Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2022/02739

 

 

 

 

 

 

 

 

    2023      10        02

                       182/ШШ2023/02739

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах Г ХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт компаниас үндэслэлгүйгээр суутгасан 4,031,205,689 төгрөг гаргуулах тухай

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, А.Дугармаа,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бадамханд, Г.Оюун-Эрдэнэ, Б.Бөртэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Болормаа шүүх хуралдааанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХКхолбогдуулж зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт компаниас үндэслэлгүйгээр суутгасан 4,031,205,689 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд болон өмгөөлөгч Ж.Энхчулуун, А.Дугармаа нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулсан. Талууд тус гэрээт ажлыг 44,000,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Г, Н ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан TE0499120662 тоот Банкны баталгааны гэрээний дагуу 8,880,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг Г гаргахаар тохиролцож, энэхүү гэрээг үндэслэн Хөгжлийн банк 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 8,880,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Тус гэрээний үүрэг хэрэгжиж, замын барилгын ажил гүйцэтгэх явцад захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 190 дугаар тушаал гарч, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч Н ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалсугай гэж, ажлын гүйцэтгэлийн хянаж, эцсийн төлбөр тооцоо хийхийг холбогдох албан тушаалтанд даалгаж” шийдвэрлэсэн. Тус яамны 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3/2531 тоот албан бичгээр гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, барилга угсралтын ажлыг даруй зогсоох, ажлын талбайн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж яаралтай чөлөөлөх шаардлагыг тавьсан. Монгол Улсын Хөгжлийн банк 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 дугаартай албан бичгийг Гинд хүргүүлж, урьдчилгаа төлбөрийн баталгааны дагуу нийт 8,880,000,000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн. Г 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банкинд 8,880,000,000 төгрөгийг манай компанийн баталгааны төлбөрт шилжүүлсэн. Г нь дээрх төлбөрийг шилжүүлсний дараа 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээ байгуулж, мөн оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн 1140** тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийг ЗГ/8115005858 тоот шийдвэрийн дагуу зээл олгов” гэсэн утгаар шилжүүлж, мөн өдрөө 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав гэсэн утгаар зарлага гаргасан. Гтай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 8,880,000,000 төгрөгийн зээлийг 2.1.1, 2.1.2-т заасан жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2.1.3-т заасан Эргэлтийн хөрөнгийн зориулалтай, 2.1.5-д заасан зээлийн дансанд шилжүүлэхээр тус тус тохиролцсон нөхцөл бүхий гэрээтэй бөгөөд Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч манай компанид бодитоор олгоогүй учраас зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй. Н ХХК-ийн нэр дээрх 1140** тоот төгрөгийн харилцах дансанд шилжүүлж, шилжүүлсэн өдрөө зээлдэгчийн зөвшөөрөлгүй Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаасан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, гэрээний холбогдох заалтыг зөрчсөн. Улмаар ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 12 сараар, хүүг 19,2 хувь болгон өөрчилсөн ба 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээг 12 сараар сунгаж, өөрчлөлт оруулсан. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дахин нэмэлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12 сараар сунгаж, хүүгийн хэмжээг 21,6 болгосон. Г нь манай компанийн харилцах данснаас ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 8,880 000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,622,803,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 408,401,856 төгрөг нийт 12,911,205,689 төгрөгийг суутган зээлийн төлбөрийг гүйцэтгэсэн. Г нь тус зээлийн гэрээний үүрэгт 320,813,378 төгрөг төлөөгүй гэж 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлээд байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/XT2022/00410 дугаар тогтоолоор Гны нэхэмжлэлийн 2013 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 320, 813, 378 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тогтоож, хүчин төгөлдөр бус гэж тогтоосон. Энэхүү хууль зөрчсөн зээлийн гэрээний улмаас үндэслэлгүйгээр суутган төлүүлсэн зээлээс шалтгаалан өнөөдрийн байдлаар маш их хохиролд орж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүрээд байна. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлд “улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102Ш/32020/05092 дугаар шүүгчийн захирамж гарсан. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалж, Гинд их хэмжээний зээлийн өр төлбөр үндэслэлгүй төлсөн зэрэг шалтгааны улмаас өр төлбөртэй болсон учраас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Нэгэнт Гны нэхэмжлэлтэй, Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээтэй холбогдсон хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон тул ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.", мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй." гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.", 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасныг үндэслэн зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгасан 4,031,205,689 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалт буюу "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй", 492.1.1-д "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон" гэдгийг үндэслэн нэхэмжилж байна. Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар “Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйл,17.1 заасныг зөрчсөн гэж шүүх шийдвэр гаргахдаа тогтоосон. Хариуцагч Г хууль зөрчиж, хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үндсэн дээр зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт гэж 40,312,056.89 төгрөгийг суутган, төлбөр гүйцэтгэснээс төлөх өр төлбөр болон татвар, нийгмийн даатгалын их хэмжээний өр төлбөртэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрээд байна. Иймд хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон тул ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүнд Н ХХК-иас үндэслэлгүйгээр 4,031 205,689 төгрөгийг суутган, төлбөр гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэн шаардсан. Г, Н ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот дугаар Зээлийн гэрээг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/XT2022/00410 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон тул тус зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт компаниас үндэслэлгүйгээр суутгасан 4,031,205,689 төгрөгийг Гнаас гаргуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Г ХК шүүхэд болон хариуцагчийн төлөөлөгч Б.Бадамханд, Г.Оюун-Эрдэнэ, Б.Бөртэ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н ХХК, Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн, Б.Төмөрчулуун нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,124,068,864.47 төгрөг гаргуулах иргэний хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 1467 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 001/XT2022/00410 тоот тогтоол гаргасан. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн үзэж, хариуцагчид болох Н ХХК, Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн, Б.Төмөрчулуун нараас 5,319,831,048.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 26,757,105.24 төгрөг тус тус гаргуулж Ганд олгуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Дээрх хэрэг хянан шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр бус гэж хэлцэл гэж тогтоосон гэж үр дагаврыг шаардаж нэхэмжлэлээ гаргасан 5858 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон үйл баримт байхгүй тул Иргэний хуулийн 492.1 дэх хэсэгт байгаа шаардлагын хувьд талуудын хооронд үүрэг үүсээгүй эсхүл хожим дуусгавар болсон эсвэл хүчин төгөлдөр болсон эсэхийг тогтоогоогүй гэж үзэж байна. Үүнийг тайлбарлахын тулд нэхэмжлэгчийн дурдсан талуудын хооронд байгуулагдсан баталгааны гэрээнээс авч үзэх шаардлагатай бөгөөд 8,880,000,000 төгрөгийн баталгаа нэхэмжлэгчийн зүгээс банкинд хүсэлтээ өгөөд Г Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд, Хөгжлийн банкинд баталгаа гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл тухайн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээ хангалтгүй гэж үзсэний үндсэн дээр тус яамнаас гэрээг цуцлаад баталгааг 3 хоногийн дотор шилжүүлнэ үү гэсэн албан бичгийг Гинд ирүүлсэн. Төлбөр гаргахаар баталгааны гэрээг байгуулсан. Энэ тал дээр талууд хэн аль нь маргаагүй ч баталгааны гэрээний 2.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч буюу яам нь банкинд шаардлага гаргасан тохиолдолд банк урьдчилгаа төлбөрийг үл маргах журмаар төлнө.  Харин энэ талаар гүйцэтгэгчээс авна гэж гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч энэ төлбөрийг төлж чадахгүй байгаатай холбоотойгоор банкинд 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр зээл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу банк холбогдох судалгааг хийгээд гэрээ байгуулаад эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн шаардах тухай хуулийн 21.4 дэх заалтын дагуу Н ХХК-ийн харилцах дансанд 8,880,000,000 төгрөгийн олголтыг хийгээд, зээлийг нь олгоод талуудын хооронд эрх бүхий этгээд гарын үсэг зураад гэрээгээ байгуулсан. Цаашлаад төлбөрийг мөн хуулийн 15.3 дах хэсэгт заасан бэлэн бус төлбөр тооцооны шинжтэйгээр харилцагчийн өмнө олгосон зөвшөөрөл, хожим эс зөвшөөрөөд байгаа зөвшөөрлийн үндсэн дээр орлогыг хаачихаад байна. Нэхэмжлэгч үүнтэй холбоотойгоор зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээд 2013 оноос 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийтдээ банкинд 4 удаа хүсэлт өгөөд, 3 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээр дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээ төлөөд нийтдээ 12 тэрбум гаруй төгрөгийн төлөлтийг хийгээд явж байсан. Үүнийг нэхэмжлэгч талын зүгээс Иргэний хуулийн 56.1.1 буюу хууль зөрчсөн хэм хэмжээг хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарлаад байна. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд хуульд заасан хэм хэмжээг зөрчөөд, хуулиар хориглосон зүйл байхгүй гэж үзэж буйг хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл хавтаст хэргийн 43-45 дугаар зүйлд авагдсан зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийг шалгаад үзэхээр хуульд заасан шаардлага хангаж байгуулагдсан. Хуульд заасан шаардлага буюу барьцааны гэрээнүүдийг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлсэн хэргийн баримт байгаа. Цаашлаад нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний эсрэг үйл баримт байхгүй. Өмнө хожим зөвшөөрсөн буюу зөвшөөрлийн үндсэн дээр хийгдээд явагдаж байсан. Хэрэв энэ байхгүй байсан бол яагаад 3 жилийн хугацаанд төлөөд шаардлага гаргаагүй өнөөдрийг хүртэл төлөөд байгаа гэх асуудал яригдана. Нөгөө талаас дээр дурдсан банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3 дугаар зүйлд заасны дагуу бэлэн бус төлбөр тооцооны баримтыг захиран зарцуулах эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэж заасан байгаа. Энэ зөвшөөрлийг банкинд авагдсан гэж үзэж байна. Тодруулбал: хавтаст хэрэгт авагдсан, мөн дээр дурдсан Н ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 дугаартай хүсэлт буюу албан бичиг, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 5858 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 5858/а дугаар нэмэлт өөрчлөлт, 2015 оны 01 дүгээр сарын 19, 07 дугаар сарын 3, 10 дугаар сарын 26-ны өдрүүдийн  хүсэлтүүд, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд дээр нэхэмжлэгч үүргээ биелүүлээд нийт банкинд 12,911,205,689 төгрөгийг 5858 тоот зээлийн гэрээний үүрэгт төлчихсөн байна. Энэ тайлбартай холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцааны явцад хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд гэрээний чөлөөт байдлын дагуу тайлбарласан нөхцлөө тодорхойлоод явчихсан үйл баримтууд байгаа. Гэтэл өнөөдөр энэ хүн үгүйсгээд зээлийг нь олгоогүй мэтээр төлөөгүй, зөвшөөрөл олгоогүй зээлийг нь төлөх ёсгүй мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн банкны 2/27 тоот албан бичиг, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 190 дугаар тушаал, 3/2531 тоот албан бичиг, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээ /хавтаст хэргийн 28-34 тал/, Зээлийн дансны хуулга /хавтаст хэргийн 34-39 тал/, Банкны баталгааны гэрээ, Урьдчилгаа төлбөрийн баталгаа /хавтаст хэргийн 40-42 тал/, Зээлийн гэрээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 дугаар гэрээ, Хүү тооцооллын хүснэгт /хавтаст хэргийн 46-47 тал/, 182/ШҮ2023/02637 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтыг,

            Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гүйцэтгэх захирлын 734 тоот тушаал, итгэмжлэл, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоол /хавтаст хэргийн 66-87 тал/, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухайн 102/ШЗ2022/14048 шүүгчийн захирамж, Хүү тооцооллын хүснэгт,  Зээлийн дансны хуулга хавтаст хэргийн 107-109 тал/, Н ХХК-ний 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гны мэдэгдэл, Н ХХК-ний сөрөг нэхэмжлэл, ЗГ8115005858 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ8115005858-А гэрээ, хавсралт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/04311 дугаар шүүгчийн захирамж, Н ХХК-ний 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/101 тоот, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/139 тоот, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02/018 тоот, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/111 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг /хавтаст хэргийн 128-132 тал/, ЗГ8115005858 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ8115005858-Б тоот гэрээ, ЗГ8115005858-В тоот гэрээнүүд /хавтаст хэргийн 133-134 тал/, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХК-д холбогдуулж зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт компаниас үндэслэлгүйгээр суутгасан 4,031,205,689 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 тоот 8,880,000,000 төгрөгийн Эргэлтийн хөрөнгийн зориулалтай зээлийг, зээлийн дансанд шилжүүлж бодитоор олгоогүй атлаа 4,031,205,689  төгрөг суутган, төлбөрийг гүйцэтгэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж буцаан шаардаж байна” гэж тайлбарлав.

 

2.Хариуцагч Г ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй. Н ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр зөвшөөрөл өгсөн гэж маргажээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны 2/27 тоот албан бичиг, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай 190 дугаар тушаал, 3/2531 тоот албан бичиг, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээ, Зээлийн дансны хуулга, Банкны баталгааны гэрээ, Урьдчилгаа төлбөрийн баталгаа Зээлийн гэрээ 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ8115005858 дугаар гэрээ, Шүүгчийн захирамж 182/ШҮ2023/02637 дугаар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоол, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухайн 102/ШЗ2022/14048 шүүгчийн захирамж, Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн дансны хуулга, Н ХХК-ний 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Гны мэдэгдэл, Н ХХК-ний сөрөг нэхэмжлэл, ЗГ8115005858 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ8115005858-А гэрээ, хавсралт, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/04311 дугаар шүүгчийн захирамж, Н ХХК-ний 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02/101 тоот, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/139 тоот, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02/018 тоот, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/111 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг, ЗГ8115005858 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ8115005858-Б тоот гэрээ, ЗГ8115005858-В тоот гэрээнүүд, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Нэхэмжлэгч Н ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С-АЗ-Б2012-71/126 тоот гэрээг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулжээ.

 

5.Хариуцагч Г, Н ХХК-ийн хооронд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан TE0499120662 тоот Банкны баталгааны гэрээний дагуу 8,880,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг Г гаргахаар тохиролцож, талуудын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ТЕ0499120662 дугаар Банкны  баталгааны гэрээ байгуулагдсан байх ба энэ тухайд талууд маргаагүй.

 

6.Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 дугаар тушаалаар Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч Н ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалсугай” гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 26 тал/

 

7.Монгол Улсын Хөгжлийн банк 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/27 дугаар ”...Танай банкны урьдчилгаа төлбөрийн баталгаанд үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банк нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 8,880,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн. Захиалагчийн зүгээс 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээг цуцалсан бөгөөд дээр дурьдсан урьдчилгаа төлбөрийн баталгааны дагуу 8,880,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор манай Монголбанкин дахь 3501036 тоот харилцах дансанд шилжүүлнэ үү” гэх албан бичгийг Гинд хүргүүлсэн байх ба Г 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банкинд 8,880,000,000 төгрөгийг баталгааны төлбөрт шилжүүлсэн болох нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 25,109 тал/

 

7.Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “Г 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14/11 тоот албан бичгээр Мэдэгдэл хүргүүлэхэд Н ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Зээлийн тооцоо үүсгэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн” гэж мэтгэлцэв.

 

8.Талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ 8115005858 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 8,880,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ тухайд зохигчид маргаагүй. /хавтаст хэргийн 43-44 тал/

 

9.Харин хариуцагч Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор олгоогүй байх ба зээлдэгч Н ХХК-ийн нэр дээрх 1140** тоот төгрөгийн харилцах дансанд 8,880,000,000 төгрөгийг шилжүүлж, шилжүүлсэн өдрөө Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаасан болох нь Зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

10.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч Н ХХК нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-тай “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 94 км авто замын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, үүнд шаардлагатай 8,880,000,000 төгрөгийн санхүүжилтыг Хөгжлийн банкнаас авахад Г ХХК нь дээрх мөнгөн дүнгийн хэмжээнд баталгаа гаргажээ. Гэрээ авто замын ажлын гэрээ цуцлагдахад Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь Г ХХК-иас баталгааны гэрээгээ гүйцэтгэхийг шаардахад Г ХХК нь 8,880,000,000 төгрөгийн үүргээ гүйцэтгэсэн. Улмаар баталгааны гэрээний үүрэг шаардах эрхээ шилжүүлэн авч Н ХХК-иас уг гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч Н ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж, мөн оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Н" ХХК-ийн 1140** тоот дансанд 8,880,000,000 төгрөгийн зээлийн орлого шилжүүлж, мөн өдрөө “2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлэн авлага хаав” гэх утгаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан нь Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Банк харилцагчийн даалгавраартүүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйл “Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоо”, мөн зүйлийн 3-т “Төлбөр хариуцагч, төлбөр хүлээн авагч нь бэлэн бус мөнгөний төлбөр тооцооны ямар хэлбэрээр харилцахаа өөрсдөө сонгож авна. Төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ.”, мөн хуулийн 17 дугаар зүйл “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэх”, мөн зүйлийн 1-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д“Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж зааснаар зохигчдын хооронд 2013 оны байгуулсан 2 дугаар сарын 1-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх бөгөөд энэ хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нзгэн үр дагавар үүсгэхгүй ба хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага тооцох боломжгүй тул уг гэрээний хүүнд 320,813,378.20 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэж, Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 4,121,896,477.27 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,002,172.2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 66-74 тал/

 

11.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлалийн хянавал хэсэгт “...Шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГВ115005858 тоот зээлийн гэрээг анхнаасаа эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн уг гэрээний дагуу нэхэмжилсэн 320,813,378.20 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэж дүгнэж, Иргэний хуулийн 450 дугаар зүйлийн 450.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н ХХК-иас зээлийн болон банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 5,319,831,048 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,804,237,816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн байна.

 

12.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ТХ2022/00410 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1467 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Ч.Болормаагийн гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

13.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 8,880,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцсон боловч зээлдүүлэгч Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бодитоор олгоогүй байх ба зээлдэгч Н ХХК-ийн нэр дээрх 1140** тоот төгрөгийн харилцах дансанд шилжүүлж, шилжүүлсэн өдрөө Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаасан болох нь Зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

14.Зээлдүүлэгч Г ХК-иас ирүүлсэн нь ЗГ 8115005858 дугаартай Зээлийн гэрээний хүү тооцооллын хүснэгт /хавтаст хэргийн 105 тал/-эд үндсэн зээлийн өр 8,800,000,000 төгрөг, үндсэн хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөг, үлдэгдэл зөрүү 320,813,378.20 төгрөг гэж тооцсон байх бөгөөд зээлийг зээлийн дансанд шилжүүлж бодитоор олгоогүй атлаа 4,031,205,689  төгрөг суутган, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар, тооцоолол үндэслэлтэй гэж үзнэ.

 

15.Хариуцагч Г ХК нь Н ХХК-ийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр зөвшөөрөл өгсөн гэж маргаж байна.

 

16.Н ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/002 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг хуучнаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банктай 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  байгуулж танай банкнаас 8,880,000,000 төгрөгийн эх үүсгэвэргүй баталгааг тус тус  гаргуулан Хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөрийг хүлээн авч гэрээний дагуу уг ажлыг хийж гүйцэтгэхэд  болон шаардлагатай  түүхий эд материал бэлгэхэд зориулсан болно. Гэвч Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалснаас шалтгаалан Хөгжлийн банкинд  урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэн /8,880,0 сая төгрөг/ манай компанийн нэр дээр зээлийн тооцоо үүсгэж өгнө үү. Манай компани Зам тээврийн яамны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд сунжрах магадлалтайгаас гадна манай одоо хийж байгаа 143 км замын ажлын 2012 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн хөрөнгөөр бид уг замын ажлыг бүрэн хийж дуусгах шаардлагатай байна. Иймд дээрх зээлийн хугацааг 18 сараар, хүүг 1,0 хувиар шийдвэрлэж өгч манай ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.  /хавтаст хэргийн 111 тал/

 

17.Гэвч Н ХХК нь 8,880,000,000 төгрөгийг, жилийн 1,0 хувийн хүүтэй, зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар зээлдэгч Н ХХК-ийн нэр дээрх 1140** тоот төгрөгийн харилцах дансанд уг мөнгийг шилжүүлж, шилжүүлсэн өдрөө Хөгжлийн банк руу баталгааны мөнгө шилжүүлэн авлага хааж, улмаар түүний харилцах данснаас 8,880,000,000 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

         18.Г ХК нь Н ХХК-ийн дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул хариуцагч Г ХХК-иас 4,031,205,689  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХК-иас 4,031,205,689  /дөрвөн тэрбум гучин нэгэн сая хоёр зуун таван мянга зургаан зуун наян ес/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Г ХК-иас Улсын тэмдэгтийн хураамжид 20,313,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

 3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ