* *******” ХХК-ийн дүрмийн хуулбар /1-р хавтаст хэргийн 75-77-р хуудас/,

-А т ХХК, О************** ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18/20003 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 78-82-р хуудас/,

-А т ХХК, О************** ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 18/30017 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцы гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 83-86-р хуудас/,

-БТ37-н Д д гэх зарлагын баримтын хуулбар /1-р хавтаст хэргийн 166-169-р хуудас/,

-“Д б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хавтаст хэргийн 53-54-р хуудас/,

-000184835 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хавтаст хэргийн 44-р хуудас/,

-Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн -56-р хуудас/,

-Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/0035 дугаартай магадлалын хуулбар /2-р хавтаст хэргийн 57-73-р хуудас/,

-А т ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/91 дугаартай албан бичиг /2-р хавтаст хэргийн 74-р хуудас/

-“О******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 122-р хуудас/,

-Ажлын байрны тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 123-124-р хуудас/,

-Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралды 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолын хуулбар /2-р хавтаст хэргийн 34-р хуудас/

 

        4.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 25-р хуудас/,

-Д б ХХК-ийн дүрмийн хуулбар /1-р хавтаст хэргийн 110-115-р хуудас/,

-Д Б ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 118-р хуудас/,

-Д Б ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаартай протокол /1-р хавтаст хэргийн 119-121-р хуудас/,

 

5.Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Б аймаг дахь Цагдаагийн газраас:

-1 тоот эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, ХХ-9-д байгаа Эын өргөдөл, Иргэний нэхэмжлэгчээр Н*******г тогтоосон тогтоол /ХХ-60/, гэрч Л.Эын мэдүүлэг /ХХ-80/, хохирогч Л.Н*******гийн мэдүүлэг /ХХ-64/, /ХХ-140/, О******* ******* ХХК-ний захирлын тушаал Н.12, ХХ-14,  И.2,  Д Б ХХК-ны тушаалуудыг,

Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс:

-“О******* *******” ХХК-ийн хуулийн этгээдийн өөрчлөлтийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн үүсгэн байгуулсан дүрэм, хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээ,

-“А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн өөрчлөлтийн бүртгэлийн лавлагаа, үүсгэн байгуулсан дүрэм болон холбогдох баримт,

Б аймгийн Пын газраас:

-Б.Цд холбогдох эрүүгийн 1 дугаартай хэрэгт “О**************” ХХК, А******* ХХК нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон эсэх лавлагаа, Улсын ер*******ий пын газраас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ирсэн “Пын даалгавар”-ыг нотлох баримтаар ирүүлэхээр даалгасан боловч Пын даалгаварыг ирүүлэх боломжгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн байна.

Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс:

-Б.Ц /ГР90070407/-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа

Х банкны Б салбараас:

-О******* ******* ХХК-ийн Х банкин дахь дансны 2018 оны 08 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацы орлогын хуулгыг,

-Эын нэр дээрх 5 дугаартай дансны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацы хуулга.

 

Харин нэхэмжлэгч талын хүсэлтээр Н.А, Х.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           1.Нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь хариуцагч “А*******” ХХК-аас 76,209,510 /далан зург сая хоёр зуун есөн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хуралды шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 25,403,170 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэл гаргаснаас хойш 5,332,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг Ц нь Б гэх гүйлгээний утгаар төлсөн тул хариуцагчаас зөвхөн бары үнийн үлдэгдэл 42,974,900 төгрөг гаргуулна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цд 8 сард төлөх бары үнэ 54,100,000 төгрөгийг төлсөн тул төлбөрийг 2 дахин төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1."О******* *******" ХХК-д "А Т" XXК нь бөөний төвийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, "А Т ХХК-ийн талаас "АПУ" ХХК-ийн нэрийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, "О******* *******" ХХК-ийн талаас тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацд шилжүүлэх үүрэг бүхий хамтран ажиллах зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. "О******* *******" ХХК нь А Т ХХК-ийн бөөний төвийн үйл ажиллагааг явуулж, мөн бусад аж ахуй нэгжтэй "А" ХХК-ийн нэрийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээг "О******* *******" ХХК-ийн  нэрээр байгуулж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байх бөгөөд А******* ХХК-ийн 8 дугаар сард авсан бары үлдэгдэл төлбөрийг “О*******  *******” ХХК нь А Т" XXК-тай байгуулсан гэрээний дагуу төлсөн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн А******* ХХК-ийн бары үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацдаа төлөхгүй бол А Т" XXК-тай байгуулсан гэрээ цуцлагдах байсан тул манай компани төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. ... 26.3 дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн ...ашиг сонирхолд хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэжээ.

Дээрх хуульд зааснаар О******* ******* ХХК нь А Т" XXК-д А******* ХХК-ийн 2018 оны 8 дугаар сард авсан бары үлдэгдэл төлбөрийг төлсөн байх тул О******* ******* ХХК нь нэхэмжлэгч бөгөөд хариуцагчаар А******* ХХК-ийг тодорхойлж байгаа нь хуульд нийцэж байна.

3.2.Зохигчдын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “А нэрийн барааг худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр хийж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “А” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “А*******” ХХК-д нийлүүлэх, хариуцагч тал хүлээн авсан барааг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулан нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу хугацд нь төлөх үүрэг хүлээжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан боловч “О******* *******” ХХК нь чанар стандартын шаардлага хангасан, хадгалалтын хугацаа дуусаагүй “А” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “А*******” ХХК-д нийлүүлж байсан. Хариуцагч тал хүлээн авсан бары үнийг дансаар болон бэлнээр 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацд төлж байсан болох нь хэрэгт авагдсан 5 дугаартай дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

3.3.“О******* *******” ХХК нь урьдын адилаар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацд “А” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг хариуцагч “А*******” ХХК-д нийлүүлсэн бөгөөд бары үнэ 60,594,000 төгрөгийг “А*******” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлөх үүрэгтэй байснаас 8,067,100 төгрөгийг дансаар, 1,720,000 төгрөгийг бэлнээр төлж, 50,806,900 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлөх байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдд тайлбарласан.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А*******” ХХК нь “О*******  *******” ХХК-ийн ажилтан Цд 54,100,000 төгрөгийг бары үнэ гэж төлснөөс 6,656,680 төгрөгийг пивоны үнэ гэж буцааж өгсөн тул 47,443,320 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх байсан энэхүү мөнгийг төлсөн гэж маргадаг.

3.5.Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд /2-р хх-ийн 54-р хуудас/ ... Д дэлгүүрийн эзэн Л.Бд 54,100,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан ба шүүгдэгч Б.Ц шүүхийн шатанд 12,000,000 төгрөгийг төлж, .... хохирол төлсөн 12,000,000 төгрөгөөс пивоны үнэ гэх 6,668,000 төгрөгийг ....С.Гд хүлээлгэн өгч, хохирогч Л.Б нь А-ийн бары үнэ болох 5,332,000 төгрөгийг хүлээн авахгүй гэснээр тус компаний 5 дугаарын дансанд шилжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй гэжээ.

3.6.Дээрх шийтгэх тогтоолд дурьдсанаар хариуцагч компани нь Б.Цд 54,100,000 төгрөг өгснөөс 6,668,000 төгрөгийг буц авсан байх тул 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 47,432,000 төгрөгийн бары үнийг нэхэмжлэгч компанид төлөх үүрэгтэй байсан байна гэж шүүх дүгнэлээ.

3.7.Нэхэмжлэгч тал хариуцагчийн авсан бары үнийг нотлох зорилгоор зарлагын баримт /1-р хх-ийн 166-169-р хуудас/ гаргаж өгсөн боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч ХХК-аас “А” ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч байсан бөгөөд бары үнийг төлөх байсан эсэхэд маргаагүй харин тухайн бары үнийг нэхэмжлэгч компаний ажилтан Б.Цд төлсөн тул дахин төлөхгүй гэж маргаж байна.

5.Хариуцагч компаниас бары үнэ болох 54,100,000 төгрөгийг авсан гэх Б.Ц нь 2018 оны 8 дугаар сард “О******* *******” ХХК-д ажилладаггүй байсан болох нь хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Б.Цгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2-р хх-ийн 180-р хуудас/-аар  тогтоогдож байна. Мөн Б.Ц 54,100,000 төгрөгөөс 5,332,000 төгрөгийг 5 тоот дансанд тушааж, 6,668,000 төгрөгийг “А*******” ХХК-ийн захирал С.Гд өгч, үлдэх 42,100,000 төгрөгийг хохирогч Л.Бд төлөхөөр болсон буюу “А*******” ХХК-аас авсан мөнгийг “О******* *******” ХХК-д өгөөгүй болох нь Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /2-р хх-ийн 54-56-р хуудас/-оор нотлогдож байна.

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь бары үнэ 47,432,000 төгрөгийг хариуцагч “А*******” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй бөгөөд хариуцагч 47,432,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

7.Б.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацд 5 дугаарын дансанд 5,332,000 төгрөг, 2,500,000 төгрөг нийт 7,832,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул 47,432,000 төгрөгөөс 7,832,000 төгрөгийг хасч, хариуцагч “А*******” ХХК-аас 39,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д олгох нь зүйтэй.   

8.Б.Ц нь О******* ******* ХХК-д ажилладаггүй болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, мөн 54,100,000 төгрөгийн үлдэгдэл 42,100,000 төгрөгийг Л.Бд төлөх тухай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн заалтыг энэ хэрэгт хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9.Иймд хариуцагч “А*******” ХХК-аас 39,600,000 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,374,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 538,998 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 355,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

10.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдд гаргасан эрх зүйн саналдаа: Нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Л.Бг тодорхойлсон мөн улсын тэмдэгтийн хураамжийг Э гэсэн нэрээр тушаасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэв.

Нэхэмжлэгч “О******* *******” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг “А******* “ХХК-ийн захирал Б гэж бичжээ. Шүүх хуралды шатанд шүүгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н*******гаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл хэнээс хэнд холбогдуулж гаргасан эсэхийг тодруулахад “О******* ******* ХХК” нь “А*******” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь “О******* *******” ХХК, хариуцагч нь “А*******” ХХК гэж тайлбарласан тул нэхэмжлэгч О******* ******* ХХК нь хариуцагчаар А******* ХХК-ийг татсан нь хариуцагчаа зөв тодорхойлсон байна гэж шүүх үзсэн.

Мөн “О******* *******” ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “А*******” ХХК-аас 76,209,510 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 538,998 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй байсан. Энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ Э гэсэн нэрээр тушаасан байна. Э нь “О******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй хүн биш хариуцагч компани нь “О******* *******” ХХК-аас авсан бары үнийг Эын 5 дугаартай дансанд төвлөрүүлдэг байсан болох нь зохигчийн тайлбар хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдсан 5 дугаартай дансны хуулгаар нотлогдож байх тул Улсын тэмдэгтийн хураамж 538,998 төгрөгийг Э гэсэн нэрээр тушаасныг “О******* *******” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  “А*******” ХХК-аас 39,600,000 /гучин есөн сая зург зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,374,900 /гурван сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “О******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 538,998 /таван зуун гучин найман мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “А*******” ХХК-аас 355,950 /гурван зуун тавин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О******* *******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ХИШИГДЭЛГЭР