Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 205/МА2023/00029

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр *******лж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн ******* сумын ******* *******д холбогодох Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* *******д холбогдуулан Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1996 онд Монгол улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийг математикч, математикийн багш мэргэжлээр төгссөн. 2007 онд Монгол улсын Боловсролын их сургуульд Боловсролын магистр зэрэг хамгаалсан. Монгол улсын зөвлөх багш зэрэг 2015 онд олгогдсон. Ажил хөдөлмөрийн гараагаа 1996 оноос 2000 он хүртэл Шилүүстэй сумын 10 жилийн сургуульд Математикийн багшаар эхэлсэн. 2000-2009 он хүртэл Математик, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ******* сургуульд математикийн багшаар, 2009-2019 онд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуульд сургалтын менежерээр, 2019-2020 он хүртэл Завхан аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт Математик, физик, мэдээллийн технологийн судлагдахуун хариуцсан мэргэжилтнээр, 2020 оны 10 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн ******* сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. ******* сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлаар ******* сумын ******* *******ын 2020.10.22-ний өдрийн Б/26 захирамжаар жинхлэн томилогдон ажилласан. Захирлын ажилд томилогдоод удаагүй байхад Завхан аймгийн ******* ******* Д., ******* сумын ******* ******* Ч. нар ******* сургуулийн нягтлан Т.ийг тэтгэвэрт гарган оронд нь хүн ажилд ав улмаар намайг өөрөө ажлаа өг гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсний эцэст 2021 оны 08 сарын 18-ны өдөр намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган хандсан. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь намайг ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Ингээд ******* сумын ******* ******* Ч. шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Б/09 тоот захирамж гарган ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. ******* сумын ******* ******* Ч. "Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулна" гэж хэлээд хөдөлмөрийн гэрээний хэвлэсэн төслийг 2 хувийг надад өгсөн. Ингэж хэлэхэд нь би "Өмнөх хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах гэж байгаа юм уу гэж асуухад ******* ******* Ч. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн биз дээ Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл шинэ хуулийн заалтууд хэрхэн тусгагдсаныг би уншиж танилцмаар байна надад хугацаа хэрэгтэй. байна гэж хэлэхэд би ИТХ-д орох гээд байна гэж хэлж шаардаж байсан. 2022 оны 02 сарын 24-ны өдрийн 13 00 цагт би ******* ******* Ч.тай уулзахаар очихдоо хөдөлмөрийн гэрээний зарим зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хүсэлт бичиж очсон. Хөдөлмөрийн гэрээний төсөл дээр байсан зарим зүйл, заалтууд нь өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг нэлээд дордуулсан ажил олгогч, ажилтны тэгш байдлыг хангаагүй, ажил олгогчийн давуу байдлыг тусгасан байсан 2022 оны 02 сарын 25-ны өдөр ******* ******* Ч.ад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт хөдөлмөрийн гэрээний төслийн 8.2.15 заалтыг Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцохоор оруулах хусэлт гаргаж байгаа тухай, 8.2.15 заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичиж хүргүүлсэн.

Үүний хариуд ирсэн албан бичиг нь "Танайхаас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай албан бичигтэй танилцлаа. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 заалтыг өөрчлөх боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээ байгуулан ажиллана уу" гэсэн агуулгатайгаар ******* сумын ******* *******ын тамгын газраас 2022 оны 03 сарын 04-ны өдрийн он сартайгаар ******* сургуульд 2022 оны 03 сарын 09-ны өдөр хүргэгдэн ирсэн... Би ажилд шинээр ороогүй. Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон шүү дээ" гэж хэлсэн. Ингээд хэвлэж ирсэн гэрээний 2 хувь дээр би гарын үсэг зурж, тамга дарсан хэсгийнхээ доор 8.2.15 заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад заалтыг хүлээн зөвшөөрч байна гэж бичээд ******* *******д егсөн. ...хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл нь харилцан тохиролцсон байх ёстой ба засаг ******* хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэн гэдэг шалтгаанаар надтай өмнө нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс дордуулсан 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтад байх удаа дараа аудитын акт тавигдсан тохиолдолд гэснийг нэг удаа акт тавигдсан тохиолдолд ноцтой зөрчилд оруулна гэж өөрчилж шахалт үзүүлж гарын үсэг зурсан. Гэхдээ би суулд байгуулсан хөдөлмөрийн гэрээ дугаар зүйлийн 8.2.15-т заалтыг зөвшөөрөхгүй гэдгээ бичсэн. Учир нь манай байгууллага нь 5 том барилгатай, 1205 сурагчтай, 72 албан хаагчтай ажилд 1,471,298,200 төгрөгийн төсөв хувиарлагддаг аудитын жижиг акт тавигдах байдаг л үзэгдэл ба акт, албан шаардлага нь үйл ажиллагааг засан сайжруулах зорилготой тавигддаг.

...Үүний дараа 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Төрийн аудитын төлбөр барагдуулах тухай акт 2022 оны 03 сарын 15-ны өдөр ******* сургуульд ирсэн тул төлбөр барагдуулах актад тусгагдсан зөрчлийн талаарх нягтлан, нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй бөгөөд мөн үндэслэлгүй төлбөр тавигдсан Иймд намайг Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрх байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснеес ХАОАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хуучин зохицуулалт сэргэнэ гэж байна. Хэдийгээр хуучин зохицуулалт сэргэлээ гэж үзэхэд хуучин гэрээ шинэ гэрээ аль аль дээр нь санхүүгийн зөрчил гаргасан тохиолдолд гэсэн заалт байгаа юм. Хөдөлмөрийн гэрээг тохиролцоогүй гэдэг асуудлыг ярьж байна. Тохиролцож байгуулаагүй бол нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан шиг нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй байж болох болон захирлаар ажиллахгүй байх ч боломжтой байсан. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулахгүй 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш явж байгаад 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулахдаа ******* сумын ******* *******тай 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг зөвшөөрөхгүй гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Энэ асуудлыг хөдөлмөрийн сонирхлын зөрчил гэж үзэж байгаа юм. Илт хөдөлмөрийн сонирхлын маргаан. Ажлаас үндэслэлгүй халагдлаа гэдэг бол түүний эрхийн маргаан. Хөдөлмөрийн сонирхлын маргаан хөдөлмөрийн гэрээн дээр гарч ирэхээр нэхэмжлэгч хариуцагч нар яаж зохицуулах ёстой байсан юм бэ гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам болон хөдөлмөрийн арбитрчид хандаж хөдөлмөрийн гэрээний маргаанаа шийдвэрлэх ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д Хөдөлмөрийн арбитрын шийдвэр эцсийнх байна. Маргалдагч тал хөдөлмөрийн арбитрыг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагааны журам зөрчсөн гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд гомдол гаргахгүй гаж хуульчилсан. Энэ хөдөлмөрийн эрхийн маргаан биш ашиг сонирхлын маргаан учир шүүхийн харьяалах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 150.1-д заасан маргаанд хамаарахгүй байна. Актыг хүчингүй болгосон бол энэ ажил олгогчийн буруу болно. Өөрөөр хэлбэл энэ акт хууль ёсны акт хүчин төгөлдөр бус болсон учир таны тушаал үндэслэлгүй боллоо гэж байна. Тушаал үндэслэлгүй болсон юм бол та цалинг нь олго гэх асуудал яригдах байлаа. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн баримтад нь энэ актыг хүчингүй болгосноор ямар эрх нь сэргэх нь тодорхойгүй байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэсэн. Өөрсдөө дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзахдаа энэ актыг хүчингүй болгосноор миний эрх сэргэхгүй юм байна. Иймд гомдлоосоо татгалзлаа гэдгийг Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаанаар гомдол гаргаагүйд тооцож тогтоол гаргасан. Энэ нэхэмжлэлийг хэн гаргасан юм бэ гэхээр нэхэмжлэгч ******* гаргасан талаар хавтаст хэрэгт авагдсан захиргааны хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны тогтоол магадлалуудад байж байгаа юм. Захиргааны хэргийн шүүхэд ийм нэхэмжлэл гаргасан юм энэ хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэж нэхэмжлэгч хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Тухайн маргаан нь актыг хүчингүй болгоогүй. Иймд хариуцагчаас болж хэргийн хугацаа яваагуй учир нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.    Анхан шатын шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ийн *******ийг Завхан аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны олговор 23,478,462 төгрөгийг Завхан аймгийн ******* сумын ******* *******ын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэжээгээр тооцож шимтгэл төлснийг баталгаажуулахыг Завхан аймгийн ******* сумын ******* *******ын Тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 275,342 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.    Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

...******* сумын ******* ******* нь ******* сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.*******ийг хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тусгайлан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх ******* сумын ******* *******ын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны Б/15 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:

... Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдсан нэхэмжлэлийн шаардлага байна гэдэг байдлаар дүгнэлт хийгээд хэрэгсэхгүй болгосон учраас давж заалдах гомдол гаргасан. ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухайд ******* сумын ******* *******ын 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Б/09 тоот захирамжаар Д.*******ийг ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн гэрээний уг заалтыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах харилцан тохиролцох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилтод заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны үндсэн зорилт, суурь хэм хэмжээг тогтоож тухайн харилцаанд оролцогч нарын эрх үүргийг тодорхойлж тэдгээрийн хооронд дахь тэнцвэрт байдлыг хангах ёстой гэж заасан байдаг. Гэтэл Д.*******ийн тайлбарлаж байгаагаар ямар ч тэнцвэрт харилцаа үүссэн зүйл байхгүй, хэвлээд тавьсан гэрээнд чи гарын үсэг зурбал зур, зурахгүй бол энэ талаараа бичиж өг гэсэн байдаг. Энэ байдал нь яаж Хөдөлмөрийн тухай хуульд заасан харилцан тохиролцсон буюу сайн дурын үндсэн дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэж үзэх боломжгүй. Анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүхээс хөдөлмөрийн гэрээний дээрх заалтыг үндэслэлтэй байна гэж үзэх юм бол зөрчлийн асуудал давхар яригдана. Д.******* хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа доор нь тайлбар бичиж гарын үсэг зурсан. Тэр нь юу вэ гэхээр би энэ хөдөлмөрийн гэрээний 8.2.15-д зааснаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д ажил олгогч ажилтан нарын харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа нэгдүгээрт харилцан тохиролцсон байх ёстой, хоёрдугаарт уг хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг заасан байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг заавал тусгана гэж заасан. Мөн хуулийн 49.2.3-т хөдөлмөрийн гэрээг цуцлах дуусгавар болох үндэслэлийг гол нөхцөлд оруулсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг заавал харилцан тохиролцож байгуулах ёстой, ингэж харилцан тохиролцохдоо хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүдийг зайлшгүй оруулж өгөх ёстой гэж заасан байна. Тийм учраас хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох заалтыг харилцан тохиролцоогүй байна гэж үзэж байна. Хэрвээ шүүхээс хөдөлмөрийн гэрээний уг заалтыг харилцан тохиролцсон байна гэж үзэх юм бол гэдэг асуудал гарах байсан учраас манай талаас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрвээ хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсон байна гэж дүгнэлт хийх юм бол энэ нь зөрчилтэй шалтгаант холбоотой байх ёстой. Зөрчлийн үйл явдал хэзээний үйл явдал юм бэ, гэтэл хөдөлмөрийн гэрээ зөрчил хоёр нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй асуудал. Хэзээ харилцан тохиролцсон юм бэ гэхээр 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоод ямар нэгэн маргаагүй явсан бол түүнээс хойш Д.******* зөрчил гаргасан юм шиг харагдаж байгаа. Хариуцагч тал эсрэг тайлбар гаргаж байна. Өмнөх хөдөлмөрийн гэрээ үндэслэх боломжтой гэж байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон захирамж нь 2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар Д.*******ийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар чөлөөлчхөөд өмнөх Хөдөлмөрийн гэрээ буюу 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтуудыг оруулж ирээд шүүхэд талтай зүйл яриад байна. Эхний хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоогүй гэж үзэх юм бол өмнөх хөдөлмөрийн гэрээн дээр энэ зүйл заалт байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т юу гэж заасан бэ гэхээр энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээнэ гэж заасан байна. Энэ заалт өмнөх хөдөлмөрийн гэрээнд бас байгаа. Мөн талууд харилцан тохиролцох юм бол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно гэж заасан. Магалгүй шүүхийн шийдвэр орж ирсэн байж болно, тэгээд хөдөлмөрийн гэрээг шинэчлэх асуудал яриглах юм бол дахиад харилцан тохиролцож болно. Харилцан тохиролцох буюу хөдөлмөрийн гэрээний үндсэн шаардлага хаана байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Тийм учраас яриад байгаа зөрчил болон зөрчлийг хэзээнээс хөдөлмөрийн гэрээ дээр харилцан тохиролцсон юм бэ гэдэг асуудал яригдана. Өөрөөр хэлбэл 2 удаагийн зөрчил гаргасан, 2 удаагийн акт тавигдсан гэх юм бол өмнөх акт тавигдсаны дараа Д.*******ийг ажилд нь буцаан тавьсан асуудал байгаа. Шүүхээс уг актыг буруу байна гэж үзэж ажилд томилсон. Ингэж ажилдаа орохдоо шинэ Хөдөлмөрийн тухай хууль гэсэн нэрийн дор хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмыг зөрчиж ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хөдөлмөрийн гэрээг шууд албан шаардлагаар олон хүний дэргэд эвгүй байдалд оруулж байгуулсан. Д.******* би гарын үсэг зурахгүй гэсэн чинь чи яагаад ганцаараа зурдаггүй юм гэдэг асуудал үүссэн. Тэгээд хөдөлмөрийн гэрээний 8.2.15-д заасан заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байхад яг энэ зүйл заалтаар ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээн дээр ноцтой зөрчил гэж харилцан тохиролцоогүй байж уг хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулаагүй учраас зөрчлийн талаар ярих боломжгүй болчхоод байна. Заавал харилцан тохиролцож тэр талаараа хөдөлмөрийн гэрээнд тусгасан гарын үсэг зурсан байх ёстой. Ингэж харилцан тохиролцсоны дараа тухайн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон зөрчил мөн байна уу гэдэг дээр шүүх дүгнэлт хийнэ. Гэтэл хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцоогүй байгуулснаас болж цаашаа дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн хариуцагч талаас удаа дараагийн 5 зөрчил байгаа гэж байна. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсоноор эрх бүхий байгууллагын дүгнэлтээр удаа дараа гэдэг асуудал яригдаж байгаа. Нэг зөрчилд акт тавигдсан жижиг жижиг зүйлийг бүгдийг нь зөрчил гэж үзнэ гэх нь хөдөлмөрийн гэрээ дээр байхгүй байгаа. Зөвхөн ерөнхий байдлаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдэг. Сүүлд байгуулсан харилцан тохиролцоогүй хөдөлмөрийн гэрээний заалт дээр удаа дараа гэдгийг нь авчихсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон дараагийн нэг үндэслэл нь хэрвээ би ажилд томилогдлоо гэхэд а удаа дараа гэсэн үг үсэг байхгүй учраас шууд ажлаас халагдах асуудал болж байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. ******* ******* байна уу, сургууль захирал байна уу аль аль нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж хөдөлмөрийн гэрээ байгуулж түүнийхээ дагуу шаардлага тавих ёстой. Гэтэл харилцан тохиролцоогүй зүйлээр Д.*******ийг буруутгах боломжгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж, хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хэрвээ уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж үзэх юм бол дүгнэлт хийж өгнө үү. Тийм учраас давж заалдах гомдлоо дэмжиж байна гэжээ.

6.    Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн "Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх тухай" шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин "******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай" шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь:

1. ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухайд: ******* сумын ******* *******ын 2022 оны 02 сарын 23-ны өдрийн Б/09 тоот захирамжаар намайг ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон. ******* сумын ******* ******* Ч. нь "хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулна" гээд хөдөлмөрийн гэрээний хэвлэсэн төслийн 2 хувийг надад өгсөн. Ингээд би уг хөдөлмөрийн гэрээг уншиж танилцмаар байна надад хугацаа хэрэгтэй гэж хэлээд 2022 оны 02 сарын 24-ны өдөр засаг ******* Ч.тай уулзахаар очихдоо хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хүсэлт бичиж очсон. Уг хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтууд өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг нэлээд дордуулсан, ажил олгогч, ажилтны тэгш байдлыг хангаагүй, ажил олгогчийн давуу байдлыг тусгасан байсан, 2022 оны 02 сарын 25-ны өдөр ******* ******* Ч.ад хөдөлмөрийн гэрээтэй холбоотой албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт хөдөлмөрийн гэрээний төслийн 8.2.15 заалтыг "Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцох"-оор оруулах хүсэлт гаргаж байгаа тухай, 8.2.15 заалтаас бусад заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа бичиж хүргүүлсэн. Шинэчилсэн гэрээтэй холбогдуулж хүлээн зөвшөөрөхгүй байгаа заалтаа хөдөлмөрийн гэрээн дээр өөрийн гараар бичиж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-т "Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна" гэж заасан. Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд одоог хүртэл харилцан тохиролцоогүй асуудал байна. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ харилцан тохиролцоогүй. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дугаар заалтаас бусад заалтыг харилцан тохирч гарын үсэг зурсан. Тиймээс одоо ч энэ заалтыг мөрдөх боломжгүй, талууд харилцан тохиролцоогүй. Мөн Завхан аймгийн ******* сумын ******* ******* намайг 2022 оны 02 сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилоод. 2022 оны 03 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Энэ нь шинээр хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж үзнэ. Гэтэл дуусгавар болгосон хөдөлмөрийн харилцаанд байсан зөрчлийг шинээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд гаргасан зөрчил дутагдал гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. ******* сургууль нь жилийн 1,4 тэрбум төгрөгийн төсөвтэй, 5 объекттой газарт огт акт тавиулахгүй байна гэдэг нь хэцүү. Огт акт тавиулахгүйгээр ажилладаг сургууль Монголд ч бараг байхгүй гэж бодож байна. Байгууллагуудын удирдлага, захирал, эрхлэгч нар нь бүгд санхүүгийн мэргэжилтэй байх боломжгүй тул аудитын мэргэжлийн байгууллагууд нь давхар хяналт тавьж, дэмжлэг үзүүлэн, санхүүгийн хувьд зөрчил Дутагдлыг арилгаж, төрд хохирол учруулахгүйгээр үйл ажиллагаагаа харилцан уялдаатай явуулах үүрэгтэй гэж би ойлгож байна. Сургуулийн захирлын хуулиар хүлээсэн гол үүрэг нь сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарах байтал энэ гэрээгээр цаашид ажиллавал акт тавиулахгүйгээр ажиллахад л гол анхаарлаа хандуулах болоод байна. Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 21-ны өдрийн 140/ШШ2023/00285 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

... Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой хэд хэдэн анхаарах асуудал байна. Монгол улсын Төсвийн тухай хуулийн зарчмын ойлголт байгаа төсөв үр ашигтай байх, төсөв хэмнэлттэй байх зарчимтай. Монгол улс Төсвийн тухай хуулиа үндэслээд төсвийн хуваарилалт хийж байгаа. Төсвийг төсвийн ерөнхийлөн захирагч шууд захирагч нар зарцуулдаг. Үүнтэй холбоотойгоор Д.******* төсвийн шууд захирагчийн ажил албан тушаалыг эрхэлж байсан. ажил олгогчийн эд хөрөнгийн асуудлыг төсвийн шууд захирагч хариуцагч байсан төсвийн шууд захирагч хүн. 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төсвийн шууд захирагчийн хувьд алдаа гаргаад аудитын даалгавар гаргуулсан. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр аймгийн аудитын газрын аудитын актаар акт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагчийн хувьд ажил олгогчийн санхүүгийн итгэл алдах зөрчлийг удаа дараа гаргаад тэр нь хөндлөнгийн шалгалтаар тогтоогдсон. Нэг талдаа нэхэмжлэлийг нь харахаар ******* *******ын ашиг сонирхол байна, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр баг бүрдүүлэлт хийх гээд байна ш дээ гэсэн сонирхол бол нэхэмжлэгч талаас явж байна. Түүнийг ******* ******* юу гэж үнэлж байна вэ гэхээр зөрчлийг төрийн аудитын байгууллага тогтоосон байна. ******* ******* өөрөө өрөөнд нь гүйж ороод санхүүгийн баримтыг нь үзээд гаргасан зөрчлийг нь илрүүлээгүй. Мэргэжлийн байгууллага удаа дараа төсвийн шууд захирагч чинь төсвийг хэмнэлттэй байх, үр ашигтай байх төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн агуулгыг хэлсэн. Энэ агуулгаараа ******* ******* 2021 оны Д.*******ийн ажиллаж байх үеийн хяналт шалгалтад ороод уг шалгалт дээр зөрчил илэрсэн. Энэ зөрчлийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрийн аудитын байгууллагын төлбөр барагдуулах тухай акт гараад, уг актыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.*******т хүргүүлсэн байдаг. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ******* *******д хүргүүлсэн. ******* ******* нэгэнт актаар тогтоогдсон асуудал байна гэж үзээд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтаар арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалт дээр нэхэмжлэгч тал маргаж байна. Өмнө нь гэдэг ******* *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.15, сүүлд гэдэг ******* *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалт агуулгын хувьд адилхан. Яагаад удаа дараа гэдэг үгийг өөрчилсөн байна вэ гэхээр өмнө санхүүгийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон гэж өмнөх хөдөлмөрийн гэрээ хийгдэж байсан. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8.2.15-д санхүүгийн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт албан шаардлагаар тогтоогдсон удаа дараа гэдэг үгийг авах болсон. Яагаад авах болсон бэ гэхээр ******* *******д тайлбарлахдаа Төсвийн тухай хуулиа хараачээ, чи төсвийн ерөнхийлөн захирагч биз дээ, шууд захирагч нар чинь алдаа гаргаад байна, хөдөлмөрийн гэрээгээр удаа дараа гэж байгаа болохоор зөрчлийн хэр хэмжээний дүн хэд байхаас хамаараад чөлөөлж чадахгүй нөхцөл үүсчихэж байна. Ажил олгогч ямар арга хэмжээ авч байна вэ гэхээр ноцтой зөрчил тогтоогдсон гэдгээр авъя, өөрөөр хэлбэл төрийн байгууллагын албан шаардлага дүгнэлтээр тогтоогдсон гэдгийг авъя, надад юу байна вэ би түүнийгээ харъя, зөрчлийн хэр хэмжээнд нь тохируулаад сахилгын шийтгэл яаж оногдуулах вэ гэдгийг ажил олгогчид үлдээсэн. Гэтэл уг хөдөлмөрийн гэрээ нь зөвхөн Д.*******тэй байгуулсан гэрээний асуудал биш. Хавтаст хэргийн 79-82 хуудсанд 2-р цэцэрлэгийн эрхлэгч маа, 83-86 хуудсанд 3-р сургуулийн захирал , 187-190 хуудсанд 7-р цэцэрлэгийн эрхлэгч , 194-195 хуудсанд 4-р сургуулийн захирал *******, 199-201 хуудсанд 2-р сургуулийн захирал нартай Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний ижил нөхцөлөөр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл өөрийнх нь томилж чөлөөлж байгаа төрийн байгууллагын чиг үүрэгт хамаарах албан хаагчтай Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалт буюу сахилгын зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын шаардлага актаар тогтоогдсон гэж бүх эрхлэгч, захирал нартай адилтгаж гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч уг заалтыг зөвхөн өөрт нь зориулсан мэтээр тайлбарлаж байна. Бүх хүмүүс энэ нөхцөл байдлыг ойлгоод гэрээгээ байгуулсан. Энэ бол хэн нэгнийг алагчилсан асуудал биш, ажил хийхээр зовлон байсан учраас түүнийг яаж хуулийн хүрээнд шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг дэвшүүлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа нэгхэн үндэслэлийг заагаад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. 2021 онд зөрчил гарсан байна, 2022 онд зөрчлийг тогтоосон байна, гэтэл та 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш энэ төрлийн зөрчлийг гаргах юм бол энэ хөдөлмөрийн гэрээгээр арга хэмжээ авах байсан байна. Хөдөлмөрийн гэрээ хийхээс өмнө гаргасан зөрчил байна. Хөдөлмөрийн гэрээг барих ёстой гэдэг агуулгаар гэдэг ******* *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн байсан. Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 буюу сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэдэг агуулгаар дүгнэсэн байсан. Гэтэл хууль зүйн агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжлээд явж байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Д.******* нь шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон, ******* ******* 2022 оны 2 дугаар сард шүүхийн шийдвэрийг биелүүлж Д.*******ийг ажилд нь авсан. Ажилд нь аваад 3 сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг шүүх ялгаж салгаж дүгнэхээс өөр аргагүй, 2021 онд гарсан зөрчлийг аль хөдөлмөрийн гэрээг барьж шийдэх юм бэ гэдэг асуудал гарсан. Шүүх гэтэл энэ нөхцөлийг хараагүй гэж ойлгож байна. 2021 оны хөдөлмөрийн гэрээг байгуулж шийдэж болно хамаагүй, эрх зүйн байдал нь удаа дараа гэдэг үгээр дээрдэж байгаа бол Хөдөлмөрийн хууль тогтоомж дагаж мөрдөх журмыг барьж нөхцөлийг нь дээрдүүлж шийдлээ гэхэд өмнөх гэрээгээр мөн адил зөрчил гарсан нь тогтоогдсон. Д.******* сургуулийн захирлаар ажиллаж байх үедээ мөнгө зарцуулах тухай тушаал гаргасан байдаг. /хавтаст хэргийн 80-81 хуудас/ Үүнтэй холбоотой 4 ширхэг тушаал гаргасан. Тухайлбал: 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/106 тоот тушаалаар 100.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын А/09 тоот тушаал, 3 дугаар сарын А/15 тоот тушаал, 5 сарын А/25 тоот тушаал гээд энэ 4 тушаалаар 840.000 төгрөгийг хуваагаад гаргасан. 4 удаагийн санхүүгийн зөрчлийг 4 удаагийн үйлдлээр гаргасан нь удаа дараагийн шинж байна гэж ажил олгогчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл аудитаар тогтоосон 840.000 төгрөгийн зөрчлийг 4 удаагийн гарын үсгээр гаргасан. Өнөөдөр нэг хулгайч шүүхийн танхимд орж ирээд нэг хууль хулгайлаад гарлаа маргааш ахиад нэг айлаас аяга хулгайллаа гэхээр үйлдэл тус бүрээр шүүх дүгнэж байгаа. Үйлдэл тус бүрээр зөрчил гаргасан гэж ажил олгогч үзэж байгаа. Аудитын байгууллагаас 2021 оны санхүүгийн тайланд шалгалт хийгээд аудитаар нэг дүгнэсэн боловч гаргасан зөрчил нь 5 юм шүү гэдэг. 5 зөрчил гэдэг нь хуульд зааснаар удаа дараа буюу 2 ба түүнээс дээш зөрчил гэдгийг хангаж байгаа. Ажил олгогч талаас нэг зүйл дээр гайхаж байгаа. Яаж бэ гэхээр санхүүгийн зөрчил гаргаад байгааг нь та зөрчил гаргасан байна гээд хувийн ашиг сонирхлоор хандаад байгаа юм биш, мэргэжлийн байгууллагаар тогтоогдоод түүнийг нь үндэслээд ажлаас чөлөөлсөн байна. Зөрчлийн талаар анхан шатны шүүх яагаад дурдаагүй юм бэ гэдгийг би гайхаж байна. Зөрчил гарсан юм уу, гарсан юм бол аудитад дурдагдаад байгаа 5 удаагийн гүйлгээгээр удаа дараагийн шинжээ хангасан юм уу үгүй юм уу гэдгийг дүгнэх ёстой. Яагаад 5 удаагийн зөрчлөөс 1.500.000 төгрөгийн асуудал нь Д.*******тэй холбогдож байгаа, 800.000 төгрөг тушаалаар гарсан, 750.000 төгрөг бол тушаалгүйгээр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл төсвийг зориулалтгүйгээр зарцуулсан асуудал байдаг. Өмнөх хөдөлмөрийн гэрээгээр ажлаас чөлөөлж шийдвэрлэлээ гэхэд удаа дараагийн шинжээ хангасан байна, сүүлийн хөдөлмөрийн гэрээгээр ажлаас чөлөөлөө гэж үзлээ гэхэд тэр гэрээний шинжийг харвал мөн л нэг тохиолдлыг авч үзэж байна. Яагаад вэ гэхээр 100.000.000 төгрөгийн зөрчлийг аудитаар илрүүллээ гэхэд удаа дараагийн гэдэг шинжээ хангаж чадахгүй нөхцөл байдал үүсэн учраас ажлаас чөлөөлөх нөхцөлөө хангаж чадахгүй байсан. Хөдөлмөрийн гэрээний тэр заалтыг төсвийн бүх захирагч нартай ингэж хийхээс өөр аргагүй болчихоод байсан. ******* *******ын зовлон нэг ийм байсан гэдгийг ойлгуулж байна.

Удаа дараагийн шинж нь юунд байна вэ гэдгийг ажил олгогчийн зүгээс харж байна вэ гэхээр өмнө нь орон тооноос гадуур багш нар авч ажиллуулаад төсвийг зориулалтын бус зарцуулсантай холбоотойгоор 2021 онд аудитын дүгнэлт гарсан. Мөн 2022 аудитын дүгнэлт гарсан. Тиймээс энэ шинжээрээ удаа дараагийн шинж байна. Мэргэжлийн байгууллагын шалгалт орох бүрд зөрчил гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал зэргийг яаж дүгнэсэн юм бэ, уг баримтуудыг шүүхээр тогтоогдсон илэрхий баримт байна гэж үзэж байна. Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байхдаа нөгөө акттай холбоотойгоор захиргааны маргаан үүсгээд явж байсан. Энэ хэргийн шийдвэрлэлтээс болоод иргэний хэргийн шүүх хэргийг түдгэлзүүлсэн. Гэтэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь гарсан. Д.*******ийн 2021 онд гаргасан зөрчлөөр санхүүгийн хариуцлага сул байна гээд тавигдсан актыг шүүх зөв байна гэж дүгнэсэн. Д.*******ийн гаргасан зөрчлийг хувь хүн талаас нь ойлгож болохоор байна. Энэ нь юу вэ гэхээр ковидын нөхцөл байдлын улмаас жижүүрлэн ажиллаж байсан ажилтны хоол цайны асуудал байна лээ. Гэтэл энэ асуудлыг нь аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төсвөөс шийд гэж хэлээгүй, тухайн үед Д.*******т татгалзах эрх нь байсан, өөр байдлаар зарцуулах боломж нь байсан. Эсхүл аймгийн Боловсрол соёл урлагийн газар энэ талаараа татгалзаж хүүхдийн хоолны мөнгөнөөс хэрэглэж болохгүй, хүүхдийн хоолыг хэмнэж болохгүй байна гэдэг байдлаар татгалзах боломжтой байсан. Төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь заалтыг зөрчиж байна гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон байсан. Нэгэнт шүүхээр тогтоосон үйл баримтыг асуудлыг анхан шатны шүүх дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр аудитын акт нь хүчингүй болчихоор нягтлангаа зөвтгөж байгаа юм уу, акт нь хууль ёсны байна гэж дүгнэсэн байхад энэ шүүхийн шийдвэрийг шүүх дүгнэхгүй байгаа юм бэ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хянуулах гэсэн хэсгийн 3 дахь хэсэг дээр хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Завхан аймгийн онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас аймгийн шуурхай штаб ******* 3, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Отгон сумдын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлж хоол хүнсээр хангах ажлыг зохион байгуулах чиглэл өгсний дагуу Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газар 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 322 тоот албан бичгээр хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад халуун хоол хүнсээр үйлчлэх ажлыг хуваарь гаргаж хариуцлагатай зохион байгуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч нарт мэдэгдэж үүний дагуу ******* сургуулиас дээрх гүйцэтгэлийг хийжээ, гэтэл сурагчдын үдийн хоолонд 2021 оны гүйцэтгэлээр 35.745.070 төгрөгийг зарцуулсан боловч нягтлан бодогчийн тайлангаар 38.297.760 төгрөг зарцуулагдсанаар тайлагнаж 1.552.290 төгрөгийн зөрүү гарч энэ нь аудитын шалгалтаар нотлогдож мөн ******* сургуулийн захирлын /Д.******* нэхэмжлэгчийн үе/ гаргасан 2021 А/106, А/109, А/15, А/25 тоот тушаалуудаар нийт 806.450 төгрөгийг зарцуулж 745.840 төгрөгийг ямар нэгэн шийдвэр анхан шатны баримтгүйгээр зарцуулсан болох нь тогтоогдсон гэсэн байна. Үүнээс үзэхэд Д.******* санхүүгийн зөрчил гаргасан байна. 4, 5 удаагийн үйлдэл байна гэж захиргааны хэргийн шүүхээс дүгнэсэн байна. Аливаа байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан эх үүсвэрийн хөдлөлт өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар баталгаажуулах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах зарцуулахад нь хяналт тавих нь сургуулийн захирлын бүрэн эрх байна гэж үзсэн байна. Магалгүй нягтлан бодогч зарлага гаргаж болно, гэтэл үүнийг хянах эсэх нь сургуулийн захирлын бүрэн эрхийн асуудал байна гэж хэлээд нэхэмжлэгчийн төлбөр барагдуулах актад тусгагдсан зөрчлийн талаар нягтлан нярав нар тэтгэвэрт гарсан ба надад хамааралгүй, үндэслэлгүй төлбөр тавигдсан, нярав тогоочийн буруутай үйлдэл актад төлбөр төлөгч хэсэгт захирал биш дээрх тогооч нярав нарыг оролцуулах ёстой байсан гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээр тогтоогдсон баримт байна. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх үүнийг дүгнэхгүй, үгүйсгэж байгаа юм уу, өөр хэргийн харьяаллын шүүх нөгөө шүүхийн шийдвэрээ үгүйсгэж байгаа юм шиг харагдаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* *******д холбогдуулан засаг *******ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.*******ийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаартай захирамжаар Монгол улсын ******* захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.20 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, ******* *******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.2.15 дахь заалтуудыг үндэслэн ******* сумын ******* сургуулийн захирлыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлжээ.

Тушаалын үндэслэлээ ...******* сургуулийн захирал Д.******* нь ажиллаж байх хугацаандаа санхүүгийн зөрчил гаргасан нь Завхан аймгийн аудитын газрын 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн актаар тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.******* нь шинэчлэн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт Санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдлыг ноцтой зөрчилд тооцож, ажлаас чөлөөлөхөөр заасан нь өмнөх хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтаас миний эрх зүйн байдлыг дордуулсан заалт гэж үзэн, энэ заалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул, уг заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэн, ажил олгогчийн шийдвэрийг хууль бус гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар Завхан аймгийн ******* сургуулийн захирлаар томилогдож, мөн өдрөөс талууд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ажил олгогчийн хууль бус тушаалаар, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдож, шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна.

Ажил олгогч нь Д.*******ийг ажилд эгүүлэн авсны дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Өмнөх хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт Санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдол нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах үндэслэл болж байсан бол харин шинэчилсэн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт Санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын албан шаардлага, акт, дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, Өмнөх гэрээгээр санхүүгийн зөрчил удаа, дараа гаргасан зөрчлийг ноцтойд тооцож байсан бол шинэчилсэн хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол ажлаас шууд чөлөөлөхөөр заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай шинэ хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажилтан ажил олгогч харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг дордуулахгүй гэж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлд ...ажил олгогч нь ажилтантай тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилтанд олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулахгүй байх харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх шаардлагыг хангасан байна гэж заасан байна.

Талуудын шинэчлэн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтны ажлын байр, гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ажил амралтын цаг, ажил олгогчийн эрх үүрэг, ажлаас чөлөөлөх үндэслэл зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлсийг тусган тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн учир хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн байгуулахыг ажилтанд санал болгохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, түүнд нийцүүлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон шу******* ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд оролцогч нь шу******* бус үйлдлийг хориглох суурь зарчим болон ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд санхүүгийн зөрчил гаргасан нь хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдлыг ажлаас шууд чөлөөлөх үндэслэл болгосон нь ажилтны эрхийг дордуулсан гэж үзэхгүй харин хөдөлмөрийн гэрээг Үндсэн хууль, бусад хууль, шу******* ёсны зарчимд нийцүүлэн өөрчилсөн шинжтэй гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний маргаан бүхий заалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан заалт биш байх тул хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.******* нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас шууд чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан болох нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Г.ын Төрийн аудитын төлбөр барагдуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* сургуульд 2.245.840 төгрөгний төлбөр тавигдсан талаарх акт, тус актын үндэслэл болсон хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын ******* сургуулийн захирал Д.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/06, 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/09, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/ 15 дугаартай Мөнгө зарах тухай тушаал зэрэг баримтууд, Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 22-ны акт үндэслэлтэй талаарх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.

Ажил олгогч нь ажилтан Д.*******ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгтэй нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль бус болох шаардлага, тайлбараа шүүхэд нотолж чадаагүй, хэрэгт авагдсан зөрчил үйлдэгдсэн гэх баримтуудыг үндэслэлтэй няцааж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуульд заасан журмыг биелүүлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00285 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийн Завхан аймгийн ******* сумын ******* *******ын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, уг цалин хөлснөөс хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутган зохих санд төлүүлэх, ******* сумын ******* *******тай 2022 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.15 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ