Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2023/00285

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2023/00285

******* аймаг

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, *******, 1-р баг, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын д холбогдох,

******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын   даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******  шүүхэд  гаргасан  нэхэмжлэл  болон  шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  Миний бие 1996 онд   Монгол улсын их сургуулийн    аймаг  дахь  салбар сургуулийг ,  математикийн багш мэргэжлээр төгссөн. 2007  онд  Монгол улсын  ын  их  сургуульд ын  магистр  зэрэг хамгаалсан.  Монгол  улсын  зөвлөх багш  зэрэг 2015 онд олгогдсон. Ажил хөдөлмөрийн  гараагаа 1996 оноос 2000 он хүртэл сумын ******* жилийн сургуульд Математикийн багшаар эхэлсэн. 2000-2009 он хүртэл Математик,  байгалийн  ухааны  гүнзгийрүүлсэн сургалттай    сургуульд математикийн  багшаар, 2009-2019 онд      сургуульд  сургалтын   менежерээр,  2019-2020  он   хүртэл   *******   аймгийн   ,  соёл урлагийн газарт Математик,,, 2020 оны ******* дугаар сард Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ******* сумын даргын 2020.*******.22-ний өдрийн Б/26 захирамжаар жинхлэн томилогдон ажилласан. Захирлын ажилд томилогдоод удаагүй байхад ******* аймгийн Д., ******* сумын Ч. нар сургуулийн нягтлан Т.ийг тэтгэвэрт гарган оронд нь хүн ажилд ав, улмаар намайг өөрөө ажлаа өг гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсний эцэст 2021 оны 08 сарын 18-ны өдөр намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган хандсан. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь намайг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Ингээд ******* сумын Ч. шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Б/09 тоот захирамж гарган сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. ...******* сумын Ч. "Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулна" гэж хэлээд хөдөлмөрийн гэрээний хэвлэсэн төслийг 2 хувийг надад өгсөн. Ингэж хэлэхэд нь би "Өмнөх хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах гэж байгаа юм уу гэж асуухад Ч. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн биз дээ Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл шинэ хуулийн заалтууд хэрхэн тусгагдсаныг би уншиж танилцмаар байна надад хугацаа хэрэгтэй байна гэж хэлэхэд би ИТХ-д орох гээд байна гэж хэлж шаардаж байсан. 2022 оны 02 сарын 24-ны өдрийн 13 00 цагт би Ч.тай уулзахаар очихдоо хөдөлмөрийн гэрээний зарим зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хүсэлт бичиж очсон. Хөдөлмөрийн гэрээний төсөл дээр байсан зарим зүйл, заалтууд нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг нэлээд дордуулсан, ажил олгогч, ажилтны тэгш байдлыг хангаагүй, ажил олгогчийн давуу байдлыг тусгасан байсан.... 2022 оны 02 сарын 25-ны өдөр Ч.ад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт хөдөлмөрийн гэрээний төслийн 8.2.15 заалтыг Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцохоор оруулах хүсэлт гаргаж байгаа тухай, 8.2.15 заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичиж хүргүүлсэн.

Үүний хариуд ирсэн албан бичиг нь "Танайхаас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай албан бичигтэй танилцлаа. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 заалтыг өөрчлөх боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээ байгуулан ажиллана уу" гэсэн агуулгатайгаар ******* сумын даргын тамгын газраас 2022 оны 03 сарын 04-ны өдрийн он сартайгаар сургуульд 2022 оны 03 сарын 09-ны өдөр хүргэгдэн ирсэн... Би ажилд шинээр ороогүй. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон шүү дээ" гэж хэлсэн...Ингээд хэвлэж ирсэн гэрээний 2 хувь дээр би гарын үсэг зурж, тамга дарсан хэсгийнхээ доор 8.2.15 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад заалтыг хүлээн зөвшөөрч байна гэж бичээд д өгсөн.

... хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл нь харилцан тохиролцсон байх ёстой ба засаг дарга хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн гэдэг шалтгаанаар надтай өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс дордуулсан 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтад байх удаа дараа аудитын акт тавигдсан тохиолдолд гэснийг нэг удаа акт тавигдсан тохиолдолд ноцтой зөрчилд оруулна гэж өөрчилж шахалт үзүүлж гарын үсэг зурсан. Гэхдээ би суулд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс 8 дугаар зүйлийн 8.2.15-т заалтыг зөвшөөрөхгүй гэдгээ бичсэн... Учир нь манай байгууллага нь 5 том барилгатай, 1205 сурагчтай, 72 албан хаагчтай нэг жилд 1,471,298,200 төгрөгийн төсөв хувиарлагддаг аудитын жижиг акт тавигдах нь байдаг л үзэгдэл ба акт, албан шаардлага нь үйл ажиллагааг засан сайжруулах зорилготой тавигддаг.

...Үүний дараа 2022 оны 02 сарын 22-ны өдрийн ын төлбөр барагдуулах тухай акт 2022 оны 03 сарын 15-ны өдөр сургуульд ирсэн тул төлбөр барагдуулах актад тусгагдсан зөрчлийн талаарх нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй бөгөөд мөн үндэслэлгүй төлбөр тавигдсан.

Иймд намайг ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс ХАОАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болгуулахаар шүүхэд хандаж байна гэв.  

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хуучин зохицуулалт сэргэнэ гэж байна. Хэдийгээр хуучин зохицуулалт сэргэлээ гэж үзэхэд хуучин гэрээ шинэ гэрээ аль аль дээр нь санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд гэсэн заалт байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг тохиролцоогүй гэдэг асуудлыг ярьж байна. Тохиролцож байгуулаагүй бол нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй.  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан шиг нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй байж болох болон захирлаар ажиллахгүй байх ч боломжтой байсан. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш явж байгаад 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулахдаа  ******* сумын тай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг зөвшөөрөхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Энэ асуудлыг хөдөлмөрийн сонирхлын зөрчил гэж үзэж байгаа юм. Илт хөдөлмөрийн сонирхлын маргаан. Ажлаас үндэслэлгүй халагдлаа гэдэг бол түүний эрхийн маргаан. Хөдөлмөрийн сонирхлын маргаан хөдөлмөрийн гэрээн дээр гарч ирэхээр нэхэмжлэгч хариуцагч нар яаж зохицуулах ёстой байсан юм бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрчид хандаж хөдөлмөрийн гэрээний маргаанаа шийдвэрлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д Хөдөлмөрийн арбитрын шийдвэр эцсийнх байна. Маргалдагч тал хөдөлмөрийн арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй гэж хуульчилсан. Энэ хөдөлмөрийн эрхийн маргаан биш ашиг сонирхлын маргаан учир шүүхийн харьяалах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 158  дугаар зүйлийн 158.1-д заасан маргаанд хамаарахгүй байна. Актыг хүчингүй болгосон бол энэ ажил олгогчийн буруу болно. Өөрөөр хэлбэл энэ акт хууль ёсны акт хүчин төгөлдөр бус болсон учир таны тушаал үндэслэлгүй боллоо гэж байна. Тушаал үндэслэлгүй болсон юм бол та цалинг нь олго гэх асуудал яригдах байлаа. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн баримтад нэхэмжлэгч ******* нь энэ актыг хүчингүй болгосноор ямар эрх нь сэргэх нь тодорхойгүй байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэсэн. Өөрсдөө дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзахдаа энэ актыг хүчингүй болгосноор миний эрх сэргэхгүй юм байна. Иймд гомдлоосоо татгалзлаа гэдгийг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар гомдол гаргаагүйд тооцож тогтоол гаргасан. Энэ нэхэмжлэлийг хэн гаргасан юм бэ гэхээр нэхэмжлэгч ******* гаргасан талаар хавтаст хэрэгт авагдсан захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны тогтоол магадлалуудад байж байгаа юм. Захиргааны хэргийн шүүхэд ийм нэхэмжлэл гаргасан юм энэ хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэж нэхэмжлэгч хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Тухайн маргаан нь актыг хүчингүй болгоогүй. Иймд хариуцагчаас болж хэргийн хугацаа яваагүй учир нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу оролцож байна. Түүний хууль ёсны эрх, ашгийг хамгаалж оролцоно. Маргаан нь хөдөлмөрийн харилцааны ганцаарчилсан маргаан байгаа юм. Маргааны гол агуулга нь ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалсан байгаа юм. Ямар нэгэн байдлаар давтан буюу өмнө нь арга хэмжээ авхуулж сануулсан зүйл байхгүйгээр шууд цуцалсан байгаа юм. Хөдөлмөрийн харилцаанд ноцтой буюу харшилсан зөрчил гаргасан тохиолдолд авагдахаар сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоосон байгаа юм. Үүнийг манай тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах гэсэн зохицуулалт байдаг юм. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй талаар заасан байгаа байгаа, 61.1.2  хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол тухайн хүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй. Өмнө нь хууль бусаар халагдсан, хавтаст хэрэгт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоосон бол ажилтантай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргэнэ гэж байгаа юм. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасан байгаа юм. Бүхэлдээ сэргэнэ гэдэг нь хуучин гэрээ үйлчилнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр энэ хүнийг шүүхийн шийдвэрээр ажилд авсан байгаа юм. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны хооронд энэ хүн чинь ямар гэрээгээр ажилласан юм бэ.  Хуучин хөдөлмөрийн гэрээ нь явж байна гэж ойлгож байна.  Яагаад гэвэл энэ хүнийг ажилд ороход шинэ гэрээ байгуулагдаагүй. Хуучин гэрээ нь шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулагдтал мөрдөгдөнө гэж зохицуулалт байгаа юм. Тэр хооронд гарсан зөрчлийн ойлголт яригдаж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарсан аудитын актын талаар ярьж байгаа юм. Зөрчил хэзээ гараад байгаа юм. Энэ ажилтан хэзээ зөрчил гаргасан юм. Зөрчил гарснаас хойш хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байсан юм уу үгүй юм уу. Сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр бол нэг акт  гарсан тохиолдолд чөлөөлөхөөр хөдөлмөрийн гэрээ байсан юм уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. 2021 оны 05 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгаагүй. Өмнөх гэрээ буюу удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэсэн өмнөх гэрээний үйлчлэл байгаа юм. Зөрчил гаргахад мөрдөгдөж л байсан. Мөн аудитын акт гарахад хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ хэзээ сэргэсэн юм бэ гэхээр 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр энэ хүнийг шүүхийн шийдвэрээр ажилд авснаас хойш үйлчлэл нь сэргэж байгаа юм. Хуучин гэрээ нь мөрдөгдөж явж байсан гэсэн үг юм. Энэ гэрээ хэзээ дуусгавар болж байгаа юм бэ гэхээр 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шинэчлэгдсэн гэрээ байгуулагдаж байгаа юм. Энэ шинэчлэгдсэн гэрээнээс хойш энэ хүн ямар зөрчил гарсан юм бэ гэдэг асуудлыг ярина. Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээнийн 8.2.15-д заасан шууд халахаар заат оруулсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэж заасан. Энэ шинээр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байсан ч гэсэн. Энэ хөдөлмөрийн гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш гарсан зөрчил арга хэмжээ авагдсан бол зөрчилд тооцож ажлаас халахаар байна. Тэрнээс биш өмнөх нөхцөл байдал болох өөр хөдөлмөрийн гэрээ үйлчилж байсан хугацааны асуудлыг шинэ хөдөлмөрийн гэрээгээр арга хэмжээ аваад байх боломжгүй гэж үзэж байна. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.******* ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажил олгогчоос энэ хугацаанд ажилтнаас болсон байна гэж чөлөөлөөгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээтэй холбогдуулж тухайн хүлээн зөвшөөрөхгүй байгаа заалтаар бичиж тэмдэглэсэн байгаа. Өөрийнхөө бичвэрээр хийсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ, түүний талууд гэсэн заалт байгаа  юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-т “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэсэн зохицуулалт байгаа юм. Гэтэл талуудын хооронд байгаалсан энэ хөдөлмөрийн гэрээнд одоо хүртэл харилцан тохиролцоогүй асуудал байгаад байгаа юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ч талууд харилцан тохиролцоогүй. Бусад заалтуудыг харилцан тохиролцоод гарын үсэг зурсан байгаа юм. Харин энэ хөдөлмөрийн гэрээний 8-р зүйлийн 8.2.15-д заасныг гэрээ байгуулахдаа ч харилцан тохиролцоогүй байна. Одоо ч гэсэн энэ заалтыг мөрдөх боломжгүй яагаад гэвэл харилцан тохиролцоогүй байгаа учир ажилтан, ажил олгогч хоёр харилцан тохиролцоно гэж заасан. Иймд харилцан тохиролцсон зүйл байхгүй байна.

Хэлэлцүүлгийн шатанд аудитын акттай холбоотой нэхэмжлэгч өөрөө маргаж Захиргааны хэргийн шүүхэд хандсан учир 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл хугацааны цалинг олгох боломжгүй гэж хариуцагч ярьж байна.. Нэхэмжлэгч өөрөө маргасан гэж байгааг хүлээн авах боломжгүй байна.  Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс акттай холбоотой маргаан байгаа юм. Акт хэнээс яаж гарч байгаа юм бэ гэхээр төрийн байгууллагын гаргасан акт дээр маргаж байгаа юм. Энэ хүн миний эрх ашиг хөндөгдсөн гэж маргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс энэ акттай холбоотой асуудал таны эрх ашигтай холбоогүй байна. Буруутай этгээдээс актад тавигдсан төлбөрийг төлсөн харилцаа дуусгавар болсон тул таны эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал байхгүй байна гэж шийдвэрлэсэн байгаа юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар явах ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай маш олон зохицуулалт байгаа юм. Гэрчийг даалгавар гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж болж байна. Шүүгч хэргийг түдгэлзүүлж гэрчийг асуугдсаны дараа хэргийг  сэргээдэг. Энэ болгон дээр цалин хөлс гарахгүй гэх юм бол энэ Хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх цалин хөлс гаргуулах эрхтэй гэсэн заалттай ноцтой зөрчилдөхөөр байна.  Өөрөөр хэлбэл энэ зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай бол зохигчийн хүсэлтээр шүүх өөрөө, эсхүл эрх бүхий байгууллагаар дамжуулан зохих байгууллагад хандаж болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д шийдвэрлэж байгаа хэргийн талаар өөр орон нутгаас нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байвал зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүгч захирамж гарган тодорхой ажиллагаа гүйцэтгэхийг зохих шүүхэд даалгана гэсэн зохицуулат байгаа. Мөн 47 дугаар зүйлийн 47.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж байгаа юм. Энэ бүх ажиллагаанууд чинь хэргийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүгч заавал захирамж гаргаж байгаа юм. Шинжээч томилсон бол захирамж гарч байгаа. Магадгүй шинжээч ажиллагаа хийсээр байгаад 1 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гарлаа гэхэд тэр хугацааны цалин олдохгүй байна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Нэгэнт шүүхийн ажиллагаа, шүүхийн түдгэлзүүлэх захирамж гарсан тэр захирамжтай холбоотой, нэхэмжлэгч, хариуцагч хэн нэг нь гаргахад ач холбогдол байхгүй. Харин хэргийн аль ч оролцогчид хүсэлт гаргасан тохиолдолд шүүх түүнийг түдгэлзүүлэх хуулийн заалттай. Шүүх түүнийг түдгэлзүүлж, шүүгчийн захирамж гарснаар цалин хөлс олдохгүй гэсэн заалт байхгүй.  Процессын хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд ч ийм заалт байхгүй. Эсрэгээрээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргана гэж байгаа. Энэ нь ганцхан шаардлагатай. Энэ шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байх ёстой. Цалин хөлсийг бүрэн гаргуулах боломжтой гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч та 6 дугаар сард үр дүнгийн урамшуулал авсан байна. 7 дугаар сард амралтын мөнгө авсан байна гэж ярьж байна. Тэр нь энэ хүний үндсэн цалин хөлсөд орохгүй үүнийг хасаж тооцно гэж ярьж байгааг боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн *******1 дүгээр зүйд цалин хөлсний талаар тогтоосон байгаа юм. Цалин хөлс гэж юуг тогтоож байгаа юм бэ гэхээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар манай тал ярьж байгаа ба мөн хуулийн *******1.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ ярьж байгаа шагнал урамшуулал болон үр дүнгийн урамшуулал орж байгаа юм. Үүн дээр ямар ч бууруулах үндэслэл байхгүй байна. Амралтын цалин хөлс авсан. Үр дүнгийн урамшуулал авсан нь цалин хөлс дотроо орж байгаа юм. Иймд энэ хүний цалин хөлсийг бууруулах ямар ч боломж байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаараа ингэж заасан байна. Үр дүнгийн урамшуулал болон амралтын цалин хөлсийг хасаж тооцох ёстой гэсэн ойлголт байхгүй.  Дараагийн нэг асуудал бол өөрийнх нь буруутай үйл ажиллагаа, зөрчил байгаа юм уу гэдэг асуудал яригдаж байгаа юм. Акт нь хэзээ яаж гарсан юм бэ. Хэзээ тавигдсан акт юм, хэзээ шалгасан акт юм бэ, хэдий хүртэл шалгасан санхүүгийн баримт юм бэ. Энэ баримтууд нь ажил олгогчийг шууд халах үндэслэл болохгүй байгаа юм. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулах юм бол яг энэ 8.2.15-д заасан үндэслэлээр халах гээд байна гэдгийг сургуулийн захирлуудтай сууж байхад хөдөлмөрийн гэрээгээ байгуул энэ үндэслэлээр чинь хална гэж илэрхий зүйлийг засаг дарга яриад байсан байгаа юм. Нотлох баримт гэх юм бол яг энэ үйлдлээ дарга нь нэхэмжлэгчид хэлсэн байгаа юм.

...Сургуулийн захирлын маргаан яригдаж байгаа ба энэ маргаан нь ын тухай хуулиар зохицуулагдах ёстой. ...Хөдөлмөрийн хууль ерөнхий зохицуулалт, ажил үүргийн онцлогтой холбоотойгоор ын тухай хуульд нарийвчлан зохицуулсан. Сургуулийн захирлыг сумын сонгон шалгаруулалтаар томилж байгаа юм. Чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээг харгалзаж аймгийн соёлын газрын саналыг үндэслэн ажлаас чөлөөлөх асуудал яригадна. Гэтэл энэ талаар холбогдох байгууллагаас санал авагдаагүй байгаа юм. соёлын газартай энэ хүн дээр акт гарсан байна. Танайхаас саналаа хэлээрэй гэж зөвшилцөж ийм байдлаар ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж санал ирсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх захирамж гаргах боломжтой. Нарийвчлан зохицуулсан ын тухай хуулийг хэрэглээгүй байна үзэж байна. Үүнийг хэрэглэхгүй юм бол ын тухай хууль үнэ цэнгүй болоод байна. Тухайн хуульд хэрхэх талаар байгаад байхад хэрэглэхгүй байгаад байна гэж байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль нийтлэг хууль, харин ын тухай хуульд тусгайлсан зохицуулалт байсаар байхад үүнийг мөрдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тусад нь оруулсан байгаа юм. Яагаад оруулсан юм бэ гэхээр яг энэ заалтаар халсан. Энэ заалт нь талууд хөдөлмөрийн гэрээ харилцан тохиролцоогүй, хүлээн зөвшөөрөөгүй заалт байдаг. Хэрэв шүүх үүнийг харилцан тохиролцож нэхэмжлэгчийг гарын үсэг зурсан байна, та зөвшөөрөөгүй байж ажлыг нь хийсэн байна гэх юм бол харилцан тохиролцоогүй тул хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг оруулсан. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг хугацааны цалин хөлснөөс ХАОАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын тай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх дэвтэр, мөн сургуулийн ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, иргэний үнэмлэх хуулбар, ******* аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоол, Авлигатай тэмцэх газрын албан тоот, ******* аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаартай албан тоот, ******* аймгийн ******* сумын даргын 2020 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн Б/26 дугаартай “Ажилд томилох тухай” захирамж, 2020 оны хөдөлмөрийн гэрээ, ******* аймгийн ******* сумын даргын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 140/ШШ2021/00432 дугаартай шийдвэр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын *******-ны өдрийн 205/МА2022/00004 дугаартай магадлал, ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай “Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх тухай” захирамж, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот албан бичиг, мөн сургуулийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 19 тоот албан бичиг, ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1/88 тоот албан бичиг, дугаартай “******* аймгийн ******* сумын засаг дарга танаа” албан тоот, 2022 оны хөдөлмөрийн гэрээ, ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай “Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” захирамж, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/36 дугаартай “Т.ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “М.ийг ажилд томилох тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Ж.ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний  өдрийн Б/06 дугаартай “Б.ыг ажилд томилох тухай” тушаал, ******* аймаг дахь ын газрын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1302/297 албан тоот, ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаартай “Мөнгө зарах тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/09 дугаартай “Мөнгө зарах тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаартай “Мөнгө зарах тухай” тушаал, мөн сургуулийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/25 дугаартай “Мөнгө зарах тухай” тушаал, ******* сумын онцгой постуудад өгөх хоолны хуваарь, ******* сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн онцгой байдлын үеийн постын хоолны хуваарь, ******* аймгийн Онцгой комиссын хурлын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 44 дугаартай тэмдэглэл, ******* аймгийн , Соёл урлагийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/322 албан тоот, постонд гарч буй ажилтнуудад хоол өгөх хуваарь, ******* аймгийн , Соёл урлагийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/115 албан тоот, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 12 дугаар ангийн сууралцагчидтай ажиллах багш нарт зөвлөмж бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* аймгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/719 албан тоот, шинжлэх ухааны сайдын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1а/2698 албан тоот, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн *******6 дугаартай “Хяналтын журмаар гомдол гаргаагүйд тооцох тухай” тогтоол, ******* аймгийн даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2/691 албан тоот, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.  

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2022 оны хөдөлмөрийн гэрээ, ******* аймаг дахь ын газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1303/538 албан тоот, ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/121 албан тоот, ******* аймаг дахь ын газрын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1305/54/54/А1370330/ЗАА-2022/89/СТА-ТШЗ дугаартай “Төлбөр барагдуулах туай” акт, ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны 1/122 албан тоот, ******* сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* сумын 3-р сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* сумын 7-р цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* сумын 4-р сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* сумын 2-р сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын   даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал “...Д.******* нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан. Энэ нь ******* аймгийн аудитийн газрын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1305/54/54А1370330/ЗАА-2022/89/СТА-ТШЗ дугаартай актаар тогтоогдсон. Ийм учраас хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5 дахь заалтын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн...” гэж маргаж байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь анх ******* сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын даргын 2020 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар нотлогдон тогтоогдож байна.  

Тэрээр тус байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Д.*******ийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байсан бөгөөд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 140/ШШ2021/00432 дугаартай шийдвэр, мөн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 ны 2 дугаар сарын *******-ны өдрийн 205/МА2022/00004 дугаартай магадлалаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон үйл баримт хэрэгт авагджээ. 

Хариуцагч байгууллага нь Д.*******ийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн авсан боловч ******* аймгийн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.5.2, *******.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтуудыг үндэслэн ******* сумын сургуулийн захирлын ажлаас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин чөлөөлсөн байна.

Д.******* нь дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын нь Д.*******ийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд мөн даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай “Хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” захирамжаар түүнд “... сургуулийн захирал Д.******* нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь ******* аймгийн аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1305/54/54/А1370330/ЗАА-2022/89/СТА-ТШЗ дугаартай актаар тогтоогдож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь ******* аймгийн ******* сумын нь Д.*******ийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, улмаар 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулиар хүчингүй болж, улмаар талууд шинэ хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээ шинэчилж байгуулсан байна.

Иймд талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Улмаар Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15-т “Санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын албан шаардлага, акт, дүгнэлтээр тогтоогдсон” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийн 80.1.4-д заасан “ноцтой” зөрчилд тооцож, гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна.

Гэтэл дээрх дуусгавар болгосон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчлийг шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд гаргасан зөрчил дутагдал гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна. Энэхүү сахилгын шийтгэл нь ажилтны эрх зүйн байдлыг илт дордуулсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох нь шударга ёсонд нийцнэ гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Д.******* нь ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, мөн ******* сумын тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл байх тул уг тушаал болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15-т заасан заалтыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2021 оны 5 сард 1,511,594 төгрөг, 6 сард 1,812,261 төгрөг, 7 сард 1,880,140 төгрөгийн цалин авсан тухай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2022 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн тодорхойлолт /төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодоорхойлолтын нэгдсэн маягт/-оор нотлогдож байна

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцоход 298 хоног болсон бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 291 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 23,478,462 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 2.1.2-т нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана гэсний дагу дээрх 3 сарын цалин хөлс нийт 5,203,995 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 291 хоногоор тооцон /5203995 төгрөг : 3 сар = 1734665төгрөг : 21.5 хоног = 80682 төгрөг х 291 хоног/ нийт 23,478,462 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасны дагуу дээрх цалин олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэжээгээр тооцож, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,342 төгрөг гаргаж улсын төсвийн орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 1*******, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ийг ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

нэхэмжлэгчийн ******* аймгийн ******* сумын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын   даргатай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 23,478,462 төгрөгийг ******* аймгийн ******* сумын даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх цалин олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэжээгээр тооцож, шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* аймгийн ******* сумын даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,342 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ