Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01409

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01409

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо “Т б” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол “Т т” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол П Т  

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо З б д с

 

Гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,060,025,424.18 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай Зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч М.Д, Н.С, Н.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Т б” ХХК нь хариуцагч “Т т” ХХК, П.Т , З б д с нарт холбогдуулан гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,060,025,424.18 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Т т” ХХК, П.Т  нар нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, 1,000,000,000 төгрөгийг жилийн 13 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн боловч зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчиж, зээлийг зориулалт бусаар ашиглаж, тоног төхөөрөмж худалдан аваагүй.

 

1.2. Дээрх гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл болон хүү төлөх үүргээ биелүүлдэггүй, үүргээ биелүүлэх талаар удаа дараа бичгээр болон уулзалт хийж мэдэгдэж байсан ба одоог хүртэл гэрээний зөрчлөө арилгаагүй байна.

 

1.3. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 280,040,037.67 төгрөг, хүү 223,616,362.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,127,155.53 төгрөг төлсөн ба үүнээс 239,986,654.11 төгрөгийг хариуцагч З б д с төлсөн, үүнийг батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлээс хасаж тооцсон байна.   

 

1.4. Иймд зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 479,973,309 төгрөг, хүү 327,083,944.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,981,517.80 төгрөг нийт 820,038,770.85 төгрөгийг хариуцагч “Т т” ХХК, П.Т  нараас гаргуулахаар шаардаж байна.

 

1.5. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Т б” ХХК, “Т т” ХХК, З б д сгийн хооронд Батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр З б д с нь зээлдэгч нарт олгосон 1,000,000,000 төгрөгийн 50 хувьд батлан даалт гаргасан ба зээлдэгчийн өмнөөс үндсэн зээлийн төлөгдөөгүй дүнгээс тооцож төлөх үүрэгтэй. Энэхүү үүрэгт 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 89,986,654.11 төгрөг нийт 239,986,654.11 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээл 1,000,000,000 төгрөгөөс зээлдэгч нарын төлсөн 40,053,384 төгрөгийг хасаж, үлдсэн 959,946,616 төгрөгийн 50 хувь болох 479,973,308 төгрөгөөс төлөгдсөн 239,986,654 төгрөгийг хасаж З б д сгаас 239,986,654 төгрөг гаргуулна.

 

1.6. Хариуцагч нар зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагч З б д с нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Т б” ХХК, “Т т” ХХК, З б д сгийн хооронд Батлан даалтын гурвалсан гэрээ болон “Т б” ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр тохирсон батлан даалтын үүргийг биелүүлэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. Энэхүү тохиролцоогоор банк нь зээлийг бүрэн төлүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, банкны дотоод журам, зааварт заасны дагуу шүүхийн болон барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулж, өр барагдуулах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэний дараах үүргийг батлан даагч гүйцэтгэх үүрэгтэй. Энэ нөхцөл бүрдээгүй байна.     

 

2.2. Дээрх нөхцөл бүрдээгүйгээс эрсдэл хуваах зарчмын дагуу батлан даагчийн үүргийг үндэслэлтэй тогтоогоогүй гэжээ.

 

3. Хариуцагч “Т т” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

3.1. Зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, мөн хил нээгдсэн боловч хурдан хугацаанд бараа, материал татан авч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан хугацааны хүүг Ковидын хуулиар хасуулах хүсэлтэй байна.

 

3.2. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цонхны шил тээвэрлэж явсан ачааны машин замдаа онхолдсоны улмаас шил хагарч, 50-60 сая төгрөгийн хохирол учирч зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ талаар “Т б” ХХК-д мэдэгдэж байсан. Иймд энэ хугацааны хүүг хасаж өгнө үү. 

 

4. Хариуцагч П.Т  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

4.1. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Т т” ХХК-ийн авсан зээл нь тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулагдсан, уг зээлээс авч ашиглаагүй.

 

4.2. 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлөгдсөн 504,783,555.29 төгрөгийг үндсэн зээл болох 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгох

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Т б” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Зээлийн гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Барьцааны гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15/01 дугаартай “Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Батлан даалтын гэрээ”, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай “Батлан даалтын гурвалсан гэрээ”, “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 11-1114317 дугаартай “Барьцаалбар”, 1114536 дугаартай “Барьцаалбар”, Т бны зээлийн дансны хуулга, Хуулийн этгээдийн “Зээлдэгчийн анкет”, Иргэний “Зээлдэгчийн анкет”, “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Т” ХХК-ийн дүрэм, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Т” ХХК-ийн танилцуулга, Зээлийн хяналтын тайлан, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20/06 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20/04 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, Зээлийн хяналтын тайлан, 2018 оны 09 дүгээр сарын 29ий өдрийн 02 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2018 оны 09 дүгээр сарын 28ы өдрийн 01 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, Зээлийн хяналтын тайлан, 2018 оны 11 дүгээр сарын 21ий өдрийн 03/04 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2018 оны 11 дүгээр сарын 27ы өдрийн 04/05 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/06 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 09/09 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10/10 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 12/12 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 11/11 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 14/13 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15/14 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17/16 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/17 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл”, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 18/18 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/19 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 20/03 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, “Т” ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээл, хүүгийн тооцооны хуудас, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02а/3481 дугаартай “Төрийн” банк ХХК-ийн Зээлийн барьцаа хөрөнгийг банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан борлуулах тухай” албан бичиг, “Төрийн” банк ХХК-ийн 1095-0012-4118 дугаартай дансны хуулга, Зээл хүүгийн тооцооны хуудсыг гаргаж өгсөн байна.  /I-ХХ-ийн 10-64, 141-144, 158-159 дугаар тал/

 

6. Хариуцагч “Т т” ХХК-иас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  гэрэл зургууд, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/37 дугаартай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/02 дугаартай “Т” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/03 дугаартай “Т” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/08 дугаартай “Т” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/37 дугаартай “Т” ХХК-ийн албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Т” ХХК-ийн албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/37 дугаартай “Т” ХХК-ийн албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн” банкны гүйцэтгэх захирал О.Гантөрийн ярилцлага гаргаж өгсөн байна.  /I-ХХ-ийн 167-178, 192-198, дугаар тал/

 

7. Хариуцагч З б д сгаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:  З б д сгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, З б д сгийн дүрэм, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай “З б д сгийн удирдах зөвлөлийн тогтоол”, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/50 дугаартай “З б д сгийн гүйцэтгэх захирлын тушаал”, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Төлбөрийн даалгавар”, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Төлбөрийн даалгавар”, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/21 дугаартай “Сангийн гүйцэтгэх захирлын тушаал”, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/39 дугаартай “Сангийн гүйцэтгэх захирлын тушаал”, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Т б ХХК-ийн 10/5069 дугаартай “Зээлийн төлбөр нэхэмжлэх тухай” албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн” банк ХХК-ийн 26/1902 дугаартай “Зээлийн төлбөр нэхэмжлэх тухай” албан бичиг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Төрийн” банк ХХК, З б д с нарын хооронд байгуулсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/155 дугаартай М.Даваажаваас татгалзах тухай албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/207 дугаартай Г.Тэмүүлэнгээс татгалзах тухай албан бичгийг гаргаж өгсөн байна.  /I-ХХ-ийн 75-83, 102- 122дугаар тал/

 

8. Хариуцагч “Т т” ХХК, П.Т  нарын хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 57 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Зээлдэгч П.Т ын анкет, Зээлдэгч М.Сын анкет, Зээлийн эрсдэлийн дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/006-009 дугаартай “Төрийн” банк ХХК-ийн албан бичиг, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 21/01 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2021 оны “Т” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, 2019 оны “Т” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, 2017 оны “Т” ХХК-ийн “Мөнгөн урсгалын төсөөлөл”, “Т” ХХК-ийн тайлан тэнцэл, 482 дугаартай “Хууль эрх зүйн дүгнэлт”, Зээл судлах зөвшөөрөл, Зээлийн хяналтын тайлан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Зээлийн хорооны хурлын шийдвэр”, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/461 дугаартай “Төрийн” банк ХХК-ийн “Эрх олгох тухай” захирлын тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/162 дугаартай “Төрийн” банк ХХК-ийн “Эрх олгох тухай” захирлын тушаал, 2020 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн А/452 дугаартай “Төрийн” банк ХХК-ийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” захирлын тушаал, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаартай Улсын онцгой комиссын албан бичиг зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /I-ХХ-ийн 186-190, 211-233 дугаар тал, II-XX-ийн 12-19 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийт 5 удаагийн зээлээр 16,520,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үндсэн төлбөрт 5,100,000 төгрөг төлж, үлдэгдэл 11,420,000 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс сүүлийн 2 зээлийн 10,000,000 төгрөгөөс хүү төлөөгүй 6 сарын хугацаанд 5 хувийн тооцож 3,000,000 төгрөг нийт 14,420,000 төгрөг шаардаж байна гэжээ.   

 

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

3.1. Хариуцагч “Т т” ХХК, П.Т  нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:  

 

3.2. Хариуцагч З б д с нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:    

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээгээр “Т б” ХХК нь “Т т” ХХК, П.Т  нарт тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 1,000,000,000 төгрөгийг 72 сарын хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй зээлдүүлэх, “Т т” ХХК, П.Т  нар нь зээл болон хүүг тогтоосон хуваарийн дагуу сар бүр төлөх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Т т” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 40м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Стадион оргил, тоотод байршилтай 169.61м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 14ш үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хангуулахаар тохирч барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар талууд маргаагүй, тэдний хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд “Т б” ХХК, “Т т” ХХК, П.Т  нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /I-ХХ-ийн 29 дүгээр тал/

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь эхний 6 сард ашигласан хоногоор зөвхөн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 7 дахь сараас буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хэсэгчлэн хүүгийн хамт сар бүр төлөхөөр тохиролцжээ. Энэхүү үүргээ зээлдэгч нар эхнээсээ зөрчиж сар бүр төлөх хүүг дутуу төлөх, хугацаа хэтрүүлэх зэргээр гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хүүгийн үлдэгдэлтэй, мөн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс үндсэн зээлээс төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Үндсэн зээлийн төлбөрт зээлдэгч нараас 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 490,130.13 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 9,509,869.87 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 10,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 43,383.56 төгрөг нийт 40,053,383.56 төгрөг, З б д сгаас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 89,986,654.11 төгрөг нийт 239,986,654.11 төгрөгийг тус тус төлж, үүнээс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй үүрэг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээг хугацааны өмнө цуцлаж, гүйцэтгээгүй үүргийг шаардсан байна.

 

“Т т” ХХК нь “Т б” ХХК-д хандаж 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10/02 тоот албан бичгээр “2018 оны 9 дүгээр сарын 15-нд манай компанийн урдаас ачуулсан бараа материал машин нь осолдож манай компанид 50-60 сая төгрөгийн хохирол учраад байгаа тул үндсэн зээлээс чөлөөлж өгнө үү. Манай компани дараа сараас зээлийн хүүгээ цаг тухайд нь төлөөд явах болно”, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/37 тоот албан бичигт “гэнэтийн осол аваар гарч 89 сая гаруй төгрөгийн хатаасан шил ачиж явсан машин онхолдож хүндрэл гарч эхэлсэн, гэрээт ажлаа дуусгахын тулд дахин шил захиалж 2-3 дахин өндөр үнээр хийж дуусгасан юм. ....2020 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн хүүг зогсоож тооцохгүй байх арга хэмжээг хуулийн хүрээнд авч өгч туслалцаа хүсч байна” гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. Мөн “Т б” ХХК-ийн гомдлоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа “Т т” ХХК-ийн захирал М.С нь “...захиалсан 76 сая төгрөгийн вакум цонхны шилийг тээвэрлэж явсан жолооч нь унтаж осолдоод шилээ хагалсан. Түүнээс хойш графикийн дагуу төлөлтөө хийж чадаагүй доголдож эхэлсэн” гэж мэдүүлж байжээ. Хариуцагч “Т т” ХХК-ийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой дээрхээс өөр баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд тухайн баримтуудад учирсан хохирлын хэмжээг өөр, өөрөөр тодорхойлсон, цонхны шил хагарсантай холбоотой хэдий хэмжээний бодит хохирол учирсан болох нь тодорхойгүй, энэ нь тухайн компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн эсэх, энэхүү хохирол хэдий хугацаанд арилсан талаар баримтгүй байх тул цонхны шил хагарсантай холбоотой “хүнд нөхцөл байдал” бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд зээлийн үндсэн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул гэрээний хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхгүй. /I-ХХ-ийн 167, 189, 193 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан үүргийнхээ дагуу зээл ашиглалтад хяналт хийсэн байх ба 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн хяналтын тайланд “Бүх тоног төхөөрөмжөө худалдаж аваагүй, үйлдвэртээ засвар үйлчилгээ хийгдсэн”, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн хяналтын тайланд “гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэх боловч орж ирээгүй тоног төхөөрөмжүүд, мөнгөө дутуу шилжүүлсэн тул гэсэн хариуг өгч байгаа”, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн хяналтын тайланд “зориулалтын дагуу биш, мөнгөө шилжүүлсэн гэх боловч 2 жилийн хугацаанд тоног төхөөрөмж орж ирээгүй, баримт өгөгдөөгүй” гэжээ. Мөн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М.Стай хийсэн ярилцлагаар “тоног төхөөрөмж хэзээ орж ирэх талаар мэдэхгүй” гэсэн тайлбарыг гаргасан байна. Хариуцагч “Т т” ХХК, П.Т  нар нь зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар ашигласан болохоо нотлоогүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн хяналтын тайлангуудыг үндэслэн зээлдэгч нарыг зээлийг зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлээгүй гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэв. Иймд зээлдэгч нар нь зээлийг зориулалт бусаар ашигласан тул Ковид-19 цар тахлын дэгдэлтийг бууруулах хязгаарлалт, хориг арга хэмжээний улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, зээл төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх үндэслэлгүй болно. /I-ХХ-ийн 41, 44, 47, 51 дүгээр тал/

 

Иймд зээлдэгч нарыг гэрээний үүргийг гэрээгээр тогтоосон хэмжээ, хугацаанд гүйцэтгэх, зээлийг зориулалтаар нь ашиглах үүргээ зөрчсөнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Ийнхүү үүрэг зөрчсөн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох ба уг хугацаанд үр дүн гараагүй бол, эсвэл нэмэлт хугацаа тогтоосон ч ямар нэг үр дүн гарахгүй нь илт тодорхой байгаа бол гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлнэ. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэг биелүүлэх хэтэрсэн хоног болон тухайн хугацаанд гүйцэтгэх үүргийг мэдэгдэж, үүргийн зөрчлөө арилгахыг удаа дараа шаардаж байсан үйл баримт тогтоогдов. /I-ХХ-ийн 42-43, 45-46, 47-62 дугаар тал/   

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхтэй байна. Гэрээг хугацааны өмнө цуцлаж байгаа тохиолдолд гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох тул үүрэг гүйцэтгэгч нь гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгэнэ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж зааснаар зээлийн гэрээ нэхэмжлэл гаргасан үеэр цуцлагдсан гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа 139,779,725.46 төгрөгөөр  ихэсгэсэн бөгөөд гэрээ цуцласнаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлээс ихэсгэсэн шаардлага 139,779,725.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно. 

 

З б д с, зээлдүүлэгч “Т б” ХХК, зээлдэгч “Т т” ХХК, П.Т  нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Батлан даалтын гурвалсан гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар бүрэн биелүүлж чадна гэж баталж, тэднийг үүргээ гүйцэтгэхгүй бол З б д с гүйцэтгэх үүрэг хүлээж Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа “Т б” ХХК, З б д сгийн хооронд үүссэн байна. Дээрх гэрээгээр батлан даагч нь өөрийн гүйцэтгэх үүргийг тодорхой байх, үүрэг нэмэгдэхээс сэргийлж Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана” гэж заасны дагуу үндсэн зээлийн 50%-д хариуцлага хүлээхийг зөвшөөрчээ. Энэхүү үүргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр З б д с болон “Т б” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Батлан даалтын ерөнхий гэрээ”-ний дагуу гүйцэтгэхээр талууд тохирсон байна. Уг гэрээний 2.10, гэрээний хавсралт Н-1.12, 1.12.1-д заасан нөхцөл бүрдээгүй буюу банк нь зээлийг эргүүлэн төлүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, банкны дотоод журам, зааварт зааснаар шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр барагдуулах бүхий л арга хэмжээг авч дууссаны дараа үлдсэн үндсэн зээлийн 50 хувьд батлан даалт гаргасан ба ийнхүү эрсдэл хуваах зарчим хэрэгжээгүй /гэрээний 2.4-ийн с, 2.10, гэрээний хавсралт Н-1.1.2, 1.12, 1.12.1/, гэрээгээр тохирсон урьдчилсан нөхцөл бүрдээгүй үндэслэлээр З б д с нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Өөрөөр хэлбэл үндсэн зээлээс зээлдэгч нарын төлсөн дүнг хасах, үүнээс барьцаа хөрөнгө зарсан үнийг хасах, үлдсэнээс З б д сгийн төлсөн 239,986,654.11 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэх үүрэгтэй ба банк нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бусад шаардлагатай, боломжтой арга хэмжээг аваагүй тул гэрээний үүрэг гүйцэтгэх урьдчилсан нөхцөл бүрдээгүй гэжээ. /I-ХХ-ийн 21-23, 108-122 дугаар тал/

 

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-ийн а, b (i), (ii), 2.9 болон уг гэрээний ерөнхий агуулга, зорилгоос үзвэл батлан даагч нь хэзээ, ямар хэмжээгээр үүрэг хүлээх болохыг тодорхойлвол “зээлдэгч нар нь зээл төлөх чадваргүй байдал бий болсон, зээл төлөх чадваргүй байдал бий болсон өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлөх мэдэгдлийг зээлдэгч нарт хүргүүлсэн байх, ийм нөхцөл байдал бий болсон бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаарх тайлбарыг тусгасан баримт бичиг болон нэхэмжлэхийг үндэслэн батлан даагч нь төлбөрийн үүргийг гэрээнд заасан хувиар гүйцэтгэх” агуулгатай байна гэж үзэв. Хариуцагч З б д с нь үүрэг гүйцэтгэх нөхцөл бий болсон гэдгийг “гэрээний хавсралт Н-1.12, 1.12.1-д зааснаар шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа дууссаны дараах үлдсэн үндсэн зээлээс 50 хувийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тайлбарлаж байгаа боловч ийм агуулгаар гэрээний үүргийг тодорхойлох үндэслэлгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасанд нийцэхгүй. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар барьцааны хөрөнгийг барьцаалагч болон барьцаалуулагч харилцан тохиролцсоны үндсэн дээр шүүхийн бус журмаар худалдан борлуулж болох бөгөөд ийм тохиролцоо хийгдэж чадаагүй бол барьцаалагч нь барьцааны хөрөнгийг худалдан борлуулах боломжгүй, мөн энэ эрхийг барьцаалагч заавал хэрэгжүүлэх үүрэггүй болно. Мөн үүнээс гадна үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдэл үүрэг буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гэж ялган тодорхойлох нь зээлийн гэрээ хэрэгжиж байх хугацаанд бодогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолох, үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох, үүрэг гүйцэтгэгч нарын гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлоход /зээлдэгч болон батлан даагч/ ач холбогдолтой бөгөөд үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээний харилцааг дуусгавар болгож, шүүхээр шийдвэрлүүлж буй тохиолдолд ийнхүү ялгах нь ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийн маргааныг шүүхээр шийдвэрлэсний дараа барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулсан үнийг үндсэн зээлээс эсвэл хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцох нь хууль зүйн ач холбогдолгүй бөгөөд Иргэний хуулийн 179 дүгээр зүйлд заасан журмаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан орлогыг хуваарилна. Иймд шүүхийн болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа дууссаны дараа “үлдсэн үндсэн зээлийн дүн”-гээс тооцон батлан даагчийн үүргийг тодорхойлох хууль зүйн боломжгүй байна. Мөн З б д с нь “Т б” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02в/1902, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 10/5059 дугаар албан бичгийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 89,986,654.11 төгрөг төлсөн үйл баримтаас дүгнэвэл Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-ийн а, b (i), (ii), 2.9-д заасны дагуу батлан даагчийн үүргийг гүйцэтгэхээр байна. Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж зааснаар З б д с нь батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр зээлдэгч нарын үүргийг хамтран гүйцэтгэх үүргийг хүлээсэн гэж үзнэ. /I-ХХ-ийн 104-107, 109-110, 118, 121-122 дугаар тал/

 

Нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 719,959,962.33 төгрөг /1,000,000,000 – 40,053,383.56 -239,986,654,11/ байх ба зээлдэгч нар үндсэн зээлээс төлсний дараах дүн болох 959,946,616.44 төгрөгийн 50 хувь 479,973,308.22 төгрөгөөс батлан даагчийн төлсөн 239,986,654.11 төгрөгийг хасаж, гүйцэтгэх үүргийг 239,986,654 төгрөг гэж зөв тодорхойлсон байна. Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар З б д сгаас 239,986,654 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т т” ХХК, П.Т  нараас үндсэн зээлийн төлбөр 479,973,308.9 төгрөг, хүү 199,641,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,569.68 төгрөг нийт 680,259,045.58 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 139,779,724.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч П.Т  нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд уг гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч П.Т ын “зээлийг авч ашиглаагүй, “Т т “ ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан” гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан эсэхээс үл хамааран зээлийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаарлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 хороолол 50 дугаар байр 161 тоот хаягт байршилтай 40м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Стадион оргил Махатма Ганди гудамж *тоот хаягт байршилтай 169.61м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, гүйцэтгээгүй үүргийг хангахыг даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлөхөөс 140,400 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч П.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, зээлийн төлбөрт төлөгдсөн 504,783,555.29 төгрөгийг үндсэн зээл болох 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Т т” ХХК, П.Т  нараас 680,259,045.58 төгрөг, хариуцагч З б д сгаас 239,986,654 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 139,779,724.6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Т б” ХХК болон “Т т” ХХК, П.Т  нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу зээлийн гэрээний үүрэгт төлсөн 504,783,555.29 төгрөгийг 1,000,000,000 төгрөгөөс суутган тооцох, барьцааны эрхийг хүчингүй болгох тухай хариуцагч П.Т ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 хороолол 50 дугаар байр 161 тоот хаягт байршилтай 40м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Стадион оргил Махатма Ганди гудамж *тоот хаягт байршилтай 169.61м2 талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалж гүйцэтгээгүй үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.     

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,914,378 төгрөгөөс 5,844,178 төгрөгийг, хариуцагч П.Т ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,157,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “Т т” ХХК, П.Т  нараас улсын тэмдэгтийн хураамжид 3,629,445 төгрөг, хариуцагч З б д сгаас улсын тэмдэгтийн хураамжид 1,357,883 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгосугай.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА