Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/02930

 

 

 

 

 

 

    2023      10        20

                       182/ШШ2023/02930

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, овогт Х.Д- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суугч, овогт Ч.Б- ,

 

Хариуцагч: оршин суугч, овогт Б.Н-,

 

Хариуцагч: оршин суугч, овогт Б. Г-  нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс  дүүргийн  дугаар хороо,   байр  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  дүүргийн  дугаар хороо,  байр  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Д- нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Хариуцагч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин,

Хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг,

Хариуцагч Ч.Б-, Б.Н- нарын өмгөөлөгч Д.Доржсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранцацаралт нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс  дүүргийн  дугаар хороо,   байр  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Х.Д- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Япон улсын иргэн Н.Ё-д Х.Д-гийн  төрсөн охин   дүүргийн  дугаар хороо, байр тоот, 3 өрөө байрны урьдчилгаа төлбөрийг Япон улсад байхдаа  төлж, Х.Д- нь тэтгэврийн хуримтлалаасаа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлж дуусган тус байрыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ү-22**01 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр авч, хууль ёсны өмчлөгч нь болсон байдаг. Н.Ё- нь тус байранд Б.Н-, түүний нөхөр Ч.Б- гэх хүмүүс амьдарч байгаа шууд гарах ёстой гэж хэлсний дагуу тус байранд очоод энэ байрыг худалдан авснаа хэлээд  2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “байр албадан чөлөөлөх тухай” нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б.Н-гийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох  дуүргийн  дугаар хороо, гудамж,  дугаар байр,   тоот, Ү-22**04 дугаар улсын бүртгэлийн дугаартай, 0001** тоот Х.Д-гийн өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н-гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай захиргааны хэрэг үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захиргааны хэрэгт Х.Д- нь гуравдагч этгээдээр оролцож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлалаар хэвээр үлдсэн, магадлалд Б.Н-гийн гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Б.Н- нь гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 134 дүгээр “Гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэвээр үлдээх” тухай шүүхийн тогтоол гарч, энэхүү захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/00865 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэний шүүх дээр үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа энэхүү байр албадан чөлөөлөх иргэний хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүссэн Х.Д-, Л.Алтанзул, Н.Ё- нарт холбогдох иргэний хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэхүү захирамжинд хариуцагч нар гомдол гаргасан боловч тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Б.Н-, Ч.Б- нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё- болон Ж.Одончимэг нарт холбогдуулж байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч Х.Д- нь өөрийн худалдан авсан байраа өмчлөгчийн хувиар ашиглаж чадахгүй хохирч байна. Иймд Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарын хууль бус эзэмшлээс  дүүргийн  дугаар хороо, гудамж,  дугаар байр,   тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Г- шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай  дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр. Гудамж,  дугаар байр,  тоотод байрлах Ү-22**04 улсын бүртгэлийн дугаартай 74.7 м.кв орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар Б.Н- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрийг 2013 оны 4 дүгээр сард бүрэн төлж дуусгасан тул Н.Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөөгүй. 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд Н.Ё- болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан. Миний ээж Б.Н- нь хууль ёсоор уг үл хөдлөх хөрөнгийг олж авсан тул өмчлөгчөөр тогтоолгохоор удаа дараа шүүхэд хандаж байсан боловч Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр эцэслэн шүүхээр шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Н.Ё- нь Япон улсаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч нарт итгэмжлэл олгон миний аав Ч.Б- болон Б.Г- надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд дээрх хэргүүд бүгд шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдэж дууссан. Япон улсын иргэн Н.Ё- нь Б.Н-г шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Х.Д- гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Б.Н- нь  дүүргийн  дугаар хороо, Гудамж,  байрны  тоотод байрлах, Ү-22**04 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Ч.Б-, Б.Н- нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай  дүүргийн  дугаар хороо, Гудамж,  байрны  тоотод байрлах Ү-22**04 улсын бүртгэлийн дугаартай, 74.7 м.кв талбайтай орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу бид үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Ингээд Н.Ё-гаас өөрийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөөгүй.  2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Н.Ё- болон түүний орчуулагч Ж.Одончимэг нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, уг маргааны зүйл болсон  дүүргийн  дугаар хороо, гудамж,  дугаар байрны  тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж, илүү төлсөн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулсны дараа Н.Ё- нь “байрны үнэ огцом нэмэгдэж байна, би та нарт хүүгүй зээлээр орон сууцаа зарж байгаа” гэж тайлбарласан тул 8,000,000 төгрөгийг гэрээний үнээс илүү төлсөн. Уг нэхэмжлэлд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэж, Улсын дээд шүүхээс Гадаад хэргийн яамаар дамжуулан холбогдох ажиллагааг хийсэн боловч Япон улсын Дээд шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн авч, эрх үүрэг тайлбарлах боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Ё-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хангаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2016/00083 тоот шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан. Гэтэл Н.Ё- нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдмэгцээ, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Х.Д- гэх хүнд дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Н.Ё- нь орон сууцыг бусдад худалдаж, шилжүүлж буйгаа бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд Х.Д- гэдэг хүний зүгээс байр авна гэж ирж үзэж харж байсан удаа огт байхгүй. 2016 оны 7 дугаар сард Х.Д- нь гэнэт гарч ирэн “миний байрыг суллаж өг, би энэ байрны өмчлөгч байна” гэх болсон. Ингээд Б.Н-, Ч.Б- нар нь өөрсдийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг Х.Д- гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлэн авсныг мэдмэгцээ Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд Х.Д-д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр давж заалдах шатны шүүхээр хэвээр үлдээж, хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 414 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Б.Н-, Ч.Б- нар 2018 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанзул, Х.Д- нарт холбогдуулж тэдний хооронд байгуулагдсан маргаан бүхий орон сууцыг буюу  дүүргийн  дугаар хороо,  гудамж,  дугаар байрны  тоот хаягт байрлах орон сууцыг худалдах, худалдан авах 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/Ш32018/05638 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс Япон улсын иргэн Н.Ё-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32018/15479 тоот шүүгчийн захирамжаар Н.Ё-г хамтран хариуцагчаар татсан. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32018/20107 тоот шүүгчийн захирамжаар Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Б.Н-, Ч.Б-, Б.Г- нарт холбогдох  дүүргийн  дугаар хороо, Гудамж,  дугаар байрны  тоотод орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Б.Н-, Ч.Б- нарын зүгээс маргаан бүхий орон сууцыг Х.Д- нь худалдан авсан гэх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хүлээж авалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1335 тоот шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэснийг дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн. Б.Н-, Ч.Б- нар боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй байна. Иймд Хан-Уул дүургийн 15 дугаар хороо, Гудамж,  байрны  тоотод байрлах, Ү-22**04 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг хууль ёсны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнийг бүрэн төлж, уг орон сууцыг худалдан авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Б.Н-, Ч.Б- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай  дүүргийн  дугаар хороо, Гудамж,  дугаар байрны  тоот орон сууцыг 70,000,000  төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээгээр орон сууц худалдаж авсны урьдчилгаа төлбөрт тухайн өдрөө 14,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж барагдуулан 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож бүрэн төлж барагдуулсан. Орон сууц худалдан авч төлбөрийг Б.Н-, Ч.Б- нар нь Япон улсын иргэн Н.Ё-гийн Голомт банкинд эзэмших 1605** тоот дансанд шилжүүлж байсан бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан. Гэтэл Н.Ё- нь банкны барьцаанд байгаа, барьцаанаас сулласны дараа шилжүүлж өгнө гэх шалтаг хэлсээр байрыг шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Б.Н-, Ч.Б- нар нь уг орон сууцыг шударгаар, гэрээний дагуу зохих үүргээ биелүүлсэний үндсэн дээр шударгаар олж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл Л.Алтанзул нь Япон улсын иргэн Н.Ё-гаас авсан итгэмжлэлийн дагуу  дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж,  дугаар байрны  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг Х.Д-д 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж нэр шилжүүлсэн байдаг. 2014 онд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш Б.Н- нь өнөөдрийг хүртэл тасралтгүй амьдарч байна. Гэтэл Х.Д- уг орон сууцыг гэнэт өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх үндэслэлээр өмчлөгч болсон тул орон сууцыг чөлөөлөхийг шаардсан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Түүнчлэн  дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж,  дугаар байрны  тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шударга өмчлөгч хэн бэ гэдэг асуудал зайлшгүй хөндөгдөх бөгөөд Б.Н- нь Х.Д-гаас 5 жилийн өмнө Н.Ё-тай орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийхээ дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулан, анх гэрээ байгуулсанаас хойш уг орон сууцанд тасралтгүй амьдарч байна. Х.Д- нь Н.Ё-д 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлсөн баримт байдаггүй. Иймд  дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж,  дугаар байрны  тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгч Б.Н-, Ч.Б- нар болохыг тогтоож, Х.Д-г үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч Х.Д- болон төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж байгаа бөгөөд мөн байрны гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй Х.Д- нь хариуцах этгээд биш тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/20107 дугаар захирамж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/06262 дугаар захирамж, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019 оны 07 сарын 31-ний өдрийн 6/3454 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 183/ГХ2020/00611 дугаар гүйцэтгэх хуудас, 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 1/858 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Н.Ё-гаас ирүүлсэн “Байрны төлбөр барагдуулсан тухай 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бичиг зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Б.Н-гийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 05 сарын 26-ны өдрийн хүсэлт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 28-ны өдрийн 102/ШЗ2016/00775 дугаар захирамж, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01972 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 784 дугаар магадлал, Б.Н-гийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ216/00083 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 221/МА2017/0398 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 414 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 134 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/05638 дугаар захирамж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШЗ2018/15479 дугаар захирамж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/20107 дугаар захирамж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШТ2019/00001 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний 183/ШШ2018/00865 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 1335 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01618 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01828 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 1981 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 001/ХТ2018/00088 дугаар тогтоол, Н.Ё-гийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16-ны 183/ШШ2018/01211 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01839 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 22-ны өдрийн 2101 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00211 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01711 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 2092 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00306 дугаар тогтоол, 2011 оны 10 сарын 21-ний өдрийн Орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ, төлбөрийн баримтууд, Ч.Б-, Б.Н- нарын гэрлэлтийн гэрчилгээ, кабелийн төлбөр төлсөн баримтууд, Н.Ё-гийн 2016 оны 06  дугаар сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл,  дүүргийн  дугаар хорооны Засаг даргын 2019 оны 05 сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 04 дугаар тогтоол, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011 оны 02 сарын 22-ны өдрийн 26 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ,  дүүргийн  дугаар хороо, , Туул голын гудамж 57 дугаар байрны 26 тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 03 сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэл,  дүүргийн  дугаар хорооны Засаг даргын 2019 оны 06 сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Монгол Улсын Элчин сайдын яамны 15/103 дугаар албан бичиг, Улсын Дээд шүүхийн 5/1455 дугаар албан бичиг, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр  дүүргийн  дугаар хороо, , Туул голын гудамж  дугаар байрны  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22**04 дугаартай орон сууцны бүртгэлийн хувийн хэрэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/01711 дугаар шийдвэртэй иргэний хэргээс Л.Алтанзулын 2018 оны 05  дугаар сарын 07-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, Н.Ё-гийн 1605** тоот Голомт банкны дансны хуулга, Ж.Одончимэгийг гэрчээр асуусан тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4-190/15141 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны 183/ГХ2019/00535 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16-ны 183/ШШ2018/01211 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, Төлбөрийн баримт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23-8/633 дугаар тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс  дүүргийн  дугаар хороо,   байр  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:  дүүргийн  дугаар хороогудамж,  байрны  тоот хаягт байршилтай 74.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Япон Улсын иргэн Н.Ё- //-гаас үнийг төлж шилжүүлж авч 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч тул шаардах  эрхтэй гэж тайлбарлав.  

 

8.Хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Уг орон сууцыг Н.Ё- //-гаас 2011 оны 10 дугаар 21-ний өдөр худалдан авч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон, мөн үеэс шударгаар эзэмшиж ирсэн, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул өмчлөгч мөн гэж, Х.Д- нь орон сууцыг үзэж харж байгаагүй, төлбөр төлсөн баримтгүй худалдан авсан нь тогтоогдохгүй тул өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан гэж маргаж, хариуцагч Ч.Б-, Б.Н- нар  дүүргийн  дугаар хороо,   байр  тоот хаягт байрлах 74,7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Д-г орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

10.Нэхэмжлэгч Х.Д- нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Л.Алтанзултай байгуулж, Л.Алтанзул нь Япон улсын иргэн Н.Ё-гаас олгосон итгэмжлэлийн дагуу түүний өмчлөлийн  дүүргийн  дугаар хороо, байр тоот, 3 өрөө байрыг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Х.Д-д шилжүүлсэн байна. / 1хх-247, 250 тал/

 

11.Улмаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Д- нь маргаж буй  дүүргийн  дугаар хороо, гудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-22**04 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. / 2хх-2 тал/

 

12.Япон улсын иргэн Н.Ё-гаас ирүүлсэн Байрны төлбөр барагдуулсан тухай 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бичигт “Япон улсын иргэн Н.Ё- миний бие  дүүргийн  дугаар хороогудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, гурван өрөө, орон сууцыг нийт 103,000,000 төгрөгөөр Э.Байгалмаад худалдсан болно. 2015-2016 оны хооронд бэлнээр 2,680,000 иен, сар бүр 150,000 иен төлж барагдуулсан ба нийт 1,800,000 иен, өөрөөр хэлбэл 73,000,000 төгрөгийг иенээр авч, үлдэх 30,000,000 төгрөгийг Э.Байгалмаагийн ээж Х.Д- нь Л.Алтанзулд төлж дуусгаад Орон сууц худалдах худалдан авах гэрээ  байгуулсан. Улмаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бүх тооцоо дуусаж тухайн орон сууцыг Э.Байгалмаагийн ээж Х.Д-д шилжүүлж өгсөн болно” гэж гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлсэн байна. /3хх 217-219 тал/

13.Иргэний хуульд нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдахыг хориглоогүй бөгөөд мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байна.

 

14.Нэхэмжлэгч Х.Д- нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр үнийг төлж дуусгаж, Иргэний хуулийн  183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, 183.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нар дээрх эрхээ хэрэгжүүлэхээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт гаргасныг тус байгууллага хүлээн авахаас татгалзсан тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, улмаар тус шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар шийдвэрээр Б.Н-, Ч.Б- нарын Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “ дүүргийн  дугаар хороо, Гудамж,  дугаар байрны  тоот, Ү-22**04 улсын бүртгэлийн дугаартай 0001** тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н-гийн нэр дээр бүртгэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.     

 

15.Хариуцагч нар “...Б.Н- нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н.Ё-тай маргаж буй орон сууцыг 70,000,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж, 2013 оны 4 дүгээр сард төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Н.Ё-гаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардахад банкны барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар нэр шилжүүлэн өгөхгүй байсан тул удаа дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэл бий болсон тул Н.Ё-г шүүхээр эрэн сурвалжлуулсан. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд  Х.Д- гэх хүнд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн байсан. Бид боломжит бүх арга хэмжээг авч, холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн боловч Япон улсын иргэн Н.Ё-гийн оршин суугаа хаяг тодорхойгүй шалтгаанаар уг маргаан хянан шийдвэрлэгдэх боломжгүй болоод байна” гэж маргасан.

 

16.Нэхэмжлэгч Б.Н-, Н.Ё- нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ” гэх хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр  дүүргийн  дугаар хороо, гудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 14,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 56,000,000 төгрөгийг 28 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлж барагдуулмагц Япон Улсын иргэн Н.Ё- орон сууцны өмчлөх эрхийг Б.Н-д шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар “...гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг төлж дуусгасан” гэж тайлбарлав.

 

17.Гэрч Ж.Одончимэг “...Н.Ё- энэ байрыг 70,000,000 төгрөгөөр Б.Н-д худалдахаар гэрээ байгуулах ажиллагаанд би орчуулагчаар оролцсон. ...2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 120-иод сая төгрөгийн яриа яригдсанаас хойш энэ гэрээ дуусгавар болсон, хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг төлж, нийт 38,000,000 төгрөг төлсөн” гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байна.

 

18.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны 183/ШШ2018/01211 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн үлдэгдэл 75,500,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт “нэхэмжлэгч Н.Ёгийн төлөөлөгч М.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 75,500,000 төгрөгийн 19,500,000 төгрөгөөс татгалзсан ба уг мөнгөнд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 3,500,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 150,000,000 төгрөгийг Ч.Б-аас Н.Ёгийн дансанд шилжүүлсэн орлогыг тооцсон бөгөөд үлдэх 56,000,000 төгрөгийг Ч.Б- 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ.  / 1хх 125 тал/,

 

19.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/01711 дугаар шүүгчийн захирамжаар “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Б.Г-өөс байрны хөлсний үлдэгдэл 6,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ё-д олгож, нэхэмжлэлийн шааардлагаас 54,500,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 59 дзгээр зүйлийн 59.4-д зааснаар хариуцагч Б.Г-ийн нэхэмжлэгч Н.Ё-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэжээ. / 1хх 138-143 тал/

 

20.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4-190/15141 тоот албан бичгээр “Тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2023/09381 дүгээр шүүгчийн захирамжид заасан нэр бүхий иргэдээс Ч.Б-т холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хуулбарлан хүргүүлэв. Харин бусад иргэдэд холбогдох төлбөрийн гүйцэтгэх баримт бичиг бүртгэлгүй болно” гэж дурьдаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны 183/ГХ2019/00535 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01211 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, төлбөрийн баримт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23-8/633 дугаар тогтоол зэрэг баримтыг ирүүлжээ. /3хх 238-245 тал/

 

21.Япон улсын иргэн Н.Ё-д хариуцагч Ч.Б-аас 56,437,450 төгрөг гаргуулан олгохоор бичигдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны 183/ГХ2019/00535 дугаар гүйцэтгэх хуудаст явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон тухай 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 23-8/633 дугаар тогтоол гарсан байна. /3хх 245 тал/

 

22.Хариуцагч нараас Орон сууцны төлбөр төлсөн график болох 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд 78,000,000 төгрөг төлсөн гэх жагсаалт гаргаж өгсөн байх ба нэхэмжлэгч тал 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10,000,000 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6,000,000 төгрөг, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10,000,000 төгрөгийг “Орлого” гэж шилжүүлсэн бөгөөд олон зээлийн төлбөртэй гэж маргаж байгааг хариуцагч тал няцааж, үгүйсгэж тайлбарлаж чадахгүй байх тул шүүх Б.Н-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төлбөрийг төлж дуусгасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. /3хх 12-13 тал/

 

23.Харин нэхэмжлэгч Х.Д-, түүний охин Э.Байгалмаа нар нь Япон улсын иргэн Н.Ё-тай 2015-2016 оны хооронд  дүүргийн  дугаар хороо, байр тоот, 3 өрөө байрыг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр 73,000,000 төгрөгийг иенээр авч, үлдэх 30,000,000 төгрөгийг Э.Байгалмаагийн ээж Х.Д- нь Л.Алтанзулд төлж дуусгаад Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Л.Алтанзултай байгуулж, улмаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр нэхэмжлэгч Х.Д- нь маргаж буй  дүүргийн  дугаар хороогудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-22**04 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь Япон улсын иргэн Н.Ё-гаас ирүүлсэн “Байрны төлбөр барагдуулсан тухай 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн бичиг, нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдож байна. /3 хх 217-219 тал/

 

24.Ийнхүү дээрх үйл баримтаар хариуцагч нарт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшил үүсээгүй, тэдгээрийг маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч гэж үзэх боломжгүй, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар  дүүргийн  дугаар хороогудамж,  дугаар байрны  тоот хаягт байршилтай, 74.7 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай Ү-22**04 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.Д- байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзнэ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

25.Хариуцагч Б.Н-, Ч.Б- нар нь нэхэмжлэгч Х.Д-д холбогдуулан маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны гэрчилгээг үндэслэлгүй олж авсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

26.Нэхэмжлэгч Х.Д- нь хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй, хариуцагч нараас Х.Д-д хөрөнгө шилжээгүй буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй, тэрээр хариуцагч нарын хувьд үүрэг бүхий этгээд гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь нэхэмжлэгч Х.Д- биш болно. Иймд Х.Д-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

27.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д-гийн өмчлөлийн  дүүрэг  дугаар хороо, Гудамж,  байр  тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22**04 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ч.Б-, Б.Н-, Б.Г- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул  дүүргийн  дугаар хороо, Үйлдвэр, Туул гудамж  байр  тоот хаягт байрлах 74.7м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Х.Д- нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үндэслэлгүйгээр олж авсан болохыг тогтоолгох тухай хариуцагч Б.Н-, Ч.Б- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

  

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дүгэр зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Б-, Б.Н- улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ