Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2023/00305

 

                                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар  
Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын *** дугаар баг **** тоотод оршин суух, Б овогт Сын Бийн нэхэмжлэлтэй,    
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох, 
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  
 
Шүүх хуралдааны оролцогч: 
Нэхэмжлэгч С.Б 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл 
 
                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 
 
1.    Нэхэмжлэгч С.Б ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:      
1.1    Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ср овогтой Б миний бие Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 тоот захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “**” ХХК-ий захирлаар анх томилогдон тухайн өдрөө тус компани Төлөөлөн Удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Миний бие тус албан тушаалд томилогдсоны дараагаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бурийн 02 дугаар сарын 15-ны дотоо шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх уурэгтэй. ’’ гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу томилогдсон өдрөөс хойш хуулийн хугацаанд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн болно. /Нотлох баримтыг хавсаргав./ Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж, тус компани дүрэм журмыг чанд баримтлан ажиллаж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ц нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас чөлөөлөх тухай Б/16 тоот захирамж гарган намайг тус албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд намайг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЗГ/595 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 79.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн байтал намайг “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэж үзэн тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 78.1.9 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон ба уг зохицуулалт нь 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан гэж хуульчлан зохицуулсан байх бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас С.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж шаардсан үйлдэл, үйл явдал, шаардлага огт гараагүй. Мөн түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга бид хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах талаар санал санаачлагыг хэн аль нь гаргаж тавиагүй атал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нь харуулж байна. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус Архангай аймгийн Засаг дарга нь өөрөө хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй юм. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, **” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

1.2 Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.”, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.”, 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана.”, 23.9-т “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ.’’гэж заасан. Өөрөөр хэлбэл нийтийн албанд томилогдохын өмнө заавал “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулна. Тус газраас хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тухайн этгээдийг томилохоор хуульчилсан. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичгийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/159 дугаартай захирамжаар аймгийн хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэрийг сум, байгууллага, нэгж бүрд шалган тогтоох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар “Ар-Ус Ундарга” ХХК-ний захирлаар ажиллаж байсан Сын Бийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон болох нь тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар иргэн Сын Бийг “А” ХХК-ний захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Иймээс С.Бийн ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

1.3 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С овогтой Б миний бие Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/18 тоот захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “**” ХХК-ий захирлаар анх томилогдон тухайн өдрөө тус компани Төлөөлөн Удирдах зөвлөлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Миний бие тус албан тушаалд томилогдсоны дараагаар нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Албан тушаалтан хувийн сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бурийн 02 дугаар сарын 15-ны дотоо шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх уурэгтэй’’ гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу томилогдсон өдрөөс хойш хуулийн хугацаанд нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн болно. Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж, тус компани дүрэм журмыг чанд баримтлан ажиллаж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ц нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас чөлөөлөх тухай Б/16 тоот захирамж гарган намайг тус албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд намайг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЗГ/595 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 79.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн байтал намайг “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэж үзэн тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 78.1.9 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон ба уг зохицуулалт нь 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан гэж хуульчлан зохицуулсан байх бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас С.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж шаардсан үйлдэл, үйл явдал, шаардлага огт гараагүй. Мөн түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга бид хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах талаар санал санаачлагыг хэн аль нь гаргаж тавиагүй атал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нь харуулж байна. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус Архангай аймгийн Засаг дарга нь өөрөө хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй юм. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, “**” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв. 
 
1.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй байна.  Нийтийн болон нийтийн ашиг сонирхолоос ур 23 дугаар зүйлд 23.1.Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална. 23.2.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй. 23.3.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. 23.4. Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно. 23.5.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. 23.6.Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ. 23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана. 23.8.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална. 23.9.Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гэж заасан. Үүнтэй хлбогдуулан МУЗГ-аас Архаггай аймгийн Засаг даргын тамгын газрын даргад чиглэл ирүүлсэн. Тухайн албан бичгийн 3 дахь хэсэгт шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хуульд заасан журмын дагуу үүрэг чиглэл болгож байна гэсэн. Тухайн тушаалын 6 дахь хэсэгт хувийн ашиг сонирохлыг авилгатай тэмцэх газарт шалгуулаагүй гэсэн заалт байгаа. Үүнтэй холбогдуулан Архангай айгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажлын хэсгийн хяналт шалгалтаар тухайн томилох шийдврийг гаргахдаа авлигтай тэмцэх газарт хянуулаагүй байж томилсон зөрчил илэрсэн учир Архангай айгийн Засаг даргаас Б/19 дугаар захирамж гаргасан. Хуулийн холбогдох заалтыг удиртгал болгож Засгийн газраас ирсэн чиглэлийн дагуу ажлаас чөлөөлсөн. Аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Наранчимэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлсн бүх мэдээллийг харах боломжтой байдаг. Манайх тухайн нөхцөл байдлыг тогтоож байж тухайн захирамжийг гаргасан. Өөрөө мэдүүлгээ гаргаж байж манайхаас бүртгээд манайх цааш нь явуулах ёстой. Ийм учраас нэхэмжлэгч хувийн ашиг сонирхлын урьдчсан мэдүүлгээ гаргаж өгсөн талаар ямар нэг баримт байхгүй. Засаг дарга өөрийн захирамжаа хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрийн гаргасан захирамжаа буцаагаад хүчингүй болгох албан тушаал байхгүй. Энэ асуудал нь Хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой асуудал биш, Захирагааны процессийн асуудал байгаа гэв. 

2. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн 
-Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 сарын 21-ны өдрийн Б/18 дугаартай “С.Бийг албан тушаалд томилох тухай” захирамж,  
-2022 оны 5 сарын 20-ны өдрийн 02 дугаартай Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр мэдүүлсэн баталгааны маягт,
-Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 4 сарын 4-ний өдрийн Б/16 дугаартай “С.Бийг албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамж, 
 -2022 оны 4 сарын 22-ний өдрийн С.Бтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, 
-С.Бийн *А* ХХК-ны гүйцэтгэх захирлаар 2022 оны 04 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 04 хүртэл хугацаанд хийсэн ажлын товч тайлан

3. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн  
-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 3 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг
-Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 31-ний өдрийн А/159 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж,  
 
 
                                                                                            ҮНДЭСЛЭХ нь: 
 
 
1.    Нэхэмжлэгч С.Бийн хариуцагч Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан   хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.  
 
1. Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна . Үүнд: ...Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж, тус компани дүрэм журмыг чанд баримтлан ажиллаж, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Б.Ц нь Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн албан тушаалаас чөлөөлөх тухай Б/16 тоот захирамж гарган намайг тус албан тушаалаас чөлөөлсөн. Уг тушаалд намайг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэсэн үндэслэлээр Монголын Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЗГ/595 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 79.1.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр анх томилогдсоны дараагаар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу 30 хоногийн хугацаанд багтаан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 11 хуудас бүхий мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын /https://meduuleg.iaac.mn/ цахим системд бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлсэн байтал намайг “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон гэж үзэн тус албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй юм. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлүүдийг зөрчин гаргасан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Мөн түүнчлэн төрийн албаны тухай хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Архангай аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 78.1.9 дэх хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон ба уг зохицуулалт нь 78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг гаргасан гэж хуульчлан зохицуулсан байх бөгөөд ямар нэгэн эрх бүхий байгууллагаас С.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж шаардсан үйлдэл, үйл явдал, шаардлага огт гараагүй. Мөн түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга бид хоёрын аль нэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгах талаар санал санаачлагыг хэн аль нь гаргаж тавиагүй атал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруугаар хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдгийг нь харуулж байна. Мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг С.Б миний бие бус Архангай аймгийн Засаг дарга нь өөрөө хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах үүрэгтэй. Гэтэл намайг өөрөө хянуулаагүй томилогдсон мэтээр захирамж гарган ажлаас чөлөөлж буй нь үндэслэлгүй юм. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаартай захирамжийг хүчингүй болгож, **” ХХК-ий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. гэжээ.  
 
2. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаагаа үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: .. Өөрөөр хэлбэл нийтийн албанд томилогдохын өмнө заавал “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулна. Тус газраас хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тухайн этгээдийг томилохоор хуульчилсан. Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх чиглэлийг манай байгууллагад ирүүлсэн. Уг албан бичгийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/159 дугаартай захирамжаар аймгийн хэмжээнд хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэрийг сум, байгууллага, нэгж бүрд шалган тогтоох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн шалгалтаар “Ар-Ус Ундарга” ХХК-ний захирлаар ажиллаж байсан Сын Бийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон болох нь тогтоогдсон тул 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар иргэн Сын Бийг “Ар-Ус Ундарга” ХХК-ний захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Иймээс С.Бийн ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгуулж, захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 
 
3. Нэхэмжлэгч С.Бийг ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн б/16 тоот захирамжинд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 78.1.9 дэх заалтуудыг баримталжээ. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:  78.1.4-т эрх бүхий байгууллага шаардсан, 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж тус тус заасан. 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичигт: ... Төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж дараахь хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон 2023 оны 04 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байна. ...6.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “ Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй... гэжээ. 

Хариуцагч талаас “Ажлын хэсгийн шалгалтаар “А” ХХК-ний захирлаар ажиллаж байсан Сын Бийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилсон болох нь тогтоогдсон” гэж тайлбарлах боловч энэ талаар тогтоосон баримт нотлох хэрэгт авагдаагүй болно. Харин нэхэмжлэгч хариуцагч талуудын шүүх хуралдаанд гаргасан  тайлбараар нэхэмжлэгч С.Б томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн боловч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаагүй болох нь тогтоогдож байна. 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий албан тушаалтан хүлээн авч Авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ гэж заасан. Нийтийн албан нэр дэвшигч нь урьдчилсан мэдүүлэг гарган өгөх үүрэгтэй, томилох эрх бүхий албан  тушаалтан Авилгатай тэмцэх газарт хүргүүлэх үүрэгтэй  байна. Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч С.Баас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөхийг шаардаагүй гэх боловч нийтийн албаны удирдах албан  тушаалд ажиллахаар нэр дэвшиж буй этгээд хувийн ашиг  сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газар мэдүүлэх үүрэгтэй болох  нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд ажилд томилох эрх бүхий албан  тушаалтан шаардаагүй гэдгээр хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч нар биелүүлэхгүй байх үндэслэлгүй. 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.Бийг ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн б/16 тоот захирамжинд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдсонгүй. Харин  Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэл буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан хувийн ашиг ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг мэдүүлээгүй томилогдсон этгээдийг ажлаас чөлөөлөхийг шаардсан үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд С.Бийг ажлаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн б/16 тоот захирамж үндэслэлтэй, нэхэмжлэгч С.Бийг ажилд нь эгүүлэн  тогтоож ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   
 
                                                                                                  ТОГТООХ нь: 
 
1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Баас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  
2.    Нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
 
 
  

 
                                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН