Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/02857

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, Грийн хаус В байр, 2 тоот хаягт оршин суух, Авга овгийн Сэр-Одын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Хүрэл овогт Балдансүрэнгийн ******* /РД:*******/,

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байр 17 тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/ нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.******* миний бие ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан тус компанид 209,100,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд хүү тогтоохгүй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон.

Миний бие гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч ******* ХХК-ийн Голомт банк дахь 1501040836 тоот дансанд 209,100,000 төгрөгийг Зээл өгөв гэсэн утгаар шилжүүлэн өгсөн.

Мөн үүнээс хойш хоёр хоногийн дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ийн захирал Б.******* дахин мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч компанийнхаа зээлтэй хамт буцааж төлнө гэсний дагуу түүнд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 117,450,000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.*******эд зээл өгөхдөө түүнд итгэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд ямар нэгэн хүү тогтоогоогүй.

Гэвч ******* ХХК болон Б.******* нар нь зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөлгүй өнөөдрийг хүрсэн тул арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна.

Зээлдэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 29-ий өдөр дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 376 хоног хэтрээд байна.

Бидний байгуулсан зээлийн гэрээний 2.3-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 209,100,000 төгрөгийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцвол 393,108,000 төгрөг /209,100,000*0.5%=1,045,500 төгрөг*375 хоног/ болж байна.

Хэдийгээр алдангийн хэмжээ 393,108,000 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 209,100,000 төгрөгийг 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 209,100,000 төгрөгийн 50 хувиар тооцож 104,550,000 төгрөгийг алдангид шаардах эрхтэй байна.

Мөн зээлдэгч иргэн Б.*******ээс түүнд зээлдүүлсэн 117,450,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Үүний дагуу зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч мөнгөн хөрөнгийг юунд зарцуулах нь өөрт нь хамааралтай, койн, крипто валют авсан эсэх өөрийнх нь асаадал бөгөөд зээлдүүлэгч хамааралгүй юм.

Хэрэв түүний тайлбарт дурдсан шиг үйл явдал болсон бол өөрөө түүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй, гэтэл энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд ирүүлсэнгүй. Компани нь С.*******д хамааралгүй бөгөөд Ибит Лайн компанийн хувьцааны 17 хувь эзэмшдэг эсэх талаар мэдэхгүй байна.

Иймд хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үндсэн төлбөр 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөгийг,

Хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний төлбөрт 117,450,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сэр-Одын *******гийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаатай танилцлаа. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Балдансүрэн овогтой ******* нь ******* ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 2021 оны 10 дугаар сард Балдансүрэн овогтой Тэлмэнгийн хамт С.Оргилд өөрийн хийх гэж буй шинэ койн гаргах болон Крипто биржийн үйл ажиллагаа эхлэх талаар сонирхуулан хөрөнгө оруулалт хийх талаар санал тавьж байсан. Гэвч С.Оргил нь маш сонирхсон болон би хэрвээ хөрөнгө оруулалт хийх бол ганцаараа хийхгүй хамтрагчтайгаа хамт хийх сонирхолтой байна гэснээр С.*******тэй танилцуулан би төслийн төлөвлөгөөг танилцуулсан үндсэн дээр С.Оргил болон С.******* нар төслийг маш сонирхон хөрөнгө оруулалт хийхээр болж тохирсон. Энэхүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоноор энэхүү төслийг аль компани дээр явуулах тал дээр ярилцсанаар би надаа 100 хувь эзэмшдэг ******* ХХК гээд компани байгаа гэсэн дээр компанийн хувьцаа худалдан авч орохоор тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нотариат орон С.******* болон бусад гишүүд бүгд энэ компанид хувь эзэмших болон үйл ажиллагаа явуулах юм чинь энэ компанид зээлдүүлж байгаа гэсэн гэрээ хийе гэж хэлснээр С.*******гийн нэхэмжлэл гаргаж байгаа зээлийн гэрээ үүссэн. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ хийхийн өмнө бүх гишүүдтэй би ******* ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ хийсэн байгаа. Энэхүү гэрээ хийгдсэнээр төслийн үйл ажиллагаа маш яаруу байсан тул Б.Тэлмэн болон Б.******* нь төслийн үйл ажиллагаа эхлүүлж С.******* компанийн хувьцаа шилжүүлэх хүсэлтийг улсын бүртгэлийн газар өгөхөөр тохиролцон хөөцөлдөхөөр болсон. Гэвч С.******* хэд хоног явсны эцэст энэ компани сангийн яам дээр хаагдах гээд хүлээгдэж байгаа компани байна гээд шинээр компани байгуулахаар болж Ибит Лайн ХХк-ийг нийт 4 гишүүнтэй байгуулсан. Б.******* гүйцэтгэх захирлаар нийт 33 хувь, Б.Тэлмэн нийт 33 хувь, С.Оргил 17 хувь, С.******* нийт 17 хувь тус тус эзэмшсэн. Төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалтын мөнгийг төслийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан, мөн анх төлөвлөсний дагуу төсөл амжилттай явж байхад хөрөнгө оруулагч С.******* болон С.Оргил нар койн худалдан авсан хүмүүсийн койныг ямар ч эрсдэлгүй гэж үүднээс буцаан худалдан авалт хийе гэж хий гээд зар сурталчилгаанд нэмэлт өөрчлөлт оруулж хийсэн нь төслийг алдагдалтай болгоход хүргэсэн. Б.Тэлмэн болон Б.******* нь ярьсан тохиролцсоноор койн борлуулж хангалттай хөрөнгө босгосон ч С.******* болон С.Оргил нарын гаргасан шийдвэрээс болж койн худалдан авсан хүмүүс буцаалт хийж төсөл алданги хүлээсэн болно. Олдоог хүртэл койн худалдан авагчийн мөнгийг бүрэн гаргаж өгөх боломжгүй байгаа. Компанийн үйл ажиллагааг 80 хувьтай зогсоосон болно.

Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг анх ярилцан тохиролцсоны үндсэн дээр төлөвлөгөөний дагуу төсөлд 100 хувь зарцуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн ...../

 3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.******* болон ******* ХХК-ийн захирал, Б.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн баримт, С.*******гийн Хаан банкны 5123039396 дугаартай депозит дансны 2021.10.31, 2021.11.03, 2021.11.09, 2021.11.11, 2023.11.16-ны өдрийн хуулга, С.*******гийн Голомт банкны 1805132422 дугаартай дансны хуулга, С.*******гийн Худалдаа хөгжлийн банкны 456075200 дугаартай дансны 2021.11.15, 2021.11.16-ны өдрийн хуулга, С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, С.*******гээс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч.*******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, /хх-ийн 3-16/,

 3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Хариуцагчийн хариу тайлбар, Сувилахуй эмнэлэгийн 2023 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн магадлагаа, эмийн жор, Шагдарсүрэн эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эмнэлгийн магадлагаа, Шагдарсүрэн эмнэлгийн Н.Батбаатарын Амбулаториор үйлчлүүлэгчдийн карт, Сувилахуй эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн магадлагаа /хх-ийн 25-26, 48-49, 54-59, 66/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******, ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 431,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 3. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Мон Экспо ХХК нь 2021 оны 10 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр, зээлдүүлэгч С.******* нь 209,100,000 төгрөгийг мөн өдрөөс 2022 оны 01 сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай, хүүгүй зээлдүүлэх,

Зээлдэгч Мон Экспо ХХК нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцжээ.

 3.1. Энэхүү гэрээний зээлдүүлэгч талд С.******* /РД:*******/, зээлдэгч талд Мон Экспо ХХК /УБД:9011015003, РД:*******/, Б.******* РД:*******/ гэж гарын үсэг зурсан. /хх-ийн 4/

 4. Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн тул гэрээний дагуу үндсэн төлбөрийг, гэрээгээр тохиролцсон алдангийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 5. Хариуцагч нь койн гаргах болон крипто биржийн үйл ажиллагаа эрхлэхээр хамтран ажиллахаар тохиролцож, ашгаас хувь эзэмших, үйл ажиллагаа явуулахын тулд компани байгуулсан, зээлийн гэрээ байгуулах замаар хөрөнгө оруулалт хийсэн, хөрөнгийг төслийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан, түүний буруутай шийдвэрээс койн худалдан авсан хүмүүс буцаалт хийснээр алдагдалд орсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 5.1. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа, тодруулбал ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилласан, ийнхүү хамтран ажиллахдаа зээлийн гэрээ байгуулах замаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.

 6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

 7. Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс ирүүлсэн Голомт, ХААН, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, төлбөрийн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Мон Экспо ХХК-д 209,100,000 төгрөгийг,

Хариуцагч Б.Энрэлтэд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19,900,000 төгрөг, 2021.11.03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.16-ны өдөр 2,550,000 төгрөг, 2021.11.09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021.11.15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2021.11.16-ны өдөр 9,000,000 төгрөг, нийт 117,450,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6-14/

 8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч С.******* нь 2021.10.29-ний өдөр 209,100,000 төгрөгийг хариуцагч Мон экспо ХХК-ийн өмчлөлд,

2021.10.31-2021.11.16-ны өдрийн хооронд 117,450,000 төгрөгийг хариуцагч Б.*******ийн өмчлөлд тус тус шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн,

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан.

 10. Нэхэмжлэгч С.******* болон хариуцагч Мон Экспо ХХК-ийн хооронд 2021.10.29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх-ээр тохиролцсон нь дээрх хуульд нийцэж байх ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй алданги шаардсан нь үндэслэлтэй байна.

 11. Иймд хариуцагч Мон Экспо ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 209,100,000 төгрөг, алданги 104,550,000 төгрөг, нийт 313,650,000 төгрөг,

Хариуцагч Б.Энрэрэлтээс зээлийн гэрээний үүрэгт 117,450,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэв.

 

12. Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******гийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,313,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 313,650,000 төгрөг, хариуцагч Б.*******ээс 117,450,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК, Б.******* нараас 2,313,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,313,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулс 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛ ЭРЭЛ